sonin.mn
Орос улсын Холбооны хөдөлмөр эрхлэлтийн газраас хэт халуун өдрүүдэд ажлын цагийг багасгах зөвлөмжийг ажил олгогчдод илгээжээ.
 
Тус байгууллагаас одоо мөрдөгдөж буй эрүүл ахуйн нормонд ажлын байрны тасалгааны температур +28,5 хэмд ойртсон тохиолдолд ажлын өдрийн цагийг 1 цагаар багасгах ёстойг сануулжээ.
 
Харин +29 хэмээс дээш тохиолдолд ажлын 2 цаг, + 30,5 С дээш тохиолдолд ажлын 8 цагийг 4 хүртэл цагаар багасгах ёстой аж. Холбооны хөдөлмөрийн хуулийн хэрэгжилтийг хянах удирдах газрын дарга Егор Ивановын яриагаар, энэхүү дэглэм ажил олгогчдын сонирхолд  бас нийцэх ёстой гэнэ.   
 
Сэнсгүй халуун бугчим тасалгаанд ажилласнаас болж хүмүүсийн архаг хууч  өвчин хүндрэх боломжтой аж. Иймд ажлын болон үйлдвэрийн өрөө тасалгаануудад тав тухтай хэвийн температуртай  орчин бий болгох нь ажил олгогчдын сонирхолд нийцнэ. 
 
Бүгчим халуунд үр ашигтай ажлын үр дүн гарна гэдгийг хэлхэд хэцүү гэж тэр хэлжээ. Түүнээс гадна тус байгууллагаас зарим ажилтнууддаа  ажлаа гэртээ хийх боломж олгох болон ундны цагийг уртасгаж хүмүүст агаарт гарч, цэцэрлэгт хүрээлэнд зугаалах гэх мэт боломжуудыг олгох тухай зөвлөмжүүдийг өгчээ. 
 
“Халууны хэм 26 С дээш хүрэх бүрт хүний ажлын чадвар 10 хувь буурдаг, тиймээс халуунд хүмүүсийг дэмий зовоох нь ажил олгогчдын сонирхолд нийцэхгүй зүйл”гэж “Tahadmin.ru” судалгааны төвийн шинжээч Максим Ратников ярьжээ.
 
Тэрбээр Хөдөлмөрийн хуульд ажил олгогчид нь ажилтнууддаа хэвийн орчныг бүрдүүлэх үүрэгтэй. Хэрвээ сэнс тавих мөнгөгүй бол  ажилтнуудаа  гэр рүү нь явуулах нь зүйтэй” гэж тэр үзэж  байна. 
 
Ойрын өдрүүдэд Орос улсын төв хэсгийн Москва болон Санкт-Петербург хотууд цаг агаарын онц хүнд байдалд байна. Сүүлийн хоёр хоног агаарын температур  31,9 С , 32  С хэм хүртэл халж оройдоо 25, 27 С хүрч буй юм.
 
Хуурай халуун долоо хоногийн турш хадгалагдах бөгөөд амралтын өдрүүдэд илүүтэй +35 С халах тухай иргэдэд анхааруулж байна. Ингэхдээ энэ хугацаанд  хур тундас орохгуй юм.
 
Москва хот  А.Огторгуймаа  
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг