sonin.mn

 

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 16 настай хагас өнчин Б хүүг гурван жил хорьсон Д гэгчид аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас эрүүгийн хэрэг үүсгэжээ. Иргэний мэдээллийн мөрөөр прокурор, мөрдөн байцаагч нар хүүгийн байрлаж байсан амбаарт очсон байна.
 
 
Тухайн үед Б хүүг цонхгүй модон амбаарт хөлийн шилбэнээсээ гавлагдсан, толгойн арьс нь ялзарч зүсэгдсэн, нуруу нь нэлэнхүйдээ сорви шарх тогтсон байдалтай угтжээ. Удаан хугацаанд агаарын солилцоо муутай битүү оромжинд байсны улмаас турж эцсэн байна.
 
 
Албаны эх сурвалжийн хэлж буйгаар цагдаагийнхныг очиход хүү бэлтгэлийн өмдтэй, гутал нь жижигдсэн учраас урд хэсгийг нь тайрч хөлийн хуруугаа гаргасан байжээ. Хүүгийн авга эгч Д түүнд жигнэмэгийн төмөр хайрцганд хоол, жижиг шилэнд цай өгч, ундааны сав, гялгар уутанд шээлгэдэг байсан аж.
 
 
Хүүгийн аав 2009 онд өвчний улмаас таалал төгснөөс хойш Д-ийн асрамжинд иржээ. Хүчирхийлэлд өртсөн хүүг аймгийн цагдаагийн газар хамгаалалтанд авч байгаад нийслэлд амьдардаг ээжийг нь дуудан авчирч түүний асрамжид шилжүүлсэн байна.
 
 
Д-г бага байхад түүний ээж аав хоёр салсан юм байна. Үүнээс хойш ээж нь хүүгээ эргэх гэж хэд хэдэн удаа ирсэн ч авга эгч нь уулзуулдаггүй байжээ. Сэжигтнээр татагдсан Д нь багш мэргэжилтэй юм байна.
 
 
Ц.Анир
 
Эх сурвалж: