Украинд осолдсон Малайзын агаарын хөлөгт дипломат шуудан болон Сидней , Мельбурн, Куала Лумпур болоод бусад хотуудын ачаа тээш явсан ажээ.
15 километрийн талбайд тарсан онгоцны сэгэнд халуун орны 20 гаруй шувууны сэг олджээ. Тухайлбал, тогос, тоть болон “гоёлын “ тагтаанууд аж. Түүнчлэн ослын газраас тэдгээр жигүүртнийг зүүн-өмнөд Европоос Ази руу тээж явсан тор ч олдсон байна.
7-р сарын 17 –ны өдөр Донецк мужийн Снежное хотын орчимд Малайзын “Боинг -777” онгоц унасан юм. Онгоцны бүхээгт нийт 298 хүн явсны 154 нь Голландын иргэн, 27 нь Австралийн, Малайзын 45 иргэн (энд бас багийн 15 хүн орсон), 12 индонез хүн болон 9 англи хүн, Германы 4 иргэн, Филиппины З иргэн болон нэг канад хүн байжээ.
Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжилснаар, онгоцонд 80 орчим хүүхэд явсан байна. Сүйрлийн шалтгааныг тодруулах ажил үргэлжилж байна.
Москва хот А.Огторгуймаа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Шувуу онгоц сөнөөгөөд л, хэ хэ хэ, ха ха ха. Хэнийг хуурах гэсэн юм бол доо зайлуул