sonin.mn

Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн барьж байгаа "Буянт-Ухаа 2" хорооллын барилга угсралтын ажил эхлээд хоёр сарын хугацаа өнгөрсөн бөгөөд ажлын явц 17 хувьтай үргэлжилж байна.

Одоогоор "Буянт-Ухаа 2" хорооллын нийт 48 барилгын газар шорооны ажил болон суурийн ажил бүрэн дуусч, 36 барилгын зоорийн буюу гражийн давхрын бетон цутгалтыг хийгээд байна. Мөн 19 барилгын нэгдүгээр давхрын ажил дуусч, 18 барилгын хоёрдугаар давхрын бетон цутгалтын ажил дуусах шатандаа оржээ.

Түүнчлэн таван барилгын гуравдугаар давхрын ажил хийгдэж байгаа бол 109, 110 дугаартай хоёр барилгын гуравдугаар давхрын бетон цутгалтын ажил дуусч, дөрөвдүгээр давхрынхаа хэв хашмал, арматурчлалын ажлыг эхлүүлээд байна.

Я.Баяр

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг