Sonin.mn

Ж.Батмөнх: Ю.Цэдэнбал байн байн утасдаж нутагтаа буцаж очмоор байна, туслах арга байна уу гээд…
Уншигчдынхаа хүсэлтээр “Түүхэн баримт” булан үргэлжилж байна. Өмнөх дугааруудад нийтэлсэн материалууд цаг хугацааны хувьд нэг их холынх ч биш гэлээ хүмүүсийн ой тойноос хөндийрөн алсарсан түүхэн үнэн, өнгөрсөн цаг үеэ бодит баримт, эргэлзэж тээнэгэлзэхгүйгээр эргэн харах боломж олголоо хэмээн уншигчид маань талархалтай хандаж байгаад бид урамшиж байна.Тухайн цаг үед хэн нь хэн байсан бэ, асуудалд аль өнцгөөс хандаж байсныг нь эдүгээгийн цаг үеэс харахад сонирхолтой байх биз ээ. Энэ удаад бид Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Улс төрийн Товчооны хурлын 1986 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн протоколыг хүргэж байна.

Хуралдаанд Ж.Батмөнх, Б.Алтангэрэл, Б.Дэжид, Д.Моломжамц, Ц.Намсрай, Д.Содном, Т.Рагчаа, Н.Жагварал бүрэлдэхүүнтэй, хуралдааныг Ж. Батмөнх даргалав. Мөн Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга П.Дамдин, М.Даш, Ц.Балхаажав нар суув. С.Лувсангомбо өвчтэй байв. Хурлын төгсгөлд Ерөнхий хэлтсийн эрхлэгч Я.Лосолсүрэн ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнхийн нэр дээр Цэрэндорж гэсэн нэрээр /нэр нь тогтоогдоогүй/ ирсэн захидлыг товчооны гишүүдэд мөн уншиж танилцуулжээ.

Сонссон нь: Нөхөр Ю.Цэдэнбалын хүсэлтийн тухай

Ж.Батмөнх: -Өнөөдөр хотын намын бага хурал болж байна. Маргааш армийн намын бага хурал болно. Үүгээр аймаг, хотын бага хурал дуусах юм. Нөхөр Цэдэнбалыг намын их хурлын төлөөлөгчөөр, сонгох эсэх тухай авч үзэхгүй бол болохгүй асуудал бас байна. Нөгөө авгай нь хамт ирнэ. VIII бүгд хурлаас хойш тэр авгай “эргэлт хийсэн”, “хуйвалдсан” тухай хоёр жил ярилаа. Өвгөн ч намайг төлөөлөгчөөр сонгож өгөөч гэж 7 удаа ярьсан байна. Тэр бүгдийг мэдсээр байгаад ирүүлэхээр шийдэхийг бодмоор байна.

Авгай ирээд будлиан тарьж, нам будилж мэдэх юм. Иймээс сонгохгүй байхаас өөр арга алга. Би эрүүл хүн гэж батлаад байх юм. Авгай хэлж өгч бичүүлээд түүнийг нь Цэдэнбал Гүрбадамд уншиж шаардлага тавьдаг юм шиг байна. Их эвгүй үг яриа гаргаж байгаа. Сонговол сонгох л юм. Үүнийг Товчоонд хэлэхгүй, Товчоо шийдэхгүй бол болохгүй юм. Дэжидэд авгай ярихдаа “Цэдэнбал эрүүл, түүнийг энэ хурлаар намын дарга болгох хэрэгтэй” гэж шаардсан байна. Эрүүл хүн гэж байгаа гэнэ.

Т.Рагчаа:

-Авгай бичүүлсэн юмыг хараад уншдаг юм. Надад ч өгсөн юм бий. Би түүнийг ерөнхий хэлтэст өгнө.

Ж.Батмөнх:

-Будлиан гаргахгүй гэсэн талаас нь ярьсан дээр.

Д.Моломжамц:

-Цэдэнбалын тухайд бол төлөөлөгчөөр ирэхэд болохгүй юм алга. Гэхдээ VIII бүгд хурлаас хойш бол тийм сайн байр суурьтай байж чадаагүй шүү дээ. Одоо бол Төв хорооны бүрэлдэхүүнд орох шаардлагагүй юм. Тэр байдал одоо үргэлжилж байгаа юм байна. Иймээс Төв Хорооны бүрэлдэхүүнд оруулах нь зарчимд таарахгүй юм. Ирэхдээ зорилготой ирэх нь байна.

Ж.Батмөнх:

-Ингэж шуугиан гаргах гэж байгааг нь мэдсээр байж ирүүлэх нь эвгүй юм.

Ц.Намсрай:

-VIII бүгд хурал нөхөр Цэдэнбалын нэрийг хамгаалж үлдэхийн тулд шийдвэр гаргасан. Одоо ч гэсэн түүнийг ирүүлэхгүй байгаа нь өөрийн нь будлиулахаас хамгаалсан хэрэг гэж үзэж байна. Намаа ч хамгаалж байна. Разумовский надтай ярихдаа их хуралд Төв Хорооны гишүүд заавал оролцох шаардлагагүй гэсэн юм.

Б.Алтангэрэл:

-Янз бүрийн яриа их байдаг. Иймд нэг хариулт өгч байх нь зүйтэй. Өвчтэй учир сонгоогүй л гэсэн тайлбар өгөх нь зүйтэй.

Тогтоосон нь: Нөхөр Ю.Цэдэнбалыг намын XIX их хурлын төлөөлөгчөөр сонгох, Төв Хорооны бүрэлдэхүүнд оруулах шаардлагагүй гэж үзэв.

Хэлтсийн эрхлэгч Я.Лосолсүрэн:

Хурлын төгсгөлд Ерөнхий хэлтсийн эрхлэгн Я.Лосолсүрэн ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнхийн нэр дээр Цэрэндорж гэсэн нэрээр /нэр нь тогтоогдоогүй/ ирсэн захидлыг товчооны гишүүдэд уншиж танилцуулав.

Ж.Батмөнх:

-Захиа бичигчийн нэр нь албан ёсоор тогтоогдоогүй юм байна. Хэн ч байсан гадуур яригддаг зүйлийг л бичиж, бид анхаарах ёстой юм. Ю.Цэдэнбалын талаар хоёр янзын яриа гадуур байдаг юм байна. Бид үүнийг анхаарч мэдэж байх ёстой юм. Энэ нь түүний хувийнх нь хүсэлтээр их хэмжээний мөнгө хойш нь гуйвуулсан, зөндөө олон хүн аваачиж харж хамгаалуулж, үйлчлүүлж хөрөнгө зарж байна гэдэг байна. Саяхан ЗХУ-д суугаа манай элчин сайд нөхөр Гүрбадам надтай yтcaap ярилаа. , Ю.Цэдэнбал одоогоор эмнэлэгт хэвтэж байгаа юм байна.

Байн байн утасдаж нутагтаа буцаж очмоор байна, туслах арга байна уу. Энэ тухай манай авгайд битгий хэлээрэй гэдэг гэнэ. Бид үүнийг нь ах дүү нарт нь мэдэгдье гэсэн. Ноднин ирэхэд нь бид уулзаад та бүхэн ирсэн нь сайн болжээ, одоо эндээ суурьш даа гэдэг санал тавьсан шүү дээ. Ах дүүгээ бараадаж нутаг буцая л гэсэн хүн байдаг байна. Дүү Аюуш нь захидал бичсэн эмнэлэгт очиж уулзлаа. Оруулахгүй их зовоож арай л гэж орлоо гэж бичсэн байна. Түүнд ч бас нутагтаа, Улаанбаатарт очъё гэсэн гэнэ. Дорж ирж надтай уулзсан, бид ах дүү 4-үүлээ, Намын Төв хороонд хандаж хөгшнийг эх оронд нь ирүүлээч гэж хүссэн өргөдөл бичсэн, хүсэлт гаргасан, яагаад шийдэж өгөхгүй байгаа юм бэ, ЗХУКН-ын Төв Хороонд хэлж туслуулж болохгүй юу гэж асуусан.

Өвгөн хаана ч байж болно. Бидэнд өргөдөл дутаагүй, зөндөө ирсэн, мэдэж байна. Хоёр Төв Хороо энэ асуудлыг шийдвэрлэж болохгүй юм. Учир нь энэ иргэний, хувь хүний тухайлбал, гэр бүлийн асуудал юм гэдгийг би түүнд хэлсэн. Тэр бас эмчтэй нь уулзжээ. Эмч нь өвчнөөс гадна эд чинь гэр бүл дотроо бас эвдрээд байгаа улс юм. Тэр бүү хэл хамгаалалтынх нь хүнийг оруулдаггүй гэнэ. Бид яах вэ дээ байдлыг л мэдэж суухаас. Гэр бүлийг салгаж яаж авч ирэх вэ дээ. Хэрэв өөрөө хүрээд ирвэл бид тусгай байр олгож суурьшуулж бололгүй яах вэ?

Ийм нэг зовлонтой асуудал байна. Аюуш Ю.Цэдэнбалын том хүүтэй нь уулзсан байна. Тэр аавыг монгол руу явуулахгүй гэдэг гэнэ.

Д.Содном: -Оргуулж авч ирнэ гэж байж болохгүй л дээ. Харин нутагтаа ирэхэд нь яаж тусламаар юм бэ дээ.

Ж.Батмөнх: -Би Нийгмийн аюулаас хамгаалах яамны сайд Ө.Жамсранжавт танай хүн тэнд хамгаалалтад байгаа юм байна. Түүгээрээ дамжуулж байдлыг мэдээрэй гэсэн л дээ.

Ц.Намсрай: -Ю.Цэдэнбалын тухай яриа их тарсан юм байна. Саяхан би нийслэлийнхэнтэй уулзахад зарим хүмүүс тоо баримттайгаар нэлээд зүйл асууж байсан. Энд ч Намын Төв Хорооны ажилтнуудтай уулзахад ч бас ийм асуудал гарсан.

Б.Дэжид: -Тэр авгай /Ю.Цэдэнбалын гэргий/ хуучин машинаа яаманд өгч, бидэнд шинэ машин авч өг гэсэн гэнэ лээ.

Ж.Батмөнх: -Дахин ийм юм битгий хүлээж ав гэж яамныханд хэл. Дөрөвдүгээр сарын 5-нд Нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөнд орохын өмнө Т.Рагчаа ирж надад нэг захиа өгөөд явлаа. Бас өөр 3 хүнд өгсөн гэж ярьж байсан. Би танилцаж үзсэн “Хөдөлмөр” сонинд гарсан зүйлтэй л холбоотой юм байна.

Я.Лосолсүрэн чи тэр захидлууд нь шалгасан материалыг нь хавсарган сайн хадгалж байх хэрэгтэй. Их л тэвдэж, ингэж өргөдөл захидал бичихийн хэрээр өөрийгөө л хэрэгт хийгээд байгаа хүн байна лээ. Би чиний буруу шүү дээ гэдгийг өөрт нь хэлсэн гэснээр яриа дуусав. Хурал Улс Төрийн Товчооны хурлын танхимд 14 цаг 30 минутанд эхэлж 16 цагт ажлаа дуусав.

Ерөнхий хэлтсийн эрхлэгч Я.ЛОСОЛСҮРЭН

Хуульч, сэтгүүлч Ширчингийн Сүхбаатар

Газар хөдлөлтийн үед гэр хороолол давуу тал
Он гарсаар манай улсад ойр ойрхон газар хөдөлж, олныг түгшээх болсон. Газар хөдлөлт идэвхжиж байгаа гэсэн мэргэжилтнүүдийн үгийг батлах мэт байгалийн энэ үзэгдэл гамшгийн хэмжээнд хүрээгүй ч аюулын харанга ойрхон байгааг сануулж буй хэрэг юм.

Хөдөө хээр чичирхийлэл төдий мэдрэгдээд өнгөрч байхад хот суурин газар жинхэнэ аюулыг авчирна. Тэр дундаа насжилт өндөртэй, стандартаар баригддаггүй барилгуудтай манай хот ямар ч байдалд хүрч болзошгүй. Нэг хэсэг нь гамшгийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, төлөвлөгөө боловсруулж байхад нөгөө хэсэг нь муу амаллаа хэмээн тайван харж сууна. Хэзээ гэдэг нь тодорхойгүй ч болох нь найдвартай батлагдсан газар хөдлөлтийн үед иргэд юунд анхаарч, ямар арга хэрэглэх талаар нийслэлийн Онцгой байдлын газрын нэгдүгээр орлогч, дээд ахмад Ч.Намсрайжавтай ярилцлаа.

-Юуны өмнө гамшиг гэж яг юуг хэлдэг талаар тодруулъя. Утаанаас эхлээд бараг бүх зүйлийг гамшиг гэж нэрлээд байгаа шүү дээ. Тэгвэл ямар хэмжээнд хүрсэн үзэгдлийг гамшиг гэх вэ?

-Улаанбаатар хотод аюулгүй амьдрах нөхцөлийг хангахад юу хэрэгтэй талаар өдөр тутмын ойлголтууд зайлшгүй хэрэгтэй байгаа юм. Гамшгаас хамгаалах хуулинд хүрээлэн буй орчин, хүний амьдарч буй нөхцөлд тухайн орон нутгийн хүч бололцооноос давж хүний амь, эд хөрөнгийн хохирол учрахыг гамшиг гэж заасан байдаг. Өнөөдөр утаа, үер ус, цас зуд зэрэг захын зүйлийг гамшиг гэж нэрлэдэг. Гамшиг нь хор хөнөөл, үргэлжлэх хугацаа, байгаль экологи, хүний амь насанд учруулах нөлөө зэргээрээ олон янз. Өвлийн улиралд Улаанбаатарын хамгийн том гамшиг бол утаа. Хүний эрүүл мэндийг хордуулж, цаашлаад бидний үр удамд сөрөг нөлөө үзүүлж байгаагаараа гамшигт тооцогдоно.

-Сүүлийн үед нэлээд эрчимтэй яригдаж буй зүйл бол газар хөдлөлт. Бараг л өнөө маргаашгүй газар хөдлөх гэж байгаа мэт ярих болсон. Тэгвэл нийслэл газар хөдлөлтөд хэр бэлэн байгаа бол?

-Дэлхийд газар хөдлөлтийн идэвхжилт нэмэгдэж байгаатай холбоотойгоор манайд ч газар хөдлөлт нэмэгдэж, он гарсаар таван удаа газар хөдөллөө. Үүний хамгийн хүчтэй нь энэ сарын зургаанд Ховд, Баян-Өлгий, Увсын чиглэлд болсон газар хөдлөлт. 4.9 магнитут гэдэг бол хот суурин газарт осол эндэгдэл гарч болзошгүй хэмжээ. Нийслэлд хүн амын нягтаршил нэмэгдэж байгаагаас ахуйн талын ослууд ихсэж байна. Томоохон гамшиг болоход хамгийн наад зах нь замын түгжрэлээс шалтгаалан тусгай зориулалтын машин явахад хүндрэл учирна. Газар хөдлөлтийн үед аврах ажиллагаа явуулахад иргэд эмнэлгийн анхны тусламж, мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө авч чадахгүй байх нөхцөлүүд үүсч магадгүй.

Мөн хотжилттой холбоотойгоор иргэд дуртай газраа зам хаагаад хашаа бариад буучихдаг. Үүнээс шалтгаалан маш олон бэрхшээл тулгардаг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын газраас газар хөдлөлтийн гамшгийн талаар авч хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлуулахад нэлээд ажил хийлээ. Эндээс харахад Улаанбаатар хотын хэмжээнд ямар ч тэсвэргүй, 6-7 баллын газар хөдлөлтөд хамгийн түрүүнд нурах 263 барилга байгаа нь тогтоогдсон. Ихэнх нь 1950, 1960-аад оны үеийн орон сууцны барилгууд. Тоосгоор хийгдсэн хийц загвар нь бат бөх мэт боловч суурийг нь газар хөдлөлтийн чичирхийлэлд тооцож хийгээгүй. Энэ 263 барилгаас Сонгинохайрхан дүүрэгт 19, Хан-Уулд 69, Баянзүрх дүүрэгт 25, Баянголд 29, Чингэлтэйд 54, Сүхбаатарт 65 барилга байна. Нийслэлийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг үүнд гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа. Мөн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газар томоохон судалгаа хийсэн. Үүний дагуу зарим барилгыг бэхжүүлэх ажлыг хийнэ. Ямар ч бэхжилт хийх боломжгүй дээрх 263 барилгыг хотын төлөвлөгөөний дагуу нурааж, шинэ орон сууцаар хангах ёстой.

1940, 1950-аад оны орон сууцуудын хоёр орцонд 20-иод айл байгаа шүү дээ. Тэр газар дээр нь хоёр орцтой есөн давхар барилга барихад л өмнө нь байсан айлууд зөвхөн хоёр давхрыг л дүүргэнэ шүү дээ. Энэ ажил руу эрчимтэй орох талаар хотын удирдлагууд ярьж байгаа. Гамшгийн үед хэрэглэгдэх бас нэг зүйл бол зам гүүр. Улаанбаатар хотод модон, төмөр бетонон гээд янз бүрийн хийцтэй 51 гүүр байдаг. 1970-аад оноос өмнө баригдсан гүүрүүдийн суурь нь элэгдэлд орсон. Энэ зөвхөн гүүрийн аюулгүй байдалтай холбоотой мэт харагдавч Монгол улс, Улаанбаатарын аюулгүй байдалд нөлөөлдөг. Ямар нэг халдлага, газар хөдлөлт зэрэг томоохон асуудал үүсч хотыг нүүлгэн шилжүүлэхэд хуучирсан гүүрүүд асар их хүндрэл учруулна. Энхтайван, Гурвалжин, Баянзүрхийн гүүр нурахад айл өрх нүүж чадахгүй, хот хоёр гурван хэсэгт хуваагдана. Тиймээс гүүрэн байгууламжуудаа анхаарах хэрэгтэй. Энэ жил хэд хэдэн гүүр шинээр баригдаж эхэлнэ. Гүүр нэмэгдвэл хөдөлгөөний түгжрэл багасахаас гадна онцгой байдлын үед аюулгүй байдлыг хангах бололцоо бүрдэх юм.

-Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх асуудал тулгардаг. Хотын төвийнхнийг нүүлгэх төлөвлөгөө гарсан уу? Хамгийн боломжтой газрууд хаана байгаа вэ?

-Аль ч хотод гамшиг ослын үед нүүлгэн шилжүүлэх асуудал чухал байдаг. Улаанбаатар гадаадын хотуудаас гэр хороололтойгоороо давуу талтай. 1990-ээд оноос өмнө иргэний хамгаалалтын үед төрийн өндөрлөг, удирдлагууд, иргэд нь хаана орохыг шийддэг байсан. Хоргодох байруудыг ч айлуудад зааж өгнө. Гэтэл одоо ийм зүйл байдаггүй. Зарим хоргодох байр татан буугдаж, хувийн хэвшилд шилжсэн нь хүндрэл үүсгэх болсон. Тиймээс холбогдох мэргэжлийн байгууллагууд ярилцаад, иргэдийг шилжүүлэх газруудыг төлөвлөсөн. Сүхбаатар дүүрэг Дамбадаржаа, Бэлх, Сэлх, Шаргаморьт, Хандгайтын зуслангийн чиглэлд нүүнэ. Бусад дүүргүүдтэй замын ачаалал давхцахгүйгээр зохицуулсан.

Дүүргүүдтэй хил залгадаг учраас нүүлгэн шилжүүлэхэд хамгийн хүндрэлтэй нь Баянгол дүүрэг. Тиймээс Баянхошуу, Толгойтын Баруун салаа, Зүүн салаа чиглэлүүдийг сонгосон. Чингэлтэй дүүргийг Гүнт, Жигжид, Яргайт, Яргайтын богино, Шадивлинд, Хан-Уул дүүргийг Өлзийт хороолол, Биокомбинат, Туул тосгон, Шувуун фабрикт, Сонгинохайрхан дүүргийг Эмээлт, Баруун, Зүүн Туруун, Баянголын ам руу, Баянзүрх дүүргийг Улиастай, Гацуурт, Хужирбулангийн чиглэлүүдэд хуваарилсан. Мөн гамшгийн үед замын цагдаа хэрхэн ажиллах, нийтийн тээврийг яаж зохицуулах, ямар машинууд явах зэрэг олон асуудлыг шийдэх шаардлагатай. Машинтай болгон гарах гэж зүтгэвэл хэчнээн цаг түгжрэл үүснэ шүү дээ. Газар хөдлөлт нь өөрөө бусад гамшгуудыг дагуулж байдаг. Гал гарч, тэсэрч дэлбэрэх, химийн хорт бодисууд алдагдах, цахилгаан станцуудад аваар осол гарах, усан хангамжгүй болох зэрэг маш олон эрсдэлийг дагуулж байдаг. Энэ бүхнийг төлөвлөгөөндөө оруулж, дахин тодотгоод, дадлага сургуулиулалт явуулна. Ард иргэд, удирдах бүрэлдхүүн, мэргэжлийн ангиудыг бэлтгэх сургалтуудыг явуулахаар төлөвлөж байна.

-Нийслэлийн ихэнх барилга нурахад бэлэн гэдэг. Тэгвэл газар хөдлөлт боллоо гэхэд иргэд хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах вэ? Байрныхаа тэр хэсэгт зогсвол аюулгүй зэргээр зөвлөмж өгөөч?

-Найдвартай даацын хана хаана байна, тэнд л очих хэрэгтэй. Би Туркт газар хөдлөлтийн чиглэлээр сургалтад явж байсан. Туркт нэг жилд 30-аад удаа газар хөдөлдөг. Манайхыг бодвол орон сууцжсан улс шүү дээ. Тэнд барилгын үүдний хэсгийг хамгийн аюулгүй гэж иргэддээ зөвлөдөг. Өөрөөр хэлбэл хаалганы хоёр талын коридор хэсэг л хамгийн найдвартай гэнэ. Газар хөдлөлт болоход иргэд айгаад, гүйгээд гарчих юм боддог. Ингэж болохгүй. 15-40 секундын хооронд газар хөдлөлтийн чичиргээ явагдаж байдаг. Энэ үед гүйж гарахыг хориглодог.

Өрөөндөө ширээний ард сууж байхад газар хөдөлбөл хамгийн найдвартай арга нь ширээн доогуур орох. Ингэж мэдрэлийн чухал эрхтэн болох толгой, нуруугаа хамгаалах ёстой. Харин цонх руу ойртохыг хориглодог. Уг нь цонхыг найдвартай гэдэг байсан ч сүүлийн үед хориглодог болсон. Учир нь одоогийн вакум цонхнуудын араам даралтад орсноор шил хагарч, хүнийг гэмтээх аюултай. Ер нь байранд байгаа айлууд томоохон шүүгээ, ширээ, орны доогуур орох хэрэгтэй. Ямар нэг хөндий зүйл доогуур орсон байхад амьсгалах, аврах ажиллагаа явуулахад дөхөм байдаг. Харин гэр хороололд байдаг иргэдэд айх юм байхгүй. Хотын нийт иргэдийн тал хувь нь гэр хороололд амьдардаг. Ингэж гэр хороололтой байгаа нь нүүлгэн шилжүүлэхэд маш их ач холбогдолтой. Бас өвлийн цагт газар хөдөллөө гэхэд хотын төвийнхөн цахилгаан, ус, дулаангүй болоход нүүхээс өөр аргагүй байдалд хүрнэ шүү дээ. Энэ үед гэр хороололд амьдардаг ах дүү, танил талаа бараадахыг зөвлөнө. Энэ утгаараа манай хот бусдаас давуу талтай.

-Тэгэхээр газар хөдлөлтийн үед хамгийн эрсдэлтэй хэсэг бол хотын төв байх нь. 10 баллын газар хөдлөлт болвол хот бүхэлдээ нурна гэж яриад байгаа шүү дээ?

-Тийм ээ. Хамгийн эрсдэлтэй хэсэг бол хотын төв. 10 балл гэдэг дэлхийн үзүүлэлт. Барилгын хамгийн дээд талын тэсвэр нь есөн балл шүү дээ. Арав гэсэн стандарт өгч байгаа боловч манай өнөөгийн нөхцөлд түүнийг хэн ч баталж чадахгүй. Харин Япон зэрэг бусад оронд яг л хэлсэндээ гэдэг шиг арав бол арав, ес бол ес байдаг. Учир нь газар хөдлөлтийн байнгын савлагаанд байдаг орнууд шүү дээ. Турк улс Стамбул хотоо хамгийн түрүүнд нурна гэж үздэг бол Анкара хотоо тэсвэртэйд тооцдог. Тэнд барилгын гурван том компани улсынхаа барилгын салбарын баталгааг хариуцдаг. Нэг нь барилгын суурь блок, нөгөө нь дээвэр, гурав дахь нь цемент, зуурмагийн чанарыг нь хариуцаж, үйлдвэрлэдэг. Тэгээд газар хөдлөлт болж, тухайн барилга нь нурвал хохирол, иргэдийн сэтгэлзүйн даатгалыг барилгын компаниуд нь төлдөг.

-Газар хөдлөлт боллоо гэхэд нийслэл хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах вэ? Бэлтгэл хэр хангагдсан вэ?

-Хамгийн түрүүнд иргэдийн зүтгэл, оролцоотойгоор хүний амь аврахыг л бодно шүү дээ. Газар хөдлөлтийн үед авах арга хэмжээний сургалтуудыг эрчимжүүлэх ёстой. Байгууллага, айл өрх толгойлж буй хүн бүр үүнийг анхаарах хэрэгтэй. Хамгийн эрсдэлтэй нь орон сууцныхан шүү дээ. Тиймээс ч газар хөдлөлтийн үед ямар арга хэмжээ авах талаар сургалт явуулж, мэдээлэл өгье гэхэд СӨХ-ныхон ирдэггүй. Эцсийн эцэст аль газар зохион байгуулалттай, иргэд нь идэвхтэй байна тэнд л гамшгийг давж чадна. Иргэдээ эмнэлэгт аваачна л гэдэг. Эмнэлгийн хуучин барилгууд нураад уначихвал хаана аваачих вэ. Одоо бид иргэдийг цуглуулах Сүхбаатар, Ялалтын, тавдугаар сургуулийн өмнө гээд хэдхэн талбайг л зааж байгаа. Бодит байдал дээр энэ юу ч болохгүй. Иргэд хаачихаа мэдэхгүй бужигналдана шүү дээ.

В.Батцэцэг

Газрын албаны байцаагчдын хөлжих арга
Буурал түүхэндээ дэлхийн талыг эзэгнэж байсан монголчууд энэ зуунд өөр хоорондоо газар шороогоо булаацалдан амь тавих шахан “байлддаг” болжээ. Уг чанартаа газар шороо бол ард түмний өмч. Гэтэл өнөөгийн нийгэмд газар шороо маань цөөн хэдэн эрх мэдэлтнүүдийн хөлжих арга болж. Өөрөөр хэлбэл, газрын байцаагч, кадастрын мэргэжилтэн гэх дунд шатны албан хаагчдын түрийвчийг түнтийлгэдэг баялаг нь газар болсон гэхэд хилсдэхгүй. Эдгээр эрх мэдэлтний энэ ажил аалзны тор шиг, зохион байгуулалттай шилдэг аргаар явагдана. Энэ нь газрын албаны гадна зогсох “зуучлагч” хэмээх нэртэй 4-5 этгээдтэй тус газрын мэргэжилтнүүд сүлжээ үүсгэжээ.

Чингэлтэй дүүргийн Газрын албаны нэгэн ажилтны талаар баттай эх сурвалж “Би уг нь ах дүүтэйгээ нийлээд дөрвөн айлын газар авсан юм. Анх тус дүүргийн газрын албанд очиход үүдэнд нь хэдэн залуус зогсож байсан. Тэд “Та ямар хэргээр яваа юм бэ” гэхээр нь газар авах тухайгаа хэллээ. Тэгсэн нөгөө үл таних залуу “Бид хурдан найдвартай гаргаж өгнө. Дотор ажилладаг хүн нь манай найз гээд дагуулж орсон. Нөгөөдөхтэйгөө юм ярьж байгаад нэг газрынх нь үнэ нь 200 мянган төгрөг болох юм байна. Нийтдээ 800 мянга болж байна гэсэн. Манай эхнэр хэдэн жил хөөцөлдөөд бараагүй юм л даа. Тэгэхээр нь газрын мэргэжилтэн өөрөө хэлж байгаа болохоор болох юм байна гэж бодсон. Мөнгө олж, бүрдүүлсэн бичиг баримтаа өглөө. Гэвч хэсэг хугацааны дараа гэрчилгээ нь гарахгүй удаад байхаар нь эхнэртэйгээ Газрын албаны хүнтэй уулзсан чинь зуучлагч гэх залуу хамт байсан. Би “Ямар уддаг юм бэ” гэхэд байцаагч зуучлах гэх залуу руу заагаад “Энэ харин надад өгөх ёстой мөнгөө өгөөгүй. Та нар одоо 100 мянган төгрөг нэмээд өгчих. Тэгвэл би одоо шууд л бичээд өгье гэсэн”. Уг нь миний бүрдүүлсэн бичиг баримт шүүгээнд нь байна лээ. Үнэндээ энэ ажил цэвэр мөнгөний уурхай болсон гэхэд хэн ч үгүйсгэхгүй” гэв.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар дор хаяж 5-10 сая төгрөгийг дээд албан тушаалтнуудад өгч байж л энэ албанд “морилдог” аж. Хууль бусаар ингэж хөлжиж байгаа тэд сард хэдэн мянгыг “тоншдог” бол. Бодоод үзье. Өдөрт нэг хүнд 200 мянган төгрөгөөр энэ албаныхан үйлчилдэг бол сардаа 630 мянган төгрөгийн ашигтай ажиллах нь. Гэтэл энэ албаар сардаа байтугай өдөрт хичнээн хүн үйлчлүүлдэг билээ. Тэд дээд албан тушаалтнууддаа 5-10 саяыг атгуулдаг гэвэл сарын дотор л дээрх байдлаар өгсөн “өргөл барьцаа” олоод авчихдаг юм байна. Тэгвэл дунд шатны албан тушаалтнууд ийм хэмжээний орлоготой ажиллаж байхад дээд албан тушаалтны орлогыг бодоод ч хэрэггүй. Иргэн бүрт үнэгүй олгогдох ёстой 0.07 га газар энэ хэдэн эрхмийн халаасыг овоо түнтийлгэж байх шив.

Бас нэгэн нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж “Би Дэнжийн мянгад газар авсан. Тухайн үед миний адил 30 гаруй айл газар авсан юм. Газрын мэргэжилтнүүдийн өрөөнд байдаг зөвшөөрөлтэй гэх кадастрын зураг хийдэг компани 30 мянган төгрөгөөр газрын зургаа хийлгэсэн чинь байцаагч нь “Заавал энэ компаниар хийлгэ” гээд жижигхэн цаасан дээр утасны дугаар, тухайн хүний нэрийг нь бичиж өгсөн. Хэрэв хийлгэхгүй бол зөвшөөрөл өгөхгүй гээд болдоггүй. Бид дахиад 40 мянган төгрөг төлж мэргэжилтний хэлсэн компаниар нь зургаа хийлгэсэн. Тэд яагаад заавал компанийн нэр цохдог юм бол гэсэн чинь нэг зурагны үнээс 10 мянган төгрөгийн хувь авдаг юм гэнэ лээ. Тэгэхээр зөвхөн кадастрын зурагнаас гэхэд л овоо хэдэн юм олчихож байгаа биз дээ” гэв.

Газрын тухай болон Аж ахуйн нэгжийн тухай хуульд газрын тусгай зөвшөөрөл авсан кадастрын компаниудын алинаар нь ч зургаа хийлгэх эрхтэй гэж заасан байдаг. Гэвч энэ хууль өнөөг хүртэл хэрэгжих нь бүү хэл газрын мэргэжилтнүүдийн мөнгө олох шилдэг арга болжээ.

Кадастрын зураглал хийдэг гэх нэгэн компанийн эзэн хэлэхдээ “Бид хэрэглэгчиддээ хямдхан, шуурхай үйлчилдэг. Гэвч газрын албаны мэргэжилтнүүд аль нэгэн компанитай хувь авахаар тогтчихдог. Тэр зураг хийдэг компани нь бусад кадастр хийдэг компаниудаас 10 мянган төгрөгөөр илүү байдаг. Тэгээд л олноор орж ирж байгаа хашааны газар дээр тэд овоо мөнгө олчихдог юм байна лээ” хэмээн тодруулав.

Кадастрын албанд ажиллаж байгаа ажилтнуудын хувийн газрыг гуйж авах гэж байгаа юм шиг ард иргэд хэлсэн үгэнд нь “сайн орохгүй” бол газар байтугай нэг булан ч олдохгүй бололтой.

Дээрх асуудлын талаар Нийслэлийн газрын албаны Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Н.Наранчулуун, “Газрын албаны мэргэжилтэн газрын гэрчилгээг хурдан гаргаж өгнө гээд мөнгө авч байгаа бол хахууль авч байна гэсэн үг. Иймэрхүү хүмүүст мөнгө төгрөг өгч болохгүй. Хүсэлтээ гаргасан бол тухайн газар зөвшөөрөгдвөл газрын гэрчилгээ заавал гарна. Харин кадастрын зураг хийх тусгай зөвшөөрөлтэй компаниар зургаа хийлгэхэд тусгайлан энэ байгууллагаар хийлгэ гэж байвал энэ буруу. Энэ талаар их яригддаг. Бид сахилгын арга хэмжээг ч авч байсан” гэв.

Эцэст нь хэлэхэд, иргэн бүхэнд үнэгүй гэх гоё үгтэй энэ лоозон бодит байдал дээр нэг хэсэг албан тушаалтны халаасыг чамгүй ихээр түнтийлгэж байх шив.

Ц.Бямбажав

Инфляци өсөх анхны дохиог өгч байна
Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн статистикийн газрын дарга Б.Бадамцэцэгтэй ярилцлаа.

-Эдийн засаг сэргэж байна гэж ярих боллоо. Таныхаар сэргэлт ажиглагдаж байна уу?

-Энэ оны эхний хоёр сарын байдлыг дүгнэхэд өмнөх оны түвшин их доогуур үзүүлэлттэй байсантай харьцуулахад нааштай хандлагууд харагдаж байгаа. Тухайлбал, үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдсэн. Үүнийг дагаад татварын орлого бүрдэж, гадаад худалдаа сэргэж байна. Хэдийгээр 2008 оныхоос бараа бүтээгдэхүүний эргэлт доогуур байгаа ч өнгөрсөн оныхоос импорт 90, экспорт 80 сая ам.доллараар нэмэгдсэн. Экспортоос орох орлого нэмэгдэх нь татварын орлого бүрдэхэд сайнаар нөлөөлнө. Мөн импорт өсөх нь энэ төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэх, бараа бүтээгдэхүүнийг зөөдөг тээврийн салбар, борлуулдаг худалдааны салбарт нааштай нөлөөлдөг эдийн засгийн дотоод уялдааг бий болгож байна. Мөн барилгын материал, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдсэн. Тухайлбал, өнгөрсөн онд 11 мянган тонн гурил үйлдвэрлэсэн бол өнгөрсөн сарын байдлаар 32 мянган тонныг үйлдвэрлэжээ. Энэ мэтчилэн аж үйлдвэрийн салбарт ч нааштай үзүүлэлт харагдаж байна. Гэхдээ мал аж ахуйн салбарын хүндрэлийг зохицуулах нь чухал.

-Өнгөрсөн сард инфляци ямар байв?

-Инфляци өнгөрсөн сард өмнөх сартай харьцуулахад, гурав, өмнөх оны жилийн эцсээс 5.4, өмнөх оны мөн үеийнхээс 8.3 хувь өссөн байна. Жилийн инфляци 8.3 хувь байгаа нь их өндөр үзүүлэлт. Өмнөх онтой харьцуулахад үнэ найман хувь өссөн гэсэн үг. Өмнөх сарынхаас гурван хувиар нэмэгдэхэд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн 6.2 хувийн өсөлт нөлөөлсөн. Энэ бүлэг нь өргөн хэрэглээний бүтээгдэхүүний зарлагад 40 хувийг эзэлдэг. Өөрөөр хэлбэл, тус өсөлт ерөнхий индексийг гурван хувиар өсгөх суурь болсон. Тухайлбал, 12 бүлгийн есийнх нь үнэ өсч боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ тогтвортой гарсан. Мөн он гарсаар мах, махан бүтээгдэхүүний үнэ бүх аймагт 40 хувиар нэмэгдсэн байна. Улаанбаатар хотын үнийн индекс 3.9 хувийн өсөлттэй гарсан.

-”Хүний хөгжил сан”-аас олгож байгаа 70 мянган төгрөг инфляцийн өсөлтөд нөлөөлсөн үү?

-Нөлөөлнө. Хэрэглээний үнийн индекс өсөхөд олон хүчин зүйл нөлөөлдөг. Үүний нэг нь мөнгөний нийлүүлэлт байдаг. Өөрөөр хэлбэл, нийгмийн халамжаар олгож байгаа мөнгө, цалин нэмэгдэхэд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсдөг. Хэдэн сарын хугацаанд хэдэн хувиар нөлөөлөхийг хүн амд олгож байгаа мөнгөн дүнтэй харьцуулж тооцож болно. Цаашид өгөх хишиг хувийг бүх хүнд тараахад ямар нэгэн хэмжээгээр дотоодын зах зээлд бүтээгдэхүүний үнийг өсгөх хүчин зүйл болно. Эхний хоёр сарын байдлаар хэрэглээний үнэ өндөр байгаа. Өмнөх жилийн мөн үеийн хэрэглээний үнийн индекс жилийн эцэстэй харьцуулахад 1.4 хувь байсан. Гэтэл 5.4 хувь болж дөрвөн нэгжээр нэмэгдээд байна. Энэ байдлыг ажиглахад өнгөрөгч оны хоёрдугаар сарын өсөлттэй адил байна. 2008 онд инфляци өндөр байсан. Тиймээс энэ нь анхаарахыг сануулсан үзүүлэлт юм болов уу.

-Оюутолгойгоос зэс олборлож эхэлбэл эдийн засгийн өсөлт нэмэгдэх үү?

-Зах зээл дээр мөнгөний нийлүүлэлт нэмэгдэхэд бусад макро эдийн засгийн үзүүлэлтийг зохистой байдалд байлгах бодлогоор зарцуулах ёстой гэж эдийн засагчийн хувьд үздэг. Хэтэрхий их мөнгөний нийлүүлэлтийг дагаж инфляци өсөх сөрөг нөлөөтэй. Хамгийн гол нь хөрөнгийг бодитой юунд зарцуулах, үүнийг дагаж ямар эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатай болон мөнгө, төсвийн бодлогыг маш сайн харах хэрэгтэй. Зах зээлд орж байгаа мөнгө болгон эдийн засгийн өсөлт биш. Бусад макро эдийн засгийн үзүүлэлтүүдэд уялдуулсан бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй.

-Улирал бүр хийдэг өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааг харахад зардал нь орлогоосоо давсан байна. Энэ юунаас болж байна. Судалгаанд хамрагдсан өрхүүд ядууралд өртөөд байна уу?

-Энэ судалгаагаар өрхийн зарлага орлогоосоо байнга давдаг. Ер нь хүн амын өрхөд суурилсан мэдээллийг авахад зарим орлогын мэдээлэл дутуу байдаг учраас зарлагыг судалдаг олон улсын арга байдаг. Нөгөөтэйгүүр, иргэд бүх орлогоо мэдээлдэггүй. Зарлага орлогоосоо давж байгаа нь үүнтэй холбоотой. Эдийн засгийн талaac авч үзвэл зарим иргэд мал аж ахуйгаас хамааралтай байдаг. Тиймээс 3.4 сая мал хорогдсоноор зарим өрх ядуурлын шугам руу орох, амьжиргааны эх үүсвэргүй болох зэргээр нөлөөлнө.

-Төсвийн орлого бүрдүүлэлт ямар байна вэ?

-Төсвийн орлого бүрдэлт сайн байгаа. Өмнөх оны мөн үеийнхээс төсвийн бүрдэлт 150, татварын орлого 120 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Татварын орлогыг бүрдүүлдэг голлох татваруудын хэмжээ нэмэгдсэн нь татварын орлого нэмэгдэхэд нөлөөлсөн. Тухайлбал, зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар 35, аж ахуйн нэгжийн албан татвар 34, НӨАТ 14 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Импорт, экспортын бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдсэн учраас онцгой албан татвар ч өссөн.

Б.Мягмансанж

Монгол хүн би амьд байна
Б.Түмэн-Өлзийтэй ярилцлаа.

Ш: – Сайн байна уу? Таны талаар таагүй мэдээ дуулаад… Таны төлөө санаа болж байгаа хүмүүст зориулж хэдэн үг ярих уу?

Б.Т: “Монголд үхсэн” гээд биз дээ? Энэ чимээ “дэлхийд” түгжээ. Токиогоос ийм мэдээ авсан гэж Вашингтоноос танил маань мессенжер дээр бичиж байна. Энэ хэдэн жил Буриадад зугтсан, Монголын шоронд орсон, хүнд өвчилсөн, хятадад зодуулсан, Японд буцсан, гэрлэсэн, хоёр хүүтэй болсон … гээд байсхийгээд нэг цуурхал гарсан. Есөн оны 10 сарын 1-ний үед гарсан цуурхал бүр нүд амтай, Улаанбаатарын гудамжинд миний цогцосыг харсан хүн ч бий юм гэнэ. Миний нэгэн анд, над шиг хүмүүсийг “хамаардаг” албан байгууллага болох өвөрмонголын улсыг аюулаас хамгаалах тэнхимийн ажилтан руу утасдаж амьд гэдэг баттай чимээ аваад хөөрхий минь санаа амарчээ.

Нутгаа сахьсан ах эгч нарын минь  чихэнд ч орсон байлаа. Машины ослоор үгүй болсон гэх хамгийн шинэ хувилбар энэ жилийн цагаан сараар хот хөдөөгүй тархсан бололтой, эхнэр хүүхдийг Улаанбаатараас гэртээ харьсан шөнө (2010.02.20) намайг ойлгож дэмждэг хоёр хүн гэрт ирж манай хоёртой нүүрдэн уулзаж “амьд мэнд байна” гэдгийг амнаас нь дуулаад харьжээ. Чих урт нэгэн худал мэдээнд хашраад “Б.Түмэн-Өлзий үхлээр өөртөө сурталчилгаа хийгээд байгаа биш биз дээ” гэж сэжиглэн уцаардаад амжжээ. Үхэлтэй нэрээ холбоё гэвэл угтаа тийм ч хүчиртэй зүйл биш л дээ, даанч ийм амархан зүйлийг хийх хүн тэр болгон олдохгүй л болов уу. Миний хувиас хэлсэн ч ийм нэгэн ярилцлага өгөх шаардлага гарсан юм шиг байна. Сайтууд дээр миний талаар бичсэн зүйлийг би уншиж, дуулж байна. Уншигчид маань, ард түмэн маань намайг мартаагүй харин ч санаа тавьж, дурсаж, муу мэдээ дуулахаар зовниж байна гэж би ойлгож байгаа болохоор тэд нартаа талархаж байгаагаа хэлье!

Би үхээгүй, амьд байна. Би үхнэ, гэхдээ миний хувьд цаг нь болоогүй, өөрөөр хэлбэл амьдарч ханаагүй. Нэг хоёр удаа цуурхал гарах хэний ч биед тохиолдож болно, харин байсхийгээд нэг гарч байгаа нь хэсэг хүмүүсийн зориудын зохион байгуулж байгаа сүрдүүлэл болох нь ойлгомжтой. Над шиг ийм замыг сонгосон, над шиг ийм насны хүнийг үхлээр сүрдүүлэх бол тийм ч бүтэмжтэй арга биш! Үхлийн тухай би арваад жилийн өмнөөс сэтгэсэн, сэтгэлийн зовлонд тамлагдсан хүнд үхэл бол хамгийн сайн, хамгийн туйлбартай амаржилт. Хар толгойт болгон адилхан нүдээ үүрд аньсан цагт л энэ хорвоогийн бүх гаслан зовлонгоос салж амрах юм. Хүн хорвоод өдөр тоолж байгаа нь амьдын зовлонгоос үүрд хагацах зорилт өөдөө сөөм төөгөөр ойртож байгаа хэрэг, хүссэн хүссэнгүй ийм л. Хэн ч байсан хамаагүй, нээрэн гүн нарийн сэтгэж үзвэл үхэл аймаар зүйл огт биш гэдгийг мэдэрч болох юм. Зөвхөн юу ч сэтгэдэггүй, сэтгэж чаддаггүй, сэтгэхээс залхуурдаг хүнд л үхэл бол аймаар зүйл. Энэ дэлхийд хүн төрөлхтний хамгийн тэгш эдэлдэг нэгэн эрх бол үхэл, хэнд ч илүүгүй дутуу ч үгүй нэг л удаа тохионо.

Ш: Өвөрмонголд таныг үгүйлдэг хүн олон бий, магадгүй өөр өөр шалтгаанаар үгүйлдэг байх. Ингэхэд та яагаад нутгаа орхих болсон бэ?

Б.Т: Зайлна гэдэг бол эсэргүүцлийн нэг хэлбэр, дорой буурай хүмүүсийн эсэргүүцэл. Колонийн засагт морь нь болж сайварлах, нохой нь болж хоргоохыг бодвол яах аргагүй эсэргүүцэл. Монголын цэцэн үгэнд сөгдөж жаргаснаас сөрж үхсэн нь дээр гэдэг. Мэдээж хэрэг, дүрвэх болсон шалтгаан нь ийм хэдхэн үгээр тайлбарлаж чадахгүй. Дараа тайлбарлах боломж олдоно.

Ш: Нүд ирмэх зуур хэдэн жил болчихов? Амьдрал тавлаг ажил үйлс өөдтэй юу? Монгол улсын эдийн засгийн хөгжилт удаан, ядуурал, ажилгүйдэл их гэж уншсан.

Б.Т.:Тусгаар тогтносон Монгол улсад гурван сар амьдарч үзсэн бол оо гэж мөрөөддөг байсан. 2005 онд Монгол Улсын Их Сургуульд зочин судлаачаар жил суух эрхтэй ирсэн. Одоо бол тавдахь жил эхэлж байна. Тийм ээ, Монгол улс ядуу буурай, зөвхөн хот байгуулалтаар авч үзвэл сүүлийн арван жилд Хөххотын бүтээн байгуулалт Улаанбаатараас хамаагүй давжээ. Гэвч ерөнхийлөгчөөсөө гуйранч нь хүртэл монгол байдаг газрыг мөрөөдсөн монгол хүн надад, Хөххотод байсных шиг гудамж дүүрэн хятадуудыг хараад уцаарлан, бухимдлын дунд хоног тоолохгүй нь сайхан байна.

Монгол бол залуухан ардчилсан улс, ардчилал гэдэг соёлыг сайн сурч чадаагүй байсаар ч гэлээ Өвөрмонгол хийгээд Хятадыг бодвол энэ зам дээр нэгэнт хорин жил түрүүлэн алхжээ. Магадгүй гуч, дөчин жилийн зай гарах ч юм билүү. Монголын 76 (Их хуралын нийт гишүүн) “өдөр бүр хэрэлдэж л байгаа” ч гэсэн солонгосууд шиг нэгнийгээ нам шаасангүй, тайванууд шиг хутга шөвөг эргүүлсэнгүй, монгол хүн ардчилалыг чамлахааргүй түргэн сурч байна гэж хэлэх байна.

Хүн гэгч хоёр хөлтний хамгийн дуртай зүйл нь эрх чөлөө. Аз жаргал гэсэн үгийг эрх чөлөө гэсэн юмны дээр л сэтгэж болох юм. Алт өмсч эрдэнэ зооглон яваа ч хэлэх хориотой, хөдлөх уяатай бол жаргалтай гэхгүй биз дээ. Тэр тусмаа бичиг соёлтой хүнд. Өнөөгийн хүн төрөлхтний хүүхэн хараа, их тархи, унаа хүлэг, хоол хүнс нь гэж хэлж болох интернэтээр авч үзье. Хятадад хурдац нь түргэн гэхэд Монголд агуулга нь бүрэн, чөлөөтэй, хааж хавчих, хасаж засах явдалгүйгээрээ гоё. Монголд хүнс дутагдалтай байхад Хятадад илүүдэлтэй, гэвч буудай тутаргаас буурцаг сонгино, чинжүүг хүртэл химийн бордоогоор ургуулдгийг нь санахад зажлаад завьж чангарахгүй. Хоолоо хороор даруулж ходоодолдог гэсэн үг шүү дээ. Монголд бол ногоо тариа алиныг нь ч зүгээр л хавар хар хөрсөндөө үр цацаж хан тэнгэрийн хураар ундлуулаад л болоо. Зах дээр монгол төмс, хятад төмсөөс хэд дахин үнэтэй. Тогоонд орохоор шал өөр, хэрэглэгчид хараад мэднэ, амсаад мэдэрнэ. Жүннанхайн( хятадын коммунист намын төв хорооны байр)  хүнсийг хангадаг гэсэн манжийн нутгаас ирсэн хэдэн хятад монголын хөрсийг сонирхож яваатай Улаанбаатарт тааралдсан, тэдний компанийн тутарга нь кг-даа 500 юань бөгөөд эгэл жирийн хүмүүс мөнгөө барьсан ч худалдан өгдөггүй юм гэнэ. Иймэрхүү зөрөө зөндөө.

Ажил үйлс гэвэл бас л ном дэвтэртэй зууралдаад өдөр хоногийг туулж байна. Хэвлүүлсэн ном үгүй ч хэвэллэсэн мэдлэг цөөнгүй гэж бодно. Хэлэхэд бас л нэг зөрөө: Энд хэвлэлийн газар цөөн бас жижигхэн боловч номын агуулга чөлөөтэй төрөл зүйл олон. Хятадад хориотой Далай лам, Гитлерийн дурсамжаас англиар дөнгөж түрүүхэн хэвлэгдсэн Барак Обамагийн дурсамж хүртэл эх монгол хэлээр орчуулагдан гарсан нь Өвөрмонголд бол сэтгэж чадахгүй зүйл.

Ялгаагийн талаар ойрд гарсан нэг жишээгээр лавшруулъя. Монголын идэр насны түүхч О.Батсайханы цэвэр эрдэм шинжилгээний бүтээл “Монгол үндэстэн бүрэн эрхт улс болох замд” (Улаанбаатар 2007 он) ном 2009 онд Өвөрмонголд хэвлэгдэхдээ “Монгол бүрэн эрхт улс болох замд” гэсэн нэртэй болжээ. Нэг л үг хассан авч агуулгын хувьд тэс өөр болов. Товчхон ярьвал үндэстний нэр улсын нэр болон хувирч, тусгаар тогтнол гэдэг үйл хэрэг нь Өвөрмонголтой холбоогүй болгон сурталчилдаг хятадын бодлогод гоё нийцжээ. Бас уг номын 121-ээс 126 дугаар хуудсан дахь “7. Нармай монголын талаархи Богдын засгийн газрын байр суурь” гэсэн нэгэн бүлэг хасагджээ. Япончууд сэдэж, өвөрмонгол, буриад идэвхийлэн оролцсон Нармай монгол улсыг байгуулах гэсэн аль тэртээ 1919 оны үйл хэрэг нь зуун оны (Бурхан минь, зуун он шүү! Энэ хооронд дэлхийн хоёр их дайн, хүйтэн дайныг тооцвол гурван их дайн дуусч, дэлхийн талыг хашиж авмаар байсан эв хамт ёсон гэдэг шорон юүрээд хэдэн хэлтэрхий тоосго л үлдэж, энэ дөрвөн түүхэн сэдвээр хүн төрөлхтөн өрвөл цагаан хэрэм шиг болохоор олон ном зохиолыг бичжээ) дараах өнөө ч хятадад цээртэй нэр томъёо, эрдэм шинжилгээний цээртэй сэдэв байсаар байгаа гэдгийг харуулжээ. Эв хамт нам, хятад хүн цээрлэхгүй ч гэсэн дээд хэмжээнд “улс төржсөн” (боолжсон гэвэл илүү оновчтой ч юм уу) монголчууд маш ухамсартайгаар цээрлэсээр байх нь харахад ил. Нэг номоос хэдэн үсэг хасах нь бага хэрэг, хассан ч гэлээ хэвлэсэн нь сайн хэрэг гэж хүмүүс ярих байх. Гэвч энэ ялихгүй ганц үг, нэг л хэсгээс бидний эрх мэдэл, нөхцөл боломж хэр зэрэг байгааг төсөөлж болно. Манай үндэстний ямархуу хатуу чанга хорио цээр, айдас хүйдсийн дунд амь гол залгаж байгаа гэснийг ч эндээс харж болно.

Энд өөр нэг зүйлийг санаанд оруулж байна. Хятадууд өвөрлөгчдийн тархийг угааж толгойд нь ийм нэгэн “цоо шинэ программ” суулгажээ: 13 дугаар зуунд Чингисийн монгол, дундад зуунд Батмөнх даян хааны монгол, одоо бол Дундад улсын(хятадын) монгол. Энэ бол түүхийн хөгжилтийн жим, энэ бол ямар ч сэжиг маргаангүй, аяндааны, өөрөөр байх аргагүй, гол мөрөн дээд урсгалаас доод урсгалд урсан хүрэхтэй адил байгальлаг үр дүн! Чин Шихуаны хятад Ху Жинтаогийн хятад болсонтой адил зүйл юм гэнэ! Ийм сурталчлалаа эрчимжүүлэхийн төлөө цагаан хэрмийн дотно хөл тавьж үзээгүй Чингис хааныг найман зуун жилийн дараа иргэншлийг нь хүчээр хувиргаж Их монгол улсаас нь БНХАУ-ынх болгожээ. Одоогийн олон улсын нэр томьёогоор хэлбэл манай агуу их дээдэс маань хос иргэншилтэй ховор өтгөс болжээ. Номын нэрийг өөрчилж бүлгийг хассан нь ухамсартай ухамсаргүйгээр энэ логиктой чивхийтэл ам сээр тааруулжээ.

Ш: Таныг хилийн гаднахь салан тусгаарлах бүлэгт нийлсэн гэж дуулаад үл ойлгосон, харамссан, дургүйцсэн, таашаан дэмжсэн, бүр танаар бахархсан… янзын бодолтой хүмүүс байна л. Тан шиг үзэл бодолтой (таны ном зохиолд илэрсэн) хүмүүс эцсийн эцэст ийм л үр дүн хүрнэ гэж дүгнэх нь ч бий. Чухам юу болсон, та яагаад Өвөрмонголын ардын намд орсоноо хэлээд өгөх үү?

Б.Т.: Намайг Монголд ирээд хэн нэг хүний өдөөлгөөр, нэг цагийн халуунаар, хувийн ашиг сонирхлоос, эсхүл моод хөөцөлдөж салан тусгаарлах бүлэгт нийлсэн шиг боддог нь ч байх шиг байна. Зарим зүйлийг тодруулъя. Би Өвөрмонголын ардын намд 1981 оны 8 дугаар сард орсон (өдрөө санахгүй болжээ). 1981 оны монгол оюутны хөдөлгөөнөөс сарын өмнө байсан юм. Нэг хүн танилцуулж өөр нөг хүн гэрчлэх, гуравдахь хүнээ мэдэж болдоггүй хатуу дүрэмтэй байсан. Хэрэг явдал сэрэгдвэл хэн алин ч шоронд орох төдийгүй гэр бүл садан төрөл ч холбогдож чирэгдэх, зохион байгуулалт сүйрэх аюулт цаг байснаас тэгэх л хэрэгтэй байсан юм. Надаас 10 жилийн хойно манай мэргэжлээс төгссөн хүн оюутан байхдаа ардын намд элссэн гэхээр үзэхэд энэ намын оюутны доторхи үйл ажиллагаа ерөөс зогсоогүй юм. Адил цагт Өвөрмонголын их сургуульд өөр нэгэн нам үйл ажиллагаа явуулж байсныг би 2005 онд сонссон. 1997 онд Өвөрмонголын сөрөг хүчнүүд хилийн гадна нэгдээд Өвөрмонголын ардын нам болжээ. 1925 онд байгуулагдсан Өвөрмонголын ардын нам хийгээд өнөөгийн Өвөрмонголын ардын нам нь он цагийн хувьд тасалдсан авч өвөрлөгчдийн эрх чөлөө тусгаар тогтнолын мөрөөдөл, дуу хоолой, бэлгэ тэмдгийн хувьд ерөөсөө тасалдаагүй, тасалдах ч ёсгүй мөнхийн халуун амьсгалын нэг ахилт юм.

Би энэ намд өргөсөн тангаргаасаа няцаагүй, энэ бол бахархах зүйл биш, эр хүний хувьд, сэхээтэн хүний хувьд ийм л байх ёстой. Би тангаргаасаа няцаж амьдарч чадахгүйтэй адил тангаргаасаа няцахгүй амьдарч чадахгүй хүмүүс ч бий л дээ. Тухайн жилийн хамтран зүтгэгчдийн зарим нь туршуул тагнуул болоод буцаад бидэнтэйгээ оролддог болсон. “Монгол хүн” гэдэг нэрийг шинээр ухагдхуунчлахаас өөр аргагүй болсон өдгөө цагт эдгээр үзэгдэл нь хэн ч гайхахгүй, басамжлахгүй түгээмэл зүйл болсон нь юутай гутамшиг. Өвөрмонголын ардын намынхан хийгээд өнөөгийн Өвөрмонголын улс төрийн тогтолцоог хүлээн зөвшөөрөхгүй бүх хүмүүсийг ард түмэн маань зөв ойлгоосой гэж би хүсч байна. Энэ нам болон колоничлолын эсрэг аливаа дуу хоолойг Өвөрмонголд яриулахгүй мэдээлэхгүй тул хүмүүс зөвхөн өөрийнхөөрөө таамаглах төдий. Энэ нам нь зөвхөн эх орноо бусдаар биш өөрөө засч эзэмдэхийг л зорьсон улс төрийн хүчин. Энд алан хядагч, сүрдүүлэгч, танхай луйварчин, согтуу тэнэг хүмүүс үгүй. Цахилгаан ч ороогүй манхан баларт насан туршид монгол сурах бичиг сугавчилж явсан бага ангийн багш, атган дахь алган чинээ эрхээ тушаахын урьд амжуулж монголдоо ганц тустай явдал бүтээе гэж зүтгэсэн дорд тушаалтан, хүн ардаа гэгээрүүлье сэхээрүүлье гэж нойроо хасан нуруугаа бөгтийтэл сууж босоогоороо үүрийг угтдаг бичигтэн сэхээтэнтэй адилхан монгол гэсэн бор зүрх бүлээн цустай хүмүүс энд цугларчээ. Нийгмийн бусад гишүүдтэй адилхан бахархмаар сайн талнуудтай атал урам хугалмаар цөөн бус дутагдлуудтай тийм л эгэл жирийн монгол хүмүүс. Төвдийнх шиг нүүдлийн засгийн газар, их удирдагчгүй байгаа өвөрлөгчид өвөрмонголын ардын нам гэдэг он жилийн элээлт өнгөрүүлсэн тугийнхаа дор нэгдээсэй гэж би хүсч байна. Энэ туг бол өнөөгий намын дарга, идэвхитэн болж байгаа хүмүүсийнх биш, эдгээр хүмүүсээр энэ намыг таних буюу төсөөлөх аргагүй, энэ нам бол нийт өвөрлөгчдийнх юм. Энэ намд одоо хэн хэн байна гэж сонжиж, юм хийхгүй буюу дутуу хийж байна гэж уцаарлахаас илүү энэ намд өөрөө элсэж энэ нам хийгээд бүхий л үндэстний эрх чөлөө тусгаар тогтнолын үйлст өөрийн гэсэн хувь нэмрээ оруулахыг бодох нь зөв зүйтэй болов уу.

Өвөрмонголын ардын нам хятадыг эх орноосоо хөөн зайлуулж чадсангүй, Өвөрмонголд ардчилалыг авчирч чадсангүй, ядаж Хадааг авран гаргаж чадсангүй (бидний монголчууд “хийвэл том юм хийнэ, үгүй бол юу ч хийхгүй” гэдэг хачин сэтгэцтэйг би нэг биш удаа шүүмжилсэн. Энэ сэтгэцээр Өвөрмонголын ардын намаа муулах нь ойлгомжтой) ч гэлээ боломж нөхцөлөө ашиглан хэр чадлаа шавхан ажилласан. Сүүлийн хэдэн жил Өвөрмонголын асуудлаар Америк, Европын улс төрчдийн чихийг цоолсон… гээд тэмдэглэвээс бас ч хуудас ханхайхгүй.

Ш: Өвөрмонголын сэхээтний эгнээг та хэр үнэлдэг вэ?

Б.Т.: Өвөрмонголд сэхээтний “эгнээ” байх эсэхэд би эргэлзээтэй байна. Мэдээж сэхээтэн бол байна. Сэхээтэн гэдэг сурлагын намтартай хүмүүсийг хэлдэг биш үнэн ёсны төлөө тэмцдэг хүмүүсийг хэлдэг. (их сэтгэгч Саид) Тавь жараад онд бидэнд сэхээтний эгнээ байсан, Чандмань, Муунохой, Түвшин… гээд. Яагаад гэвэл Дэ ван, Буянмандах нарын удирдлагаар, япон маягийн буюу тухайн үеийн хамгийн шинэ маягийн боловсролыг хүртсэн нэгэн үеийнхнээс эгнээ гэж хэлж болохоор сэхээтэд төрөгдсөн. Тэгээд ч Дамдинсүрэн, Тогтох, Бавуужав, Гончигсүрэн, Гаадаа мэйрэн нарын үндэстний баатрууд ой санамжаас арчигдаагүй байсан тэр цагт монгол хүн үнэн ёсыг эрмэлзэх урам сэтгэл итгэл бишрэлтэй байжээ. Эв хамт намын цаг үед өсөн бойжигчдын сурлагын намтар нь асар өссөн авч тухайн нийгмийн тогтолцооны шинж чанар, боловсролын агуулга зорилтоос болж үнэн ёсыг мөрдөх журамлахыг нь бүү хэл мөрөөдөх ч сонирхолгүй болжээ. Ялангуяа 1989 оноос хойш нэг талаасаа улааны сүрдүүлэл – баривчлах, шоронд хийх, хөдөлмөрөөр өөрчлөх, ажлаас нь хөөх, ажил шилжүүлэх, ажил дээр нь гадуурхах, нөгөө талаас нь эдийн засгийн эрчимтэй хөгжиж олонхи хүний аманд сүүл чихсэн, жинхэнэ хатуу зөөлөн аргыг зэргэд хэрэглэснээс хүмүүс дуугарах нь битгий хэл санаа алдахаа ч больжээ.

Өөрөөр хэлбэл нийгэм нийтээрээ ёс суртахууны уналтад орж, аливаа давхаргын хүмүүс мөнгө жинс хоёрыг л хөөцөлдөх болжээ. Одоо бичиг соёлтой хүмүүсийг “сэхээтэн” гэж нэрлэж заншсанаар нь дуудаж хэдэн үг ярья. Сэхээтний доройтол нь хэл ам болж байгаа ноёд кадрчуудын доройтлоос давна уу гэхээс дутахгүй болсон нь нээрэн харамсалтай. Уг нь тэд бол хүн ардаа оюун санааны доройтлоос аврах ёстой хүмүүс. Гэтэл одоо бол эгэл борчуултайгаа атаархаж байгаа юм шиг доройтлын цуваанд чихэлджээ. Их сургуулийн багш хөдөөгийн танхай ноёдтой хөл нийлж байхаараа бахархана, машинд нь бөгс тавьсанаараа бахархана, архин ширээнд цаг нөгцөөснөөрөө бахархана, янханд хамт орсноороо бахархана. Ингэж чаддаггүй нь эд нартайгаа атаархана. Цөөн хүмүүс ийм бол би энд тэмдэглэхгүй байсан, олонхи нь ийм болж нийгмийн үзэгдэл болсон болохоор тэмдэглэхгүй өнгөрч чадахгүй байна.

Ш: Та яваагүй бол таны бүтээлийн талаар өрнөсөн ярилцаа, маргаан ямар болох байсан бол?

Б.Т.: Үнэн хэрэгтээ намайг гарч ирэхээс өмнө зогссон, би хувьдаа үргэлжлээсэй гэж хүсч байсан. Миний ном зохиолын тухай маргаан гэдэг нь эцсийн эцэст нутаг бэлчээр, монгол хэл соёл, хүний эрх, үндэстний асуудал дээр төвлөрөх болохоор уг маргаан цаашид үргэлжилж чадахгүй нь ойлгомжтой. Миний зарим бүтээл дэх “монголоо хараалаа” гэдэг нь ч хэрэг дээрээ колонийн тогтолцоон доорхи монгол хүний гажигдалтай дүр төрхийг зурагласан юм. Ярилцана, маргана гэдэг нь ардчилалын нэг агуулга, үнэн ёсыг эрэлхийлэх явц. Хэн яаж эхлүүлсэн нь хамаагүй, ярилцаа маргаан гүнзгийрч нэн олон хүмүүс оролцохыг дагалдаад төр засгийн ард түмнээсээ нуун дарж байгаа их олон муу муухай зүйл ил гарна. Хүний нүд нээгдэж дарангуй засгийн олон зүйлд сэжиг төрж эхлэнэ. Үүнийг ганцаарчилсан ноёрхолын дэглэмтэй улсын эрх баригчид хүсэхгүй хүлээн зөвшөөрөхгүй юм. Үнэн ёсны баримжааны тухай ярилцаан гэдгийг өрнүүлж Дэн Сяопин төрийн эрхийг авангуутаа ярилцлагыг эрс зогсоож, зогсох дургүй хүмүүсийг шоронд чихээд дуусгажээ. Золиосын нэг нь Вэй Жин Шэн. Өвөрмонголд бол нэн юуг нь хэлэх вэ, болж өгвөл тогоогоор хөмрөөд тавьчихъя гэж бодож байх байлгүй.

Ш: Та ном зохиол ярилцлагадаа Дэ вангийн талаар ярихыг нэг биш удаа оролдсон байдаг. Дэ ван гэж чухам хэн бэ?

Б.Т.: Түүхч Захчид Сэцэний “Миний мэддэг Дэ ван хийгээд тухайн үеийн Өвөрмонгол” номын эцсийн бүлэгт (хятад хэвлэл, Хятадын соёл түүхийн хэвлэлийн хороо, Бээжин, 2005 он 610 тал) ийм нэг хэсэг байдаг. Дэ вангийн найз, америкийн эрдэмтэн О.Латтимор 1972 онд Хятадад айлчлахдаа Төвийн үндэстний их сургуульд илтгэл тавьжээ. Тэрээр Дэ вангийн монгол үндэстэндээ гаргасан гавьяа зүтгэлийн талаар ярьж эхэлтэл Алшаа нутагтай нэгэн залуу босч ирээд Латтиморын яриаг няцаасан төдийгүй, та наад хүнийхээ талаар ярихыг бид зөвшөөрөхгүй гэжээ. Энэ хэсэг зураглал нь олон жилийн турших Дэ вангийн “нөхцөл байдал”-ын бодит тэмдэглэл юм. Одоо бол энэ хүний нэрийг дурдаж болно, үйл ажиллагаа, үзэл санаа, улс төрийн мөрөөдлийг нь дурдаж болохгүй, үнэлж болохгүй. Хориотой хэвээрээ л байгаа. Дэ ван бол Өвөрмонголын 20-р зууны түүхийн түлхүүр гэж би боддог, Дэ ванг зөв үнэлж чадахгүй бол 20-р зууны түүхийг зөв таньж чадахгүй. Түүхээ зөв таньж чадахгүй бол өнөөгөө зөв таньж чадахгүй,өнөөгөө зөв таньж чадахгүй бол юу ч хийж чадахгүй, юу хийх ёстойгоо ч мэдэхгүй.

Би Чингис хаан, Батмөнх даян хаанаас илүү Дэ ванг шүтдэг, учир нь түрүү хоёр маань надаас дэндүү хол, домгийнх юм шиг бүрэг харагддаг. Харин Дэ ван бол нүдэнд харагдаж, гарт тэмтрэгдэнэ. Би цөөнгүй улс төрчдийн намтрыг уншсан, зөвхөн Дэ вангийн намтрыг уншихаар л өөрийн эрхгүй нүдэнд минь нулимс хурдаг. Нийт монголын 20-р зууны агуу их олон ангит түүхийн жүжигт энэ хүн эмгэнэлт баатрын дүрд тогложээ. Мэргэн гэгээн дээдсийнхээ тулгуур төрийг сэргээх гэсэн мөрөөдлийн модон пайзаа тэмээнд ачиж “хил” давсан тэрээр хагас жилийнх нь дараа гурван голын нутгаасаа нанхиадын шоронд хүргэгдэж очоод, дуусашгүй урт жүжгийн нэгэн анги өндөрлөнө. Өдгөө цагийн Өвөрмонголын бичиг соёлтой хүмүүсээс би ихийг хүсэхгүй, монголынхоо төлөө зулын гол болохоос буцахгүй явсан Дэ вангаа үнэлэх ёстой хэмжээнд нь үнэлээсэй гэж хүсч байна, ядаж сэтгэлдээ. Бүр ядаж битгий хятадуудтай хоншоор нийлүүлж харааж зүхээч ээ гэж ятгах байна!

Ш: Өвөрмонголын ирээдүйг та хэрхэн төсөөлдөг вэ?

Б.Т.: Би Өвөрмонголыг “дуусаагүй” гэж боддог, дуусах ч ёсгүй, дуусгаж ч чадахгүй! Чоно ирлээ гэж бархирахаас чоно сүргийг маань хоосолж хотыг маань хураах хүртэл бас л их цаг зай байж таараа. Бид 17-р зууны дунд үед манжийн колоничлолд орсноос бодвол 350 жилийг ардаа орхижээ. Манжаас хавьгүй илүү хүн ам, эдийн засагтай, мундаг бичгийн соёлтой үндэстний колоничлолд шилжээд бүтэн нэг зууныг туулжээ. Чингийн төр нь сүүл үедээ манж нэртэй хятад нидэртэй болсон болохоор үнэн хэрэгтээ бид хятадын саварт хумигдаад зуу гаруй жил болжээ. Аль аль нь ч ганц үмхэж хоёрхон зажлаад бүрмөсөн залгия туйлбартай шингээе гэж горьдож байсан нь үнэн. Гэтэл хараач, өнөөдөр ч монгол бага сургуулийн хүрээнээс а, э, и гэж уянгалах дуу хангинасаар. Мэдээж өнгөрөгч намар олон хүүхэд бага сургуулийн босгыг алхсан. Эдгээр хүмүүсийг дал наслана гэж төсөөлөхөд жараад жилийн дараа монгол хэл, бичиг, соёлтой хүмүүс энэ нутагт байх л болно гэсэн үг! Гэтэл далан жилд хүн төрөлхтөнд, энэ Хятад улсад ямар хувиралт, ямар хөгжилт гарахгүй вэ? Тэр үе болтол эв хамт нам хятадын төрийн толгойд сууж, тэр үе болтол хятадын нутагт ганц л намтай байх гэж үү?

Үгүй байх аа! Ёлын ходоод ч шингээж чадахгүй юм гэж бий. Өнөөгийн хятад нь Төвд, Уйгур, Монгол зэрэг өөрөөс нь үндэс угсаа соёл иргэншил шашин шүтлэг ер нь хүн гэдгээс бусад юмаараа шал өөр ард түмнийг бүрмөсөн уусгаж чадна гэж байдаггүй хэрэг. Цаг үе нэгэнтээ сяньби, жүрчиний үе биш болжээ. “Умартын зэрлэгүүд” ч амьтны түүхий арьс нөмөрч алд хэрийн жад атгаад таван тарианы үр, хятад хүүхэн хоёрт шүлсээ савируулахаас өөрийг хүсдэггүй тийм баларлаг сүргүүд биш болжээ. Хятадууд 1911 онд манжийг хөөн зайлуулаад өөрийн цэвэр үндэстний улсыг байгуулж чадсангүй нь хамгийн их алдаа, одоо болтол дотроо бужигнаад байхын гол шалтгаан гэж үздэг эрдэмтэн ч бий юм. Оросууд ч олон үндэстний өнгө будгаа шингэлснээс хойш хөгжилт нь мэдэгдэм түргэсч эхэлжээ. Хятад өнөө Өвөрмонгол, Төвд, Уйгурт газрын эх баялгийг маш ихээр дээрэмдэн авч буйгаараа хонжиж байгаа нь үнэн боловч одоо цагийн жинхэнэ хөгжилт, ялангуяа ирээдүйн нийгмийн одоочлол дэвшил нь байгалийн эх баялагт суурилах биш учраас энэ бол зөвхөн түр зуурын үзэгдэл юм. Үндэстний эрх чөлөө тусгаар тогтнолын талаар нэг зүйлийн буруу ойлголт байхыг онцлон тэмдэглэе. Тусгаар тогтнол гэдэг бол хүний цусаар сольж авчирдаг юм гэсэн томьёолол өвөрлөгчдийн толгойд бат тогтжээ. Энэ бол хятадад түүхийг хэрэгцээндээ нийцүүлэн гажуудуулж бичиж тайлбарладгаас болсон юм.

Мөн бас бидний уран зохиолд сэтгэлийн хийрхэл хэт их, хэт хуурмагаас нөлөөлсөн зүйл ч бий. Ази, Африк, Латин америкийн ард түмэн эзэрхэг түрэмгийтний колоничлолыг зэвсэгт тэмцэл, тэр тусмаа партизан дайнаар ялсан гэж хятадын түүхийн хичээлд заадаг. Үнэн хэрэгтээ бол “эзэрхэг түрэмгийтэд” өөрсдөө ухран гарчээ. Африк тивийн “тусгаар тогтнолын жил” гэсэн 1960 онд 17 улс тусгаар тогтносон нь уг тивийн хүн амын ¾, нутаг дэвсгэрийн 2/3 нь байжээ. Англи ч Ази дахь Энэтхэг, Пакистан, Бенгал, Палестин, Малайз, Сингапур, Бирм, Брунейг дуу чимээгүй орхиод гарчээ. Танкаас ч бат бэхлэг гэмээр харагдаж байсан орос Зөвлөлт 1991 онд зад үсэрч тэдний хорионд байсан 14 улс үндэстэн африкчуудтай төсөрхөг замаар нэг л шөнийн хооронд эрх мэдлээ олж төрийн далбаа намируулсан нь өчигдөрхөний хэрэг биш үү. Адил цаг үед Балканы хойгт хэд хэдэн шинэ улс мэндэлж амжлаа. Бөмбөрцөгийн хамгийн отгон улс болох Косово дөнгөж саяхан өрхөө татаж үүдээ нээлээ. Хоёр сая хүн амтай энэ хэсэг албаничуудын түүх бидний өвөрлөгчидтэй нэн төстэй. 1945 онд хоёрдугаар дайн дуусах завшаанд нутгийн уугал болох тэд нар тусгаар тогтнолоо тунхагласан боловч их үндэстэн тэднийг хүчээр эрхшээж “өөртөө засах орон”(муж) болгожээ.

Юу хэлэх гээд байна вэ гэвэл, үнэн хэрэгтээ үндэстний тусгаар тогтнолыг заавал цуст дайнаар биш улс төрийн арга замаар шийдэх нь олонхи юм. Хамгийн ойлгомжтой ойрхон Монгол улсаар жишээлье. Сандог үлдсэн, ардын журамт цэргийг байгуулсан, Халх голын дайн гэх мэт эх оронч үйл хэргүүд байсан нь үнэн боловч энэ улсын тусгаар тогтнол эндээс мэндэлсэн биш харин орос зөвлөлтийн хэрэгцээгээр хилийн шугам анхан зурагдаж, хоёрдугаар дайны хэрэгцээгээр эцсийн баталгаа хийгджээ. Үүнийг оросын төрийн жолоог гучин жил атгасан гүрж өвгөн Сталины үгээр хэлвэл “энэ хэсэг газар түүнд хэрэгтэй” байжээ. Хятадаар жишээлсэн ч, Японыг Хятад өөрөө нутгаасаа хөөн зайлуулж тусгаар тогтнолоо сэргээсэн биш харин зүүн талаас нь Америк, хойт зүгээс нь орос зөвлөлт дайтан хөөсөөр наранчуудыг дөрвөн арал дээр нь хумин гаргажээ. Сэдвээс гадуур ярихад, япончуудын бараа тасармагц хятадууд өөр зуураа харин ч баатарлагаар алалдаж хорин сая хүнийхээ толгойг хяргаж орхижээ. Бүтэн дөрвөн жил цусан гол үерлүүлэн байж, хожмын өдөр хоногт нэн олон хүний амь насыг юүтгэсэн эв хамт нам гэдэг фашист бүлэглэлийг хятадын ард түмэн толгой дээрээ залжээ. Мэдээж хэрэг, эх орныхоо эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцэх хэрэггүй, архиа ууж дуугаа дуулаад сууж байхад өөрөө хүрээд ирнэ гэж хэлж байгаа биш л дээ.

Колоничлолын хийгээд эв хамт дэглэм хоёр адилхан хувь заяатай, эрт орой мөхнө гэдэгт би бат итгэдэг. Яг л боолт нийгэм, боолын арилжаа, феодал нийгэм феодал ёсон хүн төрөлхтний нийгмээс зүй ёсоор устан арилсантай адил. Нэгдсэн үндэстний байгууллага нь дэлхий дээр бас хэсэг ард түмэн колонийн ноёрхолд амьдарч байна гэж үзээд 2001-2010 оныг “колоничлолыг устгах” он жил болгон зарласан. Мэдээж иймэрхүү чимээ хятадын хилд байгаа ард түмний сонорт хүрэхгүй буюу засварлагдан хүрнэ. 2007 онд НэгдсэнҮндэстний Байгууллагаас “уугуул үндэстний эрхийн тунхаг”-ийг баталжээ. Энэ тунхагийн заалтаар бол Өвөрмонголд хэн ч болог нэг хүрз шороо уллахад монголчуудын зөвшөөрлийг авах хэрэгтэй. Ганцаарчилсан ноёрхолтой хятадын засгийн газар нь өнөө олон улсын нийгэм олон улсын хууль дүрмийг нүдэндээ хавчихгүй аашилж байвч “хавчихаас өөр аргагүй” цаг ирнэ, хятад бүхлээрээ харь гаригт нүүн одохгүй л юм бол! Ингэж хэлэхэд ойлгомжтой болов уу. Та хэрвээ хятадад эрт орой юу гэхээс ардчилал лав ирнэ гэдэгт итгэдэг хүн л бол Өвөрмонголд монгол хүн толгой өндийж өөрийнхөө хэргийг өөрөө шийдэх нэгэн өдөр лав ирнэ гэдэгт битгий эргэлз! Энэ бол угаасаа нэг л үйл хэргийн хоёр үе шат юм.

Ш: Таны хэлж байгаа тэр цаг нэг их удалгүй ирнэ, жишээ нь арван жил, хорин жилийн дараа ирнэ гэж бодъё. Тэр болтол бид юу хийх ёстой юм бэ?

Б.Т.: Хятадад ардчилал тогтносны дараа л Өвөрмонголын үндэстний эрх чөлөө, тусгаар тогтнолын асуудлыг шийдвэрлэх боломж гарч ирнэ, үүнээс өмнө ямар ч боломжгүй. Үүнийг бид иргэн улсын үеэс хүлээсэн. 1949 онд Хятадад эв хамт нам эрх барьсангүй бол энэ хүлээлт өнөө арай өөр болсон байж магадгүй юм. Сүүлийн гучин жилд хятадын эдийн засгийн хөгжилт ямар эрчтэй хөгжиж байхыг бид итгэж ядан харлаа. Энэ нь хэрэг дээрээ улс төрийн өөрчлөлтийн суурийг тавьж байгаа явц гэж ойлгож болох юм. Гэхдээ улс төрийн өөрчлөлт болох цагтаа бол үүнээс илүү хүчтэй догшин ирэх байх гэж би бодож байна. Бидний хийх ёстой хийх боломжтой тэргүүн чухал ажил бол хэл соёлоо хадгалах, боловсролын түвшинээ дээшлүүлэх явдал.

Үүнд нутаг усандаа байгаа мянга мянган эгэл жирийн монголчууд гол үүргийг гүйцэтгэнэ. Бидний түүх угаасаа л ингэж урсаж ирсэн. Хилийн гадна байгаа өвөрлөгчдийн хийх ажил гаргах үйлдэл гэж байна, гэхдээ гол биш. Хилийн гадна байгаа хүмүүс хэлье гэсэн хэдэн үгээ чөлөөтэй хэлж илтгэж чадна, харин эх орондоо байх хүмүүс дуу чимээгүйгээр их олон ажлыг хийж гүйцэтгэж байдаг. Монголоороо хэлж, монголоороо амьдарч, монголоороо хүүхдээ суралцуулдаг нэр усыг нь хэн ч үл мэдэх эгэл жирийн монгол хүн болгон Өвөрмонголын ирээдүйг өргөж яваа юм. Хэсэг хүмүүс уусч байгаад бид нэг их сүрдээд байх хэрэггүй. Энэ бол болдог л зүйл. Хятадын хойт хэсэгт хятад хэлтэй, өөрийгөө Чингисийн монгол гэсэн нэгэн улс олон жилийн дараа мэндлэхийг ч үгүй гэх аргагүй юм. Мэдээж хэрэг энэ бол хамгийн адгийн хувилбар нь хүсээд байхааргүй үр дүн.

Ш: Хилийн гаднахь өвөрлөгчдийн байдал ямар байна? Олон улсын нийгэмд хэр ажиллаж чадаж байна?

Б.Т.: Хүний тоо цөөн байна, тооноос чанар гарна гэдэг шүү дээ. Өвөрмонголоо сайн ойлгохгүй, монгол хэл соёлоо сайн мэдэхгүй хүмүүс нэлээд байх шиг харагдсан. Ийм хүмүүс Өвөрмонголын төлөө зөв сэтгэж зөв юм хийнэ гэдэг юу л бол гэж бодох юм. Олон улсын нийгэм нь Өвөрмонголд үндэстний асуудал байна гэж үзэхгүй болж байгаа юм шиг байна. Биднээс хамгийн ойрхон байх ёстой уйгурын их хуралдайн тэргүүн Рабия хатагтай хүртэл “7 сарын 5”-ы хэрэг явдлын дараа Япон, Австралид айлчлахдаа “манай уйгур, төвдийн ард түмэн…” гэж ярьж явснаас биш Өвөрмонгол гэж аман завсраас нь гарсангүй.

Энэ нь нэг талаасаа сүүлийн хорь шахам жил Өвөрмонголын эдийн засаг эрчтэй хөгжиж харьцангуй тайван байгаагаас шалтгааланаас гадна бидэнд төвдүүд шиг их удирдагч, дүрвэгсдийн засгийн газар үгүй, уйгурууд шиг шашин суртахуунаар нягтралцах боломжгүйгээс болж олон улсын нийгэмд томхон үйл ажиллагаануудыг зохион байгуулж Өвөрмонголоо сурталчилж чадахгүй байна. Өвөрмонголд 20-30 сая хятад иргэн суурьшсан нь ч зарим хүмүүсийн “Өвөрмонголд үндэстний асуудалгүй” гэхийн онолын үндэс болж байна.

Хятадын ардчилсан холбооны дарга агсан Юй Дахай гэгч “Хайлт” номдоо төвд, уйгурын асуудлыг яриад “Өвөрмонгол бол өөр хэрэг, учир нь тэнд 20 сая хятад иргэн амьдарч байна” гэжээ. Хятад иргэд суурьшсан, хүн амын харьцалд нь харь иргэдийн харьцал их болсоноор үндэстний асуудал алга болсон гэж үзэх юм бол уйгур, төвдөд (ялангуяа уйгурт) ч удалгүй үндэстний асуудал алга болно. Учир нь эзэн үндэстний хүн ам нь харьцуулшгүй цөөн болох манжийн ноёрхогчид санамсаргүй бүтээсэн нээлт буюу “Өвөрмонголын туршлагыг” дээрхи хоёр оронд яг эрчимтэй хэрэгжүүлж байна. Үнэн хэрэгтээ бол хятад иргэд суурьшсанаар сая үндэстний асуудал гарч ирж байгаа юм. Аль үндэстнээр жишээлж хэлсэн ч хятадын үндэстний асуудал гэдэг нь хэрэг дээрээ өөртөө засуулахгүй байгаагаас үүссэн эсэргүүцэл хийгээд эсэргүүцлийн эсрэг явуулдаг дарангуйлал. Хятадын хязгаарт хятадаас бусад үндэстэнд өөртөө засна гэдэг явдал ерөөс  байгаагүй, байж чадахгүй. Хятадын уламжлалт соёлд хятад биш л бол тэдний дайсан, нэг бол чи намайг зажлана, эсвэл би чамайг залгина гэж үздэг. Хятад бус үндэстний нэрийг хүртэл хараал гутаалын ханзаар тэмдэглэж байдаг өвөрмөц (хорвоод ганц) соёл өнөө ч хэвээрээ.

Хятад бол олон үндэстний улс гэж ам дүүрэн ярих ч ажиллагаа дээрээ хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй, олон үндэстэн гэдэг нь Сун Ятсений үед улс төрийн хэрэгцээгээр зохиосон зүйл юм. Тэр үед таван үндэстэн гэж байснаа өдгөө нэмэн нэмсээр 56 болгожээ. Өвөрмонголын үндэстний асуудал төвд, уйгураас дутуу биш харин ч “илүү” байна. Учир нь тэнд хятад хүний харьцал нэн их, шат давхарга болгоны эрх нэн илүүтэй хятад хүмүүсийн гарт орсон, соёлын уусалтаар бүр эрчтэй явагдаж байна. Нуултгүй хэлэхэд Өвөрмонголд Төвд, Уйгурт болж байгаа тийм том хэмжээний эсэргүүцлийг хийх орон зай ч үгүй болсон байна. Иймд олон улсын нийгэм Өвөрмонголын асуудалд анхаарал халамжаа хандуулаач гэж өчүүхэн би уриалах байна.

Энд би өөр нэг зүйлийг зориуд хэлье гэж бодож байна: Хятадад ардчилал ирсний дараа Өвөрмонголын байдал, Төвд, Уйгураас сайн байж болох юм. Яагаад гэвэл боловсрол хүртсэн харьцал өндөр, энэ нь эрүүл нийгэмд мэдээж сайн хүчин зүйл болж хувирна. Хятадын соёлын нөлөөг эрт хүртсэн, японд эзлэгдсэн ийм хоёр түүхээр бид төвд, уйгураас их ялгаатай. Колоничлогдоно гэдэг тодорхой орон зайд нэг талаараа уусч нөгөө талаараа боловсрол дээшлэн нүд нээж, колоничлолоос салахыг эрэлхийлэх явц болон хувирдаг. Хятад, Өвөрмонголд ардчилал биелсэн цагт өнөөгийн тагнуул туршуул, монголоо гишгилж явагчид буцаад эх оронч, монгол хүн болно. Магадгүй тэр үед над мэтээс ч илүү үндсэрхэг болж мэдэх юм. Учир нь тэд бол хэрэглээний үзэлтэд юм. Тэднийг амьдралд дуудан дагуулдаг гэрэлт цамхаг нь “ашиг” гэдэг ганц үг юм.

Ш: Энэ жил Хадаа гарч ирнэ, Та юу хэлэх вэ?

Б.Т.: Хадаа бол ардчиллын хошууч, үндэстний үзлийн бэлгэдэл гэж би боддог. Мөн ч монгол хүний эр зоригийн төлөөлөл! Тэрээр 15 жил харанхуй шоронгийн мухрыг сахихдаа толгой бөхийж өвдөг нугарсангүй, хятадын эзлэгчидтэй энэ мэт туйлбартай тэмцсэн хоёрдахь жишээг би санахгүй байна. Хадаагийн байгуулсан “Өмнөд монголын ардчилсан холбоо” нь “28-хан хүнтэй” боловч гэнэт үүссэн олон түмэнч хөдөлгөөн жишээ нь “1981 оны монгол оюутны хөдөлгөөн”-ийг бодвол Өвөрмонголын ирээдүйд санааширч гарах зам хайсан илүү санаачлагатай, илүү тод зорилттой, илүү оюунлаг үйл хэрэг юм. Эв хамт нам 1989 оны ТяньАньмэний хядлагаар хятадын ард түмний ардчиллын мөрөөдлийг нухчин дарсан бол колонийн засгийн газар 1995 онд Хадаа хийгээд түүний анд нөхдийг баривчлан дарангуйлснаар Өвөрмонголын үндэстний үзлийг нэг цагт цочирдуулан намшааж чаджээ. Бид баатартай үндэстэн гэж хэлэхэд нүүр улайхгүй болсон, харин баатраа хүлээн зөвшөөрөх нь хүн болгоны үүрэг болон тавигдаж байна. Хадаагийн эрүүл мэндийн төлөө би залбирч байна.

Ш: Уншигчиддаа хэлэх үг?

Б.Т.: Юунаас ч айхгүй хүн гэвэл арай л байдаггүй болов уу. Гэвч айх ёсгүй юмнаас битгий ай гэж хэлье. Хэлж болохгүй үг, хийж болохгүй ажил гэж хаана ч бий, гэвч хэлж болох үг, хийж болох ажлаа бүү осолдуул гэж хэлье. Ра.Эрдэмт, Го.Сайнбаярын хийснийг бүх монгол хүн хийж болно, хийж чадна, хийх ч ёстой. Түүнээс болж газрын дэд даргаасаа огцрогдохгүй, профессор цолоо хусуулахгүй, тагнуул цагдаад дуудагдахгүй, иргэний эрхээ булаагдахгүй. Бид Дамдинсүрэн, Гаадаа мэйрэн, Тогтох, Бавуужав, Хадаа болохоос наана Ра.Эрдэмт, Го.Сайнбаяр болох хэрэгтэй байна. Тийм орон зай нээлттэй байна. Цаг үеийн хөгжилтийг мэдэрч, дагаж явъя. Битгий мөсний илжиг шиг хойшоо суугаад л байгаарай. Миний ярьж буй цаг үеийн хөгжилт гэдгийг явцуу утгаар нь хэлбэл, хятадууд манийг уясан хүлээсээ арга бусын эрхэнд (мөн л цаг үеийн хөгжилтийн эрхэнд шахагдаж) өчүүхэн ч гэсэн сулруулахыг соргогоор сэрж, хялгасан төдий сулруулбал биеэ хялгасан төдий тэнийлгэж байгаарай гэсэн санаа.Энэ бол чухамхүү аргаа барсан, үг биш үг л дээ.

2010.02.24

Ярилцсан Шагшуурга

Зүүлт:

1. Б.Түмэн-Өлзий гуай 2009.10.22ны өдөр УБ хотноо урилгаар НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн дорнод Азийг хариуцсан мэргэжилтэн Сариняатай хийсэн ярилцлагынхаа суурь дээр энэ ярилцлагыг хийсэн юм.

2.  Б.Түмэн Өлзий  Өвөр монголын ардын намын Монгол улсын салбарын дарга

Худам үсгээс шинэ үсэгт буулгаж, “Даяар Монгол” сонинд илгээсэн Цонгоол Очир хөвүүн

Монголын ардчилал хэлбэрээс агуулга руу шилжих алхам
-Ардчилсан хүчний холбооны анхдугаар их хурал хуралдлаа-

Ардчилсан хүчний холбоо гэх шинэ байгууллага энэ оны нэгдүгээр сарын 25-нд мэндэлснийг уншигчид анзаарсан байх. Тус холбооныхон өчигдөр анхдугаар Их хурлаа хийлээ. Улс төрийн хүрээнд гарч байгаа аливаа шийдвэр ард тумнээс хамааралтай байж, тэдний хүсэл зорилгыг тусгадаг байхын төлөө Ардчилсан хүчний холбоог байгуулж байгаагаа үүсгэн байгуулагчид нь анх мэдэгдэж байсан. Энэ зорилго үйл хэрэг болох үргэлжлэл нь энэ Их хурал байлаа.

Монголд ардчилал бодит зүйл болоод 20 жилийг ардаа үдлээ. Ардчилал төлөвшиж байна. Гэхдээ хэтэрхий удаан байна гэдгийг холбооныхон онцолж байгаа. Бас өмнөх нийгмийн удирдлагын хэв загварыг хэвээр өвлөн авсан гэх шүүмжлэл дагалдаж байна билээ. Монголд ардчиллын өв уламжлал байсангүй. Тиймээс алдах эрх байж болох ч одоо энэ нь цаг хугацааны хувьд дуусгавар болох ёстой гэсэн чиг хандлага Их хурлын үеэр илүүтэй анзаарагдсан. Тухайлбал ардчиллыг хэлбэр талаас нь агуулга руу нь шилжүүлэх цаг болсон хэмээн энэ холбооныхон онцолж байна билээ. Өөрөөр хэлбэл бид шинэ нийгмийн барилгаа хуучин тоосгоор босгох гэж оролдоод байгаа гэнэ.

Ингэснээр туулсан замаасаа хамааралтай байх өвчнөөс тойрч чадаагүй гэсэн дүгнэлтийг тэдхийжээ.

Нийгмийн удирдлага, тэндээс гарах шийдвэр иргэдийн олонхийн хүсэл сонирхлоос биш, эрх барьж буй цөөн хүний шийдвэрээс улам бүр хамааралтай болж байгаа нь тодорхой зүйл. Гэтэл ардчиллын мөн чанар ард иргэд шийдвэр гаргадаг байх явдал билээ. Тэгэхээр энэ бол яаж ч бодсон гажуудал. Энэ байтугай гажуудлын улмаас, Монголын нийгэм маань мэс заслын ширээн дээрх өвчтөнөөс өөрцгүй болсныг олон нийтийн уур бухимдал, сэтгэл гутралаас төвөггүйхэн олж хардаг. Хэрэв энэ янзаар цааш явна гэвэл улс төрд үзэл баримтлалын өрсөлдөөн үгүй болж, сонгууль нь улам бүр луйврын шинжтэй болно. Баян хоосны ялгаа улам гүнзгийрч эрх мэдэл, албан тушаалын төлөөх улангасал газар авна. Иймэрхүү дүр зураг ирэх өдрүүдийн өнгө төлвийг илүүтэй тодорхойлж байна. Үүнийг АХХ олж харжээ. Гэхдээ тэд бол далдыг хардаг Далай лам биш. Бас бүхнийг шийддэг эрхтэн дархтан ч биш.

Тэд нийгмийн хөгжлийг хурдасгагч-катализатор байж ардчилах үйл явцыг чанаржуулах явцыг манлайлах зорилгоор байгуулагдсан. Монголын хөгжлийн түүчээ байх нь тэдний зорьж зүтгэж яваа нэг оргил. Өөрсдийгөө хүлээх эрхгүй хүмүүс гэсэн нь ийм учиртай.

Ардчилсан хүчний холбоо анхдугаар их хурлаа хуралдуулж байгаа нь Монголын иргэдийн нийгмийн оролцоог хангах, бодлого боловсруулахад иргэний нийгмийн байгууллагууд, ашиг сонирхлын бүлгүүдийг оролцуулах, төрийн шударга албан хаагчдын эрх ашгийг хамгаалах, тэднийг дэмжихийн төлөө юм хэмээн Их хуралд тавьсан илтгэлдээ тус холбооны ерөнхийлөгч З.Энхболд онцолно билээ.

Ер нь одоо дэлхийн улс төрийн амьдралд намуудын оролцоо нөлөөлөл улам багасч байгаа аүй тогтол хандлага ажиглагдаж байгаа аж. Намын орон зайг нийгмийн байгууллагууд, ашиг сонирхлын бүлгүүд эзэлж байгаа юм байна. Ашиг сонирхлын бүлэг гэхээр бидэнд төдийлөн танил бус сонсогдоно.

Үүнийг тодотговол сонирхлын бүлэг гэдэг нь арваас доошгүй гишүүдээс бүрдсэн холбооны анхан шатны нэгжийг ойлгож болох юм байна. Өөрөөр хэлбэл хүсэл сонирхол, мэргэжил, итгэл үнэмшил, эрх ашгаараа нэгдсэн бүлэглэлүүдээс өөрсдийнхөө сайн сайхны төлөө, өргөн утгаараа нийгмийн хөгжлийн төлөө дэвшүүлж буй аливаа санал санаачлагад Ардчилсан хүчний холбоо мэдрэмтгий хандаж, төрийн шийдвэр болгон хувиргахын төлөө ажиллана гэсэн үг юм байна. Энэ бол нийгмийг удирдахад иргэдийн оролцоог хангах нэг хэлбэр бололтой.

Тус холбооныхон “Утаагүй Улаанбаатар”, “100 мянган айлын орон сууц”, “Сайншандын хүнд аж үйлдвэрийн цогцолбор”, “Эскпортын олон гарцыг хангах дэд бүтэц” зэрэг хөгжилд чиглэсэн, ажлын байрыг олноор бий болгох төслүүдийг дэмжиж, Засгийн газрын томоохон бүтээн байгуулалт өрнүүлэх боломжийг хангахын төлөө шахаж, шаардаж ажиллахаа илэрхийлсэн. Харин улс орны өмнө тулгарч буй хөгжлийн асуудлуудад намын болон бүлэглэлүүдийн эрх ашгийн зүгээс тээг тавих, хувийн эрх ашгаа нийгмийнхээс дээгүүр тавих оролдлого бүрийг тас цохин, шудрага үнэнийг сахиулан ажиллахаа бас илэрхийлнэ билээ.

АХХ-ны анхдугаар Их хуралд 800 орчим төлөөлөгч оролцсон. Нэгдсэн хуралдаанаас гадна “Шинэ Улаанбаатар”, “Нийгмийн салбарын шинэчлэл”, “Байгаль орчин, экологи”,. “Улс төр, эрх зүйн шинэчлэл”, “Шинэ хөдөө” гэсэн чиглэлээр салбар хуралдаан боллоо.

П.Ядамдорж

С.Төрбурам: Бид дараа дараагийн чадалтай залуустаа гүүр тавьж өгөх ёстой
АНУ-д ажиллаж, амьдарч буй хайчилбарын нэрт мастер, зураач С.Төрбурамтай интернэтээр ярилцсанаа уншигчдадаа толилуулж байна.

-Та Америкт амьдраад багагүй оныг үдэж байна. Юун түрүүнд аль хотод, ямар ажил эрхлэн

амьдарч буйгаа танилцуулаач. Сураг сонсох нь ээ, уран бутээлээ туурвиад, үзэсгэлэнгээ гаргаад

амжилттай яваа гэсэн?

-Америкт ирээд даруй таван жил болжээ. Цаг хугацаа биднийг хүлээдэггүй болохоор нэг л мэдэхэд он цагийг үдсэн байх юм. Одоо Калифорни мужийн Бениция гэдэг жижигхэн хотод, бусдын л адил ажиллаж, амьдарч байна. Ирээд мэргэжлийн чиглэлээр ажиллаж үзлээ. Энэ хугацаанд их зүйл сурч, эргэн тойрноо дахин огт өөр нүдээр харж, мэдэрч, ажиллаж сурч байх шив дээ. Юутай ч аль болох мэргэжлийн хүмүүстэй ойр байх гэж хичээсэн болохоор ч юм уу азаар их сайн хүмүүстэй хамтарч ажиллаж байгаа. Харин одоохондоо гэр зуур, өөрийнхөө бүтээл, ном хоёр дээр арай тогтвортой ажиллаж байна даа. Энд ирээд тийм олон үзэсгэлэн гаргаагүй ээ. Эхлээд үзэсгэлэн гаргая гэж боддог байлаа. Сүүлдээ эндхийн урлагийн ертөнц рүү гүн орох тусам зүгээр нэг үзэсгэлэн гаргах хангалтгүй санагдаж, эндхийн бүтээлчдийн хэмжээнд, тэр орчинд нь, тэр хүрээнд нь орж яагаад болохгүй гэж бодох болсон. Гэхдээ юм гэдэг тийм ч амар байдаггүй шүү дээ. Энд урлагийн зах зээл гэдэг тийм ч амар хялбар зүйл биш байдгийг ойлгосон. Энгийн үзэсгэлэн гаргах, үзэсгэлэнд оролцох гэдэг тийм ч хэцүү биш ээ. Харин өөрийн хийж байгаа зүйлээ олны хүртээл болгох, олон нийтэд таниулах, дээр нь зах зээлд оруулах гэдэг амаргүй зүйл байдаг юм байна. Мэдээж уран бүтээлчийн хувьд бол хийж л байна. Урьдахаасаа мэдээж өөрчлөгдөж, огт өөр төвшинд явж байгаа. Өөрөө өөртөө л өндөр хариуцлага тооцож, хийж сууна даа.

Гэхдээ Америкт хайчилбар Европын улсууд тэр тусмаа Швейцарь, Франц, Герман, Польш, Орос шиг олны хүртээл болоогүй, шинэ тулгар урлагийн төрөл шахуу юм. Америкийн Пенсильванн мужаас өөр мужид тэр бүр хайчилбарыг мэддэггүй гэхэд болно. Уулзсан хүмүүс 1920 оны үед л сүүдэр дүрс хийдэг ганц хоёр хүн байсан гэх боловч хэн, хэзээ, ямар зүйл хийсэн талаар тодорхой зүйл бага юм билээ. Зарим хүмүүс миний эмэг эхийн ийм хайчилбар бий гэх ч юм уу, эсвэл надад дээр үеийн өвөөгийн маань өгсөн хөрөг байгаа ч гэх юм уу, нэг л үлгэр домгийн юм шиг, эсвэл огт мартагдсан зүйлээ олохгүй байгаа юм шиг сэтгэгдэл төрөх нь энүүхэнд санагдах үе зөндөө тааралдаж байлаа. Энд миний мэргэжилтэй их ойр урлаг бол комикс байсан. Сан-Франсиско, Сан-Хосе, Сан Диего, Оакланд хотуудад болдог комиксийн зөвлөгөөнүүдийг аль болох алгасалгүй үзэж, бас ч зүгээргүй 2-3 удаа өөрийнхөө бүтээлүүдийг тавьж хүмүүст сонирхуулж, санаа оноо солилцож үзсэн шүү.

Комикс бол зургаар бүх үйл явдлыг дүрсэлж ном болгон хэвлэсэн кино гэмээр юм уу даа. Харин энэ том хүрээллийн зураачид нь бүгд л гайхалтай авъяастай хүмүүс байдаг. Тэнд зөвхөн чадалтай зураачид нь ажилладаг гэхэд болно. Тэр олон авъяаслаг зураачид бөөгнөрсөн тэр газар маш хүчтэй энергийн хүч нөлөөлж байх шиг санагддаг. Зураачдын бүтээлийг үзээд явж байхад өөрийн эрхгүй зурмаар санагдах энүүхэнд л дээ. Ер нь Америкийн комиксийн ертөнц бол өөрийн гэсэн хүрээтэй, өөрийн гэсэн шүтэн бишрэгчидтэй, асар том үйлдвэрлэлийн салбар юм. Комиксийн зураачид өөрсдийгөө хэзээ ч уран бүтээлч гэдэггүй хэрнээ, тэд дүрслэх урлагийн хувьд маш өндөр төвшинд боловсорсон, маш ажилсаг, туйлын авъяаслаг хүмүүс байдаг юм. Ер нь дэлхийд комикс хүчтэй хөгжсөн улсуудад Америк, Аргентин, Япон, Франц, Хятад, Итали, Испани улсууд тэргүүлэх байрыг эзэлнэ. За тэгээд шүтэн бишрэгчид нь гэр бүлээрээ, бүр өлгийтэй хүүхдээ хүртэл комиксийн баатрын хувцсаар өвч хувцаслаад л ирж сонирхдог, энэ нь бас нэг талаар сайхан соёл юм шиг.

-Гадаадад гарч амьдрахаар шийдсэн тэр шалтгаан, нөхцөлийн талаар өнөөдөр эргээд санахад юу бодогдох юм?

-Би өөрийгөө гадагшаа дүрвэсэн гэж хэзээ ч бодож байсангүй. Яахав, хувь заяаны эргүүлэг ч гэмээр юм уу, эсвэл хувь заяаны төөргөөр энд нэг л мэдсэн ирчихсэн, нэг л мэдсэн тийм тохиол бүрдсэн байсан л даа. Би уг нь их гэр амьтай хүн. Гэрээсээ ер нь цухуйх дургүй л дээ. Хийж бүтээх, уншиж мэдэхээс өөр бодох зүйл байгаагүй гэвэл худлаа. Хийж байсан, хийж байгаа, хийх гэж байгаа бүхнээ дуртайдаа л хийгээд суудаг байх. Гэхдээ энд ирээд их зүйлийг огт өөрөөр хүлээж авахгүй бол, орчинтойгоо зохицож, орчноо тэр тусмаа өндөр хурдацтай энэ оронд түргэн хурдацтай урлаг соёлын эргүүлэгт төөрөхгүй байх, тухай бүр нь өөрөө өөрийгөө цэнэглэж, түүртэхгүй байж сурахгүй бол мэдээж хүссэн хүсээгүй орон зай, цаг хугацаа сургаад ойлгуулаад өгнө л дөө. Бүх зүйлийг хурдан сэхээрч, өөрийгөө байнга шинэ тутам шинэлэг зүйлээр баяжуулж, шинэ-хуучин арга барилыг хослуулж, түүн дээрээ улам шинэлэг гэрэл гэгээ нэмж байхгүй бол, мэдрэхгүй бол юм хийж байгаа бидний сэтгэл зүй хоцрогдоод, хийсэн зүйл маань хэнд ч хэрэггүй мэт санагдах үе зөндөө.

-Нэг үеэ бодоход манай зураачид гадаадад үзэсгэлэнгээ гаргадаг, бүтээлээ худалддаг болж. Гадаад зах зээлд гарахад, өөрсдийгөө таниулахад юуг анхаараасай гэж боддог вэ. Таныг энэ талын туршлага хуримтлуулсан болохоор ингэж асууж байгаа хэрэг л дээ?

-Манай зураачид үнэндээ хаана ч очсон хэнээс ч дутахгүй авъяас чадалтай. Америкт үнэндээ мянган Төрөө ирсэн ч багтах зай бий. Харин бид дараа дараагийн чадалтай залуустаа гүүр тавьж өгөх ёстой гэж би боддог. Энэ талаар хийх зүйл, хийж байгаа зүйл бий. Мэргэжлийн зураач нарт юу зөвлөх вэ гэвэл олон улсын уралдаан тэмцээнд сайн оролцох хэрэгтэй. Олон газар явж нүд тайлах хэрэгтэй. Олон зураачийн тоосон дунд ороод үзэхээр аргагүй нэгийг бодож эхэлнэ дээ. Дэлхийн чансаатай том урлагийн арга хэмжээнүүд, уралдаан тэмцээнд л орж байж олны танил болохоос Монголдоо л байгаад байвал түмэн жил болсон ч бахь байдгаараа байх байх аа.

-Хайчилбар маш нарийн ажиллагаатай, аргагүй авъяас шаардсан, “үг”-ээр бол хэцүү хэллэгтэй урлаг. Миний мэдэхийн манайд Тан шиг хайчилбараар мэргэшсэн хүн гарахгүй байгаа?

-Хайчилбар бол үнэхээр техникийн хувьд амаргүй урлагийн нэг төрөл. Хүмүүс хайчаар хийдэг гэхээр гайхахаас биш, хайчилж байхдаа баримал шиг л гурван орон зайд харж хийдэг гэдгийг сайн ойлгодоггүй л дээ. Ер нь хайчилбарч хүнд уран барималч хүнд байдаг тийм мэдрэмжээр цаасаа хайчлах л хамгаас хэцүү байдаг байж магад. Мэдээж хайчилбар онолын хувьд хэцүү. Сайн, муу

алдаа оноотой зүйл их байдаг.

Тэр бүр хайчилбарын ном сурах бичиг байхгүй болохоор залуус, сонирхогчид зөвхөн бие биенээсээ харж хуулах маягаар л хийж сурч байна. Би ч бас тэр л зарчмаар сурсан. Гэхдээ одоо энэ сурсан бүхнээ нэг ном болгоод гаргачих юмсан, тэгвэл олон хүн чухам бүрэн утгаар шинэлэг гайхам урлагийн бүтээл хийх тийм үе ирээсэй гэж мөрөөддөг юм. Гэхдээ энэ тийм ч хүрч болохгүй мөрөөдөл биш ээ. Харин өнөөгийн хүмүүс, тэр тусмаа монголчууд маань зоосны нүхээр урлагийг ойлгохгүй байж сурах хэрэгтэй байна аа. Мэдээж мөнгийг мөнгө гэж, бидний амьдралд ямар их хэрэгцээтэй юм бэ гэдэг утгаар нь ойлгодогтой адил урлагийг урлагийн хэмжээнд нь мэдэрч, ойлгож, цэгнэж байж л урлаг урлагийн дайтай хөгжинө л дөө.

-Монголд байхдаа нэг хэсэг багшилж байсан. Америкчууд хайчилбар заалгая, шавь оръё гэдэг үү?

-Одоогоор энд заалгая, суръя гэсэн хүн алга аа. Тэгээд ч би өөрөө зааж өгье гэхэд шаардлага хангах хүн бараг байдаггүй л дээ. Энд хүмүүс их завгүй, дээр нь тэр бүр биенээ ойлгож ажиллахад хэцүү. Тэр тусмаа мэргэжлийн тал дээр. Ер нь Америкт уран зураг, баримал л бусад урлагийн төрлүүдээ дагуулж явдаг. Харин сүүлийн үед дижитал урлаг хүч түрж байна. Мөн янз бүрийн компьютер технологийн урлагууд кино урлагтай холилдон маш өндөр хурдацтай хөгжиж байна. Америк угаасаа кино урлагийн тэргүүлэгч орон. Тиймээс энд cap бүр шинэ шинэ кино гарч, шинэ шинэ үеийг нээж байх юм. Энэ нь цаг мөч гэдэг ямар хурдацтай явааг хэлээд ойлгуулаад байх шиг.

-Дүрслэх урлагийн өөр төрлөөр бүтээл хийж байна уу?

-Сүүлийн үед цэвэр мөнгөөр юм хийх их сонирхолтой болсон. Зарим нэг хуучны олдворуудыг хувилж, эсвэл шинэ технологи ашиглаад хийж үзэхээр сонин л юм билээ. Би угаасаа чимэглэлийн барималч хүн, коллежид манай нөгөө групп уран дархны ангийн хүүхдүүд байлаа. Бид бие биеийнхээ хичээлийг хийхэд тусалдаг байсан. Тэр нь одоо хэрэг болж байна л даа. Хүний сурах мэдэхэд орой үгүй гэдэг үнэн юм байна.

-Уран бүтээлч бүхэн мөнхийн эрэлчин байдаг гэж боддог. Эрэл, олз, мухардал гээд зогсолтгүй үргэлжлэх явц дунд өөрийгөө олох, өөрийгөө тунхаглах зам бүр өөрийн онцлогтой байдаг байх. Уран

бүтээлчийн хувьд энэ хугацаанд хэрхэн өссөн гэж боддог вэ?

-Уран бүтээлч хүн мөнхийн эрэлч гэж үү? Тэр үнэн. Эцсийн амьсгаа авах хүртлээ л хийх юм шүү гэж боддог. /хэхэ/ Уран бүтээлч хүн бүр адил. Мэдээж энэ эрэлд алдаа оноо, мухардал бүгд л бий. Харин хувь хүний онцлогоос болоод зарим нэг зүйл содон сонин, өвөрмөц байдаг байж болох юм. Би хэзээ ч өөрийгөө тунхаглаж байгаагүй л дээ. Хийдгээ хийсэн л гэж боддог. Монголчууд маань намайг миний бүтээлээр мэддэг. Тэр нь л надад хэмжээлшгүй шагнал гэж боддог ш дээ. Цагийн юм цагтаа нээгдэх биз дээ.

-Монголынхоо тухай мэдээллийг өдөр бүр авдаг байх. Манай дүрслэх урлагийн хөгжил ямар төвшинд явна. Хүмүүсийн урлагийн боловсролыг дээшлүүлэхэд уран бүтээлчид өөрсдөө юу хийх ёстой юм бол?

-Монголынхоо улстөрийн талаар бол уншдаггүй ээ. /хэхэ/ Харин урлаг соёлын талаар мэдээлэл авалгүй яахав. Залуус их юм хийж байна. Тэднийг зөв залж, зөв дэмжих юмсан гэж боддог. Хүүхдүүдэд бүр бага ангиас нь эхлээд урлагийн хүмүүжил олгох хэрэгтэй л дээ. Ядаж улиралд нэг музей үзүүлдэг, телевизээр урлагийн нэвтрүүлэг байнга гаргадаг, зураачдыг, тэдний бүтээлийг сурталчлах, ер нь урлагийг сурталчлах талаар төр засгаас л анхаарахгүй бол зөвхөн зураачид өөрсдөө сурталчилж дэлхий дахинд танигдана гэж хэзээ ч байхгүй. Тэгээд бас урьдын хүнд суртлын баглаанаас салахгүй бол хэчнээн сайхан юм яриад хэрэг байхгүй ээ. Манай олон авъяас билэгт зураачид хийдгээ хийсэн, хийж ч байна. Тэд хэзээ ч, хэнээс ч гуйгаагүй ээ. Мэдээж гуйхгүй, харин бид өөрсдийгөө үнэлж цэгнэж, хийснийг нь хайрлаж хямгадаж сурах хэрэгтэй байна даа.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр голлон ажиллаж байна. Саяхан Японд шинэ номоо хэвлүүлсэн байх аа?

-Сүүлийн үед Ижил мөрний татар хатны хөрөг дээр ажиллалаа. Их ч зүйл уншлаа, судаллаа. Мэдэхгүй зүйл ч зөндөө юм. Юутай ч хийж дуусгасан. Хэсэг амсхийгээд өөр ажил руу дайрна даа. Ер нь би хуучин сургуулиар хүмүүжсэн хүн бололтой. Юу гэвэл миний бараг бүх багш Оросын сонгодог сургуулиар дамжсан. Маш өндөр боловсролтой багш нар байсныг бахархахаас аргагүй. Тиймээс би хайчилбарыг илүү академийн /сонгодог сургууль болох бодит дүрсээ дагаж дүрсэлдэг гэмээр юм уу даа/ тал руу нь барьж хийх сонирхолтой. Гэхдээ дорно дахины уран нарийн зураасны хэв шинжээ хадгална. Мөн сүүлийн үед хүний хувь төөрөг, заяа тавилангийн талаар олон ном уншлаа. Тэгээд амьдралын гүн ухаан, тоон орон зайн талаар их сонирхож эхэлсэн. Too орон зай болоод ирэхээрээ ойлгоход маш хялбар болдог юм байна. Тэгээд ч ямар нэг дүрс, тоо ерөөсөө хэлбэр дүрс л байвал тэр бүхэн ямар нэгэн байдлаар бодитой болон бодит бус зүйлийг илэрхийлж байдаг. Түүнээс гаргалгаа хийж байна гэдэг нь зураач хүн шинэ сэргэг бүтээл хийж байгаа хэрэг юм.

Ер нь бол бүх зүйл маш энгийн бөгөөд хялбар. Үнэндээ энэ амьдралд хэцүү зүйл гэж тун цөөн байх. Хүн хүсвэл хүрэхгүй зүйл, хийж болохгүй сэдэв гэж байхгүй ээ.

Хүний чадварын боломж хязгааргүй мэт. Би гүн ухааны ном уншихаараа орчноосоо тасраад алга болчихдог. Тиймээс бага уншихыг хичээдэг./хэхэ/ Сайн болоод сайхан номноос хараа минь ямагт зууралдаастай л даа. Ер нь ном худалдан авах, унших хоббитой. Японы Кейко Нонака гэдэг зохиолч, орчуулагчтай хамтарч “Гэсэр” хүүхдийн ном хэвлүүлсэн. Бид хоёр санаандгүй интернэтээр танилцаад, эхлээд насанд хүрэгсдэд зориулсан “Гэсэр” номын чимэглэл дээр хоёр жил гаран ажиллаад, үнэ өртөгөөс нь болоод энэ хүүхдийн хувилбарыг хийсэн юм. Миний хувьд үргэлжлүүлэн чимэг хийсээр л байгаа. Удахгүй хэвлүүлэхийг бодно оо.

-Монголдоо хэзээ ирэх вэ. Ойрын үед үзэсгэлэнгээ гаргах уу?

-Мэдээж Монголдоо тун удахгүй очно. Тэр үед хамгийн сайн бүтээлүүдээрээ хүмүүсийн нүд, сэтгэлийг баясгахыг хичээнэ ээ.

Л.Эрдэнэмаа

Унгарын Ерөнхийлөгч Европын стандартыг монголд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Бүгд Найрамдах Унгар Улсын Ерөнхийлөгч Шойом Ласлод бараалхав. Ерөнхийлөгч Шойом Ласло БНУУ Европын холбооны гишүүн орон болсноос хойш анх удаа Монгол улсын Ерөнхий сайд албан ёсоор айлчилж буйд ач холбогдол өгч хамтын ажиллагааны ирээдүй их байгааг онцлон тэмдэглэв.2011 оноос БНУУ Европын холбоог даргална. Тиймээс тухайн үед Европын холбоо, Монголын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах сайхан боломж бий болж байгааг хэллээ. Мөн БНУУ-ын Үндсэн хуулийн цэцийн дарга байхдаа хууль эрх зүйн туршлагаас хуваалцахаар Монгол Улсад айлчилж байснаа өгүүлж, цаашид уур амьсгал, хөдөө аж ахуй, геофизик, геологийн салбарт хоёр орон хамтран ажиллах ирээдүйтэйг дурдав.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн босгон дээр анхны албан ёсны айлчлалаа Унгараас эхэлж байгаа нь санаандгүй зүйл биш гэлээ. Тэрээр Монголтой адил нийгмийн нэг тогтолцоонд байсан БНУУ нь Европын холбоонд элсэхдээ түүний нөхцөл, шалгуур, стандартыг ханган улс орноо түргэн хурдацтай хөгжүүлж буй бэлэн туршлагыг судалж, өөрийн орны нөхцөлд тохируулан хэрэгжүүлэх зорилт тавьж байгаагаа тайлбарлалаа.

Хоёр орны хооронд улс төрийн дээд, өндөр түвшинд тогтсон яриа хэлэлцээний давтамжийг хадгалах нь хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд хувь нэмэр болохыг тэмдэглэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндийг Монгол Улсад айлчлах урилгын хамт уламжлав. Мөн Унгарын хөгжлийн түүхээс суралцах, уул уурхай, экологи, боловсрол зэрэг олон салбарт хамтран ажиллах санал гаргав.

Ерөнхий сайд С.Батболд Унгар улсаас анхны албан ёсны айлчлалаа эхлэв
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд анхны албан ёсны айлчиллаа Бүгд Найрамдах Унгар Улс /БНУУ/-аас эхэллээ. Айлчлалын хүрээнд С.Батболд БНУУ-ын Ерөнхий сайд Байнаи Гордонтой уулзлаа.

Тэрээр Европын холбооны стандартуудыг бүхий л салбарт хэрэгжүүлэх зорилт тавьж байгаа. Энэ зорилтоо биелүүлэх үүднээс Европын холбоотой байгуулах “Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр”-т Европын стандартыг Монголд нэвтрүүлэх тухай тусгай заалт оруулах болсныг мэдээлж, уг асуудлаар Унгар улстай хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлэв. Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын эрх ашгийг хамгаалах Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг идэвхтэй дэмжихийг Унгарын талд мөн хүсэлт болголоо.

Ерөнхий сайд Байнаи Гордон эдгээр саналыг дэмжиж буйгаа илэрхийлж, ялангуяа 2011 онд БНУУ Европын холбоог тэргүүлэх  хугацаандаа Европын стандартуудыг нутагшуулах зорилт тавьж байгаа монголын саналд дэмжлэг үзүүлж, өөрсдийн мэргэжилтнүүдээ ажиллуулахад бэлэн байгаагаа дурдав.

Ерөнхий сайд нарын хэлэлцээний хүрээнд Унгар улсад суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, Улаанбаатарын инженерийн шугам сүлжээг шинэчлэх, геофизикийн хамтарсан хүрээлэн байгуулах, боловсрол, соёл шинжлэх ухааны хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтарсан зөвлөл байгуулах, 25 сая. ам долларын хүүгүй зээлийн хэрэгжилтийг түргэтгэх зэрэг асуудлыг ярилцан шийдвэрлэхээр боллоо.

Хоёр орны Ерөнхий сайдын уулзалт, хэлэлцээрт Монголын талаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О.Эрдэнэчимэг, Сангийн сайд С.Баярцогт, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, Монгол-Унгарын парламентын бүлгэмийн дарга Р.Буд, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх О.Оч, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, ГХЯ-ны Европын газрын захирал Ш.Одонбаатар зэрэг албаны хүмүүс оролцов.

Уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, БНУУ-ын Ерөнхий сайд Байнаи Гордон нар хамтарсан хэвлэлийн бага хурал хийж айлчлалын ач холбогдол, хэлэлцсэн асуудлуудын талаар сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариуллаа

Ерөнхий сайд С.Батболд Будапештийн “Алтан түлхүүр”-ийг гардан авлаа
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Бүгд Найрамдах Унгар Улсад хийж байгаа албан ёсны айлчлалынхаа хүрээнд Будапешт хотын захирагч Д.Габортой уулзав.

Ерөнхий сайд С.Батболд Будапешт хотын дарга, хотын захиргааны ажилтан, нийт оршин суугчдад талархал илэрхийлж хоёр орны нийслэлийн харилцааг олон салбарт өргөжүүлэн хөгжүүлэх боломж байгааг тэмдэглэв. Будапешт хотын захирагч Д.Габор Ерөнхий сайд С.Батболдод оршин суугчдынхаа өмнөөс талархал илэрхийлж, энэ айлчлал нь хоёр орны нийслэл хотуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр болж байгааг онцлон дурдлаа.

Уулзалтын үеэр Будапешт хотын дарга Д.Габор хоёр орны хооронд найрамдал харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан ах дүү хотуудын харилцааг билэгдэн Монгол Улсын Ерөнхий сайдад Будапешт хотын “Алтан түлхүүр”-ийг гардуулж өгөв.

Ерөнхий сайд С.Батболд Унгарын хөгжлийн туршлагаас суралцах, хоёр орны хамтын ажиллагааг улам өргөтгөх үүд хаалгыг нээх түлхүүрийг гардан авсандаа баяртай байгаагаа илэрхийлэн хотын хүндэт зочны “Алтан дэвтэр”-т сэтгэгдлээ бичиж үлдээв.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, Будапешт хотын дарга Д.Габор нар усны чиглэлийн боловсон хүчин бэлтгэх, Биокомбинат орчим үерийн усны далан барих, техник эдийн засгийнх нь үндэслэлийг хийх, соёлын өвийг хамгаалах, иргэдийн хурлын ажиллагааг идэвхижүүлэх тухай хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурав гэж Засгийн газрын  Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Лууван, төмсөөр уралдааны машин бүтээжээ
Британийн эрдэмтэд анх удаа хүнсний бүтээгдэхүүнээр уралдааны машин бүтээжээ. “Формула-3” ангиллын уралдааны машины их биеийг лууван, төмсний цардуул болон маалингаар хийсэн бол хөдөлгүүр нь шоколадаар ажилладаг тухай ИТАР-ТАСС агентлаг мэдээлэв.

Байгалийн гаралтай материалаар хийсэн машин уралдах чадвартай юм. Машины туйлын хурд нь 215 км цаг бөгөөд цагт 100 км-ыг 2,5 секундэд туулах чадвартай. Английн Уорик хотын их сургуулийн эрдэмтэд шинэ бүтээлээ АНУ-ын Массачусетс муж улсын Технологийн их сургуулийн ивээл дор болсон эрчим хүчний шинэ технологийн бага хурал дээр танилцуулжээ. Машиныг бүтээхэд 200 мянган доллар зарцуулсан байна.

Машины гадна талыг сэргээгдэх органик буюу дахин боловсруулсан хүнсний ногоогоор хийжээ. Гэхдээ БМВ компанийн бүтээсэн 2 литрийн эзэлхүүнтэй ердийн металл хөдөлгүүр суурилуулсан байна. Хөдөлгүүр биотүлш буюу шоколадаар ажилладаг, мөн ургамлын тос ч таардаг ажээ. “Формула 3” нь уралдааны машины гуравдугаар зэргийн ангилал юм. Энэ ангиллын тэмцээнд залуу нисгэгчид уралддаг.

Хэд хоногийн өмнө Британид бас нэгэн “байгалийн” автомашин танилцуулсан нь нунтаг кофегоор ажилладаг хөдөлгүүртэй ажээ. Уг машиныг Би-Би-Си телевизийн шинжлэх ухааны алдартай хөтөлбөрийн захиалгаар бүтээсэн байна.

Д.Жаргал

Судан улсад цэргийн хээрийн эмнэлэг оруулна
Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар Батлан хамгаалахын сайд Л.Болдын танилцуулсан Төв африкийн Судан улсад явагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол улсын зэвсэгт хүчний хоёрдугаар шатны цэргийн хээрийн эмнэлэг оруулах асуудлыг хэлэлцэж дэмжсэн шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр гарахын өмнө уг асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар мөн хэлэлцэж зөвлөмж гаргаад байсан юм.

Ингэснээр манай зэвсэгт хүчин НҮБ-ын болон олон улсын энхийг сахиулах ажиллагаан дахь оролцоо шинэ хэлбэрээр баяжиж зэвсэгт хүчний олон талт үүрэг гүйцэтгэл сайжирч байна. Хоёрдугаар шатны цэргийн хээрийн эмнэлэг гэдэг нь эмнэлэгийн анхан шатны тусламжаас эхлээд дунд түвшний мэс заслуудыг гүйцэтгэх чадвартай, аймгуудын эмнэлэгээс дээш шатны эмнэлэг байдаг бөгөөд манай улсаас суданд илгээх цэргийн эмнэлэгийг 80 орчим эмч, эмнэлэгийн ажилтантай байхаар төлөвлөж байна.

Ийнхүү манай цэргийн эмнэлэгийнхний зорихоор болж байгаа Судан дахь НҮБ-ын ажиллагаа нь энхийг сахиулах чиглэлээр дэлхий дахинд хэрэгжиж байгаа хамгийн том ажиллагаанд тооцогддог. 2007 оноос эхэлсэн уг ажиллагаанд 57 орны 16000 орчим цэргийн албан хаагч болон олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд олноор үүрэг гүйцэтгэдэг бөгөөд цэргийн албан хаагчдын тоог цаашид 20000-д хүргэх талаар яригдаж байгаа юм.

Жилийн 1.7 тэрбум ам.долларын төсөвтэй уг ажиллагаанд хоёрдугаар шатны цэргийн  хээрийн эмнэлэг оролцуулснаар манай зэвсэгт хүчний эмнэлэгийн үйл ажиллагаа өндөр түвшинд хүрэхийн зэрэгцээ цэргийн эмч нарын мэдлэг, туршлага, үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлж зэвсэгт хүчний клиникийн төв госпиталийг хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой байх болно.

Мөн энхийг сахиулах ажиллагаанаас нөхөн төлбөрөөс Зэвсэгт хүчний хөгжлийн санд оруулах орлого хоёр дахин нэмэгдэх юм.

Жирэмсэн гэдгээ мэдсэнээс гурван цагийн дараа төржээ
Британийн үсчин бүсгүй Белинда Ваите эмчид үзүүлэн давхар биетэй болсон гэдгээ мэдсэнээс ердөө гурван цагийн дараа амаржиж, охинтой болжээ. 21 настай Белинда өнгөрсөн есөн сарын хугацаанд хэд хэдэн удаа эмнэлэгт хандсан ч түүнийг тулай өвчтэй хэмээн оношилж байжээ.

Гэвч тэрбээр эсэн мэнд амаржиж, Льюзе охиноо төрүүлжээ. “Бид эмчийн оношийг анх сонсоод их гайхсан. Гэхдээ охинтой болсондоо баяртай байна. Жирэмсний сүүлийн саруудаас л миний дотор нэг юм хөдлөөд байгааг мэдэрдэг болсон. Гэхдээ би өөрийгөө жирэмсэн болсон гэж огт төсөөлөөгүй” гэж Белинда ярьжээ. Белинда бие нь өвдөх үед эмнэлэгт очиход тулай өвчтэй хэмээн эмч хэлдэг байжээ. Харин охиноо төрөхийн өмнөх өдөр түүний гэдэс маш их базалж өвдсөн учир дахин эмнэлэгт очиход түүнийг гурван сартай жирэмсэн гэж хэлсэн байна. Тэрбээр есөн сартай жирэмсэн болохыг дахин хийсэн шинжилгээгээр тогтоожээ. “Гэнэт хүүхэдтэй болоход хэн ч надад итгэхгүй байсан” гэж Белинда ярьжээ. Жирэмсэн эхийн өвчнийг оношийг буруу тогтоосон Британийн Девон мужийн эмнэлэг ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.

С.Отгонбаяр

Юрий гагарин: 108 минут дэлхийг өөрчилсөн
Юрий Гагарин эх дэлхийдээ газардахад түүнийг дэлхий даяар хайрлаж байв. Сансрын “Восток” хөлгөөсөө инээмсэглэсэн гарч ирсэн  Гагарины дүр төрх олны сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн бөгөөд анхны нисэгч тэрбээр хэрэв өдийд амьд сэрүүн байсан бол гуравдугаар сарын 9-нд 75 насны ойгоо тэмдэглэх байсан юм.

Гагарин 1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд сансрын “Воскток-1” хөлгөөр хөөрч, сансар огторгуйд зорчсон хамгийн анхны хүн болсон билээ.

Хуучин ЗХУ сансарт нисэгчээ илгээхээр 20 хүн бэлтгэсний нэг нь Гагарин байлаа. Дэлхийн анхны сансрын нисэгч гэх азтай эр 1934 онд Гжатск хотын ойролцоох тосгонд төржээ. Хожим нь Гжатск хотын нэрийг өөрчилж, Гагарин хот болгосон байна.  Дэлхийн II дайны үеэр төрсөн Гагарин германчуудын эзлэн түрэмгийллээс амьд үлдсэн ч дайнаас шалтгаан дунд сургуулиа дүүргэж чадаагүй аж. Дайны дараа тэрбээр нисэгчийн сургуульд сурах зорилготой техникийн коллежид элсэн оржээ. Гагарин эрүүл мэндийн үзлэгээр өндрөөрөө тэнцэхгүй байсан учир ийм сонголт хийсэн байна. Тэрбээр 157 см өндөр байжээ.

Түүний найзууд нисэх дадлагад эрт гарсан байна. Гагариний хувьд бусдаасаа намхан байсан бөгөөд онгоцны бүхээгийн цонхоор орчноо сайн харж чаддаггүй учир нисэх онгоцоо газардуулахад төвөгтэй байжээ. Тиймээс Гагарин нислэгт гарахдаа суудлаа өндөрсгөх дэр авч явдаг байсан гэх яриа ч гарч байв. Гэсэн хэдий ч тэрбээр шийдэмгий, хичээл зүтгэлтэй гэдгээ илтгэн харуулснаар түүнийг сансрын нисэгчийн сонгон шалгаруулалтад сонгосон юм.

Гагариний ниссэн сансрын хөлөгт олон янзын тоног төхөөрөмж байсны дотор 25 гэсэн бичиг бүхий дардастай захидал байжээ. Энэ тоо нь сансрын хөлгийн гар жолоодлогыг идэвхжүүлэх нууц дугаар юм. Сансрын хөлөг бүрэн автомат удирдлагатай байсан бөгөөд удирлагын системд ямар нэг доголдол гарсан тохиолдолд гар жолоодлогыг идэвхжүүлж, газардах байв.

Гагаринийг эх дэлхийгээс хөөрөхийн өмнө нууц дугаар байгаа талаар түүнд огт дурдаагүй аж. Задгай сансарт гарсан хүн солиоролд автаж болзошгүй гэж сэтгэл мэдрэлийн эмч нар үзэж байсан нь үүний шалтгаан юм. Гагарин хэрэв хөөрөхөөсөө өмнө нууц дугаарыг мэдсэн бол тэрбээр магадгүй сансрын солиоролд автан үүнийг ашиглаж, ЗХУ-ын чухал даалгаварт ажлыг сүйрүүлж болзошгүй гэж үзэн нууц дугаарыг нуусан гэж тухайн үеийн мэргэжилтнүүд ярьсан байна.

Гагарин сансарт нисэхэд Зөвлөлтийн мэдээллийн агентлагууд гурван төрлийн мэдээлэл нэвтрүүлэхээр бэлтгэж байжээ. Үүний нэг нь сансрын нислэг амжилттай болсон тухай, хоёр дахь нь сансрын хөлөг хөөрөхдөө сүйрсэн тухай, гурав дахь нь дэлхийн хамгийн анхны сансрын нисэгч нислэгийн үеэр амь насаа алдсан тухай мэдээлэл байв. Гэвч сүүлийн хоёр мэдээллийг нэвтрүүлэх шаардлага гараагүй юм.

“Энэ бол миний амьдралын хамгийн жаргалтай мөчийн нэг” гэж Гагарин сансарт нисэхээс хэдхэн минутын өмнө хэлсэн бөгөөд тэрбээр сансрын хөлгийн бүхээгт суухаасаа хэдхэн секундын өмнө “Алив явцгаая” гэж хэлснийг  ЗХУ даяар, дараа нь дэлхий даяар дахин дамжуулжээ. Ийнхүү Гагарин сансрын хөлөгтөө суун хөөрч, нислэг нь төлөвлөсний дагуу болсон. Тэрбээр хожим нь ярихдаа, пуужингийн гал маналзахад би эхнэр, хоёр охиноо л бодож байлаа гэжээ. Гагарин задгай сансарт хөлөгтэйгөө 108 минут аялсны дараа эх дэлхийдээ эргэн ирсэн билээ. Сансрын хөлгөөр хөөрөхийн өмнө болон эх дэлхийдээ газардсаны дараа Гагарин инээмсэглэсэн нь түүнийг дэлхий даяар таних тэмдгийн нэг болсон.

Гагарин хөлгөөсөө буусны дараа хүмүүс түүнийг нижгэнэсэн алга ташилтаар угтан ЗХУ-ын удирдагч Никита Хрушев биечлэн тосч аван найрсгаар гар барьжээ. Тийнхүү Гагарин дэлхийн алдартай хүн болж, олон улсад айлчлахад төрийн тэргүүн нар нь хүлээн авч уулзаж байв. Тэрчлэн сансрын нисэгчийг Кубад аялах үеэр амь насанд нь халдахаар хуйвалдсан ч гэх яриа байдаг. Гудамж талбайд Гагаринтай таарсан хүн бүр түүнтэй үргэлж хүндэтгэлтэй харилцдаг байсан бөгөөд тэрбээр шинэ бэлэг болох автомашинаараа тэтгэврийн хөгшний машиныг мөргөн осол гаргахад цагдаагийн ажилтан, жолооч хөгшин хоёр Зөвлөлтийн баатраа хүндэтгэн хэргийг нь чимээгүйхэн өнгөрөөж байжээ. Цагдаагийн ажилтан замаар явсан машиныг зогсоон Гагаринийг очих газар нь хүргэж өгөхийг хүссэн ч Гагарин түүний саналаас татгалзан тэтгэврийн хөгшинд учруулсан хохирлыг нь төлсөн байна.

1962 онд Гагарин Зөвлөлтийн дээд зөвлөлийн орлогч даргаар ажиллах болов. Үүний дараа тэрбээр сансрын Оддын хотхондоо эргэн ирж, дахин ашиглагдах сансрын хөлөг бүтээх төсөл дээр ажиллажээ. Гагарин шинэ сансрын хөлөг бүтээх төсөл дээр долоон жил ажилласан байна.

Тэрбээр 1962 оны зургадугаар сарын 12-нд Зөвлөлтийн нисэх хүчний дэслэгч хурандаа болж, 1963 оны 11 дүгээр сарын 6-нд цол нэмж, хурандаа болсон байна. Зөвлөлтийн эрх баригчид баатраа ямар нэг осолд өртүүлэхээс сэргийлэн нислэг хийлгэдэггүй байв. Сансрын “Союз-1” хөлгийн нисэгч Владимир Комаровын нөөц нисэгч нь Гагарин байсан. Комаровын нислэг ослоор дуусч, амь үрэгдэхэд Гагариныг сургалт болон сансрын нислэгт оролцох эрхийг хассан байна. Энэ үед Гагарин сөнөөгч нисэх онгоцны нисэгчийн сургалтад хамрагдах болжээ. 1968 оны гуравдугаар сарын 27-нд Гагарин болон түүний нислэгийн сургагч Владмир Сергеогин МиГ-15ЮТИ нисэх онгоцоор сургуулийн нислэг хийж байгаад осолдон амь насаа  алдсан байна. Энэ хоёр нисэгчийг Москва хотын Улаан талбайн хананы дэргэд нутаглуулсан юм. Гагариныг нутаглуулах ёслолд түүнийг хүндэлдэг олон мянган хүн оролцжээ.

Гагарин хамгийн сүүлийн нислэгийн үеэр согтуу байсан гэж зарим хүн ярьдгаас гадна тэрбээр нислэгийн өмнө сэтгэл санааны дарамттай байсан ч гэж ярьдаг аж. Түүнчлэн Гагарин ЗХУ-ын талаар олон зүйл мэддэг байсан тул Засгийн газрын эрх баригчдын захиалгаар нисэх онгоцыг сүйрүүлсэн гэх ам дамжсан яриа ч байдаг.

С.Отгонбаяр

Зах зээлийн өнгө, аяс
Нэг.Хан Хэнтийд зорилтод  бүлгийн уулзалт болов

Монгол Улсын Засгийн Газар, АНУ-ын Засгийн Газрын хооорондын Компакт гэрээг хэрэгжүүлэгч Мянганы сорил­тын сангийн мэргэжлийн боловсрол,сургалтыг дэмжих төслийн хүрээнд  “Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа“-ны ажил явагдаж байна. Энэ судалгаанд манай улсын  бүх аймаг, нийслэлийн эдийн засгийн 12 салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудыг төлөөлсөн 1300 гаруй байгууллага хамрагдах юм. Энэхүү  судалгааны ажлыг олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад тодорч  шалгарсан  манай улсын “MEC”, Их Британий Кембердж Эдюкейшн компани хамтран гүйцэтгэж байна.

Хөдөлмөрийн эрэлтийг ажил олгогч эздээс болон ажил авагчдаас  авах гол чиглэлийн  санал асуулга, хөдөлмөрийн нийлүүлэлтийн тал буюу мэргэжлийн боловсролын янз бүрийн шатны сургуулиудаас авах санал асуулга, ОУХБ –ын  стандартад нийцсэн хөдөлмөрийн зах зээлийн шигшмэл мэдээллийн сан бүрдүүлж,  боловсруулах зэрэг үндсэн ар¬гуудыг хэрэглэж байна. Түүний зэрэгцээ эдийн засгийн үндсэн салбарууд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид,  хүн амын хөдөлмөрлөх боломж нь хязгаарагдмал иргэд, ажилгүйчүүдийн төлөөлөл тус бүрт нь  зорилтод бүлгийн уулзалтыг  зохион байгууллаа.

Саяхан Хэнтий аймгийн Хэрлэн сумын бизнес эрхлэгчид, хувиар хөдөлмөр эрхлэгчид, Цогт өндөр  багийн малчин, тариаланчдын гэсэн гурван хэсэг бүлэг хүмүүсийг хамруулсан гурван удаагийн зорилтод бүлгийн  ярилцлага зохион байгуулжээ. Зорилтод бүлгийн ярилцлага бүрт 16-20 хүн оролцож,  Хан Хэнтий нутагт  ажиллаж, амьрахын давуу тал, бэрхшээл, боломж, эрсдлийг өөр өөрсдийн төсөөллөөр тодорхойлж ,ухаан  бодлоо уралдуулаа.

Хоёр.Хан Хэнтийнхний бизнесийн орчин

Давуу тал нь: Хан Хэнтий бол их эзэн Чингис хааны мэндэлсэн өлгий нутаг, байгаль цаг уурын хувьд зөөлөн, ажиллаж амьдархад нэн таатай. Нийслэл хоттой эрчим хүч, засмал зам, холбоо мэдээллийн сүлжээнд холбогдсон.

Гол бэрхшээл нь: Хүн амын худалдан авах чадвар сул , бараа гүйлгээний борлуулалт муу.

Боломж нь: Түүх соёлын дурсгалт газар олон, аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой. Хан Хэнтийнхэн  Галшарын адуу, Баргын хонь, Буриадын үхэр зэрэг шилмэл сүргийн удмын сантай. Буриад талх, мэхээртэй тос, гарын зөөхий, ээтэн гутал, ходок тэрэг, хадлангийн машин, Батноровын Тожил  дарханы чамин хийцийн гар урлал зэрэг угсаатны уламжлалт технологийн шингэцтэй, өвөрмөц бүтээгдэхүүн үйлдвэрлэх, жонш, нүүрс, алт олборлох төдийгүй эцсийн бүтээгдэхүүн гаргах  боломжтой.

Ажлын дэвшилтэд арга барил, гавшгай хөдөлмөрөөрөө XX-XXI  зууны үндэсний эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан үхэрчин Г. Данзандаржаа, саальчин С.Аюуш, Н.Цэвэлмаа,Ж.Доржханд нарын зэрэг  малчин баатрууд, Хардал Жанжин бээс Пүрэвжав, Монгол улсын хөдөлмөрийн баатар Ц.Чойдорж, олон малтай алтан Мажиг нарын зэрэг шалгарсан менежерүүдийн уламжлал хадгалсан төрөлх  нутаг. Тэдний уламжлалыг шинэ нөхцөлд бүтээлчээр хөгжүүлэх боломж нээлттэй.

Эрсдэл  нь: Бүтээгдэхүүн үйлд­вэрлье шингэхгүй, борлуулалт хийе гэхнээ нь худалдан авах чадваргүй. Зээлийн хүү 30 хувь өөрөөр хэлбэл хэт өндөр, эргэн төлөгдөх хугацаа  богино, банк санхүүгийн үйлчилгээ хүнд сурталд хүлэгдэж,  нутгийн захиргаа хээл хахуульд автсан зэрэг дэв  доогуур эгэл  иргэн хүний ажил  үйлс бүтнэ гэхэд нэн бэрхшээлтэй.  Аж ахуй эрхэллээ гэхэд  дампуурах магадлал өндөр.

Гурав.Хөдөөд төртэй холилдсон бизнес цэцэглэж байна.

Хэрлэн сумын төвд болсон зорилтод бүлгийн ярилцлагад  20 хүн оролцож гурван бүлэг болж ярилцлаа. Тэдгээрийн нэг нь “Зэлмэ баатар “ хувьцаат компаний захирал Ж.Баянцагаан юм.Тэрбээр хэлсэн үгэндээ… “Хувийн бизнест төр засгийн дэмжлэг хомс доо.  Жишээ нь би 1992 онд банкнаас 20,0 сая төгрөг зээлэн,  3 автобус худалдаж аваад нийтийн үйлчилгээний бизнест хүчээ сорьсон. Тэр үед  олонхи нь хувийн бизнест ханарч байлаа.

Одоо нөхцөл өөр болжээ. Хувийн бизнесийг нутгийн захиргаа дэмжих биш хавчдаг. Энэ он гарсаар бидний үйл ажиллагаа явуулах боломж хаагдан сул  зогсч байгаа. Түүний шалтгаан нь улс төрийнх. Аймгийн засаг дарга Ч.Эрдэнбаатар бид хоёр өөр өөр намаас иргэдийн хуралд өрсөлдсөн. Ч.Эрдэнбаатар маань Засаг дарга болчихоод миний бизнесийг хаалаа. Авто тээврийн тухай Монгол улсын хуулийн 12-р зүйлийн 1,2,3-р зүйлд “нийтийн тээврийн хэргэслэлээр аймаг буюу нийслэлийн төвд өндөр настан үнэгүй зорчино “ гэсэн заалттай.Тэр заалтыг үндэслээд бид өндөр настанд үйлчилсний хөнгөлөлт эдэлдэг байсан.

Энэ  хөнгөлөлтийн нөхвөрийг манай компанид ол¬гохыг зогсоочихлоо. Автобусанд суусан өндөр настангуудаас  мөнгө хурааж,  тасалбар таслах боломжгүй, өндөр настан хуулиа сайн мэддэг. Алдагдалтай ажиллаад байлтай биш дээ, ингээд бидний бизнесийг  хаачихаж байгаа юм.

Аймагт 2000 онд ирсэн хүүгүй 400,0 сая төгрөгийн зээлийг хэсэг бүлэглэл авч өөрсдийгөө болгосон. Саяхан жижиг дунд үйлдвэрийг дэмжих 50,0 сая төгрөгийн зээл  ирснийг жижиг нь биш том нь авсан. Хөдөөд хүн амын худалдан авах чадвар унасан.

Худалдаа наймаа  ч явахгүй, Харин бүтээгдэхүүн үйлдвэрлээд нийслэлд борлуулах нь дээр юм. Жил бүр аймгийн  олон  цэцэрлэг, сургууль, эмнэлэгийн хоол хүнсний хэргэгцээнд, төрийн захиргааны засвар  үйлчилгээнд их хэмжээний төсвийн хөрөнгө орж ирж байгаа юм. Тэр үйлдвэрлэл, үйлчилгээг аймгийн Засаг даргын өөрөөр хэлбэл намын хүмүүсийн компани гүйцэтгэнэ. Ийм байдлаар орон нутагт төртэй холилдсон бизнес цэцэглэж, стандарт чанарын шаардлага хангаагүй ажил, бүтээгдэхүүн  өргөн дэлгэр болж, за яадаг юм гээд  адилхан хульхи юм хийдэг болсон.

Дөрөв.С.Баярын буудай үнс болох уу

Атрын гуравдугаар аяныг аймаг бүрт олон нийт сайн хүлээж авсан. Засгийн газар хөнгөлттэй зээл олголоо. Улаан буудай ургалаа, хураалаа. Засгийн газар улаан буудайн тн бүрийг нь 390,000 төгрөгөөр  үнэлж худалдан авсан. Хийсэн гурил байхгүй, гадаадаас 1,0 тн нь 240,000 төгрөгийн үнэтэй хямд буудай, гурил чингэлэг, чингэлэгээр  оруулж ирээд байна. Монголын компануудын буудаагаар хийсэн гурил байхгүй, С.Баярын буудай үнс болох уу, яах вэ? харамсалтай биз дээ. Засгийн газар ямар зорилгоор, яах гэж атрын шинэ аянг сүр дуулиантай зарласан нь нэг л ойлгомжгүй үлдлээ хэмээн гайхширсан хүмүүс хэд хэд байв. Бэлчээрийн тансаг  өвсөн тэжээлтэй монголын тал нутгийн малын махыг БНХАУ-ын Эрээн хотын иргэд нэн таашаадаг. Харамсалтай нь элдэв шалтгаанаар  БНХАУ-д гаргах махны экспортыг дэмждэггүй. Зуданд алдаж буй олон мягна малыг өнгөрөгч намар тийшээ гаргасан  ч болоосой хэмээн шагширцгаах юм.

Тав.Цогт өндөр багийн эвсэг бүсгүйчүүд

Хэрлэн сумын “Цогт өндөр” багийн дарга хатагтай З.Цоодол агрономч хүн юм. Тэгээд ч тэр үү, тэр багийн 13 бүсгүйчүүл (13айл)  нэг “Бүл“-д нэгдэн хамтарч  хүнсний ногоо тариалан эрхэлдэг  юм бай­на. Бүлийн ахлагч нь хатагтай Ж.Эрдэнэхайч. Тэд хамтдаа бүх төрлийн хүнсний ногоо тариална. Айл бүр саалийн цөөвтөр тооны үнээтэй, тарьсан ногооны ургац хур­аах,  хээл  авсан  мал  төл  өгтөл   цаг хугацааны урт зай бий. Нэгэн бүлийнхэн завсар хооронд нь арьс элдэнэ. Эсгий хийнэ.  Цагаан сараар хэвийн боов хийж борлуулж үзжээ.

Бүлийнхэнд  сэдэж санаачилсан   зүйл байгаа ч сансандаа хүрээгүй гэнэ. Зайрмагийн машинтай болъё гэвэл мөнгөгүй ээ, зээл авья а гэвэл  хавар тарьсан ногоо намарт ургац өгнө, зээлийн хүү өндөр, эргэн төлөх хугацаа шахуу.

Нутгийн хөгжлийн бодлогоор дэмжвэл зохих ямар амин асуудал байгааг зорилтод бүлгийн ярилцлага хөндөж тавив. Тариалах сайн чанарын үр, бордоо, жижиг оврын трактор, усалгааны техник,  хортон шавьжийн устгал гээд асуудлууд бий. Тэдгээрийн дотроос хамгийн чухал нь  Хэрлэн голоос ус татаж, ногоо услах ажлыг хөнгөвчлөх үүднээс эрчим хүчний шугам татах юм байна Тэгвэл бүтээмжид нөлөөлөх олон асуудал нааштай шийдэгдэнэ. Түүнд 25,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай.

Энэ нь 1 га талбайтай ногоочдод гаргаж дийлэх хөрөнгө биш. Харин   сарлагийн бух шиг тантгар том овортой машин хөлөглөхөд хүрвэл 100,0 сая төгрөг гаргачихдаг  нутгийн Засаг дарга нарын хувьд шийдэж болохгүй ч асуудал биш бололтой.

Зургаа. Хэнээс юунд ,яаж суралцах  вэ?

Үсчин, тогооч,  гар утас, гэр ахуйн цахилгаан барааны засвар,  цагаан идээ хийх,  ногоо даршлах, гар урлал, бэлэг дурсгал, эсгий гутал, буриад гутал  хийхийг заадаг эрх авч, тендерт ялсан нийслэлийн  сургагч багш нар  Хан Хэнтийд ирж ур чадварын сургалт хийж тусалдаг. Хэнтий аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн ажилтнууд сургалтыг зохион байгуулахад туслах үүрэгтэй оролцдог гэнэ .

Гэтэл  Хэрлэн сумын Цогт өндөр багийн бидэнтэй уулзсан  нэр бүхий 25 хүн бүгдээрээ л…  гаднаас багш авах хэрэгцээ бидэнд байхгүй. Хэзээ, яаж ногоогоо үрслэх, тарих,  услах, тордох, бордох, хураах, хадгалах аргаа явуулын хүнээр заалгахгүй, бидний чаддаг,эрхэлдэг ажил. Чадахгүй, мэдэхгүй зүйл гарлаа гэхэд заагаад өгөх хүн бидний дунд  байдаг. Харин урт хугацаатай, бага хүүтэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй жижиг зээл л хэрэгтэй гэлцэнэ.

Тэдний үг үнэн юм байна. Тийм чадвартай хүний нэг нь Ж.Жавзандолгор гуай гэнэ. Хэнтий аймгийн Ахуй Үйлчилгээний Комбинатын тэргүүний ажилтан,  буриад гутлын төрлөөр 1983 онд  Монгол улсын аврга оёдолчин цол хүртэж явсан  Ж.Жавзандолгор гуай Хан Хэнтийн Дадал сумын “Сэрүүн галтай” хэмээх байгалийн  үзэсгэлэнт нутгийн уугуул хүн.

Тэрбээр Монгол улсын хөдөл­мөрийн баатар Ц.Чойдоржын удирдаж байсан Дадал сумын “Хөдөлмөр” нэгдлийн хоньчин  асан аав Жалцавын туслах малчин болж хөдөлмөрийн гараагаа эхэлжээ.  Ажилсаг буриад гэр бүлд төрж, буриад гутал, хувцас өмсч  эдлэж өссөн төдийгүй, оёж  хатгаж сурсан нэгэн ажээ.

Түүний мэргэжлийн ур чадварт тулгуурлан Хэнтий аймгийн АҮК-д буриад гутлын тасаг нээж үйлдвэрлэл өргөжиж байжээ. Тэглээ ч  биед эвлэг, хөнгөн, ду¬лаан, эдэлгээтэй  тэр л гутлын эр­элт хэрэг­цээ нь нэмэгдэн, аймаг бүрээс 2-3 хүнийг Хэнтий аймгийн АҮК-ын оёдолчин Ж.Жавзандолгорыг дагалдуулан сургаж байжээ. Тэр үеийн АҮК эдүүгээ  байхгүй ч Ж.Жавзандолгорын шавь нар хаана нэгтэй гутлаа оёж борлуулсаар яваа гэнэ. Ж.Жавзандолгор Хэнтий нутгийнхнаа төлөөлөн 1981-1986 онд Ардын Их Хурлын депутатаар сонгогдон төрийн хэргийг шийдэл­цэж байжээ.

Өвгөн нь бурханы оронд одож ,хүүхэдүүд нь тусдаа гарсан ч гэсэн чаддаг зүйлээ залуучуудад өвлүүлэхээр  “ Бүл“-ийн гишүүдийн бүрэлдэхүүнд явдаг юм байна. Ж.Жавзандолгор гуай тендерт шалгарсан, энд тэнд очиж хичээл зааж, хөдөлмөр халамжийн  газраас санхүүждэг, багшлах эрхийн үнэм­лэхтэй  хүмүүсийн нэг нь биш. Ж.Жавзандолгор  гуай бол унаган багаасаа эзэмшсэн мэргэжлийн ур чадвартай, хэлдэг биш чаддаг, жинхэнэ мастер багш. Харин нийслэлээс тендерт шалгарсан багш ирж, түүнд буриад гутал оёх хичээл заах нь холгүй гэнэ.

Долоо. Бизнес эрхэлхэд  мэргэжлийн ямар  ур чадвар дутагдаж байна вэ?

Зорилтод бүлгийн ярилцлагаас үзэхэд наад зах нь  банкны байгууллагын зээл авахад голог­дохооргүй бизнес төлөвлөгөө хийчих чадвартай хүн  Хан Хэнтийд нэн ховор. Хэн нэгнийг  50,0-60,0 мянган төгрөгөөр ацаглаж бизнес төлөлвөгөө хийлгэдэг ч тэр нь банк санхүүгийн байгууллагын шаардлага тэр бүр хангадаггүй гэнэ.  Иймд тэнд зах зээлийн эдийн засгийн чадвар эзэмших, чамгүй сайн эзэмшсэн  хүмүүсийн үйлчилгээ бий болгох шаардплагатай юм байна. Фермерийн аж ахуй эрхлэх гэвэл өндөр ашиг шимтэй мал сонгон үржүүлэх чадварлаг мал зүйч ховор.

Ер нь сайн агрономич, эзэм­шсэн техниктээ эзэн болдог механик­жуулагчид  ховорджээ гэцгээж байна. Мал зүйч, малын эмнэлэг хувьд гараад мал аж ахуйн болон мал эмнэлэгийн төрийн бодлого алдагдлаа. Эдийн засгийн энэ чухал салбарын талаар төрөөс баримтлах бодлого, төрийн үйлчилгээгээр хэрэгжих юм байна. Иймд малын үржил селекцийн болон мал эмнэлэгийн хяналтын төрийн албыг сэргээх нь зүйтэй гэсэн санаа дэвшүүлж байлаа.   Аймгийн төвийн МСҮТ –д 13 мэргэжлээр 900 гаруй хүүхэд суралцаж байна. Тэдгээрээс мэргэжлийн чадварлаг ажилтан тэр бүр гарахгүй байна. Дадлагын хугацаанд дадлагын ажлыг удирдах багш нар хүүхэдтэйгээ хамт л баймаар юм. МСҮТ бол тэтгэлэгтэй сургадаг ерөнхий боловсролын дунд сургууль болж хувирч дээ ,сүү цагаан идээ бэлтгэх, буриад гутал оёх зэрэг хөдөөд хөдөөний хүн сургачихаар  ур чадварын сургалтыг заавал нийслэлийн хүн ирж заадаг  хачирхалтай юм байдаг гэнэ.

Чойндонгийн Содномдорж

“Дэлхийн зөн” 500 Мянган ам долларын тусламж үзүүлнэ
Байгалийн гамшгийн улмаас хүнд нөхцөлд байгаа малчдад зориулж “Дэлхийн зөн” олон улсын байгууллага 500 мянган ам долларын тусламж үзүүлэх болжээ.

Тус байгууллагын Зүүн бүсийн захирал, хатагтай Д. Дюпа 2010 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын Шадар сайд М.Энхболдтой уулзахдаа энэ тухай хэлэв.

Гамшгийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа үе шаттай арга хэмжээг “Дэлхийн зөн” олон улсын байгууллага өндрөөр үнэлж байгааг хатагтай Д.Дюпа онцлон тэмдэглэсэн байна.

Байгалийн гамшигт өртсөн малчид, тэдний гэр бүл, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настнуудад чиглэсэн олон ажил хийж байгааг Шадар сайд М.Энхболд танилцуулж, амьжиргааны эх үүсвэргүй болсон малчдыг малжуулах, хоол хүнс, эд материал, сэтгэл санааны тусламж, дэмжлэгээ үргэлжлүүлэн  ажиллаж байгааг тэмдэглэв.

“Дэлхийн зөн” олон улсын байгууллага Говь-Алтай, Ховд аймагт хүнсний аюулгүй байдлын талаар цогц судалгаа хийснийг Д.Дюпа товч танилцуулав. Мөн нийслэлийн 6 дүүрэг, 18 аймгийн 7500 өрхийг хамарсан судалгаа хийснээ нийтэд танилцуулахаар болжээ.

Олон улсын болон Монголын хүүхдүүдийн төлөө, тэдний эрх ашгийг хамгаалах, өсч хөгжих боломжийг нь нэмэгдүүлэх, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын үйл ажиллагааг улам бүр ашиг тус, хүртээмжтэй болох үйлсэд оруулж байгаа хувь нэмрийг нь “Дэлхийн зөн” олон улсын байгууллага үнэлж Монгол Улсын Шадар сайд М.Энхболдыг Хүндэтгэлийн медалиар шагнасныг хатагтай Д.Дюпа гардуулав.

Шадар сайд М.Энхболдыг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Үдийн цай” хөтөлбөр, хүүхэд, гэр бүлд мөнгөн тэтгэмж олгох ажлыг амжилттай удирдан зохион байгуулж, хэрэгжүүлсэн зэрэг олон ажлыг нь “Дэлхийн зөн” олон улсын байгууллага ийнхүү үнэлжээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Долоон жилийн дунджаас 3.7 дахин их мал хорогджээ
Өрхийн зарлага орлогоосоо илүү байна

Монгол Улсын нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 349.1 мянган төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеэс 1.6 хувиар өсч, сарын дундаж мөнгөн зарлага 2009 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 368.3 мянган төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеэс 0.9 хувиар нэмэгджээ. “Зарлага буюу хэрэглээ нь орлогоосоо илүү гарсан нь айл өрхүүд орлогоо үнэн бодитоор мэдээлдэггүй, нуудагтай холбоотой”-г ҮСХ-ны дэд дарга Б.Эрдэнэсүрэн тэмдэглэлээ.

Монгол Улсад “Ажиллах хүчний түүвэр судалгаа”-г 2002-2003 онд олон улсын аргачлалын дагуу анх удаа улирлаар хийсэн нь хөдөлмөрийн зах зээл дэх улирлын хэлбэлзлийг тусгасан хүн амын хөдөлмөр эрхлэлтийн үндэсний суурь судалгаа болсон. Өнгөрсөн оны ажиллах хүчний дөрөвдүгээр улирлын судалгаанд 3204 өрх хамрагдахад 15 ба түүнээс дээш насны эдийн засгийн идэвхтэй хүн амын тоо 1120.3 мянга байгаагийн 53.2 хувь нь эрэгтэй, 46.8 хувь нь эмэгтэй байв.

Эдний 977.4 мянга нь ажиллагч, 142.9 мянга нь ажилгүй иргэн юм. Ажилгүйдлийн түвшин мөн улиралд улсын хэмжээнд 12.8, хотод 16.5, хөдөөд 7.9 хувь байлаа. Аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо энэ оны  хоёрдугаар сарын эцэст 36.0 мянга болж, өмнөх оны мөн үеэс 11.6 хувиар нэмэгджээ. Улсын хэмжээнд 19.5 мянган эмэгтэй ажилгүй гэж бүртгүүлсэн нь бүртгэлтэй ажилгүйчүүдийн 54.3 хувийг эзэлж байв.  Нийгмийн даатгалд энэ оны эхний хоёр сард 353.3 мян.хүн хамрагдаж, шимтгэл төлсний 59.0 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагын, 41.0 хувь нь төсөвт байгууллагын даатгуулагч байв. Нийгмийн даатгалын сангаас өнгөрсөн сард 55.4 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгосны 73.0 хувийг өндөр насны, 12.8 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, 7.6 хувийг тэжээгчээ алдсаны, 6.6 хувийг цэргийн тэтгэвэр эзэлж байна. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийг оны эхний хоёр сард 172.7 мянган хүнд олгож, 7.9 тэрбум төг зарцуулжээ.

Нялхсын эндэгдэл нэмэгджээ

Улсын хэмжээнд төрсөн хүүхдийн тоо оны эхний хоёр сард 11253 болж, өмнөх оны мөн үеэс 9.6 хувь, амаржсан эх 11219 болж, 9.7 хувиар нэмэгджээ. Улсын хэмжээнд нэг хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо 243 болж, өмнөх оны мөн үеэс 11.5 хувь,1-5 хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо 64 болж, 33 хүүхдээр нэмэгдэж, эхийн эндэгдэл долоо болж, дөрвөн  эхээр буурсан байна.

1000 амьд төрөлтөд ногдох тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл оны эхний хоёр сарын байдлаар 27 болж өмнөх оны мөн үеэс гурваар өсчээ. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 22 болж, өмнөх оны мөн үеэс нэгээр нэмэгдэж, Увс, Ховд, Өвөрхангай, Баян-Өлгий, Архангай, Сүхбаатар, Дорнод аймагт улсын дунджаас 8-25-аар илүү байв.

Халдварт өвчнөөр оны эхний хоёр сард 4.9 мян. хүн өвчилж, өмнөх оны мөн үеэс 16.6 хувиар буурсны дотор салхин цэцгээр өвчлөгчдийн тоо 75.5, вируст  шар өвчнөөр өвчлөгчдийн тоо 29.5, тэмбүүгээр өвчлөгчдийн тоо 24.6, цусан суулгаар өвчлөгчдийн тоо 8.2, трихомониазаар өвчлөгчдийн тоо 12.0,  заг хүйтэн өвчний халдвараар өвчлөгчдийн тоо 3.8 хувиар буурчээ. Харин сүрьеэгээр өвчлөгчдийн тоо 2.2 хувиар нэмэгдэв. Манай улсад өнгөрсөн  сарын байдлаар томуугийн цар тахлын А хүрээний вирусийн халдварын 72 тохиолдол бүртгэгдсэний 27.8 хувь нь Улаанбаатарт, 72.2 хувь нь хөдөө орон нутагт гарчээ.

Оны эхний хоёр сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол бүртгэгдэж, улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын 65 тохиолдол боллоо. Улсын хэмжээнд энэ хугацаанд 3.0 мян.хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс 23.9 хувиар өсчээ. Эмнэлэгт нийт 111.5 мянган хүн хэвтэж эмчлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 5.6 хувиар нэмэгдэв.

Гэмт хэрэг буурчээ

Улсын хэмжээнд оны эхний хоёр сард 3175 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 5.7 хувиар буурчээ. Зарим төрлийн гэмт хэрэг өссөн ч өмчлөх эрхийн эсрэг, байгаль хамгаалах журмын эсрэг, шүүн таслах ажиллагааны эсрэг, хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг, аж ахуйн эсрэг гэмт хэрэг 4.9-53.3 хувиар буурсан нь нийт гэмт хэргийн тоо буурахад нөлөөлжээ. Гэмт хэргийн 38.9 хувийг гэр, орон сууцад, 18.0 хувийг гудамж талбайд, 14.2 хувийг олон нийтийн газарт, 1.3 хувийг нийтийн тээвэрт, 2.7 хувийг төрийн байгууллагад, 2.1 хувийг ТББ-д, 4.4 хувийг аж ахуйн нэгжид, 4.5 хувийг авто зам дээр, 13.9 хувийг бусад газарт үйлджээ.

Хэрэглээний үнийн индекс өсөв

Хэрэглээний үнийн улсын индекс өнгөрсөн сард өмнөх сартай харьцуулахад 3.0, өмнөх оны жилийн эцсээс 5.4, өмнөх оны мөн үеэс 8.3 хувиар өсчээ. Ерөнхий индекс 3.0 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 6.2 хувиар нэмэгдсэн нь нөлөөлөв.

Түүнчлэн согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 0.3, хувцас, бөс бараа, гутлынх 1.5, гэр ахуйн тавилга, барааных 1.1, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээнийх 0.1, холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээнийх 8.4, амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээнийх 0.6, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээнийх 2.9, бусад бараа, үйлчилгээнийх 1.0 хувиар өсчээ. Харин орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 0.1, тээврийн бүлгийнх 0.9 хувиар буурч, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ тогтвортой байв. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ хоёрдугаар сард өмнөх сартай харьцуулахад Өмнөговь аймагт 0.2 хувиар буурч, бусад 20 аймаг, Улаанбаатарт 0.3-7.7 хувиар өсчээ.

Mонголбанкны мэдээгээр мөнгөний нийлүүлэлт (M2) өнгөрсөн  сарын эцэст 2960.0 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сарынхаас 89.0 тэрбум төг буюу 3.1 хувь, өмнөх оны мөн үеэс 645.2 тэрбум төг буюу 27.9 хувиар өсчээ. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө хоёрдугаар сарын эцэст 352.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сарынхаас 0.4 хувиар өсч, өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар буурчээ. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн сарын эцэст 2682.0 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сарынхаас 0.3 хувиар өсч, өмнөх оны мөн үеэс 0.1 хувиар буурчээ.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл хоёрдугаар сарын эцэст 142.8 тэрбум төгрөгт хүрч, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.3 хувийг эзэлж байв. Энэ нь өмнөх сарынхаас 16.6 хувь, өмнөх оны мөн үеэс 0.1 хувиар өсчээ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл өнгөрсөн сарын эцэст 442.5 тэрбум төг болж, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 16.5 хувийг эзэлж байгаа нь өмнөх сарынхаас 3.4 хувиар буурч, өмнөх оны мөн үеэс 2.2 дахин нэмэгдсэн байна.

Төсвийн тэнцэл алдагдалтай гарлаа

Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн нийт хэмжээ оны эхний хоёр сард 326.7 тэрбум төг, нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 378.1 тэрбум төг болж, нийт тэнцэл 51.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Төсвийн алдагдал өмнөх оны мөн үеэс 60.8 тэрбум төгрөгөөр буурахад төсвийн орлогын өсөлт зарлагынхаас 53.8 пунктээр их байгаа нь нөлөөлжээ. Төсвийн урсгал орлого 311.8 тэрбум төг, урсгал зардал 348.4 тэрбум төг болж, урсгал тэнцэл 36.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Татварын нийт орлого өмнөх оны мөн үеэс 74.8 хувиар өсөхөд зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын орлого 227.4 дахин, аж ахуйн нэгжийн орлогын албан татварынх 2.2 дахин, нэмэгдсэн өртгийн албан татварынх 34.6 хувиар өссөн нь нөлөөлжээ.

Татварын бус орлого өмнөх оны мөн үеэс 15.0 тэрбум төг буюу 91.3 хувиар өсөхөд навигацийн орлого 5.3 тэрбум төг буюу 5.2 дахин, төсөвт газрын өөрийн орлого 8.6 тэрбум төг буюу 2.0 дахин өссөн нь нөлөөлөв.

Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ оны эхний хоёр сард 378.1 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеэс 30.7 хувиар өссөнд татаас, шилжүүлэг 60.8 хувиар өссөн нь нөлөөлжээ. Хөрөнгийн зардал оны эхний хоёр сард 23.6 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеэс 35.8 хувиар өсчээ. Хөрөнгийн зардлын өсөлт нь дотоодын эх үүсвэрээс хийсэн хөрөнгийн зардал 49.9 хувиар өссөнөөс шалтгаалжээ. Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2009 оны IV улиралд 137.2 сая ам.долларын алдагдалтай гарч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 53.3 хувиар буурчээ. Үүнд барааны тэнцлийн алдагдал 15.6 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 207.6 сая ам. доллар буюу 93.0 хувиар буурсан нь нөлөөлсөн байна.

Хөрөнгө ба санхүүгийн данс 2009 оны IV улиралд 363.3 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17.8 хувиар өсчээ. Мөн 284.1 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийсэн ба өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.2 дахин өсөв. Үүнд манай улсад оруулсан шууд хөрөнгө оруулалт 184.5 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 57.2 сая ам.доллар буюу 1.4 дахин өссөн нь нөлөөлсөн байна.

Дэлхийн 86 оронтой худалдаа хийжээ

Манай улс энэ оны эхний хоёр сард дэлхийн 86 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 607.6 сая ам.доллар, үүнээс экспорт 311.7 сая ам.доллар, импорт 295.8 сая ам.долларт хүрчээ. Бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 169.4 сая ам.доллар буюу 38.7 хувь, үүний дотор экспортын хэмжээ 79.3 сая ам.доллар буюу 34.1 хувь, импортын хэмжээ 90.0 сая ам.доллар буюу 43.7 хувиар өсчээ. Гадаад худалдааны тэнцэл оны эхний хоёр сард 15.9 сая ам.долларын ашигтай гарсан ч, өмнөх оны мөн үеэс 10.6 сая ам.доллар буюу 40.0 хувиар багасав.

Хэдийгээр боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспортын биет хэмжээ 85.1 хувь, үнийн дүн нь 83.5 хувиар буурсан ч нийт экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс өсөхөд зэсийн баяжмалын биет хэмжээ 2.1 хувь, үнийн дүн нь 2.2 дахин, цайрын баяжмалын биет хэмжээ 3.8, үнийн дүн 8.0, төмрийн хүдрийн биет хэмжээ 2.3, үнийн дүн нь 3.0 дахин өссөн нь нөлөөлжээ.

Гурван сая гаруй мал хорогдоод байна

Улсын хэмжээнд 2010 оны эхний хоёр сарын байдлаар 2.1 мянган тэмээ, 110.7 мянган адуу, 186.4 мянган үхэр, 1196.2 мянган хонь, 1901.9 мянган ямаа буюу оны эхэнд тоолсон малын 7.7 хувьтай тэнцэх 3397.4 мянган том мал зүй бусаар хорогджээ. Хорогдсон малын 56.0 хувийг ямаа эзэлж байна. Том малын хорогдол өнгөрсөн хоёр сард 2002 оноос хойшхи оны бүтэн жилийн хорогдлоос давжээ. Үүнийг дээрх хугацааны жилийн дундаж хорогдолтой харьцуулахад 3.7 дахин их байна.

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлт оны эхний хоёр сард (2005 оны зэрэгцүүлэх үнээр) 266.2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 17.0 хувиар өслөө. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлт өмнөх оны мөн үеэс 17.0 хувиар өсөхөд 35 хувийн агуулгад шилжүүлснээр зэсийн баяжмал, 47 хувийн агуулгад шилжүүлснээр молибдений баяжмал, цайр, хайлуур жоншны баяжмал, нүүрс, газрын тос, бүх төрлийн малын мах, гурил, архи, дарс, пиво, зэс, металл цувимал, ган төмөр хийц зэрэг салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл өссөн нь нөлөөлжээ.

Салбарын дүнгээр оны эхний хоёр сард 507.3 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд борлуулав. Улсын хэмжээнд оны эхний хоёр сард 3.9 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэсний 66.3 хувь нь дотоодын, 33.7 хувь нь гадаадын барилгын байгууллагад ногджээ. Төмөр замын тээврээр оны эхний хоёр сард давхардсан тоогоор 549.4 мянган зорчигч зорчиж, 2425.5 мян.т ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс зорчигчдын тоо 7.1, тээсэн ачаа 21.2 хувиар өсчээ.

Агаарын тээврээр давхардсан тоогоор 43.9 мянган зорчигч зорчиж, 237.0 тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс зорчигчдын тоо 29.0, тээсэн ачаа 29.4 хувиар өсөв. Төмөр зам, агаарын тээврийн салбарын нийт орлого оны эхний хоёр сард 51.1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 22.2 хувиар өсчээ.

Б.Оюундэлгэр

Сайн санааны элч Дидье Дрогба
Кот-д’Ивуарын хөлбөмбөгч, хөл бөмбөгийн “Челси” клубын довтлогч, Кот-д’Ивуарын шигшээ багийн ахлагч Дидье Ив Дрогба Тебили 1978 оны гуравдугаар сарын 11-нд төржээ.  Тэрбээр Кот-д’Ивуарын шигшээ багийн түүхэн дэх шилдэг довтлогч юм. “Челси”-д тоглох хугацаандаа учраа багийн хаалганд оруулсан бөмбөгийн нийт тоогоор  есдүгээр байр эзэлдэг.

Дрогба өсвөр насандаа Францад шилжин ирж суурьшжээ. Нэг хэсэг жүдо бөхөөр хичээллэж байсан байна. Хөл бөмбөгийн гараагаа “Левалуа” багаас эхэлсэн түүхтэй. Дараа нь “Ле-Ман” клубт тоглох болсон байна. Тус багийн бүрэлдэхүүнд 1999 онд Францын аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар хэсэгт анхны тоглолтоо хийжээ. Дрогба 21 настайдаа мэргэжлийн тоглогчийн анхны гэрээгээ байгуулжээ. 2002-2003 онд Дрогба “Генгам” клубт тоглохдоо 34 тоглолтод 17 гоол оруулсан байна. Мөн улиралдаа тэр Кот-д’Ивуарын шигшээ багт анх удаа оржээ. 2003 онд Дрогба 3,3 сая фунтын гэрээ байгуулж, Марселийн “Олимпик” багт шилжсэн байна.

Дрогба 2004 онд 24 сая фунтээр Лондоны “Челси” клубт шилжиж Кот-д’Ивуарын түүхэнд хамгийн үнэтэй хөлбөмбөгч болов. 2005 онд Дрогба  Английн супер цом, хөл бөмбөгийн лигийн Цомын шигшээ тоглолтуудад шийдвэрлэх гоолуудыг оруулж, бас Английн аварга шалгаруулах тэмцээний нэн шинэ түүхэнд анх удаа түрүүлэхэд нь клубтээ тусалсан байна. Дараа жил нь Дрогба дахин Английн аварга болж, үндэсний шигшээ багийнхаа ахлагч болжээ. Мөн онд Дрогба Дэлхийн аваргын тэмцээнд Кот-д’Ивуарын анхны гоолыг оруулж, дараа нь Африкийн шилдэг хөлбөмбөгч болов. 2007 онд Дрогба Английн аварга шалгарууах тэмцээнд хамгийн олон гоол оруулжээ. Дрогба буяны үйл ажиллагаа явуулж алдаршжээ. Үүнийхээ төлөө 2007 онд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн шугамаар Сайн санааны элч болсон байна.

Намтар

Дидье Дрогба Кот-д’Ивуарт төрсөн боловч 5 настайдаа Францад аж төрдөг авга ах, мэргэжлийн хөлбөмбөгч Мишель Гоба дээрээ иржээ.  Гэвч гэрээ санаад гурван жилийн дараа Абижанд буцаж ирсэн байна. Дидьег хүүхэд байхад нь ээж нь Югославын Ерөнхийлөгч Иосип Титог хүндэтгэж “Тито” гэдэг байв. Тэр Кот-д’Ивуарт буцаж ирээд удсангүй. Эцэг, эх нь ажилгүй болж Дрогба дахин авга ах дээрээ иржээ. 1991 онд түүний эцэг, эх бас Францад цагаачлан ирсэн байна. Тэднийх 1993 оноос Парисын хаяа хот Энтонид суух болж, 15 настай Дидье ч тэнд шилжин иржээ. Тэнд Дрогба хөл бөмбөгөөр хичээллэж орон нутгийн залуучуудын багт тоглох болжээ. Эхлээд тэр баруун талын хамгаалагчаар тоглож байгаад хожим авгынхаа зөвлөснөөр төвийн довтлогч болсон байна. Энэ тоглолтууд тун аюултай байжээ, яагаад гэвэл нутгийн залуус талбайн хоёр талаар гинж барин зогсоод Дрогбаг тухайн тоглолтод сайн тогловол хашраана гэж заналхийлдэг байв. Дараа нь Дидье  хагас мэргэжлийн “Левалуа” клубт тоглож эхэлжээ. Гэвч тэр ерөнхий дасгалжуулагчид таалагдалгүй тус багт өөрийгөө товойлгон гаргаж чадаагүй байна.

Клубуудад тоглосон нь

“Ле-Ман”

Хожим Дрогба сургуулиа төгсөөд Парисаас явж, Ле-Манд шилжин ирж, тэндхийн коллежийн нягтлан бодогчийн ангид суралцжээ. Үүний зэрэгцээ орон нутгийн “Ле-ман” клубын залуучуудын багт тоглох болов. Дрогба “Ле-Ман”-д тоглосон эхний хоёр жилд удаа дараа гэмтэж, бэртэн, байнгын их бэлтгэл сургуульд ядарчээ. “Ле-Ман”-ы тэр үеийн дасгалжуулагч Мак Вестерлопп “өдөр бүрийн бэлтгэл сургуулилт, долоо хоног тутмын тоглолтод дасахад 4 жил шаардагдсан юм” гэжээ.  Үүнээс гадна гэр бүлийн хүнд амьдралаас болоод Дидье үнэндээ насанд хүрч байж хөл бөмбөгөөр хичээллэж эхэлсэн билээ.

Одоо л сайн тоглож эхлэхгүй бол мэргэжлийн хөлбөмбөгч болох найдлага бага үлдлээ гэдгээ Дрогба 21 настайдаа ойлгожээ. Ү

үнээс хойш удалгүй тэр “Ле-Ман”-ы үндсэн бүрэлдэхүүнд анх удаа тоглох болжээ. Дараа нь 1999 онд мэргэжлийн хөлбөмбөгчийн анхныхаа гэрээг байгуулсан байна. Дрогбагийн хувийн амьдрал ч ингэхийг шаарджээ. Эхнэр Алла тэр хоёрын дундаас Айзек хүү төржээ. Хожим Дрогба “Айзек төрсөн нь миний амьдралд эргэлт болсон юм, хүү минь намайг гэрэлтүүлсэн” гэж хэлсэн байдаг. Тэрбээр “Ле-Ман”-д тоглосон эхний улиралдаа 30 тоглолтод 7 гоол оруулжээ. Дараачийн улиралд тус багийн бүрэлдэхүүнд Даниэль Кузенд байраа тавьж өгөх болжээ. Эхлээд бэртэл авсны улмаас, дараа нь Кузен сайн тоглож, “үндсэн бүрэлдэхүүний хөдлөшгүй” тоглогч болсны учраас тэр. Түүний дараачийн улиралд Дрогба дахин клубын үндсэн бүрэлдэхүүний тоглогч болж, 21 тоглолтод 5 гоол оруулжээ.

“Генгам”

2002 оны өвөл Дрогба өөрийнх нь төлөө  80 мянган фунт төлсөн “Генгам” клубт шилжжээ. Тус клубт эхний улиралд 11 удаа тоглож, 3 гоол оруулж, клубээ нэгдүгээр Лигт үлдэхэд тусалсан байна. Дараачийн улиралд Дрогба 34 тоглолтод 17 гоол оруулж, шилдэг довтлогчдын жагсаалтад гуравдугаарт бичигджээ. Дрогба ийнхүү амжилт гаргах болсны улмаас түүнийг Францын тэргүүлэх клубууд сонирхох болов, тэгээд  улирлын эцэст “Олимпик Марсель” клубт 3,3 сая фунтээр шилжин ирж, 4 жилийн хугацаатай гэрээ байгуулжээ.

“Олимпик Марсель”

Дрогбаг “Марсельд” шилжихэд  түүнийг багийнхаа бүрэлдэхүүнд оруулахыг хүссэн клубын ерөнхий дасгалжуулагч Ален Перрен тусалжээ. Дрогба “Олимпикийн” төлөө нэг улирал тоглож, 55 тоглолтод 32 гоол орулжээ, тэдгээрийн нэг нь Францын мэргэжлийн хөлбөмбөгчдийн үндэсний холбооны үнэлгээгээр хамгийн гоё оруулсан бөмбөгт тооцогджээ. Мөн аваргуудын Лигийн тэмцээнд “Партизан” багтай тоглоход 3 гоол оруулсан байна. Дрогба “Марсель”-ийн бүрэлдэхүүнд Европын аварга шалгаруулах тэмцээний /УЕФА/ цомын тэмцээнд оролцож,  хагас шигшээ тоглолтод “Ньюкасл”-ын хаалганд хоёр бөмбөг оруулж, багаа шувтаргын тоглолтод хүргэсэн боловч “Валенсия”-д хожигдсон байна. Улирлын төгсгөлд Дрогба Францын шилдэг хөлбөмбөгчөөр шалгарчээ.

Аваргуудын Лигийн тоглолтын үеэр “Порту”-гийн эсрэг тоглолтод Дрогбагийн тоглолт Португалийн багийн ерөнхий дасгалжуулагч Жозе Моуриньюд маш их таалагджээ. Тэгээд тоглолтын дараа Дрогбад хэрэв чамайг багтаа худалдаж авах бололцоо олдвол авна гэж хэлжээ. Улирал дууссаны дараа олон клуб, түүний дотор Моуриньюгийн тэргүүлж байсан “Челси” гэрээ байгуулахыг Дрогбад санал болгох болов. Энэ улиралд амжилт гаргаж, тэргүүлэх клубуудын анхаарлыг татсан хэдий ч Дрогба урьдын адил маш даруухан байж, “би асар их амжилт олсон ч Анри, Рональдо юмуу Трезегед хүртэл өдий байна” гэж байлаа.

“Челси”

2004 оны долдугаар сарын 21-нд Дрогба “Челси”-ийн тоглогч болов. Тус клуб түүний төлөө 38 сая евро төлжээ. Эхний удаа 28 сая евро санал болгосон ч “Марсель”-ийн ерөнхийлөгч Кристоф Буше зөвшөөрөөгүй байна. Хожим Буше ярилцлага өгөхдөө “Оюун ухаан сэтгэл зүрхийг дийлсэн юм. Ийм мөнгө төлж шилжүүлэх боломжийг алдвал алдаа болох байсан” гэжээ. Дрогба мэдэгдэхдээ “Хэрэв би зүрх сэтгэлээ дагасан бол Марсельд үлдэх байсан. “Челсид” шилжихийг надад хэн ч албадаагүй. Гэхдээ намайг оюун ухаан удирддаг. Спортын хувьд ч, санхүүгийн хувьд ч татгалзаж болохгүй саналууд байдаг юм.

Хэргийн учир зөвхөн мөнгөнд биш гэдгийг надтай сайн танил хүмүүс мэднэ. Жозе Моуринью намайг талбайд олж харжээ, тэгээд намайг багтаа тоглуулахыг хүсч байна. Миний хувьд Кежман, Роббен, Муту, Макелеле нар шиг хөлбөмбөгчидтэй хамт тоглох нь шинэ шатанд дэвшин гарах бололцоо олгоно” гэжээ.

Д.Жаргал

Бан Ги Мүн Москвад айлчилна
НҮБ. /РИА Новости/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Израиль, Газын зурвас, Иордан голын Баруун эргийн хотод айлчлахын өмнө Ойрхи Дорнодын дөрвөлийн уулзалтад оролцохоор гуравдугаар сарын 19-нд Москвад айлчилна гэж НҮБ-ын тэргүүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

“НҮБ-ын тэргүүн Бан Ги Мүн, Европын Холбооны Гадаад бодлого хариуцсан дарга Катерине Эштон нарт Газын зурвас болон Баруун эргийн хотод нэвтрэх эрх олгосон бөгөөд аюулгүй байдлын улмаас НҮБ-ын тэргүүний айлчлалын товын талаар тодорхой мэдээлээгүй” гэж Израилийн ГХЯ-наас мэдэгдсэн байна.

“Бан Ги Мүн Ойрхи Дорнодын дөрвөлийн уулзалтын дараа Израиль, Баруун эрэг, Газын зурваст айлчилна. Бид тус улсын эрх баригчидтай хэлэлцсэн асуудлынхаа талаар эргэн ирж байгаад тодорхой мэдээлнэ” гэж НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Мартин Несирки мэдэгджээ. Ойрхи Дорнодын энхийн үйл явцыг бэхжүүлэх зорилготой Ойрхи Дорнодын дөрвөлд Орос, АНУ, НҮБ, ЕХ-ны төлөөлөгчид багтдаг.  Гуравдугаар сарын 19-нд Москва хотноо болох уулзалтад Оросын ГХЯ-ны сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, ЕХ-ны Гадаад бодлого хариуцсан дарга Катерине Эштон, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар оролцох юм.

С.Отгонбаяр

АНУ болон НҮБ Израилийн шийдвэрийг буруушааж байна
АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байден Иерусалимын дорнод хэсэгт еврейчүүдэд зориулан шинээр орон сууц барих ажиллагааг зөвшөөрсөн Израилийн засгийн газрын шийдвэрийг буруушааж байна. Тэрбээр Ойрхи Дорнодод хийж буй айлчлалынхаа хүрээнд Израильд ирээд ийм мэдэгдэл хийлээ. Өнөөдөр Байден Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббастай уулзахаар төлөвлөжээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн мөн Израилийн шийдвэрийг шүүмжилж буруушааж байгаа юм. Тэрбээр “Еврей иргэдийг энэ бүс нутаг шилжүүлэн суурьшуулах нь олон улсын хууль эрх зүйн үүднээс авч үзвэл хууль бус үйлдэл” хэмээн мэдэгджээ.

Мягмар гаригт Израиль Дорнод Иерусалимд 1600 орон сууц барих болсноо зарласнаар Израиль-Палестины энхийн гэрээ хэлэлцээрт дахин нэг том бул хар чулуу тавилаа хэмээн ажиглагчид үзэж байна. Израилийн Гадаад хэргийн яамны мэдээлснээр шинэ орон сууцуудыг палестинчууд ирээдүйн нийслэлээрээ зарлахыг хүсч байсан Рамат-Шлом дүүрэгт барихаар шийдвэрлэсэн аж.

Израилийн шийдвэр Байдены энэ улсад хийж буй айлчлалын үр дүнд муугаар нөлөөлөх болно. Учир нь түүний айлчлалын гол зорилго Израиль-Палестины энхийн гэрээ хэлэлцээрийн явцыг эрчимжүүлэх явдал байсан юм.

Палестины тал аль хэдийн Израилийн шийдвэрийн талаар санал бодлоо илэрхийлээд эхэлжээ. Ойрхи Дорнодын энхийн хэлэлцээрт оролцож буй Палестины төлөөлөгч Саиб Эрекат “Хэрвээ биднийг ирэх болгонд шинээр баригдах барилгын талаар зарлаад байвал бидний хүчин чармайлт талаар өнгөрөх болно” хэмээн мэдэгдсэн байна.

Хэдийгээр дорвитой амжилт олохгүй байгаа ч 16 жил үргэлжилж байгаа Израиль-Палестины хэлэлцээр 2008 оны сүүлч, 2009 оны эхээр Газын зурваст Израилийн явуулсан тусгай ажиллагааны улмаас Палестины талын санаачилгаар тасалдсан.

Палестинчууд Израилийн талыг Иордан голын баруун эрэг  болон Дорнод Иерусалимд еврейн суурингууд барих ажлаа зогсоотол гэрээ хэлэлцээрийг сэргээхээс татгалзаж байгаа.

Үүний хариу болгож Нетаньяхугийн засгийн газар Баруун эрэгт суурин барих ажиллагааг 10 сарын хугацаатай зогсоосон ч Дорнод Иерусалимд үргэлжлүүлсээр байна.

Махмуд Аббасаар удирдуулсан Палестины чөлөөлөх байгууллага даваа гаригт яриа хэлэлцээрийг дахин сэргээхийг зөвшөөрсөн. Гэхдээ шууд биш зөвхөн Америкийн зуучлагч Жорж Митчеллээр дамжуулан хийхээ мэдэгджээ.

Бэлтгэсэн С.Баяр