sonin.mn
Дуучин Б.Амархүү автомашиндаа метафетамин хэмээх сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж байгаад газар дээрээ баригдсан билээ.
 
Улмаар шүүхээс Б.Амархүүг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
 
Тэгвэл тэрээр уг ялаас 1.6 жилийг нь эдлээд, хорих ангид сайн хүмүүжиж байсан тул магадлангаар орж, хугацаанаасаа өмнө суллагдсан байна.
 
С.Сарнай