Түм түжигнэж, бум бужигнасан нийслэлийн агаар, хөрсний бохирдол, замбараагүй төлөвлөлтийг шийдвэрлэх оновчтой бодлого нь айл өрхүүдийг орон сууцжуулах. Энэ бодлогын хүрээнд урт хугацаатай, жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөр хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрсөн. Гэсэн ч хотын зах хүрээгээ тэлж, гэр хорооллын яндангийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Энэ дагуу Засгийн газар, Монголбанк хамтран шинэ оны өмнө ипотекийн зээлийн хүүг жилийн зургаан хувь болгон бууруулсан. Тэр үеэс барилгын компаниуд орон сууцныхаа үнийг бага, багаар нэмэх болжээ. Энэ өсөлтийг ажигласан зарим иргэн ипотекийн хүү буурахаас урьтан, байр зээлээр авах хүсэлтээ банкинд гаргасан ч ипотекийн санхүүжилтийн эх үүсвэр нь хүрэлцэхгүй хүлээх шаардлагатай болсон аж. Хэдийгээр Засгийн газар, Монголбанк ипотекийн зээлийн хүүг бууруулж, зургаан хувь болголоо, эх үүсвэрийг нэмэгдүүллээ гэдгээ зарласан ч орон сууцны үнэ өссөн байсан нь зарим иргэдийн хувьд банкнаас тавих нөхцөл шаардлагыг ч хангахгүйд хүрч, буцахад хүргэжээ.
Үе, үеийн Засгийн газар бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах зорилт тавьж, жилийн 30 гаруй хувийн хүүтэй олгогддог байсан зээлийг ипотекийн хөтөлбөр хэрэгжүүлснээр зургаан хувь руу буулгасан нь том дэвшил боловч, хамрагдсан иргэд авсан зээлээ бараг хоёр дахин нугалж төлөх үүрэг хүлээдэг нь банкуудад илүү ашигтай тусч буй тухай шүүмжлэл ч гарсаар ирсэн. Тиймээс ипотекийн зээлийн иргэдэд учирч байгаа дарамтыг бууруулах шаардлага ч давхар бас тавигдаж буй юм. Харин энэ зургаан хувийн зээлийг гаргахад банкууд хойрго хандаж, эдийн засагчид нь авлига нэхдэг гэдгийг иргэд гомдоллож байлаа.
“Мөнгөө дундын дансандаа байршуулвал 7-10 хоногт бүтээж өгдөг”
Иргэн Л.Энхдөлгөөн “Хаан, Голомт банк зээлийн хүсэлт авахгүй гээд байгаа. Банкны шаардлагаа хангаж байгаа урьдчилгаа бэлэн гээд банкинд бүрдүүлэх материалаа аваад очихоор шинээр хүсэлт авахгүй гээд байх юм. Сошиал дээр найдвартай гаргаж өгнө гэсэн заруудын дагуу холбогдохоор 3-6 сая төгрөг өгвөл гаргаж өгнө гэсэн” гэдгийг хэллээ. Иргэн Л.О “Ипотекийн зээлийг ил тод шударга болгомоор байна.
Монгол Улсын Засгийн газраас гаргаж байгаа энэ зээлийг банкны эдийн засагчид барилгын компанитай хуйвалдаж манай энэ байрнаас авбал шууд зээл гаргана гэдэг. Өөр боломжийн байр олоод очихоор дараалалтай байна, жилийн дараа зээл чинь гарна гэх мэтээр иргэдэд үнэтэй байраа шахаж шулж байна.
Бид эдийн засагчдаас зээл гуйж байна. Уг нь улсаас хэрэгжүүлж байгаа хөтөлбөр гэдгийг санамаар юм. Бас зууч нэртэй амар хялбар аргаар мөнгө олох санаатай хүмүүс ганц хоёр байр үзүүлээд таван саяыг урьдчилаад өгчихвөл хурдан зээл гаргана гэх мэтээр луйвар хийж байна. Эдийн засагч нь 6-9 сая гээд бүр тарифлаад хэнэгчгүй бага мөнгө юм шиг аманд орсоноо хэлж байна” гэлээ.
Иргэн С.Цогбаяр “Голомт банк өөрсдийн санхүүжүүлсэн орон сууц дээрээ зээл хурдан гаргаад бусад дээр их удаашралтай квот дууссан гэж байна. 5.5-6 сая төгрөгийг өгвөл 7-10 хоногт шийдэгдэж гаргаж өгнө гэж байна. 5.5 сая дундын дансанд байршуулаад зээл чинь 7-10 хоногт баталгаажаад гэрээгээ банктайгаа хийж асуудал шийдэгдсэний дараа бүтээж өгсөн мөнгөө авдаг” гэлээ.
Засгийн газар, Монголбанк хамтран шинэ оны өмнө ипотекийн зээлийн хүүг жилийн зургаан хувь болгон бууруулсан ч банкны эдийн засагчид зээл гаргахад өндөр үнэтэй авлига нэхэж, мөнгө өгсөнд нь зээл гаргаж өгдөг тогтолцоо хэдийнэ бий болжээ. Дунд орлоготой иргэд орон сууцтай болоход энэ мэт хүндрэл учруулж байгаад иргэд бухимдалтай байна.
Б.Намуунтамир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Зээл , авилга хоёр сиамын ихэр юм. Мэс ажилбар хийж салгах хэрэгтэй.
Банкуудад ингэж авилгал цэцэглэж байгаагийн цаана Монгол банкны мафийн эзэд байдаг. Тэд өөрийн гэсэн ББСБ -тэй, банкнуудтай ашгаа хуваадаг сүлжээтэй, хүүгээ хамтран өсгөж хүүлдэг. Ард түмнийг шулан мөлжиж байгаа банкуудын мафи УИХ төлөөлөлтэй. Түүний нэг нь Жавхлан гишүүн.
Авилга нэхсэн эдийн засагчдын нэрийг ил тод зарла
МАН Монгол улсыг авлигын сүлжээнд холбосны нэг жишээ энэ.Зүгээр хаа нэгтээ төрийн албан газарт цэвэрлэгчээр ажилд ороход 10 сая төгрөг нэхдэг.
Ингэхээр л засгаас гаргасан 6 хувийн зээл тоглоом болж хэдэн нөхдийн орлогын суваг болж байгаам. Гаднч банк оруулах ёстой гэдэг харагдаад бна. Урьдчилгаа чүү айтай цуглуулсан хүмүүст авилгын 6 сая ямар хүнд байхав дараа нь бүх насаараа энэ банканд авсах зээлээ 3 нугалж төлнө, бачуурмаар
МОНГОЛ УЛС ЭНЭ ТОМ БАГА ЛУЙВАРЧИДААС ХЭЗЭЭ САЛАХ ВЭ ЭНЭ СОРОГЧ ПАРЗИТ НОВШНУУДААС САЛАХ ЦАГ БАЙНАУУ
Iim medeeleliig shalgadag gazar baina uu???Ali ni ynen ali ni hudlaa bainaa.Bankuud het buruu tootsoo hiideg yum bilee.Minii hyy zeel avaad 5 sar tulsun gehed yldegdel ba hyy ni anhni zeeleesee ilyy baisan shyy!!!!
Авилга авсан хүний толгойгий нь тасдаад өгсөнийг нь ялгүй болгох хэрэгтэй
Unen sh dee, ediin zasagch, salbariin erhlegch geed bugd mungu ugwul buteedeg , yaj hun shulj chaddag bnaa
Голомт банкны зээлийн эдийн засагч гэх хөдөөний нэг юм яах гээд байгаа нь мэдэгдэхгүй зовоож байна аа. Таны бүх үзүүлэлт шаардлагад тэнцсээн, гэхдээ жаахан хугацаа орох гээд байна гэж байгааг юу гэж ойлгох вэ?
Зөвхөн Орос вакцин хийлгэмээр байна. Гэтэл Америкийн бууны нохой ДЭМБ нь Оросын вакцины эсрэг худалдааны шууд биш (далд) хориг тавиад байх юм. Манай Монголын бүх улс төрчид 1990 оноос хойш Америкийн ов мэхэнд гүнзгий автжээ. Одоо бид яах юм вэ? Үндсэн хуулинаас "Чөлөөт зах зээл, ардчилал" гэсэн үгнүүдийг авч хаяд "Марксизмын зарчмыг баримтлах" гэсэн үгнүүд оруулах хэрэгтэй болжээ. Хөрш агуу их Хятад гүрэн Үндсэн хуулиндаа Марксизмын зарчмыг тунхаглаад Сүүлийн 30 жилд дэлхийн тэргүүлэгч гүрэн боллоо шүү дээ. Гэтэл манай усан тэнэг улс төрчид хүний дэргэд Марксизм гэж хэлэхээсээ ичдэг болсон. Яагаад гэвэл тэд Максизмын мөн чанарыг огт ойлгодоггүй бөгөөд зөвхөн ардчилал, чөлөөт зах зээл гэдэг үгийг хоосон цээжилсэн. Иймээс Монгол улс сүүлийн 30 жилд дэлхийн хамгийн хоцрогдсон, дааж давшгүй гадаад өртэй, үгүйрэн хоосорсон, авилгал, өвчлөл, ядуурал, гуйлганчлилаар дүүрсэн, ёс суртахуунаар бүрэн дампуурсан улс болж хувирсан.
Мэдрээ тэргүүтэй мөнгө хүүлэгчдээс салах хэрэгтэй
ATG Tagnii Tsagdaa uuniig bishgui medej baigaa bailgui dee. yaagaad barij shiitgehgui bgaa ni sonin bn kkk
Зээл нүдээ олдоггүй нь мөн ч тусгүй.Миний хүү амьдрах гээд зээл аваад жижигхэн блок цохидог үйлдвэрлэл явжуулах гэж хүсэж байна.Харин зээл нь нөгөө л арын хаалгаараа явах байхдаа.Зээлийг шудрага өгөх аргачлалыг тогтоох хэрэгтэй.Минийхээр бол ирсэн төслүүдийг хянаад тусгай комисс овоо гайгүйгаас нь эхний цөөнийг үлдээж хөндлөнгийн зохион байгуулалттай суглаагаар өгөх хэрэгтэй.Энэ суглааг ард иргэдээс огт хамааралгүй хүмүүс байлгаж суглуулах.
Энэ үнэн шүү. МИК ба банк 2 хоорондоо тохирч мк2 тутам 100-150 мянган төгрөг нэхэж өгвөл бүтээж өгч байгаа
Улсын том эмнэлэгт эмчээр ороход мөнгө нэхдэг гэсэн
Unen.
Шаардлага хангаж байгаа хүнд авилга авахгүйгээр зээлийг нь бүтээж өгнө 99085082
За тэгвэл мань мэт насаараа л орон сууцанд орох боломжгүй л өнгөрөх юм байна аа хөө
авилга нэхсэн тохиолдолд ил тод зарлаад, авилга өгөхгүй байвал энэ асуудал зогсоно ш дээ авилга өгч асуудлыг дэврээгээд байна
Tsagdaagiin baiguullaga ene yariad humuus hudal tsuurhal taraaj baina uu. Esvel ter banknuud uneheer avilga avaad baina uu geh metiig irgediin medeelleer shalgaj,zogsooj boldoggui yum bolov uu.
Арилжааны банкинд очихоор Засгийн газраас санхүүжилт орж ирээгүй байгаа учраас 8 хувийн зээлийн эргэн төлөлтөөр санхүүжилт хийж байгаад зогсоосон гэсэн.. 6 хувьд хамруулж өгнө гэсэн зарлуу ярихаар болно гэх юм энэ яг юу болоод байгаан бэ
АЮУЛГҮЙ ЗЭЭЛИЙН САНАЛ Би нөхцөл байдалд байгаа бүх хүмүүст тусалдаг эдийн засгийн оператор юм Санхүүгийн хувьд хэцүү, таны бүх зээлийн хайлтуудын хувьд жилийн 3%-ийн хүүтэй хувь хүн. -Санхүүгийн зээл - Үл хөдлөх хөрөнгийн зээл -Хөрөнгө оруулалтын зээл - Машины зээл - Өрийг нэгтгэх - Зээлийг эргүүлэн худалдаж авах -Хувийн зээл - Та гацсан байна Шууд холбоо барих: И-мэйл: contact@melvixfinance.com Шууд холбоо барих: И-мэйл: contact@melvixfinance.com https://melvixfinance.com/ 24 цагийн турш нээлттэй