sonin.mn

Испани улсын зурагчин Алваро Лаиз Монголд амь­дардаг ижил хүйстэн болон хүйсээ солиулсан хүмүүсийн талаар баримт цуглуулахдаа гурван сар хагасын хугацааг зарцуулжээ.

Монголд бай­даг ижил хүйстэн, хүйсээ солиулсан хүмүүс хүчир­хийллийг тэсвэрлэх, ял­гаварлан гадуурхагдах бо­лон нийг­мийн хавчлагад өртдөг аж. Тиймээс тэд хилийн чанадад амьдрахыг мөрөөддөг. Багш, нийгмийн ажилтан, жуулчлалын хө­төч зэрэг мэргэжилтэй эдгээр иргэн үнэн төрхөө нууж явдаг гэнэ.

Учир нь тэд үнэнээ хэлэх юм бол ажилгүй болоод зогсохгүй гэр бүл, төрөл төрөгсөд нь харилцаагаа тасалдаг байна. Алваро Лаиз “Монгол орон Европ, ОХУ, Хятад гэсэн гурван өөр ертөнцийн дунд оршдог учраас жуулчлахаар шийдсэн.

Хэдийгээр ард­чилсан нийгэмтэй болж, баруунаас хөрөнгө оруулалт хийж байгаа ч нүүдэлчин уламжлал болон коммунист нийгмийн өв үлдсэн нь на­дад сонирхолтой санагд­сан” хэмээн ярьжээ. Тэр­бээр бэлгийн цөөнх Улаанбаатар хо­тод өөрс­дийгөө хэрхэн илэрхийлдэг, айдастай амьдард­­гийг харснаа ч хэлсэн байна.

Эх сурвалж: