sonin.mn

МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач С.Энх-амгалан “Хан хурмастын хүлэг” үзэсгэлэнгээ Blue Moon арт галерейн үзэсгэлэнгийн танхимд ирэх сарын 6-наас толилуулна.

Энэ нь түүний зургаа дахь бие даасан үзэсгэлэн юм. Тэрбээр морин жил гарч буйтай холбогдуулан “Хан хурмастын хүлэг” бүтээлээрээ үзэсгэлэнгээ нэрлэжээ. Түүний уран бүтээлүүдээс солонго адил өнгөний зохицол нь хүүхдийн гэгээн хүсэл, өөдрөг төсөөлөл ажиглагдана.

Энэхүү үзэсгэлэнд тэрбээр сүүлийн таван жилийн турш туурвисан бүтээлээсээ 50 гаруй бүтээлийг дээжилж дэлгэх юм. Тус үзэсгэлэн ирэх сарын 19-нийг дуустал олны хүртээл болно.

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг