sonin.mn

Хэвлэл мэдээлэлд 27 жилийн нүүр үзэхдээ олон ястан ард түмнийхээ дэмжлэгээр мэдээ мэдээллийг олон нийтэд түгээж, цаг наргүй хөдөлмөрлөж явлаа. Гэхдээ сэтгүүлзүйн гал тогоонд сүүлийн 5 жилээс болж байгаа эвгүй үзэгдлийг харсан ч хараагүй дүр эсгэсэн минь эндүүрэл болж. Энэ салбарт ажиллахдаа "төмөр хатагтай", "өэлүн эх", хүндлэл, шүүмжлэлийг мэргэжил нэгтнээс сонсож л явлаа.

Харин ажлын өрөөний хаалга руу давс цацаж, хараал хийж, муу муухай үгээр өдөр бүр давшилж явдаг эрэгтэй хүн байдгийг анх удаа олж харлаа. Эрчүүд аливаа тууштай ханддаг, ноён нуруутай, тулх түшигтэй хүмүүс байдаг. Тэгвэл бас хов жив, атаа жөтөө, матаасаар амьсгалж амьдралаа тэтгэдэг эр хүн бас байна. Тэр дундаа сэтгүүлч нийгмийг гэгээрүүлэгч хүн шүү.

Энэ хүн бол "Ховдын толь" сонины эрхлэгч Г.Төрмөнх. 2012 оны 3-р сарын 2-ны өдөр манай ажлын өрөөний хаалга руу их хэмжээний давс цацсан. Тэр мэдээж сайныг ерөөж цацаагүй байх. Насаараа монголын сэтгүүлзүйн салбарт ажиллаж яваа миний ажлын үлгэр дууриал түүнд атаа хорсол төрүүлж, ажлыг минь булааж авах шунал сэдлийг төрүүлдгийг би мэдрээгүй явж.

Би алт эрдэнэс дээр сандайлж суугаагүй ээ. Арай ядан хэдэн сурталчилгаа захиалга олж сониноо уншигчдад хүргэхийг л зорьж байна. Атаа жөтөө эмэгтэйчүүдэд бус эрчүүдэд байдаг гэж сонсоо ч үгүй. Бид төрийн ордны энэ хүндтэй байранд ажиллаж яваагаа нэр төрийнх гэж хүндэлж явдаг. Гэтэл атаа хорсол нь хэтэрч арга ядахдаа хаалга үүд рүү давс цацаж тэнэгтэж яваа ийм бүдүүлэг үзэлтэн Ховдын хэвлэлийн түүхэнд гарч ирсэнд гүнээ харамсаж байна.
Сэтгүүлч нийгмийг гэгээрүүлэх ёстой.Түүнээс биш төрийн ордон руу давс цацаж шившгээ дэлгэж, мухар сүсэглэж, мунхаг авирлаж яваа хүн нийгмийг цэвэр байлгаж чадах уу. Ер нь Г.Төрмөнх удаа дараа сэтгүүлч миний эрх, нэр төрд халдаж, заналхийлж байгааг илд тод олон нийтдээ хэлчихье. А.Бямбасүрэн сэтгүүлч шагнуулж болохгүй, албан тушаал ахиж болохгүй, магтуулж, муул уулж болохгүй гэсэн хуулийн заалт гараагүй байгаа цагт би сэтгүүлчийнхээ ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хийж л таараа.



Хийх ч болно. Г.Төрмөнх "Ховд" телевизийн ажлын байранд очиж бас давс цацаж байгаад үйлдэл, дээрээ сэтгүүлчдэд баригдаж шившгээ дэлгэлээ. Түүний цаасанд боож, гялгар уутанд ханцуйндаа нууж хийгээд бэлтгэсэн давсыг мэргэжил нэгтнүүд нь илчилж, бичлэг хийж баримтжуулжээ. Согтохоороо давс цацдаг сонин авиртай сэтгүүлч бас байдаг аа.

Сэтгүүлч хүн нийгэмд бугшиж байгаа шударга бус явдалтай тэмцдэг юм уу мэргэжил нэгт нөхөд рүүгээ дайрч доромжилж явдаг юм уу энэ хоёрын ялгаа заагийг тэр ойлгох чадваргүй яваа бололтой. Харин энэ дашрамд Хотын захирагч замын цагдаагийнханд дуулгахад өвөлд хотын замд үүсдэг "халтиргаанд" давс цацая гэвэл Г.Төрмөнхөд их хэмжээний давс байгаа юм байна.



Эх сурвалж: "Ховдын мэдээ"