sonin.mn

Та өөрийн гэсэн баг бүрдүүлж, цаг заваа хэмнэн, бусдыг өөртөө ажиллуулж, амжилтад хүрэхийн тулд дараах дасгалуудыг хэрэгжүүлээд үзээрэй. Хамгийн гол нь та хийж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун, баяр жаргалтай, эрч хүчтэй, мөн өсч дэвшиж, таныг амжилтад хүргэх тэр ажлыг олж нээх юм.



1. Та их бага, хэрэгтэй хэрэггүй хамаагүй өчүүхэн ч атугай цаг зарцуулдаг ажлуудаа жагсаан бич. Бизнесийн холбогдолтой, хувийн болон нийгмийн, сайн дурын зэрэг томоохон ажлуудаас авахуулаад утсаар ярих, цаг товлох, бичиг баримтаа цэгцлэх зэрэг жижиг сажиг гэлтгүй бүгдийг жaгсaан бичээрэй.



2. Харин одоо жагсаалтаасаа таны үнэхээр хийх дуртай, таныг баяр баясгалантай болгодог хоёр, гурав, эсвэл хэд хэдэн ажлыг сонгон ав. Түүн дотор таны авъяастай, гоц содон чадвар ч багтаж болно. Эсвэл танаас өөр хэн ч тийм сайн биелүүлж чаддаггүй хэрнээ энгийн нэг дадал зуршил ч байж болно. Харин дараа нь танд мөнгө авчирдаг гурван ажлыг жагсаагаарай. Ингээд танд мөнгө авчирдаг, бас дээр нь та хийхдээ үнэхээрийн баяр баясгалантай байдаг тэр ажил таны анхаарлаа хандуулж, цаг заваа зарцуулах ёстой, хамгийн зөв шийдвэр.

 



3. Эцэст нь, бүрдүүлсэн багийн гишүүд болон бусад хүнд хийх ёстой ажлыг нь хуваарилах хэрэгтэй. Ингэхийи тулд та өөрийн дургүй болон хэтэрхий их цаг, зарцуулдаг ажлаа тэдэнд даалгаж эрч хүчээ аль болох гамнах хэрэгтэй. Харин өөрөө дуртай, мөнгө их олдог ажилдаа анхаарлаа хандуулж, түүнээс эрч хүч авах нь таныг амжилтад хүргэх алхам болоод зогсохгүй өсч дэвших жинхэнэ ажил байх болно. Амьдрах арга, ухаанаа яаж ч тэлж, өргөжүүлж, хөгжүүлж болно. Хамгийн гол нь цаг, зав алдаж үл болно. Анд яв, загас барь, хүнтэй уулз, үг хэлийг нь сонс, дүгнэ. Мөн л Амьдрах арга, ухаанаас нь суралцана гэсэн үг шүү дээ.



Эх сурвалж: "Амьдрах ухаан"