sonin.mn

Манай эмч нар 2006 оноос эхлэн бөөр шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай нэвтрүүлж одоогийн байдлаар 80 гаруй хүнд бөөр шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийжээ.

Гэвч донорын цусны бүлэг өөр, сахарын диабетын хүндрэлтэй өвчтөн, антибоди буюу эсрэг биет биед үүссэн, В,С вирустай зэрэг суурь өвчтэй хүмүүст Монголд бөөр шилжүүлэн суулгах хагалгааг хийх боломжгүй.

Үүнээс болоод бөөрний дутагдалтай хүмүүс мөнгө төлбөрөө шийдэж гадаад улс „орон руу бөөр шилжүүлэн суулгах эмчилгээнд явах эсвэл монголдоо бөөр орлуулах аппарат буюу гемодиализын аппаратанд долоо хоногт гурван удаа дөрвөн цагаар тогтмол орж байх сонголтод тулдаг.

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал нь эмчилгээний 30 хувь гэж тооцогддог бөгөөд 70 хувийн үр дүн нь хагалгааны дараах эмийн эмчилгээнээс шууд хамааралтай байдаг. Гадаадад эмчлүүлсэн хүмүүсийн хувьд дархлаа дарангуйлах эмийнхээ тунг тогтмол хянуулах, эмчийн хяналтад байхын тулд эргээд гадаад эмчдээ хандах шаардлага гардаг.

Эрхтэн шилжүүлэн суулгуулах хагалгааны дараа дархлаа дарангуулах эм болон гормоны бусад гурван төрлийн эмийг байнга уудаг. Эдгээр эмүүдийн нэг нь прографе буюу тарколимусыг засгийн газрын тогтоолын дагуу даатгалын сангаас үнэ төлбөргүй олгодог байна.

Гэтэл жил бүрийн улсын төсөвт тусгагдаагүй гэсэн шалтгаанаар гадаад оронд эрхтэн шилжүүлэн суулгуулах хагалгаа хийлгэсэн 30 гаруй өвчтөн уг эмээ авч чадахгүй байна. Эдгээр хүмүүс сард 1.680-2.136 мянган төгрөгийн эмийг тогтмол хэрэглэх шаардлагатай байдаг.

Дээр нь эмчийнхээ хяналтад очиж, эмийнхээ тунг хянуулахын тулд гадаад улс орон руу явах зардал нэмэгддэг талаар албаны хүмүүс хэлж байсан юм.

Нэг удаад 5-6 сая твгрөгийн зардал гаргадаг Б.Төрбат бөөрний дутагдал өвчний улмаас 2010 оны аравдугаар сарын 29-нд Солонгос улсад бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орсон. Авга ах нь донор болсон байна. Гэвч тэдний цусны бүлэг өөр байсан учраас цусны бүлэг ижилсүүлэх эмчилгээ хийсэн аж. Энэ талаар эмчлүүлэгч Б. Төрбаттай уулзлаа.

-Монголд эмчлэх боломжгүй учраас Солонгост эмчлүүлсэн гэсэн?

-Донорын цусны бүлэг өөр, чихрийн шижингийн хүндрэлтэй, В,С вирустай зэрэг суурь өвчтэй хүмүүст манай улс бөөр шилжүүлэн суулгах хагалгааг тэр болгон хийж чаддаггүй. Иймээс Кориа их сургуулийн Анам эмнэлэгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн тэргүүн доктор профессор Пакэмчээр эмчлүүлсэн.

2009 оноос хойш цусны бүлэг өөр донороос бөөр шилжүүлэн суулгуулсан 17, сахар болон антибоди, В,С вирустай 30 гаруй өвчтөн нийт 54 хүн Солонгост Пак эмчид очин бөөр шилжүүлэн суулгуулах хагалгааг хийлгэсэн.

-Эрхтэн шилжүүлэх хагалгааны дараа эмчийн хяналтад байж эмийн эмчилгээ хийлгэдэг байх нь...

-Тиймээ. Эрхтэн шилжүүлэн суулгуулах мэс засал эмчилгээний дөнгөж 30 хувь бөгөөд өөрөөр хэлбэл үлдсэн 70 хувийн үр дүн нь хагалгааны дараах эмэн эмчилгээнээс шууд хамааралтай байдаг.

Тиймээс ч эмч маань хагалгаа хийсэн өвчтөнүүдээ Монголд өөрийн биеэр ирж, үнэ төлбөргүй хяналтандаа байлгаж, зөвлөгөө өгөх, тогтмол уудаг эмийн тунд нарийн хяналт тавин дотно, элгэмсэг харилцаатай байсаар ирсэн.

Тэр ч байтугай 2013 оны наймдугаар сараас Монгол улсад гэр бүлээрээ ажиллаж амьдрахаар ирээд байгаа юм. Гэтэл нэг өвчтөний гомдлоос болоод эмч монголд ирж биднийг хянах боломжгүй болох гээд байна.

-Яагаад?

-Цусны бүлэг өөр донороос бөөр шилжүүлэн суулгах зорилгоор ижилсүүлэх эмчилгээ хийгээд үр дүнгүй болсон тохиолдолд гарч, монгол өвчтөн гомдол гаргасан байгаа. Энэ нь зуун удаад нэг тохиолдох хүндрэл гэж анагаах ухаан үздэг юм билээ. Мөн энэ гомдлыг хуулийн байгууллага хэрэгсэхгүй гэж үзсэн ч өвчтөн бодит байдлыг гуйвуулан эмчийн нэр хүндийг гутааснаас Пак эмч нутаг буцахад хүрсэн юм.

-Бөөр солиулсан хүмүүс Солонгост очиж хяналтандаа ороход хэр зэрэг зардал гардаг вэ?

-Нэг удаад 5-6 сая төгрөгийн зардал гаргадаг. Cap тутамд монголдоо шинжилгээ өгч, үзүүлэлтээ хянадаг бөгөөд дунджаар нэг хүн жилдээ хоёр удаа Солонгост очих шаардлага гардаг юм.

-Ер нь эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүсийн хэрэглэдэг тогтмол эмчилгээний өртөг ямар байдаг вэ. Улсаас дэмжлэг үзүүлдэг үү?

-Эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүс байнгын дархлаа дарангуулах эм болон гормоны бусад гурван төрлийн эмийг байнга уух шаардлагатай байдаг. Эдгээр эмнүүдийн нэг нь прографе буюу тарколимусыг Засгийн газрын тогтоолын дагуу даатгалын сангаас үнэ төлбөргүй олгохоор болсон.

Гэтэл жил бүр улсын төсөвт тусгагдаагүй гэсэн шалтгаанаар гадаад оронд эрхтэн шилжүүлэн суулгуулах хагалгаа хийлгэсэн 30 гаруй өвчтөн эмээ авч чадахгүй байгаа. Уг эмийг гадаадаас авахад зөвхөн 1 мг тун нь 7650 төгрөг, өдөрт доод тал нь 6-8 мг эм уудаг гэж бодоход 46-61 мянган төгрөгийн үнэтэй байдаг юм.

Н.Алт

Эх сурвалж: