sonin.mn

Аавынхаа нэр сүрд дарагдаж байсан ч хөгжмийн ертөнцөд амжилт гаргаж, байр сууриа олж чадсан дуучин Энрике Иглесиастай сэтгүүлч Жеймс Дэйли хувийн амьдрал, уран бүтээлийнх нь талаар ярилцсан байна.

-Өөрийг тань найз бүсгүй Анна Курниковагаасаа сал­­­сан тухай хэвлэлээр мэ­дээлсэн...

-Худал мэдээлэл гардаг л юм. Бидний талаар байн­­­га л янз бүрийн зүйл би­чиж байдаг ч Анна бид хоёр хамтдаа байгаа. Анна бол гайхалтай бүсгүй. Өө­рий­­гөө хэт дөвийлгөдөг эмэг­­тэй­­чүү­дээс огт өөр хүн. Бид 13 жил хамт амьдарч бай­на.

Янз бүрийн бэрхшээл тул­­­­га­рах үе гардаг ч бид салж байгаагүй. Биднийг яа­гаад гэрлээгүй талаар хү­­мүүс асуудаг. Гэрлэсний дараа Ан­на бид хоёр бүр илүү жар­галтай болох уу. Хосуу­дын гэрлэлтийн эсрэг хэлж байгаа юм биш шүү. Албан ёсны бичиг баримтаас илүү хүүхэдтэй болоод сайн аав байхыг хүсдэг.

10 жилийн дараа хүүхэдтэй болъё гэж төлөвлөсөн. Өвөө минь 80 гарснаасаа хойш хүүхдүүдтэй болсон. 90 насандаа нас ба­рахад эхнэр нь жирэмсэн байсан юм. Би түүнийг азтай хүн гэж боддог.

-Та хэдэн жилийн өмнө Москвад тоглолтоо хийх үеэр Аннаг эхнэрээ гэж та­нил­цуулж байсан...

-Тийм ээ, үзэгчид Анна бид хоёрыг зөвөөр ойлгоосой гэсэндээ тэгж хэлсэн. Хэрвээ миний найз бүсгүй гэж хэлэх юм бол таагүй хүлээж авна шүү дээ. Хурим, гэрлэлтээр хосуудын харилцаа бүр бат бөх болдоггүй учраас гэр бүл салдаг. Миний аав, ээж хоёр салсан. Тамгатай цаас биш ухаалаг, сэтгэлтэй байхад сайн эцэг эх болно гэж боддог.

-Тоглолтоо хэзээ хийх вэ. Шүтэн бишрэгчид чинь хүлээсээр байгаа. Та тоглол­­тынхоо үеэр хэн нэ­гэн бүс­гүйг тайзан дээр уриад бү­жиг­лэдэг. Анна энэ бүг­дийг яаж хүлээж авдаг вэ?

-Анна жирийнээр хүлээж авдаг. Тэр минь их ухаалаг, миний хийж байгааг үргэлж дэмждэг. Ийм сайхан найз бүсгүйтэй байна гэж мөрөө­дөх ч хэцүү. Дэлхийг тойрох аялан тоглолтоор Анна хамт явна. Энэ тоглолт, шинэ цомог миний хувьд хичнээн чухал гэдгийг ойлгож байгаа.

Дөрвөн жил завсарласны дараа тайзан дээр гарч байгаа тул намайг дэмжиж, хажууд минь байх юм. Би тайзан дээр хэн нэг үзэгчийг урьж гаргаад ажиглах дуртай. Хүмүүс уйлах, инээх, яахаа мэдэхгүй сандрах гээд янз бүрийн байдалтай болдог. Би шүтэн бишрэгчдээ баяр­луулахыг хичээдэг юм.

-Та шинэ цомгоо яагаад “Секс ба хайр дурлал” гэж нэр­лэсэн юм бэ. Энэ нэрээр юу илэрхийлэхийг хүссэн бэ?

-Энэ нэрэнд ямар ч шинэ содон зүйл байхгүй. Миний амьдрал, дуунд секс, хайр дурлал ноёрхдог. Ер нь бүх хүнд ойлгомжтой гэж бодож байна. Хүмүүсийн амьдралд үндэс угсаа, шашин шүтлэг, нас хамаарахгүйгээр секс, хайр дурлал чухал байр суурьтай. Би нэг дуундаа сексийн тухай, өөр дуундаа хайр дурлалын талаар да­раагийн дуундаа өөр сэдвээр дуулдаг.

-Дуулж эхлэх үедээ аа­вынхаа нэр алдарт халх­лагддаг байсан. Харин одоо ааваасаа илүү алдартай болж чадсан. Та хоёр бараг уулздаггүй гэж үнэн үү?

-Хааяа л уулздаг. Түүний нэр сүрд халхлагддаг байсан тухайд бол би багаасаа дуу­чин болохыг хүсдэг бай­сан. Дуучин болсны дараа ярилц­лага өгч байхад аа­вын тухай асуух юм бол шууд л босоод явах үе ч бай­лаа. Гэхдээ цаг хугацаа өнгөрч, би өөрийгөө нээж чадсан.

Одоо хэн ч намайг Хулио Игле­­­сиасийн хүү гэ­хээс илүү­­­­­тэй нэрээр минь дуу­дах бол­сон. Би ал­дар нэр, мөн­­гө­тэй бол­сон ч үнэтэй эд зүйлс, тан­саг амралт зэрэг зүйлд дурла­даггүй. Хамгийн гол нь би дуучин, хөгжимчин болж чадсан. Одоо намайг аав­тай минь харьцуулахаа больсон.

-Аавыг тань одоо хүртэл Аннатай танилцаагүй гэж ярьдаг...

-Тийм ээ, аав завгүй, би ажилтай, Анна ч зав муу­тай байдаг. Аав одоо өө­рийн гэсэн амьдралтай, гэр бүл, хүүх­дүүдтэй. Гэхдээ аав Ан­наг их үзэсгэлэнтэй, на­майг сайн бүсгүй сонгосон гэж олон удаа хэлсэн.

-Та их залуухан харагд­даг ч удахгүй 39 нас хүрнэ. Эрчүүд 40 насны төрсөн өд­рөө тэмдэглэх дургүй бай­даг. Таны хувьд...

-Би 30 хүрэхдээ их айс­наа санаж байна. Гэхдээ хөгш­рөхөөс айгаагүй ээ. Харин өөрийн зорилгодоо хүрэх гэж зүтгэснээс хойш 10 жил өнгөрсөн учраас юу хийж, бүтээж чадсан бэ гэж бодсон. Цаг хугацаа маш хурдан урсан өнгөрсөн юм шиг са­нагдаж байсан.

Саяхан 50 нас хүрсэн эмч найзаасаа би түүний амьдралд гарч байгаа өөрчлөлтийн талаар асуусан. Түү­нийг надаас илүү ам­жилт­тай, туршлагатай гэж боддог байсан ч тэр хөгш­рөх нь гунигтай байна гэж хэлэх үед миний урам их хугарсан.

-Хэнийг хамгийн их хайр­лаж хүндэлдэг вэ. Би­ширдэг хүн байдаг уу?

-Байлгүй яах вэ. Асрагч эх Эльвирагаа их хүндэлдэг. Аав, ээж хоёр минь салсны дараа эгч, ах бид гурвыг харуулахаар аав түүнийг хөл­сөлсөн юм. Эльвира бид­­­­ний төлөө амьдралаа зо­­­­риул­­­сан. Харин одоо би түү­­­нийг харж ханддаг. Хам­гийн эхний цомгоо түүнд зориу­­лан гаргасан. Би 18 нас хүрээд дуу бичлэгийн ком­пани, агентлагт ажилд оро­хыг хүссэн боловч аав намайг ажиллуулаагүй.

