Энэ 3 дугаар сарын 1-нд МАН-ын 100 жилийн ойг МАН тэмдэглэнэ. Гэвч МАН 100 жилийнхээ ойгоор хийх байсан Намын Их Хурлаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулав.
Монгол Улсын Татварын алба “Оюутолгой” ХХК-ийн 2013-2015 оны хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2018 онд 377 тэрбум төгрөгийн татварыг нөхөн ногдуулахаар акт үйлдсэн.
Ковид-19 цар тахлын нөлөөгөөр манай улсын эдийн засаг 6 хувиар агшиж, улс орны нөхцөл байдал хүндэрсэн энэ цаг үед ард иргэдийхээ эрүүл мэндийг хамгаалж, ажлын байраа хадгалж, эдийн засгаа сэргээх дунд хугацааны 10 их наядын цогц төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн.
Үе үеийн Их Хурлын дарга нараас бүрдсэн “Хуралдай” клуб өнөөдөр /2021.02.26/ ээлжит уулзалтаа хийв. Уулзалтад парламентын спикерээр ажиллаж байсан Р.Гончигдорж, С.Төмөр-Очир, Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, М.Энхболд нар оролцов.
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
Хоёр улс уламжлалт найрсаг харилцааг тогтвортой хөгжүүлж ирснийг Ерөнхий сайд тэмдэглэж, үүнд хоёр улсын үе үеийн төр, засгийн удирдлагууд чухал хувь нэмэр оруулсныг хэлэв.
Монголч эрдэмтэн хүн Элчин сайдаар ажиллаж буйд Ерөнхий сайд баяртай байгаагаа илэрхийлж, цар тахлын эсрэг хийж авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, вакцинжуулалт зэргийн талаар товч мэдээлэл өгөв.
Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхий сайд Мануэль Марреро Круз баяр хүргэж, амжилт хүссэн мэндчилгээг Элчин сайд уламжиллаа.
ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын эрх баригчид дотоодын терроризмтой тэмцэхэд зориулж 77 сая ам.долларыг зарцуулах шийдвэр гаргажээ.
ДАКАР. /Xinhua/. Сенегалын Ерөнхийлөгч Маки Салл БНХАУ-ын “Sinopharm” компанийн “COVID-19”-ийн вакцины эхний тунгаа хийлгэлээ гэж Ерөнхийлөгчийн ордон пүрэв гарагт мэдээлжээ.
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл 2021 оны хоёр дахь удаагийн хуралдаанаа өнөөдөр зохион байгууллаа.
Ард коины ханшны өсөлт бодит өсөлт үү, хөөсрөл үү сэдвээр ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн сургалтын хөтөлбөрийн эрхлэгч, доктор Г.Ганзоригтой ярилцлаа.
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин БНСВУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Зоан Хань Дамыг өнөөдөр хүлээн авч уулзав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улс төрийн хувьд мухардалд ороод байна. Учир нь түүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшин, ялалт байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин зургаан жил ажиллах хүсэл бий нь тодорхой.
Монгол Улс зургаа дахь Ерөнхийлөгчөө сонгох хариуцлагатай цаг үед тулж ирчихээд байна. Энэ сонгуульд хамгийн хүчтэй өрсөлдөгч нь АН байх учиртай.
"Астразенека"-г аас Ч.Хүрэлбаатар таныг хайж байна. Танай улсын Сангийн сайд вакцин авна гэж хэд хэдэн удаа ярьчихаад алга болчихлоо гэж надаас асуув. Танай нам, засгийн залгамж чанар хаа байна? гэв. Би өмнөөс нь нүүр улайх юм. ЭМЯ-ы сайд бас алга болсон гэв.
ДэлгэрэнгүйХятад улс туйлын ядуурлаас бүрэн гарлаа гэж Ши Цинпин дарга мэдэгдэв. Сүүлийн 8 жилд 98,99 сая хүн ядуурлаас гарч, 832 тойрог, 129 мянган тосгон ядуурлын жагсаалтаас гарсан гэнэ
ДэлгэрэнгүйЭрхэм улс төрчид, сэтгүүлчид ээ! ХЭЛЭЛЦЭЭНИЙ ШИРЭЭ, ХЭЛЭЛЦЭЭНИЙ ЯВЦ шүү дээ. Өмнө байгуулсан Оюутолгойн гэрээ, хэлэлцээрийг сайжруулах, шинэчлэх талаар байр сууриа илэрхийлж ярилцаж зөвшилцөнө. Энэ чинь хэлэлцээ. Үйл явц. Хэлэлцээ амжилттай болбол ХЭЛЭЛЦЭЭР байгуулдаг. Үзэглэх, гарын үсэг зурах хоёр чинь бас хоёр өөр ойлголт шүү. Бүү хольж хутгаарай!
ДэлгэрэнгүйМАН, МАХН хоёр нэгдэх явдлыг ямар ч гэм халгүй, жирийн нэг үйл явц гэж ойлгож хэрхэвч болохгүй. Энэ бол Монголд цорын ганц, дарангуйлагч, авилгачдын нэгдсэн нам байгуулах гэсэн хорлонтой стратегийн нэг хувилбар мөн. Монголчуудаа, үүнээс болгоомжил...
ДэлгэрэнгүйӨнөөдөр 11.00 цагийн хэвлэлийн хурал болсонгүй. Монгол Улс бүтэн жилийн турш цар тахлын нөхцөл байдлын тухай энэ хурлын мэдээгээр амьдарч ирсэн билээ. Өнгөрсөн 24 цагт тийм тийм лабораторт төчнөөн шинжилгээ авахад төд илэрлээ гэж. Араас нь тайлбар, тодруулга, тэгээд амны хаалтаа зүүх, зайгаа барих, гэртээ бүгэх гээд хэдэн мянга дахь зөвлөгөө хөвөрдөг ч чухам тэр ганц тооноос бидний ажил амьдрал өнөөдөр, маргааш, нөгөөдөр ямар байх, хөл хорих хорихгүй, хорих бол хэр чанга, хаагуур яаж гэдэг хамаарч байв. Үүний хажуугаар Ерөнхий сайд, Улсын Онцгой комиссын дарга нар том том шийдвэрээ танилцуулж үе үе доргиож байлаа. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйОрчин цагийн монгол утга зохиолын хэлийг хөгжин төлөвшихөд гол нөлөө үзүүлж, цаг төрийн хэрэгт хүчээ өргөсөн Дашдоржийн Нацагдоржийн дүрийг аль нэг мөнгөн дэвсгэрт дээр залахад буруудах зүйлгүй мэт. Нэр алдар, үйлс бүтээл нь цагийн шалгуурыг давж, хойч үеийнхээ сэтгэл зүрхийг догдлуулсаар байгаа их зохиолчоо ийнхүү мөнхжүүлэх нь хөшөөний газрыг нь булаацалдахаас илүү өнө хойчийг харсан алхам хэмээн мунхагланам. (baabar.mn сайт)
Дэлгэрэнгүй