sonin.mn
ЭМЯ-наас Улсын Их Хурлын гишүүдийг гуравдугаар сарын 9-14-нд коронавирусийн эсрэг вакцинд хамруулна гэх ташаа мэдээлэл гараад буйг залруулж мэдэгдэл гаргажээ.
 
Тус мэдэгдэлд УИХ-ын гишүүдийг тусгайлан өдөр товлож дархлаажуулалтад хамруулах шийдвэр гараагүй бөгөөд ЭМЯ-наас боловсруулж, УОК, Засгийн газраар баталгаажсан дарааллын дагуу дархлаажуулалтын ажил хийгдэнэ гэсэн байна.