Монгол үндэсний хувцсаа эрхэмлэхийн учир

Нийтэлсэн: 2013-02-10 08:30:00

Эртнээс уламжлагдан ирсэн Монгол үндэсний хувцас, хэрэглэл нарийн утга учрыг агуулж байдаг. Монголчуудын хувцас, эдлэл нүүдлийн соёл иргэншил, амьдрал ахуйд нэн зохицсон байхаас гадна төр улсын тусгаар тогтнолыг бат бөх ирээдүй хойч нь гэрэлтэй байхыг билгэддэг байжээ.

 

Тиймээс малгай, бүс, хувцас хэрэглэлдээ ихэд хүндэтгэлтэй ханддаг. Эдгээр зан үйлийг бөө мөргөлийн ёс жаягтай холбон тайлбарлах нь бий. Орчин цагт Монголчууд бид тоотой хэдхэн баяраар үндэсний хувцсаараа гоёдог. Гэхдээ нарийн цаад учир утгыг төдийлөн анзаардаггүй байж болох. Тиймээс үндэсний хувцасны талаарх мэдээлэл хүргэе.



Мандах төрийн малгай

Монголчууд малгайгаа ийнхүү хүндэтгэн нэрийддэг. Энэ нь хурц шулуун, харилтгүйн утга билгэдсэн шовгор оройтой малгайгаар хүний биеийг ёс төртэй, мандан бадарч явахыг билгэдсэн байна Монгол хүн малгай, бүсээ заавал тэгш, зөв өмсөж, түүнийгээ айлд зочилох, аливаа ах зах хүнтэй уулзахын өмнө дахин нягталдаг нь зочноо хүндэлснээ илэрхийлж буйн шинж.

 

Жишээ нь, Монгол малгай бол улаан залаатай, нар, cap, гал билгэдэлтэй амин шүтлэгийн тэмдэг тул хүн тэргүүндээ зөв харуулж өмссөн байх учиртай. Малгай нь тухайн хүний нийгэмд эзлэх байр суурийг илэрхийлдэг тул хамгийн хүндтэйд тооцогддог. Монголчууд тоорцог, лоовууз, дөрвөн чихтэй шовгор малгай зэрэг өөр өөрийн зориулалт бүхий 200 гаруй нэр төрлийн хэлбэр хийц, нэр бүхий малгайг хийж, өмсөж, эдэлж иржээ.

 

Малгайг өвөл, зун, хавар, намрын хэмээн ангилахаас гадна эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн гэж зүйлчилнэ. Малгайг тоорцог оройтой, дуулга оройтой, туг оройтой гэж янз бүрээр нэрлэнэ. Малгайн оройг өндөр бөмбөгөр хийж, наран цацраг мэт ширээсний тоогоор ямар ястан болохыг тодруулж, оройд улаан залаа хадаж, хойш хоёр улаан бүч гарган урладгаас Монгол орон ертөнцөд мандан бадрах болтугай гэсэн билгэдэлтэй болно.

 

Малгайд мөн хурга, үнэг, булга, суусар, шилүүсний үс хаддаг. Европчууд малгайгаа тайлж хүндэтгэл үзүүлдэг бол Монголчууд малгай, бүстэйгээ хүнтэй мэндэлж золгохыг хүндэтгэлд тооцно. Эр хүний малгай бүсийг гэрийн эзэгтэй хамгийн хүндэтгэлтэй газар дээдлэн тавьж хадгалдаг заншилтай.

 



Тэгш төрийн дээл

Ийнхүү нэрлэдэг нь хүний биеийг төв шулуун, тэгш намбатай байхыг ерөөж буй хэрэг юм. Монгол дээл нь аль нэг тийш дарж бүсэлдэг ташуу болон дөрвөлжин энгэр, хоёр ташаа бүхий эх биетэй дотуур гадуур энгэртэй хувцас юм. Монгол дээлний хийц загвар нь олон зуун жилийн турш төдийлөн өөрчлөгдөлгүй хадгалагдаж ирсэн. Хадны зурагт хонины нэхий үзүүрсгэн дээл дүрсэлснийг үзвэл Монгол хувцас балар эртнээс үүсчээ.

 

Монгол дээлийг анхлан зохиохдоо нүүдэлчин Монголчуудын бие, эрүүл мэндийн онцлог хийгээд байгаль цаг уурын байдалд дасан зохицож ирсэн тэдний өдөр тутмын амьдралын хэв маягт нийцүүлэн бодож хийжээ. Монгол дээл нь өмсгөл хувцас болохоос гадна бусад олон янзын зориулалтаар ашиглагддагаараа онцлогтой. Тухайлбал, нударга нь жийргэвч, бээлийний үүрэг гүйцэтгэдэг бол өргөн бүсийг ууц нуруу, бөөрийг хамгаалах зорилгоор бүсэлдэг байна.

 

Үүнээс гадна дээлтэй холбоотой цээрлэх зүйл бий. Тухайлбал, дээлний захыг урагш буюу түрүүлгээ харуулж хаядаггүй, өвчин зовлон гуйна гэдэг. Дээлний захыг гал руу харуулж өрөөлдөж хучдаггүй, хоёр ханцуйг нь зөрүүлж эвхдэггүй, хүний эрхэнд хүлэгдэхийн ёр гэж үздэг. Мөн дээлийг толгой дээгүүр нөмрөх нь ялтан болохын дохио, энгэр заам задгай байх нь гэр бүл салж сарних бэлэвсэрч хагацахын шинж хэмээнэ.

 

Товчийг үмхэж аманд зуух буюу хазаж зууваас өнчрөлийн дохио гэж үздэг. Хожимоо халх эхнэрийн дээл түнтгэр мөртэй болжээ. Энэ нь урьдын их дайн самуунд халхын эрчүүд үрэгдсэн тул эмэгтэйчүүд дайнд мордож ханцуй юугаа шамлан ихэд баатарлаг байлдан ялжээ. Иймд халхын хүүхнүүдийн баатарлаг гавьяаг тэмдэглэх болж ханцуйгаа шуун мөрөө давтал хунируулан овойлгож дайтаж явсан учир ханцуйны дээд угийг мөрөөс нь илүү гаргасан хувцас хийжээ.

 

Ингэж халх эмэгтэйчууд дээлний мөр түнтгэр хэлбэртэй болсон нь бүсгүйчүүдийн ялгуулсан гавьяаг илтгэж буй хэрэг аж. Энэчилэн Монгол үндэсний хувцасны зах ханцуй зэрэг хэсэг бvp нь цаанаа билгэдэл, зан үйл, түүx домгийг агуулж байдаг юм.



Бүтэх төрийн бүс

Монгол хүн бүсээ задгай тасархайг бэхлэн батжуулах, сарнисныг эвлүүлэхийн билгэдэл хэмээн ийн эрхэмлэдэг аж. Дээлний бүс бол эр хүний хийморь лундааг илтгэхээс гадна буян хураахын билгэдэлтэй, мөн улс гүрнийг бутраахгүй сарниахгүй барьж байна гэсэн санааг илэрхийлдэг. Бүс нь уг сурвалжаараа бөс мөн гэлдцэг нь яах аргагүй үнэн юм. Өөрөөр хэлбэл, хожуу үед бөс даавууг бүслэх болсноос түүнийг зааж хэлсэн хэрэг.

 

Монголчууд эртнээс сур, шир зэргийг сайтар боловсруулаад агсарга (бүс) гэж нэрлэдэг байжээ. Агсарга нь доош унжсан цацаг гархит сур зэрэг чимэгтэй, түүгээрээ агссан сэлэм, саадаг зэргээ тогтоодог байснаас эр хүний амь насыг хамгаалах эрхэм эдлэл гэж үздэг чухал хэрэгсэл юм. Хожим даавуун бүсийг авч хэрэглэхдээ биеэ гурав ороож хүрэх бүсээр биеэ нар зөв ороож бүслэдэг нь гурвын тоон билгэдэлтэй бөөгийн ёстой гүн холбоотой ажээ.

 

Овоог гурав тойрох, гурван удаа хурайлах гэх зэрэг нь бөөгийн ёс, билэгдлийн салшгүй хэсэг юм. Чухам эндээс малгай нь галтай холбоотой, бүс нь зэр зэвсэгтэй холбоотой бөө мөргөлийн хар цагаан тэнгэрүүдийг төлөөлсөн ойлголт болохыг төвөггүй ажиглаж болно. Чухам ийм учраас бөө мөргөлд малгай, бүсийг эр хүний амин эд гэж эрхэмлэдэг бөгөөд сүнс сүр нь оршдог гэж эрхэмлэн үзэх ёс дэлгэрчээ.

 

Бүс хуучрахад түүнээс утас авч шинэ бүсэндээ оёдог. Хүний сүнсийг дуудахдаа бүсийг дэнсэлж хэмждэг бөгөөд бүсний жин нэмэгдвэл сүнс ирлээ гэж үздэг байна. Харин эрт цагт Монгол эмэгтэйчүүд бүс бүсэлдэггүй байсан учир тэднийг "бүсгүйчүүд" гэж нэрлэдгийн учир тэр аж. Дээлийн бүс бүслэх, тайлах зэрэгтэй холбогдсон зан заншил бий. Дээлний бөс буюу бүс 2.5-4.5 метр байхад хүрэлцээтэй гэж үзнэ.

 

Бүсийг бүслэхдээ ямагт нар зөв нэг эргүүлэн үзүүрийг нь баруун ташаандаа хавчуулна. Монгол хүн бүсэн дээрээ гишгэхгүй, дээгүүр нь алхах ч ёсгүй. Шөнө унтахдаа бүсээ тайлж, аман хүзүү зангилаагаар зангидаж, дэрний дээд хавьд тавьдаг заншилтай. Мөн бүсээ өөр хүнтэй солихгүй, харин хар элгийн хүнтэй анд бололцох, хүж барилдах ёс гүйцэтгэх үед бие биеэ итгэж буйн тэмдэг болгон сольж бүсэлдэг заншил бий.

 

Монголчууд бүсээ зангидахыг цээрлэнэ. Хэрэв бүс зангирвал тэр чигээр нь гурав хонуулаад, хамгийн ахмад хүнд очин миний бүсний зангилааг тайлна уу гэж хүсдэг. Ахмад хүн уг эзнээс юу олсон, үзснийг асуухад, бүс зангирсан хүн гурав хоногийн хугацаанд юу үзсэн, олсноо хэлдэг ёстой. Мөн ахмад хүн эхлээд тэр хүний үзсэн, олсон зүйлийн аль билгэтэй үгээр тайлбарлаж, зангилааг тайлж өгдөг байжээ.



Түших төрийн гутал

Хүний биеийн тулгуур хөлийн өмсгөл тул тулж түших, бат суурьтай явахыг билгэдсэн. Монгол үндэстэн эрт цагаас арьсан түрийтэй, ширмэл ултай, саарь сарьс хавчуулсан ээтгэр хоншоортой гутал хийж өмсчээ. Монгол Улсад 20 гаруй ястан угсаатан өөр өөрсдийн биет бус өвийн онцлог шинжийг зан заншил, хувцас хэрэгсэл болон ахуй амьдралын уламжлалаараа илэрхийлэн амьдардаг.

 

Тийм ч учраас Монгол гутал хэлбэр хийц, загвар төрлийн хувьд маш олон янз байдаг. Тухайлбал, Монгол гутал, буриад гутал, ойрад госон, цараг, тоокуу, бөхийн гутал зэрэг олон янзын хэлбэр, хэмжээ, өнгө зүстэй гутал байдаг. Монгол гутлыг угалзных нь тоогоор нэрлэдэг ба голдуу наймаас гучин хоёр угалзтай байна. Монгол гутал нь байгаль дэлхийгээ эрхэмлэх, хөрс шороогоо сэндийлэхгүй байх нарийн бэлгэдлийг агуулсан ээтэн хоншоортой байдаг.

 

Хаад ноёд, мяндагтан лам нарын гутлыг битүү зүү ороох буюу ширэн хөөмлийн аргаар битүү угалзлан урладаг байв. Оймсны харааг уран гоё хээ угалз зүү ороох, хонин холбоо, ширэн хөөмөл, саарь сарьс шагайлгах зэргээр урлана. Гутлын оймсны хараа өр хээгээр төвлөж, халаанд хамгаалах, хадгалахын билгэдэлтэй амьтны загварт уран гоё хээ угалзаас бүтнэ.


<img id="irc_mi" src="http://www.touristinfocenter.mn/img/photo/category/3.jpg" _cke_saved_src="http://www.touristinfocenter.mn/img/photo/category/3.jpg" width:="" 450px;="" height:="" 270px;"=""></p> <p> <strong>Монгол хувцасны тоног зүүсгэл</strong></p> <p> Монгол хувцас алт, мөнгөн зүүсгэл чимэгтэй байдаг. Эрэгтэйчүүдийн агсарга бүсний үндсэн зүүсгэл хэт, хутга, бэл, аяга, хөөрөгний даалин сэлт болно. Мянгад, буриад ястнаас бусад Монгол эмэгтэйчүүд бэл санжуурга зүүдэггүй. Морь унахад боодог хормойн боолт арьс шир, алт мөнгөний дархны өвөрмөц хийцтэй урлал юм. Монгол урчуул хувцас хунарын тоног засал хийхдээ ган сийлбэр, хатаах, ширээх, жийжүүдэх, алт, мөнгө өргөх зэрэг бүхий л аргыг чадамгай хэрэглэдэг байв.</p> <p> <br> <strong>Эх сурвалж: “Ганзам”</strong></p> <p></p>

СУРТАЛЧИЛГАА :

25 сэтгэгдэл харуулж байна        

  1. HACHIN BALAI AMBASIIN UYEIIN UMUSGULUDSHDEE,NOHOI GASALMAAR AIMSHGIIN ,HAGAS HUJAA CH YUM SHIG PZDA...

    Зочин, 2013-02-10 08:54:01, 81.35.47.163Хариу бичих

  2. t1 mal jin hytad ruga zailaaj

    chinii etseg, 2013-03-25 17:00:59, 202.126.91.47

    hytad nowsh mini mongoloos zail

    Зочин, 2013-05-26 14:09:56, 202.126.91.128

    эргүү мал чинь чи өөрөө хужаа.

    зочин , 2014-05-08 13:48:09, 103.9.90.228

    бичсэн юмыг нь л дээ бичиг үсэг тайлагдаагүй ухамсаргүй мал л байна. монгол хүн хэзээ ч ингэж бичихгүй. хужаа руугаа зайлаарай чи. харваас чи хужаа цустай, хужаа мал байна.

    зочин, 2014-05-08 13:51:08, 103.9.90.228

    чи хужаа юм уу

    энка, 2014-10-11 16:56:24, 150.129.140.31

    Ta nar bugd hujaa zailaachee PZDAA.....

    Tsolmon, 2014-10-12 11:35:15, 150.129.140.31

    Таны нэр:

    Тайлбар:

  3. jo jo yaasan ix daramttai bsan jum be, tegej boloxgui ingej boloxgui geed l lam nariin gargaj irsen yabuulga biz, xuniig setgel sanaagaar unagaash business xiix gesen arga daa.

    Зочин, 2013-02-10 15:49:07, 84.142.119.8Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Бүгд л хужаагийн новшоор хийсэн далбайсан даавуу ш дээ. Биед ямар ч тохиромж байхгүй. Нэг л эрээн мяраан хачин хувцас гэхэд хаашаа ч юм бэ дээ. Харин тэрний оронд торго биш даруухан энгийн дээл нь илүү нүдэнд дулаахан харагддаг юм.

    Дээлний тухай, 2013-02-10 20:11:44, 94.14.75.22Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. Deelee gej! Baga baihad lager deer borootoi odor, odtoi shono omsohod yamar saihan baivdaa...

    bi bi, 2013-02-13 04:29:05, 85.232.31.58Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. de

    ochirsukh , 2013-02-15 15:31:10, 202.180.220.81Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. shir hatgamlah argiin talaar medeelel haanaas olohwe hariu heleed ugwul sain bn

    mj, 2013-03-25 17:02:03, 202.126.91.47Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. манж гутал шүү дээ

    Зочин, 2013-08-07 09:46:49, 122.201.27.42Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. дээлийн эсгүүрийн зураг ч бас нударгатай байна, яалтгүй манж, арай л монгол биш байна

    Зочин, 2013-08-07 09:47:31, 122.201.27.42Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. Энэ эхний санал бичсэн хүн өөрөө хятад цустай юм бишүү Монгол хувцаа мэдэхгүй өвөг эцэг нь хятдын гамин байж л дэ тийм биздээ

    Хүн, 2013-11-04 11:28:26, 202.55.182.82Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. mash ih taalagdlaa

    Gereljuluun, 2014-02-04 17:28:46, 103.26.194.88Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. bachcff

    Зочин, 2014-02-04 17:28:58, 103.26.194.105Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. thnaks ta nar thanks

    DAshmygmar, 2014-03-06 19:56:30, 202.126.89.251Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. хамгийн түрүүнд бичсэн хүний монгол хувцаа мэдэхгүй монгол хувцаа доошоо хийхээ болоо чээ арчаагүй юм бэ монгол хүн монүү арчааггүй юма

    altanzul, 2014-04-19 00:12:05, 103.10.22.2Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. Энэ сэдвийг бичсэн хүнд баярлалаа. Энэ цаг үед монгол залуучуудын ямаршуу эрлийзжигдэж байгааг харахад харамсалтай. Хувцас гэдэг маань хүндэтгэлийн хэлбэртэй байсныг, билэгдлийн хэлбэртэй байсныг өгүүлж байна. Эхний хүмүүс эцэг эхгүй, эрэг, шорооноос төрсөн, орос монгол, өөрийгөө хэн болохоо мэдэхээ больчихсон нөхөр байна, өнөөдөр арай шалдан гүйгээгүй л биз дээ, ямаршуу, хаанахын хувцас өмссөнийгөө өөрийгөө нэг хар даа. Та хэн байна, өөрөө хувцсаа хийж мэдэхгүй, бусдын аль олдсоныг, авчирсныг авч өмсчихөөд юу юу гээд байгаа новш вэ.. Та нарын эмээ өвөө чинь жинхэнэ монголчууд байсан юм. Чи ч багадаа эмээ өвөөгийн хүмүүжлээс холдоогүй өссөн. Би эхээс төрөөд л баривч гэдэг монгол дээл өмссөн байгаа, сүүлний тосоор тосолсон л байгаа, багад чинь сэвлэгийг чинь үргээсэн л байж таараа, энэ бүгд монгол заншлаар л үйлдэгдсэн... чи яаж ч зайлах гээд монгол зан заншлаас хөндий өсөөгүй... Ганцхан сэтгэл санаа чинь хоосон хий чанараар. юуг ч хамаагүй дуурайх өвчнөөр өвчилжээ....

    Зочин, 2014-08-24 17:16:19, 49.0.130.72Хариу бичих

  28. Таны нэр:

    Тайлбар:

  29. Тэр тусмаа монголчууд чинь хаанахын ч биш, жинхэнэ монгол хувцаснуудаа комоор нь хийж өмсдөг, өөрсдийн соёл зан заншилтай байсан ард түмэн. Өнөөдөр чи өөрийгөө хар даа. Улс улсаас авчирсан, өнгө өнгийн янз бүрийн хувцас худалдаж авч тоншуул шиг хувцаслачихаад өөрийгөө хэн гэж бодоо вэ.. Ядаж дан нэг орны хувцас, гутал нь ч , малгай нь ч, өмд нь ч, оймс нь ч,бүх л өвөл зуны 4 улирлын хувцас нь нэг орных бол ч бас яахав гэхсэн, орон орны, өнгө өнгийн янз бүрийн юмнуудыг гуйланчилж авчихаад өөрийгөө хувцастай хүн гэж боддог байх даа.. хэ хэ хэ.....

    Зочин, 2014-08-24 17:20:03, 49.0.130.72Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

  31. tanai sait nadad mash ih medeelel ugluu thanks

    bat-iredui, 2014-10-08 20:34:42, 202.21.106.169Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

  33. joker fagfgafyc halloo

    anipa, 2014-10-27 10:52:31, 150.129.143.249Хариу бичих

  34. Таны нэр:

    Тайлбар:

  35. gutaл

    erkebulan, 2014-10-27 10:53:11, 150.129.143.249Хариу бичих

  36. Таны нэр:

    Тайлбар:

  37. Mongol deel hezee iim bsiin be Manj Chin ulsiin ueiin manjuudiin omsoj bsan deel bn shtee Jinhen mongol deel chin lam zahtai bdiisht.

    Зочин, 2014-11-21 01:29:22, 180.235.181.199Хариу бичих

  38. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар:

Фотог:

"Сайжруулсан зуух 2014" (Фото сурвалжлага)30

"Сайжруулсан зуух 2014" үзэсгэлэн яармаг худалдаа өнөөдөр өглөө ҮХАҮТанхим дээр боллоо.

Фотог:

Цаг агаар

Нэгэн залуутай ханилан суугаад найман жилийг үдэв. Анх “Хайр дурлал мандтугай, хэн ч юу ч гэж хэлсэн хамаагүй, тэр л надад аз жаргалыг өгнө”, миний төлөө л бол тэнгэрээс ч од шүүрээд өгнө гэж бодож, найдаж явсаар хоёр жилийг өнгөрөөв.

Фотог:

Гоёлын гутал1

“Төгсөх курс учир ангиараа орно шүү манайхаан" гэж ангийн дарга уриалав. Дөрвөн жил сурахдаа сургуулийн шинэ жилд нэг ч удаа орж үзээгүй би энэ жил ч мөн орохгүй байх бодолтой байлаа. Ангийн дарга анги чимэглэх үүргийг надад оноов.

Фотог:

Дани бизнес эрхлэхэд хамгийн таатай орон

Бизнес эрхлэхэд хамгийн таатай орнуудын жил тутмын жагсаалтаа Америкийн Форбс сэтгүүл нийтэлжээ. Энэ жилийн жагсаалтыг Дани улс тэргүүлж, Хонконг, Шинэ Зеланд улс эхний гуравт багтсан байна. Өнгөрсөн жилийн жагсаалтыг тэргүүлсэн Ирланд улс энэ жил дөрөвдүгээрт бичигджээ.

Фотог:

Өндөр өсгийт эрчүүдийн хандлагад ихээхэн нөлөөлдөг

“Охинд зөв гутал өг. Тэр дэлхийг байлдан дагуулах болно” гэж алдарт Мэрилин Монро нэгэнтээ хэлсэн байдаг.

Ж.Оюунбаатар: Чингис хот Зүүн бүсдээ тэргүүлэх хөгжилтэй хот болно

Хэнтийчүүд бидний хамгийн том бахархал бол Чингис хаан юм. Мэдээж төрж өссөн Хэнтий нутаг маань ч бидний нэг бахархал шүү дээ.

Адуу (Фото нийтлэл)

Говийн нүдэн дэх адуун сүрэг

Гоёлын гутал

“Төгсөх курс учир ангиараа орно шүү манайхаан" гэж ангийн дарга уриалав. Дөрвөн жил сурахдаа сургуулийн шинэ жилд нэг ч удаа орж үзээгүй би энэ жил ч мөн орохгүй байх бодолтой байлаа. Ангийн дарга анги чимэглэх үүргийг надад оноов.

Дани бизнес эрхлэхэд хамгийн таатай орон

Бизнес эрхлэхэд хамгийн таатай орнуудын жил тутмын жагсаалтаа Америкийн Форбс сэтгүүл нийтэлжээ. Энэ жилийн жагсаалтыг Дани улс тэргүүлж, Хонконг, Шинэ Зеланд улс эхний гуравт багтсан байна. Өнгөрсөн жилийн жагсаалтыг тэргүүлсэн Ирланд улс энэ жил дөрөвдүгээрт бичигджээ.

Өндөр өсгийт эрчүүдийн хандлагад ихээхэн нөлөөлдөг

“Охинд зөв гутал өг. Тэр дэлхийг байлдан дагуулах болно” гэж алдарт Мэрилин Монро нэгэнтээ хэлсэн байдаг.

Халуун сэтгэлт түмэн минь Г.Дөлгөөндалай хүүд тусална уу?

Ганхүүгийн Дөлгөөндалай хэмээх 6 настай, бяцхан хүү “цусны хорт хавдар” хэмээх аюулт өвчнөөр оношлогдон ЭХЭМҮТ-ийн “Цусны эмгэг, хавдар судлалын төв”-д хэвтэн эмчлүүлж байна. Г.Дөлгөөндалай нь дуулах, бүжиглэх, язгуур урлагийн төрлөөр аймаг бүсийн, хэмжээнд зохиогдсон тэмцээн, уралдаанд тэргүүн болон дэд байруудад олон удаа шалгарч байсан, урлагийн гоц авъяастай хүү юм.

Б.Оюунзул: "Эхлээд хүн бай. Дараа нь жүжигчин бол" гэж Л.Лхасүрэн багш захисан

Францын алдарт яруу найрагч, жүжгийн зохиолч Жан Коктогийн “Хүний дуу хоолой" моно драмыг “Black box" театрын уран бүтээлчид Монголд анх удаагаа тайзны бүтээл болголоо. Тус моно драмыг жүжигчин Б.Оюунзул амилуулсан бөгөөд түүнтэй уран бүтээлийн нь талаар ярилцлаа.

"Интер ном"-ыг шүүхэд өгөх эрх танд нээлттэй

Удахгүй шинэ жилийн баяр болно. Охиндоо, хүүдээ, аав, ээждээ, амрагтаа, найз нөхдөдөө ямар бэлэг авахаа сонгохын тулд хямдрал зарласан дэлгүүр бүхнийг зорино.

Quiza: Хотын дарга Э.Бат-Үүл ч намайг Quiza л гэж дууддаг

Quiza-г хип хопчин гэж, “Таавар мэт” дуу, цомог нь хит болж, шуугиулж явсныг нь мэднэ. Ардчилсан намын гишүүн гэж сонссон. Нийслэлийн Соёл урлагийн газрын даргаар ажиллаж байгаа гэж дуулсан. Төрийн захиргааны удирдах албанд хип хопчин залуу юу хийж байдаг юм бол гэж бодсон. Яг үнэндээ “Хип хопчид хар тамхины хэрэгт орооцолджээ, шорон оронд оржээ” гэхчлэн сонсч байснаас төрийн алба хашиж, хууль дүрэм ярина гэж төсөөлөөгүй нь миний буруу ч биз.

Монгол кино мөхөх үү, сэхэх үү?

Монгол Улсаас анх удаа 2005 онд найруулагч Д.Бямбасүрэнгийн бүтээл "Ингэн нулимс" баримтат кино дэлхийн кино урлагийн хамгийн нэр хүндтэй шагнал болох "Оскар"-ын шагналд нэр дэвшсэнээс хойш даруй арван жилийн хугацаа өнгөрчээ.

Хосуудыг ресторандаа орохыг хоригложээ

Япон Токио хот дахь “PiaPia”хэмээх нэгэн ресторанд Зул сарын өмнөх өдөр хосоороо яваа хүмүүүсийг оруу-лахгүй гэдгээ зарласан тухай “The Telegraph” сонинд бичжээ. Рестораныхан энэ тухай зарлал бичиж, цонхон дээрээ хадсан байна.

Ким Юнагийн үзүүлбэрийг буруу шүүсэн гэх шуугиан онцлох үйл явдлаар тодорчээ

Уран гулгагч Ким Юнагийн Сочигийн өвлийн олимпын уран гулгалтын ганцаарчилсан төрлийн алтын төлөөх үзүүлбэрийн шүүлттэй холбоотой шуугиан Өмнөд Солонгосын 2014 оны спортын хамгийн онцлох үйл явдлаар тодорлоо.

Г.Үлэмжтанан: Гол дүрийнхээ бүх хөдөлгөөнийг сурсан

“Цөмөөхэй” бүжгэн жүжгийг гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн найруулгаар шинэчлэн УДБЭТ-т энэ сарын 24-28-нд тавих гэж байгаа билээ. Жүжгийн гол дүрд тоглох гэж буй авьяаслаг охин Г.Үлэмжтанантай ярилцсанаа хүргэе.

Эрхүүгийн хавар

Нэг үеийн оюутан, эдүгээ Монгол Улсын гавьяат жүжигчин “буржгар” Жагааг “Эрхүүгийн хавраа” дуулах бүрт өргөн Cибирийн энэ хотод өнгөрөөсөн нэгэн жилийн дүр зураг нүднээ тусдаг билээ. Одоогоос дөчөөд жилийн өмнө буюу 1976 оны намар би Эрхүүгийн их сургуулийн бэлтгэлд орос хэл үзэхээр ирсэн юм. Арван жилд байхдаа шаггүй хатуу Батмөнх багшаар заалгаж, ангийнхан дотроо л гайгүйд тооцогдож байсан миний орос хэл энд ирээд “будаа” болов. ЗХУ-д тэр үед 30 гаруй мянган монгол оюутан байснаас зөвхөн Эрхүүд үүний хагасаас илүү нь суралцдаг, олон аавын хүүхдүүд цугласан газар сайн муу аль аль нь тасардаггүй хойно архи дарс хүртдэг, бусдыгаа бас хөөрхөн шоглочихдог хэсэг ч тэнд бас байлаа.

“Утгын чимэг-2014”-ийг Б.Золбаяр өнгөлөв

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадам өчигдөр УДЭТ-т болж шилдгүүдээ тодрууллаа.

Эрдэмтэний охин эрдэмтэн

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Дуун ухааны сан хөмрөгийн эрхлэгч, доктор (РН.D) С.Мөнхсайхантай манай сурвалжлагч уулзаж, доорх яриаг өрнүүлжээ