sonin.mn

1993 онд зохиогдсон "Эзэнтэй дууны уралдаан"-д дэд байр эзэлсэн нэгэн дууг та бүхэндээ толилуулж байна.


Олноо "Сумын заан" хэмээн алдаршсан яруу найрагч Ч.Мягмарсүрэн агсны шүлэг,  авьяаслаг хөгжмийн зохиолч Д.Баттөмөрийн хөгжим "Манлай аварга" нэртэй дууг УГЖ Г.Эрдэнэбат дуулжээ.
Харин уг дууны эзэн нь өдгөө Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд нэр дэвшээд буй Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, үндэсний бөхийн дархан аварга, хурандаа, хууль зүйн шинжлэх ухааны доктор, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ юм.