sonin.mn

Казахстаны Астана хотноо энэ сарын 1-8-нд “Эхо Ази” олон улсын циркчдийн наадам болж өндөрлөжээ. Уг наадамд манай улсыг төлөөлөн “Circus Mongolia Khadgaa”-гийн хоёр уран нугараач оролцож, хүрэл цом, Сахагийн циркийн нэрэмжит тусгай шагнал хүртжээ.

Өмнө нь монголчууд энэ наадмын алтан цомыг хүртэж байсан удаатай юм.

Я.Баяр

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг