sonin.mn

 

Баруун болон зүүн бүсийн эм хангамжийн ажилтнууд чуулж, уриалга гаргалаа 
 
Өнөө жил эм хангамжийн байгууллага үүсч, хөгжсөний 90 жилийн ой тохиож буй. Ойг угтсан олон арга хэмжээ зохион байгуулагдаж буйн нэг болох баруун болон зүүн бүсийн эм хангамжийн ажилтны зөвлөгөөн энэ сарын 11-нд Ховд, Чойбалсан хотуудад нэгэн зэрэг болж өнгөрлөө.
 
"Эмийн зохистой хэрэглээ" чуулганд  оролцогсод эм хангамжийн салбарт тулгамдаж буй олон чухал асуудлыг хөндөн,  тун ажил хэрэгч халуун яриа өрнүүлсэн агаад тус бүртээ уриалга гаргасан юм.
Уриалгуудыг бүрэн эхээр нь толилуулья.
 
Баруун бүсийн эм хангамжийн ажилтны "Эмийн зохистой хэрэглээ" сэдэвт зөвлөгөөнөөс сонордуулах уриалга 
 
2013.05.11    Ховд хот
 
Хүн амын эрүүл мэндийн төлөө эрхэм үйлст хамтран ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эм зүйч ,эм найруулагч мэргэжил нэгт нөхдөө !
 
1. Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр эрчимтэй ажиллаж Эмийн зохистой хэрэглээний Үлгэр жишээ аймаг болцгооё.
Эмч нараа ! Өвчтөн бүрт зохих жорыг стандартын дагуу гаргацтай бичиж заншицгаая.
Эмийн санчдаа ! Эм бэлдмэлийг жороор олгох журмыг хатуу чанд мөрдөн ажиллацгаая.
Эмч ,эм зүйч, эм найруулагч нараа ! Эмийг зөв зохистой хэрэглэж сургах ажлыг хүн амын дунд идэвхиэй хийцгээе.
 
2. Эм зүйч нараа,  эмчилгээний өндөр идэвхитэй чанартай эмээр боломжийн үнээр хөнген шуурхай үйлчилж эм зүйчийн ёс суртахууныг өндөрт өргөж мэдлэг боловсролоо цаг ямагт дээшлүүлж орчин үеийн анагаах ухаан болон эм зүйн ухааны ололт амжилт мэргэжил нэгт нөхдийн туршлагыг эмийн хангамж үйлчилгээнд нэвтрүүлэн ажиллацгаая.
 
Эм зүйн байгууллагуудын нэгдсэн "Эм" холбооны ажилтнуудаа !
3. Төвөөс алслагдсан аймгуудад мэргэжил дээшлүүлэх бүсчилсэн сургалт, семинар,онлайн сургалтыг тогтмол зохион байгуулах ,мэргэжлээ бие даан дээшлүүлэх хэвлэл, гарын авлага материалаар хангах төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэх талаар үр бүтээлтэй ажиллацгаая.
 
Төв орон нутгийн төрийн байгууллагын ажиллагсдаа !
4. Хөдөө сумын хүн ам, эмнэлэгт эмийн хангамж үйлчилгээ үзүүлж буй эргэлтийн эмийн санг сумын эмнэлэгг нэгтгэх,эргэлтийн эмийн санд ажиллагсдын тэтгэвэр тэтгэмж, цалинг эмнэлэгт ажиллагсадтай адил түвшинд хүргэх талаар эмийн санчдын 10 гаруй жил тавьж буй асуудлыг шийдвэрлэх талаар санаачилгатай ажиллацгаая!
 
5. Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг орчин үеийн анагаах ухааны ололт Монгол орны онцлог эмчилгээний стандарттай уялдуулан шинэчилж ,сумын эмийн сангийн стандартыг хөдөе орон нутгийн онцлогт тохируулан бусад эмийн сангаас өөрөөр оновчтой боловсруулж мөрдүүлье.
 
6. Даатгалаас хенгөлттэй олгох эмийн төсвийн хэмжээг нэмэгдүүлж эмийн хүртээмж хангамжийг сайжруулья .
Мэргэжил нэгт нөхөдөө !
Хөдеө орон нутгийн эмийн хангамж хүртээмжийг нэмэгдүүлж , үйлчилгээг улам хөнгөн шуурхай болгож Эм хангамжийн байгууллагын үүсч хөгжсөний 90 жилийн ойг ажил хөдөлмөрийн өндөр амжилтаар уггацгаая.
 
ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОГСОД
 
 
Зүүн бүсийн аймгийн эм хангамжийн ажилтны "Эмийн зохистой хэрэглээ" сэдэвт зөвлөгөөнөөс гарсан уриалга
 
2013.05.11    Чойбалсан хот
 
Хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чухал хэсэг болох Эм хангамжийн байгууллагын ажилтан, мэргэжилтнүүд, эмч эм зүйч, эм найруулагч, мэргэжил нэгт та бүхэнд хандаж зүүн бүсийн зөвлөлгөөнөөс дараах уриалгыг сонордуулж байна. Үүнд:
 
1.Монгол улсад бүртгэгдсэн өвчлөл, ялангуяа зонхилон тохиолдох өвчин эмгэг, эмчилгээний стандарт, орон нутаг, бүсийн онцлог зэргийг харгалзан Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт. улсын эмийн бүртгэлийн журмыг шинэчлэн гаргах
 
2.Хөдөө орон нутгийн онцлог байдлыг харгалзан сумын эмийн сангийн стандартыг шинэчлэн баталж мөрдүүлье.
 
3.Сумын эмийн сангийн үйл ажиллагааг бие даасан хуулийн этгээд, аж ахуйн нэгж болгон өөрчилж тэднийг чанартай, өндөр идэвхитэй, боломжийн үнэтэй эмээр жигд хүртээмжтэй хангахад орон нутгийн захиргаа хяналт тавьдаг болгоё, мөн даатгалаас хөнгөлөлттэй олгох эмийн нэр төрөл, төсөвийн хэмжээг нэмэгдүүлэн хөдөөгийн хүн амыг бүрэн хамруулдаг болгоё.
 
4.Орон нутагт "Эмийн зохистой хэрэглээ" болон төгсөлтийн дараах мэргэжлийн сургалт, зайн ба бүсчилсэн хэлбэрийн семинар. сургалтын тогтолцоог бий болгон хэвшүүлэх, мэргэжлийн боловсон хүчнийг сум орон нутагт тогтвор сууршилтай ажиллахад анхаарч төрөөс дэмжлэг үзүүлье.
 
5.Орон нутагт нэгдсэн эмнэлэг болон сумдын эмнэлэгт нийлүүлэгдэх эм, эмнэлгийн хэрэгслийн, чанар хүртээмж, хангамжийг эрс сайжруулан үйл ажиллагаа нь тогтмолжсон эм хангамжийн компаниудад давуу эрх олгож байх.
 
6.Орон нутагт болон хувийн хэвшилд ажиллаж буй эм зүйч, эм найруулагч нарын ажилласан жилийн нэмэгдэл, тэтгэмжийг олгох, тэдний ажиллагсдын нэг хүүхдийн сургалтыг төрөөс даадаг болгоё.
 
7.Монгол хүний хамгийн нандин зүйл болох эрүүл мэндийг сахин хамгаалж буй эм зүйч, эм найруулагч нартаа Эм хангамжийн байгууллага үүсэж хөгжсөний 90-н жилийн ойг угтан ажил хөдөлмөртөө улам их амжилт гарган ажиллахыг хүсэн ерөөе.
 
ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦСОГОД