...Тээр жил хөдөө явж байгаад нэгэн бөөвгөр бор ганц гэрийн үүдэнд хэдэн хүн юм хүлээсэн мэт цувран сууж байхтай тааралдаад "Дэлгүүр юмуу гэхнээ нь ямар ч тэмдэггүй, бас тэгээд цагаан бүрээсгүй, багийн даргынх юмуу гэхээр арай л ядуувтар гэр. Ер нь энэ хүмүүс юу хүлээж байгаа юм бол" гэж бодоод сониуч зандаа хөтлөгдөн тэргээ холхон зогсоогоод явган хүрч очсон чинь сууж буй хүмүүс багахан бишүүрхэж эгдүүцэн харцгаав. Намайг нэгэн том дарга гэж бодсон бололтой. Мэндэлсэн чинь дуртай дургүй хариу өглөө.
-Та бүгд юу хүлээж суугаа юм бэ? гэж асуусан чинь
-Зүгээр л, оточоор судсаа бариулах санаатай гэж нэг хүүхэн ам алдав.
-Отчийнх юмуу .Тэгвэл би бас судсаа бариулая. Толгой өвдөөд ....гэсэн чинь тэр сууж буй хүмүүс шал өөр болж надаас бишүүрхэхээ болив. Дарга биш гэж боджээ,
-Та яаралтай яваа бол ороод судсаа бариулчих л даа. Бидэнд яарах юм алга гэж нэгэн хижээлдүү хүн надад тал засав. Тэд нар цөм л малчид бололтой юм. Хувцас хунар, төрх байдал нь тэд яав ч хотын хүмүүс биш байлаа.
-Зүгээр зүгээр Би хамгийн сүүлд ирсэн хүн .Та нарын дараа гэсэн чинь
-Явуулын хүн саатаад яахав ,та op ор гэж нөгөө хэжээл эр үүд сөхөхөд нь арга буюу орж явчихлаа
Гэрт ердөө онцгой юм алга. Нэг өвгөн нөгөө өвгөнийхөө судасыг барьж баруун хоймроо эзлэн сууж байлаа. Судас чагнахад нь саад болохгүйн тулд би дуугүйхэн толгой дохиж мэндлээд зүүн талд очиж суув. Оточ
-Дусал цувраад удаж байна уу? гэж нөгөөх судсыг нь барьж байгаа хүнээсээ асуув. Эхлээд би сайн ойлгосонгүй. Тэр хүн
-Нэлээн хэд хоног болчихлоо гэв.
-Дусал цуврах нь ус хаагдахын шинж .Тэгэхлээр чи туулайн мах ид. Бүхэл ясыг нь будаатай хамт буцалгаж шөлийг нь уу. гэж оточ хэлсэнд
-Өө юун сайн юм бэ? Муусайн туулай бишгүй л нэг гүйж яваа. За би өнөөдөр л ...гэж хэлээд тэр хүн босч гадагшаа гарахад зөрөөд л өөр нэгэн орж ирэв. Тэгээд шууд л оточийн өмнө сөхрөн суув Тэгээд гараа оточид өгөх зуур:
-Max буураад, залгамж тасрах нь шиг байна. Яахав гэж асуув. Оточ судасыг нь барьснаа
-Гайгүй л юм байна. Шар үнээний нэг аяга сүү, хоёр аяга усанд хярамлаад буцалгаж уу. Арав дахин ууна. Махжаад ирэхийн үед нь энсэгийн зүйл удсан тосонд найруулаад сарын албин өнгөрмөгц уух юм бол үр олдоно гэв.
Тэдний ярианы үгийн сан нь хачин өөр байхад нь би гайхаж суутал дараах хүн нь орж ирмэгц мөн л сөгдөж
-Сүүлийн үед мартамхай болоод байна. Бас үе үе уруу суугаад шартамхай ч болох шиг, ой булгиад л, гэж үглэхэд нь оточ судасыг бариад
-Живэрт хулганы тархийг усанд зуурч уу. Санамгай болно. Ёлын ходоод ч бас хэрэг болж мэднэ. Гэхдээ арван нэгдүгээр сард олж хадгалсан сарьсан багваахайн мах идвэл ч бараг бүх шаналгаанд тустай, бүр .... гэснээ танайх чинь хүүхэдтэй билүү? гэж асуусанд нөгөөх эр
-Байдаггүй шүү. Эхнэртээ ч хаягдаж мэдэх болоод байна. Үгүй тэр живэрт хулгана гэдэг чинь юу билээ гэж лавлав
-Сарьсан багваахай л даа. Өвлийн эхэн сарын үед олж хадгалсан сарьсан багваахайн мах, тархи л чамд хэрэг болно гэсэнд тэр хүн шаламгайлан босч
-За гялайлаа, Сарьсан багваахай энэ хавьд ховор. Би явнаа. гээд үүд чиглэв. Түүнтэй зөрөөд нэгэн бүсгүй орж ирэв, Оточ:
-Давхар эхнэрт зохисгүй юм идсэн байна. Аягүй бол нярайлхад чинь хүндэрч мэднэ гээд судасыг нь барихаа болив.
-Үгүй тэр зохисгүй юм гэдэг чинь юу юм болоо? гэж өнөөх эхнэр гайхан асуув. Оточ :
-Хөх хуцын мах идсэн үү? гэв.
-Өө нээрээ тийм ,манай хажуу айлын хөх хуц хөгширөөд өнхрөөд өгсөн л дөө.Түүний гэдэс махнаас хуваалцахаар нь идэж орхисон юм гэж нөгөөх жирэмсэн бүсгүй дуу алдав.
-За тэр чинь л давхар эхнэрт хориотой зүйл. Тэгэхээр төрөх дөхөөд ирэх үедээ шарга морины сүүлний хялгасыг галд түлж хярвасыг зуурч уувал тустай, үгүй бол олби оготны арьсыг олж хадгал, тэгээд төрөх хүндэрвэл түүнийг атгаад бай. Одооноос нөхөртөө хэлж бэлтгүүл гэв. Нөгөө эхнэр
-Тэгье тэгье гээд босч гарахаар явав, Тэр хүмүүс зав зай өгөхгүйгээр хойно хойноосоо орж ирэн цаг үрэхгүй шуурхай гарцгааж байхад нь би гайхан харж суув.
Нэгэн хижээлдүү насны эр орж ирээд
-Би удахгүй нэг л юм асуугаад гарна гээд надруу хялавхийн харснаа оточоос
-Эхнэрийи хөх сүүгүй болчихлоо Яах вэ? За тэгээд би ч бүр хүүхдэд дарагдаж гүйцэхнээ. Үр тасалмаар байна яах вэ? гэж зогсоогоороо асуув.
-Эхнэрийн чинь хөх сүү орохгүй байгаа бол янгирын чөмөг идүүл. Хавдсан бол хар бивлин усанд зуурч хөхийг шавш. Чи өөрөө үр тасалмаар байгаа бол буудайн гурил исгэж нэг жинг сайн архинд зуурч чанаад шаарыг нь шүүж хаяад гурав хувааж авгайдаа сарын тэмдэг ирсэн орой нь нэг аягыг маргааш өдрийн үдэд нэг аягыг нар гарах үед нэг хэсгийг уулга. Чи өөрөө ч бас тэгэж уу. Тавин нас хүртэл үр тасарна гэж мэдээрэй гэж оточ зааварлахад өнөөх эр
-За гээд эргэж гарав. Хамгийн сүүлд бололтой нэгэн охин орж ирээд
-Өвөө би дигваранзанд хатгуулчихлаа яах вэ? гэв.
-Цагаан байван усанд уусгаад л түрхэхгүй юу, үгүй бол худгийн ёроолоос шавар авч хэд дахин түрх гэсэнд охин
-За аавд хэлье гээд годгосхийн гарч одов. Ахиад хүн орж ирсэнгүйд оточ над руу.
-Өршөөгөөрэй. Таныг чилээчихлээ. Энэ улсууд өглөөнөөс л хүлээсэн юм.Та юу гэж явна? гэв.
-Өө би бараг зүгээр шахуу, энд ганц гэр, тэгээд үүдэнд нь хүмүүс байхаар сониучлаад ирсэн чинь хүмүүс урдуураа оруулчихсан юм л даа. Тэгээд суутал хүмүүсийн яриа сонирхол татаад хүлээчихлээ.
-Энэ хавьд хүн амьтан айл хунар байхгүй юм. Та тэгээд энд ганцаараа суудаг юмуу? гэсэн чинь оточ:
-Энд суудаггүй юмаа. Түр барьсан гэр л дээ. Нутгийнхан судсаа бариулна гээд хүний нүднээс далд энийг барьсан юм.Та яаж олж ирэв? Машин замгүй газар шүү дээ? гэж асуув.
-Би энэ хавьд нэг чулуу байдаг гэхээр нь олж үзэх гэж яваад л ...гэсэнд оточ
-Албаны хүн үзчихвэл мухар сүжиг энээ тэрээ гээд байдаг болохоор хүмүүс нууцаар гэхүүдээ жилдээ үе үе судсаа бариулдаг юм Өнөөдөр энэ сарын наймны өдөр, хуучнаар бол манал бурханы өдөр гээд л судас барьж хэнхэглэдэг юм л даа би гэв.
-Би нэг их сүрхий дарга марга биш. Ер нь зохиолч хүн л дээ. Таныг судас барьж хүмүүст зөвлөлгөө өгөхийг сонсоод бүүр гайхмаар санагдлаа. Таны хэл яриа бүүр эртний монгол сонин үгсээр дүүрэн байсан нь надад тун их том олз боллоо.
-Ямар үг тийм их олз болдог билээ? гэж оточ гайхав,
-Залгамж тасрах (үр хүүхэд, гарахгүй байх), ус хаагдах (шээс хаагдах), сарын албин (сарын юм), мах буурах (турах), мяраалах (таргалах), давхар эхнэр (жирэмсэн эхнэр), уруу суулгах (гэдэс гүйлгэх), дур булгих (дургүй болох), гээд л тун боловсон үгс юмдаа гэсэн чинь
-Юу нь боловсон байхав дээ. Эртний хуучинсагийн үг шүү дээ гэж оточ хэлэхэд нь: би
-Одоогийнхний шууд утгаар нь хэлээд байдаг бүдүүлэг үгсийг (үгийг байтугай хэрэг явдалыг) их л эелдэгээр нууцлаг хэлбэрээр хэлж байгаа нь боловсон гэх ёстой зүйл юм.
-Хэллэг бүдүүлэгжиж байгаа нь өнөөгийн хүмүүсийн сэтгэлгээний нэгэн сул тал юм гэж би зохиолчийн хувьд үздэг л дээ. Харин зарим нэр томьёоны хувьд ч танаас шинэ үг сонслоо. Жишээ нь сарьсан багваахайг "живэрт хулгана" гэж та хэлнэ лээ гэтэл
-Хуучны ном сударт тэгэж байдаг юм. Одоо ч мартчихсан хэрэг. Тэр ч байтугай "Оточ" гэдэг үг их учиртай байтал хаяад "эмч" гэдэг болсон нь хачин санагддаг. Би бол "оточ "гэгдэнэ үү гэхээс "эмч" биш. Оточ гэдэг бол хүнд тусч эхэлж байгаа эсвэл тусч болох өвчнийг судасны нь байдлаар оношлож гүнзгийрэхээс нь сэргийлж "отлого" хийдэг хүний нэр.
Одоогийнхоор бол "Урьдачилан сэргийлэгч "юм л даа. Тэгтэл одоо "эмч" гэдэг болсон нь үнэндээ нэгэнт тусчихсан өвчнийг л эм хэрэглэж эдгээдэг болсон гэсэн үг. Өвчин бол гэнэт тусах нь ховор. Эхлээд шинж тэмдэг нь илэрч дараа нь аажмаар үгдэрч хүндрэн өвчлүүлдэг зүйл, Оточ бол урьд цагт эхний шинж тэмдэгийг судсаар нь оношлоод урьдчилан сэргийлж өгдөг л хүн байв.
Манай аав ч яг л тийм байсан. Харин би нэг их олигтой сураагүй болохоор ор нь тасрахын өмнөхөний л оточ гэмээр хүн л дээ. Манай энэ хавийнхан алс ззлүүдэд нутагладаг болохоор боловсон эмнэлэгээс хол,түргэн тусламж авах хэцүү болохоор надруу л гүйцгээж ирээд сурчихсан юм. Зарим нь илааршиж эдгэрдэг тохиолдол нилээн болсноос л би ингэж "бурхангүй газар бумба галзуурч" байгаа хэрэг гээд оточ гараа сунгаж
-За алив ,таны судсыг нэг бариад орхие гэв.Судсыг маань барьсны дараа тэрээр
-Эв эрүүл залуу байна. Гэхдээ нохойн хошуу чанаж уух, живэрт хулганы хатаасан мах хаяа идвээс (тэр мах халуун чанартай) нас уртсахад тустай л гэдэг юм, гэснээр бидний яриа дуусвар болсон юм. Учир нь оточийг нүүлгэж авч явахаар хүү нь морин тэрэгтэй ирсэн билээ...
-....Тэр цагаас хойш бараг хагас зуун өнгөрөв. Оточийн зөвөлсөнөөс нохойн хошуу жимсийг үе үе хэрэглэж байв.
-Харин живэрт хулгана буюу сарьсан багваахайн мах нас уртасгана гэдэгт эргэлздэг байлаа. Залуухан үедээ айл гэр болж Шадублин дахь Зохиолчдын Хорооны гурван модон байшингийн нэгэнд зусланд гарсан тэртээ олон жилийн өмнөх нэгэн явдал мартагддаггүй билээ. Юу гэвзл тэр үед Шадублинд зуслантай байгууллага бараг байсангүй.
Зохиолчид, Банкныхны хэдхээн байшин байлаа. Сарампай шахуу байшинд зусч байх үед дээвэр даазны нь хөндийд сарьсан багваахай үүрлээд шөнө андаа гарч хошуунаасаа дуун долгион цацруулан сүрчигнүүлж цочоодог байлаа.
Тэрнээс хойш сарьсан багваахайг ч нөгөөх оточийн зөвлөлгөөг ч мартаад шинэ зуун гарч нэлээн хэдэн жил өнгөрөх үед гэнэт нөгөөх "живэрт хулгана" буюу сарьсан багваахайн тухай мэдээлэл олж үзээд гайхав. Долоо найман төрлийн өвчин эдгээхэд тустай бас нас уртасгадаг ид шидтэй мах бүхий хулгана ажээ. Бас түүний хоргол нь хүртэл чухал хэрэгтэй чанартай юм байна. Бусад хулганын хорголноос ялгаатай гурван үзүүр бүхий цагаан өнгөтэй байдаг ажээ.
Оточийн үүдэнд сууж байсан тэр хүмүүсийн ярианы эзэд ,оточ өөрөө ч нэгэнт хорвоог орхисон боловч мэдлэг сургамж нь үүдэнд биш хойморт байдаг монгол сударт үлдсэн ажээ.
Хортонгийн эсрэг Монгол судар номууд
Архи тамхины хорлолыг эрт дээр цагаас монголчууд ухаарч сэрэмжилдэг байсныг хуучны судар номнууд өгүүлж байна.
Нэг. Тамхи
1. "Тамхины гэм эрүүг номлосон судар оршивой"
2. "Тамхи нуухын үг оршивой"
3. "Хамарын тамхины гэм эрүүг үзүүлэгч оршивой"
Гэхчилэн сударууд тамхинд 11 зүйл хор буй (мунхруулдаг, нас богиносгодог, биеийг илжилдэг, өмхийрүүлдэг, хувцас сууцнаа муухай үнэр шингээдэг гэх мэт) дурдаад Тамхи бол хортой утаа гэж дүгнэсэн буй.
Хоёр. Архи
1. "Архиний уг гарц хийгээд сайн мууг тийн бээр ялгахын зүйл номлол оршивой" (Бадамсамбава)
2. "Архи гэмийг өгүүлсэн шүлэг" (Зохиогчгүй)
3. "Шинэ бэр болохын дүр хийгээд архи, махны хуримын гэмийг үзүүлэгч хэмээгдхүй буй" (Лувсандорж)
4. "Арвин сэтгэл дөрвөн цагааныг авах дөрвөн хорыг тэвчүүлэх лүгээ барилдуулсан залбирал оршивой", "Архи бол хортой ус" гэсэн дүгнэлт эдгээр судраас нүдэнд үзэгдтэл хэлжээ.
Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Лодонгийн Түдэв
Сэтгэгдэл0
ODOONII HUMUS ERTNII ASAR IH MeDLEgEe martsan bna
... Гайхалтай утга төгс , тансаг уран яруу Монгол хэлээ улам баяжуулах олон шинэ үгс сурах боломж гаргаж өгсөн Их зохиолч танд баярлалаа. ... Эрдэмт бэхи танд эрүүл энх сайн сайхан бүгдийг хүсэн ерөөж уран бүтээлийн өндөр олз омогтой байх болтугай хэмээн дахин давхар ерөөе . ... Та шинэ содон сонирхолтой бүтээл олныг туурвих тусам унших жинхэнэ өгүүлэл ховордсон энэ цагт надад болон бусад уншигчдад их л хэрэг болох санж . !!! Хүндэтгэсэн Зориг . ... Таны бичсэн / Оройгүй сүм / хэмээх романыг хүүхэд ахуйдаа уншсан нь тухайн үедээ олон мэдэхгүй зүйлийг надад зөвөөр нь ойлгуулсан . ... Баярлалаа.
Энэ хуучин судар номнуудбг хаанаас олж уншдаг юм бэ? Хэн нэгэн нь кирил үсгэнд орчуулж буулгасан ном байгаа боловуу.
Ганжуурт л байгаа байх даа гэхдээ тэр олон хөлгөн судараас олж мэдэх гэвэл бидэнд цаг их орох байх номтой хүмүүсээс асуугаад судласан нь дээр байх даа бүддын 5 ухааны нэг анагаах ухаан талын данжуурын тайлбар харсан ч болох байх даа
Tudev guaid mash ih bayarlalaa. Iim sonin, saihan niitlel unshilgui udjee. Tanii uzeg ulam hurts baig!
Өдөр тутмын хэрэглээний цөөхөн хэдхэн үгээр ярьж,бичсээр АЯЛГУУ САЙХАН МОНГОЛ ХЭЛНИЙХЭЭ арвин үгсийн сан мартагдахад хүрсэн энэ үед үнэхээр анхаарууштай...Монгол хэл мөхөж болзошгүй хэлийн тоонд ороод буйг гадны орны судлаачид хүртэл санаа зовнин бичиж байхад иргэд бид бүгд хэлний мэдлэгээ дээшлүүлж,үгсийн сангаас үлэмжхэн олныг хэрэглэмээр байна шүү.
Эрдэмтэн ахдаа талархлаа. Та урт наслаж улам их сонин содонг түмэнд түгээгээрэй.
Tand bayarlalaa.Urt nasalj udaan jargaarai.
Та минь урт наслаж удаан жаргах болтугай
Түдэв гуайд өөрийн блог эсвэл нийтлэлээ гаргадаг булан байдаг болов уу. Хэрэв үгүй бол Түдэв гуайд байгаа бүх гар бичмэлүүдийг интэрнэт-д оруулах төсөл гаргаад ивээн тэтгэхэд хувь нэмрээ оруулахад бэлэн байна. Дан ганц Түдэв гуай ч биш манай Монголын эрдэмтэд мэргэд, хөгшид хуучцуудын домог хууч яриа, дуртатгал тэмдэглэл, судалгаа шинжилгээ, орчуулга болон бодролыг нийтэлдэг нэгдсэн сантай болвол ямар вэ?
195.154.243.53 d ... Үл таних хүн та маш сайхан санал гаргалаа . Энэ мэт хөх тамгат Монгол хүмүүсийн сэтгэлийн гал нэг нэгээрээ нийлсээр байгаад горхинууд нийлж гол мөрөн болж далайд цутгадаг шиг Монголынхоо сайн сайхан ирээдүйн төлөө зүтгэх асар хөдөлгөнийг эхлүүлэх болно. Сайн санааны үзүүрт шар тос гэж Монголчууд ярьдаг даа . ...
Тийм шүү. Сайхан санаа байна.
bi bas hamtriya
Bi ch gesen demjij bna. Handiv uguhud belen bna.
Таны энэ саналыг ихэд дэмжиж байна. Энэ талаар учран хөөрөлдөж ч болох юм.
Mash saihan sanaa bna ,Tudev guain oroitoi sumiig 10.n jild baihdaa amtarhan unshdag bailaa odoo dahij olj avch unshih yumsan
uuchlaarai Oroigui sumiig amtarhan unshij blaa....
Bi 100% demjij b.aa.Handiv ogch,bolomjooroo tuslakhad belen.
Сайхан өгүүлэл байна. Бас сайхан санаа байна. Дэмжихэд бэлэн шүү.
Их сайхан нийтлэл уншаад, залгаад хоёр гараа өргөж дэмжүүштэй санал... Сайхан өдөр байна. Боломжоороо дэмжих л хэрэг байна даа.
Таны саналыг дэмжиж байна. Тусалхад бэлэн. Блогын зардал 1 жилд ойролцоогоор иймэрхүү байх болов уу: домайн нэр 14$, web hosting 12x 6$=72$, болкруу мэдээлэл оруулах техник ажлын зардалыг мэдэхгүй юм байна. Цааш нь хөгжүүлж ярилцахад болохгүй зүйл алга. Миний бодолоор бол блог хийснээс гар утасны апп хийсэн нь дээр байхаадаа.
Гар утасны app болговол тун сайсан. Залуу уед маань хэрэгтэй. Санхуугийн дэмжлэг узуулэхэд бэлэн
ygyiee mon Saihan yum bichjee manai tudev guai, ih bayarllaa, iim Saihan ertnii yos ulamjlal hel zuin utga aguulaga buhii niitlel bichvel ih hunii oyunii melmii uslagdah bhdaa.. deer Hun ih Saihan Sanaa helj demjij bgaad talarhaj ba, tudev guai bolon oor busad Sanaa negt humuus oortoo chn holboogdohiig husej bgaa bhdaa, ta holbogdoh email hayagaa bicheed uldeevel tanii ih Sanaa zaya chn bielen arivjah busuu.. bidniig burhan iveeg
Дээрхи 2 уншигчтай санал нэг байна. Түдэв гуай зэрэг эрдэмтэн мэргэд ардын ухаантнуудын мэдлэгийг түгээдэг нэгэн сайхан интернет хуудастай болох сон.Эх оронч хүн л хийх байх даа.
Ýðäýìòýé,ãýãýýëýã,ñî¸í ãýãýýð¿¿ëýã÷ õ¿í õýäèé ºòºëñºí ÷ ººðººñºº ÿìàãò ãýðýë öàöðóóëæ àìüäàðäàã íü áàõäàëòàé þì àà.Ò¿äýâ ãóàéãààñ îäîîãèéí "ä¿ð ýñãýñýí õóóðàì÷ àðä÷èëñàí" ¿åèéí ãàìèíëàã ñýòã¿¿ë÷ ñýõýýòí¿¿ä ñóðàõ þì äààí÷ èõ þìñàíæ.Ãàìèíëàãóóä íü áàéã ãýõýä ìîíãîëîî àëäìàð áîë÷èõã¿é þìñàí ãýæ ÿâàà ÿçãóóð ìîíãîë õºâã¿¿ä,îõèä èéì ñýõýýòí¿¿äèéí çîõèîë á¿òýýëèéã óíøèæ ñóäàëæ áàéâàë íýí ÷ òóñòàé áèç ýý.Ò¿äýâ ãóàéä àà, îëîí ñàéõàí íàñ íàñàëæ, õîé÷ ¿åý ãýðýëò¿¿ëýí ãèéã¿¿ëñýýð áàéõûí åðººë ºðãºå.
Teer jil L.Tudev guai yalchikhsan bol Mongol ulsiin khugjil shal uur baikh bailaa...Bid bas azgui garuud shuu!!!
Sain bnuu Tudev guai ta neeree ooriin gsen blog neegeed buh gar bichmel nom tovhimoloo gargaach zaluuchuud bid chini ih yum surna daa tgvl . Ta urt udaan naslaarai
Монголчууд эхний ерөнхийлөгчдөө зөв хүний нэр дэвшүүлсэн юм сан.Буруу хүн сонгосонд гаднын нөлөө орчихвуу гэж боддог. Одоо ч гэсэн дандаа буруу хүмүүс сонгоод байх юм. Сонор сэрэмжтэй байцгаая.
Olon tumen L.Tudev guaig ulsyinhaa terguuneer songodoggui l yum baih daa?!
машсонин учрал байна.ухаарч бодох санаа өгсөнд баярлалаа. та минь урт наслаарай
L.Tudev guaig 100 erkhem oruulaasai
Харин тиймээ. Зуун эрхэмд сээр нуруундаа бядтан нартай ярилцаад байдаг болохоос сэтгэл оюундаа бядтай хүмүүстэй ярилцдаггүй юм шүү дээ. Цөвүүн цаг гэж үүнийг л хэлдэг байх даа. Уул нь Эрдмийн баяныг эрхэм баян гэдэг дээ.
Сайн байцгаана уу? 195.154.243.53 эрхмийн санаа тун сайхан юм. Настнуудынхаа хэлж ярьсанг бичвэрлээд нэгэн баринтаг болгоод хэвлэж барлах хэмжээнд хүрэхийн үед хэвлээд явцгааж байвал үн шиг эрдэнэсийг эрээд олохгүй л эд, ёстой эрдэнийн чулуу болнодоо. Энэ эрхмийн санаа аижл хэрэг болохыг хичээж зүтгэвэл маний хувьд хир чинээгээрээ дэм болох зүйлээрээ тус болно шүү, эрхмүүдээ.
үүн шиг, ажил
yneheer ene met nom sudariig kril deerees olj unshine gej ygyi Tydev abugai bid nariigaa hudam mongolooroo erdem medlegee sudlaachee geed dalduur bas heleed baina daa hymyys mini
Тудэв бол естой манай уеийн баатар. Гайхамшиг. Соен гэгээруулэгч. Тэрээр еерийн эрхлэн гаргадаг "Дал" сонинтой, зохиол бутээлийн 30 хол гарсан боть номтой. Тэдгээрийг нь захиалан уншвал чухал . Дал сонин бол мэдээлэл биш мэдлэг йн уурхай.
oroigui sum nomiig dahin hevlej hudaldaand gargaasai. unshmaar nom shuu. uyn odoonii nomuud
Түдэв гуайн бичсэн ямар ч зүйлийг унших их дуртай. Одоо цагт унших юм их ховор болсон цаг байна. Жинхэнэ уншмаар зүйл шүү. Дээр сэтгэгдэл бичсэн хүнтэй санал нэг байна шүү. Эртний ховор нандин сургааль, номлолыг шивж оруулахад өөрийн хувь нэмрээ оруулахад бэлэн байна шүү. Түдэв гуай минь бичээд байгаарай.
Ih goe blaa bayrlaj bna tandaa Humuusiin sanalig demjij bn Bololcoogooroo handiv urguhud belen
NARIISAAD BYDUUREED ,ZARIMDAA TASARAAD,DUSALDAAD,TSUVAAD,NISDEG HAR HULGANA ERGELDEED,ZUGIIN YYREND BAAVGAI SAVRAARAA SAMARDAAD BAINAA.
NARIISAAD BYDUUREED ,ZARIMDAA TASARAAD,DUSALDAAD,TSUVAAD,NISDEG HAR HULGANA ERGELDEED,ZUGIIN YYREND BAAVGAI SAVRAARAA SAMRADAAD BAINAA.
HONINI UUHTUI MAHIG TSOGON DEER SAIHAN SHARAAD,DAVS JOOHON TSATSAAD,ZUGIIN BAL DEER NI GOIJUULAAD BARUUN GARTAA HURGAA,ZYYN GARTAA SEREEGEE BARIAD,GAZARIN GUNEES HUUSURUN GARAH HIITEI HUITEN TSEVER USAAR DARUULJ UUVAL TER UYEDEE AMTTAI.
YALANGUYA HALUUN US BUYU ARHIIG GAL DEER HALAAJ BUH TURULIN JIMESIIG HOLIJ HUITEN GAZAR HADGALAAD SHUUSIIG NI AVCH HUITENEER UUHAD TER UDURTUU SAIHAN.
Mundag shuu
хэлэх үг алга, жирэмсэн эмэгтэй, жирэмсэн хүүхэн гэж хэлдэг дээ гэж бодоод дээрх хэллэгийг ямар гоё, эерүү, утга төгөлдөр юм бэ л гэж бодож байлаа, Л.Түдэв гуай мундаг дүгнэжээ, арга ч байжуу, ямар бид биш, тэр гуай мэт өвгөдийнхөө үг сургаалийг яасхийгээд багаханыг нь ч болтугай мэдэж, тогтоож авах вэ?, хийх ажил дэндүү их, бодол санаагаа зориулах зүйл даана ч их байна яаж амжуулах юм бол бүү мэд ..., энэ мэт сайхан түүхүүдийг бичиж байвал энэ фэйс надад бүр их таалагдах юм байна, үүнийг оруулсанд нь бүр ч их байрлалаа
odoo huurhii sarisan bagwaahai baihgui boloh ni,,,,,,,, otoch ternii uudend suuj bsan humuus bugd horwoog orhison genuu? mongol helnii talaar bichij bolno gehdee arai buruu yum bicheed bgaan bishuu
Amjilt husii mash saihan ym bichsen bn
iim saihan gegeeleg um oruuljbaival bayrlana shuu, zavhai huuhnii tuhai unshval hiimori doroitno
Таны бие сайн сэтгэл амгалан байна уу Миний бие МХЗЭ-ийн Төв Хороонд ажиллаж байхаасаа эхлэн таныг шүдэн бичирч явдаг болсон юмаа. Таны тэр их өргөн цар хүрээтэй мэдлэг Уран яруу үг хэллэг, бичгийн их билэг авьяасыг бишрэн дээдэлдэг байлаа. Тантай хамт би хэд хэдэн удаа хөдөө ажлаар явж байлаа. Монголын ард түмэн азгүй шүү Таныг Ерөнхийлэгч болгосон мол их юм өөр болох байсан юмаа. Түүнд л би их харамсаж явдаг даа. Мөн таныг Монгол туургатны 100 эрхэмийн тоонд оруулж ярилцлага ягаад авдаггүй юм бол доо гэж гайхдаг юмаа. Та эрүүл энх байж урт удаан наслаарай.
Туужуу толгойт Лхагвасүрэн чи ийм хүнийг 100 эрхэмд тооцож ярилцлага авахгүй алдас хийж байгаа шүү.Үүнээс үзвэл Лхагвасүрэн, Янхан авгай 2 төрийн MV-г хахуулийн хэрэгсэл болнож байгаа нь үнэн байна. Төрийн тэргүүн болох хүнээ зөв нэр дэвшүүлээд өмхий толгойт Очирбтадад санал өгсөн нь монголын ард түмний аз тутсаныхдаа.Би үүнд л их харамсдаг юм. Нэг муу зальт чөтгөрт санал өгсөн болсон. Тэр нь Болгарын элчин сйадын яамны бүхэл бүтэн барилга цогцолборыг худлгайч Отгонбилэгийг баатар болгосныхоо төлөө авсан улсын мөнгөөр л авсан байдаг юм. Түүний доллар гадаадаас олж ирнэ гэж юж байхавдээ. Ийм л бузар булай хүмүүс төрд шургалсан цаг.
L.Tudev guain Nuudel suudal gej gaihaltai saihan roman baidag daa! Tuun deer negdeljih hodolgoonii tuhai, humuus omchoosoo yaj salj baigaa tuhai bolon hunii buteesen zuiliig zalhuu humuus herhen suitgej baigaag haruulsan baidag daa! 40-ood jiliin omnoh sotsializmiin jiluuded ingej shuumjleltei bichij baisan zohiolch baisan uu?Bi unshaad mash ih gaihaj baij bilee!Bi oyutan ahuidaa naiz nohodteigee hamtdaa unshij, zarim yed mash iheer haramsaj, zarim heseg deer boon ineedem boldog baiv! Tudev guaidaa ulam ihiig hiij buteehiin olziitei erooliig ood ood ni orgon devshuulie!
Gaihaltai.Ankh udaa saihan eireg setgegdeluug bizseniig uhshlaa. Moritnii kgishig yabgand gedeg ene dee Tudev guai ta urt naslaarai.
манай залуучууд сайн зүйлийг дэмжихэд бэлэн байгааг уншаад бахархах сэтгэл төрж байна шүү. Лхагвасүрэн гуай, Анужин нар нэвтрүүлэг бэлтгэх байхаа. Энэ 2 хүн бас л Монголын оюуны бахархал эрхмүүд шүү дээ. Бие биенээ муу үгээр бүү чичлээрэй цөөхөн монголчуудаа. Сэтгэгдэл үлдээсэн бүх хүмүүст талархаж байна.
үнэнхүү монгол зохистой хэл аялгуу нь яруу тансаг агаад зүйрлэн хэлэх оноон хэлэх утга нь эерүү зөөлөн учираас сонсохноо чихнээ яруу тансаг хэлэх нь ээ аялага ундрага зөөлөн ба илэрхийлэх арга хэлбэр нь онож зохисон байгаа нь нэн сайхан тул ингэж сайхан тэмдэглэн хөтлөөд бидэнд хүргэсэнд баярлан талархаад баршгүй еэ
sain baina yy? tand eruul enkh sain saixan bukhniig husie.taniig mash ih hundetgej yabdag. tanii niitleliig bainga ynshixiig hicheedeg.
Engiin murtluu gunzgii utgatai zohiol buteel tuurvidag Tudev guaid bayarlalaa. Erhii daram zai, Humrug geed balchir uguulleguud ni hurtel tom romanaas olj chadahaargui dugnelt ugdug mergen tsetsen erdemten ahdaa bayarlalaa.
taniig yerunhiilugch boloh ni gej uneheer ih husej baisan ch huvi dutahad odoo boltol haramsaj yavdag olon hunii neg bilee. tand eruul enh, urt naslaj ard tumnee giiguulj yavahiin yeruul de4v shuuliye!
би 10 жилийн сурагч байхда сэтгуулч болохын тулд Тудэв гуайд ил захидал илгээж сайн сэтгуулч болоход юуг анхаарах талаар асууж билээ. тэгэхэд надад хариу ирсэн ба тэр захидалд "сэтгуулч болохын тулд гадаад хэл сурах хэрэгтэй. хэлгуй хун бол далавчгуй шувуухайтай адил " гэж сургасан, мундаг эрдэмтэн.
Их баярлалаа. Сайхан нийтлэл байна. Сэтгэл баясав.
таны бичсэн болгоныг уншихад дандаа шинийг мэдүүлж дандаа шинэ санаа дэвшүүлсан байдагт ихэд олзуурхдаг. ДАЛ сонин "боломжоос" болдог юмуу даач удаж гарах болж. лээрх хүмүүсийн саналтай нэг байна .дэмжиэ байна.Та урт наслаж ,удаан жаргаарай.
Сайхан өвөг дээдсийн оюун ухааны дээжийг өгүүлсэнд баярлалаа. Хөдөөны үрчигэр хөх өвгөд . Бөгтөр саарал эмээдэд минь мөнч их өв соел.зан үйлийн нандин баринтагтай сударууд байсаар байсан. Одоо цөөрөн цөөрсөөр цөлжиж жудаг мартагдах нь дээ.
Би ч гэсэн чадах юмаараа туслах юмсан
Yamar goy tvvh we bidnii owog deedes yamar saihan xvmvvs bsin be
gaihaltai ishlel bna bayrlalaa