Монголын одон зурхайн тоолол ба XVII жарны "Тийм ялгуусан" хэмээх усан могой жилийн өнгө, нуруу

Нийтэлсэн: 2013-02-06 12:37:33

Монгол Улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, Монголын Үндэсний ШУА-ийн академич, шинжлэх ухааны доктор (ScD), профессор Ураианхай Лхасрангийн Тэрбиш

Нэгэн зүйл.

Монгол цаглабарын учир

Монголчууд эзэн Чингис хааны үеэс эхлэн Цагийн Хүрдэний одон зурхайг хэрэглэсээр иржээ. Монголын эрдэмтэн Сүмбэ ханбо Ишбалжир (1704-1788) 1747 онд зохиосон "Зурхайн гол төгс буянт шинэ зурхай эх, хөвгүүн судар" хэмээх номондоо монгол орны өргөн уудам газрын хуваарьт тохирсон Төгс буянт шинэ зурхайн ёс хэмээх гараг, эрхэсийн хөдөлгөөн байршилыг өнгөрсөн, одоо, ирээдүй цагт хөөн олж цаглабар зохиох аргыг нарийвчлан боловсруулсан бөгөөд дээрхи ном нь түүний бүрэн зохиолын "жа" ботид орсон буй.

 

Тэрхүү шинэ зурхай нь гараг, эрхэсийн хөдөлгөөнийг секундийг 149209 хуваасантай тэнцэх их нарийвчлалаар боддог тул эдүгээ цагийн тэнгэрийн одзүйн аргаар эрхэсийн байрлалыг олох аргатай шууд дүйдэг. өөрөөр хэлбэл шинжлэх ухааны аргаар бодсонтой адилхан дүнтэй гэсэн үг ээ. Монголд Бурханы шашин дэлгэрэхийн зэрэгцээгээр хүрээ, хийдүүд олноор байгуулагдаж, томоохон хүрээ, хийдүүдэд Дүйнхор, Зурхай дацан нэрт сургуулиуд буй болов.

 

Тухайлбал: Их Хүрээнд XIII жарны шороон тахиа жил (1789) "Цагаан биндэръяа" хийгээд Лувсанданзанжанцан( 1639-1704)-ы зурхайн голуудыг дагасан Зурхай дацан, мөн жарны гал барс жил (1806) Дэчингалавын сүмийг байгуулан "Цагийн Хүрдэний Язгуур үндэс"-ийг дагасан Дүйнхор дацан байгуулагдав. Тэдгээр дацанд Цагийн Хүрдэний номлол хийгээд одон зурхайн ухааныг заан сургаж. түүнээ мэргэжсэн олон эрдэмтэн лам нар төрөн гарав.

 

Улмаар дараалан томоохон хүрээ хийд бүхнээ дээрх дацангууд буй болсон билээ. Тэндээс төрөн гарсан эрдэмтэн лам нар өөрийн зурхайн зохиол бүтээлээ төвд хэлээр бичиж, туурвиж байсныг мөнөөхөн түүх гэрчилнэ. Зурхайн дацан сургуулиуд зурхайн сургалтыг явуулахаас гадна, " Да зурхайч " хэмээх гол зурхайч нь эрхлэн зурхайч нар нийлж; лит (Цаг тооллын бичгийг төвдөөр лит гэнэ)-ийг наанадаж 12, цаанадаж жаран жилээр гаргадаг уламжлал тогтжээ.

 

Чингээд жил бүр тухайн нутаг хошууны Зурхай дацангаас эрхлэн литийг барлан хийдийн лам нарт тараадаг байв. Хийдийн хуврагууд тэрхүү литийг хэрэглэн шавь олон ардад зурхайгаар үйлчилдэг журам ч буй болов. Монголын зурхайн мэргэд одон зурхайд тулгуурлан төгс буянт шинэ зурхайн ёсны цаглабарыг зохиож, шашин номын бүхий л үйл ажиллагаагаа түүнд түшиглэн явуулж, ард олонд зурхайн үйлчилгээг явуулж ирсэн уламжлалтай.

 

Тэрхүү цаглабарт чухам юу, юуг тусгаж байсан юм бэ хэмээвээс:


Нэгдүгээрт, цаглабарын эхэнд тэр жилийн тэр жилд гол нөлөө үзүүлдэг, жилийн эзэн, хаан, түшмэл гараг хийгээд жилийн эзэн одны хөдөлгөөн байршлыг хөөн олоод, тэдний байгаль, цаг уур болон хүмүүний хэм, хэмнэлд нөлөөлөх үр хаялгыг урьдчилан гаргадаг.


Хоёрдугаарт, "Шороон үхрийн шинж"-ийг тодорхойлон гаргадаг байна. Харин энэхүү "Шороон үхрийн шинж" нь нанхиад зурхайн хуулбар биш учир юун хэмээвээс 1800 оны үед Бээжингийн Юнхэ Гүний зийрэмбэ Засаг Aрагч Үйзэн даалам Өлзийбат бээр хятад хэлнээс шороон үхрийн шинжийг орчуулаад, монгол газрын хуваарьт тохируулан "Нангиадын шороон үхрийг зурах арга хийгээд түүний жилийн сайн, муу үрийн номлол сэлттэй оршвой" хэмээх ном зохиосныг даган үхрийг зурхайг гаргадаг.

 

Түүнээс гадна Монгол орноо хүрээ хийд дэлгэр байсан цагт нутгийн хийдийн зурхайч нар жил солигдохын өмнө тухайн жилийн шороон үхрийг зурж гаргаад, дацан хийдийн үүдэн дээр хадах агаад түүнийг хүмүүс үзээд, тухайн жилийн байр байцыг ямар мэт байхыг мэддэг асан хэмээн өтгөс хуучилдаг билээ. Үүнээс үзвэл шороон үхрийн зурхай нь нэн өргөн хэрэглэгдэж байсан нь илт. Нөгөөтэйгүүр энэ нь зурхайн ухаан ард түмний өргөн хэрэглэгээ болж, ахуйн соёл болтлоо дэлгэрч байсныг ч давхар гэрчилж буй хэрэг.


Гуравдугаарт, Балбын мэргэдийн уламжлалтай "Цасан чихрийн амт мэт жилийн үр " хэмээх тэр жилийн хур, үр тариа, өвс, сэрүүн, чийг, хий, арвидал, хомсдол, хямрал тэргүүтнийг тооцоолж тоон үзүүлэлтээр гаргадаг.


Дөрөвдүгээрт, Cap бүрийн эхнээ тухайн сард нөлөө бүхий сарын эзэн гараг, од тэдгээрийн үр нөлөө, жилийн хорин дөрвөн улирлын аль, аль улирал тухайн сарын хэдэн, хэдний ямар цаг минутад эхлэх, бас энэ дэлхийд гол нөлөө бүхий таван гараг (Ангараг, Буд, Бархасвадь, Сугар, Санчир)-ийн байршил хийгээд наран, саран хиртэх бол түүний үзэгдэх, үргэлжлэх хугацаа, бас сүүлт утаат од хэдийд хаана үзэгдэх талаар тэмдэглэсэнн байхаас гадна, тухайн сарын газрын эзэн лусын гүйлт, суулт зүг, чиглэл тэргүүтнийг тусгасан байдаг.

 

Бас Дашням, Балжинням.Модон хохимой, Тэрсүүд өдөр зураг газрын эздийн гүйлт суулт, жилтэн тус, тусын сүлд, амь, тотгор гараг, од хийгээд хүмүүний сүлд орших орон, цагийн сайн муугийн ялгал, хөлөл зэрэг өдөр, судар үзэхэд нэн чухаг зүйл тэргүүтнийг гаргана.


Тавдугаарт, сарын өдөр тус бүрийн ээлжийн гараг, билгийн өдөр, тухайн өдөр наран, саран ямар одонд байрлан харагдахыг үзүүлсэн саран од, наран, од, барилдлага одыг мөч, чинлүүр, амьсгал тэргүүтэн цаг хугацааны нэгжээр илэрхийлэн бичдэг. Саран од гэдэг нь цаглабар хэрэглэгчийн хувьд саран тухайн өдөр ямар одонд байрлахыг, наран од гэдэг нь наран ямар одонд байрлахыг, барилдлага од гэдэг нь нар, сарны хоорондын зай ямар байхыг харуулдаг.


Зургадугаарт, тэр өдрийн оргил тал шар зурхайн тодорхойлолтуудыг тэмдэглэдэг. Тэр нь өдрийн бортан буюу оргил тал хэмээх жил өдөр, хөлөл, мэнгэ тэргүүтэн болно.


Долдугаарт, тухайн өдрийн махбодын барилдлага, шүтэн барилдлагыг тавьдаг.


Наймдугаарт, цаглабарын ард 1-100 насны хүмүүсийг эр, эмээр нь ялган жилийн элдэв хэмнэлийг дөчин долоон үзүүлэлтээр гарган бичдэг ба үүнийгээ чулуу хэмээдэг байна. Монголчуудын чулуу тавих ёс нь төвд, нахиадынхаас тэс өөр юм. Энэ нь Лувсанданзанжанцаны монгол үндэстэнд зориулан номлож ,хайрласан, зурхайн нарийн нууц увдис бөгөөд хүмүүсийг жил хийгээд эр, эмээр нь ялган нарийн нягталж хэмнэлийг нь гаргадаг байна.

 

Төвдүүд үүнээс бүдүүвчилж, харин нангиадууд 13 үзүүлэлтээр хэмнэлийг гаргадаг ялгаатай. Өдөр тасарч, давхарлах хийгээд илүү cap хэдийд гарахыг цаглабарт мөн тэмдэглэдэг. Ер өдөр тасарч, давхарлан, илүү cap гардаг нь дараах од зүйн утгатай. Монгол цаглабарыг зохиохдоо хоногийг дэлхийн эргэх хөдөлгөөнийн хугацаа 29,53 хоногоор, жилийг нарны жилийг сартай уялдуулан нарны 76 жил нь сарны 940 сартай ойролцоогоор тэнцүү буюу 365,2422*76=27758,7 ба 29,5306*940=27758,4 болохыг харгалзан 353,354,355,383,384,385 хоногтайгаар авч мөн Бархасвадь гарагийн нарыг тойрох хугацаа •12(11,862) жил, Санчир 30(29,458) жил болохыг харгалсан ажээ.

 

Сарны доторхи хоногуудыг хооронд нь ялган тоолоход тэнгэрийн эрхэсүүдийн хөдөлгөөнийг ашиглахаас өөр тохиолдол байхгүй тул ургах, шингэх хугацаа болон арвидал, хомсдол нь мэдэгдэхүйц ялгаатай байдаг эрхэс нь cap юм. Нарны ургах, шингэх цагийн зөрүү хоногт 1-3 минутаас хэтрэхгүй ба  үзэгдэх байдлын ялгааг энгийн нүдээр бүү хэл орчин цагийн дуран авиагаар ялгахад ч нэн төвөгтэй юм.

 

Иймд монгол тоололд сарын дотрохи өдрүүдийг тогтоохдоо юуны урьд сарны хоёр гол байрлалыг үндэс болгон авчээ. Энэ нь нар, cap, дэлхий гурав нэг хавтгайд (эклиптикт перпендикулар) дээр орших тэр байрлал буюу сарын төгсгөл битүүн (сар огт харагдахгүй), сарын дунд буюу 15( сар тэргэл байх ) болно. Дээр өгүүлснээр сарны cap бүхэл бус 29,53 хоног тул тэргэл, битүүн хоёрыг гол болгон тухайн сарыг хувааж түүндээ зохицуулан өдрийг таслах буюу давхарлан тохиолдуулдаг байна.

 

Ингэхдээ сарны тэнгэрийн мандал дахь хөдөлгөөнийг харгалзан тооцоолж гүйцэтгэдэг юм. Сарны тэнгэрийн мандлыг тодорхой хуваасан үл хөдлөх одны гэртэй харьцуулан тухайн тохиолдолд cap аль гэрт багтаж байгаагаар нь хоногийг тодорхойлдог ба зарим тохиолдолд cap нэг одны гэрт хоногийн туршид багтаж байрлах нь буй бөгөөд энэ үед өдөр давхарлах, cap одны гэрийг туулж өнгөрч амжих тохиолдолд өдрийн хасах үйлдлийг хийдэг байна.

 

Энэхүү арга нь орчин үеийн аргатай хэрхэн нийцэж буй эсэхийн гол шалгуур нь нар, сарны хиртэх үзэгдлүүд юм. 1747-2046 онуудад нар, сарны бүтэн ба хагас хиртэлт нийтдээ 143.3 удаа тохиосон буюу тохиох бөгөөд эдгээр нь бүгд монгол тооллын 30, 15-нд таарч байгааг харьцуулсан судалгаа харуулж байна. Үүнээс өөр аргачлал бүхий дорнын орнуудад энэ үзэгдлийг голлон авдаггүйгээс манайхтай эдгээр өдрүүд нь нэг хоногоор зөрөх нь бий.

 

Илүү сарыг хэдүйд гаргах тухайд, дээр өгүүлсэнээр нарны 76 жил нь 940 сартай тэнцдэг болохыг харгалзан энэ хугацаанд 48 ердийн жил, 28 илүү сартай жилийг тоолдог. Энэхүү арга нь сарнарны тоолол бүхий бүх орны хувьд нийтлэг бөгөөд харин хэдийд илүү сараа тооцон гаргах вэ гэдэг нь ёс, ёсоороо өөр, өөр байдаг. Монгол, Төвдийн одон зурхайн ёс нь дан ганц саран хэмээх эрхэсийн хөдөлгөөнд дулдуйдан илүү сарыг гаргадаг бол, Нангиадын шар зурхайд тодорхой саруудыг илүү болгодог журам ёстой буюу шap зурхайн тоолол нь энэ агуулгаараа зарлигаар тогтоосон тоолол болно. 

 

Монгол зурхайн ёсны цаглабар нь голдуу төвд хэлээр гардаг байв. Тэр нь төвд хэл манай мэргэдийн эх бичгийн хэл болж байсантай  холбоотой юм. Харин баатарлаг туульсыг эзэд болсон баруун монголчууд цаглабараа Ойрадын Зая бандида Огторгуйн Далай хутагтын зохиосон тод монгол үзгээр гаргаж нийтийн хүртээл болгож байсныг сайшаан дурдая.



Өмнө өгүүлсэн монгол цаглабарыг өнгөрсөн зууны гучаад оны,үеэс эхлэн " Нам, засгийн үзэл онолтой үл таарна" хэмээн албан ёсоор хааснаас хойш сайхи уламжлал нь ч тасрахуйд хүрээд асан үед миний бие Монгол зурхайн цаглабарыг "Аль хэдүй нь үеэ өнгөөрсөн" хэмээн буруу үзэгдсэн социалист нийгмийн үед зохих боловсролыг олсон "мэдээтэй" олон уншигчдын хэрэгцээг хангахуйц байхаар сэтгэн шинээр тооцоолон боловсруулж, Монголын одон зурхайн Төгс Буянт Шинэ Зурхайн ёсны цаглабарыг гаргасаар хориод жилийн нүүр үзэхийн хооронд бодол ухаанаа шингээн гаргасан цаглабар "булган сүүлтэй" байж олон дүү нарыг дагуулав.

 

Зарим хийд орон цагалабар гаргаж эхлэв. Цаглабар гаргагч мэргэн дүү нар гараг, эрхэсийн хөдөлгөөнийг тооцоолон бодохдоо бага сага, алдаа мадаг гаргаж буйгаа эрхбиш анхаарваас зохилтой. "Тод оюут шинэхэн зурхайч" нарын "мэдээ муутай" зарим нь "Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдөг" үлгэрийг давтаж, "Надаас өөр сүргийн манлай байхгүй.

 

Би хамгийн сайн нь хэмээн томрох" болсон ч "Эрдэм багатын омог их, ишгэн тэхний тачаал их" хэмээсэн мэргэдийн шүнтэй сургаалыг санагалзаж, алдаа мадагнаасаа салваас ард олны тусд нэмэртэй байх болов уу?! хэмээн мунхаглаж, улиг үгийг зогсоож, ургахуй жилийн байр байцыг одон зурхайгаар тооцоолсноо олон уншигчдын гэгээн мэлмийд болгоолгосу!



Нэгэн зүйл.

XVII Жарны  "Тийн ялгуусан " хэмээгч усан Могой жилийн үр

"Тийн ялгуусан" хэмээх усан могой жил хур багатай үр, тариа чухаг хэмээн дээдсийн сайн зарлигт номлосон буй.
 


Жилийн эзэн одны үр нь : Бархасвадь гарагийн хөдөлгөөнд дулдуйдан гаргадаг тухайн од нь хур усан чухаг. Хаад тэмцэлдэх хийгээд өндөгнөөс төрөгчид хийгээд уулнаа орогногч амьтанд муу хийгээд  төрөлхтөн ч тэмцэлд ялагдахыг сануулж буй.


Жилийн эзэн гарагийн үр нь: Хур цагтаа буун, эмийн шим төгөлдөржнө. Ус мөрөн арвижна. Ой цэцэрлэг, үр жимс дэлгэрнэ. Үхэр малын сүү арвижна. Залуус наадан бүжмүй. Хаад ноёд энэрэхүй бээр улс орноо тэтгэнэ.


Жилийн хаан гарагийн үр нь: Үр чухаг, ой цэцэрлэг хийгээд ус мөрөн хатна. Могой тэргүүтэн хороор амьтныг хөнөөнө. Халуун өвчин тэргүүтэн хүмүүний өвчин дэлгэрнэ. Эм хүчгүй болно. Хатуужлыг үйлдэгчид баяжина. Орны дотор цэрэг хямарч болзошгүй.


Жилийн түшмэл гарагийн үр нь: Ухааны үүд бүгд ертөнцөд дэлгэрнэ, Үр тариа, жимс цэцэг дэлгэрнэ. Хүмүүн нүгүүд номын явдлаар явж хурмуй. Номхотгол төгөлдөртнүүд өргөл, хүндлэлийг олмуй. Хаан нугуудын хүчин арвижюу.


"Шороон үхэр"-ийн шинжээр жилийн эхээр өвстэй, зуны дундуур гантай, өвлийн адгаар цастай, тариа төмс, өвс ногоотой жил болохын нигуур буй.

Үхэр хариулаачийн байр байц нь: Үхэр хариулаач хүүхэд тул хүүхдэд амгалан, хөгшдөд ширүүн, залууст харшлах шалтгаантай. Мал сүрэгт сайн ч ард зон хямралдан, дээдэстэй тэмцэлдэхийн нигууртай жил гэдгийг бэлгэдэж байна.

Энэ жилийн хувьд наран Хумх, Үхэр, Охин, Матарын ордонд байрлах үед хур ус цагтаа бууж, эд агуурс элбэгжин, ихэс дээдэс буянаар тэтгэх ба бүх зүйл тэгшрэх сайн. Загас, Хонь. Мэлхий, Арслан, Жинлүүр, Хилэнц, Нумын ордонд байрлах үед сайн, муугийн магадлал үгүй тул ажил үйлдээ анхааралтай байж, элдэв өвчнөөс болгоомжлууштай. Харин Хамтатгахын ордонд байрлах үед салхи шуурга гаран, хямрал болохын нигууртай тул сэргэмжтэй байгууштай



Нэгэн зүйл.

"Цасан чихрийн амт" мэт жилийн үр


Монгол зурхайн ухаанд жилийн хэд, хэдэн үзүүлэлтийг тоон утгаар илэрхийлэн гаргаад, түүнийгээ "Цасан чихрийн амт" мэт жилийн үр гэдэг. Тэр тоон үзүүлэлтийн хамгийн бага нь 5, хамгийн их нь 17 болно. Энэ жилийн хувьд хур 9, Үр 9, өвс 7, сэрүүн 7, чийг 17, салхи 13, хямрал 11 болно.

 

Зурхайч Лхасрангийн Тэрбиш

СУРТАЛЧИЛГАА :

22 сэтгэгдэл харуулж байна        

  1. ээ чааваас даа, одон зурхай тоолол биш шүү дээ, таны тэр хийгээд байгаа тоолол тооцоо чинь. Өрнийн орд зурхайг дуриахчаан алдсан шаблонон зурхай гээд Монгол Улсын Засгийн Газар тогтоочихсон. Одоо болимоор юмаа. Юмаа мэдэхгүй ийм хачин хар халтар юмнууд.

    Зочин, 2013-02-06 13:06:00, 49.0.185.178Хариу бичих

  2. Terbishiig bi mednee ter suulii 30 garui barag 40-uud jil zurhai oroldoj tuugeeree doktoriin zereg hamgaalsan uneheer chadvartai bas saichuuliin sulchtei hamtran ajillaj tedend shavi orj bsan hun uunii derged ter zurhai zohioson geed bgaa Namsrai Argo Mahbal nar hen yum be

    Зочин, 2013-02-06 20:01:41, 49.0.205.220

    Бурханы шашны зурхай зурж тооцоо хийж үзээгүй малнууд юугаа ч мэдэх вэ дэ. Тэрбишийн зурхай астронимийн тооцоотой яг таардаг.

    Зочин, 2013-10-28 17:25:18, 202.179.29.181

    Таны нэр:

    Тайлбар:

  3. шинийн 1 хоёрдугаар сарын 10-нд тохионо. Сараараа ч тийм, Шинжлэх ухаан нь ч тогтоочихсон, НАСА нь ч батлачихсан. Битгий худлаа тэгээд 11-нд гээд мангуураад байгаарай.

    Зочин, 2013-02-06 13:09:42, 49.0.185.178Хариу бичих

  4. НАСА ийн тооцсон сарны хэмнэлээр бол шийнийн нэгэн 10 ны үдээш хойш эхэлж байгаа юм билээ, гар нь болохоор 10 нд гээд тэрбиш болохоор 11 нд гэж тооцжээ.

    Зочин, 2013-02-06 23:04:09, 202.179.15.23

    Таны нэр:

    Тайлбар:

  5. Та хоёр эхлээд нусаа арч.

    Зочин, 2013-02-06 13:58:09, 203.169.53.14Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. olon tumniig munharuulj, bayajsan shunaltan minee ,tegeed shiniin negen 10-nd yum uu,11 -nd yum uu

    Зочин, 2013-02-06 14:19:33, 202.179.20.226Хариу бичих

  8. монголчууд 11-нд шинэлнэ гээд хэлээд байхад ойлгодоггүй юм уу, зориуд зурхай мэтхэнээр далимдуулж монголчуудын дунд яс хаях гээд байгаа хужаа юу, эсвэл монголд соёлыг устгах гээд байгаа христчин үү чи.

    Зочин, 2013-02-07 09:46:16, 203.169.53.14

    Таны нэр:

    Тайлбар:

  9. ene lhasin terbish yaj medeh yum. tengeree haralguigeer heden toon dotor naadag yum chin.

    Зочин, 2013-02-06 14:45:10, 49.0.185.178Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. baruuni kalendari deer 2sarin 09nd sar haragdahguigaar zursan baina? Mongold bituunee 10 geed baigaa, harjil baihaas

    Зочин, 2013-02-06 15:48:44, 92.75.104.8Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. монголын малчин түмэн хэзээ шинэлэхээ мэднэ шүү дээ. Сараа хараад л ЦАГААН САРАА хийнэ. Цагаан САР. Цагаан САР. Цагаан САР. САР. САР. САР. САР. САР. Сар гээд байхаар сөрөөд байх юм.

    сөр сөр, 2013-02-06 15:57:56, 49.0.185.178Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. Энэ асман ломхай үхвэл таарна, тэнгэрийн гэсгээл гэж бий.

    Болор, 2013-02-06 16:32:12, 182.160.33.120Хариу бичих

  16. Чи харин ингэж бичихдээ тэнгэрийн гэсгээлийг бодмоор юм даа!!!!!!!

    Зочин, 2013-02-07 19:55:35, 46.238.17.47

    Таны нэр:

    Тайлбар:

  17. энэ зурхайн тайлбараас харахад ган болох ч юм шиг, бороо орох ч юм шиг тариа ургах ч юм шиг үгүй ч юм шиг нар Хамтатгахын ордонд байрлах үед буюу 6-р сард тэмцэл гарч цэрэг хөдлөх юм шиг ухаан хүрэхгүй юм байх юм.

    Зочин, 2013-02-06 20:55:43, 49.0.167.83Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. Biznez bagiii hudlaaa shaaagaad sain sain geed bsan haana bn ongorson on jilvvded deeremchid ard tvmniii horongiiig tsolmoood eh orniiig zaraad duuusgasan bn shvvdee ard tvmen 2 idehgvi hooson honohgvi deerees ni ta guai bolson boloogvi kalendar gargaj tarhi ugaaaj halaaas nimeglehiiin novsh gej zailaaa

    Ene, 2013-02-06 21:44:22, 213.166.199.66Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. Haya hadarsan bagiii delhii sonoh tuhai yuch yrilgvi ongorch bgaa yum tiiim od garigiig meddiin bol duugarah ni yagaav odoo bitiii hutsaad bai shariin shashinii nomlol enhbayrtai hamt archigdaj bgaa chi ch araaas ni zailaaa

    Hg , 2013-02-06 21:48:16, 213.166.199.66Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. sariin sasinii nomlol Enhbayartai hamt archigdsan gene yy?hyzdag haltar be?haanaas irsen geleg be?chi....oboo tejeesen oosor bys ni yrtasgabal hyzah mayagtai geleg sib?...ta nar amaan medej zyyraarai!!!sariin sasin ard tymenii sasin heden yeeree sytej irsen delhiin hamgiin ynetei ynemsiltei sinjleh yhaanch sasin bol sariin sasin!!!hyz!!!lalaraa!!!chi harin Elbegdorjtoigoon zail!!!!!ta hoyor sig yheryyd haach holdohgyi!!!hyjaagiin seesnyyd!!!yuch medehgyigeen gargaj byhel byten sariin sasinaar oroldoh yanztai!!!!yum meddeg bolj baij Enhbayariig muulaarai!!!enhersen horgoliin ch gyizehgyi hebtej byy ergyyt!!!!zail!!!zail!!!zail!!!!!!!!!!!!!!!!

    hyzdag haltar be?..., 2013-02-06 22:42:51, 212.234.217.188Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. manai zurhai shinjleh uhaantai zorood baidgiig zacval ug ni zygeer tiimee terbish guai ternees bish ulamjlal ovgodoo dagah ni yr hoichin yos

    Зочин, 2013-02-06 23:02:39, 108.246.210.103Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. Bitgi tenegt

    Bud, 2013-02-06 23:09:45, 82.145.209.88Хариу бичих

  28. yaasan ch uurtai hun guai ve de

    munkhchimeg, 2014-02-13 23:09:02, 103.26.194.39

    Таны нэр:

    Тайлбар:

  29. Tanai manai bolood baih yum baihgui ee.Ene bol Mongoliin yos. 10-nd shineleh ni 10-nd aa shinel, 11-nd shineleh ni 11-nd ee shinel. busad hun hezee shineleh ni yamar hamaa baina. Tegeed 10-nii udees hoish ehelj baigaa yum bol ugluu ni zolgoj boloh yum uu? Ter NASA-giin tootsoog yunaas hardag yum be?

    Evtei bai l daa, 2013-02-07 09:29:11, 202.21.116.2Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

  31. Zovhon hyatad bish solongosiin kalendari deer 2-sariin 10 shiniin negen baih um . Saraar zorvol magadgui baij boloh um gehsen getel neg odroor zorohoor sonin sanagdaad bna . Ug ni sarnii toolol gedeg bid chin neg sar neg nartai shuudee.

    Зочин, 2013-02-07 12:01:15, 98.207.96.38Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар:

Фотог:

"Сайжруулсан зуух 2014" (Фото сурвалжлага)27

"Сайжруулсан зуух 2014" үзэсгэлэн яармаг худалдаа өнөөдөр өглөө ҮХАҮТанхим дээр боллоо.

Фотог:

Багын бахархал насан туршийнх

Хүж дэлхийд хүн болж төрөөд хүүхэд балчраас хүндлүүлэх дуртай нэгэнд элбэг тохиох хувь тавилан биш ээ. Ер нь цөөхөн дөг.

Фотог:

“Apple” корпорацийн тэргүүн гей гэдгээрээ бахархдаг

АНУ-ын “Apple” корпорацийн гүйцэтгэх захирал Тим Күүк өөрийн бэлгийн чиг хандлагаа олон нийтэд дэлгэж, “Би гей гэдгээрээ бахархдаг” гэлээ.

Фотог:

Жанцангийн буудлаас Баянхошууны эцэс хүртэл 500 метр замтай болов

Жанцангийн буудлаас Баянхошууны эцсийн буудал хүртэлх 0.5 км зам шинэчлэлийн ажлын нээлтийн ажиллагаа өнөөдөр СХД-ийн Баянхошууны 9,10 дугаар хорооны нутаг дэвсгэрт боллоо.

Фотог:

АНУ-н Ногоон картны бүртгэл дуусахад цөөн хоног үлдлээ...1

АНУ-д гэр бүлээрээ ажиллаж амьдрахыг хүсэж байна уу ? Тэгвэл АНУ-ын Ногоон картны сугалааны бүртгэл 2014 оны 10 сарын 01- ний өдрөөс эхэлсэн бөгөөд бүртгэл дуусахад цөөхөн хоног үлдлээ

Ж.Оюунбаатар: Чингис хот Зүүн бүсдээ тэргүүлэх хөгжилтэй хот болно

Хэнтийчүүд бидний хамгийн том бахархал бол Чингис хаан юм. Мэдээж төрж өссөн Хэнтий нутаг маань ч бидний нэг бахархал шүү дээ.

Адуу (Фото нийтлэл)

Говийн нүдэн дэх адуун сүрэг

“Apple” корпорацийн тэргүүн гей гэдгээрээ бахархдаг

АНУ-ын “Apple” корпорацийн гүйцэтгэх захирал Тим Күүк өөрийн бэлгийн чиг хандлагаа олон нийтэд дэлгэж, “Би гей гэдгээрээ бахархдаг” гэлээ.

Амттан эсвэл сүнсээ өг

Ирланд, Шотландаас үүсэлтэй гэгдэх “Halloween”- ийн баярыг жил бүрийн аравдугаар сарын 31-нд олон улсад өргөн дэлгэр тэмдэглэдэг.

Сүү их ууснаар ясаа хамгаалж чадахгүй

Сүү их ууснаар яс хэврэгшиж хугарах эрсдэл буурахгүй байж магадгүй болохыг Британийн анагаах ухааны “British Medical Journal” сэтгүүлд хэвлэгдсэн судалгаа харуулж байна.

Зожиг болох нь агаарын бохирдолтой холбоотой

Эхийн хэввлийд байхдаа болон төрснөөс хойших эхний хоёр жилд агаарын бохирдолд өртсөн хүүхдүүд аутизмтай буюу зожиг болох эрсдэл өндөр байж магадгүй болохыг АНУ-ын судлаачид тогтоожээ.

Төрийн шагналт, Ардын зураач Н.Цүлтэмийн 90 насны ой тохиож байна

Монголын олон сайхан зураачдын төрсөн өдөр, их ойнууд шил шилээ даран болох нь ээ. Ойрын өдрүүдэд Төрийн шагналт, Ардын зураач Н. Цүлтэмийн мэндэлсний 90 насны ойг түүний үр хүүхэд, гэр бүл, шавь нар нь тэмдэглэхээр бэлтгэж байна.

Үсний эмгэг шүд цоорох гэж байгааг сануулдаг байж магадгүй

Хэрвээ таны үс унаж байгаа бол та шүдэндээ илүү анхаарал тавих хэрэгтэй. Учир нь үсний эмгэг шүд цоорох эрсдлийг нэмэгдүүлдэг байж болзошгүй гэж судлаачид үзэж байна.

С вируст гепатит гэж юу вэ?

Элэгний С вирус нь цочмог эсвэл архаг элэгний үрэвслийг үүсгэдэг. Үрэвсэл нь хэдэн долоо хоног үргэлжлэх хөнгөн хэлбэрээс насан туршид үргэлжлэх хүнд хэлбэрээр явагдаж болно.

“Их хотын хямдралтай худалдаа” өдөрлөг ажилчны алдар талбайд боллоо

Нийслэл хот үүсгэн байгуулагдсаны 375 жилийн ойн зориулан их хотын хямдрал Хан-Уул дүүрэг боллоо.

"Бэлхийн гол"-оос халамцуу мордсон дуучин С.Дэлгэртөр хаана, юу хийж явна вэ?

Нартай, найртай намрын сарууд хуртай, дуутайхан үргэлжилсээр байна. Залуу хосууд хуримаа хийж, ахмад буурлууд ерөөлийн үгээ айлдан, айл хотлоор найрын дуунд цалгих нь “намар” гэх улирлын содон өнгө ажгуу.

Ажлын байран дахь бэлгийн дарамтаа албан тушаалаар аргалахыг санаархжээ

Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар найзынхаа буянд ахлах офицерын нэг цолыг алгассан тэрбээр сүүлийн үед элдэв ааш авир гаргасаар бүр даварч ангийнхаа эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийг завдаж, зоджээ.

Амьсгал хураасан хүний зүрхийг шилжүүлэн суулгажээ

Зүрхний өвчтэй гурван хүнд нас барсан хүний зүрхийг шилжүүлэн суулгах мэс заслыг Австралийн Сидней хотын гэгээн Винсентийн эмнэлгийн зүрхний мэс засалчид амжилттай хийжээ.

Д.Ганболд: Миний гэр барилгыг уулан дээр ч, усан дээр гээд ер нь хаа ч барьж болно

Энэ удаагийн ярилцлагын дугаарт барилгачин, мужаан Д.Ганболдыг урьж ярилцлаа. Тэрээр Монгол гэр, загварын барилга барьж буй нэгэн бөгөөд үүнийгээ ирэх сард оюуны өмчид бүртгүүлэх гэж буй аж.

Тогорууд

Тооно дайвуулж, тогоруу гурр гурр дуугарах нь байж суухын аргагүй болгож, малчин хүн уургаа ухасхийн аваад мориндоо мордон хаашаа ч юм давхин одмоор, саальчин эжий хувингаа аваад босон харайж үүд рүүгээ сэнд мэнд гарах тийм нэг мэдрэмжийг авчрах юм даа...

Залуу жүдочдын амжилт тааруухан байна

АНУ-ын Флоридо мужид жүдо бөхийн залуучуудын ДАШТ үргэлжилж байгаа бөгөөд урд шөнө эрэгтэйчүүдийн 81, 90, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-д барилдсан манай жүдочид медальгүй хоцров.