sonin.mn
БНХАУ-ын Бээжингийн "Кэ Шин" ХХК-ийн бүтээсэн КОВИД-19 вирусийн эсрэг "CoronaVac" вакцин нь коронавирусын хоёр өөр хувилбарын эсрэг үр дүнтэй байна хэмээн Бразилийн судалгааны хүрээлэн мэдэгджээ.
 
Тодруулбал 17-ны өдрөөс эхлэн Бразилийн Сан-Паулу мужийн Бутантан судалгааны хүрээлэн улсынхаа насанд хүрсэн хүн амыг бүхэлд нь хамарсан их цар хэмжээгээр вакцинжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлсэн бөгөөд халдварын түвшинг бууруулсан эсэхийг шалгаж эхэлсэн байна.
 
Тус хүрээлэнгийн захирал Димас Ковас туршилтын үр дүнд үндэслэн: "Хятадын "Кэ Шин" компанийн КОВИД-19 вирусийн эсрэг вакцин нь Их Британи, Өмнөд Африкийн мутацид орсон коронавирусын эсрэг үр дүнтэй байсан нь тогтоогдсон" гэж онцолжээ.
Дашрамд дурьдахад идэвхгүйжүүлэх технологийг ашигласан тул "CoronaVac" вакцин нь бусад вакцинаас давуу талтай гэж "Ковак" үзэж буй аж.
 
Г.Бямба