sonin.mn

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх Мөнх тэнгэрийн тахилгыг наймдугаар сарын 5-7-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал суманд зохион байгуулах болсон талаар өнөөдөр “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн холбоо”-ноос мэдээлэл хийлээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн холбооны дэд тэргүүн Ж.Баасандаш, “Есдүгээр сарын 7-ны өдөр их хэлмэгдүүлэлтийн өдөр болно. Монголд өрнөсөн Их Хэлмэгдүүлэлт нь 1922-1939 онд ил, далд хэлбэрээр өрнөж байсан.  Монголын хэлмэгдүүлэлт нь шууд нийгмийн сэхээтнүүдийн эсрэг чиглэж, японы тагнуул хэмээн хэлмэгдүүлж байжээ.

Хэлмэгдүүлэлтэнд 45-55 мянган хүний амь эрсдсэн гэсэн баримт бий. Харин улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн холбооноос гаргасан судалгаагаар 300 мянган хүн амиа алдсан. Эдгээрээс 18 мянга лам нар байсан бөгөөд хэлмэгдүүлэлтийн дараагаар 5000 лам үлдэж, 700 гаруй сүм хийд сүйтгэсэн байдаг.

Тиймээс эдгээр сэхээтнүүдийн дурсгалыг хүндэтгэх зорилгоор энэхүү тахилгыг хийж байгаа юм. Уг тахилгад жирэмсэн, сэтгэцийн өвчтэй, хүнд мэс засалд орсон хүмүүсийг оролцохгүй байхыг анхааруулж байна” гэв.

Т.Ариун
Гэрэл зургийг П.Төгөлдөр

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг