sonin.mn

ОХУ-ын Тува улсын Зүүн-Хэмчикийн хошуунд олон улсын бөө судалын "13 тэнгэрийн дуудлага" наадам болж байна. Уг наадамд Швед, Гренланд, Мексик, Бүгд найрамдах Саха улс, Кыргызстан, Монгол, Тува, Өмнөд Солонгос, Якут, Алтайн хязгаар, Хакас, Казахстанаас ирсэн онгод тэнгэртэй бөө зайрангууд оролцож байгаа аж.

Наадмын хөтөлбөр дагуу улс улсын бөө мөргөл, зан үйл үзүүлэхийн хамт "Бүргэдийн бүжиг", бясалгалаар эрүүлжих Ун-хун системийн сургалт явуулахын дээр хүн төрөлхтнийг газар дэлхийтэйгээ уусан барилдах мөргөл үйлдэх юм байна.

"13 тэнгэрийн дуудлага" наадмыг санаачилж зохион байгуулсан Тува улсын удам залгамжилсан хар тэнгэрийн зайран, хөөмэйч Николай Ооржак бөө мөргөлийн уламжлалыг сэргээж, гараг ертөнцийн ирээдүйг олж харж хэлэхийн хамт эх дэлхийгээ хайрлан хамгаалан, энх тунх амьдралын цагаан зам зааж өгөхөд бөө нар хүчээ нэгтгэх зорилготой байгаа аж.

Я.Баяр

Эх сурвалж: "Монцамэ" агетлаг