Дөрвөн уулын дундаа Улаанбаатар өдрөөс өдөрт дүнхийж сүндэрлэсээр цэцэглэн хөгжиж байна.Хаврын хуйсгануур цаг эхэлсэн болохоор гэв гэнэт хуй салхи босно.
Салхинд далавчаа дэвэн шумбах жигүүртэн лугаа навсгар, нэвсгэр цаасан хог хийсч хүмүүсийн толгой дээгүүр эргэлдэнэ. «Хүн хаана амьдарна тэнд хог оршном» гэж хэлбэл үгүй гэх хүн байхгүй л байх. Гэхдээ хогоо хаана хаяхаа мэдэх, мэдрэх нь чухал. Өнөөдөр Миний монгол хөгжиж байна уу? гэвэл хөгжиж байна. Гэхдээ хогтой болохоор хоцрогдсон монгол болж таарч байна. Гудамжаар алхахад алхам тутамд чихрийн цаас, ундааны сав, гялгар уут тааралдана. Эдгээр нь хаа нэгтээгээс өөрөөнисээд ирээгүй, хүмүүс бид өөрсдөөл хаяж хөглөрүүлж байгаа. Нийслэл Улаанбаатарыг гадаадынхан нэгэн цагт «Азийн цагаан дагина» гэж нэрлэсэн удаатай. Өдгөө«Азийн цагаан дагина» биш «Азийн загал дигваранз» болчихоод байгаа биш үү?
Автобусанд суухаар явах замд нэг хөвгүүн уусан ундааныхаа савыг хашаа давуулаад шидэж байх юм. Ихэд дургуй хүрээд өнөөх залуу руу нүд унагавал мань эр мэдчихээд «Уучилаарай ах аа» гэж байна. Тэгээд цааш явж байтал печень идсэн бололтой бас нэг банди, охин хоёр гадуурх цаасыг нь хуу татаат л хаяж орхив. Яг автосны буудал дээр ирээд зогсож байтал нэгэн автобусыг зогсонгуут цонхоор нь «сарр» хийтэл нэг юм асгарахад цочин харвал хэн нэг нь цөмсөн самрынхаа ясыг гөвж байгаа нь тэр. Автобусны сүүдрэвчийн араар өнгийж харвал нилэнхүйдээ мөсөн ч гэж дээ шээсэн каток. Тийм газар гишгээд гэрийнхээ босгоор алхалтай биш, тойрон байж зай барьж зогсов. Миний нүдээр харсан нэг л агшинд ийм л зураг бууж байлаа.
Эрх биш цагаан сараар гэр хорооллынхон хашаа, хавьдаа бөөгнөрүүлсэн хогоо ачуулсан байж мэдэх. Зарим дүүрэг хороо цагаан сар байтугай бүтэн жилдээ хогоо ачуулаагүй гэлцэнэ. Юутай ч Сонгино хайрхан дүүргийн 22 дугаар хороонд очлоо. Гэр хороолол дундуур жаахан судаг, жалга маягийн юм байх. Тэр нь пиг дүүрэн хог, новш. Айлууд хог ачихгүй болохоор арга буюу жалганд хогоо «цацдаг» бололтой.
Зорьсон айлдаа очлоо. Ярианыхаа завсарт хог, хаягдлын сэдэв рүү хальтараад амжлаа.
-Яг үнэндээ ганга судаг гатлаад явж чадахгүй боллоо. Хогийн мөнгийг цахилгааны мөнгөтэй хамт авдаг болсноос хойш хог ачихаа больсон. Бид гэрэл цахилгаангүй байж чадахгүй учраас мөнгөөтөлдөг.
Гэрэл цахилгаан тасалдахгүй байгаа ч хог ачигдахгүй юм. Хог ачсан ачаагүй айл бүрээс сар тутам 2500 төгрөг авдаг. Ноднингийн 7 дугаар сараас эхлээд ийм маягаар автоматаар гэрлийн мөнгийг хогийн мөнгөтэй хамт авдаг болсон. Уул нь хоёр өөр байгууллага л байлтай билээ гэж ярьлаа.
Улаанбаатар хотын Захирагчийн албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Аригуунтай уулзаж ярилцсан юм.
-Хаврын сар гарлаа. Цаг агаар дулаарч, цас хайллаа. Тийм болохоор цэвлэгээний ажил ч эхэллээ. Энэ ажлыг нийслэлийн хэмжээнд жил бүр нэлээд өргөн цар хүрээтэй зохион байгуулдаг. Өнөөжил ч уламжлал ёсоор цэвэрлэгээний ажил өргөн цар хүрээтэй зохион байгуулагдана. Одоо бэлтгэл ажил нь хийгдэж байна.
Өнөөжилийн тухайд Улаанбаатар хотыг 4, 5 дугаар сард хоггүй болгох үүднээс бүх дүүргүүдийн дунд «Хоггүй Улаанбаатар» гэсэн болзолтой аян зарлалаа. Дүүргүүдийн тэр дундаа гэр хороололд төвлөрсөн хогийг ачиж цэвэрлэн, тээвэрлэлт хийж орчноо хоггүй болгохоос эхлээд ажил нилээд эрчимтэй өрнөж байна.
-Нийслэлд хог боловсруулах үйлдвэр байдаггүй юм уу?
-Хог боловсруулах үйлдвэр байгуулах бодлого чиг барьж хэрэгжүүлэх шатандаа явж байна. Энэ талаар байгууллага аж ахуйн нэгжтэй хамтарч ажиллахаар ярилцаж байгаа. Өнгөрсөн онд Солонгос улстай хатуу түлш боловсруулах үйлдвэр байгуулахаар болсон. Энэ 700 цельсээс илүүхэмээгээр хална. Цаасан болоод гялгар уутыг боловсруулах юм. Түлш боловсруулж байгаад биш хамгийн гол нь хог хягдлыг бууруулж байгаад ач холбогдол нь оршино.
-Мэдээж үйлдвэр байгуулж байгаа болохоор зайлшгүй санхүүжилт хэрэгтэй болж таарна даа?
-Солонгосын Засгийн газрын буцалтгүй тусламжаар уг үйлдвэр баригдчихсан байж байгаа. Нийслэлээс одоогоор төсөв байхгүй, улсын төсвөөс тодорхой хэмжээгээр төлөвлөсөн юм бий. Яг ямар үйлдвэр байх вэ? гэдэг дээр асуудлыг шийдэхээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа.
-Нийслэлд хог хаягдлыг төвлөрүүлдэг цэг хэчнээн байдаг вэ?
-Төвлөрсөн цэг хоёр байгаа. Нэмж шинээр цэг байгуулахаар бэлтгэл хангаж байна. Зөвшөөрөлгүйгээр хаа хамаагүй хог хаядаг тохиолдол байсан. Харин 2006 оноос хойш энэ асуудал буурч байгаа нь төвлөрсөн хогийн цэгтэй болсонтой холбоотой. Мөн хог хаягдлыг бүртгэлжүүлж байгаа зэрэг нь нөлөөлсөн. Гэхдээ хулгайгаар болон хууль бусаар хог хаягдлаа хаяж байгаа байгууллага, аж ахуйн нэгж цөөнгүй бий.
-Тийм тохиолдолд ямар хариуцлага тооцдог вэ?
-Энэ тохиолдолд МХГ-ын шугамаар хариуцлага тооцдог. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр торгох болон хуульд заасны дагуу хариуцлага тооцдог. Гэхдээ торгохыг урьтал болгодоггүй, зөв ойлгуулах талыг гол болгож ажилладаг. Мэдээжээр удаа дараа зүй бусаар хог хаягдлаа хаяж байгаа байгууллага, аж ахуйн нэгжид зохих хариуцлага тооцдог.
Д.Сэрээтэр
Эх сурвалж: "Монцамэ"