sonin.mn
Ирэх сарын эхний тав хоногт дуу цахилгаантай бороотой байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
 
Маргааш зарим газраар, 2-нд баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн хойд хэсгээр, 3-нд ихэнх нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
 
Маргааш нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус дулаан байх нь.
 
Б.Туул
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг