СӨҮЛ. /Yonhap/. БНСУ тав дахь үеийн “KF-X” сөнөөгч онгоцныхоо анхны загварыг бүтээж дуусжээ.
7.9 тэрбум ам.долларын өртөг бүхий "KAI KF-X" (Korea Aerospace Industries KF-X) төслийг БНСУ 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн байна. Цэргийн энэхүү нисэх онгоц цагт 2200 км хурдалж, 2900 хүртэл км зайг туулах чадвартай бөгөөд 7700 кг жинтэй ачаа, “агаар-агаар” ангиллын 10 пуужин болон бусад зэвсгийг тээвэрлэх чадалтай ажээ.
Туршилтын эхний нислэгийг 2022 онд хийхээр төлөвлөж байна. Шинэ үеийн сөнөөгч онгоцны гурван загварыг оны эцэс гэхэд бүтээж дуусах бол ирэх оны эхний хагаст дахин гурван сөнөөгчийг угсарч дуусгахаар төлөвлөжээ.
Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар, БНСУ-ын нисэх хүчин 2028 он гэхэд 40, 2032 он гэхэд 80 "KF-X" сөнөөгч онгоц хүлээж авах юм байна.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
хятад руу дайрахаар өмнөд сологос америкийн онгоцнуудыг японйг хуулбарлаж байна улмаар монгол руу дайрахаар далдын санаа агуулжээ
Тиймүү? яанаа? Бидний хэдэн монгу-г ким минь авраарай.
76-хан жилийн өмнө Японы колончлолоос чөлөөлөгдөж дараа нь Хойд оркуудын өдөөсөн 3 жилийн дайнд сүйдсэн энэ орон богино хугацаанд үнс нурман дундаас босч өнөөдөр дэлхийн 11 дэх том эдийн засаг болтлоо хөгжиж одоо өөрсдөө байлдааны сөнөөгч онгоц бүтээж армийнхаа зэвсэглэлд оруулж байх юм.100 жилийн ойгоороо бахархаж байгаа манай улс консервныхоо лаазыг ч хийж чадахгүй арчаагаа алдсан.Бас тэгээд дэлхийн талыг байлдан дагуулсан агуу түүхтэй энэ тэр гэж унгас алдана. 70 сая малтай хирнээ 5 $-оор махаа худалдаж авч иддэг. Ажил хийх дургүй арчаагүй залхуу атлаа дэлхийн №2 дахь эдийн засаг болсон өмнөд хөршөө хужаа гэж муулна.Ер нь чаддаг мэддэг юм байна уу? Үндэсний бөх нутаг жалгаараа талцсан хөлс хир ханхлуулсан хэдэн заваан бөхчүүддээ унаж тусахыг нь яана.Ядаж тэд л уран мэхийг уралдуулж үнэнхүү хүчийг үзэж барилддаг бол бас яая гэхэв. Ой гутмаар. Төрөөс төрсөн тэрбумтангууд нь үнэ цохиж худалдан авсан хэдэн адсагаа хүнээр уяж уралдуулчихаад алдарт уяач гэсэн чимэг нэртэй гуншин зүүнэ.
орос хүн ойворгон монгол хүн монгуу гэдэг мулгуу гэсэн үг орсыг өдөж улаан хамгаалагчийн хувьсгал хийж эцэг эхээ алж орос руу шилээ харуулаад хятад улс америкийг дагаж хөгжөөд орсыг дотроос нь хагалан бутаргаад 30 жил дарсан цоорхой жинсээ зарна гэдгээ мэдэж америктай ах дүү болсон орсыг нураасан орос хятадт итгэх үү хятадын ч гэсэн монгол итгэх үү дайн болоход хятад тууштай орсын талд орсын цэрэг шиг байлдах уу дэлхийг хуваагаад эзэмших гэж байгаа бол үхтлээ байлдах ёстой
Zov l shuumjlel bna
Японууд байлдааны шинэ онгоц болон Атомын бөмбөг хийж байгаа гээд байсан одоо Солонгос онгоц хийгээд эхэлжээ. Нөгөө хятадуудын тэжээдэг бандгар бацаанаас болж байгаа юм
Шашинаас хараат бус ,жинхэнэ төртөй улс гэдэг чинь ийм байдаг .Солонгосчуудыг тураал эцээл болоод ядарч явхад дэлхийн 2 -дайны дараах БНМАУ аль хэдийнээ дэлхийн хэмжээний хөгжилийг бий болгосон эрүүл улс болчихсон л явж байлаа хөөрхий одоо ч байхгүй тэр үеээсээ буцаад 1921 онтойгоо засагын тэргүүн нар нь ч ,ард иргэд нь ч түвдийн шашинд даралагдаад хог болоод явж байна