sonin.mn
50 гаруй жил архи ууж, архинаас гаргах олон эмчилгээнд хамрагдаад гарч чадалгүй явсаар "Гоё амьдрал" ТББ-д эмчлүүлэн архинаас гарсан инженер, эдийн засагч мэргэжилтэй Д.Базаржавтай хэсэгхэн хугацаанд ярилцсан юм.
 
 
-Та хэдэн жил архи уусан бэ
 
- Архи гэдэг хорийг би хагас зуун жил хэрэглэсэн. Ах нь 67 настай. Архинаас гараад гурван жил гаруй хугацаа өнгөрч байна. Архи бол хүний амьдралыг үгүй хийдэг албин шүгэлсэн идээ гэдэг нь үнэн. Хүн эхлээд нэг пиво ууна, сүүлдээ хоёр, гурав гээд л цаг хугацаа өнгөрөх тусам нэмэгддэг.
 
Нэг л мэдэхэд архи, пиво уухгүй бол байж сууж чадахгүй болдог. Архи уудаг хүмүүс өөрийгөө архинд донтож байгаа гэдгээ хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Би бусдын адил л ууж байгаа. Надад илүү уусан юм байхгүй гэх мэтээр гэр бүлийнхэндээ уурлаж, хэрүүл хийж, хүчирхийлэл үүсгэж эхэлдэг.
 
Архи уусан 50 жилд нийгэм их өөрчлөгдсөн. Дорой буурай орон үсрэнгүй хөгжилтэй болтлоо хөгжсөн байна. Энэ хугацаанд архи уугаагүй байсан бол хэчнээн их зүйлийг бүтээх байсан бэ гэдгийг л сайн ойлгосон. Их харамсч явдаг даа.
 
 
-Нийгэмд архинаас гаргах эмчилгээ хийдэг олон газар байдаг. Яагаад заавал "Гоё амьдрал" ТББ-ыг сонгосон бэ?
 
-Энэ олон жил архи уух хугацаанд манай гэр бүлийнхэн намайг архинаас гаргадаг гэх бүх газар дагуулан очиж эмчилгээнд хамруулсан. Надад очоогүй газар байхгүй. Гадаад улсад хүртэл очсон. Лам, үзмэрч, албадан эмчилгээ гээд яваагүй газар үгүй. Шар хадны эмнэлгийн Наркологийн тасагт хэвтэн эмчлүүлсэн.
 
Архинаас гаргах эмчилгээ нь тухайн хүнд таарах, таарахгүй гэж байдаг юм билээ. Миний насны архинд живж, аргаа барсан хүмүүс Москва явж эмчилгээ хийлгээд огт амсахаа байсан. Эмчилгээнд хамрагдсан ,хүмүүс үр дүн сайн, архи уухаа болиод удаж байна гэсэн.
 
Тэгээд судлаад үзсэн чинь хүний сэтгэхүйд нөлөөлдөг эмчилгээ байсан. Ингээд Монголдоо эмчлүүлж чадахгүй болж, аргаа бараад ОХУ-ын Москва хотын Сэтгэцийн эмгэг судлалын төвийн зөвлөх эмч А.Л.Воронцовоор эмчлүүлэхээр явсан. Очсон чинь манай улс уруу явчихсан байсан.
 
Манай улсад "Гоё амьдрал" ТББ байгуулагдаж, А.Л.Воронцов эмч хамтарч ажиллаж байгааг сонсоод энэ төвд хандаж, эмчилгээ хийлгэснээр хар бараан амьдралын тоосноос салсан даа.
 
Архи уух хугацаандаа ар гэрийнхэн болоод охиноо их зовоодог байсан. Миний архинд донтсон гаслант он жилүүдийн ард галын шугам дээр үргэлж миний төлөө зүрх сэтгэлээ зориулж, намайг харанхуй амьдрал уруу түлхээгүйд баярлаж явдаг.
 
 
-Олон жил архинд донтоод гарахгүй байсан хүн гэнэт гарчихаар хүмүүс гайхсан байх даа.
 
-Архичин хүний зовлон юу ч биш, ард нь байгаа гэрийнхэн биднээс хэдэн мянга дахин зовж шаналдаг. Орой болгон согтуу, солиотой нь мэдэгдэхгүй хүн орж ирээд гэр бүлийн халуун уур амьсгалыг эвдээд, сэтгэлийн шаналалд оруулдаг. Архи уух хугацаандаа олон хүнийг зовоосон.
 
Аливаа зүйлийг хүн өнгөрсөн хойно нь ойлгох юм даа. Зүрх сэтгэлээрээ архинаас гарна гээд тэмцвэл гарч болно. Сүүлийн үед арван жилийн хүүхдүүд архи уусан харагдах юм. Эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нар нь анхаармаар байна. Нэг хүн ч гэсэн архи гэх хорноос хол байгаасай гэж л бодох юм даа.
 
 
-“Гоё амьдрал" ТББ-ын кодлох эмчилгээг яаж хийдэг юм бэ. Хэр удаан хугацаанд хамрагдаад архинаас гарав ?
 
-Кодлох эмчилгээ нь хүний сэтгэхүйд нөлөөлдөг. Биеэ цэвэрлээд, ой ухаан нь эрүүл саруул байхад эмчилгээ тухайн хүнд шууд нөлөөлж, үр дүнгээ өгдөг Хоёр, гурав түүнээс дээш сар архи уухгүй байж байгаад эмчилгээнд хамрагдвал илүү сайн нөлөө үзүүлдэг.
 
Энэ хугацаандаа биеэ сайн бэлтгээд, архи уухгүй, сэтгэл санаагаа тайван байлгаад, ой ухаанаа цэгцлэх хэрэгтэй. Нэг үгээр хэлэхэд архи уух дуршлыг үгүй хийж байна гэсэн үг л дээ. Энэ эмчилгээний бодит жишээ бол би өөрөө. Хамгийн гол нь тухайн хүн өөрөө л хичээх хэрэгтэй.
 
Архинаас гарах дургүй хүнийг албадан авчраад эмчлүүлэх хэрэггүй. Буцаад л архи ууна. Тиймээс өөрөө хүсвэл нэг өдрийн дотор архинаас гарах боломжтой. Би бол нэг их цаг хугацаа зарцуулаагүй ээ. Одоо миний хажууд архи байхад уух хүсэл төрдөггүй.
 
Ингэхээр кодлох эмчилгээ хүний ой ухаанд хэр нөлөөтэй гэдэг нь ойлгомжтой. Энэ эмчилгээг зөвхөн Орос, Монголд хийж байгаа юм биш дэлхийн улс бүрт хийгдэж байна.
 
"Гоё амьдрал" ТББ-ын хамт олон надад архинаас гарсан, муу муухай зүйлээс салсан гээд өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулсан. Архинаас гаргачаад, дараа нь шагнаж байдаг хүний төлөө сэтгэлтэй ажилладаг байгууллага гэдгийг мэдэрсэн. Олон залуусыг архинаас гаргаж байгаа энэ хүмүүстээ баярлаж явдаг юм.
 
 
С.Ичинхорлоо
 
Эх сурвалж: