Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ноос Үндэсний олимпын хороо /ҮОХ/-дод хандан, Токиогийн олимпод оролцох тамирчдыг вакцинжуулах асуудлаар Засгийн газартайгаа хамтран ажиллаж, хэлэлцэж эхлэхийг уриалав.
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Токио-2020" зуны олимпийн наадамд ганцаарчилсан спортын төрлөөс оролцох хамгийн олон албан ёсны эрхийг аваад байгаа төрөл бол буудлага спортын баг тамирчид юм.
Мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын харү башё өнгөрсөн ням гарагт өндөрлөсөн билээ. Нийт таван зиндаанд Монголын 17 бөх зодоглосноос тав нь 50-аас доош хувийн амжилт үзүүлсэн бол үлдсэн нь качигоши хийж ирэх хаврын тэмцээнд чансаа ахихаар болов.
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Дубай хотноо болж буй Е спортын PUBG Mobile Global Championship буюу дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа Монголын Zeus баг, оролцогч 16 багийг тэргүүлж эхэллээ.
Токиогийн олимпийг зохион байгуулах хорооноос өнгөрсөн жил хийх ёстой байсан зуны олимпийн хугацааг олон оронд тархаад байгаа цар тахлын улмаас энэ жил хийхээр хойшлуулсан билээ.
Японы мэргэжлийн сүмо бөхийн 2021 оны анхны харү башё өчигдөр өндөрлөлөө. Арлын улсад хатуу хөл хорионы дэглэм үйлчилж байгаа ч сүмогийн холбооноос башёгоо 5000 хүртэлх үзэгчтэйгээр зохион байгуулсан.
ТОКИО. /TIMES/. Японы Засгийн газар цар тахлын улмаас Токиогийн олимпын наадмыг цуцлахаас өөр аргагүй гэсэн хувийн дүгнэлтэд хүрчээ.
РОМ. /TASS/. Италийн "Ювентус" клубын португал довтлогч Криштиану Роналду албан ёсны тоглолтуудад хийсэн гоолын тоогоор дээд амжилт эвджээ.
Манай гаргийн хамгийн ахмад олимпын аварга, Унгарын иргэн Агнеш Келети 102 нас хүрчээ.
Монголын үндэсний олимпын хорооноос “Токио-2020” олимпын эргэн тойронд болж буй үйл явдлын талаар мэдээлснийг хүргэе.
Саяхан Катарын Доха хотноо жүдо бөхийн “Мастерс” тэмцээн болж өндөрлөсөн билээ. Уг тэмцээнд манай улсын баг тамирчид ямархан амжилт үзүүлсэн бэ гэвэл ердөө ганцхан медальтай ирсэн юм.
Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат, УБТЗ-ын “Замчин” спорт хороо, “Янгир хайрхан” компани, Дархан ус суваг компанийн бөх, аймгийн арслан, боловсрол судлалын магистр С.Ерөөлттэй ярилцлаа.
Японы нийслэл Токио хотод зуны спортын XXXII наадам ирэх долоодугаар сард хөшгөө нээх ч зохион байгуулагчид гуравдугаар сард дахин хэлэлцсэний дараа эцсийн байдлаар батлахаар болсон.
ТОКИО. /Yomiuri/. Токиогийн олимпын наадмын нээлтэд зургаан мянга орчим тамирчин оролцоно гэж Олон улсын олимпын хороо тооцоолж байна.
Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид өнгөрсөн амралтын өдрүүдээр тэсвэрийн бэлтгэлийг ууланд цэвэр агаарт цанын спортоор хийсэн байна.
Америкийн фашист (фашизм гэдэг ойлголтыг зөв хэрэглэвээс!)-ууд Капитоли руу дайран орж хэсэг эзэгнэв. Эл хэрэг явдалд “Эхо Москвы” сайт “новость или событие?” хэмээх асуулт тавьжээ. Асуултад Оросын улстөр судлаач Екатерина Шульман “новость” гэж хариулжээ. Би хувьдаа “событие” (улстөрийн категори утгаар нь асуусан тул “үйл явдал” хэмээн махчилж орчуулж болсонгүй!) гэж хариулах байна. Санаагаа тодруулъя. Ардчиллыг, төрийн нэг хэлбэр дүрс гэдэг аристотельч өнцгөөс нь эхлээд харъя. Тэгэж харвал Америкийн ардчилал бол 245 жилийн түүхтэй маш бат бөх ардчилал. Түүнийг устгаж дарангуйллын төр бий болгох боломжгүй! Америк нь ерөнхийлөгчийн эрх мэдлийг хэвтээ болон босоо чиглэлд сайтар хянан тэнцвэржүүлсэн улстөрийн тогтолцоотой. ( baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйНям гарагийн үдэш Ерөнхийлөгч Х.Баттулга МҮОНТВ-ээр “гэнэт” гараад ирэв. Шинэхэн захирал Н.Дэмбэрэл түүнийг уриад зогсохгүй өөрөө анх удаа ярилцлага хөтөлж байгаа аж. Долоо хоногийн өмнө өөрийнх нь баталсан хөтөлбөрөөр энэ цагт “Зогсошгүй. Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Намсрайн Ялалт”-ыг зоосон байлаа. Хөтөлбөр хөдөлсөн тул маневар хийж таарчээ. Яагаад ч юм “Чойжин ламын сүм музей”-н Дамдин янсан бурхныг танилцууллаа. Дамдин янсан гэдэг нь “Морин хоолойт” гэдэг утгатай ажээ. ( baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйМонгол хэлний хамгийн том өгүүлбэрийн сан хөмрөгийн эзэмшиж байгаа энэ хамт олон судалгаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн арга барил дээрээ суурилан анхны машин сургалтад суурилсан мэдээллийн хэрэгслийн оюунт тогтолцоо болох Эдүгэ, машин сургалтад суурилсан бүрэн автомат мэдээллийн мониторингийн тогтолцоо болох Кудос системийг бүтээжээ. Хиймэл оюунд суурилан Монгол авиаг бичвэрт буулгах болон бичвэрийг ярианд хөрвүүлэх Чимэгэ системийн нээлтийг энэ залуучууд маань саяхан хийсэн билээ. ( baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйСэлэнгэ мөрөн дээр станц барихыг ОХУ-ын бизнесийнхэн эсэргүүцдэг гэсэн. Байгаль нуурын усны түвшин багасна гэсэн шалтгаанаар Сэлэнгэ мөрөнд станц барихад саад хийж байгаа бол байгаль экологийн ч байгаа, эрх зүйн талаар ч зөвшөөрөх ямарч үндэслэлгүй, зөвхөн Монголыг эрхшээл, хамааралдаа байлгах, эдийн засаг бизнесийн ашиг сонирхолын дарамт юм. ( baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйЭнэ зуунд хүн төрөлхтний амьдралд зонхилон нөлөөлж ирсэн хамгийн том гурван хүч бол даяаршил, цахим хувьсгал, геополитик билээ. Тэгвэл энэ гурван хүчний чиглэлийг “Ковид-19” огцом өөрчилж байна. 2020 онд цар тахал “даяаршлыг хумиж, цахим хувьсгалыг эрчимжүүлж, Америк Хятадын геополитикийн өрсөлдөөнийг хурцатгав” гэж “The Economist” сэтгүүл дүгнэжээ. Энэ дүгнэлтийн тухай, эдгээр хүчнүүд ер нь Монголд яаж нөлөөлөх, бид юунд анхаарах шаардлагатайг шинэ оны эхний, хөл хорионы энэ өдрүүдэд олон хүн сонирхож суугаа. Цар тахал манайх шиг олон орны эдийн засгийг аль хэдийн сульдааж, ажилгүйдэл, ядуурлыг өсгөж, тэгш бус байдлыг улам бүр тэлсээр байна. Шинэ онд амьдрал цар тахлын өмнө ба хойно гэсэн хоёр өөр цаг хугацаанд өрнөх юм аа. ( baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйПутин ерөнхийлөгчийн илтгэл эмоци, Ши ерөнхийлөгчийнх нэлээд рационал болжээ. Урд, хойд хөршийн ерөнхийлөгч шинэ жилээр аль аль нь цэрэг, армидаа онцгойлон талархал илэрхийлсэн нь анхаарал татав. Ковидын үеэр магадгүй тэд хамгийн эхэнд дайчилгаанд явж байгаа ч цаад утгаараа зэвсэгт хүчин, армийнхаа цуу алдрыг дэлхийн чихэнд хүргэж буй нь тэр биз ээ. Бас нэг үнэртсэн зүйл бол аль аль нь эв нэгдэл, эх оронч үзэл гээд даяаршил гэхээсээ илүү дангааршил гээд нухацтай ярьлаа даа. (baabar.mn сайт)
Дэлгэрэнгүй