sonin.mn

ССАЖЯ, Ховд аймгийн ЗДТГ, Монголын хөөмийн холбоо хамтран олон улсын хөөмийн III наадмыг энэ сарын 20-24-ны хооронд Ховд аймагт зохион байгуулах гэж байна.

Хөөмийчдийн ур чадварыг сайжруулах, хөөмийн урын санг баяжуулж ардын авьяастныг тодруулах зорилготой энэхүү наадмын үеэр оролцогчдыг хөөмийн өлгий нутаг Чандмань сумаар аялуулахаас гадна олон улсын эрдэм шинжилгээний бага хурал хийх ажээ.

Наадмын гоцлол хөөмийн төрөлд Гран при шагналыг таван сая, тэргүүн байрыг гурван сая, дэд байрыг нэг сая  төгрөг дагалдах аж.

Ингээд энэхүү уралдааны хөтөлбөрийг танилцуулж байна.

hoomi2-133323-270486299


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг