УОК өнөөдөр хуралдаж, энэ сарын 23-наас Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулах асуудлыг хэлэлцлээ.
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан комиссын шийдвэр буюу энэ сарын 23-наас иргэн, аж ахуйн нэгжүүдийн баримтлах дүрэм, журмын талаар танилцуулав.
Тэрбээр: "Дүрэм, журмын хүрээнд ажил амьдралын хэвийн горимд шилжиж байгаа тул нийт аж ахуйн нэгжийн 95 хувь ажиллана. Энэ хүрээнд шат шатанд ямар ажил хэрэгжүүлэхийг зохицуулсан түр журмыг боловсрууллаа. Дүрмийг боловсруулахад 14 чиглэлийн 86 байгууллагын төлөөлөгч оролцсон. Гамшгаас хамгаалах тухай хуульд зааснаар гурван зэрэглэлд халдварын нөхцөл байдлыг ангилж, аль зэрэглэлд аж ахуйн нэгжүүд хэрхэн ажиллах талаар тодорхой зааж өгсөн. Нэгдүгээрт, улаан буюу дөрөвдүгээр түвшин. Энэ бол өнөөдрийн байгаа хөл хорионы түвшин бөгөөд халдвар хүн амын дунд тархсан, голомт ихэссэн үед авч хэрэгжүүлнэ. Гуравдугаар зэрэглэл нь улбар шар буюу халдвар голомтот тархалттай түвшин.
Хоёрдугаар түвшин нь шар түвшин. Шар түвшин нь зөөвөрлөгдсөн алаг цоог тархалттай байна. Бид энэ сарын 23-наас шар түвшинд орох бөгөөд хэсэгчилсэн хязгаарлалтыг голомттой бүсэд авч хэрэгжүүлэхээс бусад газарт ажил амьдрал хэвийн явна. Түр журмын танилцуулга, мэдээллийг иргэн, аж ахуйн нэгжүүдэд хүргэх бөгөөд, УОК-оос эрсдлийн үнэлгээнд суурилан ямар түвшинд ажиллахаа цаг тухайд нь зарлана. Иргэн, аж ахуйн нэгж бүрт хариуцлагатай байж, дэглэмээ сахих нь хамгийн чухал” гэв.
Мөн тэрээр : "“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний үр дүнд халдварыг хумьж, иргэдээ вакцинжуулж эхэлснээр танхимын сургалтыг үе шаттай нээхээр төлөвлөж байгаа. Энэ хүрээнд бэлтгэл ажлыг сайтар хангах шаардлагатай. Ялангуяа, хөдөө орон нутагт дотуур байрнаас эхлээд анги танхимд халдваргүйтгэл хийнэ. Ингээд гуравдугаар сарын 10-наас эхлэн бүх шатны сургалтыг үе шаттай зохион байгуулна гэж ойлгож болно. Хичээл сургууль цахимаар үргэлжилж байгаа ч хүүхдүүд бүрэн хамрагдаж чадахгүй байгаа юм. Одоогоор хүүхдүүдэд вакцин хийх боломжгүй. 18-аас дээш насны иргэдэд вакцин хийнэ. Нийслэлд цар тахлын 150 гаруй голомт байгаа тул шууд нээх боломжгүй байна. Иймд бэлтгэл хангаж, эрсдэлийг тооцсоны үндсэн дээр нээх юм" хэмээсэн юм.
Сэтгэгдэл0
Шинжилгээ. нь халдваргүйг гэрчлэнэ Гараад. л халдвар авах эрсдэлтэй тул хүмүүс минь маш болгоомжлоорой
Хорлогч вэ
халдваргүйтэл гэж үг байхгүй байх шүү
Zob nйe. Hurdan nйe. Hilee ch nйe. Zes, nuursee ondor unetei baigaa deer sain zar
Ьа монгол хүн мөн үү?
Зайлдаа бүрмөсөн хаааа
Ногоорсон үедээ л нээгээч вакцинаа хөөцөлд
Хөөрхийс, НАМ- ын 100 жил тэмдэглэх ЗАВСАР( зай ) гаргах гээд л тойруулаад элдвээр үзэж байна даа ... Энэ муу үзэл бодол - улс төрийн нуруугүй бандиар ( Хүрэлсүхийн төвөд лам нараас ах нараараа дамжуулж , уламжлж авсан үйлдлийн нэр ...) хүүхдүүдэд хүртэл 10 хоногийн хугацаатай захиа бичүүлэв ....
Зөв!
Ta nariin buruu shiidverees bolj baga nasnii huuhduud uvdvul hariuzlagiig hen uureh ve! Odoo ene boginohon hugazaand yu zaaj surgah yum be! Zugeer l hunii buugnurul l uusgeh arga hemjee boloh gej bn! Uls ornii huuhduud eruul baih ni yugaar ch zuirleshgui zuv shiidel shu de!
yu hucaad bgnbe neg muu vaktsin hiisn gd coronagaas bur musun salj chadlaa gej bodd bgmu soliotoi ymu haisheen uvdvul chi bugdiig n daraa n 100% eruul bolgoj ughimu
Гуравдугаар сарын 10-наас зургадугаар сарын 1-н хүртэл танхимийн хичээлийг таслахгүй байх ёстой.