Sonin.mn » Монголын нэг өдөр

Наадмын талбайд гоёхыг хүсвэл надад бүх бололцоо бий
МУ-ын далай аваргын гэргий Б.Баясгалан бөхчүүдийн гэргий нар дотроос хамгийн нууцлаг агаад эрхэмсэг нь. Монгол бөхийн ертөнцтэй эгнэгт хувь ерөөлөөр холбоотой тэрээр аваргын охин, аваргын хань байх ховор тавилангийн эзэн. Энэ ч утгаар нь олны нүд чих орсон амь амьдралынхаа талаар тэр бүр ам нээдэггүй биз. Хатагтай Б.Баясгалангаас цаг ямагт омог бардам жинхэнэ монгол бүсгүйн эрхэм төрх тод ялгардаг. Ингээд түүний ярианд анхаарлаа хандуулъя

-Ингэхэд аз хийморийн талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Хүний аз одны тухай миний бодол хувь тавилан, хөдөлмөр энэ бүхэнтэй холбоотой. Өнөөдөр хэн хамгийн зөв сэтгэлтэй, шударга амьдарч байна. Тэр хүн л хэзээ нэгэн цагт зорьсондоо заавал хүрдэг жамтай. Ер нь би бодохдоо наадмын торгон ногоон дэвжээ гэдэг бол тухайн хүний хөдөлмөр, сэтгэл, оюун ухаан зэрэг бүхий л зүйлийг шүүсэн шалгасан том шалгалт болдог. Ганцхан 7-р сарын 12-нд л хэн энэ шалгуурт тэнцэх вэ гэдгийг шалгаж, бүтэн жилийн хөдөлмөрийн үр дүнг үздэг. Түүнээс ганцхан аз нь таарч од нь гүйгээд азаар давчихлаа, түрүүлчихлээ гэж ойлгож болохгүй. Үүний цаана бөх хүний олон жилийн хөлс хүч, хөдөлмөр зүтгэл шингэсэн байдгийг хэлмээр байна.

-Та бөх хүний гэргий төдийгүй бөхийн гэр бүлд өссөн болохоор наадмын өмнөх өдрүүдэд маш завгүй байдаг байх даа. Энэ талаар яривал бусад бүсгүйчүүдэд маань сонин байх болов уу?

-Манай ардын наадам олон зуун жилийн уламжлалтай. Орчин цагт ч гэсэн хүмүүс наадмыг өргөн дэлгэр сайхан тэмдэглэдэг болсон байна шүү дээ. Тийм болохоор нийт бүсгүйчүүдийн маань арын ажил ямар байдаг билээ. Би ч бас тэдний л адил. Ер нь би өөрийгөө хэн нэгнээс илүүд үзэх дургүй.

-Уучлаарай, бөхийн ёс жаягийг дагах гэдэг утгаараа арай онцлогтой байдаг болов уу гэж сонирхсон юм?

-Багаасаа бөхийн гэр бүлд өссөн болохоороо ёс жаягийг дагах надад хэцүү санагддаггүй. Тэгэхдээ мэдээж бусад бүсгүйчүүдээс арай өөр онцлогууд бий, байлгүй яахав.

-Аваргын наадмын гоёлыг бэлтгэхэд нэлээд гарын ур шаардагддаг байх. Ингэхэд та хэр уран эзэгтэй вэ?

-(инээв). Үгүй ээ яахав. Өөрийгөө нэг их уран гэж хэлэхгүй шүү. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд хичээж бэлддэг.

-Таныг хүмүүс хэт даруухан юм билээ. Тэгвэл өөрийнхөе гоёоны талаар яриач?Яагаад бөхчүүдийн гэргий нар шиг наадмаар гоёдоггүй юм бэ?

-Яахав, даруухан санагддаг бол тэр л биз. Би байгаагаараа л байх дуртай. Яагаад гэвэл хүн өөрийнхөө хүссэнээр л байх сайхан. Би наадмаар маш гоё явахыг хүсэх л хэрэгтэй юм байна. Гэтэл хүсдэггүй юм л даа. Хэрвээ хүсэх юм бол надад бүх л бололцоо байна л даа.

-Тэгвэл бөхийн энэ сайхан удмыг үргэлжлүүлж, хүүгээ бөх болгох талаар ярилцдаг биз дээ?

-Мэдээж зөвхөн бөхийн гэр бүл төдийгүй монгол хүн бүр эрэгтэй хүүхэд төрөхөд хүүгээ бөх болоосой гэж хүсдэг шүү дээ. Тийм болохоор тэгж бодолгүй яахав. Гэхдээ цаг хугацаа гэдэг байнга хувьсаж өөрчлөгдөж байдаг. Орчин үеийн хүүхдүүд юунд сонирхолтой байдаг юм. Одоохондоо балчир байгаа болохоор энэ талаар ярихад эрт байна.

-Сумо бөх болно ч гэх юм билүү?

-Тийм дээ. Юмыг яаж мэдэхэв(инээв).

-Таныг ажиглаад байхад сэтгэл хөөрлөө их дардаг юм шиг санагдлаа?

-Би сэтгэл хөдлөлөө дотроо их барьдаг хүн л дээ. Ямар ч үед аливаа асуудалд тэвчээртэй даруу хандахыг чухал гэж үздэг. Гэхдээ сэтгэлийн хөдөлгеөнгүй гэж хэлэхгүй, хүн л юм болохоор сэтгэл хөдлөлгүй яахав. Түүнийгээ ил гаргах нь харьцангуй бага юм шиг байгаа юм.

Миний аян замд аймшигтай явдал зөндөө тохиолдсон ч блогтоо бичдэггүй байсан
5 жил шахам хугацаанд  харь орнуудаар “гэр”   хийж бадарчилсан Амай нутагтаа буцаж ирээд байгаа. Хэн хүнд зүрхэлж, зориглоод тэвчиж, ард нь гарахад бэрх санагдах, эл урт удаан амаргүй бадарчиллаа дуусгаад ирсэн Амайгаар олон хүн бахархаж буй. Амай амьдралын утга учир үнэ цэнэ чүхам юунд нуугдаж байдгийг , цаг хугацаа гэдэг  ямар харьцангуй зүйл болохыг өнгөрсөн жилүүдэд лавшруулан мэдэрчээ. Ер нь бол тэрбээр хүний дотоодод ямар их хүч нуугдаж байдгийг, хүмүүс тэр бүр түүнийгээ нээж чаддаггүйг, харин түүндээ хүрэхийн тулд хүн ямар их тэвчээр хатуужил, итгэлээ зориулдаг болохыг аялалаараа баталж харуулсан билээ.

-Эр зориг, тэвчээр шаардсан амаргүй аялалын ард гарсан таньд баяр хүргэмээр байна. Ер нь таныг нутагтаа хөл тавьснаас хойш нэг ч өдөр зүгээр суугаагүй байх гэж бодож байна? Бодож, төлөвлөсөн ажил их байгаа биз?

-Нийгмийн, тэр дундаа залуучуудын оюуныг тэлэх арга бол соёл юм байна гэдгийг би ойлгож авсан. Өндөр хөгжилтэй орнуудад иргэдийнхээ төлөө хамгийн түрүүнд хийж буй зүйл нь, соёлыг л түгээж байна. Соёлыг түгээснээр иргэдийн сэтгэх чадвар дээшилж байдаг. Ерөөсөө хүний тархийг хөгжүүлэх түлхүүр нь соёл гэдгийг ойлгосон. Соёлыг хөгжүүлээгүй улс хөгжинө гэж байдаггүй юм байна. Мэдээж соёлыг хөгжүүлнэ гэдэг нь янз бүр. Үндэснийхээ соёлыг хөгжүүлснээр улс орны иргэдийн эв нэгдэл батжих, дэлхийд хөгжчихсөн даяаршсан соёлыг хөгжүүлснээр дэлхийн түвшинд сэтгэх гэсэн хоёр урсгал байна.

Хэрэв аль алийг нь зөв хөгжүүлэхгүй, нэг нь хэт давамгайлах нь учир дутагдалтай. Өнөөдөр бол манайд гадны соёл давамгайлчихсан учраас Монгол нэгдмэл биш байна. Хэрвээ хэт Монгол соёл давамгайлах юм бол үндсэрхэг үзэл гэдгээр асуудлууд бий болно. Улмаар туйлшрах бид өөрсдийгөө ухраах аюул байгаа. Тэгэхээр аль алийг нь эн тэнцүү хөгжүүлж байж нийгэмд өөрчлөлт гарах юм байна гэдгийг ойлгосон. Төр засаг ч юм уу хэн нэгэн албан тушаалтан солигдсоноор нийгэмд эерэг өөрчлөлтүүд гардаггүй юм байна. Гол анхаарах зүйл нь соёл юм.

-Таньтай санаа нийлж байгаа залуучууд олон байгаа нь мэдрэгдэж байгаа. Оюутны холбооноос таньтай хамтарч ажиллах санал тавьсан гэл үү?

-Монголын Оюутны холбооноос надад Гадаад харилцааны асуудлыг хариуцаж ажиллаач ээ гэж хүсэлт тавьсан юм. Мэдээж Оюутны холбоонд хийхээр төлөвлөсөн олон ажил байгаа нь дамжиггүй. Миний зорилго бол соёлын талын ажлыг нь түлхүү анхаараад, Оюутан залуучууд чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж болох тал дээр бодлогын чанартай зүйлүүдийг хийхэд туслах. Мөн гадаад харилцаан дээр өөрийнхөө туршлага мэдлэгийг л хуваалцах явдал. Бид ямарваа нэгэн зүйлийг хамтын хүчээр хийхгүй бол урагшилдаггүй юм байна гэдгийг ойлгочихлоо. Өнөөдөр өглөө (6-р сарын 15) БСШУЯ-ны сайд дээр орж уулзахдаа өөрийнхөө саналуудыг хэллээ.

Оюутнууд бол оюутны хотхон, талбар гээд чиглэл бүрээр ярьж байсан. Миний тухайд иргэддээ нэгдсэн соёлыг түгээх ажилд анхаарна уу, туслаж дэмжинэ үү гэдгээ хэллээ. Явж байсан улс орнуудаас харж байхад нийгмийн идэвхээс шалтгаалж хөгжил нь өөр байдаг юм байна л даа. Заавал дарга солигдохыг хүлээгээд байдаггүй. Хөгжинө гэдэг иргэд нь санаа бодлоороо нэгдээд, хамтарч юм хийхээр үр дүн гардаг юм байна. Харин санаа нийлж хийх гэсэн зүйлийг нь төр засгаас дэмжиж байвал илүү сайн гэдэг утгаараа би дэмжлэг хүсч байсан. Бид санаа нийлж эерэг өөрчлөлтүүдийн төлөө хамтдаа зүтгэвэл маш богино хугацаанд зөв зам руу орчих боломжтой гэж би харж байгаа. Хүмүүс өөрсдөө хийх л ёстой. Хэн нэгэн нь юм санаачиллаа гэхэд “Наадах чинь болохгүй бүтэхгүй” гээд унагаах гэдэг. Эсвэл өөрийнхөө тал руу татах гээд байдаг хандлагаас ангижраад дэмжээд явчих юм бол 2 сая 800-хан мянган хүн зохион байгуулагдана гэдэг боломжийн. Бид 75 сая биш шүү дээ. Миллиард 300 сая биш. Зарим хүмүүс хувийи амбицыг хэтэрхий түрүүлж тавиад байгаа тал ажиглагдаж байна л даа. Хэдийгээр би өөрөө санаачилж байгаа ч, хүн болгон дотроо бодож байгаа зүйлүүд шүү дээ. Гэтэл “Чиний хийж байгаа юм бол би дэмжихгүй” гэдэг ч юм уу. Тийм талууд анзаарагдаж байна. Яахав. Энэ бол өнөөдрийн нийгэмд байгаа асуудал. Учир нь нэгдсэн бодлого нэг чиг гэж байхгүй болчихоод байгаа.

-Өмнө нь иймэрхүү сөрөг хандлага байна байх гэсэн бодол танд төрж байсан уу?

-Мэдээж Монголд өмнө нь амьдарч байсан юм чинь ийм талын юм байна гэж бодож байсан. Гэхдээ давуу тал нь юу вэ гэхээр би тэмцэл гэдэг зүйлийн тухай маш сайн ойлгосон. Аливаа юмыг хийхийн тулд зүгээр хүлээгээд суух ёсгүй байдаг. Миний хувьд виза, санхүү, байр гээд л өдөр бүр тэмцэж байсан, тэр тэмцлийнхээ галтайгаа байгаа учраас хийнэ л гэж бодож байгаа. Хамгийн гол нь юм хийчихээд дараа нь үр дүнг нь харах ямар гоё вэ гэдгийг би өөрөө мэддэг болохоор юм хийх л хэрэггэй. Би ганцаараа бадарчилж явахдаа хэчнээн бэрхшээл таарсан ч ” За хэзээ нэгэн цагт би гэртээ очно. Бүх ажлаа дуусгаад гоё байна даа. Би дэлхийг үзчихсэн гэж хэлэх болно” гэж боддог байсан. Тэр бодол намайг их дэмжиж байсан. Тэгэхээр өнөөдөр залуу хүн болгон юу хийх гэж байгаагаа сайн бодоод тэр нь ямар таашаал өгөх вэ, зөвхөн биеийн таашаал өгөх эд хөрөнгө авах гэж байна уу. Эсвэл сэтгэлийн таашаал өгөх гэж байгаа зүйл байна уу гэдгийг бодох ёстой. Аль алийг нь өгөх зүйлийг хийх юм бол. Тэр жинхэнэ амьдралын утга учир болчихож байгаа юм. Дээрээс нь өөрийн хийсэн зүйл нь нийгэмд эерэг сайнаар нөлөөлж хүмүүс түүнд баярлаж байвал тухайн хүний амьдралын утга учир нь болчихож байгаа байх гэж үзэж байна.

-Олон олон залуусд үлгэр дууриал болсон та яг үүнийг мэдэрч буй байх?

—Тийм ээ. Өөрийнхөө төлөө амьдарч байгаа хүмүүс бий. Тэр буруу ч биш. Эхлээд хүн өөрийнхөө төлөө амьдарна. Нэг ийм тийм юмтай болчих юмсан гэхчилэн. Харин тэдгээр зүйлсээ өөрийн болгочихоор “Одоо яахав” гэж боддог. Улмаар нийгэм рүүгээ чиглэсэн тустай зүйл хийх гэдэг. Харин нийгмээсээ хүртэж байгаа тэр таашаал гэдэг бас өөр зүйл л дээ. Би өнөөдөр гудамжаар алхаж явахад хүмүүс гар бариад, машинтай явж байгаад замын бөглөөнд орлоо гэхэд арай давуу эрх эдлээд, жолооч нар зам тавьж өгч байна. Тухайн хүмүүс миний хийсэн зүйлийг ойлгож хүндэлж байна гэж ойлгож байгаа.

-Анх аялалд гарахдаа хэдэн жилээр товлоод гарч байлаа?

-2 жил.

-Гэтэл 5 жил болсон шүү дээ. Одоогийн Амайг 5 жилийн өмнөх Амайтай харьцуулвал?

-Би одоо яг тэр аялалд гарч байсан үетэйгээ адилхан байна. Яг 25 настай шигээ байна. Яагаад гахээр би цаг хугацааны машинаар аялаж байгаад ирсэн юм шиг. Яг тэр 2005 онд гарсан шигээ байна. Гэхдээ би маш их зүйлийг үзэж мэдэрчихсэн байна. Амьдралын сайн муу, сайхан муухай бүгдийг мэдэрчихсэн учраас хамаагүй өөр болчихсон. Муу хүн гэж ямар байж болох вэ. Дайн, аюул гэж юу байж болох вэ. Муу амьдрал, муу хоол гэж юу вэ гэдгийг би өөрөө мэдэрчихлээ. Гэр оронгүй байх ямар вэ гээд. Зовж байгаа олон хүний амьдралыг би туулчихсан. Гэхдээ жаргаж байгаа хүний амьдралыг бас туулаад үзчихлээ. Дэлхийн хамгийн гоё байгальтай, аялал жуулчлал өндөр түвшинд хөгжсөн газар амарч үзлээ. Гоё гэсэн бүхнийг үзэж явсан. Тэгэхээр миний хувьд амьдралаас таашаал авах гэдэг ойлголт таван жилийн өмнөхөөс хэдэн арав дахин том болчихсон байна л даа. Амьдралын үнэ цэнэ гэдэг юмыг өөрөөр хардаг болсон.

-Хоёр жилийн өмнө байх аа. Ээж аав хоёроос тань ярилцлага авч байхад “Хүү маань ядарч, зовсон ч дахиад 3 жил аялана” гэсэн гэж байсан?

-Хүн аялаж байхдаа аль болох хол замыг төлөвлөж байх ёстой. Тиймээс би үндсэндээ 10 жил гэж байсан. Эхлээд 2 жил гээд явсан. Харин 2 жил нь болсон чинь сэтгэлийн бухимдал бий болсон. Төлөвлөсөн цаг хугацаанаасаа хэтрээд явчихлаа гэсэн чинь туулсан зам маань болоогүй байх жишээтэй. Тэгэхээр өөрийгөө хуурч байгаа юм л даа. За 10 жил гээд хэлчихье дээ гэж. Тэгж байж цаг хугацаанд баригдахгүй болчихож байгаа юм. Тэгэхээр нэг ч гэсэн проблем бодогдохгүй байсан. Ер нь хугацаа гэдэг харьцангуй зүйл гэдэг нь ойлгомжтой. Хийх юмаа хийгээд ирсэн л гэж бодож байгаа. Одоо олон залуучуудыг аялуулмаар байна. Аялах тэр замыг нь нээмээр байна. Арга барилыг нь заамаар байна.

-69 улсыг өөртөө нээнэ гэдэг үнэхээр сайхан санагдаж байна. Тэрчлэн та очсон улс орон бүрийнхээ соёл, хөгжил дэвшлийн нууцыг мэдэрч харьцуулж явсан байгаа?

-Гэхдээ бүхнийг мэддэг хүн гэж байдаггүй шүү дээ. Зарим хүмүүс надаас “Тийм хүнийг мэдэх үү. Тийм ном уншсан уу” гэж асууж байгаа. Би бүх юмыг мэднэ гэж байхгүй шүү дээ. Тэгээд намайг бүх юмыг мэдэхгүй бол “Чи мэддэггүй юмуу” гэж хэлэх тохиолдол байна. Чи тэр музейг үзсэн үү гээд “Үзээгүй” гэвэл “Чи тэрийг үзээгүй байхдаа яадаг юм бэ?” гэх иймэрхүү хандлага байгаа. Юм үзээгүй, мэдээгүй хүмүүс л тийм байдаг байх гэж бодож байна. Яагаад гэвэл зарим хүмүүс нэг хэсгийг нөгөөг нь мэдэж байдаг. Бүхнийг мэднэ гэж байхгүй. Харин мэдээллийг богино хугацаанд авч шилжүүлж байх нь чухал. Тэрнээс юм болгоныг мэднэ гэдэг бүтэхгүй юм байна. “Ленин багш бүгдийг мэддэг” гэдэг бол худлаа л юм байна гэдгийг ойлгоод байна шүү дээ.

-Үндэсний баяр наадмаараа бүгдээрээ дээл хувцасаа өмсье гэж уриалж байсан?

-Тийм. Хэд хэдэн байгууллагыг оролцуулаад бид уулзалт хийжбайгаа.Тийм хүсэл эрмэлзэлтэй хүмүүс зөндөө байна. Тэр хүмүүсийг уулзуулаад, бүгдээрээнийлээд нэг шийдвэрт хүрэх ёстой гэдэг зарчмыг барьж байгаа. Уг уулзалтын дараах давуу талууд нь гэвэл зарлиг гаргах хэрэгтэй гэж бодож байна. Яагаад үндэсний эв нэгдлийн билэг тэнийдэг болсон наадмаараа өөрсдийнхөө үндэсний хувцасаа өмсөж болдоггүй юм бэ гэдгийг яриад байгаа л даа. Бид яагаад хурим хийхээрээ заавал костюм, цагаан хувцас өмсөх ёстой юм бэ. Тэгэх ёстой гээд л ойлгочихсон байгаа шүү дээ. Харин үндэсний хувцасаа өмсөж эхлэх юм бол соёлоо тэнцвэржүүлнэ. Гадны соёл, манай соёлыг тэнцүү түвшинд хөгжүүлснээр улмаар үндэсний үйлдвэрлэл хөгжих гэхчлэн зөндөө олон сайн талууд гарч ирнэ.

Тусгаар тогтнолын асуудал давхар гарч ирнз. Гэхдээ үүнийг үндсэрхэг үзэл буюу nationalism-аас хөндий байлгахыг хичээж байна. nationalism гэдэг бол буруу гэдгийг би хэлээд байгаа. Яагаад гэвэл Монгол хүмүүс дайн дажин тэмцэл биш л бол ямар ч гадны гийчинг гэртээ оруулаад хоол ундаар дайлаад амраагаад явуулдаг үндэстэн шүү. Тэрийгээ авч үлдэх нь зүйтэй.

-Гадны соёл хүмүүсийн сэтгэлгээнд хэт ноёрхчихсон болохоор хүлээж авах тал дээр жаахан хугацаа орох байх?

-Яахав. “Өнөөдөр ардчилсан нийгэмд амьдарч байгаа. Би юу өмсөхөө мэднэ” гэж хэлж байна.Тэгвэл энэ нь хэн нзгний эрх ашгийг зөрчиж байгаадаа биш, харин улс үндэстэн нэг байх тухай асуудал. Жишээлбэл “Ардчилсан нийгэмд би хүсвэл англиар ярьмаар байна” гэж хэлэхгүй биз дээ. Монгол улс гэдэг бол Монгол хэл гэж байна гэдгийг тодорхойлчихсон байна.

Түүнтэй адилхан Монгол баяр гэдэг бол Монгол үндэсний хувцастайгаа тэмдэглэнээ гэдгийг тодорхойлж байгаа, буруу зүйл биш л гэж бодож байна. Гэхдээ төрөөс болон хувь хүмүүс өөрсдөө нэгдэж хийхгүй. Хэсэг хэсэг хүмүүс юм хийгээд байгаа ч цар хүрээ нь өргөн болж чадахгүй байна. Тэгэхээр цар хүрээг нь өргөжүүлэх, ямар зохион байгуулалттай хийх вэ гэдгийг бодоод байна л даа.

-Бухимдсан түүртсэн иргэд хотод цөөнгүй. Та блогтоо ч бичсэн байсан?

-Цөөхөн хүн амтай, нэг үндэстэн гэдэг бол бүгд л ах дүү. Ямар ч хүнтэй таарахад ямар нэгэн хэлбэрээр хамаатан садангаа найз нөхдөө олж болох юм. Тэр утгаараа бие биенээ хүндэлж сурах хэрэгтэй. Бие биенээ хүндэлнэ гэдэг нь нөгөө хүн нь дарамтлах биш. “Тэгэх ёстой” гэж хүнээс шаардахаа болио. Харин “Хэрвээ би ингэх юм бол тухайн хүнд яаж тусахыг л бодох хэрэггэй”. Яахав дээ. Тухайн хүний амьдралд тухайн өдөр яг юу болсныг мэдэхгүй. Гэхдээ хүн болгон уур уцаараа яаж бусдад тараахгүй нийгмийн байдлыг бухимдуулахгүй байх вэ гэдгийг бодох хэрэгтэй л дээ.

-”Монгол бадарчин” клубын үйл ажиллагаа их эрчимтэй байх шиг байна?

-Даваа гариг бүр 7 цагаас “Dublin, irish pub”-д уулзалт хийж байна. Хоёр дахь уулзалт өчигдөр боллоо. Огт бие биеэ таньдаггүй байсан хүмүүс танилцаж байна. Түүнээс гадна энэ Ням гаригт бүгдээрээ ууланд гарах болж байна. Найз нөхөд хэн ч байсан нэгдэж болно. Би өөр дээрээ жишээлэхэд, Богд уул руу гаръя гэж бүтэн сар хагас бодож байна. Гэсэн ч гардаггүй л байхгүй юу. Харин ямар нэгэн зохион байгуулалттай, сонирхолтой арга хэмжээтэй байхад би нэгдэж орж байна. 20-ны өдөр 10 цагаас Богд уул руу гарахаар болсон. Хүн болгон найз нөхдөө дагуулж ирж болно. Хүмүүсийг урьж болно. Зайсангийн эцсийн буудал дээр уулзаад дээшээ алхах гэж байгаа юм. Машин энэ тэртэй явах аялал биш ээ.

Бүтэн сайн өдрийн 10 цагт Зайсангийн эцсийн буудал дээр хүссэн хүн бүхэн ирж болно. Бүгдээрээ уулын орой дээр гараад цагийг гоё өнгөрөөж. Түүх уламжлалаа ярих, санаа оноогоо солилцохоос эхлээд, тоглоом иаадам өрнүүлж стрессээс гарах нэгэн гарц энэ юм. Цаашлаад 7 хоног бүр ном уншдаг хүмүүсийг цуглуулдаг клуб байна. Дээрээс нь кино клуб гээд зохион байгуулах ажлуудыг одоохондоо хийж байна. Их, бага гэлтгүй хийгээд эхэлчихсэн байхад учир нь олдоно л гэж бодож байна. Хуучин төрөөс бодлого явуулж иргэдийг салхинд гаргаж, спорт урлагийн арга хэмжээ зохион байгуулдаг байсан. Одоо тийм нэгдсэн бодлого байхгүй болчихсон. Төр гэдэг нь нэг бол улс төрийн албан тушаал эсвэл ашиг сонирхлын ажил болчихсон. Тэгэхээр тэр ажлыг хувь хүмүүс бие дааж, сэтгэлээсээ хийх хэрэггэй гэдгийг үзүүлэх гээд байна л даа.

-Ерөнхийдөө өнөөдрийн залуучууд дунд хэт улс төржих, улс төрийг эрх мэдэл, сайхан амьдралд хүргэх боломжоо гэж хардаг хандлага их болсон?

-Би анхнаасаа блогоороо дамжуулж хэлж байсан. Аль нэг намыг дагахгүй гэж. Хамгийн гол нь нэг юм ойлгох хэрэгтэй. Бид улс төржсөний гайгаар 7-р сарын 1 боллоо. Монгол иргэд бие биетэйгээ байлдаж үзлээ шүү дээ. Одоо үүнийгээ больё оо. Хэн нэгний, бидний тархийг угаагаад байгаа зүйлээс ангижраад, өөрсдөө зөв сэтгэе. Ажил хийдэг хүнийг нь дэмжье. Тэгээд л болоо. Аль нам байх нь хамаагүй. Ажлаа хийж чадахгүй байгаа нь ажлаа өгдөг, тэр систем л хамгийн эрүүл юм байна л даа.

Тиймээс тэр системийг ойлгодог залуусыг л бэлтгэх нь гол ажил гэж бодож байна. Улс төрд ороод яваад байх бодол байхгүй. Хэчнээн төр засаг, сайд дарга солигдоод нийгэм өөрчлөгдөөгүй бол ямар ч нэмэр байхгүй. Ямар ч сайн хүн тэр дээр өндерт гарлаа гээд нэмэр байхгүй байна шүү дээ. Систем нь, нийгэм нь өөрчлөгдөөгүй байна. Нийгмээ өөрчилж байж, албан тушаалууд гарах ёстой гэж бодож байна. Одоо манайд хүн болгон л УИХ-ын гишүүн болох гээд байна шүү дээ. Гэтэл УИХ-ын гишүүн гэдэг бол амьдралын туршлагатай, мэдлэг боловсрол өндөр. Бодлогын чанарын хүмүүс байх ёстой. Хувийн бизнесээ биш. Улс орноо 60 жилийн дараа, 360 I жилийн дараа ямар харагдаж байна вэ гэдгийг, дор хаяж ОУ-ын түүх, давтамжийг тооцоолчихсон, тийм хүмүүс байгаасай гэж боддог. Бизнес хийсэн болгон л УИХ-д гараад байдаггүй. Би тэрний нэлээд эсрэг байгаа л даа. УИХ-д сонгогдож байгаа гишүүдээ намаар нь харах бус, тухайн хүний мэдлэг боловсрол, олон талаас нь сайн анхаарах нь зүйтэй болов уу гэж бодож байна.

-Ингэхэд хот тойрсон амьдралын хэв маягтай танилцаж байна уу?

-Хотоороо явж байна. Таван шар луу явж үзсэн. Харин автобусанд сууж үзээгүй байна. Автобусны шинэ шугамууд гарчихаж. Нэг анзаарагдсан сайхан юм 4 жил хагасын өмнө Улаанбаатарт микро автобус дүүрчихсэн байсан. Харин манай хотын захиргаа сайн юм хийсэн нь том автобуснуудыг олон болгосон байна. Гэхдээ жолооч нараас нэг юм хүсмээр байна. Ямар ч тохиолдолд автобусууддаа зам тавьж өгч байгаачээ. Дор хаяж нэг автобус 20 машинд баггах хүмүүсийг тээвэрлэж хотын замын ачааллыг 20 машинаар багасгаж байгаа. Тэгэхээр жолооч нар бие биеэ хүндлэх хэрэгтэй. Ерөөсөө нийгэмд бие биеэ хүндлэх л чухал байна. Аливаа хөгжлийн түлхүүр бол бие биенээ ойлгох. Бие биенээ ойлгохгүй л бол хөгжинө гэж байхгүй.

-Аялалын замд адал явдлаар дүүрэн байсан нь мэдээж. Тэрчлэн сүнстэй байшинд хонож байсан тухай чинь дуулж байсан?

-Сүнс гээд нэг их айгаад байх зүйл байдаггүй л юм байна лээ. Дэлхий гэдэг чинь гурван хэмжээст орон зайд оршдог болохоор махбодь гэж байна. Сүнс гэж байна. Бурхан ч гэж байна шүү дээ. Яахав Америкийн киногоор төсөөлөөд, үхтлээ айгаад байх бол нэг хэрэг. Гэтэл байгааг нь хүлээн зөвшөөрөх бас нэг хэрэг. Хүн амьдарч байна, шувуу нисэж байна, шоргоолж өөрийнхөө үүрийг засаж байна. Үүнтэй адилхан хүлээж авах л хамгийн зөв гэж бодож байна. Учиргүй айж сүрдээд байх зүйл бол биш гэж бодож байна.

-Аялалынхаа явцад хэдэн удаа уйлсан бол?

-Найман удаа уйлсан байх аа.(инээв)

-Бүр их шантраад уйлсан тохиолдол нь яг хэзээ вэ?

-Хордлого аваад хоёр хоног буудлын өрөөнд ганцаараа хоол ундгүй, эргэх тойрох хүнгүй, хэлийг нь мэдэхгүй улс оронд байхад.

-Юунд найдаж байсан бэ?

-Яахав дээ, хордлого юм чинь учиргүй амь насаа алдах өвчин биш шүү дээ. Гол нь хүний нутагт ганцаараа үлдэх л… Тэр болтол би ерөөсөө боддоггүй байсан л даа. Ганцаараа ч зоригтой байсан. Тэр өдөр юу гэж бодсон бэ гэхээр. Одоо Египетээс гараад явах юм бол дандаа ганцаараа байх нь байна. Тэгэхээр эрүүл мэндээ анхаарах ёстой юм байна даа гэж бодсон. Тэгэхэд нэг уйлсан.

-Тэгвэл баярлаад уйлсан нь?

-Мэдээж 0-ын цэг дээр аавыгаа тэвэрч авахад баярлахгүй, уйлахгүй байж яаж чадах вэ.

-Одоо ганцаардах мэдрэмжийг мэдрэхээс хэр айж байна?

-Одоо чинь би өөрөө зожиг болчихсон байна шүү дээ. Уулзалт, цуглаан дээр хүмүүстэй ярьж байгаа ч гэсэн. Ер нь аль болох өөрөө өөртэйгөө ярих гээд. Хамгийн их ганцаардсан үе Хорват улсад байсан. 3,4 жил болчихсон. “За яанаа” гэж бодож л байсан. Тэгэх бүртээ тэмдэглэлээ бичээд

л…блог тэмдэглэл гэдэг бол миний найз, гэр бүл бүх юм болчихсои болохоор.

-Тэгж бичиж ирсэн нь, шантарч няцахгүй байх нэг хөшүүрэг болж өгч байсан байх даа. Мэдээж их олон сайн хүнтэй таарч, дэм тусыг нь авч байсан байх?

-Зөндөө хүмүүс байгаа. Өртөөлсөн айл болгон сайхан хүлээж авдаг байсан. Хамгийн гоё дурсамжуудын нэг гэвэл Канарын аралд нэг Монгол айл байсан. Тэр айл намайг гоё хүлээж аваад, хоол ундаар дайлаад яг л нэг гэр бүл болчихсон доо. Тэд болохоор Монгол хүнээ хараагүй удчихсан. Атлантын далайн хэсэгт байдаг болохоор тэр болгон хүн очдоггүй. Би чинь Монголоороо ярихгүй удчихсаи, гэр орноо саначихсан байлгүй яахав. Тэгээд тэр айлдаа өглөө унтаж байсан чинь Монгол яриа л сонсогдоод байна. Би зүүдэндээ болохоор Монголдоо байна гэж бодож байсан юм чинь. Тэгээд сэрмээргүй, нүдээ аниад унтаад л байсан. “Ямар гоё юм бэ. Монголдоо ирчихлээ ш дээ” гэж бодоод л. Тэр айлын эгч намайг хоол ундаа идэхгүй, гадуур явж байгаад оройтож очихоор загнана. “Хоолоо халуун дээр нь идэхгүй” гээд л. Яг л Монгол ээжүүд өөрийн хүүхдээ анхаарч, халамжилж байгаа юм шиг. Тэгж загнуулахаар гоё байсан л даа. Бао тэр айлд нэг алдаа хийсэн.

-Яагаад алдаа хийсэн гэж?

-Манай Монголд бол зочин хүн айлын гал тогоо руу нэг их ойртож юм хийдэггүй шүү дээ. Европд бол зочин хоол идчихээд өөрийнхөө аяга тавгийг угаадаг ёстой. Тиймээс би хоол идчихээд гал тогоонд очоод тавгаа угаачихсан юм. Соёлоосоо тэгглээ төсөөрчихгүй юу. Тэгсэн чинь эгч намайг загнаж байсан л даа. “Чи айлд зочилж ирсэн эр хүн. Би зочныхоо аягыг угаачих сэтгэл байхгүй гаж бодож байна уу” гэж хэлж байсан. Тэр үг нь надад юм бодогдуулсан л даа. Тийм сайхан айлуудад очиж байсан.

-Нээрээ Монголын хэсэг сэтгүүлчид Египетэд өөртэй чинь таарч таниар их бахархаж байсан?

—Тийм ээ, сэтгүүлчидтэйгээ таарч байсан. Тэдний автобус нь яг явах гээд , би баяртай гээд хэлэх гэсэн чинь тэд нар “Хүүе. Манай Монгол залуу ш дээ. Бүгдээрээ хувиасаа дэмжье” гээд мөнгө цуглуулж байсан. Тэгээд 100 хэдэн доллар надад өгч байсан. Тэр чинь миний аялалын хувьд их мөнгө байхгүй юу. Намайг дэмжээд өгч байхад нь маш гоё санагдаж байсан. Манай Монголчууд юм болгон дээр бие биенээ ингэж дэмждэг бол гэж бодож байсан. Миний аяллын хоёр 7 хоногийн зардлыг даачихаж л байгаа юм шүү дээ.

-Ингэхэд НҮБ-ын үйл ажиллагааг сурвалжлах эрхтэй сэтгүүлч биз дээ. Ер нь бол удаан ч бичлээ, нийтэллээ. Дипломгүй сэтгүүлч гэж хэлж болох байх?

-Тэмдэглэл гэдэг бол өөрийн дүгнэлтийг бичдэг байж болно. Эсвэл хүмүүст юм бодогдуулахын тулд бичдэг. Мөн түүхэн болон тухайн үйл явдлыг яг байгаа байдлаар нь бичдэг. Харин миний блог бол энэ гурван хэлбэрийг хослуулаад бичиж байсан. Заримыг нь хүмүүс уншаад өөрсдөө дүгнэлт гаргаг. Зарим дээр нь би өөрийн ойлгосондоо дүгнэлт гаргачихсан байдаг. Зарим дээр нь нөхцөл байдлыг бичиж байсан. Хамгийн гол нь эерэг талаас нь бичих ёстой гэдгийг л дандаа ойлгодог байсан. Миний аялалд аймшигтай, муу юм зөндөө тохиолдсон. Гэхдээ би тэдгээрийг ерөөсөө бичээгүй юм. Яагаад гэхээр миний туулсан хэцүү замыг миний мэдэрсэн муу зүйлийг бусад хүмүүс битгий мэдрээсэй. Харин гоё зүйлийг нь мэдрээд гоё сэтгээсэй гэж бодож байсан. Цаг нь болоод хүмүүс бэлэн болохоор тийм зүйлийг бичнэ л дээ.

-Таны тэмдэглэл үүдийн дор олон хүн comment үлдээсэн байдаг. Амжилт хүссэн бас муучилсан гээд л янз янз?

-Надад урам өгч дэмжиж сэтгэгдэл үлдээсэн хүмүүс маш олон. Яахав, намайг хэцүү даваа руу оронгуут маш олон хүмүүс муулж эхэлж байсан. Санхүү юм уу, сэтгэл санааны байдал хэцүү байгаа үед орж ирсэн хүмүүсийн comment зүгээр байгаа үеийнхээс бараг арав дахин их байсан. Энэ нь түүхэнд юу гэж үлдэх вэ гэвэл хүмүүс бие биенийхээ мууд их дуртай байнаа. Хэн нэгний сэтгэл санаа, амьдрал нь муудах, хямралтай байх үед дээрээс нь гишгэх сонирхолтой хүмүүс олон байна. Би тухайн үедээ нэг их эмзэглээгүй ч гэсэн түүх ингээд үлджээ. Өөрөөр хэлбэл 2006 оноос 2010 онд нийгэмд ийм муу хүмүүс байсан шүү. Хэн нэгний амьдрал хэцүү байхад санхүүгээр тусладаггүй юмаа гэхэд цаашлаад сэтгэл санаагаар ч дэмждэггүй юмаа гэхэд ядахдаа улам гишчихгүй байх, тийм ойлголттой байх өстой гэдгийг ирээдүйд хүмүүст ойлгуулах ёстой. Тэр утгаараа би бүх комментуудыг хадгалж үлдээсэн. Хойч үө уншаад “Ямар сонин юм бэ. Зарим нь машин барьж байна. Зарим нь мал хариулж байна. Тэгвэл нэг залуу бадарчилж байна. Яагаад болдоггүй юм бэ. Гэтэл бадарчилж ганцаараа хүний нутагт зовж байгаа залуугаа дэвсэх ямар хэрэг байсан юм бэ гэдгийг тэр олон комментуудыг уншаад ойлгоно.

-Гэр бүл төлөвлөлт дээрээ яаж анхаарч байна вэ?

-Хайж л байна(инээв). Хүн иийгмийн амьтан учраас заавал гэр бүлтэй байх ёстой юм билээ. Залуу хүн зөндөө зугаалж, хэсч болноо. Гэтэл нас гэдэг чинь явна. Амьдрал явна. Нэг өдөр ганцаардал гэдгийг ойлгоно. Би бол ганцаардал гэдгийг ойлгочихсон учраас “Заавал эхнэр, хүүхэд гэж бодох хэрэгтэй юм байна шүү” гэдгийг нэлээн сайн ойлгосон.

-Тэгвэл таны сэтгэлд нийцэх эмэгтэй ямар хүн байх бол?

-Гэр бүл болоод, гэр бүлийн үнэт зүйлийн төлөө бүхнийг хийж чаддаг тийм л эмэгтэй хүн байх ёстой л гэж бодож байна. Хүмүүжил гэхээсээ илүү байгалиас өгөгдсөн өгөгдөл гэж байдаг шүү дээ. Гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө. Тийм л хүн байвал гоё байх гэж бодож байна. Мэдээж цаана нь зөндөө олон юм ярьвал зөндөө л юм ярих байх л даа.

-Аялалын туршид тань сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байсан хүмүүс олон байх. Comment-ийн ард байсан хүмүүстзй уулзаж байна уу?

-Уулзаж,  найзлаж, нөхөрлөж байна.Comment бичдэг байсан хүмүүстэй одооноос танилцаад ямар хүн байсныг нь мэдэж авч байгаа. Зарим нь бол хэлэхгүй байна л даа. Хүмүүс цаг нь болохоор хэлнэ биз.

-Цаг зав гаргасанд баярлалаа. Сэдэж төлөвлөсөн бүх зүйлд тань амжилт хүсье.

Э.Болорхажид

Дархан аварга Ж.Мөнхбат: Бэр маань монгол хэлийг бүр ерөөлтэй галбираар нь сурч байгаа
Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнд залуу идэр насныхаа арал, бяраар аархаж явсан эгэлгүй их хүчтэн бол . Тэрээр 15 настай отгон хүүгээ сургуулиас нь “хулгайлж” арлын орны зүг зам, мөрийг нь гаргасан нь өнөөдрийн их аварга, ёкозуна М.Даваажаргал. Бөхөд хайртай ард түмэн нь Мөөеө аваргын энэ шийдвэрт дургүйлхэж, удам дамжсан бөхийн генийг харь нутаг руу илгээлээ,  үндэсний бөхдөө л барилдах ёстой хүү  хэмээн зэмлэж байсан нь саяхан. Гэтэл их аваргын отгон хүү арлын орны сумогийн аварга болохоор барахгүй харь нутагт амь амьдралаа босгосон. Угийн гашуун ёж үгтэй Дархан аварга “Би хүүгээ сумо барилд гэж явуулснаас авгай ав гэж япон явуулаагүй” гэсэн ч эцэг хүний сэтгэлээр миний хүүгийн  хувь төөрөг юм байлгүй, төөргөөрөө амьдраг хэмээн эвийлж сууна.

-15 настай эрх хүүгээ арлын оронд явуулахдаа аварга бас болоогүй гэргий, охинтой болоод эх орондоо хөл тавина чинээ төсөөлж байв уу?

-Ээж бид хоёр нь баярлаж, бахархахаас өөр замгүй юм. Учир нь юу вэ гэвэл 20-р зуунд би өөрийнхөө үндэсний бөхөд аварга болсон. Миний хүү бол 21-р зуунд Японы үндэсний бөхөд аварга боллоо. Тэгэхээр аав, хүү хоёр үндэсний бөхөд аварга болсон түүх Монголын байтугай дэлхийн түүхэнд ховор үзэгдэл. Сумогийн 69 аварга дотор чинь ганц ч уналгүй аварга болсон хүн 3,4 л байдаг юм. Бусад нь болзол хангасан гэдгээр нь аварга болдог байхгүй юу. Нэг ч унаагүй аварга болсон хүмүүсийн тоонд Даваажаргал бас орж байгаа юм. Тэрүүгээрээ их бахархаж байгаа. Миний хүү бас төрийнхөө дээд шагнал болох гавьяат тамирчин цол авсан. 22 настай гавьяат тамирчин гэдэг ер нь ховор доо. Бас нэг гайхмаар нь аав нь улсынхаа наадамд 3 дараалан түрүүлж, 22-тойдоо аварга цолыг авсан бол миний хүү бас 22 настайдаа түрүүлж, аварга гэдэг энэ лут цолыг авсан л даа. Түүхэн талаас нь авч үзвэл Даваажаргал надтай адил бас 3 түрүүлж аварга болсон байх нь ээ дээ.

Бид хоёр их ижил. Нэг сумаар хоёр туулай буудна гэдэгтэй адилхан аваргаа ч, гавъяат тамирчнаа ард түмэнтэйгээ хамт тэмдэглэсэн. Бэрийн аав, ээж нь оюунлаг сэхээтэн хүмүүс. Ах нь Токиогийн их сургууульд багшилдаг. Аав нь аялал жуулчлал эрхэлдэг, өндөр настай хүмүүс болон хүүхэд багачуудад их хайртай, улс орны өөрийнх нь соёл, өв уламжлалыг хадгалахын төлөө зүтгэж, мэрийж явдаг хүн. Монголын өндөр настнууд болон хүүхэд багачуудад тусална гэж байсан. Хакухо миний охин хоёр чацуу. Авгай нь монгол хэл овоо сурч байгаа.

-Хүүгийн тань цолны мялаалгандХ.Баянмөнх аварга ирээгүй нь дээхнэ нүдэнд содон тусч байсан?

-Баянмөнхийн хувьд хөөрхий минь урилга энэ тэрийг нь өгсөн. Тэр өдөр хөдөө мал хуй дээрээ явж байгаад хожигдсон юм байна лээ л дээ. Түүнээс Баянмөнх ирээгүй энэ тэр гэж яриад байх юм байхгүй. Манай Сумъяабазар ч ялгаагүй, урилгыг нь явуулсан ч өөрөө авч чадаагүй. Тэгээд ч нэг найрны төлөө ажил, төрлөө цалгардуулаад байх ямар шаардлагатай юм. Цэрэнтогтох хөөрхий минь яг тэр өдрийн тэр цагт хамаатных нь хүн найр хуримтай байсан гэсэн. Тэр өдөр чинь Монгол даяар гэрээ будчихаад найраа хийсэн лут өдөр байсан. Тиймээс ирээгүй бөхчүүдэд буруу өгөх арга байхгүй.

-Ач охиныхоо нэрийг аварга та өгсөн үү? Их өвөрмөц нэр байсан?

-Юнрэнцоо гэдэг нэр өгсөн. Манай түмэн олон шүтлэгтэй бас сумогийн аварга боллоо гэхэд сүмд ёсолгоогоо хийдэг болохоор Гандантэгчилэн хийдийн улсуудтайгаа зөвлөж тийм нэр хайрласан юм аа.

-Яг үнэндээ Хакухог харийн бэр буулгахад ард түмэн нь дургүйцэж хүлээж авсан. Та ч эхэндээ гонсойсон байх?

-Би ард түмнээ тэгж гонсойсон гэж үзэхгүй байна. Үүнд мэдээж ард түмэн нь хирдхийсэн байх л даа. Би уг нь хүүгээ авгай ав гэж явуулаагүй ээ, сумогоор сайн барилд л гэж. явуулсан. Гэхдээ нэг ийм юм байдаг юм. Би “Хэлтгий заяа” гэдэг киноны нэг ноёны рольд тоглосон юм. Их, бага 2 хатантай. Эмэгтэйчүүд нь’ барилдаад байхаар эмэгтэй хүн барилдуулахгүй гэдэг үүднээс хэнхдэгийг нь хагархай болгосон тухай гардаг кино. Нэг удаа хүү маань надад ингэсэн юм, “Манай ангийн хүүхдүүд хичээл, сургуулиа төгсөөд явчихаж. Хааяа ирчихээд цэнгээн мэнгээн, гудамж талбайгаар явах юм. Манай энэ охидууд чинь цөмөөрөө тамхи татдаг, архи уудаг болчихсон юм байна аа даа. Энэ мөн хэцүүеэ, яасан зовлонтой юм бэ” гэсэн ухаантай юм ярьсан юм. Тэгэхээр нь би’”3а за миний хүү яахав ээ, авгай хүүхэд одоо яриад байх ч юм алга. Аав нь нөгөө кинонд тоглож байсан даа, хоёр хатантай. Яадгийн, нэг Япон авгай, нэг Монгол авгай авчихгүй юу, ямар хамаа байсан юм” гэсэн чинь нээрээ наадах чинь болдог эд байна шүү гэж хөхөрч байсан байхгүй юу.

Тэгээд хөөрхий минь Даваажаргал чинь аварга болсон ч 15 настайдаа явсан шигээ ааш, зан нь эвдрээгүй, хүүхэд хэвээрээ байгаа амьтан. Тэгээд би өөрт нь хэлж байгаа юм, за чи 15 настай Хакухо яахав ээ, Монголд нэртэй Даваажаргал яахав ээ, чи чинь одоо аварга гуай боллоо, өрх гэр толгойлдог гэрийн эзэн боллоо. Айлын тэргүүн, аав боллоо, тэгэхээр миний хүүд агуу том нэр хүнд, хариуцлага ирж байгаа шүү гэж хэлж байгаа.

Эхлээд Япон авгайтай суулаа гэхэд нь манай ард түмэн палхийсэн л байх. Палхийлгүй ч яахав. Би бол яахав, болдог юм болдгоороо л болоо биз гэж бодож байгаа. Хүний хувь төөрөг гэж юм байдаг. Жишээ нь, би хамгийн түрүүн Чингис хааныг бодсон л доо. Чингис хааны Хулан хүүхэн чинь Солонгос. Манай Чингис хаан хүртэл гадны авгай авч л байж. Аа тэртэй, тэргүй Чингис хаан авч байсан юм чинь гэж л бодсон. Хэрэвзээ Чингис хаан Японыг эзэлсэн бол Япон авгай авахыг байг гэхгүй. Япон хүүхэнтэй ирэхээр нь ард түмэн энэ муу Япон авгайтай сууж хүүхэд гаргалаа гэхгүй л байна лээ, хөөрхий. Тэртэй, тэргүй хувь төөргөөрөө сайн сайхан амьдраад явбал болоо доо.л гэж хүмүүс боддог юм шиг байгаа юм. Хаана ч очсон бүх хүмүүс тэгж бодожбайгаа ньхарагдаж байна лээ. Эхлээд бол гэнэтхэн сүй тавилаа гээд зургийг нь тавихад палхийсэн байх л даа. Монголчууд палхийлгүй яахав дээ. Авгай бид хоёр хүртэл хачин болж байгаа юм чинь. Авгай гэхдээ ерөнхийдөө чих цохьчихсон байсан юм шиг байгаа юм. Сүүлдээ аавтайгаа нэг их ярихгүй, ээжтэй яръя л гээд байдаг болчихсон байсан. Энэ хоёр чинь 18,19-тэйгээсээ л танилцаад, үерхээд яваад байсан байгаа юм.

-Иргэншлийн тухайд та юу бодож байна. Бас ч олон хүн санаа тавьж байгаа шүү?

-Иргэншлийн тухай одоо нэг их яриад байх ч юм байхгүй. Ухаан нь, тэр эмэгтэй Монголын иргэн болох ч юм уу, Даваажаргал тэндэхийн иргэн болохталаар бодож байгаа ч юм байхгүй. Одоо бол сайн барилдах нь л чухал. Даваажаргал ингэдэг юм, миний хүү чинь Хан 4 уулын дунд, Хатан Туулын хөвөөнд төрсөн хүн дээ гэхээр би тийм биш гэдэг юм. Тэгээд чи хаана төрсөн юм гэхээр 1-р төрөхөд төрсөн юм чинь би Сэлбийн голын хүү гэдэг байхгүй юу. Иргэншил гэдгийн тухайд энийг хэлчихэд л болоо. Миний хувьд нэгэнт аав болсон, аварга болсон хүнтэй юу ярихав.

-Бэр тэгээд таалагдав уу?

-Миний муу нялх хүүг хүний нутагт явахад түшиж, тулсан хөөрхий бүсгүйг таалахгүй гээд яахав. Ээж нь ч энэ талаар ярьсан байх. Саяако Вада чинь монгол хэлийг бүр эрчимтэй сурч байгаа. Намайг унтах болохоор “Аав сайн сайхан амраарай” гэдэг юм. Сайхан амраарай л гэнэ биз дээ. Дандаа ерөөлтэй галбираар нь монгол хэл судлаад байгаа юм.

-Таныг чинь худтайгаа нийлж бизнес хийх гэж байгаа юм дуулдсан. Яам, тамгаар яваад та ч завгүй байгаа гэсэн?

-Инээдтэй юмнууд их гарна. Ер нь намайг тэнд бие заслаа, япон хоол идээд тэр нь үнэртэж байна лээ гэж бичих нь холгүй юм яриад байгаа

байхгүй юу. Манай худ харин мод их тарьдаг хүн. Манайхан модоо тайрч байгаад их эмзэглэдэг хүн. Мод тарина гэдэгчинь тэр аяараа хүчилтөрөгч л гэсэн үг гэж байгаа юм. “Та нар агуу сайхан ард түмэн, харин ганцхан аймаар юм байгаа юм, танайхан Солонгост 15 мянган ажилчин гаргана гэж байсан. Гарч байгаа байх л даа. Үнэндээ бол 15 мянган боол л гаргаж байгаа юм л даа, тэр тусгүй юм. Танайд нэг ийм юм байвал зүгээр, 25-46 насны хооронд Солонгост ямар цалин авдаг юм тэр цалинг нь өгөөд ажиллуулмаар байгаа юм. Танай нийгмийн сайхан баялаг чинь гадаадад ачигдчихаад байна. Баялаг нь байгаа юм чинь танайхан дорхноо сэргэнэ” гэж манай худ ярьж байсан. Ер нь бидэнд их элэгтэй сайн хүн байгаа. Монгол-чуудад тусалнаа, нэгэнт миний охин Хакухо гээд Монголын нэг сайхан бөх хүний хүүхэдтэй суугаад сайн, сайхан амьдарч байгаа юм чинь, хоёр орны ард түмний амьдрал ахуйд чадах чинээгээрээ тусална гэж байсан.

-Япон хоол гэснээс та япон ахуй, япон хэл, хоол унданд хэр идээшиж байна?

-Ер нь бол япон хоол Монгол хүнд их зохимжтой. Хятад хоол ч гэсэн ялгаагүй. Бурхан болооч Ш.Отгонбилэг энэ тэртэй Хятад явж байсан л даа. Бас Солонгос ч явж байсан. Эд нар чинь дэндүү халуун ногоотой. Япон чинь халуун ногоо байхгүй. Хүмүүс тэнд очсон хүмүүс дандаа загас иддэг юм шиг яриад байгаа юм. Загас идэх нь иднэ. Өөр ч олон хоол байгаа. Хүнсний эрүүл ахуйн талаасаа их баталгаажсан, ер нь их зохино л доо. Хэлний тухайд 1964 онд Японд очихдоо гуравхан үг тогтоосон юм байгаа юм. Сайн байна уу, баяртай, их баярлалаа гурав. Одоо яг тэр гурван үг маань нэмэгдсэн ч юмгүй, хасагдсан ч юмгүй хэвээрээ л явна. Ер бол хоёрын хооронд хэл мэдсэнд орвол дохио, зангаа хоёр нь хамаагүй дээр.

-Та их наргианч хүн. Баянаа аварга та хоёрын тухай явган шог яриа ч их байдаг?

-/инээв/. Та нар Хакухог байгаа шигээ тийм даруухан амьтан гэж бодож байна уу. Үгүй. Надаас ч алиа. Аавыгаа дархан аварга гуай та гэдэг байсан юм. Одоо өөрийг нь аварга гуай та гэдэг болсноос хойш харин юм хэлж чадахаа больсон. Баянаа бид хоёрын тухайд гэвэл Баянаагийнд очсон хүн манайд ирнэ. Манайд орж ирчихээд бас нэг юм сэвдэг юм шиг байгаа юм. Тэгээд дахиад Баянмөнхийнд очино биз дээ, Тэгэхдээ Мөнхбат тэгж байна гэж ярьдаг юм байна л даа. Ингэдэг гэдгийг нь би мэдчихсэн. байхгүй юу. Тэгээд би Баянмөнхдөө хэлсэн юм, за энэ худлаа туушинддаг юмнуудын үгийг үнэн гэж болохгүй. Чи бид хоёр хоёр биенийгээ, сайн хэлсэн ч ялгаагүй, муу хэлсэн ч ялгаагүй. Чи хар, би цагаан болъё. Хар, цагаан хоёр 2 биенээ хараад муу хэлсэн тохиолдолд л чихээрээ сонссоныгоо л хоёулаа үнэмшиж байя. Тэр донгосдог юмнууд донгосдогоороо л донгосоод явж байг. Шаазгай шиг гуаглаад явж байг. Битгий тоо гэхэд нээрэн тийм юм байна шүү гэж Баянмөнхтэрнээс хойш мэдэрсэн байхгуй юу. Тэгэхгүй бол Менхбат цаана чинь чамайг тэгэх гэж байна гээд худлаа хэлдэг байхгүй юу. Тэхээр хөөрхий Баянмөнх үнэн болгоно биз дээ. Би бол ерөнхийдөө тэгдэг гэдгийг бузар сайн мэддэг юм чинь. Тэгээд ер нь Баянмөнхдөө очиж хэлье гэж бодоод очиж хэлсэн юм. Тэрнээс хойш санаа амар болсон.

-Танд баярлалаа, аваргаа.

-Та баярласан бол би талархлаа гэх үү.

ДОХ-ын вирус тээгчдийн эмч:ДОХ-той эмэгтэйгээс мэндэлсэн хүүхэд халдваргүй байх өндөр магадлалтай
Эрхтэн дархтан, ихэс доодос хэн бугайгаас үл хамаараад ухэл мөхлийн ирмэгт өршөөлгүй аваачих ДОХ-ын вирус тээгчид Монголд өдөр бүр нэмэгдэж байна. Гэхдээ энэ тооны цаана хэдэн зуу, мянган вирус тээгч ч байж болохоор айдаст нийгэмд бид аж төрж буйг мартаж болохгүй. Ямартаа ч одоогоор бүртгэгдээд буй 70 шахам хүний цаана төдий хэмжээний хувь заяа, нэр төр, амь амьдрал эргэлдэж байгаа билээ. ДОХ-той гэж бичигдсэн эхнэрээ бариад нүдчихдэг нэгэн байхад үрийг нь тээсэн эхнэртэйгээ үхтлээ хамт амьдарна гээд тулж түших монгол эрд эмч нар нь хүртэл баярлаж сууна. Эхнэр нөхрүүдээс нь ДОХ илэрсэн гэр бүл салж сарнилгүй хамт амьдарч байна. Тэдний ойр дотны хүн нь байж, өвчин зовлонг нь өр зүрхээрээ ойлгодог эмч П.Үнэнчимэг, Ч.Байгальмаа нартай ярилцлаа.

-ДОХ-ын вирус тээснийг анх өвчтөнд нь хэлэх нь хэн хэндээ сэтгэл зүйн хүнд сорилт байдаг нь ойлгомжтой?

-Тийм ээ. ДОХ-ын халдвар авсан, түүнийгээ мэдэхгүй байгаа хүнтэй ажиллахад зайлшгүй сэтгэл зүйн ур чадвар шаардлагатай. Халдвар авснаа мэдсэн хүн асар их сэтгэл зүйн дарамтанд ордог. Оношоо хэлэхээс өмнө сэтгэл зүйн талаас нь өвчтөнөө бэлтгэх хэрэггэй. Хэлснийхээ дараа сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж, амь амьдралаа зөв авч явах итгэл төрүүлэх болдог. Бүүр яаж ч ойлгуулах аргагүй хэцүү тохиолдол ч гарна. Тухайн хүний сэтгэл санаа, зан байдлаас яаж хүлээж авахаас их зүйл шалтгаална. Хунд хэцүү нөхцөл байдал ууслээ гэхэд манайд ийм хүмүүстэи харьцах сэтгэл зүйч байхгүй. Шаардлагатай үед бид мэргэжлййн сэтгэл зүйчийг их сургуулиудаас урьж уулзуулдаг.

-Сайн дураараа шинжлүүлээд вирус тээснээ мэдсэн нь арай сэтгэл зүйи бэлтгэлтэй байдаг байх?

-Зарим нь эргэлзэж сэжиглээд шинжилгээ өгдөг. Бид шинжилгээг дахин давтан авахдаа аль болох тайвнаар ойлгуулж өгдөг. Шинжилгээний хариу сөрег эерэг гарвал ямар байх вэ гэдэг талаар хэлж, таны цусны хэмжээ бага байна гэх зэргээр тайлбарлана. Манайхан энэ талаар дутуу, дулимаг ойлголттой нь ч бас нөлөөлнө.

-Анхны вирус тээгч эмэгтэй Африкт очиж шинжлүүлэхэд л ДОХ-тойдоо үнэмшсэн гэдэг. Монголд хийгддэг шинжилгээ бүрэн найдвартай юу?

-Халдвар авснаа мэдсэн хумүүс янз бүрийн хандлага гаргадаг. Зарим нь оношиндоо үл итгэж болно. Гэтэл бас тайвнаар хүлээж авч байхад, зарим нь их эмзэглэнэ. Оношийг баталгаажсан хойно бид хэлдэг. Олон хүний шинжилгээ орж байгаа учраас батлахын тулд заавал 2 дахь удаа шинжилдэг. Хэд хэдэн оношлуураар өөр өөр аргаар шинжилж байж оношоо вирус тээгчид хэлнэ. Үхлийн вирус тээж байна гэдгээ мэдэх яаж амар байхав дээ. Энгийн хүн ойлгохгүй, энэ зовлонг.

-Ар гэрийнхнээсээ нуухыг гуйх үе байх уу?

-Тийм хүндрэл байлгүй яахав. Ар гэрийн амьдрал боломжийн, бие биенээ ойлголцдог гэр бүл арай өөр. Амьдрал хэцүү, вирус тээснийг мэдвэл гэр орноосоо хөөж туух байдалд хүрэх учраас гэрийнхэндээ хэлэхгүй байхыг зарим нь хүснэ. Бид нараар ч гэр орныхондоо хэлүүлж ойлгуулах үе гардаг нь гэр бүлдээ хэлдэг. Хэлэхгүй байна гэдэг тэр хүндээ ч бие сэтгэл санааны дарамт шүү дээ.

-Ар гэртээ ч хэлэхгүй хун хавьтагчдаа хэлэх үү?

-Хамгийн ойр дотны хүмүүс нь эмч бид нар болдог. Наашаа ирж л уйлна, дуулна, өвчин зовлонгоо ярина. Өөр хэндээ очиж ярихав дээ. Энэ өвчнийг хэн ч тусч болно. Нийгэм маань одоогоор энэ өвчний вирус тээгчдийг хүлээн авах нь ч гадуурхал талдаа байна. Гэмтлийн эмнэлгийн хойно вирус тээгч осолд орж битүү гэмтэл аваад “Би ДОХ-ын вирус тээгч” гэж өөрөө хэлсэн байдаг. Гэтэл түүнийг хүмүүс амиа хорлох гэж байснаас зайлахгүй гээд л хардаж байсан. Хүн амын дунд халдвар ихсэхэд ДОХ-ын вирус авснаа мэдсэн хүнд амиа егүүтгэх хүсэл төрдөг юм шиг байгаа юм. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам энэ өвчинтэй эвлэрч тайвширдаг. Хяналтандаа байгаад эмчилгээгээ

хийлгэвэл ердийн байдлаар амьдраад байж болно гэдгийг ойлгодог болтол нь л бид ажиллана. Ямар ч шинж тэмдэггүй 5-10 жил амьдарч болдог. Яваандаа дархлаа нь муудаад ирэхээр янз бүрийн өвчнөөр өвдөнө. Түүнийг нь мэдээж эмчилнэ. Хүний дархлал хомсдолын эсрэг эмчилгээ нь амьдрах хугацааг нь уртасгах боломжтой. Эхэндээ тэд эдгэрдэггүй өвчин туслаа гэхээсээ илүү нийгмийн ялгаварлан гадуурхалт, гутаан доромжлолд орлоо гэдгээс их айдаг.

-ДОХ-той бүсгүй амаржихад хяналтанд байж чадах уу? Халдвар тараахгүй хяналт байж чадсан эсэхэд одоо ч олонхи нь эргэлздэг?

-Эмч эмнэлгийн ажилтнууд өөрсдөө ДОХ-той хүн эх барихад яаж ажиллахаа мэднэ. ДОХ-ын вирус тээгчид шүдний эмчид үзүүлэх, мэс ажилбарын үйлчилгээ авдаг. Ийм нөхцөлд бид нөхцөл байдлыг сайн хангаж, халдвар тараахгүй хяналтыг сайн хиидэг. Вирус тээгч бүсгүй төрөхөд бид тусгай эх барих баг гаргаад багаж хэрэгслээ бэлтгээд, эх баригч, эмч нарт тусгайлан зөвлөгөө өгч уулзсан. Өмнө нь ч мэс ажилбар хийлгэж, шүдний эмчилгээ авч байгаа олон хүн байгаа. Ямар ч халдвар дамжих боломж гараагүй гэж эмч нар хэлж байгаа. Харин халдвартайгаа мэдэхгүй олон хүн байх боломжтой. Үүнээс болгоомжлох хэрэгтэй.

-Нас бараад задлан шинжилгээ хийгдсэн хойно нь вирус тээгч гэж мэдэж шинжээч эмч нь шоконд орсон гэгдэж байсан?

-Тэр бол хамгийн анхны тохиолдол учраас төдийлөн сайн ойлголтгүй байсан. Ийм учраас маш хүнд сэтгэл зүйн шок үүссэн байх. Бид эмнэлэгт нь энэ дагуу очиж зөндөө ажилласан. Эмнэлгийн нөхцөлд ийм байдлаар халдвар дамжих боломж байхгүй байсныг тэд ойлгосон. Анхны тохиолдолд бол олон юм гарна л даа.

-Вирус тээгчид хоорондоо уулзалддаг уу? Та нарт хүсэлт тавьдаг уу?

-Тийм юм бий. ДОХ-ын вирус тээгч, халдвар авагсадтай ажилладаг төрийн бус байгууллага байгаа. Тэдэнд сургалт зохион байгуулж, хоорондоо уулзаж ярилцдаг юм байдаг. Өвчин зовлонгоо ярьж, сэтгэл санаагаа хуваалцах нэг нь байхад огт уулзахгүй гэсэн хүн ч байна. Уулздаг хүмүүс нь хоорондоо холбоотой байдаг. Эмэгтэй хүмүүс нь цөөн.

-Өөрийнхөө ухамсраараа хавьтагчаа хөтлөөд ирэх хүн хэр олон бол?

-Хүмүүс хавьтагчаа хэлээсэй гэж бид ажилладаг.Тусгай баг томилогдож, олж шинжлэх ажил хүн бүр дээр явагдана. Бидэнд л “Та вирус тээжээ” гэж хэлэхэд хэцүү байгаатай адил тэр хүмүүс цаашаа хавьтагчдаа очоод “Би ДОХ-той. Чи шинжлүүлэх ёстой” гээд хэлэх мэдээж хэцүү. Биднийг 3 удаа цусыг нь авч шинжилж байхад тэд айж, түгшин гайхаж байснаа сүүлд хэлдэг. Тэр үеэс л бид өөртэй нь дотно хандаж эхэлнэ. Эхний агшинд халдвартайг нь хэлсэн эмч бол хамгийн дотны хүн байдаг гэж тэд нар маань хэлдэг. Бид нар ч гэсэн тэднийгээ аль болох цаашаа гараад амиа хорлочихгүйхэн шиг зөвлөгөө өгөөд гаргахыг хичээдэг. “Амьдарч болдог өвчин” гэж бид зөвлөсөн ч энэ хаалгыг хаагаад гараад явахад хүн болгоны толгой эргэж тэнгэр нурж хорвоо эргэх шиг болдог гэж ярьдаг юм. Жаахан л юм болвол эмч рүүгээ л ирмээр санагддаг гэдэг. Уйлах үед нь уйлж авна энд. Бид нар “Уйлмаар байвал жаахан уйлж дотроо онгойлго. Нэгэнт вирусыг устгаж чадахгүйгээс хойш амьдрах боломж байгаа учраас идэвхтэй амьдар” гэж халуун дотно ярилцахаар хэсэг хугацааны дараа өвчинтэйгээ эвлэрдэг.

-Таны ажлын хамгийн хүнд үе?

-Анхныхаа хүнийг халдвартай гэж хэлж байхад өөдөөс нь харж чадахгүй байсан. Өөдөөс харсан өвчтөн маань уйлж байхад би нөгөө тийшээ хараад уйлж байгаагаа нууж байлаа. Аихны маань хүн надтай амархан ойлголцож, ир гэсэн цагт маань ирж, намайг хүлээгэзд сууж байсан. Тиймдээ анхныхаа өвчтөнд би хайртай л даа. Ойр дотны эгч нь, найз нөхөд нь болж байж л тэдэнтэй ажиллана. Хэдэн шөнө бодогдож, явах тоолонд нүдэнд харагдах өмнөөс нь шаналах үе зөндөө байсан. Тэдэнд амьдралын хэв маягаа өөрчилж бага ядарч, их амрахыг зөвлөдөг. Ар гэр нь ч эцсийн мөчийг хүртэл асрах учраас зөвлөж л таарна. Амьдралаа орвонгоор нь өөрчилж амьд явах үнэ цэнээ мэдэрсэн хүмүүс бий, тэдэн дотор. Хүмүүсийн хувьд хавтлуудаа хэлэхгүй байгаа тохиолдол бий. Хэлэхгүй байгааг нь бид яах ч боломжгүй. Зарим нь ухамсраараа өөрсдөө дагуулаад шинжилгээнд оруулдаг. Бид шинжилгээний нэр хаяг, нууцлалыг маш сайн хадгалдаг. Өөр нэр хаягаар ч орж болно. Олны танил хүмүүс 458787 утсаар дуудлага өгч гэрээрээ  шинжлүүлбэл нээлттэй. Халдвар авснаас хойш 3 долоо хоногоос 3 сар дотор шинжилгээгээр илрэх хүртэл цонх үе гэж бий. Энэ үедээ бол өргөн хэрэглэгдэж буй оношлуураар вирус илрэхгүй. Манайх хяналтад авахдаа 15 хоног, 3 сар, 6 сар хүртэл шинжилгээ авдаг.

-Хэдий тангараг өргөсөн ч ДОХ-той бүсгүйг төрүүлэх, нас барсанд нь задлан хийхээс татгалзах эмч байсан уу ?

-Эмч, эмнэлгийн ажилтны тангараг гэж байна. Татгалзах ёсгүй гээд хуулинд ч заасан байгаа. Шинжилгээ авахад ч юм уу санаандгүй байдлаар зүүнд нь гараа хатгах, зүсэх тохиолдол гарч болно, Тиймэрхүү тохиолдолд бид ямар эрсдэл гарсныг нь судалгаа хийнэ. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ хийж болно. Жишээлбэл халдвартай хүн дээр ажиллаж байгаад зүүнд ч юм уу хатгууллаа гэхэд вирусын эсрэг эмийг урьдчилсан тунгаар уулгаж болно. 1-2 цагийн дотор уулгах ёстой. Эмч эрсдэлд орсон ч гэсэн халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой гэж үздэг. Эхээс урагт дамжих халдварын эсрэг эмчилгээг хийж бас урьдчилан сэргийлэх боломжтой. Африкт болон бусад оронд ийм эмчилгээг хийгээд бараг 100 хувь урьдчилан сэргийлэх боломжтой байна гэж яригддаг.

-Монголд одоогоор ДОХ-той эхээс төрсөн нярайд вирус халдсан эсэхийг шинжлэх боломжгүй гэдэг үнэн үү?

-18 сар болж байж халдвартай үгүйг нь тогтооно гээд байгаа. Түүнээс биш наана нь бид хүүхдийг шинжлээд байж болно. Эхээс дамжсан эсрэг бие нь жил, 6 сарын дараа ч арилж болно. Монголд бол нэлээн өндер мэргэжлийн нарийн тоног төхөөрөмж, лабораторийн эмч шаардана. Оношлуурыг нь захиалбал манайх шинжилж чадна.

Нөхрөөсөө нь вирус илрээгүй байгаа нь ховор тохиолдол байх. Ийм тохиолдол олон бий юу?

-Тийм ээ. Нөхрөөс нь илрээгүй. Ер нь эхнэр нөхөртэй хүмүүс байгаа л даа. Бид эхнэр нөхрийг нь хяналтад байлгаж, байнга л шинжилгээ хийж байгаа. Эхнэр, нөхрөө ДОХ-ын вирустэй гээд салсан гэр бүл байхгүй.

-Жинхэнэ хайр сэтгэл, халуун дулаан итгэлцэл дээр гэр бүл тогтож байна гэсэн үг үү ?

-Тэгэлгүй   яахав. Угаасаа бид эхнэр нөхөр чинь вирустэй, та эрүүл гээд яаж халдвар авахгүй байхыг нь зааварлаж зөвлөдөг. Эд эрхтний донор байж болохгүй, хүүхэд гаргавал жирэмслэлтээ эмчид хэлж шийдвэрлэнэ гээд өвчтөнд зөвлөдөг шигээ эхнэр нөхөрт нь зааварлана, хяналтандаа байлгана. Эхнэр нөхөр нь вирустэй гээд гэр бүлийг бид бэлгийн харьцаанд орохыг хориглоно гэж байхгүй. Бэлгэвч хэрэглэх ёстойг нь хэлж тараахгүй гэдэгт нь гарын үсэг зуруулна,  бэлгэвчээр нь эндээс хангаж өгнө. ДОХ-оос болж гэр бүл сална гэдэг харамсалтай. Давтан шинжилгээгээр орж харилцан ойлголцоод гэр бүлүүд салж сарнилгүй амьдарч байна. Ийм гэр бүл хайр сэтгэл, хүний сэтгэлд ямар л сайн сайхан чанар байна тэр бүхнээ л шалгуулж байна гэсэн үг. Жирэмсэн бүсгүй нөхөртэйгээ гар гараасаа барилцаад над дээр “Хүүхдээ           төрүүлэхээр боллоо” гээд ирэхэд нь би үнэхээр их бахархаж тэдэнтэй хамт шийдвэр гаргаж байгаа мэт уйлж байсан. Эцсийн мөчид гомдлын мөрөөр хүүхдээ гаргана гээд сууж байсан тэр хосын төрх одоо ч надад харагддаг юм.

-Тэр залуу Монголд битгий хэл хорвоод ховор хүн байж таарна?

-Тийм ээ. Үнэхээр сайн залуу. Жаахан бодолцоё гээд л хоёулаа яваад байсан л даа. Хүүхэд эрүүл гарах магадлал тэдэн хувь гээд хэлээд өгөхөд “Тэр хувьд нь багтчих ч юм билүү?” гээд горьдлого тээгээд гар гараасаа атгаад сууж байгаа тэр хосыг би хайрлаж байсан. Хажуунаас нь хүн хайрламаар тэр хос бие биендээ дэндуу хайртай гэр бүл гэж би хэлнэ. Энэ бүхнээс манай залуус, гэр бүлүүд сургамж авах байх гэж би бодож байна.

Э.Бат-Үүлийн гэргий Б.Дэлгэртуяа: Үүл бид хоёр амьдралын хатуу хөтүүг туулсан Хөвсгөлийн он жилүүддээ хайртай
“Үүл бид хоёр”   номоо гаргаад удаагүй байгаа хатагтай Б.Дэлгэртуяагийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.УИХ-ын гишүүн ардын баатар Э.Бат-Үүлийн гэргий амьдралынхаа үүх түүхийг чадварлаг авторын хэмжээнд нэмэр хачиргүйгээр сэтгэл догдлон өгүүлсэн нь олны таашаал хэдийн хүртээд байна. Нэртэй улс төрчийн хань  нийгмийн идэвхитэй ажил хэрэгч халамжит гэргийн энэхүү  ном Монголын ардчиллын бодит түүхийг мөн бичиглэснээрээ үнэ цэнэтэй юм.

-”Чугу” компанийг байгуулснаар тань Монголын дуу бичлэгийн ертөнцөд цоо шинэ хуудас нээсэн гэхэд болно. Энэ амар ирээгүй байх?

-1996 онд Монголд анхны мэргэжлийн хувийн дуу бичлэгийн студийг байгуулсан. Анхдагч байсан болохоор энэ бүгдийг босгох гэж багагүй хичээл зүтгэл гаргаж байсан. Халиун, Дашдондог бид хэд маш их ажилласан. Тэд маань ч их авъяаслаг хөдөлмөрч залуучууд. Өнөөдрийн хэмжээнд ажиллаж, гарч ирэх гэж нилээд эрэл хайгуул хийж, гадаад харилцаандаа их анхаарч тэднээс судалж сурцгаасан.

-Та байнга дуу хөгжим дунд ажилласаар байгаад их залуу стильтэй наснаасаа овор багатай харагддаг байх аа?

Би яг л үеийнхээ хүүхнүүдтэй ижил л байгаа шүү дээ. Мэдээж төрх байдалд маань ажил нөлөөлдөг байх. Олон хүнтэй харьцаж ажилладаг болохоор гадаад байдалдаа анхаарал тавих шаардлага зүй ёсоор гарна л даа.

-Одоогоор та нүүрэндээ будаг шунх хэрэглээгүй байна. Арьсаа амрааж байгаа хэрэг үү? Ямар үед будаг”барьдаг” вэ?

-Эмэгтэй хүн юм чинь нүүрэндээ арчилгаа хийлгүй яах вэ? Гэхдээ би энгийн үедээ нэг их будаад байдаггүй. Чухал арга хэмжээ шаардлагатай үед бол будаг хэрэглэнэ.

-Залуудаа хотын төвийн охин хаа хол Хөвсгөлд нөхрөө дагаж илгээлт аваад явах үед нэлээд зутарч байсан байх. Дурсамж сөхвөл ямар вэ?

-Эхэн үедээ нилээд тэвдсэн.Би 22-той , Бат-Үүл 23-тай байсан үе л дээ. Надад бол тэнд очоод орос хэл, дуу хөгжим, гэр ахуй гээд заагаагүй хичээл байхгүй. Тэнд багш их дутмаг. Бидний хамгийн дурсгалтай. амьдралын жинхэнэ хатуу хүтүүг биеэрээ мэдэрсэн үе байлаа. 3 жил гаруй Хөвсгөлд амьдарч байсан үеийг бид одоо ч дурсах дуртай. Нөхөр маань физик, математик, геометр гээд их олон хичээл заана. Тэгээд зун нь бид нар 4,5 мянган төгрөг аваад их баяждаг байлаа. Залуу байсан болохоор зуны амралтаараа хотдоо ирээд хос жинс авч өмсөөд жигтэйхэн гангараад л буцдаг байж билээ. Хөвсгөлийн Ренчинлхүмбэдээ нэлээд хүйтэн үе юм даа, 12 сард охиноо төрүүлж байлаа. Гэхдээ бид хоёр илгээлтийн хугацаагаа дуусгаад Улаанбаатарт ирээд айл болоход 3 өрөө дүүрээд подхийсэн өнөр өтгөн сайхан л айл болсон. Одоогийнхоор бол Сөүл яваад ажил хийгээд ирэхийн дайтай юм болсон гэх үү дээ.

-Та хөгжмийн их сайн боловсролтой хүний эрхэлдэг бизнесийг хийж байна. Ер нь хөгжмийн боловсролыг хаана эзэмшсэн юм бэ?

-Аав минь намайг 6 настай байхад Пионерийн ордны төгөлдөр хуурын дугуйланд Зөвлөлтийн мэргэжилтэн багшийн шавиар оруулж байсан. Би тэгээд нэгдүгээр ангиасаа төгөлдөр хуураа үргэлжлүүлээд ХБДС-ийн төгөлдөр хуурийн ангид орсон. Улмаар бүжгийн ангид сурч байлаа.

-”Чугу” компаниа та зүтгэж байж хүүгийнхээ нэрээр нэрлэсэн гэсэн байх аа?

-Тэгтлээ их зүтгэсэн зүйл байхгүй ээ. Би компанийн нэр сонгох гэтэл ертөнцийн бүхий л бэлэг дэмбэрэлтэй нэр дууссан байсан. Гэр бүлийнхнийхээ эхний үсгүүдийг нийлүүлээд ч ижилсээд байсан. Тэгээд л хүүгийнхээ товч нэрээр нэрлэсэн. Багад нь өвөө нь Чулуудайг өхөөрдөөд Чугу гэж дууддаг байсан юм.

-Бат-Үүлийнх гэдэг айл жинхэнэ 60, 70-аад оны үеийн пянзны үнэтэй цуглуулгатай гэсэн. Тоо гаргаж байв уу?

-Тоо байлгүй яахав. Одоогоор 400-гаад сд гэрт бий. Пянз нь нэлээд үрэгдээд 50 гаруй байгаа .Төрөлжүүлээд хадгалдаг.Залуу цагт хит болж байсан бүхий л дуунууд аль бомоороо бий шүү. Нөхрөө дагаад би сд цуглуулах дуртай. Бид хоёр амрахдаа дуртай хөгжмөө сонсч тайвширдаг. Битлз, Роллинг Стоунзын цомогнууддаа илүү харам байдаг. Миний хувьд гадаадын олон сайхан сэтгүүл унших хоббитой. Захаасаа энд байж байна. Өөрийн амьдралд тусгах юм ч их байдаг болохоор зориуд захиалж цуглуулж байгаа. Сүүлийн 5 жилийн арвин цуглуулга бий. Нөгөө олон пянз чинь энд байж байна. Оюуны бүтээлийг одоо л монголчууд ойлгож байна. Үе дамжаад ирж байна гэдэг бас бахархмаар. Хамаг мөнгөө энэ пянзнуудад үрж байлаа. Ээж аавдаа ч зэмлүүлнэ. Манай нөхөр тухайн үед мөнгө хатуу байсан цагт Ренчинлхүмбэд байхдаа 1700 төгрөгөөр Битлзийн бүх концертыг/пянзыг/ цүнхтэй нь аваад ирж билээ.

-Энэ сэтгүүл дээр ч нүд унамаар чамин даашинз харагдаж байна шүү. Тань шиг ажил хэрэгч бүсгүй сонголт арвин байх?

-Ерөнхийдөө бол даашинз нэг их өмсөх дуртай биш. Костюмны талд илүү анхаардаг. Платье гоё л доо. Өөрөө гадаад явахдаа ази талаасаа хувцасны сонголт их хийдэг. Ганц нэг загвар таалагдвал хааяа захиалж хийлгэх үе байна. Цайвардуу цагаан шаргал өнгөнд би дуртай. Ямар ч үед гутлаа хувцастайгаа зохицуулахыг хичээдэг.

-Ажлын өрөө тань бурхан тахил ихтэй юм. Бодвол Амар хийдэд шавилдаг хүүтэй чинь бас холбоотой байх л даа?

-Тийм ээ. Холбоотой л доо. Хүү маань Амар хийдэд одоо 7 дахь жилдээ шавилж байна. Нэг ёсондоо хүү маань л бидэнд энэ болгоныг зааж сургаж байгаа. Ямар ч байсан би өглөө цайны дээжээ бурхандаа өргөдөг. Учиргүй байнга шүтээд байхгүй ч тогтмол хуралд нь хүүгээ эргэнгээ очдог. Бат-Үүлийн хувьд шүтээд байдаг юм бол байхгүй. Энэ бол миний л хийж сүсэглэх зүйл.

-Хүүгээ хийдэд суулгах санал ааваас нь гарсан нь гайхмаар санагддаг?

-Тийм ээ аав нь гаргасан. Манай хүн 90-ээд онд Ардчилсан Холбооны салбар зөвлөлийг байгуулна гээд хөдөөгөөр их явсан. Тэр үед Амарбаясгалан хийдийг үзээд их сэтгэгдэл төрсөн гэнэ лээ. Дөнгөж 90-н онд бурхан шашинаа чөлөөтэй шүтэх эрх сэргэж байсан үе болохоор тухай үеийн Амар хийдэд хэдхэн хөгшин ламтай, тэд нь хэдэн зуун жилийн турш өвлөгдөн ирсэн оюуны бүтээлүүдийг хадгалж хамгаалж нууж хаасаар одоо үетэй золгуулсан юм гэнэ лээ эдгээр сайн лам нарын залуу халааг хэзээ ч таслахгүй үргэлжлүүлэх ёстой юм байна гэж бодогдсон хэмээн манай хүн ярьдаг юм. Тэгээд л бага хүүгээ шавилуулахаар шийдсэн. Одоо Амар хийд нь буянтай буурал Гүрдава ренбүчи багш, Хамба лам Жамъяндагва нарын хандив, сүсэгтэн олны буянаар сэргээн засварлагдсан, 40 гаруй ламтай, олны хөлд дарагдсан сайхан газар болсон. Түрүүчийн лам нар нь Швейцарь улсад боловсрол эзэмшээд ирцгээж байгаа. Будда бол аугаа их философи шүү дээ. Одоо хүү маань Амар хийдийн оточ лам том эр болсон.

-Та үнэт эдлэлийнхээ цуглуулганд сонголт хэр хийдэг вэ?

-Мэдээж эдэлж зүүх л ёстой байх л даа. Миний хувьд тэр болгон өдөр тутам зүүж хэрэглээд байдаггүй л юм. Надад ээлтэй эрдэнэ бол сувд.

-Таны найз нөхдийн хүрээлэл маш өргөн нь мэдээж. Урлагийнхан нь илүү ойр уу?

-Манай хөгжим бүжгийнхэн их эвсэг хамт олон. Одоо болтол холбоотой ойр байдаг. Байнга л гэр бүлээрээ уулзаж үерхдэг.

-Та яагаад жолоо барьдаггүй юм бэ?

-Би уг нь жолооны үнэмлэхтэй л дээ. Бид гэр бүлээрээ явж байгаад аваарт орсноос хойш хашраад ёстой больё . Нэлээдгүй гэмтсэн болохоор “Жолооноос бусад нь болно” гэж боддог.

-Охин чинь сэтгүүлч мэргэжилтэй байх аа?

-Тэгэлгүй яахав.Охин маань өвөөгөө дуурайгаад зохиолч болно гэж ярьдаг. Нэлээдгүй юмыг бас хөөрхөн биччихдэг. Тэрийг нь бид хоёр дэмжиж, түлхүү анхаарч өгсөн.

-Ардын уран зохиолч С.Эрдэнэ агсны үр ачдаа өвлүүлсэн танай хойморт залагддаг зүйл байдаг уу ?

-Бий. Чулуудай маань өвөөгийн анхны ач хүү байсан болохоор их хайртай байсан. Ачдаа зориулаад хадам маань мөнгөн эмээл хазаар бэлтгэсэн, эр хүний чимэг хэт хутгыг Монголын нэг номерын дархан хүнээр хийлгэж дурсгасан. Өөрийнх нь Баяраа гэдэг зураачаар зуруулсан тосон будган хөрөг зураг байгаа. Эд бүгд манай гэр бүлийн үнэт өв болон хадгалагдаж явдаг. Эмээл хазаараа хүү маань хөдөө явахдаа авч явдаг. Хүүхдүүдийн маань ширээний ном нь өвөөгийнх нь түүвэр зохиолууд байдаг. Тэд маань гадаадад байхдаа өвөөгөө ямар агуу хүн байсныг улам мэдэрч байна гэж захиа бичдэг байсан.

-Та үйлэнд хэр вэ?

-Өө тэрэнд ёстой ноль(инээв). Багадаа хөгжим бүжигт байхдаа трапец өмд их оёж өмсдөг байсан. Тухайн үеийнхэн цөм л тэгж өмсдөг байлаа. Одоо бол юм оёдоггүй.

Монголын улс төрийн “гологдсон” хүүхнүүд
Улс төр бол харгис хуультай, өөрийн гэсэн өршөөлгүй дүрэмтэй. Энэ ертөнц эмэгтэй юм зайлуул гэж толгой илнэ гэж үгүй. Энэ рингэнд ан мана үзэлцэх бүсгүйчүүд л торойдог. Харамсалтай нь ихэнх нь тэгсгээд мөрөө хөөдөг. Социализмын үед одоог бодвол харьцангуй олон эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд ажилладаг байсан нь тэгшитгэх нийгмийнх нь илрэл байх. Өнөөдөр энэ тоо цөөрсөөр цөөрсөөр бараг тэгтэй тэнцэхэд хүрч байна. Ганц нэгийг эс тооцвол Монголын улс төрд удаан тэсч яваа эмэгтэй бараг алга. Монгол улс шинэ нийгэмд шилжин орсноос хойш тоолбол 20 хүрэхгүй шахам эмэгтэй их улс терд орж ирснээс өнөөдөр гуравхан нь торойж үлдээд байна. Жилээс жилд цөөрсөөр байгаа эмэгтэй гишүүд одоо хаана юу хийж явна вэ?

Х.Хулан

1996-2000    оны парламентад     туршлагатай   дипломатч  Хашбатын  охин Х.Хулан орж ирсэн нь улс төрч гэхээр л буурь суурьтай,  намбалаг Монгол бүсгүйн дур төрх санаанд ордог ойлголтыг эвдэж хаясан.  Томчуудтай шоволзтол үг сольчих энэ эмэгтэй аливаа  асуудалд шинжлэх ухаанчаар  ханддаг. Тэр оронд тийм  байдаг, энэ улсад ийм байдаг гэхчилэн Монголын хөрснөөс хэт тасарсан зүйл ярьдаг нь  зарим хүнд таалагддаггүй.  Хэдийгээр дөрөвхөн жил  парламентад суусан ч багагүй  тоос  манаргаад авсан. Журмын нөхдөө Ганцад илгээх ажлыг оройлон гүйцэтгэсэн, сөрөг хүчнийхээ намын лидер С.Баяртай жиг ургуулж, хөнжил дотроо намынхаа нууцыг дэлгэдэг гээд халуухан намтар түүнийх. С.Баяраас өрх тусгаарласнаас хойш хатагтай Х.Хулан Гадаад хэргийн яаманд төсөл дээр ажиллаад, охины хамт нам гүм амьдарч байна. Хэдийгээр нас нь дөч гарсан ч яг л 18-т үсээ годойтол сүлжиж өнгө өнгийн хавчаар зүүчихээд   гудмаар   алхаж   явдаг   Х.Хулан   ойрноос ордноор эргэлдэх болсон нь экс нөхрийг нь хардаад байна.

Д.Туяа

Эрдэнэтийн босс Ш.Отгонбилэгийг зуурдаар нас барсны дараа эхнэр Д.Туяа нь улс төрд ногоон гэрлээр орж ирсэн. Уг нь говь нутгийн бүсгүй ч нөхрийнхөө ажил үйлсийг залгамжилж Завханаас хоёронтоо сонгогдсон Д.Туяа гишүүн парламентын мисс байв. Донжтой хувцаслалт аядуу намуун зан түүний имиж. Түүнчлэн парламентын бүсгүйчүүдээс сайдын сэнтийд заларсан цөөхөн эмэггэйчүүдийн нэг. Урлагт ээлтэй, ятга хөгжмийг мэргэжлийн хөгжимчнөөс ч дутуугүй тоглочихдог хатагтай Д.Туяа одоо өөрийнхөө мэргэжлийн дагуу эмийн холбооны тэргүүнээр ажилладаг. Өөрийгөө улс төрөөс холдсон гэж үздэггүй энэ хатагтай дараагийн сонгуульд дарь нухаж суугаа.

Н.Туяа

Ардчиллыг төр барьж байсан он жилүүдэд Гадаад хэргийн сайдаар Н.Туяа хатагтай ажиллаж байсан. Эршүүд зантай, өндөр боловсролтой энэ хатагтайг гадаад хэргийн сайдаар эрчүүд санал нэгтэй томилсон нь түүний мэдлэгийг үнэлснийх. Тэрээр Монгол улсын анхны эмэгтэй гадаад хэргийн сайд байв. Түүний дараа С.Оюун гишүүн жил гаруй хугацаанд энэ албыг хашсан гээд тус салбарыг толгойлсон эмэгтэйчүүдийн тоо өндөрлөж байна. Өндөр өсгийтийг үзэж чаддаггүй энэ хатагтай ажлын шаардлагаар өмссөн туфлээ өрөөндөө орж тайлаад шидчихдэг байсан гэдэг. Тэрээр одоо хуучин утасныхаа ч дугаарыг солилгүй нам, улс төрийн ажлаас хөндий явна.

Б.Долгор

2000-2004 онд Өмнөговиос сонгогдож, парламентын шингэн, дуутнуудын тоог нэгээр нэмж байсан Б.Долгор хатагтай одоо ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажилладаг. Хөрөнгө мөнгө, ааг омгоор далайлгасан мөнгөний сонгуульд хүчин мөхөсдөж байсан энэ хатагтайд намынхан нь итгэл хүлээлгэж албан тушаалд томилдог нь түүний ажлын өндөр чадварыг үнэлснийх. “Хун” Долгороос дутахааргүй дуулчихдаг Б.Долгор хатагтай эрчүүдийн дүрмээр тоглохдоо өөрийн гэсэн хатуу зарчимтай. Тэрээр элдэв хар хорд оролцоод гүйгээд байхгүй, хэрийн хүнийг өөртөө ойртуулахгүйтэйгээ адилхан өөрөө ч хэн нэгэнд наалдаад гүйгээд байдагтүй.Нялуун зан түүнээс олж харахгүй.

Н.Гэрэлсүрэн

Насаараа эмэгтэйчүүдийн байгууллагад ажилласан Н.Гэрэлсүрэн хатагтай 2000-2004 оны парламентын гишүүн. Эмэгтэй хүний ер нимгэн ажилч хичээнгүй зангийн илэрхийлэл болсон .Гэрэлсүрэн хатагтай одоо хүүхэд эмэгтэйчүүдийн төлөө дуу хоолойгоо гаргаж яваа. Нэг их ганган дэгжин хувцаслаад гоёж гоодоод байдаггүй энэ хатагтай ажлын төлөө бол өөр зантай.

Б.Дэлгэрмаа

Ардчиллын лидер эмэгтэйчүүдийн нэг Б.Дэлгэрмаа хатагтайг нэрт зохиолч Банзрагч зууны манлай уртын дуучин Б.Норовбанзад нарын охин гэдгийг хүмүүс сайн мэднэ. Хуульч мэргэжилтэй энэ хатагтайн шудрага нь дэндсэн гэж намынхан нь битүүхэндээ жийрхдэг. Сүүлийн хэдэн сонгууль дараалан өвдөг шороодсон Б.Дэлгэрмаа хатагтай одоо “Норовбанзад” сангийнхаа ажилд түлхүү анхаарч ажиллаж байгаа гэсэн. Бэрхшээлийн өмнө өвдөг сөхөрч суудаггүй энэ хатагтайн нэр олон л албан тушаалын марафонд нэр яригддаг ч одгүй л яваа.

Н.Болормаа

10 жилийн сурагч байхдаа л эвлэл олон нийтийн ажилд тун чиг идэвх зүтгэлтэй явдаг байсан Н.Болормаа хатагтай, Улс төрд тэр эрчээрээ орж ирсэн. Хүүхдийн байгууллагад олон жил ажилласан Н.Болормааг Нордовын гэхээсээ илүү Хүүхдийнх гэж овоглодог. Улс төрийн тэргүүн эгнээнд олон жил дайтсан нэгэн. Насаараа албаны хувцаснаас салаагүй Н.Болормаа   хатаггай   ноосон цамц өмсөхөөр бие хөнгөрөөд эвгүй оргиод байдгаа хуучилж суусан. Боловсрол соёл шинжлэх ухааны яамны сайд байхдаа гэр бүл үймүүлсэн хэрэгт унаж, хэвлэлийн баатар болж байсан Н.Болормаа намын дарга М.Энхболдыг намынхаа бага хурал дээр улалзтал хэлж шуугиулсан.

Б.Мөнхтуяа

Барилгын бизнес эрхэлж байгаад улс төрд гэрлийн хурдаар орж ирсэн энэ  хатагтай 2004-2008 оны  парламентын гишүүн. Урьд нь олон жил парламентад сонгогдсон хашир туршлагатай улс төрчдийн голдуу хашдаг Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороог шинэхэн гишүүн Б.Мөнхтуяа хатагтайд даатгасан нь тухайн үедээ сонин үзэгдэл байв. Тэрээр одоо зев хооллолтын дэглэм сахиж жин хаяж, улам залуужиж гоо сайхандаа анхаарч, бас  нийгмийн идэвхтэй амьдарч байгаа. Тэрээр дараагийн сонгуульд хүч үзэхээр өөрөө өөрийгөө сойж явна.

Д.Алтай

Экс     ерөнхийлөгч Н.Энхбаяртай 10 жилд нэг ангид сурч байсан Д.Алтай хатагтай МАХН-ын эмэгтэйчүүдийн байгууллагыг толгойлж ажилладаг. Ажил хэрэгч, илүү дутуу зангүй энэ хатаггай 2000-2004 онд МАХН-ын нэрээр сонгогдсон. Хэрүүл маргаан, талцал жөтөөрхөл тасардаггүй     Монголын    улс төрд Д.Алтай хатагтай нямбай чамбай, ажил хэрэгч зангаараа эрчүүдийн талархлыг хүлээж ирсэн.

У.Нарангэрэл

Соц  дек  угшилтай   энэ бүсгүй МУИС-ын багшаас улс  терд   орж   ирсэн.   Хатагтай  Нарангэрэл   1996-2000  оны парламентын нэгэн содон дүр  төрх байв. Гэр бүлгүй, ганц  хүү нь авьяаслаг жүжигчин. Экс    гишүүн    У.Нарангэрэл одоо      нэг     төрийн      бус байгууллага        толгойлоод дуурийн театрын тоглолтыг өнжихгүй үзэж, ачаа дагуулж амар жимэр амьдарч яваа. Өөрөө ч европжуу төрхтэй, зан төлөв нь ч хатуу түүний хэлэх    гэснээ   хэлж,    хийх гэснээ хийдэг гэж ойрынхон нь үнэлдэг.

Д.Мөнхөө

Удвал ахайтан гэж эмэггэйчүүдийн байгууллагыг олон жил толгойлсон нэр хүндтэй эмэгтэй байсныг хүмүүс сайн мэднэ. Өнөө үед Д.Мөнхөө гуайн үгийг том жижиг, хөгшин залуугүй анхааралтай сонсож түүний үг жин дардаг. 1996-2000 оны парламентын гишүүн байсан энэ эмэгтэй улс төрөөс холдож “Гал голомт” хөдөлгөөний тэргүүнээр ажиллаж буй. Гэр бүл, эмэгтэйчүүдийн асуудалд ихээхэн анхаарал тавьдаг тэрээр одоо жендерийн тухай хуулийг УИХ-аар оруулахаар залуу гишүүдийг аашилж нэг аргадаж  эмэгтэй хүний мяндсан ухаанаа   уралдуулж  яваа. Түүнийг УИХ-ын гишүүн Н.Батбаярын ээж гэдгийг мэдэх нэг нь мэднэ.

Япончууд их аварга Дагвадоржийг мисс Б.Гантогоотой харджээ
Японы мэргэжлийн сумогийн их аварга Д.Дагвадорж Японы хэвлэлийн хамгийн том баатар хүн гэгддэг. Их аваргын гишгэсэн мөрийг алдалгүй дагаж явдаг бүхэл бүтэн “сүрэг” сэтгүүлчид Японд байдаг, гэрийнх нь гадаа ронож өнжин отож байдаг гэдэг. Хөл бөмбөг тоглосон хэргээр хоёр башё барилдах эрхийг нь хасч, Монголд ирж эмчлүүлэх үеэр бөөн япон сэтгүүлчид дагалдан ирж, их аваргыг рашаанд явахад нь Өвөрхангай аймаг руу даган явж, Өвөрхангай аймаг японы нэг тосгон шиг болсон удаатай. Улаанбаатарт үлдсэн сурвалжлагчид нь Монголд тааралдсан хүн болгоноос их аварга Асашёорюүгийн тухай асууж, Монголын сонинуудын редакц руу утасдаж, “Их аваргын аав ээж, ах дүүгийнх нь сонинд өгсөн ярилцлага байна уу?, аваргын гэргий Тамирын ээж нь ааваас нь салж залуухан хүнтэй суусан нь үнэн юм уу” гэхчлэн шалгааж байсан.

Тэр байтугай япончууд их аваргыг мисс Гантогоотой хардаж байжээ. Гантогоо Японд болсон миссийн тэмцээнд оролцож байсан, тэрчлэн Японы нисэхийн академид суралцаж төгссөн нэгэн аж. Тэрээр нэг удаа Японд сургуулийнхаа ойн арга хэмжээнд оролцож монгол үндэсний хувцсаа өмсөн “Дүүриймаадаж” байсан нь сониуч япон сэтгүүлчдийн дуранд өртсөн бололтой. “Их аваргын нутгийн мисс цас шиг цав цагаан охин энд суралцдаг юм байна, Асашёорюүтэй холбоотой. байж магадгүй” гэж хардан бичиж, сургуулийнх нь үүдээр эргэлдэж, хоолонд орох гэж явах үеэр нь зургийг нь нууцаар авч сэтгүүлд хэвлэж, бүр Гантогоотой уулзаж “Асашёорюү аваргыг таних уу?

Та хоёр ямар холбоотой вэ?” гэж асуусан юм байна.

Гантогоо “Би сэтгүүлчдийн ажлын хэцүүг мэднэ. Асуух нь хариулахаасаа хэцүү байдаг. Та бүхний ажлыг хүндлээд хариулъя. Уг нь их утгагүй асуулт байна. Монголын их аварга Дагвадорж ахыг монголчууд бүгдээрээ хүндэлж биширдэг. Би ч тэдний нэг. Их аварга Дагвадорж ах зөвхөн Монгол, Японд төдийгүй дэлхий нийт сумогийн их аварга энгүй хүчтэн, сайн бөх гэж мэднэ. Бүгдийг буруугаар бодох нь үндэсний эмгэнэл шүү дээ” гэж хариулсан нь, япон сэтгүүлчдийн санаанд нийцсэн бололтой. Энэ Монголын мисс их чамбай “хатуу самар” юм байна, их аварга Дагвадоржтой ч ямар нэг сүлбээгүй юм байна гэж гэсэн “залруулга” хийсэн гэнэ.

Дуучин Н.Ганхуягийн гэргий балетчин Ч.Батгэрэл: “Давахгүй гэсэн даваагаа долоо давна” гэгч болж Хуягаатай анх сууж байсан
Энэ удаагийн ярилцлагын маань зочноор СУАТ-ын бүжигчин, балетын урлагт амьдралынхаа 30 шахам жилийг зориулж яваа Ч.Батгэрэл хэмээх хатагтай уригдлаа. Гэхдээ хатагтай гэж нэрлүүлэх тун дургүй тэрээр “Намайг зүгээр л Батгэрэл гэж бичээрэй” гэж аминчлан гуйсан юм. Гэхдээ л түүнтэй уулзсан хэнд ч ийм нэгэн эрхэм сэтгэл төрүүлэхээр байсан болохоор ийн нэрийдсэндээ хатагтай Ч.Батгэрэлээс бяцхан хүлцэл өчих нь зүйтэй. Түүний хувьд Монголын шинэ үеийн балетын урлагийн нүүр царай болсон олон бүжгэн жүжигт өөрийн ур чадвараа гайхуулж чадсан нэгэн гэдгээс гадна түүнийг АЖ Л.Цогзолмаа гуайн бэр, дуучин Н.Ганхуягийн гэргий гэдэг овог байнга дагалддаг. Хэдийгээр тэр өөрийн гэсэн давтагдашгүй ертөнцтэй эмэгтэй хэдий ч энэ “овог”-оороо туйлын бахархдаг юм билээ. Хатагтай Ч.Батгэрэл хэвлэлд төдий л нээлттэй байдаггүй. Тун удахгүй “Инээмсэглэл” хамтлагийн 30 жилийн ойн тоглолт болох гэж байгаа билээ. Гоцлол дуучин Н.Ганхуягийн гэргийтэй амьдрал уран бүтээлийнх нь талаар ийн ярилцлаа.

-Таныг урлагийн гэр бүлд өссөн гэж сонссон юм байна?

-Яг урлагийн гэр бүлд өссөн юм байхгүй. Харин ээж маань бүжиглэдэг байсан. Би өөрөө 10 настайдаа хойно урлагийн сургуульд орно гэж зүтгэсээр байгаад явсан нь хожим балетчин болсон азтай хувь заяа байсан юм уу даа. Тэнд орос багш нараар хичээл заалгаж хагас цэргийн дэглэмтэй шахуу байсан тэр үеийн ангийн маань хүүхдүүдийн ихэнх нь одоо гадаадад амьдарч байна. Хэдийгээр балет гэдэг хүнд хедөлмөр шаардаж шантрах үе хааяа гардаг ч, харамсах сэтгэл хэзээ ч төрж байгаагүй юм байна. Заримдаа хоёр хоног бүжиглэхгүй байхад хөл гар маань хүнийх юм шиг болчих үе ч бий. Энэ их урлагийн тайзан дээр гараад 30 шахам жил болж байна гэж бодохоор багагүй урт хугацаа байгаа биз. Гадаадад явж байхад “Монгол хүн хирнээ балет бүжиглэдэг гэж үү” хэмээн сонирхож асуухаар их сайхан бахархалтай санагддаг.

-Ингэхэд та айлын хэд дэх охин бэ?

Манайх таван хүүхэдтэй айл. Хэдийгээр би том нь ч гэсэн гэрээсээ хол сургуульд сурдаг, хүнд мэргэжил эзэмшиж байгаа гэх мэт олон шалтгаанаар яг л отгон охин шиг нь эрхлээд өсчихсөн. Аав ээж минь биднийг өдий хүргэж өсгөж хүмүүжүүлсэнд нь баярлаж явдаг.

-Уучлаарай хүнийг харангуутаа тодорхойлолт өгөх нь өрөөсгөл ч таныг харахад их ихэмсэг бардам эмэгтэй нүдэнд тусаад байдаг?

Уулзаад ярилцахад өөр байгаа биз дээ(инээмсэглэв). Балетын урлаг гэдэг хүнийг гар хөлөө тэгш, биеэ цэгц авч явж байхыг сургадаг болохоор хэвшил болчихгүй юу даа. Өөрөөр хэлбэл сонгодог урлаг чинь дээдсийн эрхэмсэг урлаг болохоор хүнийг тийм хэвэнд оруулчихдаг гэж ойлгож болно.

-Олонх нь таныг дуучин Н.Ганхуягийн гэргий гэж овоглох гээд байдаг. Охиноо урлагт элэгтээ өсч байгаад мэдээж сэтгэл хангалуун байдаг байх?

-Мэдээж охиноо ирээдүйд балетчин болгоно гэж хэлж мэдэхгүй байна. Тэр хүн өөрөө л сонголтоо хийх ёстой. Ер нь тэгээд энэ дэлхийн эмэгтэй хүүхэд бүр бага насандаа үлгэрийн гүнж шиг хөөрхен болох юмсан гэж мөрөөддөг биз дээ. Тэр тусмаа миний охин урлагийн гэр бүлд өсч байгаа, дээр нь бэлтгэл сургуулилтанд намайг байнга дагаж явдаг болохоор балетчин болно гэж ярьдаг юм. Миний охин клипэнд балетын хувцастай гарсныг хүмүүс өхөөрддөг. Хүүхэд юм чинь”Би телевизээр гарч байна” гээд баярлана.

-Аргагүй л Цогзолмаа гуайн ач охин гэсэндээ хөмсөг нүднээс аваад байгаа байдал нь эмээтэйгээ адилхан юм билээ. Эмээгийн ганц “нар” нь байх даа?

-Тэгэлгүй яахав. Маам нь үргэлж өхөөрдөж эрхлүүлнэ. Ёстой нэг ширүүн дуугарч үзээгүй хүн. Ямар сайндаа жаахан байхдаа өвөр дээр нь сууж эрхэлж байгаад ээмэгнээс нь татаж чихийг нь сэтлэж байхав даа. Чихнээс нь цус гараад Хуяг бид хоёр ч сандраад нэлээд чанга дуугарсан чинь”Өө яахав. Нялх амьтан юу мэдээ санж” гээд дуугуй суугаад байсан. Бид хоёр бүр айж сандраад эмнэлэгт очиж чихэнд нь оёо тавиулж байсныг ерөөсөө мартдаггүй. Манай маам ийм тайван хүн.

-Батгэрэл гэдэг хувь хүнээр нь биш хадам ээж, нөхөр хоёроор чинь байнга овоглоход зарим үед залхмаар санагддаг уу?

-Юу гэж дээ. Харин ч би тэр сайхан хүнээр овоглуулж яваадаа өөрийгөө азтай хүнд тооцож явдаг. Тэгээд ч тэр хүнийг муугаар хэлж байгаа хүнтэй нэг ч тааралдаж үзээгүй болохоор маамаараа бахархаж явдаг. Одоо хэр нь сэтгэл дотор байдаг бүхий л хүндэтгэлээрээ хандаж явдаг. Миний хувьд хадмуудтайгаа хамт байхдаа өөрөө ярихаасаа илүү тэднийг сонсох дуртай гэж хэлж болно. Тэгээд ч Батгэрэл гэдэг хувь хүн балетын урлагтаа өөрийн чадлаар зүтгэж, тодорхой хүрээнийхэн мэдэх болохоор өөрийгөө товойлгох шаардлагагүй.

-Таны ээж дуучин хүргэнээ анх яаж хүлээж авсан бэ?

-Манай ээж, маам хоёр хоорондоо их дотно байдаг. Харин манай ээж Хуяг хоёр надаас илүү дотны найзууд шиг л байдаг. Ээж маань Хуягтай их ойлголцож харьцдаг. Мэдээж ээж гэдгээр нь хүндлэх зүйл байхгүй л яахав. Намайг анх Хуягтай суух үед ээжид эргэлзэх зүйл байсан юм билээ. Хэн ч гэсэн өмнө нь гэр бүлтэй байсан хүнтэй охиноо сууна гэхэд анх тааламжтай хандахгүй нь лавтай. Миний хувьд ч гэсэн Хуягтай суусан нь ёстой нөгөө “Давахгүй гэсэн даваагаар долоо давна” гэгч юм болсон доо.

-Яагаад энэ “давааг давахыг хүсээгүй” юм бэ?

-Юун түрүүнд Хуяг маань өмнө гэр бүлтэй байсан гэдгийг нь мэддэг байсан. Бас би хэзээ ч өөрөөсөө том биетэй хүнтэй суухгүй гэж ярьдаг байсан юм. Гэхдээ хүний хувь заяа болохоор бүх зүйл жамаарааболсон. Тэгээд ч би энэ сонголтондоо харамсдаггүй. Харин одоо хүртэл найзууд маань хилийн чанадаас хүртэл яриад “Чи том биетэй хүнтэй суухгүй гээд байсан. Яасан?” гээд даажигнаад байдаг/инээв/.

