sonin.mn
Улаанбаатар хот 2009 оноос эхлэн агаарын чанар хэмжих 15 харуулаар тасралтгүй хэмжиж ирсэн. Уг станцын тоон баримтыг нягтлахад гарсан хамгийн эерэг мэдээ нь Улаанбаатар хотын тоосжилтын хэмжээ 30% – 50% хүртэл буурсан байлаа.
 
 
Сайжруулсан түлшинд агуулагдаж буй дэгдэмхий багассан нь уг үр дүнгийн гол шалтгаан аж. Гэсэн хэдий ч бидэнд харагдах байдал инверстэй байгаа ч түүхий нүүрс хэрэглэдэг үетэй харьцуулшгүй хэмжээгээр бага байгаа буюу 60-65 микрограмм тоосонцортой байгаа нь стандарт хэмжээнээс 40 нэгжээр бага үзүүлэлт, нарын ширхэгтэй тоосонцрын хэмжээ өглөө оройн оргил ачааллын үедээ 300 микрограмм хүрдэг энгийн үедээ 150-180 микрограмм хүрдэг хэцүү үе байсан хэмээн мэргэжлийн хүний дүгнэлтийг энд тодотгож өгөх нь зүйтэй байх. Уг хэмжигч станц нь Улаанбаатар хотын хамгийн их гэр хороолол хүн амын суурьшлын бүс болох Сонгинхайрхан дүүргээс авсан тоон баримт гэдгийг дахин сануулах нь илүүц биз. Энэ бүхэн нь мэдээж сайжруулсан түлш нэвтрүүлсэнтэй холбоотой гарсан үр дүн юм. Бидэнд тулгараад буй хамгийн том асуудал нь энэ үр дүнгээ барьж байх асуудал атал бид 24 цагийн нийт дунджаар авч үзэх ёстой агаарын чанарыг ярихдаа өглөө, оройны индексийн өндөр үеийг барьж аван шүүмжилж буй өөрсдөөсөө ичмээр ч юм шиг.
 
Нэг хотын 2 туйл буюу Налайх дүүрэг
 
Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг гэгдэх Налайх. Сонгино хайрхан дүүргээс ялгаатай нь энд сайжруулсан түлш бус түүхий нүүрсийг иргэд өдөр тутамдаа ашигладаг. Энд тоосонцрын хэмжээ 239 микрограмм зааж нүүрсний танил үнэрээр угтаж авлаа. Хүүхэд насны дурсамж мэт хуучны танил үнэр ганцхан гүвээний цаанаас хамар цоргих нь сонин.
 
 
2020 оны 2 сард хийлгэсэн хэмжилтээр стандарт хэмжээнээс 1.8 дахин их хэмжээтэй агаарын бохирдол маш өндөр байна. Үүний гол шалтгаан нь өнөөх л түүхий нүүрсний асуудал. Сонгино хайрхан дүүрэгт сүүлийн 4 жилийн дунджаар жилд 1000-аас олон өрх шинээр шилжин ирсэн байдаг бол Налайх дүүрэгт оршин суух өрхийн тоо жилээс жилд багассаар байгаа атал агаарын бохирдол тоосжилтын хэмжээ дэндүү харилцан адилгүй. Тэгвэл энд хэрхэн шийдэл олох вэ? Налайх дүүрэгт байнга оршин суудаг 7700 өрх айлыг сайжруулсан түлшээр хангах тийм ч хүндрэлтэй асуудал байхгүй бөгөөд хамгийн иргэд аж ахуйн нэгжүүд бэлтгэл ажлаа сайн хангаж чадвал засгийн газар болон “Таван толгой” ХХК үйлдвэрт хандаж, холбогдох хүсэлт мэдээллийг илгээх ажлыг бүрэн хангасныг Налайх дүүргийн ИТХ төлөөлөгч Х.Энхбат тодруулга өгч 2021 онд Налайх дүүрэг Нийслэл хотын адилаар 50-80% бууруулсан утаагүй дүүрэг болох бололцоо бүрдэнэ гэдэг эерэг мэдээтэй байна. Нэг хотын 2 туйл Утааг Үдье