sonin.mn

 

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Орчлон" хороололд орон сууц шатсан нь олныг цочирдуулсан. Үүнээс болж оршин суугчид их хэмжээний хохирол амсаж, хэргийг цагдаагийн байгууллагаар шалгуулж буй юм.
 
 
Албаны эх сурвалжийн хэлснээр хэргийн мөрдөн байцаалт дуусаагүй аж. Харин орон сууцанд гарсан галын шалтгааныг урьдчилсан байдлаар тогтоожээ. Шинжээчдийн дүгнэлтээр байрны дөрөвдүгээр давхрын айлын тагтан дээр байсан их хэмжээний хураалттай бараа руу тамхины галтай иш хаяснаас гарсан байж болзошгүй гэсэн байна.
 
Орон сууцны барилгын дулаалгын хөөсөнцөр хавтан нь гал тэсвэргүй, галыг тэтгэх материалаар хийгдсэний улмаас гал тархах нөхцөлийг бүрдүүлсэн гэж дүгнэжээ.
 
 
Эх сурвалж: