sonin.mn

Чежү арлаас Инчхон боомт хүртэл зорчигч тээвэр­лэдэг Өмнөд Солонгосын “Sewol” гатлага онгоц өчиг­дөр живж, хоёр хүн амиа алджээ. Тус онгоцонд 459 зорчигч байсны ихэнх нь сургуулийн сурагч бөгөөд 368 хүнийг аварсан гэж Өмнөд Солонгос мэдээлж байсан ч уг мэдээлэл ташаа болсон аж.

Эргийн хам­гаа­лалтын болон Шар тэн­гист явсан 10 гаруй усан онгоц, нисдэг тэргээр аврах ажиллагаа явуулсан ч 300 орчим хүн сураггүй болсон тухай ВВС мэдээлэв. Аврах ажиллагааны үеэр онгоц бүрэн живсэн байна. Живсэн гатлага онгоцноос 164 хү­нийг аварсан бөгөөд 13 хүн гэмтэж бэртжээ.

Аврагчид онгоцны өрөө­ний цонхоор сурагчдыг татаж гаргасан бол зарим нь өөрсдөө ус руу үсэрсэн аж. АНУ-ын Тэнгисийн хүчин энэ ажиллагаанд тус­­­лахаар нэг хөлөг онгоц ил­гээжээ. Шумбагчид жив­сэн онгоцноос хүмүүсийг гар­гахаар ажиллаж бай­гаа ч ус шавар ихтэй бай­гаа­гаас харагдах орчин хязгаарлагдаж, тэдний ажилд хүндрэл учирч байгаа гэнэ.

Энэхүү онгоцоор Сөүл хотын захын дүүргийн ахлах сургуулийн сурагчид Чежү арал руу дөрөв хо­ногийн аялал хийгээд буцаж явжээ.

Эх сурвалж: