Sonin.mn » Бизнес таймс

Их нүүдэл эхэлжээ
Сүүлийн үед хөдөөнөөс хотод шилжин ирэгсэд эрс нэмэгдсээр байна. Зарим судалгаагаар орон нутгаас нийслэлийг бараадагсад таван мянгад хүрч, энэ тоо улам нэмэгдэх хандлагатай гэжээ. Шалтгаан нь малчид ноднин жилийн ган, өнгөрсөн өвлийн зуданд нэрвэгдснээс тэр.

Малгүй үлдсэн хөдөөгийнхөн амьдрал залгуулах үүднээс хот, суурин бараадахаас өөр арга замгүй болжээ. Тиймээс өнөөдөр хүн амын шилжих хөдөлгөөнийг зохицуулах гэдэг томоохон ажил төр, засгийн өмнө ундрах болов.

Энэ ажлын эхний ээлж хөдөөнөөс хотод шилжиж ирж байгаа хүмүүсийн бичиг баримтыг шилжүүлж иргэний бүртгэлд бүртгэж нийгмийн харилцаанд хамруулах зэргээр төр захиргааны үйлчилгээнийхэнд оногдож байна.

Харин их нүүдэлтэй холбоотойгоор хөдөөд юу хийж байна вэ. Уг нь мал, сүргийг малын индексжүүлсэн даатгалд, малчдыг нөхөрлөлд хамруулж, фермерийн мал аж ахуйг хөгжүүлэхэд анхаарах ёстой юм.

УИХ-ын ирэх намрын чуулганаар хэлэлцэх эдийн засаг, бизнестэй холбоотой хуулиуд
-Хүний хөгжил сан болон 2011 оны Төсвийн тухай хуулийн төсөл-Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах

тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл

-Хүнсний тухай хуулийн төсөл

-ХАА-н гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль

-Инновацийн тухай хуулийн төсөл

-Цахим гарын үсгийн тухай хуулийн төсөл

-Ашгийн бус хуулийн этгээдийн тухай хуулийн төсөл

-Газрын тухай хуулийн төсөл.  Мөн Газрын төлбөрийн тухай хуулийн

төсөл

-Газрын тосны тухай хуулийн төсөл

-Өмгөөллийн тухай хуулийн төсөл

-”Нүүрс хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл

Биржийн хууль үгүйлэгдсээр байна
Улирлын чанартай Монголын эдийн засагт Таван толгойн төсөл бэлэн болж, “Энержи ресурс” нүүрсийн баяжуулах үйлдвэрийн төсөл хэрэгжиж эхэлсэн, УБТЗ-д 260 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэхээр боллоо гэх мэтээр уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаа таатай мэдээ дуулдаж байгаа хэдий ч эдийн засгийн бас нэг гол үзүүлэлт хэрэглээний үнийн индекс буюу инфляц өссөөр байна.

Үүнд махны үнэ голлон нөлөөлсэн хэвээр. Дараагаар нь цагаан будаа, элсэн чихрийн үнэ орж байна. Махны үнэ буухгүй байгааг малчдын гар дээрээс кг-ыг 1500-2500 төгрөгөөр авч хот, суурин газарт 2-3 дахин нуглан борлуулж буй ченжүүд, наймаачидтай холбон үнэ өссөний оношыг тогтоогоод байгаа хэдий ч үүний эсрэг төр, засгийн зүгээс авч байгаа арга хэмжээ байхгүй байна.

Махны үнийг чөлөөлж байна гэх үзэсгэлэн худалдаа зохиохоос хэтэрсэнгүй. Уг нь УИХ-аар ХАА-н гаралтай бараа, түүхий эдийн бирж байгуулах хуулийн төсөл хэлэлцэж буй. Гэвч энэ нь жилийн нүүр үзэх гэж байна. Хэрэв хууль батлагдвал хэрэглэгч, нийлүүлэгчийн дунд завсрын үүрэг гүйцэтгэж махны үнийг нэмээд байгаа ченжүүдийг халах зорилготой юм.

Шинжээчдийн дүгнэж байгаагаар жилийн эцэст 30 хувьд ч хүрч магадгүй байгаа инфляцид махны үнээс гадна зардал ихтэй төсөв, хавтгайрсан нийгмийн халамжийн үйлчилгээ орж байна. Энэ бүхнийг цэгцлэхгүй бол энэ зуны халалт шиг Монголын эдийн засаг хэт наршиж болзошгүй байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Эрдэмтэд дэлхийн экологийн доройтлын гол буруутнуудыг нэрлэв
Судлаачид дэлхий дээрх экологийн төрх байдалд хамгийн ихээр хор уршиг үзүүлж байгаа улсуудыг нэрлэв. Улс орнуудын рейтингийг тогтоохдоо эрдэмтэд доорхи үзүүлэлтүүдийг үндэслэл болгожээ.

Үүнд:

•Ой модыг сүйтгэх

•Тогтсон  экологийн тогтолцоог эвдэх

•Загас агнуур хэрээсээ хэтрэх

•Химийн бордоо ашиглах

•Хүлэмжийн хий ялгаруулах зэрэг оржээ.

Эрдэмтэд эдгээр шалгууруудыг сонгосон явдлаа ихэнх улс оронд дээрх үзүүлэлтийн статистик хангалттай байдгаар тайлбарласан байна. Дүн шинжилгээний үр дүнд эрдэмтэд улс орнуудын 2 төрлийн жагсаалт гаргаж иржээ. Эхний хэсэгт өөрийн орны нутаг дэвсгэрт орших нөөцийг хамгийн үр ашиггүй, хайр найргүй хэрэглэж байгаа улсууд, хоёрдугаар хэсэгт дэлхийд бүхэлд нь хамгийн их хор уршиг тарьж байгаа улс орнууд багтжээ.

Эхний хэсгийн түрүү арван байрыг ( нийт 179 орноос ) Сингапур, Өмнөд Солонгос, Катар, Кувейт, Япон, Тайланд, Бахрейн, Малайз, Филиппин, Нидерланд тус тус эзэлжээ.

Хоёр дахь хэсгийн “манлайлагч” нараар ( нийт 171 орноос ) Бразил, АНУ, Хятад, Индонез, Япон, Мексик, Энэтхэг, ОХУ, Австрали, Перу тодорчээ.

Судлаачид түүнчлэн тухайн орны зүгээс экологид үзүүлж буй серөг үр дагаврууд болон тухайн орны эдийн засгийн хөгжил хоёрын хоорондын уялдааг тогтоохыг оролдсон байна. Тэдний дүгнэлтээр тухайн улс орны хөгжил хэдий чинээ өндөр байна төдий чинээ байгалийн нөөцийг устгадаг болох нь тогтоогджээ. Энэ дүгнэлт нь Кузнецийн муруй гэж нэрлэгдэх улс орнуудын экологид нелөөлөх онолтой зөрчилдөж байгаа юм байна. Америкийн Кузнец эрдэмтний үзэж байгаагаар бол улс орон эдийн засгийн тодорхой хөгжилд хүрсний дараагаар экологийн цэвэр техник технологи эзэмшиж эхэлдэг бөгөөд экологид үзүүлэх сөрөг үр дагавар нь буурдаг байна.

Г.ГАНЗОРИГ

Хараагүйчүүдэд зориулсан анхны автомашин
АНУ-ын эрдэмтэд Хараагүйчүүдийн үндэсний холбоотойгоо хамтран түүхэнд анх удаа хараагүйчүүдэд  зориулсан автомашин бүтээжээ. Одоо уг автомашиныг «Ford Escape» баазад туршиж байгаа гэнэ.

Автомашины энэ загварыг Виржини муж улсын Технологийн их сургуулийн эрдэмтэд хараагүй хүмүүс “Машинаа бие даан жолоодоход” зориулж шинэ технологи ашиглан бүтээжээ.

Мэргэжилтнүүдийн багийн ахлагч Деннис Хонгийн хэлснээр, хараагүйчүүд автомашины тайлбарлагчид хаана хүрэхээ хэлж, гишгүүр дээр гишгихэд “хүслийг биелүүлэгч-жолооч” асуудлыг шийдэж өгөх ажээ.

Жолоочийн туслагчид чичирдэг бээлий байгаа гэнэ. Таван жижиг хөдөлгүүртэй энэ бээлий жолоочид хаашаа яаж жолоогоо эргүүлэхийг зөвлөх юм байна. Удирдлагын самбарын тусгай завсаруудаас янз бүрийн хэм, даралттай агаар янз бүрийн хурдаар жолоочийн гар, нүүр рүү үлээж жолоочид зам дээрх саадуудын тухай бүр анхааруулна. Мөн үүнээс гадна чичирдэг хантааз жолоочид автомашины хурдыг тодорхойлж, жолоог удирдахад туслах тухай ИТАР-ТАСС агентлаг мэдээлэв.

Залуу тэрбумтныг төрүүлсэн сүлжээ
АНУ-ын Калифорни муж улсын нэгэн эмэгтэй «Facebook» хэмээх нийгмийн аж амьдралыг мэдээлдэг, олны дунд түгсэн вэб хуудасны ачаар 15 жилийн өмнө алга болсон хүүхдүүдээ олжээ.

Энэ вэб хуудсыг 2004 оны хоёрдугаар сарын 4-нд нээсэн байна. Эхэндээ Харвардын их сургуулийн оюутнуудын хоорондоо харилцдаг хуудас байв. Марк Цукерберг гэгч уг хуудсыг их сургуулийн оюутны байранд анх хийжээ. Марк Цукерберг вэб хуудасныхаа ачаар 23 настайдаа хамгийн залуу тэрбумтан болсон байна. 2008 оны гуравдугаар сард “Forbs” сэтгүүл Цукербергийг дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад оруулжээ.

Нийгмийн аж амьдралын тухай мэдээлдэг, тэр үеийн сүлжээнүүдээс «Facebook»-ын ялгарах гол онцлог нь чухамхүү холбоо барих боломж байжээ. Цукерберг хүмүүст бие биенийхээ тухай мэдээлэл солилцох энгийн бөгөөд тохиромжтой арга санал болгосон байна.

2005 оны есдүгээр сар хүртэл вэб хуудсыг зөвхөн оюутнууд хэрэглэж байв. 2006 оны зургадугаар сард «Facebook» мэргэжлийн нийгэмлэгүүдэд нээлттэй болж, есдүгээр сараас вэб хуудсанд чөлөөтэй бүртгүүлэх боломжтой болжээ.

2007 оны тавдугаар сард бусад вэб хуудас хийгчдэд нээлттэй болж, 400 мянган программ зохиогчийг өөртөө татсан байна. Одоо «Facebook» нь вэб хуудасны дизайнер нарт тусгай сайтууд, гар утсанд зориулсан программ хангамж зохиохыг зөвшөөрдөг болжээ. Түүнээс гадна «Microsoft Outlook» маягийн ширээний хавсралт бүхий үйлчилгээ хийх бололцоотой болсон байна.

Бие даасан вэб хуудасны программ зохиогчдоос ирүүлсэн 24 мянга гаруй программ «Facebook»-ыг асар түгээмэл болгоход дөхөм болжээ. Гэвч нэр хүнд эрчимтэй өсөхийн хэрээр вэб хуудас зохиогчид сүлжээний гишүүдийн хувийн нууцад халдах нь ихэссэн байна. Үүнээс үүдсэн нэгэн хэрүүл маргаан бол хөршүүд болон сүлжээний найз нарынхаа хувийн амьдралынх нь тухай бүх шинэ мэдээг нэг дор харах бололцоог «News Feed» нэртэй булан олгосон явдал юм. Энэ нь хувийн амьдралынхаа тухай нийтэд дэлгэхийг сайн дураараа зөвшөөрсөн хэдий ч хувийн амьдралаа зохиох эрхийг зөрчиж байна гэж олон ашиглагч үзсэн байна.

“Оюутнууд Facebook-ын эсрэг» гэдэг дэлхий нийтийг хамарсан нийгэмлэг байгуулжээ. Түүнд хоёр өдрийн дотор 700 гаруй мянган хүн нэгдсэн байна. Ингэснээр компанийн программ зохиогчид хэрүүл шуугиан таригч буланг дээд зэргээр аюулгүй болгохын тулд ажил дээрээ гурав хоножээ.

Facebook.com хуудсанд орогчдын тоо эрс өсөв. Өдөр бүр 140 шинэ хэрэглэгчтэй болж, 2008 онд ашиглагчдын тоо 90 сая хүрсэн нь энэ хуудсыг дэлхийд томоохон, нийгмийн сүлжээ болгожээ.

Хөрөнгө оруулагчид «Facebook»-т идэвхтэй хөрөнгө оруулж байна. Facebook нь «Greylock Partners» болон «Мегitech Capital» компаниудтай 25 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зуржээ. Авсан мөнгөө компаниа өргөжүүлэхэд зарцуулсан байна. Одоо тус компани 200 гаруй ажилтантай, “Силикон хөндий”-д төв байртай, хүчирхэг дата-төвтэй ажээ.

Энэ вэб хуудас бас ивээн тэтгэгчийн программ зохиож, мөнгө олдог байна. «Microsoft» компанитай холбоо тогтоосноор үндсэн орлогоо олох болжээ. Энэ аврага компани 2011 он хүртэл «Facebook» хуудсанд төрөл бүрийн зар сурталчилгаагаа байрлуулж байх боллоо.

2006 онд Цукерберг компаниа «Yahoo»-д нэг тэрбум доллараар худалдахыг бараг зөвшөөрөх гэж байтал гэнэт «Yahoo» санхүүгийн талаар доголдоход Марк компаниа өөрөө өсч өндийж чадна гэдэгт «Facebook»-ийн захирлуудын зөвлөлийг итгүүлж чадсан байна.

2008 оноос «Facebook» материалаа англи хэлнээс бусад 20 хэлэнд орчуулдаг болжээ. 2008 оны зургадугаар сард орос хувилбарыг гаргасан байна.

Ногоон бизнесийн утга учрыг төр ойлгодог болов уу?
Хүлэмжийн хийн хортой нөлөөнөөс үүдэлтэй дэлхий нийтийн дулаарал, байгаль орчны бохирдол нь уламжлалт эрчим хүчний хөгжилд хатуу хязгаарлалт тавих болов. Хүн амын өсөлт, хотжилт, үйлдвэржилтийн хөгжилтэй холбоотойгоор нөөцийн хэрэглээний өсөлт, хог хаягдлын ялгарал экологийн хүчин чадавхаас даваад байна. Эрчим хүч, ус, материалын хэрэгцээний огцом өсөлт нь байгалийн доройтол, байгалийн төрөл зүйлийн хомсдол, хүлэмжийн хийн илүү их ялгаралд хүргэснээр хүн төрөлхтний нийгэм, эдийн засгийн ололт амжилтыг эрсдэлд оруулж, хөгжлийн тогтворгүй байдалд хүргэж байна.

Иймээс, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс “Ногоон эдийн засаг”, НҮБ-ын Үйлдвэрлэлийн хөгжлийн байгууллагаас “Ногоон үйлдвэрлэл”, НҮБ-ын Ази, номхон далайн орнуудын эдийн засаг, нийгмийн хорооноос “Ногоон өсөлт”-ийн үзэл баримтлалуудыг дэвшүүлж, нийгэм, байгаль орчинд ээлтэй тогтвортой эдийн засгийн хөгжлийг хангахыг чухалчилж байна. Ирэх арван жилд нөөцийн үр ашигтай, байгаль орчны бохирдлоос зайлсхийсэн, хүлэмжийн хийн ялгарал багатай эдийн засгийн тогтолцоог бий болгож, хөгжүүлсэн улс орон дэлхийн эдийн засгийн харилцаанд илүү үр ашигтай оролцох боломж бүрдэх юм.

МҮХАҮТ-аас 2010 оныг “Ногоон эдийн засаг, ногоон бизнесийг дэмжих” жил болгон зарласныг Монгол Улсын Засгийн газар, бизнесийн байгууллагууд талархан хүлээн авсан билээ. Засгийн газар, Танхим хамтран боловсруулсан “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн төлөвлөгөөний хүрээнд “Ногоон эдийн засгийн дэд хөтөлбөр боловсруулахаар заасны дагуу “Хүрэн эдийн засгаас ногоон эдийн засагт шилжих” хөтөлбөрийн эхний төслийг Танхим боловсруулаад байна. “Засгийн газрын 2008-2012 оны мөрийн хөтөлбөр”, “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр”, “Экологийн цэвэр бүтээгдэхүүний үндэсний хөтөлбөр”, “Нүүрс хөтөлбөр”, “Чанарын болон байгаль орчны менежментийн тогтолцоог хөгжүүлэх стратеги төлөвлөгөө”, “Эрчим хүчний тогтвортой хөгжлийн хөтөлбөр” зэрэг хөтөлбөр, төлөвлөгөөнүүдэд заагдсан холбогдох асуудлууд, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн бодлогод тусгагдсан зарим шийдвэрүүд олон улсын хандлагад нийцэж байгаа боловч биелэлт нь хангалтгүй, хэрэгжээгүй байна.

Байгаль орчны удирдлагын (ИСО 14000) стандартчиллын ажил эхлэлтийн төдий, дөнгөж дэд тогтолцоо бүрдүүлэхэд чиглэж байна. Бүтээгдэхүүн, сав, баглаа боодлын боломжтойг нь дахин ашиглах, хог хаягдлыг боловсруулах, бүрэн гүйцэд журамлах талаар менежментийн тогтолцоо бүрдээгүй, үндэсний хэмжээнд эко-тэмдэг хэрэглэх журам тогтоогүй байна. Нүүрс боловсруулалт, нүүрсний цэвэр технологийг хөгжүүлэх, төвийн бүсэд 100 мвт-ын хүчин чадалтай Орхоны УЦС барьж байгуулах ажлыг эхлүүлэх, нийт малчин айл, өрхийг 2005-2008 онд багтаан сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр хангах, найман сумын төвд УЦС байгуулж, эрчим хүчээр хангах, алслагдсан сумын төвүүдийг хэрэглээний халуун усаар хангахад нарны илчээр ус халаах тоног төхөөрөмжийг өргөнөөр ашиглах, газрын гүний дулаан, устөрөгч, түлшний элемент, биомасс ашиглан цахилгаан дулаан гаргах дэд хөтөлбөрүүдийг гарган, үе шаттайгаар хэрэгжүүлэх зэрэг шийдвэрүүд өдийг хүртэл хэрэгжсэнгүй. Төр амладаг ч хэрэгжүүлдэггүй хэвээрээ л байна.

Экологийн хувьд цэвэр, өндөр үр ашигтай үйлдвэрлэл, үйлчилгээ, чанартай бүтээгдэхүүн нэн чухал болохыг манай ихэнх аж ахуйн нэгж, байгууллагууд хэдийнэ хүлээн зөвшөөрсөн ч эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн экологийн бодлого, зорилтуудаа олон улсын хандлага, үзэл баримтлалд нийцүүлэн тодорхойлж чадаагүй, туслалцаа дэмжлэг үзүүлэх, ололт амжилтыг үнэлэх, хөхиүлэн урамшуулах тогтолцоо байхгүй байгаа нь үндэсний үйлдвэрлэлийн хөгжлийг хойш татаж байна. Иймээс эдийн засгийн тогтолцоог бүхэлд нь, түүний дотор татвар, төсвийн бодлогыг өөрчлөх эрс шинэчлэл хийх шаардлагатай байгаа юм. МҮХАҮТ-ын “Хүрэн эдийн засгаас ногоон эдийн засагт шилжих” хөтөлбөрийг 2010- 2020 оны хугацаанд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Хөтөлбөрийн хүрээнд нэн тэргүүнд хийгдэх ажлаас дурьдвал, Ногоон татвар ба төсвийн шинэчлэл нь орлогыг нэмэгдүүлж, ногоон өсөлтийг дэмжих чадвар бүхий өргөн хүрээний санхүүгийн үнийн арга хэмжээ юм. Илүү нарийвчилж үзвэл энэ нь орлого, хадгаламж, хөрөнгөд ногдуулах зэрэг уламжлалт татварыг хог хаягдал, шавхагддаг түлш зэрэг байгалийн холбогдолтой бүтээгдэхүүн, үйл ажиллагаанд шилжүүлэх, байгаль орчинд халтай үйл ажиллагаанд олгодог татаасыг ногоон өсөлт, ядуурлыг бууруулах үйл ажиллагаанд шилжүүлэх явдал юм.

Ногоон татвар ба төсвийн шинэчлэл нь тээвэр, түүхий эд, байгалийн нөөц, хог хаягдал, эрчим хүч зэрэг олон салбарыг хамарсан санхүүгийн арга хэрэгслүүдийн цогц болно. Эдгээр салбарын хүрээн дэх уг бодлого нь ажлын байрыг бий болгох, ядуурлыг бууруулах, байгалийн нөөцийн хэрэглээний бүтээмж, олон улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, байгаль орчны чанарыг сайжруулах ач холбогдолтой. Олон нийт, хувийн хэвшлийн энэ чиглэлийн чадавхийг дээшлүүлэх нь удаан хугацаанд, үр дүнтэй   хэрэгжүүлэхэд чухал түлхэц болох юм. Ногоон татварыг тээвэр, эрчим хүч, бүтээгдэхүүн, түүхий эд,

байгалийн нөөц, хог хаягдал зэрэг олон салбарт үр дүнтэй ашиглаж болно.

Энэ нь байгаль орчны бодлогын үр ашигтай арга хэрэгсэл юм. Уламжлалт “тушаах-хянах” хандлагаас илүү өртөг зардал багатай хэрэгждэг байна. Ногоон татварын орлогыг ажлын байр бий болгох тогтвортой дэд бүтцийн төслүүдийг, татварын тогтолцооны шинэчлэлийг хянах, засварлах үйл ажиллагааг, эсвэл бусад ядуурлыг бууруулах хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд ашиглаж болно. “Ногоон дэд бүтэц”‘ буюу байгалийн үнэт баялаг нь хүн төрөлхтний сайн сайхан байдал, нийгэм- эдийн засгийн хөгжлийн тулгуур, өөрөөр хэлбэл энэ нь “байгалийн эко системүүдийн цогц бөгөөд экосистемийн үнэ цэнэтэй бараа, үйлчилгээг ирээдүйд хангадаг”. Таримал ой зэрэг байгалийн үнэт баялаг нь хүлэмжийн хийг бууруулах, цаг уурын өөрчлөлтийн нөлөөллийн эсрэг хамгаалалт болдгоороо хүн төрөлхтөнд зүйрлэшгүй чухал нөлөөтэй. Байгалийн үнэт баялагт оруулах хөрөнгө оруулалт олон янзын хэлбэртэй.

Экосистемийн тогтвортой менежментийг сайжруулж, нийгэм-эдийн засгийн хөгжлийг хангаж байгаа аливаа хөрөнгө оруулалтыг байгальд оруулж буй хөрөнгө оруулалт гэж үздэг. Усны менежментийг сайжруулах замаар хөрсний элэгдлийг бууруулах, шим тэжээлийг сайжруулахад чиглэсэн хөрөнгө оруулалт нь бохир ус цэвэрлэх байгууламжид хөрөнгө оруулахын эсрэг, “байгаль”-д оруулж буй хөрөнгө оруулалт юм. Цэвэр үйлдвэрлэлийн зарчмуудыг (нөөцийн хэрэглээний үр ашгийг дээшлүүлэх, бохирдлоос урьдчилан сэргийлэх) нэвтрүүлэх нь ногоон эдийн засгийн хамгийн чухал, салшгүй бүрэлдэхүүн хэсэг юм.

Хөгжингүй орнуудын хүрээнд худалдааны гэрээ хэлцлийн талаар тавьж буй шаардлагын нэг бол тухайн нийлүүлж буй бүтээгдэхүүн байгаль орчинд халгүй байдлаар үйлдвэрлэгдсэн, аюулгүй эсэхэд нотолгоо баталгаа гаргуулахдаа нийлүүлэгч-үйлдвэрлэгчид хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөтэй эсэхийг тодорхойлох үзүүлэлтийн нэг болгож байна. Цаашдаа гадаад худалдаа, хамтын ажиллагааны явцад ийм шахалт шаардлага манай үйлдвэрлэгчид, юуны өмнө экспортлогч-бизнесийнхэнд тулгарч байгаа учраас өмчийн хэвшил үл харгалзан, эдгээр тогтолцоог бүтээлчээр хэрэгжүүлэх, зохих журмын дагуу үнэлэлт дүгнэлт гаргуулж байх явдал хойшлуулшгүй зорилт болж байна.

Хэдийгээр Засгийн газрын 2002 оны 146 дугаар тогтоолоор баталсан “Чанарын болон байгаль орчны удирдлагыг дэмжих үндэсний хөтөлбөр”-т цэвэр үйлдвэрлэлийг нэвтрүүлэх талаар заасан боловч энэ талаар төр, засгаас тодорхой үйл ажиллагаа хэрэгжүүлэхгүй байна.

Зөвхөн МҮХАҮТ үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих бодлогын хүрээнд цэвэр үйлдвэрлэл нэвтрүүлэх чиглэлээр дэс дараатай, тууштай ажиллаж байгаа ба өнгөрсөн арван жилд тодорхой чадавхийг бүрдүүлсэн.

Тогтвортой, цэвэр үйлдвэрлэл ба ногоон хэрэглээг хөгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх, шинэ техник технологи, ногоон хэрэглээг дэмжих чиглэлээр төр, засгаас нэн тэргүүнд авч хэрэгжүүлвэл зохих хууль, шийдвэрүүд, арга хэмжээ шийдвэрүүд олон байна.

Б.Мөнхсаран

Амлалт, биелэлт
Долдугаар сар гарч, зуны дэлгэр цаг талдаа орж, хэн хүнгүй хагас жилийн ажлаа дүгнэж тайлагнадаг үе эхэлчихээд байна. Үүнтэй адил Засгийн газраас зарласан Бизнесийн орчинг сайжруулах зорилготой шинэтгэлийн жил дундаа орчхоод байна. Гэвч биелэлтийн үр дүнг харвал гялайж, гялтайх юмаар тааруухан байх юм.

Эхлээд бид шинэтгэлийн жилийг Засгийн газрын зүгээс гардан хэрэгжүүлэгч гол байгууллага Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо (ҮХШХ)-ны ndic.gov.mn сайт руу орж үзвэл Шинэтгэлийн жилийн тайлан энэ оны гуравдугаар сарын 11-ний өдрөөр тавигдсан харагдав. Энд төрийн болон ТББ-аас өгсөн хэдэн саналыг эс тооцвол жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар юу ч алга. Шинэтгэлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтэд байнга хяналт тавьж, ажил хэргийн биелэлт, явцын үр дүн ямар байгааг Засгийн  газарт буюу шинэтгэлийн жилийн ажлын хэсгийн ахлагч, Ерөнхий сайдад танилцуулж, Засгийн газрын хуралдаанаар оруулж байх мөн түүнийгээ олон нийтэд тогтмол мэдээлж байх гол үүрэгтэй байгууллага иймэрхүү байдалтай байна.

Тиймдээ ч сүүлийн үед Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо маань “Үндэсний шинэтгэлийг сааруулагч хороо” хэмээн өдөр тутмын хэвлэлүүдээр цоллуулаад байгаа. Одоо Шинэтгэлийн жилийн төлөвлөгөө ямархуу байдалтай явааг харья.

Бизнес эрхлэх орчинг сайжруулах чиглэлээр тавьсан зорилт, авах арга хэмжээ. Бизнес эхлэх үйл ажиллагааг хөнгөвчлөх талаар Шинэтгэлийн жилийн төлөвлөгөөнд Дэлхийн банкны гаргасан тайлангаар манай улс 78 байрт явааг эхний 30-д оруулах гэж тусгасан байна. Энэ ажил өнөөдөр хэдэн хувийн биелэлттэй явааг мэдэх хүн алга. Өмнөх байрнаасаа ухарсан уу гэхээс бус урагшлаагүй гэх хүн олон байна. Төлөвлөгөөнд үүнийг хариуцсан байгууллагыг тодорхой тусгаагүй аж. Үүнчлэн бизнес эхлэхэд одоо тулгарч байгаа 7 шат дамжлагыг 3 болгоно, 13 хоног шаардагдаж байгааг 5 болгоно, гарах зардал нэг хүнд ногдох орлого нь 3.0 хувь байгааг 1.5 хувь болгох, бизнес эхлэхэд шаардагдах хөрөнгө нэг хүнд ногдох орлогоор 44.0 хувь байгааг 5.0 хувь болгох зэргээр тусгасан боловч биелэлт нь ямар явцтай байгаа нь бас л тодорхой бус байна.

Цаашлаад хуулийн этгээдийн бүртгэлийг онлайн болгох зорилгоор цахим гарын үсгийг нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх арга хэмжээг энэ оны эхний хагас жилд авна гэсэн байна. Энэ ажлыг хариуцсан Тэргүүн Шадар сайдын ажлын алба, Улсын бүртгэлийн ерөнхий газар “Цахим гарын үсэг хэрэгжүүлэх тухай хууль”-ийн төслийг боловсруулж Засгийн газарт хүргүүлсэн эсэх нь бас л тодорхой бус, олон нийтэд мэдээлэгдээгүй байх жишээтэй. Түүнчлэн хуулийн этгээд үүсгэн байгуулах үйлчилгээг нэг цэгийн үйлчилгээгээр авдаг болно, хариуцсан байгууллага Тэргүүн шадар сайдын ажлын алба, УБЕГ, хэрэгжих хугацаа энэ оны хоёрдугаар улирал гэсэн байна. Үүний биелэлтийг хөөж үзвэл татвар, гааль, нийслэлийн дүүргүүдийн Засаг даргын Тамгын газруудыг эс тооцвол төрийн яам, ихэнх агентлаг нэг цэгийн үйлчилгээгүй, түүнийгээ эхлүүлээ ч үгүй байна.

Мөн хоёрдугаар улиралд Монголын Ажил олгогч эздийн холбоо, МҮЭХ-той хамтран Засгийн газар “Бичил бизнесийн тухай” хуулийн төсөлд албан бус секторыг албажуулах талаар тодорхой зүйл заалт оруулна гэсэн боловч энэ талын мэдээлэл одоогоор байхгүй байна.

Барилга барихад шаардагддаг зөвшөөрөл, гарын үсгийн тоог цөөлөх талаар Монгол Улс олон улсын хэмжээнд 103 дугаар байрт явааг эхний 30-д багтаах, 21 шат дамжлагыг 9 болгох, үүнд 215 хоног шаардагдаж байгааг 75 болгох, зардал нь нэг хүнд ногдох орлогоор 61,2 хувь байгааг 30 хувь болгох гэж Шинэтгэлийн жилийн төлөвлөгөөнд тусгасан байна. Үүнтэй холбоотойгоор барилгын салбарт бизнес эрхлэхэд шаардагддаг зөвшөөрөл, лицензийн тоог 90 хүртэл хувиар бууруулна гэсэн байна. Гэтэл өнөөдрийн байдлаар одоо шаардагдаж буй 140 зөвшөөрөл, лицензийн тоо 10-хан тоогоор буурч 130 болоод байгааг саяхан МҮХАҮТ дээр болсон Шинэтгэлийн жилийн тайланг хэлэлцэх хурал дээр энэ салбарын бизнес эрхлэгчид хэлж байсан.

Бизнесийн салбар дахь хөдөлмөрийн харилцааг боловсронгуй болгох талаар ажилд авахад учирдаг бэрхшээлийг арван хувь болгох, ажлын цагийн үргэлжлэлийг 30 хувь болгож дарамтыг бууруулах, ажлын байраа хадгалах бэрхшээлийг мөн 10 хувь болгох, илүү цагийн зардлыг цалинтай долоо хоногоор тооцоход 7 хувь болгох, салбаруудад эрэлттэй байгаа ажлын байр болон шаардагдах хүний нөөцийн мэдээллийн” нэгдсэн сан байгуулж ажиллуулна гээд үүнийг НХХЯ, МАОЭНХ, МҮЭХ хариуцна гэсэн байна. Энэ ажлын биелэлтийг үзвэл Хүний нөөцийн мэдээллийн сантай болсон гэх боловч тэр нь яаж ажиллаж байгаа, үр дүн нь ямар байгаа талаар мэдээлэл алга. Үүнээс үзэхэд НХХЯ энэ чиглэлээр юу хийж байгаа нь мэдэгдэхгүй, бүрхэг байна. НХХЯ, МҮЭХ хамтран хөдөлмөрийн хөлсийг цагаар тооцож олгох, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газраас жишиг байдлаар тогтоож, бүс нутаг бүрт өөрсдийн бодит байдалтай уялдуулан бие даан тогтоодог болох хууль эрх зүйн үндсийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан бий болгоно гэсэн боловч өнөөдрийг хүртэл цалин, хөлсийг тооцох уян хатан, боловсронгуй аргачлалтай болоогүй л байна. Мөн түүнчлэн энэ оны эхний хагаст гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг тэргүүлэх салбаруудад ажиллуулах, хөгжилтэй орнуудад өндөр боловсрол эзэмшсэн хүмүүсийн хувь нэмрийг улс орны хөгжилд оруулах зорилгоор “Зөгийн үүр” хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ гэсэн боловч уг хөтөлбөрийг Засгийн газраар батлуулснаас цаашгүй байна.

Зээл авах боломж нөхцөлийг сайжруулах талаар Шинэтгэлийн жилийн төлөвлөгөөнд ЖДҮ эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн эх үүсвэрийг 100 тэрбум төгрөг болтол нэмэгдүүлж, санхүүгийн альтернатив хувилбаруудыг дэмжин бичил бизнесийн зээлийн санг тусгайлан байгуулж 20 тэрбум төгрөг байршуулна гэсэн байна. Гэвч энэ жил ЖДҮ эрхлэгчдэд олгох зээлийн хэмжээ 30 тэрбум төгрөг хэвээрээ байгаа. Энэ мэтээр тусгай зөвшөөрөл, лиценз олгоход шаардагдах баримт бичгийн бүрдүүлэлтийг цахим хэлбэрт шилжүүлэх “Цахим нэг цонх” хөтөлбөр, Шинэтгэлийн жилийн төлөвлөгөөний биелэлт далан задгай, жаран хагархай байдалтай явна.

Б.Болд

Дэлхийд хүнс үнэд орж байна
Ойрын 10 жилд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ дэлхийд бодитой тооцоход 15-40 хувиар өсөх болно гэж НҮБ-ын Хөдөө аж ахуй, Хүнс болон Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын шинжээчид дүгнэжээ. Үүний гол шалтгааныг био түлшний үйлдвэрлэл болоод хөгжиж буй орнуудад хүнсний эрэлт хэрэгцээ өссөнтэй холбон тайлбарлаж байна.

Тус байгууллагаас жил бүр хэвлэн гаргадаг илтгэлийн хөдөө аж ахуйн салбарын тайланд эдийн засгийн хурдтай хөгжлийн сэргээн босголт, хүн амын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээ болон хүнсний зах зээлийн эргэлтээс улбааж хүнсний үнэ нэмэгдэхэд гол хөшүүрэг болж байна гэж дурьджээ. Уг илтгэлд мэдээлж байгаагаар, улаан буудай болон тэжээлийн үр тариа 15-40 хувиар, ургамлын тос 40 гаруй хувиар, сүүн бүтээгдэхүүн 16-45 хувиар тус тус өсөх аж. Харин мах, махан бүтээгдэхүүний хувьд хөгжиж буй орнуудын хүн амын амьжиргааны түвшингийн өсөлтөөс шалтгаалах юм байна.

Шинжээчид хүнсний үнийн өсөлтөд мэдээж нефтийн үнэ ханш нөлөөлөх нь ойлгомжтой гэж мөн тэмдэглэжээ. Тэдний баталж байгаагаар, энэ оноос эхэлж зарим хүнсний барааны үнэ нэмэгдэх юм байна. Тухайлбал, тонн цагаан будаа 1038 долларт хүрч, 63 хувиар эрс нэмэгдэх гэнэ. Харин одоогийн байдлаар энэ хүнсний үнэ тонн нь 638 доллар у. байгаа билээ. 2010-2019 оны хооронд улаан буудайн дундаж үнэ 1997-2006 онтой харьцуулахад 15-40 хувиар өсөх аж.

Ойрын хугацаанд дэлхийн бүх улс оронд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл 22 хувиар нэмэгдэж, Баруун европт үйлдвэрлэлийн бүтээмж нь одоогийн түвшинд байна. Харин БРИК /Бразил, ОХУ, Энэтхэг, Хятад/ орнууд болон Украинд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл гурав дахин хурдтай хөгжиж, хөгжингүй орнуудынхаас 27 хувиар нэмэгдэх гэнэ. Харин Африкийн орнуудад байдал хүнд байх аж. Африкийн орнуудын хөдөө аж ахуйн газар тариаланд үндэстэн хил дамжсан корпорациуд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байна.

НҮБ-ын илтгэлд, дэлхийд нэг тэрбум хүн хагас өлсгөлөнд нэрвэгддэг бөгөөд хүнсний аюулгүй байдал хүн төрөлхтний амин чухал асуудал болоод байна гэж бичжээ. Цаашид хүнсний үнэ эрс нэмэгдвэл өлсгөлөнчүүдийн эгнээ улам нэмэгдэж, зарим улс оронд үймээн самуун гарах магадлал өндөр гэж онцолсон байна.

“Монголын брэндийг бий болговол зах зээл олдоно”
ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Самойленко Вишор Васильевич нь Монголд ирээд бараг хагас жил болж байна.Тэрээр 1947 онд төрсөн, Москвагийн Олон улсын харилцааны их сургуулийг төгсжээ.

В.В Самойленко нь түүхийн ухааны дэд эрдэмтэн. 1970 оноос эхэлж тэрээр улсынхаа Гадаад хэргийн яамны системд дипломат албанд орж ажилласан бөгөөд 1974-1979 онд Сингапурт, 1982-1987 онд Филиппинд, 1992-1996 онд Австралид, 1999-2004 онд камбожид ОХУ-ын Элчин сайдын яамны атташе, нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөхийн албан тушаалыг тус тус хашиж байсан байна. Харин Монгол Улсад томилогдохоосоо өмнө дөрвөн жил Новосибирск хотод ОХУ-ын Гадаад хэргийн яамны бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байв.

Ноён Элчын сайдыг сониныхоо “Зочин” буланд урьж, түүнтэй манай хоёр орны худалдаа, эдийн засгийн асуудлаар ярилцлаа.

-Та сайхан зусч байна уу ноён сайд аа?

-Сайхан зусч байна. Харин өнгөрсөн өвөл танайд нэлээд хүйтэн байлаа шүү.

-Сибирьт хэдэн жил амьдарсан хүн чинь яагаад ингэж хэлэх болов?

-Манай Сибирь нутагтай харьцуулахад Монголын өвөл өөр юм. Арай л хахир хатуу юм байна.

-Виктор Васильевич гуай, Та манай улсад ирэхээсээ өмнө Монголын талаар ямар ойлголттой байсныг сонирхож болох уу?

-Энд ирэхээсээ өмнө танай улстай холбоотой маш их юм уншсан, хэсэг хүмүүс надад үнэтэй зөвлөгөө өгч байсан. Гэхдээ би Монгол Улсыг тусгайлан судлаагүй. Амьдрал нэг цэг дээр зогсоод байдаггүй, үргэлж өөрчлөгдөж байдаг билээ. Үүнтэй адил танай улс ч мөн өөрчлөгдөж байна. Тэмдэглэж хэлэхэд сайн тал руугаа шүү. Монголд олон үйл явдал болж байдгаараа танай улс надад сонирхолтой байдаг юм. Ялангуяа Орос, Монгол хоёрын харилцаатай холбоотой асуудал. Манай Элчин сайдын яаманд танай улсыг бараг насаараа судалсан хэсэг дипломатууд бий. Онцлоход Монголчуудаас илүү Монгол Улсыг сайн мэддэг хүмүүс ч байгаа. Тиймээс би тэднээс мэдээлэл байнга авч байдаг.

Миний ойлголтоор Монгол бусад улстай адил юм юмтай улс. Монгол Улсад агуу их зам бий гэж боддог. Орос, Монгол хоёр нягт харилцаа холбоотой улсууд. Бидний сэтгэц зүй, улс төр болон эдийн засгийн үзэл бодол адил, менталитет ойр гэж үздэг би. Монгол Улсыг Азийн бар болохыг байна. Танай улсад   нөөц боломж бий.

-Та ашигт малтмалын нөөцийн талаар хэлж байна уу?

-Тиймээ, байгалийн баялаг нөөцийн хувьд хэлж байна. Аливаа улс орны нөөцийн салбарын хөгжил нь дэвшилтэт шинэ технологи болон инноваци байдаг. За тэгээд мэдээж хүний нөөц чухал. Байгалийн нөөцийг шинжлэх ухааны нөөцтэй холбох хэрэгтэй. Танай улсад нүүрс, зэс, уран, алт зэрэг олон металл байна. Харин нефть байгаа гэдэгт хэлж чадахгүй юм. Монголын Засгийн газар эдгээр “хөзрөөр” зөв тоглох л хэрэгтэй.

-Манай улсад төмөр замыг хөгжүүлэх тал дээр Та ямар бодолтой явдаг вэ?

-Энэ асуудалд хянуур хандах бодлого хэрэгтэй. Зөв бодлого барьж ажиллах юм бол ирээдүйн улс орны хөгжилд маш чухал. Төмөр замын удирдлагын систем бол нэлээд ярвигтай, хэцүү бөгөөд дээд зэргийн нэгдсэн сахилга бат шаардсан ажил.

ОХУ-д төмөр замын салбарт танай улстай хамтран ажиллах сонирхол бий. Үүнд бид бэлэн байгаа. Харин Монголын Засгийн газар төмөр замын асуудал дээр ямар концепцтай байгаа талаар мэдэхгүй юм. Өөрөөр хэлбэл манай хөрөнгө оруулагч нарт энэ асуудал тодорхой биш байна.

-Монгол, Оросын эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар Та санал бодлоо хэлэхгүй юу?

-Монгол Улс 1920-иод оны үед хоцрогдсон орон байхад капитализмыг алгасаж социализмд хүрэхэд нь Зөвлөлт Улс аж үйлдвэрий бааз барих, хүн амын эрүүл мэндийг сайжруулах үйлсэд гар бие оролцож явсан түүхтэй гэдгийг юуны өмнө онцлох байна. Харин өнөөдөр бол бид зах зээлийн хандлагаар харилцан ашигтай түншлэх болж байна. Түүнээс биш хэн нэгэн тал алдагдалтай байж болохгүй.

Өнгөрсөн онд манай хоёр улсын Ерөнхийлөгч нар Монголд уран олборлох тал дээр хамтарсан компани байгуулах тухайд санал нэгдсэн билээ. Гэтэл өнөөдөр энэ асуудал шийдэгдээгүй л байна. Энэ нь намайг нэг их баярлуулахгүй л байна.

-Хоёр талын худалдаа хүссэн хэмжээнд явахгүй байна. Таны бодлоор энэ асуудал чухам юундаа байгаа бол?

-Манай хоёр улс зах зээлийн эдийн засагт тулгуурлаж хөгжиж байгаа. Зах зээл бол үнэ болон чанараас шалтгаалдаг. Түүнээс гадна эрэлт хэрэгцээ байвал худалдаа явагдана. Тиймд талууд бараа бүтээгдэхүүнээ аль аль талдаа сайн сурталчилгаа явуулах хэрэгтэй. Брэнд бий болгох шаардлагатай. Брэнд болон зар сурталчилгаанд мэдээж их зардал гарна. Чанартай сайн бараа бүтээгдэхүүнд ирээдүй бий. Орост сайн чанарын бараа байна, гэвч бид дэлхийн зах зээлд төдийлөн сайн гарч чадахгүй л явна.

-Ингэхэд Та манай дэлгүүрээр орж үзэв үү?

-Хэд хэдэн удаа орсон шүү. Маш сайн чанарын ноолууран эдлэл харсан. Танай ноолууран бүтээгдэхүүн Итали, Франц улсынхаас дутахгүй юм билээ.Харин танай брэнд алга байна. Монголын ноолууран дээр Италийн брэндийг ашиглаад гадаад зах зээлд гаргавал хэд дахин нугалаад худалдах боломжтой санагдсан. Танайд бас нэг чанартай эдлэл нь ноолууран хөнжил байна. Одоо дэлхийн даяараа экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэдэг “моод” болж байна. Тиймээс энэ бараа дэлхийн зах зээлд гаргах боломж бий. Мөн түүнчлэн цэвэр ноосон хивс байна. Дашрамд сонирхуулахад би энд ирээд Элчин сайдын яамныхаа нэг том өрөөг Эрдэнэтийн хивсээр чимсэн. Монголын савхин эдлэлийг чанар сайтай гэж сонссон. Хараахан үзээгүй байна.

-Таны хэлж буй бүтээгдэхүүнүүд манай экспортын гол бараа юм. Манай бүтээгдэхүүнүүд Орост гүйлгээ сайтай байдаг. Гэвч эдгээр барааны гадаад худалдаа сайнгүй байгаа. Энд тариф болон тарифын бүс саад тотгор байсаар байна.

-Орос улс Болгар, Турк, Хятад зэрэг улсаас ноос, ноолуур, савхин эдлэлийн бүтээгдэхүүн импортлодог. Бүгдэд нь ижил хэмжээний гаалийн тариф оногдуулдаг. Зөвхөн Монголын бараанд хөнгөлөлт үзүүлнэ гэж байхгүй шүү дээ. Харин манай улс ТУХНО-тай арай өөр гаалийн бодлого явуулдаг бөгөөд ОХУ, Казахстан, Беларусь улс хамтраад Гаалийн нэгдсэн холбоог байгуулсан байгаа.

-Бид олон жил махны нийлүүлэлтийг ярьж байна. Энэ асуудал бас л нэг болохгүй юм дуулдаад байх юм. Аль аль тал нь гэдийгээд байгаа ч гэх шиг ?

-Нэг статистик хэлэхэд өнгөрсөн онд ОХУ-ын 10 сая тонн мах импортложээ. Үүнээс үзэхэд манайхан нэлээд их хэмжээний мах гаднаас авч байна. Тухайлбал, Бразил, Аргентин, Австралиас голдуу бид махаа импортлодог. Өнөөдөр ч бидэнд мах хэрэгцээтэй байна.

Өнгөрсөн онд манайх танай улсад 44 мянган тонн мах нийлүүлэх квот өгсөн байдаг юм. Харин танайх ердөө 16 мянган тонныг нийлүүлсэн. Үүнээс илүүг нийлүүлж чадаагүй байна. Монгол Улс малтай боловч, махгүй байх шиг.

-Эрхэм сайдаа, махгүй гэдэг чинь юу гэсэн үг вэ?

-Товчхон хэлбэл стандартын шаардлага хангасан мах алга гэх үү дээ. Жишээлбэл Бразилийн мах Оросын нутаг дэвсгэр дээр орж ирээд шууд худалдааны төвүүдэд тараагддаг. Өөрөөр хэлбэл маханд ямарч боловсруулалт хийдэггүй. Бид ястай махыг зөвхөн Монголоос л авдаг юм. ОХУ нь хүнсний асуудал дээр онцгой анхаардаг.  Ялангуяа  гаднаас орж  ирж буй мах нь манай стандартын шаардлага хангасан, мал нь мал эмнэлгийн үзлэгт орсон, вакцинжуулалт хийгдсэн,зориулалтын газар мал нядалсан байх гээд хэд хэдэн зарчмыг баримталдаг.

-Монголын бүх малчид малаа өөрсдөө нядлаад махыг нь иднэ, заримыг нь худалдана. Махнаас болж Монголчууд үхсэн гэж би лав дуулаагүй юм байна.

-Таны энэ үг орос эмгэн гахайн торойгоо нядлаад идэхтэй адил юм. Тиймээс энэ бол хувийн асуудал. Нэг улсаас нөгөө руу нийлүүлэгдэж буй аливаа хүнсэнд онцгой анхаарах ёстой. Нэг жишээ хэлэхэд Англиас Орост галзуугийн өвчтэй малын мах орж ирж байлаа. Энэтхэгээс үхрийн мах гээд усны үхрийн мах орж ирж байсан удаатай. Одоо бид энэ асуудалд хатуу хяналт тавьж байна.

-Манайхаас бусад мах танайд орж ирэхдээ үнэтэй тусна биз?

-Харин ч үгүй, танайхаас хямд шүү. Ер нь аль ч мах дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай байх ёстой. Монголд Европын стандартад нийцсэн махны үйлдвэр баригдсан гэж би саяхан сонссон. Энэ бол сайн хэрэг. Монгол махыг бид хүссэн хэмжээгээр авна гэдэгт итгэлтэй байдаг.

Ер нь махыг товар болгохын тулд томоохон хөтөлбөр хэрэгтэй болов уу. Энд төрийн дэмжлэг ч хэрэгтэй, томоохон бизнес эрхлэгчид нэлээд хөрөнгө мөнгө гаргах ёстой байх.

Монголын мах махан бүтээгдэхүүнийг Оросын зах зээлд гаргахад сурталчилгаа хэрэгтэй, мөн хөрөнгө мөнгө ч дагалдаж байх ёстой. Миний бодлоор энд Орос, Монголын махны хамтарсан үйлдвэр байгуулаад манай зах зээлд гаргавал илүү дөхөмтэй юм шиг.

Австрали улс Саудын Арабад хонины мах нийлүүлэхдээ эхлээд лалын шашны бүх л ёслолыг гүйцэтгэж байж гаргадаг. Үүнийг би Австралид байхдаа харсан. Монгол хонины махыг Ойрхи Дорнод руу ийм маягаар гаргаж болохгүй гэх газаргүй юм.

-Монголд 2000 орчим Оросын хөрөнгө оруулагчид байдаг гэсэн. Энэ тоон үзүүлэлтийг манай урд хөрштэй харьцуулахад бага харагдана.

-Хоёр мянга гэдэг нь арай худлаа. Таван зуун орчим байгаа байх. 1998 онд Монгол Улсад Оросын 18 алтны компани бүртгэлтэй байв. Гэтэл одоо нэг нь ч байхгүй.

-Оросын хөрөнгө оруулагчид ийнхүү буцсан шалтгаан нь юу бол?

-Хэд хэдэн шалтгаан байсан болов уу. Миний үзэж буйгаар танай хууль эрх зүй болон бизнес орчныг манайхан таалаагүй байх.

-Тэгвэл өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж байгаа хөрөнгө оруулагчдадаа Та юу хэлэхсэн бол?

-Тогтвортой байх, тэвчээртэй бай гэж хэлэх байна. Дашрамд хэлэхэд БНХАУ-ын худалдааны чөлөөт бүсэд гадаадын хөрөнгө оруулагч нарт нэлээд таатай нөхцөл бүрдүүлсэн байдаг. Орон сууц барьчихсан, бүр орос сургууль байгуулсан, тэгээд ашгийн татвараас чөлөөлсөн байх жишээний. Хятадад улс төрийн байдал тогтвортой, бизнес орчин тааламжтай. Тэгэхэд дэргэд нь манай хоёр улс болоогүй л байна.

-Орост гадаадын хөрөнгө оруулагч нарт ямар бизнес орчин угтдаг вэ?

-Орлогын татварт 24 хувь, ашгийн татварт 13 хувь өгдөг. Харин худалдааны чөлөөт бүсэд эдгээр татварууд хөнгөлөлттэй. Саяхан олон улсын нэгэн байгууллагаас гаргасан дүгнэлтээр ОХУ нь ирээдүйд бизнесийн таатай орчинтой улсаар тодорсон байсан. Танай сониноор дамжуулж Монголын бизнес эрхлэгч нарт хандаж хэлэхэд манай Элчин сайдын яамны үүд та нарт нээлттэй шүү. Би зөвлөгөө өгөхөд бэлэн гэдгийг хэлэх байна.

-Ноён Элчин сайд Та өөрийнхөө тухай манай уншигчдад товч танилцуулахгүй?

-Миний эцэг түүхч мэргэжилтэй, эх орны дайны өмнө Украинд дунд сургуулийн захирлын албыг хашиж байсан. Харин ээж Краснодарт эмч, мэс засалч мэргэжлийг эзэмшсэн. Тэр хоёр маань дайнд явж, Вена болон Будапешт хотыг чөлөөлөх, сэргээх босгох үйлсэд гар бие оролцсон гавъяатай хүмүүс. Дайны дараа аав, ээж хоёр Унгарт танилцаж, би Будапешт хотод төрсөн юм. Миний бие 40 гаруй жил дипломатын тогоонд чанагдаж явна. Үүнээс 20 орчим жил нь гадаад улс оронд байжээ.

-Та түүхий ухааны дэд эрдэмтэн хүн. Ямар сэдвээр Та хамгаалсныг сонирхож болох уу ?

-Сингапурт ажиллаж байхдаа орны маань хүн нэг хэсэг ирдэггүй. Тэгээд шууд диссертаци бичих санаа төрж шийдсэн юм. Сэдэв маань “АСЕАН дахь Малайзийн байр суурь” бөгөөд 1982 онд Москвад хамгаалсан. Ер нь би ном бичих хоббитой. Түүх, эдийн засаг гэсэн сэдвээр бичихээс гадна дипломатын сурах бичгийг хэсэг нөхөдтэй хамтран бүтээсэн. Мөн түүнчлэн уламжлалт улс төр, анагаах ухаан, амьдралын хэв маяг зэрэг сэдвээр олон арван нийтлэл бичиж байлаа. Одоо ч цаг зав байдаггүй учир бичихээ больсон. Гэхдээ санаа бий.

-Монголд байх хугацаандаа хэдэн аймгаар явж үзэв?

-Ажлын шугамаар Дархан, Эрдэнэт хот явсан. Бас Өгийн Нуур очиж үзсэн. Тэнд загас барьсан. Миний хоёр дахь хобби нь загасчлах. Энэ жил баруун аймаг, Хөвсгөл, Халхын гол, Говь явах томоохон төлөвлөгөө бий.

-Манай сонины хүсэлтийг авч, цагаасаа харамгүй гаргасанд Танд баярлалаа.

-Танай сонины хамт олонд ч мөн баярлалаа. Амжилт хүсье.

С.Булган

Хямрал давтагдаж болзошгүйг сануулсаар байна
ОУВС-гийн төлөөлөгчид манай төсвийн бодлогод тав дах удаагаа үнэлгээ хийж байгаа боловч дүгнэлтэд хүрч чадаагүй байна. Иймээс АХБ, Японы Засгийн газар, Дэлхийн банкнаас манай улсын төсөвт дэмжлэг үзүүлэх талаар урьдчилан тохирсон алхмуудаа цааш нь явуулах бололцоо бүрдэж чадахгүй байгааг мэдэгдээд байна. Эдийн засгийн байдлыг авч үзэхэд инфляци 8-9 хувьтай, төсвийн тодотголоор дамжуулаад их хэмжээний мөнгө орж ирэх төлвөөс харахад жилийн эцэст инфляц 20-30 хувь хүртэл ч өсөх урьдчилсан тооцоотой байна. Инфляци өндөр болсноор иргэд төгрөгийн хадгаламжаа валют болгодог. Энэ нь эдийн засагт маш аюултай үзэгдэл бөгөөд эргээд хямралын үеийнх шиг үзэгдэл давтагдах юм бол макро эдийн засгийг бүрэн хэмжээний хямралын байдал хүргэх аюултай гэдгийг гадны байгууллагынхан сануулсаар… ОУВС-гийн зөвлөснөөр манайхан эдийн засгаа тогтвортой байлгахын тулд төсөвт гарсан илүүдэл мөнгийг нөөц хэлбэрээр хадгалах, төсвийн зарцуулалтыг хумих хэрэгтэй болоод байна.

Б.БИЛ ГҮҮН

Наадмын маргаашийн тухай наадмын өмнөх эргэцүүлэл
- Эдийн засгийн эссе -

Засгийн газрын зүгээс макро эдийн засгийг удирдах, төсөвт орж ирж буй болон ирээдүйд орж ирэх орлогыг хуваарилах, зохистой, үр ашигтай байршуулах, дахин байршуулах замаар эдийн засгийг идэвхжүүлэх, бодит секторын нэмэгдсэн өртөг бүтээх үйл явцыг дэмжих, хэрэглэгчийн зах зээлийг тогтворжуулах, инфляцыг залуурдах боломжтой түвшинд барих зэрэг бодлогын зорилтууд гацаанд орж эдийн засаг маневрлах чадвараа алдаж байна. Сангийн яам “бондын” нярав, Монгол банк мөнгөний няравын чиг үүргийг гүйцэтгэхээс хэтрэхгүй хязгаарлалтанд оров.

Сангийн болон мөнгөний бодлого хоорондын уялдаа зохицолдоог хангах боломжгүй болж энэ талаарх хүчин чармайлт анхнаасаа бүтэлгүйтэх байдалд орж байна. Инфляц, түүний хүлээлтэнд нөлөөлнө гэж эдийн засгийн бодит амьдралаас тасархай төсөөлөн Монгол банк боловсруулж, УИХ баталдаг мөнгөний бодлого нь сэргэх яагаа ч үгүй байгаа бодит секторын үйл ажиллагааг архаг сульдаанд оруулж, арилжааны банкуудыг буруу авир төрх, хүлээлттэй болгодог хандлага 2007 оноос хойш архагшив. Эдийн засаг эдийн засгийн утгаа алдаж хязгаарлагдмал нөөцийг хамгийн зохистой хувиарлаж чаддаг зах зээл, хамгийн зохисгүй хувиарлаж чаддаг төр хоорондын зохистой харьцаа алдагдаж үнэн хэрэгтээ төр эдийн засагт давамгайлах үүрэг гүйцэтгэж байна.

Энэ бүхний цаана олон шалтгаан бий хэдий ч хамгийн гол, суурь шалтгаан нь сангийн болон эдийн засгийн зохистой бодлого хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан бэлэн болон бэлэн бус мөнгөний улс төрийн популист амлалтууд, эдийн засгийн бодит боломжоос давсан нийгмийн төрөл бүрийн халамж юм. Тиймээс амлалтуудаа ажил болгох гэж эдийн засгаа мөн чанарыг нь эвдэх үү эсвэл эдийн засаг гэсэн олон зуун жил хүн төрөлхтөн мөрдсөн сонгодог тодорхойлолтоор нь авч үлдэх үү гэсэн нэг сонголт, хавтгайрсан халамжийг цэгцлэх ёстой, халамжийн реформ хийх шаардлагатай гэсэн улс төр биш эдийн засгийн зохистой сэтгэлгээ давамгайлсан нэг хэсгийнхээ зөв гаргалгааг “ширүүн реформ хэрэггүй, шилжилтийн үед явж байна” гэх мэтээр юу ярьж байгаагаа өөрсдөө ч ойлгохоо болчихсон нөгөө хэсгийн “уярмаар” учирлалаар үгүй хийх үү гэсэн нөгөө нэг сонголт Монгол Улсын төр баригчдын өмнө байна.

Хэрэв эдгээр сонголтыг зөв хийж чадвал хүсэл, хүлээлт үүсгээд байгаа хүүхдийн мөнгийг тэгш хувиарлах замаар биш тэгш боломжийг олгох зарчмаар зорилгот бүлэгт нь олгох хэрэгтэй. Энэ тохиолдолд хүүхдийн мөнгө нь халамж биш хүүхдэд оруулж буй хөрөнгө оруулалтын утга агуулгатай болно. Хэрэв үнэхээр бүх хүүхдэд олгоно, алаг үрсээ ялгаварлахгүй гээд байгаа юм бол тэдний төлөө “за” гэж хэлэх маш олон ажилд нь зориулж, ядахдаа Яармагийн дэнж дээр яах гэж байгаа нь мэдэгдэхгүй хашчихсан байгаа сул газрууд дээрээ хүүхдийн хотхон, хүүхдийн парк байгуулаад өгчих, ядахдаа агаар сайтай юм.

Монголын бизнес эрхлэгчдийн нэлээд хэсэг төсвөөс байршуулж буй 30 их наяд төгрөг, шударга, ил тод хэрэгждэгсэн бол илүү үр ашигтай, үр өгөөжтэй болох ёстой төсвийн хөрөнгө оруулалтын тендер шалгаруулалт, хувийн хэвшилд олгож буй гадаадын зээл, хөтөлбөрөөр амь зогоож байна. Бичил болон жижиг бизнес эрхлэгчид сумдад 40-60 сая төгрөг хуваарилахыг дэмжиж байгаа, Улаанбаатар хотод дүүрэг болгонд бас ийм сан бий болгоосой гэж хүсэж байгаа, жижиг, дунд бизнесийг дэмжих санг нэмэгдүүлж, зээлийн баталгааны тогтолцооны эрх зүйн үндсийг яаралтай бий болгохыг хүлээж байгаа. Томоохон үндэсний компаниуд нь хөгжлийн томоохон төслүүд дээр тэдэнд боломж олгож төртэйгөө хамтран түүний дэмжлэгтэйгээр үндсэн тоглогчоор оролцуулахыг хүсэж байгаа, тэдний араас туслан гүйцэтгэх гэрээний үндсэн дээр үйлдвэрлэл, үйлчилгээгээ өргөжүүлэхийг хүсэж байгаа олон мянган жижиг, дунд бизнес эрхлэгчид зах зээлийн боломж хүлээж байгаа. Энэ бол компаний өсөлт, хөгжлийн явцад үүсэж гарах жам ёсны хүсэлт бөгөөд үүнийг Монголын төр дээд зэргээр ойлгон хүлээн авах учиртай. Монголын компаниуд чаддаг юмаа өөрсдөө хийх, чаддаггүй юмаа бусадтай хамтраад хийх боломжийг нь олгочихвол л төрийн хамгийн зөв бодлого болно.

Ард иргэдийн аж амьдрал доройтож нийгэм саарал, гундуу байдалд орж байна. Үнийн өсөлтийн өмнө өвдөг сөхрөөд байгаа ард иргэдээ үе үе шоконд оруулахгүй гэж бодож байгаа бол өргөн хэрэглээний гол нэр төрлийн бараануудын үнэ бүрдэлтийн замын зургийг нь нийлүүлэлтийн гинжин хэлхээний бүх сувгаар гаргах хэрэгтэй. Импортлогдсон инфляц, эрчим хүчний зардлын инфляц, хариуцлагагүйн инфляц, хүнд суртлын инфляц халамжийн инфляц, ханшийн инфляц, “үйлдвэрчний эвлэлийн” инфляц, үрэлгэн зарлага, үр ашиггүй хөрөнгө оруулалтын инфляц… гээд бараг морины цол дуудаж байгаа юм шиг үргэлжилсэн юм гарна. Гэхдээ энэ бүхний шийдэл нь эдийн засгаас мөнгийг татаж бодит сектороо саажуулах замаар бус, эдийн засгийн “цусны эргэлтийг” удаашруулж архаг цус багадалттай болгох замаар бус гэдэг нь тов тодорхой байгаа.

“Цалин-үнэ-цалин” гэсэн спираль “хавтгайрсан халамж-үнэ-хавтгайрсан халамж” гэсэн спиральтай зуузай нийлүүлж шогшоо инфляцаас цогио инфляцийг үүсгэж байхад үйлдвэрчний эвлэлийг буруутгаад ч яах билээ. Орлогын тэгш бус байдал эрс хурдацтай нэмэгдэж атаа хорсол, уур хилэн, айдас түгшүүр араасаа дагуулдаг нийгмийн хуваагдал холгүй болж нийгмийг чирж явдаг, хөл дээрээ баттай зогссон дунд анги улам бүр үгүйлэгдэж байна. Ард иргэд нь төрийн бэлэн мөнгөний хишиг авах гэж дугаарлан зогсох бодит дүр зураг Монголын нүүр царайг огт сайхан харагдуулахгүй, харин ч төрийн хишгийг тэгш хүртээх гэсэн энэ социалист угшилтай үзэл номлол нь үндсээрээ буруу гэдгийг л харуулж байна. Ард иргэддээ аж амьдралаа дээшлүүлэх тэгш боломжийг л олгох нь төрийн чиг үүрэг болохоос биш тэгш хуваарилах номлолыг төрийн бодлого болгон хөгжлийн талаарх нийгмийн сонголтыг сатааруулан эвдэх нь төрийн чиг үүрэг огт биш билээ.

Хүмүүст хөгжих эрхийг нь хангаж өгдөг, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн тэгш боломжийг тэгш хуваарилалтаар орлуулахыг оролдох нь хүмүүсийг нийгмийн төдийгүй биологийн амьтны хувьд нь ч гутаан басамжилж янаглан хорлож буйтай агаар нэгэн буй за.

Эрдэс баялгийн томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах үйл явцад эдийн засгийн хувьд хамгийн оптимал хувилбарыг олж хэрэгжүүлэх учиртай байтал улс төрийн хоёр гол намын дээрх амлалт, хандлагыг гол зорилго болговол хоёр намаас эвслийн шийдвэр гарсны хамгийн том, үр дагавар нь олон жилийн дараа ч үргэлжлэх алдаа болно. Үүнийг үндэсний эрх ашиг, ард түмний сайн сайхан байдал гэх мэтээр яаж ч өлгийдсэн энэхүү алдааны хор уршгийг үндэстнийхээ хувьд бид амсах л болно. “Голланд өвчин”, “баялгийн хараал” гэж бусдын алдааг саяхнаас олж мэдсэн Монгол Улс өөрөө эдгээрийг шинэ симптом, агуулгаар баяжуулсан улс болох зам сонгож болохгүй.

Өнөөдрийн Монголыг 4 тойрогт /сонгуулийнх биш/ хувааж болох бөгөөд 1-р тойрог буюу пирамидын ёроолын зах зээлийн харилцаанд ордог ядуу хэсэг албан статистикаар хүн амын 37 хувь амьдралын статистикаар 50 илүү хувийг эзэлж, хувь хэмжээ нь 20 жилийн турш тууштай буухгүй харин ч нэмэгдэх хандлагатай болсон байна. Тогтвортой амьжиргааг бий болгох гэгээн зорилготой төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж ирсэн ч “тогтвортой ядуурал” л гүнзгийрсэн бараан үр дүнтэй байна.

2-р тойрог буюу албан бус секторын тойрогт ойролцоо тооцоогоор 400 гаруй мянган хүн аж амьдралаа зохицуулах, дээшлүүлэх гэж, ядуурлын тойрогт уначихгүй юмсан гэж чардайн хөдөлмөрлөж байгаа. Эдэнд чиглэсэн, түүний дотор Де Сотогийн нэрлэснээр “үхмэл капитал”-ыг “амилуулах” замаар албажуулах төрийн дорвитой, иж бүрэн бодлого одоо хүртэл алга л байна. Де Сото бүр өөрөө ирээд учирлаж яриад, ухуулан сэнхрүүлээд ч нэмэр алга л байна. Ингэхлээр 1-р тойрогтой адил энэ тойрог өнгөрсөн хугацаанд мөн л томорсон бүүр оноод хэлчихвэл “томсгосон тойрог” болсон гэсэн үг.

3-р тойрог буюу албан секторын тойрог. Албан ёсны статистикаар энэ тойрогт өдгөө 60 гаруй мянган аж ахуйн нэгж бүртгэгдсэнээс 35 гаруй мянга нь л бодитойгоор үйл ажиллагаа явуулж, эдгээр аж ахуйн нэгжийн 90 гаруй хувь нь 10 хүртэлх ажиллагсадтай, өөрөөр хэлбэл энэ тойргийн олонх нь жижиг, дунд бизнес эрхлэгчид юм. Өнгөрсөн 20 жилд энэ тойрогт тооны хувьд ихээхэн өөрчлөлт гарсан хэдий ч чанарын дорвитой, бүхнийг хамарсан өөрчлөлт гарах боломж олгосонгүй.

4-р тойрог Засгийн газрын буюу нийтийн секторын тойрог бөгөөд энэхүү тойрог сүүлийн 20 жилд ихээр цүлхийн томорч урьд өмнө байгаагүй, хүлээн зөвшөөрч боломгүй “тарган тойрог” болон хувирсан байна. Гэхдээ энэхүү “тарган тойрог” эхний хоёр тойрогтой шууд болон шууд бусаар холбогддог олонх, төрийн эрх, мэдэл, санхүүгийн нөөц, хөрөнгийг өөрсдөдөө ашигтай өрөөл бусдадаа хортойгоор ашигладаг “тарган” цөөнх гэсэн хоёр хэсгээс бүрэлдэж байна.

Тэгвэл эдгээр дөрвөн тойргийг хооронд нь холбосон сэжим судаснууд нь чухам юу юм, яаж ажиллаж байгаа, яаж ажиллах ёстой юм гэдэгт оновчтой хариу өгч төрийн бодлого, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн түншлэлийн механизмыг үүнд чиглүүлэх нь Монголын хөгжлийн бодлогын гол зорилт, тулгуур асуудлууд мөн. “… of the people, by the people, for the people” гэсэн ардчиллын энэ алдарт тодорхойлолт нь зөвхөн улс төрийн ардчиллын тухай биш бөгөөд хүмүүс өөрсдийнхөө төлөө, илүү шударга, сайн сайхан нийгмийг, амьдралыг хүмүүс өөрсдөө санаачилдаг, зохиогч нь болдог, өөрсдөө

оролцдог, бүтээдэг тийм л нийгмийн байгууламж, тулгуур зарчмуудын тухай өгүүлсэн хэрэг юм.

Гэтэл манай улсад энэ нь өнөөдөр “… of the state, by the state and for the people ” гэх маягтай юм болж хувираад байна. Тийм ч учраас дээр өгүүлсэн дөрвөн тойргийг хооронд нь холбох учиртай хоёр сэжим судас болох хүмүүст тэгш боломж олгож дэмжих хүмүүсийн нэг хэсэгт нь заяагдмал байдаг боловч ихэнх хэсэгт нь олдмол буюу төрийн болон хувийн хэвшлийн түншлэлийн бодлогоор суулгаж өгч болдог овсгоо самбаачлалын /entrepreneur-ship/ үзэл санаа, уур амьсгалыг бий болгон төлөвшүүлбэл, ядуурлын тойрог нь байнга хүрээгээ хумьж, албан бус секторт дээрх хоёр зүйлийг оновчтой хослон хэрэгжүүлснээр хүрээ нь мөн хумигдаж, албажих үйл явц нь албан бусжихаасаа хамаагүй илүү хурдацтай хэрэгждэг, албан секторын үйл ажиллагаа чанарын хувьд сайжирч Монголын олон компаниуд олон улсын худалдаа, төрөл бүрийн зах зээл дээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж үүсэх болно.

Сүүлийн тойрог буюу Засгийн газрын тойрогт ч ахиц дэвшил, шинэчлэл хэрэгжиж төр нь чиг үүргээ зах зээлд саад болохгүйгээр хэрэгжүүлдэг, зарим чиг үүргээ төрийн бус байгууллагуудад шилжүүлж төр, хувийн хэвшлийн түншлэлийн механизмыг засаглалын гол технологи болгосноор бүтэц нь цомхон, бүтээмж нь өндөр, үрэлгэн зарлага нь бага, үр ашиг нь их болох юм. 4-р тойрог уг номоороо бол өмнөх гурван тойрогтоо үйлчилгээ үзүүлдэг бүтэц боловч 1-р тойрогтой ажиллах механизмаа түүнд халамж үзүүлэх механизм болгон хувиргасан, 2-р тойрогтой ажиллах механизм нь өнөө хүртэл төлөвшин бүрэлдээгүй, 3-р тойрогт үйлчилгээ гэхээсээ илүү хүнд суртал ихээр үйлдвэрлэж нийлүүлдэг болон хувирсан байна. Ийм нөхцөлд бид яаж ч Жини коэффициент, Кузнецийн муруй ярьсан дунд анги, өнөөх нийгмийг авч явдаг “цөм сүрэг” бүрэлдэхгүй.

Тийм ч учраас Засгийн газар 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” хэмээн зарласан нь учиртай. Урьд өмнө зарлаж байсан жилүүдээс ялгагдах хэд хэдэн онцлог энэ жилд байгаа. Юуны өмнө бизнесийн орчны шинэтгэлийн жилийн үзэл санаа, зорилтууд, хэрэгжүүлэх арга хэлбэрүүд, механизм нь өмнө дурдсан зарчмын дагуу “…of the business, by the business, for the business” буюу бизнесийнхэн өөрсдөө санаачлан төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэхэд нь өөрсдөө оролцож биелэлт, хэрэгжилтийг нь өөрсдөө хянах, үнэлгээ өгөх боломжтой болж байгаа. Мөн түүнчлэн шинэтгэлийн жилийн тогтоолд анх удаа Монголын бизнесийн орчны тухай олон улсын байгууллагуудын, тухайлбал,

Дэлхийн банкны бизнес эрхлэлтийн индексийн үзүүлэлтүүдийг оруулж, эдгээрийн дагуу хүрэх зорилтуудыг томьёолж тавьсан нь засаглалын баримт бичиг боловсруулах технологид шинэлэг зүйл болсон гэдгийг хэлэх хэрэгтэй.

Өөр нэг онцлог бол энэ жилийн үзэл санаанд төрийн тодорхой чиг үүргүүдийг төрийн бус байгууллагуудад бодитойгоор шилжүүлэх талаар олон жил яригдсан зүйлийг ажил хэрэг болгох талаар тодорхой ажлууд хийгдэхээр тусгагдсан. Гэвч үзэл санаа нь зөв, агуулга нь шинэтгэлийн шинж чанартай, хэрэгжүүлэх, дүгнэх механизм нь шинэлэг энэ тогтоол яагаад хэрэгжихгүй байна? Хэн хэрэгжүүлэхгүй, эсвэл хэрэгжүүлэхийг хүсэхгүй байна? Яагаад, тухайлбал, бүх төрлийн зохицуулалт, бичиг баримтыг 2 дахин багасгах, барилгын секторт байдаг өнөөх алдарт 140 гарын үсгийг 90 хувиар багасгана гэх мэт заалтууд жил зарласнаас хойш бараг хагас жил өнгөрөх гэж байхад огт хэрэгжихгүй, эхлээ ч үгүй байна? Яагаад Ерөнхий сайд нь энэ жилийн үзэл санаанд итгэл үнэмшлээ илэрхийлээд бүх сайд нараа цуглуулж үүрэг даалгавар өгөөд, тэр тусмаа шинэчлэлийн жилийн эхний улиралд л ажил урагшлахгүй байгааг мэдрээд эрчимжүүлэх талаар нэмж захирамж гаргаад байхад оны эхний 5 сарын байдлаар үнэхээр сэтгэл гонсойлгом, дур гутмаар дүр зурагтай байна?!.

Аливаа шинэчлэл, тэр тусмаа эдийн засгийн хүрээний, хүмүүсийн хүсэж хүлээсэн шинэчлэлийг хийхэд эсэргүүцэл, тэр тусмаа чимээгүй эсэргүүцэл зайлшгүй гардаг гэдгийг Монгол Улсын өнгөрсөн 20 жилийн туршлага харуулдаг. Тэгвэл энэ чимээгүй эсэргүүцэл хаанаас гараад байна? Төрийн дээд шатны албан тушаалтнуудын зүгээс энэ чиглэлээр өгсөн үүрэг даалгавраа эргэж шалгадаг арга барил нь үр ашиг муутай, хоцрогдсон, эсвэл эргэж тодорхой үр дүнг нь огт шалгадаггүй, шахаж шаарддаггүйн улмаас тодорхой асуудлыг боловсруулах хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн дунд шатны албан тушаалтнууд, мөн “яам-агентлаг” гэсэн засаглалын бүтцийн сул талууд дээр дулдуйдан түшиглэсэн агентлагуудын    албан тушаалтнууд, аймаг, нийслэлийн засаглалын зорилт, үйл ажиллагаа нь улсын хэмжээнийхтэй ижил юм шиг хэдий ч бизнесийн орчны шинэтгэл хэмээх үндэсний хэмжээний энэхүү шинэтгэлийн бодлогод засаг захиргааны эдгээр нэгжийн оролцоо, хэрэгжилтийг хангах механизм нь үнэхээр сул, иймээс шинэтгэлийн давалгааг хажуугаараа аятайхан өнгөрүүлэх, аргалах гэсэн хандлагатай албан тушаалтнууд бол шинэчлэлийг чимээгүй эсэргүүцэгч хүч бөгөөд мөсөн уулын зөвхөн ил харагдаж буй хэсэг нь юм.

Үүний цаадах суурь шалтгаан нь ерөөсөө засаглалын хоцрогдсон технологи, эдийн засагт төрийн зүгээс хэт их оролцож буй арга хэлбэрүүд л юм. Долоон мянган төрийн албан хаагчдыг цомхотгоод долоон серверээр орлуулаад дуншиж ядаад байгаа цахим Засгийн газраа бодитойгоор бий болгочихвол засаглалын технологийг сайжруулахад ихээхэн дөхөмтэй болохсон.

Таван толгой, Оюу толгой, дэд бүтэц, төмөр зам гэх мэт томоохон “толгой, хөлнүүдийг” ярьж шийдэх, эргэлтэнд оруулах гэх мэт нь зайлшгүй хэдий ч математикийн хэлээр бол “зайлшгүй бөгөөд хангалттай нөхцөл” биш.

Үүний тулд нэн тэргүүнд өмнөх дурдсан дөрвөн тойргийн асуудлыг зохистой шийдэхэд бүх хүч анхаарал, нөөц боломжоо чиглүүлэх шаардлагатай байна. Яагаад гэвэл энэ бол одоо, өнөөдөр юм. Том том төслүүд ярин маргаашийн “гэрэлт ирээдүйг” хараад байгаа хэрнээ өнөөдрийн харанхуйд дасаж болохгүй билээ.

Зээл хүссэн таван мянган компаниас дөрвөн мянга нь авч чадаагүй бол, тавин мянган төгрөгөө 7 дугаар сарын 1-нээс аваад зарцуулах нийт хүмүүст иймэрхүү “төрийн хишиг” цаашид ч танд зүгээр л очно гэсэн сэтгэлгээ нийгмийг хамарсан сэтгэлгээ болж, энэ хооронд ядуурал, ажилгүйдэл багасахгүй л байсаар байвал эдгээр л олонхийн санал бодол нийгмийн санал бодлыг тодорхойлж төрийн үйл ажиллагааны тухай, төрд итгэх эсэх тухай санал бодлыг голчлон бүрдүүлэх болно. Өнгөрсөн хугацаанд ч ийм л байсан одоо болон ирээдүй цагт ч ийм байх болно. Хамгийн энгийнээр хэлбэл, дээрх дөрвөн тойргийн асуудлыг хэрхэн, яаж шийдсэнээс улс төрийн сонгуулийн тойргийн хувь заяа    томсгосон, жижгэрсэн ч бай ялгаагүй, нам нь ч байна уу хүн нь ч байна уу ялгаагүй хамаарах болно.

Бид нийгмээрээ эргэцүүлэн бодож, ярилцан шийдэх бас нэг “одоо, өнөөдөр” байна. Энэ асуудалд “маргааш” гэж байхгүй, яагаад гэвэл хэтэрхий оройтно. Албаны хэлээр бол “тогтвортой хөгжил” гэж олон жилийн турш “тогтвортой” ярьсан тэр зүйлийн нэг хэсэг болох байгаль орчны доройтол, энгийнээр хэлбэл, Монголчууд бидний оршин ахуй, амьдрах орон зайн хумигдалын талаар энд өгүүлж байна. Энэ бол Монголын нийгэмд тулгараад байгаа хөгжлийн дилемма, магадгүй цаашдын хөгжлийн талаарх бидний хүсэл мөрөөдөл, санаа зорилгын бодитой хязгаарлалт болох хандлагатай байна. Усны тухай том хөтөлбөр батлагдаж байхад Туул голын ус нь өмхийрөн ширгэж, цөлжилтийн эсрэг бодлого ярьж байхад цөлжилт нь улам тэлэгдэж, уушиг хордуулсан утаа, улаанаараа эргэлдсэн шороо Улаанбаатар хотын шинэ өнгө төрхийг тодорхойлж, ногоон эдийн засаг ярьж байгаа үед хүрэн нь хүчээ авч байгаа энэ үе бол одоо, өнөөдөр юм.

Дэлхий өнөөдөр “an inclusive and sustainable development” буюу тогтвортой бөгөөд хүмүүсийн оролцоотой хөгжил гэж ярьж, бүтээж байна.

Дэлхий өнөөдөр түүхий эдийн үнийн өсөлтөөр олддог, хүмүүсийн оролцоогүй эдийн засгийн өсөлтийн загварыг тогтвортой биш гэж үздэг болсон, ямар ч үнээр хамаагүй нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх зорилгоор хөгжлөө төсөөлж, төлөвлөдөг улс орноос мушилзан инээвхийлж эелдгээр татгалздаг болоод байгаа. Энэ бол өчигдрийнхөө явдлаас өнөөдөр сургамж авсан дэлхий ертөнцийн өнөөдрөөс эхэлж буй маргаашийн хөгжлийн глобал хандлага юм.

Тун удахгүй бид Үндэсний баяр наадмаа дэнж хотойтол, дэлхийг дэлдийтэл тэмдэглэдгээрээ л тэмдэглэнэ. Өнөөдрийн, одоогийн хэцүү хатуу асуудлуудаа түр зууртаа мартан үндэсний мэдрэмж, бахархлаараа бардамнаж үнэхээр гоё тэмдэглэдэг Монгол наадам гайхамшигтай. Гэхдээ л наадмын дараа намар ирдэгээрээ л ирэх билээ.

МҮХАҮТ 2010 он

Шинэ төмөр зам тавигдана
Ойрын хоёр жилийн хугацаанд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Үзэмчин хошуунаас “Алтан тал”-ыг дайрах төмөр замын хоёр гол шугам тавигдах юм байна. Баруун Үзэмчин хошууны Коммунист намын нарийн бичгийн даргын мэдээлж буйгаар, төмөр зам нь Ляонин мужийн Фусинь хотоос эхлэлээ тавьж, Өвөр Монголын Тунгляо хотыг дайрч, Хятад-Монголын хил дээр орших Зуньгадамбуц боомт нь эцсийн цэг байх гэнэ.

Өнгөрсөн онд тус хилийн боомтоор 500 мянган орчим тонн ачаа тээш тээвэрлэгдсэн бөгөөд Зуньгадамбуц нь эртний худалдааны гүүрийн үүргийг гүйцэтгэж байжээ. Тэгвэл шинэ төмөр зам тавигдаж эхэлбэл жилд ачаа тээврийн эргэлт 15 сая тоннд хүрнэ гэж Үзэмчин хошууныхан үзэж байна.

Сүүлийн жилүүдэд Өвөр Монголд төмөр замын бүтээн байгуулалт эрчимтэй явагдаж байгаа агаад Хятад улсын таван жилийн төлөвлөгөөгөөр ирэх 1 -2 жилийн дараа гэхэд автономит муж бүсэд төмөр зам тойрон хүрээлэх аж. Эрээн хотын дарга Мэн Сяньдуны тэмдэглэж байгаагаар, төмөр замын дэд бүтцийн барилга байгууламж хэдийгээр хоцорч эхэлсэн гэсэн ч Тяньжин-Эрээн-Улаанбаатархотуудыг холбох шинэ төмөр зам нь цаашид Ази-Европын олон улсын төмөр замын гол шугамтай нийлэх боломжтой. Түүнээс гадна төмөр замын гол шугам Хятад-Монгол-Орос хоорондын худалдааны хөгжлийг түргэтгэх ач холбогдолтой гэв.

Өнгөрсөн гуравдугаар сард Өвөр Монголд тавигдах төмөр замын барилгыг түргэтгэх тухай санамж бичгийг БНХАУ-ын Төмөр замын яам болон Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газар хамтран байгуулжээ. Уг баримт бичигт зааснаар 2015 онд гэхэд нийт 15 мянга гаруй км төмөр зам тавигдах бөгөөд ачаа тээвэрлэлтийн хүчин чадал 900 сая тоннд хүрэх юм байна.

Тусгай зөвшөөрөл лицензийн цаана
Намар болохтой зэрэгцэн манайд хуш модны самар бэлтгэн нийлүүлэх байдал үүсдэг. Нэг хэсэг нь амьдралаа залгуулах гэсэн ард иргэд самар түүж сургуулийн хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлтгэж байна гээд гудамж, талбайд самар зарж суудаг. 2000 онд БОАЖ-ны сайдын тушаал гарч хуш модны самрыг бэлтгэхийг хориглосон. Гэвч самар гудамжинд зарагдсаар л байдаг. Тэр ч бүү хэл самрыг хэдэн тонноор нь урд хөрш рүү гаргаж байдаг. Баригдлаа, хураалгалаа гэдэг.

Бидний өмнө БОАЖ-ын сайдын энэ оны дөрөвдүгээр сарын 19-нд гаргасан А-107 дугаар тушаалын хоёр дугаар хавсралт бүхий нэг бичгийн цаасны тал хүрэхгүй хэмжээтэй бичиг байж байна. Энэ хавсралт “Хуш модны самар бэлтгэх ажлыг зохион байгуулах тухай” гэсэн толгойтой. Ойн дагалт нөөцийг үйлдвэрлэлийн зориулалтаар дотоодын хэрэгцээнд бэлтгэх эрх авсан аж ахуйн нэгж байгууллагууд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэнэ. Ийм үнэлгээ хийлгэсэн, хуш модны самар бэлтгэх боловсруулах, ашиглах эрх бүхий мэргэжлийн байгууллагад сум, дүүргийн Засаг дарга хуш модны самар ашиглах зөвшөөрөл олгоно.

Тухайн орон нутгаас хуш модны самар ашиглах эрх бүхий аж ахуйн нэгжүүд нөөцийн хэмжээг өөрсдийн зардлаар тогтоолгоно. Сум, дүүргийн Засаг дарга тухайн орон нутгийнхаа хуш модны самрын нөөцийг харгалзан зөвшөөрөл олгох бөгөөд тухайн аж ахуйн нэгжтэй ойн дагалт нөөц ашиглах талаар гэрээ байгуулна. Хуш модны самрыг бэлтгэх тохиолдолд заавал орон нутгийн ойн нөхөрлөлүүдээр бэлтгүүлэх шаардлагатай. Аж ахуйн нэгж, ойн нөхөрлөлтэй хуш модны самар бэлтгүүлэх талаар гэрээ байгуулж ажиллана.

Гэрээний хэрэгжилт, биелэлтэд сум дүүргийн Засаг дарга болон Мэргэжлийн хяналтын газар хяналт тавьж ажиллах шаардлагатай. Сум, дүүргийн Засаг даргын зүгээс нутгийн ойн нөхөрлөлүүдийн эзэмшлийн ойгоос өөр этгээдэд хуш модны самар ашиглуулах тохиолдолд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын өнгөрсөн оны есдүгээр сарын 02-ны өдрийн 240 дүгээр тушаалаар батлагдсан “Байгалийн ургамал, ойн дагалт нөөцийг ашиглах тухай журам”-ын дагуу эзэмшигч талтай урьдчилан тохиролцож, албан ёсоор тэмдэглэл хөтөлнө гэжээ.

Гэтэл энэ хавсралтыг даган мөрдөхийн тулд үйлдвэрлэлийн зориулалтаар дотоодын хэрэгцээнд самар бэлтгэх аж ахуйн нэгж байгууллагууд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэнэ гэсэн байна. Жишээ нь, самрын үйлдвэрлэл явуулах гэж байгаа иргэн ам тангараг өгөх болжээ. “Би түүсэн самраа зөвхөн дотоодын хэрэгцээнд хэрэглэнэ” гэх мэтээр. Байгаль орчны үнэлгээ хийлгэхэд гурав ба түүнээс дээш сая төгрөг ордог. Энэ нь байгаль орчны үнэлгээ хийдэг компанийг тэжээж буй хэрэг юм. Ийм үнэлгээг нарийвчлан хийлгэсэн аж ахуйн нэгж самраа бэлтгэх, боловсруулах, ашиглах эрх авна.

Та хоёр шуудай ганзагалаад самар түүхээр ууланд гарахдаа ч байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийлгэх болж таарж байна. Үүний дараа сум, дүүргийнхээ Засаг даргаас зөвшөөрөл авна. Гэтэл яамнаас маш өндөр цензурээр зөвшөөрөл авчхаад дахиад сум, дүүргийн Засаг даргаас самар ашиглах зөвшөөрөл авах болж байна. Ингээд зөвшөөрлөө авсны дараа самар ашиглах гэж буй газрынхаа нөөцийг аж ахуйн нэгж өөрийн хөрөнгөөр тогтоолгоно. Нөөцийг тогтоолгохын тулд мэргэжилтнүүдэд мөнгө төлж шинжилгээ хийлгэнэ. Үүний дараа тэр уулнаас тухайн жилдээ самар түүж болох эсэх, хичнээн хэмжээний самар түүж болохыг тогтоох аж. Магадгүй төлбөрөө хангалттай төлбөл тэр уулнаас хичнээн ч хэмжээний самар түүж болно гэсэн тодорхойлолт авч болох нь.

Нөөцөө тогтоолгосны дараа дахин орон нутгийн Засаг дарга түүнийг нь харгалзан зөвшөөрөл олгоно. Тэгэхээр сум, дүүргийн Засаг даргаас хоёр удаа зөвшөөрөл авах болж байна. Байгаль орчны үнэлгээ хийлгэж, нөөцөө тогтоолгож, зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж сумын Засаг даргатай ойн дагалдах нөөц ашиглах талаар гэрээ байгуулна. Энэ бүх шалгуурыг давсны дараа “Хуш модны самар” түүж ашиглах тохиолдолд заавал орон нутгийн ойн нөхөрлөлүүдээр бэлтгүүлнэ. Энэ нь тухайн аж ахуйн нэгж өөрийн ажилчдаар бэлтгүүлэх боломжгүй болж байна. Ойн нөхөрлөлөөр заавал бэлтгүүлж байгаа эсэх, гэрээний хэрэгжилтийн талаар МХЕГ, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар хянаж ажиллана.

Үүнээс гадна ойн нөхөрлөлүүдийн эзэмшлийн ойгоос өөр этгээдэд самар ашиглуулах тохиолдолд эзэмшигч талтай урьдчилан тохиролцож албан ёсоор тэмдэглэл хөтөлнө. Тал хуудас хүрэхгүй бичиг дээр ийнхүү хичнээн сая төгрөгөөр үнэлэгдсэн, эдийн засгийн хориг тавьсан байна. Ийм аймшигтай эрх зүйн актуудыг Хууль зүй дотоод хэргийн яаманд бүртгүүлээд нийтээр дагаж мөрдүүлээд байхаар яаж хүнд суртал, тусгай зөвшөөрлийн тоо буурах бэ? БОАЖ-ын сайдын тушаалыг харахад ингэж бодогдож байна.

Энэ олон зөвшөөрлийг самар бэлтгэхийн тулд авах болохоор хичнээн хүн самар бэлтгэхээр хүсэлтээ гаргалаа ч цөөхөн хэдэн компани, аж ахуйн нэгж тунаж үлдэнэ гэсэн үг. Ийм агуулгатай эрх зүйн актууд олон байгаа учраас Монголд бизнес эрхлэхэд маш хүнд байна. Энэ олон эрх зүйн актуудыг боловсронгуй болгохгүй бол өнөөдөр бид “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” гэж мянга тунхаглаад нэмэргүй. Гэтэл хуш мод Монгол орны ойн нөөцийн маш бага хувийг эзэлдэг. Хушны самар ургадаг нутагт амьдарч байгаа иргэдийн орлогоо нэмэгдүүлэх нэг эх үүсвэр нь энэ болдог. Одоо самар худалдан авах гадаад зах зээл бий болж үнэ нь нэмэгдэж байна. Хушны самрыг бэлтгэн нийлүүлсэн тодорхой хүмүүст ашигтай ажиллах боломж бий болонгуут албан тушаалтнууд энэ ажилд хутгалдан орж энэ олон хориг саадыг тавих болжээ.

Уг нь 2000 оноос хойш хуш модноос самар бэлтгэхийг хориглосон. Үүнийгээ төр, засаг хэрхэн тайлбарласан гэхээр самар бэлтгэснээс болоод ойд түймэр гарч, самраар хооллодог хэрэм, жирх өлсөж үхэж байна гэсэн. Гэтэл энэ хоригийнхоо цаана огт өөр санаа агуулж байжээ. Хориглосон ч нэг удаагийн онцгой зөвшөөрөл олгоод эрх мэдэлтэй цөөн тооны хүмүүс самар бэлтгээд гадаад зах зээлд гаргадаг болжээ. Сүүлд нь ганц, хоёр үйлдвэр монополь эрхтэй бий болгоод тэр үйлдвэрээ нуусан байна. Байдал газар дээрээ яаж эсрэгээр өрнөдөг вэ гэхээр улсын байцаагч, цагдаа нар нэгдэж баг болоод хүмүүсийн түүсэн самрыг зөрчил хэмээн хураасныхаа дараа зах зээлийн өртгөөс 4-5 дахин хямд үнээр монополь эрхтэй үйлдвэрт өгчихдөг.

Жирийн буюу бизнес эрхлэгч энэ салбарт орж ирэх боломжгүй болтол нь хориг тавьсан учраас яаж ч чаддаггүй. Эдийн засгийн хориг тавьсан аливаа хориг бүр ийнхүү цаанаа маш том ашиг сонирхол дагуулж байна. Самар түүх нь байгальдаа хортой юм уу гээд мэргэжлийн хүмүүсээс асуухаар, ургадаг жилдээ ургаад, унах үедээ унаж байгальдаа шингэдэг. Ой дотроо үйлдвэрлэл яваад ургах нь ургаад ургахгүй нь ургахгүй байгалийн үйл явц явагдаж л байдэг.

Тэгэхээр жирх, хэрэмний хоол ундыг хүмүүс түүж авч байна түүнийг хамгаалж байна гэдэг нь худлаа болж таарч байна. Харин самраар нарийн технологи хөгжсөн газар химийн бүтээгдэхүүн гаргаж авахад тослогыг нь ашиглах хэрэгцээ байдаг аж. БОАЖЯ-наас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ газар дээрээ нэг иймэрхүү байдалтай байна. Тусгай зөвшөөрөл, олон гарын үсгийн цаана бохир бизнес ингэж цэцэглэж явна даа.

“Бараа бүрээс дээж шинжилж хураамж авдгийг зогсооё!”
SBN телевиз, MYXAYT-aac хамтран явуулдаг “их цэвэрлэгээ” нэвтрүүлгийн ээлжит дугаар “Импортын зохистой бодлого” сэдвээр болж “Наран групп”-ын ТУЗ-ын дарга С.Болдхэт хөтөллөө. Нэвтрүүлэгт төрийн байгууллагуудаас ГЕГ-ын дарга Д.Цэвээнжав, ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын орлогч дарга О.Амгаланбаатар, ШӨХТГ-ын зах зээл судалгааны газрын дарга Б.Оюунцэцэг, МЕХГ-ын экспорт, импорт хяналтын хэлтсийн дарга Н.Ганбаатар, Татварын ерөнхий газрын дэд дарга Ч.Жигжид, ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Д.Дөхөмбаяр нар оролцлоо. Хувийн хэвшлийг төлөөлж МҮХАҮТ-ын орлогч дарга М.Оюунчимэг, “Түшиг” ХХК-ийн ерөнхий захирал Г.Баттүшиг, МҮХАҮТ-ын дэргэдэх импортлогчдийн зөвлөлийн дарга Л.Даваажаргал, “Цомбо” ХХК-ыйн ерөнхий захирал Р.Мөнхцэцэг, МҮХАҮТ-ын дэргэдэх Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөлийн дарга Л.Төмөрбаатар нар оролцсон юм.

Хөтлөгч: Импортын зохистой бодлого гэж юуг хэлэх вэ гэдгээс яриагаа эхэлье. Энд ямар хүндрэлүүд гарч байна вэ?

Л.Даваажаргал: -Өнөөдөр манай импортлогчид ҮНБ-ний 20, улсын төсвийн орлогын 40 гаруй хувийг бүрдүүлж байна. Гэхдээ аж ахуйн нэгж, иргэн бүр шахуу импортлогч болж байгаа гаж тогтолцоо бий. Тэгсэн хэрнээ хуулийн өмнө тэгш байж чаддаггүй. Нэлээн олон импортлогч НӨАТ-ын албан ёсны татвар төлөгч биш байдаг. Худалдааны зохистой бодлого дээр энэ байдал нөлөө үзүүлдэг. Улсад орлогын татвар ордоггүй. Үүнээс болоод хууль ёсоор яваа компаниуд нь хохирч дарамтад ордог. Энэ байдлыг тэнцвэржүүлж, шударга болгох тал дээр төрийн бодлого байх ёстой. Олон улсын эдийн засагч Э.Сото манайд ирэхдээ хөрөнгийг бүртгэлжүүлэх асуудлыг хөндөн тавьж байсныг санаж байгаа байх. Миний ойлгосноор энэ нь албан бус бизнесээ албаны болгож хуулийн өмнө тэгш байдлыг үүсгээч гэсэн санал байсан байх.

Ч.Жигжид: -Импортын зохистой бодлогын томъёолол нь Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх явдал юм. Худалдаа үр ашигтай байх нь улсын төсвийн орлогыг бүрдүүлэх нэгдсэн бодлоготой холбоотой. НӨАТ-тай холбоотой асуудал импортын салбарт хамгийн их гарч байгаа маргаан юм. Импорт хийж байгаа бизнес эрхлэгчид НӨАТ төлөгчөөр бүртгүүлээгүй байдаг.Уг нь НӨАТ төлөгч болчих ёстой юм. Эсвэл НӨАТ төлөх хэмжээнд импорт хийж байх ёстой. Хуулиндаа бол НӨАТ төлөгч хасалт хийх харилцааг эдлэх эрхтэй байдаг. НӨАТ төлөгчөөр бүртгэгдсэн бизнес эрхлэгч, импортлогчид энэ харилцааг эдэлнэ. Үүнийг бодох ёстой.

Хөтлөгч: – НӨАТ-аас гадна хил дээр гаалийн татвар гэж аваад байдаг. Нэмэгдсэн өртөг бий болсны дараа энэ татварыг авч болдоггүй юм уу.

Ч.Жигжид: -Татварын салбарт төр, хувийн хэвшлийн түншлэл” сэдэвт хэлэлцүүлэг дээр энэ асуулт гарч байсан. Дэлхий дахинд тогтсон жишгээр бол хил дамнуулан худалдаж байгаа бараан дээр экспортлогч орон тэг хувийн татвар, импортлогч нь НӨАТ-ын татвараа оногдуулдаг. Дэлхийн нийтэд тогтсон худалдааны зарчим ийм. Манайх үүнийг л дагадаг.

Хөтлөгч:-Манай НӨАТ бол Монгол Улсын газар нутаг дээр л үйлчлэх ёстой гэж. Гэтэл Сүхбаатар, Алтанбулаг боомтоос эсвэл Замын -Үүдээс Улаанбаатар хүртэл тээврийн зардал дээр

НӨАТ тооцдог ямар учиртай юм бэ. Үүнийг бизнесийнхэн дандаа асуудаг?

Ч.Жигжид: -Гадны экспортлогчид хил дамнасан бараандаа НӨАТ-ыг тэг хувьтай оногдуулдаг. Бид тэр бараан дээр нь заагдсан хувийн дагуу оногдуулж байдаг. Тээврийн хувьд ч мөн л адилхан.

Хөтлөгч:-Гааль дээр татвараа төлөөгүйгээс болоод контейнеруудтай бараанууд байгаад л байдаг. 30-аас илүү хоног хүлээгддэг. Тэр бүрт мөнгө төлөх болдог. Үүнээс болж хоёр тэрбум орчим төгрөг гадаадын тээврийн байгууллагад төлөгдөж байгаа тооцоо бий. Үүнийг яаж шийдэх вэ?

Д.Цэвээнжав: -Улаанбаатарын гааль дээр контейнер их хэмжээгээр төвлөрч байгаа нь үнэн. Өнөөдөр энд 13 триминал ажиллаж байгаа. Бараа, материалтай чингэлэг мянга гаруй биш, 2000 хүрээд байгаа. Яагаад ийм нөхцөл үүсээд байна вэ гэхээр өнгөрсөн жилийн санхүүгийн хүндрэл нөлөөлсөн. Татвараа төлж байж авах ёстой. Мөн аж ахуйн нэгжүүд борлуулалтынхаа хэрэгцээ, зах зээлтэйгээ уялдаагүй, заримдаа авах талдаа үнэ хямд байх үед нь оруулж ирдэг ийм бараа ч байдаг. Тодорхой жишээ хэлэхэд импортоор орж ирж байгаа авто машинуудаа борлуулж амждаггүйгээс болоод контейнерээ буулгаж чаддаггүй. Тиймээс бид гадаад контейнерийн төлбөр тооцооноос хамаарч талбайг өргөтгөж контейнерүүдийг чөлөөлж өгсөн. Өнгөрсөн жил ийм арга хэмжээ авч төлбөрөөс нь хөнгөлж өгсөн.

Хөтлөгч: -НӨАТ-ын баримтыг мөнгөн сууриар явуулж болохгүй юу?

Ч.Жигжид: НӨАТ-ын хуулийн хэрэгжилт манайд ер нь хангалтгүй. Импортлогчид тухайн барааг ямар тоо, хэмжээгээр оруулснаас хамаарч энэ татварыг төлдөг. Дараа нь төсөвт төлөх татвараасаа хасалт хийлгэдэг. Импортлогчдоос бөөний худалдааны бизнес эрхлэгчид авсан бараа бүтээгдэхүүнд НӨАТ төлөгчөөр хамруулах, бүртгэх, тайланг үнэн бодит гаргах зэрэг асуудал бий. Зарим татварын хуулийн хооронд уялдаа холбоо ч манайд муу байгаа нь хамаарч байгаа.

Хөтлөгч:-Гаалийнхнаас энэ талаар асуух асуулт бизнес эрхлэгчдэд байна уу. Байхгүй бол гаальтай ямар ч асуудал алга гэж үзэж болох уу?

Г.Баттүшиг: -Өнөөдөр бид импорт ярихаар хэдэн компани, хэдэн бараа, татвар гэдэг талаас нь хараад тоо хөөцөлдөөд байдаг. Манай улс дөрөв орчим тэрбум төгрөгийн худалдааны бүтээгдэхүүнтэй гэж хэлсэн. Түүний ихэнх хувь нь гадны импорт. Гэтэл Хятадын ӨМӨЗО-ны эдийн засаг 100 тэрбум байна. Бид таван хувьд нь явж байна. Нэг талаас хянаж болохоор, нөгөө талаас хямралд амархан өртдөг ийм жижиг эдийн засагтай юм, бид. Импорт бол улсын эдийн засгийн бодлоготой маш уялдаатай. Нэг талд нь экспорт, нөгөө тал нь импорт байж энэ хоёр хоорондоо тэнцэхээ байхаар төлбөрийн баланс нэмэх, хасах болоод ирдэг. Өнгөрсөн жилүүдэд бид хөгжлийн бодлого гэж олонтоо ярьж ирсэн боловч импортын бодлогоо орхичихсон. Гэтэл бараг хүн бүр бараа худалдаж авч ирээд байгаа хэр нь борлуулах систем нь байдаггүй. Барааны хэт хангамжинд орчихдог. Үүнээс болоод гадаад руу их хэмжээний мөнгө гардаг, алддаг. Нэг ёсондоо дотоодын импортлогчдоо дэмжих систем алга байна. Импортын бодлогыг лицензжүүлэх хэрэгтэй. Хяналтыг сайжруулж, хүн бүр бараа оруулж ирэхийг хориглож болиулмаар байна.

Л.Оюунцэцэг: -Импорт дээр бодлого хэрэгтэй байгаа нь үнэн. Нийлүүлэлт дээр өрсөлдөөн байгаа. Шударга бус үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдлууд ч бий. Импортлогч нар бараагаа хуулийн дагуу оруулж ирж байхад үүргийн наймаа эрхлэгчид болон ченжүүд шошго нь буруу , хүнсний аюулгүй байдал алдагдсан бараа, бүтээгдэхүүн оруулж ирж зарж байгаа нь шударга бус байдлыг бий болгож байгаа.

Хөтлөгч: -Манайх чөлөөт худалдаатай улс. Худалдаагаа боомилоод хэдэн том компани л импортоор бараа оруулж ирээд байж болохгүй. Ер нь хичнээн том импортлогч байгаад бүх барааг импортолж чадахгүй. Энэ орон зайг жижиг, дунд нь нөхөж байж зах зээл явна. Тэгэхээр жижиг, дунд худалдаа эрхлэгчид яах вэ?

М.Төмөрбаатар: -Манайд 1500-1800 аж ахуйн нэгж импортлогч байна. Тиймээс хүнсний аюулгүй байдал дээр анхаарах ёстой. Албан бус сектор гээд бизнес эрхэлж байгаа хүмүүсийг хориглож болохгүй. Харин аюулгүй байдал дээр тодорхой шаардлага тавих хэрэгтэй. Төрөөс хянах үүрэг хүлээж байгаа нь зөв боловч үйлчилгээгээ түргэн шуурхай болгомоор байна. Мэргэжлийн хяналтыг цахим хэлбэрт оруулах хэрэгтэй. Бараа бүрээс дээж авч дүгнэлт гаргадаг. Тэр бүрт 100-200 мянган төгрөг төлөх болдог. Үүнийг л төрийн зүгээс цэгцэлмээр байна.

Хөтлөгч: -Мэргэжлийн хяналтаас хүн ирсэн байгаа. Шинжилгээнд дээж авах хэмжээ нормыг тодорхой болгомоор байна. Жилд нэг удаа авдаг байсан бол одоо контейнер бүрээс авч байна. Үүнд бизнес эрхлэгчид гомдолтой байдаг. Авсан дээжийг хэрхэн зарцуулж, яаж тайлагнадаг, энэ нь хэр ил тод байдаг гэх мэт гомдол бий?

Н.Ганбаатар: -Дээжтэй холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжээс санал их тавьдаг. Бид судалж үзсэн. “Хяналт шалгалтыг хөнгөвчлөх” аяны хүрээнд дээж авах журам, хэмжээ, нормыг шинэчилж гаргасан. Хөнгөвчлөх бололцоотой хяналт шалгалтыг мөн судалж байна. Хамгийн түрүүнд шалгуур үзүүлэлтийг гаргаж ирсэн. Ямар аж ахуйн нэгжийг ямар хяналтаас, ямар хугацаагаар хөнгөлж болохыг ярьж байна. Энэ талын аж ахуйн нэгж, бараа бүтээгдэхүүний жагсаалтыг бид зургадугаар сарын 1-нээс нийтэд мэдээлнэ.

Р.Мөнхцэцэг: -Манай компани эмийн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхэлдэг. Импортыг орлох бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж болох боломжтой. Үүнийг улс бодлогоор яаж зохицуулах вэ. Манайх тарилгын хоёр эмийн үйлдвэр байгуулсан. 100 шахам хүнийг ажлын байраар хангасан. Импортоор оруулж ирж байгаа ханган нийлүүлэх байгууллагад бол үсрээд 5-10 хүнийг л ажлын байраар хангадаг. Тиймээс үйлдвэрлэгч нар дээр үйлдвэрийн бүтээгдэхүүний түүхий эдийг гааль, НӨАТ-аас их бага хэмжээгээр чөлөөлөх юм уу, эсвэл ижил төст бүтээгдэхүүний импортын татварыг нэмэгдүүлэх зэргээр улсын бодлогоор зохицуулах зүйлүүд байгаа. Эм бол маш их хөрөнгө оруулалт шаардсан, нарийн технологитой салбар. Энэ талаар улсаас ямар бодлого явуулж байгаа талаар би ХХААХҮЯ-ны төлөөлөлөөс асуумаар байна.

О.Амгаланбаатар: -Хүнсний импорт дээр хангамж, аюулгүй байдал эхлээд яригдана. Хангамжийн хувьд дотооддоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг аль болох гадаадаас авахгүй байх, дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах бодлого барих нь зүйтэй. Гэтэл бас манай улсын байгаль цаг агаарын нөхцөлөөс хамаараад дотооддоо үйлдвэрлэх бололцоогүй бүтээгдэхүүн байна. Ийм барааны хувьд татварын импортын хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй. Бид ийм бодлого явуулж байгаа. “Атрын аян” хэрэгжснээр гурилын үйлдвэрлэл нэмэгдэж байгаа. Гурилын импортын татварын бодлого дээр өөрчлөлт гаргасан. Мөн цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны импортын татварыг тэглэх талаар хуулийн төсөл явж байна. Элсэн чихэр, цагаан будааны дийлэнх хувийг хувь хүн импортолж байдаг. Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулгад хувь хүн, иргэн хүнсний бараа, бүтээгдэхүүн импортлохыг хориглох заалтыг тусгаж байгаа. Тухайн хүн өөрийн хүнсний хэрэгцээнд тодорхой хэмжээний хүнсийг импортлох эрх нь байна. Тийм болохоор нэг удаа хүнс импортлох квот тогтооно.

Г.Мөнхдэлгэр

Ш.Нэргүй: Бид аялал жуулчлалдаа зөв хандахгүй бол Турк шиг болчих вий
Засгийн газар, хувийн хэвшил “Хүрэн эдийн засаг”-аас “Ногоон эдийн засаг” уруу шилжих бодлого барьж байгаа энэ үед байгаль, экологийг шүтдэг аялал жуулчлал эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг баймаар. Энэ салбарт тулгамдаад буй бусад асуудлын талаар “Нью жуулчин турс” ХХК-ийн Ерөнхий захирал Ш.Нэргүйтэй ярилцлаа.

-Хямралын үе дуусч байх шиг. Өнгөрсөн онд хямралын жил гээд манайд ирэх жуулчдын тоо эрс цөөрсөн гэдэг. Хямрал үнэхээр нөлөөлсөн үү. Бодит байдал дээр ямар байв?

-Өнгөрсөн онд нүүрлэсэн санхүү, эдийн засгийн хямрал манай орны төдийгүй дэлхий нийтээр аялал жуулчлалын салбарт хүчтэй нөлөөлсөн. Ялангуяа аялал жуулчлал өндөр хөгжсөн Япон, Өмнөд Солонгос, Хятад зэрэг Азийн орнуудад ирэх жуулчдын тоо 50 орчим хувиар буурсан. Манай улсын хэмжээнд 40 орчим хувь буурсан.

-Энэ чинь хувийн хэвшлийнхний гаргасан тоо юу? Яагаад ингэж асууж байна гэхээр БОЯ-ны зүгээс жуулчдын тоо найман хувиар буурсан гэж байсан. Гэтэл Таны хэлж байгаа 40 хувь хоёрын хооронд их зөрүү гарч байна. Үүний шалтгаан юу вэ?

-Манайд жуулчдын тоо 40 гаруй хувиар буурсан нь ямар ч эргэлзээгүй үзүүлэлт. Ер нь бол Монгол Улсын хэмжээнд аялал жуулчлалын нэгдсэн статистик, бүртгэл байхгүй. Яам мэдээллээ зөвхөн Хилийн цэргээс авсан тоог үндэслэн гаргаж байгаа. Гэтэл энэ нь учир дутагдалтай үзүүлэлт. Тэр тоо нь зөвхөн Монголын хилээр орж ирсэн гадаадын иргэдийн тоо болохоос бус зохион байгуулалттайгаар орж ирсэн жуулчдын тоо биш. Олон улсын статистик үзүүлэлтээр тухайн улсын хилээр ороод 12 цагаас 12 cap хүртэлх хугацаанд тэр оронд зорчиж буй гадаадын иргэдийг жуулчин гээд заачихсан байдаг.

-Та бүхний үзэж байгаагаар энэ жил манай улсад хичнээн жуулчин ирэх төлөвтэй байна вэ?

-Сайд дарга нар болохоор 500 мянгаас нэг сая жуулчин хүлээн авна гэсэн том тоо хэлж байгаа. Уг нь жуулчин гэдэг дэлгүүрийн лангуун дээрээс худалдаад авчихдаг бараа бүтээгдэхүүн биш. Тиймээс энд шүүмжлэлтэй хандах хэрэгтэй. Жуулчдын тоо тухайн зах зээлийн багтаамж, захиалгаас шалтгаалдаг болохоос биш урьдчилан төлөвлөж хэлэхэд учир дутагдалтай. Яамнаас энэ онд ирэх жуулчдын тоог 400-500 мянга гээд хоёр янзаар гаргасан байна лээ. Үүнийг өнгөрсөн жилүүдэд Хилийн цэргээс гаргасан тоон үзүүлэлтэнд тулгуурлан гаргасан болов уу. Тэгэхээр нөгөө зохион байгуулалттай ирэх жуулчдын тоо нь хэд бол гэхээр яамныхны хэлээд буй тоо бага гарч болох юм.

-Гэхдээ өнгөрсөн жилийнхээс өсөх хандлага ажиглагдаж байна уу?

-Бидний үзэж буйгаар өснө. Гэхдээ нэг их биш 15-20 орчим хувиар өсөх болов уу. Үүнд нөгөө л эдийн засгийн хямрал нөлөөлж байна. Европын зарим орнуудад эдийн засгийн хямралын нөлөө байсаар байгаа. Итали, Франц зэрэг орны захиалга цуцлагдаж байгааг үүнтэй холбон тайлбарлаж байгаа.

-Салбарынх нь хүн байна, манайд аялал жуулчлал хир хөгжиж, ямар түвшинд явна вэ. Улс орны эдийн засгийн өрсөлдөх чадвар, давуу тал гэдгээр танайх ирээдүйд Монголын нэг тэргүүлэх салбар болох уу. Үүнтэй Та санал нийлэх үү. Энэ салбарт дотоодын өрсөлдөх чадвар хэр байна вэ. Эсвэл “Жуулчин” ХК, нислэг гэхэд МИАТ, төмөр зам гэхэд төрийн нэг байгууллага монопольчлоод байна уу?

-Монгол орны ирээдүйн экспортын гол эх үүсвэр нь аялал жуулчлал юм. Энэ салбарт зохион байгуулалттай, алсыг харсан зөв бодлого явуулж чадах юм бол аялал жуулчлал Монголд хөгжиж, түүнээс багагүй ашиг олох бүрэн боломжтой. Одоогийн байдлаар манайд энэ салбар маань морин  дэл дээр бууж суусан мэт хөгжиж байна.

Тийм ч учраас жил ирэх бүр жуулчдын тоо буурч, энэ салбарын бизнес, эдийн засгийн орчин доройтоод байна. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын дотор мянгаас дээш жуулчин авч байгаа нь 10 орчим, 500-аас дээш нь 20 хүрэхгүй байна. Ингээд үзэхээр өнөөдрийн байдлаар тус салбарт 30-40 компани л идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа юм. Ийм бага тоотой байхад аялал жуулчлалын компаниуд хөл дээрээ босч энэ    бизнесийг хөгжүүлэх боломж бага. Улсын хэмжээнд бүртгэлтэй аялал жуулчлалын 300 орчим компани,  мөн тооны жуулчны бааз байдаг. Судалгаанаас харахад 50 орчим сая төгрөгийн ашигтай ажиллаж байгаа нь мөн л 10 хүрэхгүй, 20 орчим сая төгрөгийн ашигтай ажиллаж байгаа нь 20 орчим л байна.

Үлдсэн нь ажиллагсадынхаа цалин, өдөр тутмын амьжиргаагаа хангах төдий амиа аргацааж байна. Салбарын бизнес орчин нэг иймэрхүү байдалтай байхад Монголд аялал жуулчлал хөгжинө гэдэг хэцүү. Нөгөө талаас чөлөөт зах зээл гэдгээр ч юм уу хэт замбараагүй, бүх юмыг жолоогүй тавьж байгаа байдал сөргөөр нөлөөлж байна. Жишээ нь, Тэрэлжид хоорондоо 500хүрэхгүй метрийн зайтай 100 гаруй жуулчны баазтай. Тэдний дунд үнэхээр жуулчдын нүүрийг тахалчих, ая тухтай амарч болох нь хэд билээ. Эдгээр бааз аялал жуулчлалын гэхээсээ илүүтэй тосгоны амьдралд шилжчихсэн байдалтай байгаа. Үүний уршгаар тэр хавийн газар цөлжилт үүссэн.

Мөн тэнд үйл ажиллагаа явуулж байгаа баазууд хэтэрхий бизнес хөөцөлдсөнөөс аялал жуулчлалын сонгодог утга алдаж байгаа, алдагдуулж байна. Гадныхны нүдийг хужирладаг байгалийн онгон дагшин, хөндөгдөөгүй газартай аймгийн нэг болох Хөвсгөл аймагт ч мөн нэг иймэрхүү дүр зураг бий болоод байна. Аялал жуулчлалын салбарыг нэг л их мөнгө олдог гэж ойлгоод хүн болгон сэтгэлийн хөөрлөөр үүн рүү ороод байгаа боловч бодит байдал дээр ёстой л амиа аргацаасан салбар болчихоод байна.

-Энэ мэт тулгамдаад байгаа асуудлыг хэрхэн яаж шийдвэл зохистой гэж Та үзэж байна?

-Салбарын бизнес орчинг хамгаалах эрх зүйн орчин огт байхгүй байгаа. Нөгөө талаас энэ салбарт бизнес явуулах нь төвөгтэй. Төлөвлөлт нь эрт явагддагаараа онцлогтой. Америкт аяллын бүтээгдэхүүнээ 6 сарын өмнө, Европт 8-12 сарын өмнө зах зээл дээрээ зарладаг. Энэ нь тухайн компаниуд ирэх онд авах аяллын бүтээгдэхүүний үнээ эрт өгч байна гэсэн үг. Гэтэл манайд тухайн үедээ гэрээ хийчихдэг.

Гэтэл дараа жил нь шатахуун, хүнсний бүтээгдэхүүнээс аваад, он-гоцны тасалбар зэрэг бүх зүйлийнх нь үнэ нэмэгдчихдэг. Зөрүү алдагдлыг компаниуд өөрсдөө хүлээхээс аргагүйд хүрдэг. “Жуулчин” ХК-ийн хувьд учиргүй давуу эрх эдлээд байгаа юм байхгүй. Жуулчин гэдгийг манайхан дэлгүүрээс бэлэн бараа авах гэж байгаа юм шиг бодоод байдаг. Энэ бол маш буруу ойлголт. Аялал жуулчлалын бидэнд хамгийн тулгамддаг асуудлын нэг нь агаарын тээврийн үнэ тариф, зохицуулалт юм. Манайд зун хоёр, өвөл нэг удаа л нислэгтэй байдаг. Бидний гаргасан судалгаагаар 6-9 дүгээр сарын хооронд ирж буй жуулчдын тооноос үзэхэд онгоц дүүргэлт 80 орчим хувь буюу 160-180 мянган жуулчин хүлээн авч байгаа.

Гэтэл 6-7 сарын үед гаднаас ирэх жуулчдад онгоцны тийз олдохгүй хэцүү болдог. Ийм учраас төр, засгаас аялал жуулчлалын салбарыг бодитоор дэмжье гэж байгаа бол эн түрүүнд тээврийн, тэр дундаа онгоцны багтаамжийг шийдвэрлэх хэрэгтэй байна. Мөн тус салбарт нэгдмэл цогц бодлого байхгүйгээс түрүүн хэлсэнчлэн бүгд тал тал тийшээ харчихсан. Гэтэл аялал жуулчлал гэдэг нэгдсэн бодлогоор хөгждөг салбар. Үүнийг төр нь ч тэр, энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд ч тэр бүр ойлгохгүй байна. Бид асуудал тавиад явахаар яамныхан ч тэр бид мэдэхгүй гээд бие бие рүүгээ чихэж чирэгдэл үүсгэдэг.

-Тэгэхээр энэ дээр төр, засгийн зүгээс эхний ээлжинд ямар асуудлыг яаж шийдэх шаардлагатай байна вэ?

-Аялал жуулчлалын төлөвлөлтийг жилээр бус 2-3 жилээр хийдэг болох. Мөн 2012-2013 онд Засгийн газраас шинэ онгоц авна, ийм ийм чиглэлд нислэг үйлдэнэ гэсэн тодорхой асуудлыгл шийдчих юм бол бид хүн дүүргэх бүрэн боломжтой.

-Танай салбарын салшгүй нэг хэсэг зар сурталчилгаа байдаг. Гэтэл манайхан эх орноо гадныханд нөгөө л эзэн Чингисийн онгон байгальтай унаган нутаг, морь унасан хүүхэд, мах идсэн Монголчууд гээд байдаг нь хоцрогдсон сурталчилгаа болоод байдаг юм биш үү. Гадаадын жуулчид өөрсдийнх нь тав тухыг хэр хангасан байдлыг харгалздаг дэлхийн жишиг манайд байна уу?

-Наадах чинь манай сал-барт тулгамдаад байгаа хоёр дахь том асуудал. Энэ салбарыг хөгжүүлье гэж л байгаа бол маркетингийн зохистой, хүчтэй бодлого явуулах хэрэгтэй. Энэ салбарт бизнес эрхэлж байгаа компаниуд гадаадад болж байгаа том, жижиг үзэсгэлэнд үнэндээ өөрсдийн хүчээр л оролцож байна. Уг нь Монгол Улсыг дэлхий дахинд сурталчлах боломжтой салбар нь өөрөө аялал жуулчлал юм. Үүнд төрийн бодлого, дэмжлэг хэрэгтэй байна. Аялал жуулчлалын асар том зах зээлд Монгол гэдэг нэр, брэндийг хэрхэн сурталчлах, үүн дээр аль талаас нь, юуг түлхүү барьж явуулах зэргээр зах зээлээ маш нарийн зөв сонгох нь чухал.

Минийхээр бол бид нүүдлийн соёл иргэншил гэдэг ухагдахууныг түлхүү барьж сурталчлах хэрэгтэй болов уу. Бид тэрхүү соёл, ёс заншлаа өөрсдөө маш сайн судлах хэрэгтэй юм. Жуулчны ая тухтай байдал гэж асууж байна. Жуулчин болгон янз янзын хүсэл сонирхлоор манай орныг зорин ирж байдаг. Зарим нь ая тухтай  байдлаа түлхүү анхаарч байхан зарим нь мэргэжлийн чиглэл сонирхолтой, адал явдалтайг нь, зарим нь мэргэжлийн чиглэл гэх мэтээр олон янзын хүсэл сонирхлоор ирдэг. Тэр бүхэнд нийцсэн үйлчилгээг бид үзүүлж чаддаг байх ёстой.

-Өнөөдөр Өмнөд Солонгосчууд манайд ирэхдээ өөрийн “нутгийн” хүнийхээ байгуулсан зоогийн газарт тухлаж, мөн зочид буудалд нь байрлаж байгаад явж байна. Нэг ёсондоо Монголд хөрөнгө оруулалт хийхгүй, бараг л ашиг орлого үлдэхгүй байна. Тур компаниуд ч мөн адил Герман, Франц, Голландын эзэнтэй, тэд нутгаасаа жуулчид авчраад өөрсдөдөө мөнгө хийгээд буцаж байна. Ийм байдлыг яах вэ?

-Энэ бас л бодлогын асуудал. Төр, хувийн хэвшлийн түншлэл гээд олон жил яриад л байдаг. Гэтэл бодит амьдрал дээр биелэгдэхгүй байгаагийн тод жишээ нь наадах чинь юм. Үүнийг нэг талаараа визээр зохицуулж болно.

Миний бодлоор Монголын гайгүй гэсэн 50 компанид жуулчдын виз авах эрхийг нь өгөөд, тэдгээр компаниар дамжуулан үйл ажиллагаа явуулж хянавал аялал жуучлалаас орох орлого Монголд үлдэнэ шүү дээ. Тэгэхгүй бол аялал жуулчлал нь сайн хөгжөөд мөнгө ороод байгаа хэрнээ улсын төсөвт нь үлддэггүй Туркийн гашуун туршлага давтагдах вий. Тэнд аялал жуулчлалын компаниудын дийлэнх нь гадаадын хөрөнгө оруулалттай байдаг. Бид аялал жуулчлалын салбартаа зөв бодлого явуулахгүй бол ийм байдалд орох аюултай.

Ц.Оюу

Элэгний өвчний үед баримтлах хоолны дэглэм
Элэгний үрэвсэл нь вирусын халдвар болон архи, эмний нєлөөгөөр үүснэ. Энэ нь хурц архаг, гэсэн хоёр явцтай. А, Е вирусын гаралтай үрэвсэл архагших нь ховор. В вирусын гаралтай үрэвсэлийн 70 хувь нь хорт хавдарт шилждэг. Эхээс урагт, бэлгийн замаар мөн тариа, шүдний эмчилгээнээс халдварлана.

Шалтгаан. Вирус , архины хэрэглээ, хоол голж шилэх, хоол тэжээлийн буруу хэрэглээ, хоол тэжээлийн дутагдал, хэт ачаалалтай ажиллах, таргалалт, хөгшрөлт, эмийн замбараагүй хэрэглээ, цусны эргэлтийн зогсонги байдал, халдвар болон шимэгчийн өвчин, гадаад орчин зэрэг нөлөөлнө.

Илрэх шинж тэмдэг. Хоолонд дургүй болох, дотор муухайрах, гэдэс дүүрэх, цанхайх, өтгөний нягтрал гарах, бие сулрах, нойр алдагдах, сэтгэл тавгүйтэх, арьс салст шарлах, загатнах, шээс өтгөн шар болох, баас цайвар шар болох, хамар буйлнаас цус шүүрэх, сарын тэмдэг олон хоногоор үргэлжлэх зэрэг болно. Хавагнах, ууц нуруу өвдөх, зүрх орчим өвдөх, амьсгаадах, цээжээр болон үе мөчөөр өвдөх, үе хавдах зэрэг илэрнэ.

Хүндрэл. Элэгний хатуурал, элэгний хавдар, эрхтэн тогтолцооны өөрчлөлт, дотоод шүүрлийн алдагдалд ордог байна.

Эмчилгээний хоол: Ихэнх шим тэжээлийн бодис элгээр дамжин хадгалагдах буюу бусад эд эрхтэн рүү хүргэгдэнэ. Эмийн солилцоо ч элгэнд явагдах төдийгүй элэг хоол хүнстэй хамт биед орж ирсэн болон биед үүссэн хорыг тайлах бөгөөд цөсийг ялгаруулж өөх тосны боловсруулалтанд тусалдаг. Элэг цөсний өвчтэй хүмүүст өгөх хоолны химийн бүтцэд уураг зохицуулах шаардлагатай байдаг. Элэг цөсний хүнд хэлбэрийн өвчний үед амьтны гаралтай уургийн хэмжээг багасгаж өгнө. Өөх тосны хэмжээг нэлээд хэмжээгээр хязгаарлаж нүүрс усны хэмжээг нэмүү хэрэглэнэ. Витамин С, Д, В6, В12 зэргийг нэмүү хэрэглэнэ.

Шим тэжээлийн стандарт илчлэг 1800 ккал, уураг ЗОгр, өөх тос 40гр, нүүрс ус 320 гр агуулсан хоол хүнсийг хэрэглэх хэрэгтэй.

Хоол бэлтгэх арга: Та хоолоо болгохдоо хуурч шарахаас аль болох татгалзаж чанах, жигнэх аргыг хэрэглээрэй. Энэ нь таны эрүүл мэндэд тустай. Мөн та мах ногоог жижиглэн машиндсан байдлаар хоолоо хийгээрэй. Энэ нь таны элэгийг их ачааллаас чөлөөлж амраадаг.

Хориглох хоол хүнс: Хуурч шарсан хоол, хүйтэн хоол, махны өтгөн шөл, хоносон хоол, халуун ногоонууд, хандат бодис, утсан болон өөх ихтэй мах, бяслаг, хийжүүлсэн болон өтгөн ундаа, нөөцөлсөн бүтээгдэхүүн, тос ихтэй нарийн боов, хоол амтлагч, хэт халуун хоол, хиам, зайдас зэргийг хориглоно.

Адуу, гахайн мах, малын дотор мах, утсан мах, хиам, даршилсан, давсалсан хүнс, хуршсан өрөм, шар тос, өөхөн тос, төрөл бүрийн ногоо, жан, цуу, жууцай, чинжүү, гич, таван халуун, таана, хөмөөл, хүнхээл, сонгино, сармис, хийжүүлсэн ус ундаа, шар цагаан манжин зэргийг хэрэглэхийг хорйглоно.

Хоол хүнсийг зөв бэлтгэж хэрэглэх: Хоолыг бэлтгэхдээ ууранд жигнэх, чанах, битүү болгох аргыг ашиглах хэрэггэй. Харин шарж, хайрсан хоолыг хориглох хэрэгтэй. Хоолыг зутан шөл байдлаар, махыг машиндаж хэрэглэнэ. Хэт халуун болон хүйтэн хоол хэрэглэхгүй байх хэрэггэй. Хоолондоо давсыг бага хэрэглэх шаардлагатай. Өдөрт бага багаар 5-6 удаа хооллох нь зохимжтой.

Шинэтгэлийн жилийн тайланд сайд, дарга нар ирсэнгүй
Барилга барихад 144 гарын үсэг шаардагддаг. Үүнийг 90 хувь хүртэл цөөлж бууруулахаар Шинэтгэлийн жилийн төлөвлөгөөнд заасан. Гэтэл өнөөдөр тэр нь 133 болж “багасжээ”. Нийслэлийн газрын албаныхан газар эзэмших, ашиглах зөвшөөрлийг дуудлага худалдаа болон тендэр, төсөл шалгаруулалтаар зохицуулж байгаа учир хүнд суртал гарахгүй гэж байв. Энд 8 гарын үсэг өгдөг байсныг 4 болгожээ. ЗТБХБЯ-ны холбогдох агентлагийн төлөөлөгч гарын үсэг цөөрүүлэхийг судалж байгаа, инженер, архитекторч зэрэг хүмүүсээс авдаг байсан гарын үсгийг цөөлсөн гэж байв. Барилгын зөвшөөрөл олгох комисст мэргэжлийн холбоодоос хүмүүс оруулж хяналт тавьж байгаа гэлээ.

Үүнд хувийн хэвшлийхэн “Ер нь комисс хуралдуулж байх шаардлагагүй. Зарим газар ганцхан инженер очиж шалгаад даргадаа танилцуулаад шийдчих техникийн зөвшөөрөл олголтыг бүхэл бүтэн зөвлөгөөн хийж комисс хуралдуулж байж шийдэж байгаа нь нөгөө л хүнд сурталтай холбоотой учир элдэв комисс, зөвлөгөөнийг халах хэрэгтэй” гэсэнсаналаабайлаа. Санхүүгийн зохицуулах хорооныхон гарын үсэгтэй холбоотойгоор 6 зөвшөөрөл өгдөг, эдгээр нь хуулиар зохицуулагддаг учир цөөлөх боломжгүй гэдгээ шууд хэлж зүрхэлж байв.

Он гараад дундаа орж байхад бизнесийн орчныг сайжруулах Засгийн газрын шийдвэр иймэрхүү биелэлттэй явааг бизнес эрхлэгчид тун тааруу, ахицгүй байна гэж дүгнэж байлаа. Тэгэж үзэхээс ч өөр аргагүй байв.

Өнгөрсөн долоо хоногт МҮХАҮТ-д болсон “Бизнест учирч буй хунд суртал, зөвшөөрөл, лиценз, авлига, хээл хахууль зэрэг саад бэрхшээлийг арилгах нь” сэдэвт уулзалтад оролцсон хувийн хэвшлийнхэн энэ мэтээр төрийнхнийг байцаан шүүмжилж байлаа. Нүүр тулсан энэ уулзалт 14 хоног тутам болж Шинэтгэлийн жилийн явцыг ярилцаж байх юм. Уулзалтын тэмдэглэл Шинэтгэлийн жилийн ажлын хэсгийн ахлагч, Ерөнхий сайдад тэр даруй очиж байх юм. Үүгээр авч үзэх бол энэ удаагийн уулзалтад ирээгүй Сангийн яам, ЭБЭХЯ, Ашигт малтмалын ХЭГ зэрэгзаримбайгууллагагүйцэтгэх засаглалын тэргүүнээс банга хүртэхээр байв. Мөн уулзалтад яам, агентлагийн газрын даргаас доош мэргэжилтэн хүмүүс ирсэнд бизнесийнхэн төр, засгийнхан биднийг үл тоолоо хэмээн сэтгэл дундуур байсан юм. Уг нь Ерөнхий сайдаас даалгаж гаргасан журмаар бол яам, агентлагийн сайд, дарга нар, газрын дарга түүнээс дээш албан тушаалтан ажлаа тайлагнаж байхаар заагдсан. Үүнээс үзэхэд төр, засгийнхан шинэтгэлийн жилийн ажилд хойрго хандаж байгаа нь харагдав.

Энэ нь хүнд суртал биш гэж үү? Т.Ганди сайдаа, Д.Баярсайхан дарга аа!!!
Энэ онд манай улс гадаадаас 4100 гаруй ажиллах хүч авна гэсэн тооцоотой байна. Засгийн газрын энэ оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 78 тоот тогтоолоор гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тогтоожээ. Харин тогтоолын хавсралтад заагдаагүй салбарт гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тухайн байгууллагын нийт ажиллагчдын 5 хүртэл хувь, гадаадын аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгчийн газар, дотоодын ТББ болон хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулах хууль ёсны зөвшөөрөл бүхий гадаадын төрийн бус байгууллагад ажиллах гадаадын ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг нийт ажиллагчдын 30 хүртэл хувь байхаар тус тус баталжээ.

Энэхүү тогтоол болон “Гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай” мөрдөгдөж буй хууль, журам нь ихэнх бизнес эрхлэгч нарын үзэж буйгаар хээл хахуулийн эх ундарга аж. Харин зарим хувийн хэвшлийнхний хувьд хууль, тоггоол нь тодорхой бэлээхэн байсаар байтал албаар хүнд суртал гаргадаг үзэгдэл гарсаар бараг 10 гаруй жил болж байгаа гэх. Тиймээс бизнесийнхэн төрийн албан хаагч танил талаа харах, гар хөлийг нь хүндрүүлэхгүй бол ажилд чөдөр тушаа тавьдаг гэж гомдолж байна.

Гадаадаас авах ажиллах хүч болон мэргэжилтэнг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэхэд НХХЯ-ны хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас зөвшөөрөл авдаг журамтай. Зөвхөн уг газрын дарга л гадаадын хичнээн ажиллах хүч ажиллах тухай зөвшөөрлийг өгдөг юм байна. Харин ажил олгогч энэ зөвшөөрлийг авахын тулд нэлээд олон бичиг баримт бүрдүүлж байж нэг юм эрхээ авна. Уг эрхээ буюу эхний удаад урилгаа ажлын 5-10 хоногийн дотор, харин зөвшөөрлийн хугацааг сунгахад ажлын 3-5 хоногг багтааж авах журамтай. Уг нь яаралтай үйлчилгээ тус газарт бий гэнэ. Гэхдээ энэ үйлчилгээг авахаасаа өмнө заавал төрийн албан хаагчаас асуух ёстой аж. Учир нь яаралтай гаргах боломжгүй буюу дарга нь эзгүй үед тус газар хариуцлага хүлээхгүй гэсэн хачин тайлбартай. Энэ хүнд суртал биш гэж үү, Т.Ганди сайдаа, Д.Баярсайхан дарга аа!!!

Аж ахуйн нэгж, байгууллага гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авч ажиллуулахаар урьдчилан уриахад юуны өмнө нэлээд дэлгэрэнгүй албан бичгийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт өгөх шаардлагатай. Уг албан тоотонд гадаадын ажиллах хүч, мэргэжилтэнг зайлшгүй ажиллуулах шаардлага, гүйцэтгэх ажил, үйлчилгээний хэмжээ, хугацаа, үйлдвэрлэлийн онцлог, байршил, гадаадын иргэний мэргэжил, туршлага, ур чадварын талаар нэг нэггүй тодорхойлсон байх учиртай аж.

Энэ бичгийн талаар ямар санал бодолтой явдгийг нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн ажил олгогчоос асуухад:

-Гадаадын мэргэжилтний мэргэжлийн үнэмлэх болоод хөдөлмөрийн дэвтрийн хуулбарыг орчуулаад өгч болно. Харин туршлага болон ур чадварын хувьд хаанаас авах билээ дээ. Тиймээс энэ хэсэгт нуулгүй хэлэхэд худлаа “бураад” бичээд өгдөг юм. Ер нь ихэнх ажил олгогч Хятад улсаас барилгачин оруулж ирдэг. Үүнийг дээр дооргүй мэддэг шүү дээ. Хятад ажилчин сахилга бат сайтай, архи дарс уудаггүй, хулгай дээрэм хийгээд байдаггүй. Нөгөө талаас барилгачид нь үнэхээр ажилд махруу, барилгын ажлыг сайн мэднэ. Тиймээс бид урд хөршийн ажилчинг авах сонирхолтой байдаг. Гагцхүү байр болон цалин хөлс, дээр нь ажлын байрны төлбөрт сард 216.000 төгрөг тушаах нь эдийн засгийн хувьд хүнд байдаг гэв.

За, цаашлаад гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгоход бүрдүүлэх материал дотор аж ахуйн нэгжийн гэрчилгээний нотариатчаар батлагдсан хуулбар, гадаадын хуулийн этгээдтэй ажиллах хүч, мэргэжилтэн авах талаар байгуулсан “Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай” гэрээ оржээ. Үүнээс үзэхэд, манай ихэнх ажил олгогч нар тухайн улсын ямар нэгэн байгууллагатай ажиллах хүчний гэрээ хийдэггүй юм билээ. Өөрөөр хэлбэл гадаадад ажиллах сонирхолтой “бачка” нарыг нэг хэсэг хүнээр зуучлуулаад аваад ирдэг бичигдээгүй хуультай.

Тэгэхлээр энэ сүүлийн заалтыг нэг хэсэг аж ахуй нэгж л биелүүлж, зохих бичиг баримтаа бүрдүүлдэг байна. Дараагийн бүрдүүлэх материалд тухайн байгууллагад гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн ажиллуулах шаардлага, ийм хэрэщээ байгаа талаар дүүргийн болон орон нутгийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны саналыг заавал авчрах ёстой юм байна. Нийслэлд үйл ажиллагаагаа явуулж буй аж ахуй нэгжид энэ нь боломжийн юм гэж үзье. Тэгвэл хөдөө орон нутагт компани нь байдаг бол ажил олгогч заавал Улаанбаатарт ирж материалаа өгөх ёстой гэнэ. Энэ бас л хүнд суртал биш гаж үү? Зохих материалаа цахим шуудангаар бүр больё ядаж факсаар явуулаад хариугаа авч болох уу гэж тус газрын мэргэжилтнээс асуухад уг нь болно, гэхдээ хариугаа буюу уриалгаа гадаадын иргэн заавал өөрийн биеэр авч, төлбөрөө тушаана гэсэн хариу сонслоо.

Үүнээс үзэхэд мэдээлэл технологи хөгжиж байгаа эрин үед цахим цонхны үйлчилгээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт байдаггүй юм байна. Уг үйлчилгээг нээхийг ч хүсэхгүй байгаа бололтой энэ газар. Зохих материалыг бүрдүүлсэн тохиолдолд ажил олгогч хотын төвөөс Нисэх рүү явж, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газар руу очиж санал авч байж, гадаадын иргэнийг Монголд ажиллуулах зөвшөөрлийг сая нэг юм авдаг байна.Харин тэнд гадаадын иргэн ямар нэгэн гадаад паспорт болон бусад зөрчилтэй бол Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар зохих зөвшөөрлөө олгохгүй байх эрхтэй аж.

Аж ахуй нэгж, байгууллага болон иргэн нь шинжлэх ухаан, боловсрол, үйлдвэрлэлийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, шинэ үйлдвэрлэл, үйлчилгээ    явуулах,    тоног    төхөөрөмж угсрах, засварлах, төсөл хэрэгжүүлэх зорилгоор мэргэжлийн өндөр ур чадвар шаардах ажил, мэргэжлээр гадаадаас ажиллах хүч авах тухай гэрээг гадаадын хуулийн этгээдтэй байгуулж болно гэж “Гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай” хуульд заасан байдаг. Гэтэл энэ хууль амьдралд   төдийлөн биелэлээ олохгүй явна. Гол учир нь ажлын байрны төлбөрт байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ төлбөрт төлөх сарын хэмжээ нь манай аж ахуй нэгжүүдэд өндөр тусаж байна гэж хувийн хэвшлийнхэн үздэг байна. Үүнээс болж ихэнх компаниуд  гадаадын ажилчдаа 90 хоногийн жуулчны визтэй оруулж ирээд, буцаагаад Монгол руу оруулдаг болоод удаж байна. Ажиллах хугацаанд нь Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрынхан шалгаад зохих торгуулиа тавьдаг ч энэ асуудал арилаагүй л явна.

Нэгэн ажил олгогчоос танайх хичнээн гадны ажилчид ажиллуулж байна. Тэднийг Монголд удаан хугацаагаар ажиллуулах асуудал дээр ямар бодолтой явдаг вэ гэж асуухад,

-Манайх албан ёсоор 10 хятад барилгачин ажиллуулдаг. Харин хэрэг дээрээ 20 орчим хүн ажиллуулж байгаа. Арваас дээш гадны хүн ажиллуулна гэдэг санхүүгийн хувьд чадахгүй. Тиймээс жуулчны визээр оруулж ирэх нь хамаагүй хялбар. Хааяа нэг шалгалт ирдэг. Зохих торгуулийг нь өгчихдөг. Заримдаа ирсэн байцаагчдын гарыг нь цайлгадаг. Манай хэд хэрэг төвөгт ороод байдаггүй тул зохих хууль хяналтынхан мэддэггүй юм. Бид монгол ажилчдадаа бас авдаг л даа.

Гэхдээ тэд тогтвор суурьшилтай ажилладдаггүй, архи ууна, ажил таслана, цалингаа голно. Гэтэл бид ажлаа хурдан явуулмаар байдаг. Тиймээс миний бодлоор ажлын сахилга хариуцлагын талаар “Хөдөлмөрийн тухай” хуульд өөрчлөлт оруулах саналтай байна. Нөгөө талаас манай улс хүн ам цөөтэй учир хэрэгцээт ажлын байранд монгол ажилчдын тоо хүрэхгүй байна. Мөн нарийн мэргэжлийн боловсон хүчин манайд дутагдалтай байдаг. Тиймээс ажлын квотыг компаниудын үйл ажиллагаанаас хамааруулж ангилах жишиг тогтох хэрэгтэй.

Улирлын чанартайд нэг өөр, харин тасралтгүй ажиллагаатай үйлдвэрт өөр байх санал гаргах байна. Эсвэл урт буюу 5-10 жилийн хугацаатай гадаадын иргэдийг ажиллуулах гэрээг төрийн байгууллагатай хамтран хийж, шат дараалттайгаар монгол ажилчдыг сургаж бэлтгэх тогтолцоонд орох  ёстой гэжярьсан юм.

Өнөөдөр гадаадын ажилчдын асуудал, ажиллах хүчний квот, виз тойрсон хээль хахуул, хэрээс хэтэрч байна гэж бизнесийнхэн ярьж байна. Төрийн гүйцэтгэгч агентлаг, яамд хүнд суртал гаргадаг, хээль хахуул авах замаар асуудлыг өөрсөддөө ашигтайгаар шийдвэрлэдэг,  үйлдвэр   эрхлэгчдийг дэмждэггүй, зарим хууль журам нь амьдралд хэрэгжих боломжгүй, одоогийн мөрдөгдөж буй хууль, журмыг зөрчихөөс аргагүй байдалд хүрдэг тухай ярьсаар байна. Төрийн бодлого гэж байдаг бол зохих яамдууд анхааралдаа аваасай билээ дээ.

-Тус газар Буянт-Ухаад шилжсэнээр иргэд өдөртөө 2-3 удаа очдог болжээ

Монголд гадаадын иргэд ажиллах, амьдарч суух, зорчих зөвшөөрлийг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар   олгож   шийддэг.   Өнгөрсөн   баасан гаригт тус газрыг зорилоо. Өмнө нь 100 айлд, паспортын хэлтсийн буюу ИБМУТ-ын байранд, дараа нь Энхтайвны гүүрний дэргэд байрлаж байсан тус газар одоо хаа байгаа Буянт-Ухаад нүүж очжээ. Хил, гаальдаа ойртож байгаагийнх гэнэ. Нисэх буудалд ойрхон учир онгоцоор ирсэн хүмүүс энд визийн зөвшөөрлөө авах юмуу гадаадын иргэдтэй холбоотой асуудлаа “газар дээр” нь шууд шийдчих юм байх. Тэгвэл төмөр замаар, эсвэл автомашинаар ирж буй хүмүүс яах вэ гэж бодогдохоор байв. Эднийх шинэ газраа хоёр давхар байр бариулж төвхнөжээ. Хотод байхдаа хөл хөдөлгөөн ихтэй байдаг газар энд эл хуль, нөгөө талаар бие дааж өрх тусгаарласных уу цомхон цэгцтэй харагдав. Өөр газар, холдож нүүгээд хүн ирэхээ байсан гэх нь хаашаа юм. Нэг давхарт байрлах “Голомт” банкны жижигхэн салбарыг эс тооцвол энд өөр ямар ч үйлчилгээний байгууллага алга. Энд ирсэн хүмүүс үйлчилгээний танхим дахь цахим машинд гараа хүргээд оочер авдаг юм байна. Төдөлгүй авсан дугаарын дагуу үйлчилгээний цонхнууд дээр дуудаж байна. Тэр ёсоор таван номерын цонхон дээрх нэг бүсгүй дээр очлоо. Нэр ус ч алга. Ямар хэргээр явааг асууж тосч үйлчлэх нь үү гэтэл тэгсэнгүй. Тэгэхээр нь материалаа шууд өгчихөв.

-Манай байгууллага энд Оросоос суух байнгын төлөөлөгчдөдөө олон удаагийн виз авах гэсэн юм.

-Тэр хүн чинь өөрөө байгаа юм уу?

-Байхгүй. Ирж амжаагүй байна. ОХУ-аас виз аваад энэ долоо хоногийн сүүлээр Монголд ирнэ.

-Эзэн нь өөрөө юм уу, эсвэл цээж зураг, паспорт нь байх ёстой. Та нэг дэх дугаарын цонхноос асуу гээд намайг явуулчихлаа. Тэнд очвол “Лавлах, мэдээллийн” гэсэн цонхон дээр бас нэг бүсгүй сууж байна. Тэрээр та юун хүн нь юм гэж асууж байна. Ажлын газрынх нь гэвэл болно л доо гээд буцаагаад 5 номерын цонх руу явуулав. /Бид өргөдөл, хүсэлт, гэрээ, паспортын хуулбар зэрэг бүх шаардлагыг бүрдүүлсэн юм/

-Би хүрээд ирлээ. Лавлахаас болно гэж байна.

-Уг нь танай хүн тэндээс (ОХУ-ыг хэлж байна) виз авснаас ирээд олон удаагийнхыг эндээс авчихвал ажил хөнгөнөөс гадна төлбөр хураамж нь ч бага шүү дээ. Манайх бол олон удаагийн зорчих визийг цаад зах нь 30 хоногийнхыг л өгдөг юм. Түүнээс дээш бол НХХЯ-ны Хөдөлмөр үйлчилгээний газарт ханддаг. Гэхдээ зөвшөөрлийг манайхаас авдаг.

-Өөрөө тэндээ манай улсын ЭСЯ-наас виз аваад ирэх юм. Ялгаа байх уу?

-Энэ асуултад тэрээр хариу өгсөнгүй, дуугарсан ч үгүй. Надаас ажлын газрын үнэмлэх шаардав. Сурвалжлагаар яваа сэтгүүлч гэдгээ хэлэлтэй биш, иргэний үнэмлэх болох уу гэвэл болохгүй, дахин ир гэж байна. Энэ хол газар, нэгэнт ирснийх иргэний үнэмлэхээр болох уу, виз авахдаа ажлын үнэмлэхтэй ирье гэвэл эхлээд халгаасангүй. Тэгснээ 5 мянган төгрөг тушаагаад ир, тэгээд 9 дүгээр цонхон дээр оч гэв. Үйлчилгээний хураамж гэх мөнгөө тушаагаад тэнд нь очвол матөриалыг маань нэлээд үзэж байснаа ажлын үнэмлэхтэй ирж аваарай гэв.

-Хэзээ ирэх вэ?

-Дараагийн хоёр дахь өдөр ирж 11 дүгээр цонхноос аваарай гэв. Ингээд ер нь ажил бүтэж байх шиг. Нэгэнт ирснийх тэнд байсан ганц хоёр хүнээс үйлчилгээний талаар сонирхов.

-Энд ер нь хэр хүнд сурталтай байна?

Иргэн С.Машбат:

-Гайгүй шүү. Өмнөхөө бодвол арай дээрдсэн юм шиг. Гэхдээ холдож. Тиймээс чирэгдэл бас байна. Жишээ нь, энд нотариат байхгүйгээс би хоёр удаагаа ирж байна. Бүрдүүлэх материалыг бид эхлээд яаж мэдэх вэ дээ. Энд ирж байж л мэднэ шүү дээ. Тиймээс хоёр явж байна. Манай ач охин АНУ-д төрсен юм. Төрсөн даруйд нь Америкийн иргэн гэсэн гэрчлэх баримт өгчихдөг юм байна. Одоо эх орондоо ирэх гэж байгаа. Энд иргэний харьяатыг нь авч байна гэв.

Бизнесмен Д.Нацаг:

/тэрээр компанийн нэрээ хэлэхийг хүссэнгүй/

-Манайх Налайхад тоосгоны үйлдвэртэй. Хятад ажилчид авдаг. Үнэндээ бид нэг ажилчинг ажиллуулахад сарын 220 мянган төгрөг төлдөг. Дээр нь цалин өгнө гээд бидэнд үнэндээ хүндрэлтэй байдаг учир төрөөс үйлдвэрүүдийг хөл дээрээ бостол хаана хаанаа хууль, эрх зүйгээ жаахан уян хатан болгомоор байгаа юм. Ингэхгүй байгаагаас зарим газрууд гадаадын ажилчдыг 90 хоногийн, жуулчны визээр оруулж ирээд хугацаа нь дуусангуут эргэж гаргаад 14 хоногийн дараа дахиад оруулаад ирдэг. Үүнээс болж компаниуд гадаадын ажилчдаа байнга ажиллуулахын тулд НХХЯ /хөдөлмөр үйлчилгээнийхэн/ болон Гадаадын иргэний харьяатынханд авлига өгөхөөс аргагүй болдог. Үнэндээ зарим нарийн технологийн дагуу ажилладаг үйлдвэрт гадаадын ажилчин ажиллуулахаас өөр аргагүй байдаг юм билээ. Би энд ном журмаар нь хэдэн ажилчин оруулж ирэх гээд явж байна гэв. Газар дээр нь очсоных бид ГИХАЭГ-т нотариат ажилуулах шаардлагатай байгааг сониноороо дамжуулж байна. Үүнийг тус газрынхан анхааралдаа авч иргэдэд чирэгдэлгүй үйлчилнэ биз ээ.

Б.ТУЯА, М.ДЭЛГЭР, Б.БОЛД

С.Авирмэд: Тавантолгойг долоо, найм хуваах хувилбарууд явж байна. Ийм замбараагүй байж болохгүй
Геологич эдийн засагч С.Авирмэдтэй уул уурхайн салбарын өнөөгийн байдлын талаар ярилцлаа. Тэрээр нийгмийн зүгээс Оюутолгой төсөл дээр ганц дуугарч байсан иргэний байгууллагын төлөөлөл байсан гэхэд хилсдэхгүй. Харин энэ удаа тэрээр Тавантолгой ордыг ашиглахтай холбоотойгоор санал бодлоо хэлж байна.

-Эрдэс баялгийн салбар өнөөдөр Монголд тэргүүлэх болоод байна. Гэтэл энэ салбарыг улс орны хөгжилд ямар ч нэмэргүй, хохирол ихтэй гэдэг. Бидэнд энэ салбараас авч үлдэх зүйл юу байна вэ?

-Улс орны хөгжлийн тэргүүлэх чиглэлийн талаар бид олон жил ярьж байна. Социализмын үед манай улс “Аж үйлдвэр, хөдөө аж ахуйн орон” боллоо гэж байсан. Тэгэхээр одоогийн яриад байдаг үйлдвэржилтийн зорилт тэр үед биелж байсан хэрэг гэж ойлгохоор.

Гэтэл 1990 оноос хойш ямар зорилт тавьж, юу нь тэргүүлэх салбар болох нь тодорхой бус, орхигдож   ирсэн. Өөрийн чинь хэлж байгаачлан уул уурхайн салбарыг тэргүүлэх болгоно гэсэн зорилтыг энэ хугацаанд Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөс олж үзсэнгүй. Зүгээр л Оюутолгой, Тавантолгойг ашиглана гэсэн байна. Тэдгээрийг ашигласнаар Монгол Улс үйлдвэржих, эсвэл тэргүүлэх салбар нь энэ гэсэн албан ёсны баримт алга. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд уул уурхайн салбар улсын хөгжилд юу өгөв, ямар хор хохирол авчрав гэдэг гол асуулт, үүнийг ярихгүй өнгөрч болохгүй.

Манайхыг дэлхий даяар байгалийн асар их баялагтай орон гэдэг. Гэтэл улс орон маань хөгжихгүй, ядуу, буурай орны тоонд байсаар байна. Энэ нь миний бодлоор хууль эрх зүйн бодлого алдагдсан, улс орон, ард түмний эрх ашигт нийцсэн тийм хууль байхгүй учраас баялаг Монголын ард түмэнд биш гадагшаа гарах нөхцөл бүрдээд байна.

Төр засаг, дарга сайд нараас авахуулаад хуулиа мөрдөхгүй, улс орныг хөгжүүлэх эдийн засгийн хөтөлбөргүй байна. Энэ нь сүүлийн 20 жилд тодорхой харагдлаа. Бидний нүдэн дээр нүүрс, төмрийн хүдэр, хайлуур жонш, алт, зэс бүгд урагшаа гарч байна. Сэлэнгэ аймаг дахь дэлхийд өндөр чанартай төмрийн хүдрийг өдөрт 60 гаруй вагоноор урд хөрш рүү гаргаж байна. Үүнийг Д.Зоригт сайд “Өнгөрсөн онд 7.8 сая тонн нүүрс экспортлолоо” гэж бахархалтай мэдэгдэж байна. Тэр экспортлосон нүүрсээ 2,7 сая хүндээ хуваахад нэг хүнд гурван тонн нүүрс ногдож байна. Та бид хоёрт зургаан тонн нүүрс, таван ам бүлтэй айлд 15 тонн нүүрс буюу таван “ЗИЛ-130″ машины хэмжээтэй нүүрс урагшаа гарчээ. Энэ бахархах үзүүлэлт мөн гэж үү.

Хэрвээ та бид хоёр гурван тонн нүүрсээ өөрсдөө мэдээд ашиглах юм уу борлуулсан бол бид ингэж амьдрахгүй. Тэгэхээр 7.8 сая тонн нүүрс ямар ч хяналтгүйгээр үнэгүй гарчихсан байна. Төрийн өмчийг цөөхөи хэдэн хүн лиценз нэрээр аваад тэр их баялгийг гадагшаа гаргаж байгаагийн нэг тод жишээ энэ юм.

-Та Оюутолгойн гэрээний талаар олонтоо ярьж ирсэн хүн. Таны ярьсан байдал өнөөдөр хэвээрээ л байна уу?

-Манай ард түмэн их гэнэн, цагаан. 1990 онд зах зээлд орлоо амьдрал сайхан болно гээд итгээд байсан чинь тэр нь одоо ад чөтгөр болж хувирлаа. Өөрөөр хэлбэл хувиргачихлаа. Монголын ард түмэн үүнийг хүсээгүй. Төрийн толгойд гарсан хоёр намын хэсэг нөхөд Монголын төрийн жолоог барьсан хорин жилд гадныхантай нийлж Монголын асар их баялгийг гадагш нь цөлмөх нөхцөлийг бүрдүүлсэн.

Энэ нь хуулийг засварлахаас эхэлдэг юм байна. “Ашигт малтмалын тухай хууль” 1994 онд хийгдээд 1995 оноос мөрдөж эхэлсэн, Монголын ард түмний язгуур эрх ашигт нийцсэн гайгүй хууль байсан. Гэтэл 1996 онд “Ардчилсан холбоо эвсэл”-ийн нөхөд Засгийн газрын эрхэнд гараад хамгийн түрүүнд хүчингүй болгосон. Тэгээд гадаадаас өнөөгийн мөрдөж байгаа хуулийг авчраад Засгийн газарт тулгаад 1997 онд чимээгүй баталчихсан. Энэ талаар бид 1996 оны сүүлээс мэдсэн. Тэр үед Дэлхийн банкны төлөөлөгчид манайд ирээд Монгол Улсыг хөгжүүлэх үндэс нь ашигт малтмал юм. Үүнийг ашиглахад гадаадын хөрөнгө оруулалтыг татан оруулах ёстой гэсэн суртал ухуулгыг хийсэн. Түүнд нь тэр үеийн Засгийн газар, УИХ үнэмшсэн.

Өндөр хөгжилтэй гадаад орны тусламжтайгаар Монгол Улс хөгжих юм байна гээд испани хэл дээр байсан хүүлийг дараа нь англи хэл рүү орчуулсан Латин Америкийн Болив, Перу болон Африкийн орнуудад туршчихсан, тэдгээр орныг цөлмөсөн хуулийг тэр чигээр нь авчирсан. Манайхан харамсалтай нь тэрийг мэдээгүй.

Тухайн үед бид үүнийг үзээд ийм бусармаг зүйл болж байна гэдгийг УИХ, Засгийн газарт хэлж байсан харамсалтай нь үл тоомсорлосон. Ингээд 2000 онд энэ хуулийн үр дагавар гарч ирсэн. Хайгуулын болон ашиглалтын лицензүүдийг голдуу гадаадынхан авчихсан байсан учир тэр их баялаг биднийх биш болсон.

2000 онд Б.Батбаяр (Баабар) Сангийн сайдаар гуравхан сар ажиллахдаа 43 тонн алттай Бороогийн орд, мөн Сүхбаатар аймгийн нутагт дахь нэг сая тонны нөөцтэй маш өндөр агуулгатай цайрын ордыг Хятадын компанид тогтвортой байдлын гэрээ гэдгээр 3-5 жил 100 хувь татвараас чөлөөлөөд өгчихсөн. Ингэж Монгол Улс хөгжих ёстой, бид сайхан амьдрах ёстой их баялгийг гадагш нь урсах зам нээгдсэндээ.

Лицензээ тарааж өгснөөс болж ийм төрлийн наймаа цэцэглэсэн. Улс орон, ард түмэнд ногдох баялгийг компаниуд хоорондоо наймаалцдаг болсон. Нэг Монгол хүнээс нөгөөд шилжиж байгаа, дотоодын наймаа бол хор нөлөөгүй, сүртэй зүйл биш гэхсэн. Гэтэл манай баялаг гадаадынхны хооронд хийгдэж хэдэн саяараа гадагшаа урссан нь хамгийн аймшигтай буруу зүйл юм. Монголын баялгийг эхлээд канадууд өөр хоорондоо наймаалцсан. Бороогийн ордын лиценз байна. Дараа нь “Алтан Дорнод”-ын оросууд 12 тонн алттай ордыг зургаан сая доллараар авсан. Энэ наймааг хийсэн бүх хүн одоо төр, засгийн эрхэнд, УИХ-д сууж байна. Ийм маягаар Монголын асар их баялаг гадагшаа гарсан.

Гаргахдаа нүүрс, алт, хайлуур жонш, зэс, төмөр үндсэндээ өмнөд хөршийн гарт орчихоод байна. 2000 оны сонгуулиар төр, засаг солигдож, МАХН засгийн эрхэнд гарч ирэхэд бид нөгөө аймшигт хуулийг өөрчлөх нь гэж найдаж байв.

Гэтэл эхэндээ бидний үгийг сонсох аятай байснаа сүүлдээ үл тоомсорлосон. Хуулиа өөрчлөөч гэсэн шаардлагыг удаа дараа тавьсан боловч 2006 онд өөрчилж байна гээд нуухыг нь авах гээд нүдийг нь сохолчихсон. Бид Монголд ногдох ашиг орлогыг аль болох ихэсгэх шаардлага тавьж байсан юм. Нөгөө хэл амны бай болоод байдаг 34, 50 хувь гэдгийг тэр үед хийсэн. Үүнийг захиалгаар хийсэн лобби гэж ярьдаг. Цаанаа асар их луйвар тэгэхэд эхэлсэн.

Д.Одхүү гэдэг УИХ-ын гишүүн тэргүүтэй хэсэг нөхөд 2006 онд Оюутолгой ордын талаар “Айвенхоу Майнз” компанид зориулж “Хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордыг ашиглахад оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувийг төр эзэмшиж болно” гэсэн заалт хийсэн. Үлдсэн 66 хувийг хувийн компани эзэмшинэ, тэдний өмч байна гэсэн. Ийм хулгайгаар Оюутолгой гадныхны гарт орсон. Одоо улсын хөрөнгөөр хайгуул хийсэн бол 50 хүртэлх хувийг төр эзэмшиж болно гэж байна. Энэ нь 51 хувиас дээш хувьтай байж өмчийн эзэн болно гэсэн үг. Энэ бүхэн Монголчууд ядуу амьдарч байгаагийн гол шалтгаан. Өөрөөр хэлбэл өөрийнхөө өмч, өөрийнхөө баялагт эзэн болж чадахгүй байна.

-Тавантолгойн ордыг ашиглах тал дээр та ямар бодолтой байна. “Монгол-999″ үндэсний нэгдэл дотоодын компаниудыг нэгтгээд эхэллээ?

-Баялгаа өөрсдөө эзэмших ёстой гэдэг үүднээс үндэсний компаниудын санаачлагад баярлаж, ажил үйлс нь сайн байгаасай гэж хүсч байгаа. Энэ бол сайн үйл, том эхлэл. Гэхдээ бэрхшээлтэй тулгарах нь ойлгомжтой. Эрх баригч хоёр намын олигархууд буюу баячуудын зүгээс дарамт үүснэ. Учир нь Ашигт малтмалын хууль Монгол Улс, Монголын ард түмэнд биш хэсэг бүлэг хүн, гадныханд зориулсан учраас тэр.

Энэ ордыг төр 100 хувь эзэмшинэ гэж Ерөнхий сайд амлаж байгаа боловч энэ нь биелэхэд мөн бэрхшээлтэй. Яагаад гэхээр нэг хэсэг гол ордуудыг нь хувийн компани эзэмшиж байгаа. Тавантолгойн ихэнх нөөц Цанхийн хэсэгт төвлөрсөн. Түүнийг нь “Ажнай” корпораци орон нутагтай хамтран эзэмшиж байгаа. Ийм үл ойлгогдох өмчлөлтэй. Цаана нь Ухаа худаг, Зүүн хэсэг, Бор хужир гэсэн 4-5 хэсэг байгаа. Эдгээрийн зарим нь “Буян”-гийн Жагаа зэрэг хүмүүст зарим нь очсон ч юм шиг. Энэ бүхнийг цэгцлэх хэрэгтэй.

Миний сонссоноор Тавантолгойг дөрөв, зургаа, найм хуваах хувилбарууд явж байна гэсэн. Ийм замбараагүй юм байж болохгүй. Тавантолгой гэдэг талхаар авч үзвэл нэг том талх. Энэ том талхыг найм, ес хуваагаад тал талаас нь авах юм бол утгагүй, юу үлдэх билээ. Харин талхаа нэг бодлогоор төр, хувийн хэвшил, ард түмэн, гадаадынханд аль алинд нь ашигтай ашиглах ёстой. Үнэндээ тэр 4-5 хэсэг чинь өөр хоорондоо харилцан адилгүй, чанарын ялгаатай. Нөөцийн тоо нь өөр өөр. Зарим хэсэг нь ил байхад зарим нь асар гүнд, зарим нь хамгийн үнэтэй коксжих нүүрс байхад нөгөөд нь эрчим хүчний хэрэглээний хүрэн нүүрс байх жишээтэй. Тэгэхээр энэ бүхнийг зохицуулсан нэгдсэн бодлого хэрэгтэй. Энэ нь ТЭЗҮ-ээр илрэх ёстой.

Эхлээд төр өөрөө энэ ордыг яаж ашиглаж, хэрхэн хуваах бодлогоо гаргана. Дараа нь хууль эрх зүйн орчин гэж нэг хэцүү зүйл байна. Одоогийн хуулиар бол 50 хувийг нь төр эзэмшинэ гээд заачихсан. Үлдсэн нь гадаадынхан. Миний ойлгосноор бол тэднийг түлхүү оруулна гэж байгаа. Тэгэхээр манай 1500 компани хаана багтах вэ. Энэ бүх бодлого тодорхой биш учраас хүндрэл бэрхшээл гарна. Ашигг малтмалын ордыг ашиглаж, уурхай байгуулна гэдэг бол талх, сүүний үйлдвэр байгуулахтай адилгүй.

-Тавантолгойг ашиглахад юуны өмнө төмөр зам хэрэгтэй. Үүнийг одооноос ярьж байна. Тэгэхээс аргагүй. Гэтэл төмөр зам дээр царигийн асуудал яригдаж, түүнээс болж төмөр замаа хаашаа тавих тухай хөндөгдөж байна. Та энэ дээр гарц хэлэх үү?

-Тавантолгойд төмөр зам тавина гэдэг ордыг ашиглахаас дутахгүй төрийн бодлого юм. Энэ нь улс төр, олон улсын бодлогын асуудал. Урагшаа, хойшоо төмөр зам тавих нь зөв. Гэхдээ царигийн хувьд дэлхийн хөгжлийн хандлагыг харах хэрэгтэй. Тавантолгой, Оюутолгойгоос хичнээн тонн нүүрсийг хэдэн онд гаргах вэ гэсэн нарийн тооцооны дагуу Хятад-Монгол, Монгол-ОХУ-ын Засгийн газруудын хооронд дээд түвшинд, удаан хугацааны хоёр талын эрх үүрэг бүхий гэрээ байгуулах хэрэгтэй.

Жишээлбэл, бид хойшоо чиглэсэн төмөр зам тавих юм бол Оросын нутгаар дамжин өнгөрөх нүүрсний тээврийн үнээс хэдэн хувь нь хөнгөлөгдөх юм. 50 жилийн хугацаанд Монгол Улсыг төмөр замын үнээс 30 хувиар хөнгөлнө гэдэг заалтын талаар Засгийн газар хооронд дээд хэмжээнд хэлэлцсэн гэрээ байвал би тэрэнд үнэмшинэ. Тэрнээс биш нэг талын улсын дунд тушаалын нэг албан хаагч ийм юм ярьж байгаа бол дараа жил биднийг хуурсан байхыг үгүйсгэх аргагүй. Тийм учраас зарчмын хувьд төмөр зам тавих ёстой ч нөгөө талаас өргөн замыг халах талаар яриад байгааг бас анхаарахгүй байж болохгүй.

Миний ойлгосноор, Сүрэн гэдэг хүн ийм нийтлэл бичээд байна. Түүний бичсэнээр бол өргөн төмөр зам тавих зардал нарийн төмөр замынхаас 2-3 дахин их байдаг гэсэн байна. Тиймээс бид нэгд, хямд үнээ, хоёрт, дэлхийн хөгжлийг, гуравт дотоодын тээврийн үнийг тус тус харах хэрэгтэй. Үүнийг эдийн засаг, улс төр, олон улсын харилцааны зохицуулалт бүхий бодлогоор авч үзэх ёстой. Хойд, урд хөрштэй тэнцүү, ухаалаг, гадаад худалдааны бодлого баримтлах үүднээс хамтрах ёстой.

-Одоо нүүрсний хэрэглээ их байна. Цаашид дэлхийн зах зээл ямар байх бол. Нар, салхиар эрчим хүчээ хангая гэх болж?

-Нүүрс хэрэггүй болно гэж Баабараас эхлээд бичиж байна. Тэгэж болохгүй. Хүн төрөлхтний нэгдүгээр зэргийн хэрэгцээ болсон эрчим хүчний эх үүсвэр нь нүүрс. Нар, салхиных бол орон нутгийн чанартай эрчим хүчний жижиг хэрэглээ. Асар том үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд Тавантолгой, Оюутолгойн орд зайлшгүй хэрэгтэй. Том үйлдвэрүүдийг хангах эх үүсвэр том цахилгаан станцууд л байж таараа. Тэд нүүрсээр ажиллана. Монголд усны нөөц бага учраас УЦС томоор байгуулж чадахгүй. Тэгэхээр нүүрсээр юмуу уранаар ажиллах станцуудын сонголтууд л байна. Нүүрсний хэрэгцээ, үнэ өснө.

Нүүрс зөвхөн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх эх үүсвэр болоод зогсохгүй, ирээдүйд бензин гаргана. Энэ олон арван сая авто машинуудыг шингэн түлшээр хангах эх үүсвэр болно. Тийм учраас нүүрс гэдэг бол их баялаг, үүнийгээ бид хайрлаж, хамгаалах хэрэгтэй. Цаашдаа ашиглалт болон нөөцийг 8-10 дахин нэмэгдүүлнэ гэсэн зорилт тавих хэрэгтэй. Ирээдүйд ингэж ч харагдаж байгaa. Энэ бол бидний үр удам хэдэн зуун жил хувааж идэх баялаг. Тэгэхээр үүнийг нэг мөсөн гадагш нь гаргаж болохгүй.  Гаргасан ч дэлхийн бусад улс орнууд шиг том бодлого барих хэрэгтэй.

Бид энэ талаар ерөөс бодохгүй, өнөөдрөөр л хараад байна. Жишээ нь, манайд 2020 он хүртэл 50-60 сая тонн нүүрс экспортлоно гэсэн бодлого яваад байна. Тэр нь юу гэхээр Тавантолгойгоос 20-30 сая, Нарийн Сухайтаас 18 сая тонн, Хөшөөтөөс 8 сая тонн. Цаана нь Өмнөговь, Говь-Алтай аймгийн нутаг тэр чигтээ нүүрс. Энэ бүгдийг гадагш нь гаргах юм байх Монголын гурван сая хүрэхгүй хүнд ногдох асар их баялгийг миллиард 300 сая хүнтэй Хятадын ард түмний хэрэгцээнд зориулна гэх юм. Ийм бодлого байж болохгүй.

-Ард түмэн нь чинээлэг баян амьдралтай улс болохын тулд бид юу хийх ёстой вэ. Та эрдэмтэн судлаач хүний хувьд саналаа хэлнэ үү?

-Монгол Улсыг хөгжүүлэх, газрын хэвлийн баялаг-ашигт малтмалыг ашиглах төрийн бодлогыг 1993 оноос боловсруулж эхэлсэн. Өнөөдөр миний сейфэнд байж л байна. Хамгийн сүүлд 2006 онд Монгол Улсын эдийн засгийг хурдацтай хөгжүүлэх нь гэсэн тооцоо хийсэн. Үүгээр авч үзвэл манайх зэс, төмөр, хайлуур жонш, алт, фосфорит гэсэн тавхан ашигт малтмалын 60 гаруй ордоо төрийн бодлогоор ард түмэндээ зориулан зөв зохистой ашиглах юм бол манай улс 5-15 жилийн дараа дэлхийн дундаж хөгжилтэй орны тоонд орохоор байгаа.

Гол нь өөрийнхөө баялагт эзэн болсон бодлого хэрэгтэй. Тийм бодлого бидэнд байна. Даан ч үзүүлж харуулж хэрэгжүүлье гэхээр эсэргүүцээд, эсвэл үл тоогоод байна. Гэсэн хэдий ч бид хэлсээр, хийсээр байх болно. Биднийг ойлгодог хүмүүс төр, засгийн эрхэнд нэг өдөр гарах байлгүй. Даан ч тэр болтол цаг хугацаа алдсаар байгаа нь харамсалтай.

Г.Мөнхдэлгэр