sonin.mn
ОХУ-ын Липецк хотноо Надежда Обуховагийн нэрэмжит Дуурийн залуу дуучдын Бүх оросын 6-р уралдаан энэ сарын 6-9-нд боллоо. Энэхүү Олон улсын уралдаанд ОХУ-ын хотууд, АНУ, Англи, Франц, Монгол, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Украин, Белорусь, Абхаз, Куба зэрэг улсын 217 дуучин оролцлоо.
 
Английн Үндэсний дуурь болон Санкт-Петербургийн Марийн театрын гоцлол дуучид зэрэг хүчтэй өрсөлдөгчидтэй энэ уралдаанд Монгол Улсаа төлөөлж Гнесины нэрэмжит Оросын хөгжмийн академийн 2-р дамжааны оюутан Чулуунбаатарын Бадрал, Москвагийн Соёл урлагийн улсын их сургуулийн 5-р курсын оюутан Б.Монголхүү нар оролцсоноос Ч.Бадрал 2-р байр эзэлж диплом, мөнгөн шагналаар шагнуулав. 
 
Тэрээр урьд нь  ЗХУ-ын Ардын жүжигчин А.П.Ивановын нэрэмжит Дуурийн дуу дуулаачдын Олон улсын 8-р уралдаанд оролцож Гран-При шагнал хүртэж байсан юм.