sonin.mn

Эмэгтэйчүүд маань жингээ хасах гэж өдрийн бодол, шөнийн зүүд болдог байхад нөгөө хэсэг нь жингээ алдахгүй барьж байхын тулд махлах таргалах тухай зөвлөгөө, шинэ арга хайдаг. Энэ удаа туранхай бүсгүйчүүддээ хандаж үр дүн сайтай, хамгийн сайн аргыг санал болгож байна. Хүмүүс таргалахын тулд янз бүрийн арга хэрэглэснээс эрүүл бусаар жин нэмэх нь бий.

 

Харин та ингэхгүйн тулд эрүүл, зөв сонголт хийх хэрэгтэй. Үүний тулд гахайн дотор өөхний хайлуулсан тос 200 гр, какао 200 гр, жаахан зөгийн бал, цөцгийн тосыг хөнгөн цагаан саванд хийж хольж хутгаад зөөлөн гал дээр зогсолтгүй хутгасаар задална. Дөнгөж буцалж эхэлмэгц нь гал дээрээс гаргаж хөргөөд, царцмагц нь шилэн саванд хийж, харанхуй хүйтэн газар хадгална.

 

Ингэж бэлтгэсэн тосноосоо цайны халбагаар нэг удаа хутган авч дөнгөж хөөрүүлсэн халуун сүүнд хутгаж ууна. Энэ бэлдмэлээ өдөрт гурваас дөрвөн удаа уух бөгөөд хүн өөрөө хэр жин нэмэхээс шалтгаалаад үүнээс цөөн ч байж болно. Харин бэлдмэлийг хэрэглэх үед өтгөн хатаж болох учраас өдөртөө 2-3 ширхэг хар чавга идэж болох юм.

 

Дээрх аргыг хэрэглэх боломжгүй өөх тосыг үзэн яддаг бүсгүйчүүддээ бас өөр нэгэн таргалах аргыг зааж өгье. Идэж байгаа хоолныхоо төрлийг биш харин түүнд орж байгаа найрлагынх нь төрөл, чанарыг бодож тооцон үз. Өнөөдөр жигнэсэн будаа, шарсан төмс, жигнэсэн үхрийн мах, вандуй мэтийг идсэн бол маргааш будааг нь гоймонгоор, жигнэсэн үхрийн махаа загас тахианы махаар гэх мэтээр сольж ид.

 

Энэ нь танд хэрэгтэй калори, уураг, төрөл бүрийн витаминыг орхигдуулахгүй байх хамгийн шилдэг арга юм. Өдөр бүр өөр өнгө үзэмж, огт өөр мэдрэмж таны хоолны зуршлыг урьд урьдаас ч илүү нэмэгдүүлж өнгөлөг, тэгш бие хаатай болгоно.



П.Жавзансүрэн

О. Уранчимэг


Эх сурвалж: “Алтан чагнуур”