"Аав хааяа л ирдэг" хэмээн Э.Мөнхбаатар хүү санаа алдана. Түүний аав зарын сонин борлуулж амьдралаа залгуулдаг нэгэн аж. Гэтэл хүүгийнх нь хагалгаанд нэг сая төгрөг хэрэгтэй байдаг. Аавынх нь орлого энэ мөнгөний хаана нь ч хүрэхгүй гэнэ.
Э.Мөнхбаатар өнөөдөр (өчигдөр) тав дахь удаагаа хагалгаанд орж буй нь энэ. Түүний хөлийн шилбэний арьснаас авч хоолойг нь нөхөж байгаа юм. Хүүг хагалгаанд орохынх нь өмнө очиж уулзсанаа уншигчиддаа хүргэе. Энэ хүүгийн талаарх ярилцлага манай сонинд нийтлэгдэж байсан удаатай.
Тэгвэл түүний амьдрал ахуй, Э.Мөнхбаатар гэж хэн бэ гэдгийг энэ удаа дэлгэрэнгүй танилцуулахыг зорив. Хүү энэ жил 18 настай юм байна. Гэхдээ нас нь явсан ч бие жижигтэй болоод ч тэр үү санаа нь жаахан хүүхэд шиг.
Эргэлтээр очсон хүмүүстэй хээв нэг ярьж, хэзээний танилууд шиг хууч хөөрөх нь түүний гэнэн цайлган занг илтгэх шиг болсон. Наанаа инээж байгаа ч түүний харцанд түмэн зовлон хургасан мэт гунигтай харагдана. Учир нь тэрбээр ээж, хоёр ахаасаа эрт өнчирчээ.
Хүүгийн ээж бага байхад нь бурхан болсон аж. Удаа ч үгүй хоёр ах нь өөд болсноор энэ гэр бүл хагацалд унасан байна. Гэхдээ аав, ах, эгчтэйгээ аж төрж байсан ч бүтэхгүй хүүхдүүдтэй нөхөрлөж эхэлжээ. Товчхондоо, найзаа буруу сонгосноор хохирогч болж эмнэлэгт таван cap хэвтэж буй аж.
Хүүгийн найз шөнө унтаж байхад нь бензин цацаж, гал тавьснаар ийнхүү түлэгдсэн гэнэ. Э.Мөнхбаатар хэн гал тавьсныг сайн мэддэг юм билээ. "Намайг Дашням гэдэг хүүхэд шатаасан. Гэхдээ тэр аав, ээжгүй" гэж хэлээд хэсэг дуугүй хэвтэв.
Түүний цээжин бие, хоолой тэр чиггээ түлэгджээ. Арьс нөхүүлэх хагалгааны ачаар өдгөө зовлонт өдрүүдийнхээ нэлээдийг ардаа орхисон байна. "Хүү жаахан л сэтгэлийн тэвчээр гаргавал сарын дараа гэхэд дажгүй болно" хэмээн эмч хэлж байсан юм.
Түүний гарыг харахад. эрүүл хүнийх шиг. Гэтэл эмчийн хэлснээр арьс нөхүүлээд ийнхүү зүгээр гартай болжээ. Гараа харуулахыг хүсч байгаа бололтой сарвайлгаад өргөв. Үнэндээ ч өнгө нь жаахан цагаан болохоос биш түлэгдсэн гэж хэлмээргүй сорви ч алга байлаа.
Тэгэхээр "Мөнгөн гүүр" эмнэлгийнхэн хүүгийн эрүүл мэндэд сайн анхаарч буйгийн илрэл биз. Таван cap эмнэлэгт хэвтсэн болоод ч тэр үү танил ихтэй гэж жигтэйхэн. Эмч, сувилагчаа "Эгчээ, ахаа" гээд сүйд болно. Биднийг очиход хүү дусал хийлгээд хэвтэж байсан болохоор хөдлөхгүй байхаас өөр аргагүй байв.
Харин эмч болон өөрийнх нь хэлж буйгаар хүү нэлээд хөдөлгөөнтэй гэнэ. Тус эмнэлгийн эмч Н.Бат-Эрдэнэ "Манай энэ над дээр ирээд долоо хонож байна. Өнгөрсөн долоо хоногт нэг хагалгаанд орсон. Одоо дахиад ч хагалгаа хийнэ. Хүүгийн цээжин тал нь арьсгүй байгаа.
Мэс засалд оруулахын цагаан мөгөөрсөн хоолойд нь гуурс тавьж унтуулна. Таталдчихсан хоолойг хамаагүй татаж болохгүй. Их хүнд хагалгаа шүү дээ. Эхний удаа бүх шархыг битүүлнэ. Зургаан сарын дараа эрүүл болчихно. Ийм хүнд түлэгдсэн хүмүүст тогтмол эмчилгээ хийдэг. Цус сэлбэх, шингэн хийх, антибиотик өгөх гээд.
Хичнээн чинээ сайн хоол унд идлээ ч цоорхой арьсаар нь шингэн алдаж байдаг. Тэгэхээр эмчилгээ шаардлагатай. Арьс бүрэн битүүрсэн тохиолдолд хурдан эдгэрнэ. Биеийн эсэргүүцэл муу хүний шарх удаан эдгэрдэг. Эсэргүүцэл нь муу болохоор удаан хэвтэж байгаа юм" гэлээ.
Ахаасаа айгаад гэртээ очдоггүй
Э.Мөнхбаатар зургадугаар ангиасаа сургууль завсарджээ. Галд түлэгдэхээсээ өмнө ах нарыгаа дагаад барилгын ажилд туслалцдаг байсан гэнэ. Энэ хугацаанд барилгын арматур зангидаж сурсан байна. Хүү ам нээх бүртээ "Би хурдан эдгэрч гараад барилга дээр л ажилламаар байна.
Ер нь барилгаараар л дагнаад явна" гэж байсан юм. Тэр барилгын ажилд нэлээд дуртай бололтой. Өсвөр насныхан гэрээсээ дайжих, муу хүнтэй нөхөрлөх нь бий. Энэ нь гэр бүлийн уур амьсгалтай шууд холбоотой.
Э.Мөнхбаатар хүүгийн тухайд ах нь байнга зоддог болохоор гэртээ очих дургүй. Найзуудынхаа гэрээр хоног төөрүүлдэг байсан гэнэ. Галд өртөхдөө ч найзындаа хонож байжээ. Түүний аав амьдралын эрхээр сонин борлуулдаг ч гашуун усанд дуртай аж.
Боломж л гарвал сархад хүртчихдэг гэх. Гэхдээ хүний л үр болсон хойно аавыгаа хүү муулахыг хүсээгүй юм. Харин ч эмнэлгээс гараад аавтайгаа хамт ажил хийж сайхан амьдарна гэж байлаа. Хүүгийн сэтгэл зүрхэнд сайхан амьдралын эхлэл цухалзаж байгаа нь энэ.
Гэтэл хэн нэгнээс болгоомжилсон, айсан төрх мэдрэгдээд байсныг нуух юун. Хүү төрсөн ахаасаа айдаг аж. Тэрбээр "Ах маань барилга дээр ажилладаг. Над дээр ирэхээсээ ирэхгүй нь олон.
Ирэхээрээ согтуу байдаг. Тэгээд зоддог. Би ахаасаа айдаг" хэмээв. Харин "Муу эгчийгээ их зовоосон байх аа. Намайг сэхээнд байхад сахисан. Одоо угаагч хийж байгаа гэж ярилаа.
Би мөөмтэй болмоор байна
Хүүгийн цээж хэсэг нэлэнхүйдээ түлэгдсэн болохоор гоо сайхны хувьд асуудалтай байх нь дамжиггүй. Тэр "Би эдгэрсэн ч гэсэн мөөмгүй болохоор жаахан тийм байна. Эрэгтэй хүмүүс цээжээ гаргаад явдаг шүү дээ. Гэтэл надад мөөм байхгүй" гээд санаа алдав.
Таван cap эмнэлгийн орон дээр тарчилсан хүүгийн хувьд мөрөөдлийнх нь нэгээхэн хэсэг мөөм аж. Э.Мөнхбаатар өдөрт боолт хийлгэж шархаа цэвэрлүүлдэг байна. "Боолт хийлгэх гэхээр өвдөөд байдаг.
Гүрийгээд байя гэж бодохоор яалт ч үгүй өвдөөд өөрийн эрхгүй орилчихоод байх юм" гэхэд өрөвдөх сэтгэл төрлөө. Арга ч үгүй шүү дээ. Хүүд сайхан сэтгэл гаргаж тусалдаг хүн олон аж. Зарим нэг нь гар утас авч өгчээ. Мөн ойр зуурын хэрэгсэл, идэж уух зүйлс өгдөг гэнэ.
Тэгвэл өчигдөр "Оюунлаг нийгмийн залуус" төрийн бус байгууллагынхан Э.Мөнхбаатарт хэрэглээний зүйлс хандивласан юм. Өөрөөр хэлбэл, хүү сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар ийнхүү эдгэрч, тэнхэрч байна.
Тэрбээр "Миний утас руу хүмүүс их залгадаг. Эдгэрч байна уу гээд асуух юм. Ангийнхан хүртэл залгана. Хүмүүс ойр ойрхон эдгэрч байна уу гээд байхаар бүр эмнэлгээс гарахгүй болчих вий гэж бодогдоод байдаг" гээд айдас, инээд хоёрыг хослуулах шиг болов.
Бичиг баримтаа дэрэн дороо "нуучихсан"
Э.Мөнхбаатарынх Сонгино-хайрхан дүүргийн Нарангийн гол орчимд байдаг аж. Хүүгийн хэлснээр тэжээгчээ алдсаны тэтгэмжээр хашаа хатгаж талд нь оруулаад орхижээ. Учир нь хүү 18 нас хүрсэн учир тэтгэмжийн мөнгө авах эрхгүй болсон байна.
Түүний гэрт аав, ах, эгч нь байдаг ч байхаасаа байхгүй нь элбэг. Цахилгааны мөнгөө төлж чадаагүйн улмаас тоггүй байгаа сурагтай. Хөдөлж чадахгүй хэвтэх хүү "Ах маань гэрээ зарах гэснээ больсон. Одоо тоггүй байгаа гэсэн" гээд зовинонгуй хэлэв. Хөндлөнгийн нүдээр харахад хүү сэргэлэн юм билээ.
Эмнэлэгт хэвтэж байгаа болохоор өөрийнхөө юманд адгуу гэж жигтэйхэн. Ямар сайндаа л "Бичиг баримтаа дэрэн дороо нуучихсан" гэх вэ дээ. Хүүгийн туулсан амьдралд жаргалтай үеэсээ илүү зовлонтой өдрүүд нь олон байжээ.
А.Лхагва
Эх сурвалж

Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0
saihan setgelt Mongolchuud maan tuslaj demjij baigaad bayartai bna.ene huugiin utsiig ugvul yarij, tuslah yumsan. minii urtei yalgaa yu baihav. hurdan edgeerei.Canadas BC
мөөмөөр яадагийн эрэгтэй юм чинь.
barilgiin technic mergejiliin surguulid huutsulduud oruulaad ugchihvul ene huuhded ih heregtei yum baina humuusee, amidralaa gej.....,
odoo emnelegt baigaa harin garsan hoino ni sain anhaaral taviad ajil torol ali boloh talaas ni demjeed yavah heregtei l huu b,a. hun ni ooroo zov bol jpphon l demjeed ogvol bolno doo toriin bus baiguullaguudaa????
medej bna
eregtei hund ch gesen hohii tovch gej bdiin bgaaz de,
Монголын зовлон юу вэ? Төр иргэнээ хамгаалж чадахгүй байгаад л байгаа юм. Энэ хөөрхөн хүү, мөн тэр аавдаа хутгаар сийчүүлсэн нялх хүү гээд бүгд гэр бүлийн хүчирхийлэлийн золиос. Гэмтэж, бэртсэн нь л эд болохоос цаана нь өчнөөн хүн хохироод л явж байгаа. Энэ хүү эгч гэж ярьж байна, тэр эгч нь тэгвэл архичин аав, ах хоёроосоо болоод яаж зовж, зодуулж явдаг бол....Миний Монголын цагдаа намайг хамгаалж байна уу? Үгүй... гэхдээ цагдаад ч буруу нь байгаа юм биш. Гэр бүлийнхэн нь агсан тавиад байна гэсэн хүнийг хэсэг дээрээ авчраад 72 цаг саатуулахаас өөр цагдаа яаж ч чадахгүй. Ямар хуульгүй байхад хүнийг цаг наргүй саатуулаад байлтай биш. Хичнээн энэ нөхөр гэртээ гараад нөгөө хэдээч одоо түвэргэнэ дээ гэж мэдэж байсанч яах ч арга байхгүй. Харин ч саатуулаад байвал хүний эрх зөрчсөн гээд ажлаасаа хөөгдөнө, арга хэмжээ авахуулна. Тэгэхээр цагдаад буруу алга. Иргэдээ хүчирхийлэлээс хамгаалахын тулд тэр араатнуудыг аваачаад өчнөөн сар жилээр хорих хэрэгтэй. Хүчээр улсад ажлуулах хэрэгтэй. Сталин улс орондоо бөөн хорих лагерь бариад хоригдлуудын үнэгүй хүчээр Орос орныг хүчирхэг орон болгосон ш дээ. Монголд хужаа оруулж байхын оронд энэ нийгэмд багтаж шингэхгүй болтлоо дүүрсэн хүний шаарнуудыг тэр Мянганы зам, төмөр зам зэрэг төслүүд дээрээ ажиллуулаач. Төр чанга гараар, диктатураар энэ хүн биш араатнуудыг хүн шиг ажиллаж чаддаг болгох хэрэгтэй. Яахав бага зэрэг цалин олгоод тэрийг нь өөрт нь биш ар гэрийнхэнд нь өгөөд явж болно ш дээ. Улс орон ч хөгжинө, үр хүүхдүүд, охид эхчүүд маань ч санаа сэтгэл тайван, тодорхой хэмжээний ашиг тусыг энэ араатан архичидаас аваад байна. Тэрнээс ар гэрт нь тайван бус, үргэлж хүчирхийлэл дор айдас дунд амьдарч, өсч торних юм бол Монголын ирээдүй, бидний хүүхдүүд хүн хайрладаггүй, араатнаас дор хүмүүс гарч ирнэ. Юун тэр улс орон авч явах, хөгжүүлэх, өрх гэр аваад явах чадваргүй, бүр тэр бүү хэл өөрийнхөө хар амиа аргалаад аваад явж чадахгүй хүмүүс болно шүү. УИХ-н гишүүдээ Монголын охид эмэгтэйчүүд, нялх балчир үрсээ хүчирхийлэлээс хамгаалах хууль гаргаж, төрийн хүчирхэг машиныг энэ араатнуудын эсрэг хөдөлгөх цаг нь болчихоод, бүр хоцорчихоод байна шүү.
deereh hvntei sanal neg bna bi ch bas hvcherhiileld ortoj baisan minii amidarliin tom har tolob ene hvchin hiij baigaa hvmvvsiig olnii nvden deer shataah heregtei