Тийм болохоор би өөр нэрээр ажилд орсон. Үүнээс болоод аав бид хоёр их муудалцсан. Үнэн хэрэгтээ аав надад туслахыг хүсч байсан юм билээ. Дараа нь түүний тусламж, зөвлө­гөө­гүй­­гээр зорьсондоо хүрч, дуу­чин болох замаа эхэлсэн бо­лохоор аав дургүйцсэн. Аав, ээж хоёр намайг дуучин болгохыг хүсээгүй.

Аав бүх зүйлийг хянах гээд байсан тул би Канад руу явсан юм. 1999 онд англи хэлээр гаргасан анхны цомгоо “Энрике” гэж нэрлэсэн учир нь би дуучны хүү гэд­гээ зарлахыг хүсээгүй. Гэх­дээ миний хүүхэд нас их аймаар байсан гэж битгий бодоорой.

Бидний амьдрал, аав бид хоёрын харилцааг хөндлөнгөөс шүүхгүй бай­гаасай гэж боддог. Аав, ээж хоёртоо талархдаг. Хүү­хэд насандаа заримдаа ган­цаарддаг ч аз жаргалтай өн­гөрөөсөн. Ер нь нам гүм, дуу шуугиангүй, хүн цөөнтэй газар байхыг илүүд үздэг. Одоо ч янз бүрийн үдэшлэг, арга хэмжээнд очих дургүй.

-Хүүхэд байхаасаа л аавдаа гомдсон юм шиг санагдаж байна...

-За үгүй дээ. Тэр намайг их сайн хүмүүжүүлсэн. Хэт эрхлүүлээгүй болохоор би өөрийгөө эвдрээгүй гэж бод­­дог. Орчин үеийн өсвөр нас­ны хүүхдүүдийг харахаар хэ­цүү санагддаг. Их үнэтэй гар утас, загварын элдэв ча­­мин хувцсаар гангарах дур­­тай занг нь үзэн яддаг юм. Үнэн хэрэгтээ аав, ээж нь буруутай гэж боддог.

Тэд өөрс­­­­дийн гараар хүүхдийнхээ ирээ­­­­дүйг баллаж байгаа шүү дээ. Эцэг эхчүүд хүүхдээ компьютерийн тоглоом олон цагаар тоглож, хайран цаг заваа дэмий үрэхийг хориглож, спортын ч юм уу өөр сургалтад оруулсан нь дээр гэж хэлмээр санагддаг. Би Майамид амьдрахаар сон­­госон нэг шалтгаан бол бү­­тэн жилийн турш ду­лаа­­­хан байдаг болохоор га­­­­­­­даа спор­тоор хичээллэх боломж­той.

-Та видео тоглоом хэзээ ч тоглож байгаагүй гэж үү?

-Тийм ээ. Тоглох дургүй. Хар тамхи ч татдаггүй. Залуу байхдаа өвс татах гэж оролдсон. Хөгжим бичихэд сайхан мэдрэмж төрүүлж магадгүй гэж бодсон юм. Харин ч эсрэгээрээ эргэсэн. Тэгээд энэ тэнэг зүйлийг хаясан. Хэрэглэдэг ганц зүйл бол нойрсуулах эм. Бүр хүү­хэд байхаасаа л нойронд муу, унтаж чаддаггүй байсан. Тийм болохоор эм уухаас өөр аргагүй болдог. Гэхдээ эм­чийн зааврын дагуу уудаг юм. Заримдаа эм үйлчлэхгүй үе тохиолдоно.

-Таныг нисэх дуртай гэж сонссон. Өөр юу сонирхдог вэ?

-Тийм ээ, нисэх үнэхээр дуртай. Эхлээд жижиг он­гоц худалдаж авсан. Да­раа нь нисэгчийн эрхтэй бол­сон. Мөн цэлмэг өдөр далбаат завиар далайд явах дур­тай. Гэрийнхээ ойролцоо теннис­ний талбай байгуулсан бо­ло­­хоор Анна хүссэнээрээ тоглодог.

Н.Тунгалаг

Эх сурвалж: