Болгарын Благоевград хот дахь америкийн нээлттэй их сургуулийг энэ онд дэлхийн 20 гаруй орны иргэд түүний дотор Монгол Улсын таван иргэн амжилттай дүүргэв. Төгсөгчид нь АНУ болон Болгар улсад дээд сургууль нэгэн зэрэг төгссөн батламж авдагаараа онцлог юм.
Тус сургуулийг төгссөн монголчуудаас Эдийн засаг, бизнесийн удирдлагын ангийн оюутан Зоригтбаатарын Баяртогтох, Дэлгэржавын Үүлэнзаяа нар сургуулиа онц төгссөн байна.
Сургууль төгсөгчдийн баярын арга хэмжээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Элчин сайд Ц. Ганхуяг оролцон тус сургуулийн Ерөнхийлөгч Майкл Истон сургуулиа төгсөгч монгол иргэдтэй уулзав.
Монгол Улсад америкийн нээлттэй их сургуулийн салбар нээгдсэн ч энэ оны хичээлийн жилд Болгар дахь салбарт суралцахаар 90 гаруй өргөдөл ирсэн хэмээн Ерөнхийлөгч Истон Элчин сайдад танилцуулаад энэ намар Монгол улсад танилцах аялал хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэв.
Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0
Сайн байна. Ажлын талбарт улам их амжилт гаргахыг ерөе. Төр, засаг урмыг нь хугалчихгүй бол шүүдээ.
sain bna amjilt husie.Uls eh orondoo ihiig hiij buteegeerei
баяр хүргэе
Bayar hyrgey tor zasagt bitgii naidaarai torchid shigee bitgii bolooroi
Яахаараа амеркийн сургууль сайн байгаа юм бэ??? Буулгарийн хөдөөд байдаг хувийн жижиг сургуулийг төгсөөд ажил олдох юмуудаа зайлуул.Та нар дахиад өөр сургуульд сурахгүй бол хэцүү шүү. Амжилт хүсэе.
uuruu yamar surguuli tugssun yum boldoo
gaigui yavaa negendee bitgii ataarhaj bai l daa mongolchuudaa
Onts tugsunu gedegn yu gej baigaa yum bol socialismiin yed tiim yum baisan. Tavan ontsiin ezen .......
Монгол улсынхаа нэр төрийг гадаад оронд өндөрт өргөж яваа онц сурлагатнуудад баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.
GANKHUYAG AA TARGAL AA YU DAA
onts tugssun 2 oyutandaa bayar hurgie uls orondoo sain saihan zuil ihiig buteegeeree