sonin.mn

 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба зодог тайлж, дахин рингэд гарахгүйгээ мэдэгджээ. Тэрбээр Монголын боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт албанд томилогдсоноор тамирчны хувьд их спортын замналаа өндөрлүүлж, боксын спортыг хөгжүүлэх үйлст хүчин зүтгэх гэж байгаа аж.
 
 
Түүнтэй зэрэгцэн их спортын хөгжилд хувь нэмрээ оруулахаар Хөдөлмөрийн баатар,гавьяат тамирчин Э.Бадар-Ууган ч бас зодог тайлжээ. Арай л эрт санагдаад байх юм...
 
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”