sonin.mn

 

Хэлний "акул" гэгддэг Арго Дорнод аймгийн ЕБС-ийн хүүхдүүдэд найман хоногийн үнэ төлбөргүй сургалтыг 130 гаруй хүүхдэд хийгээд явлаа. Тэрээр "Хүүхдийн боловсролыг дэмжих сан"-гийн тэргүүнээр ажилладаг юм байна.
 
 
Сангийнхаа шугамаар ирсэн гэж ярьж байсныг бодоход аль нэг төсөл хөтөлбөрт хамрагдсан байх. Тэрнээс биш алт шиг цаг хугацаагаа дэмий үрээгүй байлтай.
 
 
Тэрээр "Дорнодын хүүхдүүд бусад аймгийнхнаас хамаагүй ой тогтоолт сайтай юм байна" хэмээн бяцхан онгироогоод авсан. Манайхаас шууд Сүхбаатар аймаг явахаар үйлчилгээний төвийн гадаа шуудан хүлээн зогсож байсан нь манай дуранд өртлөө.
 
 
Эх сурвалж: "Дорнод" сонин