-Таны нөхөр дуучин Сараа, Оюундэлгэр гээд манай нэр хүндтэй бүсгүйчүүдтэй ханилж байсан нь хүмүүст сонирхох сэдэв бас болж байсан байх?

-Үгүй ээ. Манай гэр бүлд ийм зүйлийн тухай маргаан хэзээ ч өрнөдөггүй. Тухайн цагийн юм цагтаа л үлдэнэ. Сарантуяатай, Оюундэлгэртэй ч тэр ханилж сууж байсан нь үнэн юм чинь тэрийг заавал сөхеж дурсаад байх шаардлага надад байхгүй. Нэгэн цагт үндэслэж ургаж байсан навчис цаг нь болоод шарлаж унаа л биз. Энэ бүхэн надад ердөө ч төвөгтэй биш байдаг.

—Тэгвэл та охиноо Оюундэлгэрийн охинтой дотно байлгахыг хүсдэг үү?

-Эцсийн эцэст томчуудын гэр бүл салалтанд хүүхэд ямар ч буруугүй. Нэгэнт л манай нехрийн охин юм чинь бид дотно байхаас аргагүй. Тэр ч байтугай манай хоёр охид хоорондоо утсаар яриад, бие биенийгээ санаад байна гээд уулзаад инээж хөхрөөд байж л байдаг. Би тэр охиныг сайн сайхан амьдраасай гээд сэтгэл дотроо хүндэлж хайрлаж явдаг.

-Таныг хүүхдээ төрүүлж байхад багагүй шуугиан дэгдэж билээ. “Дуучин Ганхуягийн амьдралд Солонго татлаа” гээд л?

-Анх Солонгоогоо төрүүлж байхад хязгааргүй их баяраар бялхаж байсан. Ер нь бид хоёр цаг зав гарвал охиндоо зориулахыг хичээдэг юм. Гэхдээ би өөрөө их хатуу хүмүүжлээр хүмүүжсэн болоод ч тэр үү хааяа бага ч гэсэн “хатуу үг” илүүдэхгүй гэж боддог. Тэгэхгүй бол хэтэрхий нь дэндэх гээд байгаа юм. Манай охин нэлээд хөдөлгөөнтэй. Ер нь энэ гэрт хамгийн хатуу хүн нь би л байх(инээв).

-Таныг гадаадад ажиллаач гэсэн санал байнга ирдэг гэсэн. Яагаад явдаггүй юм?

-Үнэндээ манай ихэнх балетчин найз нар маань гадаадад амьдарч байна. Надад ч ийм санал одоо хүртэл ирсээр байдаг. Гол нь энд гэр бүлтэй болохоор зөвхөн амралтаараа аялан тоглолтоор явдаг. Мэдээж манайхыг

бодвол цалин хөлс, ажиллах боломж бүгд тэнд хангагдсан. Гэхдээ одоохондоо эндээ

багагүй ачаа үүрч байгаа болохоор аажимдаа л гадагшаа явж магадгүй. Гадаадынхан хүүхдүүддээ балет

заалгая гээд над дээр их ирдэг юм. Биднийг гадаадад явж байхад балетчин хүнд ямар нэг гуншин тодотгол хэрэггүй байдаг. Тэр Бизе, Чайковскийн гээд олон том алдартай хүмүүсийн нэрэн дор явдаг энэ урлаг өөрөө дэндүү эрхэмсэг урт удаан настай. Өерөөр хэлбэл энэ урлагийн буянаар хүндэтгэл

хүлээж явна гэдэг бахархалтай зүйл.

Амьдралынхаа ихэнх цаг хугацааг өнгөрөөсөн энэ тайзыг хэд хоноод санач ихсан байдаг бол?

-Тоглолт тараад нам гүм болчихсон тэр үед тайзан дээрээ гарч ирж удаан зогсоход их сонин мэдрэмж төрдег. Цаг хугацааг хожиж амьдрах юмсан гэсэн нууц бодол намайг яаруулах шиг.

-Ингэхэд та хадам эгч нарынхаа хэнтэй нь илүү дотно яриа дэлгэж амждаг вэ?

-Бүгдтэй нь л дотно байдаг. Манай Сувдаа эгч бараг дуугарахгүй. Нуруугаа бариад яг л хатан хаан шиг сууж байдаг юм. Бид хоёр хамт жимсэнд явах дуртай.

Б.Амархүү уурхайн эзэн болжээ
Буриадын Ардын жүжигчин Б.Амархүү Монгол нутаг руугаа гүйдэлтэй болсон нь их олон шалтгаантай. Аав Борхүүг нь Буриадын цирк гадуурхаж суудлаас нь буулгасанд тэрээр ихэд дургүйцсэн ч тэдний гэр бүл Монголдоо ирж суурьшсан билээ. Одоо аав нь Монголдоо бизнесийн салбарт тэр дундаа уул уурхайн салбарт хүч үзэж байгаа аж. Ашигтай нь үнэн ч, асуудал ихтэй энэ салбарт дөнгөж хөл тавьсан түүнд мэдэхгүй, чадахгүй асуудал багагүй байгаа юм гэсэн. Тийм болохоор Б.Амархүү гэр бүлийнхээ бизнест илүүтэй санаа тавьж ирж очих нь нэмэгдсэн аж. Мөн удахгүй Монголдоо тоглолт хийх төлөвлөгөөтэй байгаа болохоор уран бүтээлийн ажил нь ч ихээхэн байгаа гэнэ.

Тавантолгой төсөл монголын баячуудыг талцуулж байна
Монголын үндэсний хөрөнгөтнүүд “Таван толгой”-н чимээнээр “ичээ”-нээсээ гарч дээр дооргүй гүйлдэж байна. Хамгийн тансаг машин хөлөглөж харуул хамгаалалт, хар шилнийхээ цаан нууцлаг явж ирсэн баячуудын хөлийн хөнгөрөх болсон нь олны нүдчихийг бүлтийлгэж буй. “Ирээдүйдээ итгэж, баялгийг бүтээхээр” нэгдэж нийлж гарч ирсэн хөрөнгөтнүүдээ төр засаг өнгөрсөн өдрүүдэд сонссон ч Монголчуудын тамын тогооны үлгэр амар заяа эс үзүүлэх нь. “Хоёр Монгол хэрэлдэнэ, гурван Монгол зодолдоно” гэгчээр улсаа хөгжүүлэх твлөвлөгөөтэй урьдаа барьдаг бизнесменүүд маань галын шугамын хоёр талд гарах нь гайхаш төрүүлэв. Нэг талд “Монгол 999+ Үндэсний нэгдэл” ХК-ийн “Ажнай”-н Д.Бат-Эрдэнээр ахлуулсан “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван, “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр тэргүүтнүүдийн төлөөлөл бүхий ТУЗ явж байтал гэнэт МХАҮТ-ын С.Дэмбэрэл тэргүүтэй МАК-ын Нямтайшир, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, “Номин”-гийн Ш.Баярсайхан, “Наран трейд”-ын С.Болдхэт, “Голомт”-ын Т.Баясгалан гэх мэт бизнесийн луухгарууд шил даран ерөнхий сайдад өргөх бичиг барилаа. Өнгөрсөн 20-иод жилд зах зээлийн шуурганд унаж боссоор улсынхаа хөгжил дэвшилд чадлынхаа хэрээр хүч түрсэн хөрөнгөтнүүдээ түүхэндээ анх удаа санаа зориг нэгдэхийг харах сайхан ч байдал нүднээ илт хар сэр төрүүлж эхлэлээ.

Монголд хөрөнгөтэй Арваад хүний 200-гаад гэр бүл хөлжиж дэвжиж, аль л өнгөтэй өөдтэйг хуурч шүүрч залгилж байгааг хэвлэлүүд дохиолж байгаа. “Таван толгой”-г тойрон гэнэт сэхээрч буй тэдний амны үг ард түмний чихэнд бас тийм таатай тусахгүй байна. “Монгол 999+ Үндэсний нэгдэл” ХК-ны ТУЗ-ын дарга “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ сонгогдмогцоо индэрт “Миний хүү шиг олон Монгол хүүхэд баяжихыг хүсч байгаа” гээд л хөлжих баяжихаа яриад явчих нь нэг л биш ээ. Угтаа худлаа ч гэсэн эвтэй байхдаа хүчтэй гээд эхлэвэл арай өөр чихэнд буух байлаа. Яахав өнгөлөг, мөнгөлөг хүний л үг. Гадныхны нүд чихийг соронз адил татаж байгаа “Таван толгой”-н эргэн тойронд үндэсний хөрөнгөтнүүд үг хэлээ бодолцож байж дуугарах ёстой баймаар. “Олгой хагаравч тогоон дотроо” гэдэг. “Ажнай”-н Д.Бат-Эрдэнээр ахлуулсан үндэсний нэгдэл, МҮХАҮТ-ын С.Дэмбэрэлээр овоглуулсан хэсэг хоёр талд дайсагналцах нь гадныханы өгөөш болохыг хэлэх илүүц биз. “Бид чадна гэж явах нь зөв ч чадахгүй зүйлүүд дээрээ гадныхантай хамтарч ажиллах нь зүйтэй” гэх С.Дэмбэрэл Монголын бизнесийнхнийг хоёр талцуулсан хэргийн эзнээр тодроод буй.

Гэлээ ч 13 жил МҮХАҮТ-ыг толгойлж суугаа энэ эр сайн, муу үгнээс оргож буцах хүн биш гэдгээ юун түрүүн илэрхийлж байна. “Айлаас эрэхээр авдраа ухах” гэсэн бизнесменүүдийн маань хэн нь хэн бэг шалгах “Таван толгой” ёстой л нэгийг нь үзэлцүүлж нэхий дээлийг нь тайлуулж мэдэхээр болов. Хоёр талд цамнах баячуудын аль аль талд нь ая тал алдахгүй дунд нь цохиж яваа “Дүлзэнгүүд” ч байна. Юутай ч “Олдсоноо олигтойхон байж байгаад олборлочих” заяа алга бололтой догоо. Гэхдээ зөвхөн эхэлж байна.Цөөхөн монголчууд гарын арван хуруунд багтах баячуудаа даанч сайн мэдэх хойно “Нүд улаан мөнгө цагаан” гэж монголчууд зүгээр ч нэг хэлчихээгүй байх.

Ямартаа ч “Таван толгой”-н сургаар цочтол цугласан үндэсний хөрөнгөтнүүдийн хөл хөөр хэрхэн өрнөхийг даржин монголчууд зүрх даран харж сууна. Өнгөрсөн долоо хоногт олны өмнө сүр дуулиантайгаар заларч төр засагт үгээ дайсан шинэ цагийн хөрөнгөтнийг толгойлж яваа МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл 40 жилийн түүхтэй, Монголд ажиллаж байгаа бүх бизнесийн хэвшлийг төлөөлдөг ТББ-ыг 13 жилийн өмнөөс тэргүүлэх болсон. Тэрээр ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөхийн алба хашиж явсан, тоо томшгүй олон сонгуульт ажилтай.

Манай бизнесийн орчны зовлон, жаргалыг жинхэнэ мэдэх энэ ноёнтон нам бус ч олон төрд нүүртэй гэгддэг. Голтой, суурьтай ярьж чадах түүний ард бизнесийн “акул”-ууд уриа хадааж байгаа. “Ажнай”-н тодотголт экс гишүүн Д.Бат-Эрдэнэ “Монгол 999+ Үндэсний нэгдэл”-ийн ТУЗ-ыг даргалж “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван, “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр, “Макс”-ын Д.Цэрэнжигмэд гээд уртаас урт хөврөх төлөөллийн эрх ашгийг манлайлна. Эдийн засгийн хямралын үеийг манай баячуудаас хамгийн толгой гэдгэр давсан экс гишүүн өөртөө тунчиг итгэлтэй байх нь аргагүй. Хувийн онгоцоороо Өмнөговьд нисч бууж явдаг мань эр говийн уугуул иргэдэд хувь хишиг ч тараагаад амжсан. Өмнөх сонгуульд өвдөг шороодсон түүний машины дугуйн эрэг боолт гишүүн ахуйд нь тойргоороо явахад яаж ийгээд л суларчихдаг байсныг өөрөө ярьж байсан удаатай. Монголын бизнесийн ертөнцийг нойрноос нь сэрээсэн “Таван толгой”-н төсөлд үндэсний компаниуд

ийн хоёр талаас уухай хадаалаа. Монголчуудын туршлага, бэл бэнчин, хөрөнгө хүч дутна дутахгүй гэх талцал эргэлзээ хөвөрч байна. Монголд толгойтой болгон нь шахуу л ашигт малтмал, уул уурхай ярьж цэцэрхэж ахуйд “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” хэмээн ерөнхий сайд аядуу дуугарав. Өнгө мөнгө, мөс чанарын өрсөлдөөний уулзварт Монголын хөрөнгөтнүүд үүцээ ийн дэлгэх нь ямархан ирээдүйг даллах бол…

“Камертон” хамтлагийн Г.Мээдээ:Эмэгтэй хүний биеийн хамгийн муу шинжийг агуулсан хөх, бөгсгүй загвар өмсөгчид надад огт таалагддаггүй
Нэгэн цагт төв цэнгэлдэхэд латин Америкийн “алдарт” “No mегсу”-тэй хамтран дуулж фенүүдийнхээ сэтгэлийн хөөрлийг “дээд цэгт нь”хүргэж байсан “Камертон”-чууд удахгүй 15 насныхаа төрсөн өдрөөр фенүүдтэйгээ болзохоор яаравчилж байна. Тиймээс хоногийн 24 цагийн туршид чөлөө завгүй хөдөлмөрлөж буй тэднээс дуучин Галын Мэнд-Амарыг бид “Оддын нэг өдөр” буландаа урилаа. “Миний одонгийн хүүхэд болохоор одтой явдаг” гэж ээж нь үнэлдэг Мээдээг фенүүд нь сар шинийн баяраар мэндэлсэн гэдгийг андахгүй байх. Шоколад амттанаас буцдаггүй Мээдээ айлын 8 хүүхдийн 5 дахь нь бөгөөд багадаа гэрийнхээ чамгүй сайн чихрийн дайсан нь байж. Харин одоо бол Мээдээ дэргэд нь хэрийн эмэгтэй гологдохуйц “ажилч, нямбай” залуу болсныг нь түүний “Оддын нэг өдөр” нотлох байх.

Төрсөн өдрөөр маань онгойдог баар олддоггүй

-Оддын нэг өдөр” булангийн маань зочин Мэнд-Амар таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? Жинхэнэ “чка өдөр” ар араасаа үргэлжилнэ биз?

-Мэнд-Амар таных нь(инээв) ажлын нэг өдөр янз бүр өнгөрдөг. Жишээ нь: өнөөдөр бол хамгийн түрүүнд эртлэн босч, гэрээ цэвэрлээд ажлынхаа өрөөнд очиж ганцаарчилсан бэлтгэлээ хийсэн. Дараа нь хамтлагийнхантайгаа бүжгийн бэлтгэлдээ орж хэдэн цаг болсны эцэст та бүхэнтэй уулзаад ярилцлага өгч байна. Тоглолтгүй бусад үед бол сайн амарч чөлөөт цагаа зөв зүйлд зарцуулж өдрийг өнгөрөөдөг. Би ер нь нэлээд эртэч. Заримдаа оройтож унтвал арга буюу орой сэрдэг л дээ. Гэвч ихэнхдээ онцын шаардлагагүй мөртлөө өглөө 8 цаг өнгөрөөгөөд сэрчихдэг.

-Мээдээг эрт 8 цагт сэрдэг, гэрийнхээ ажлыг хийдэг гэхээр итгэх болов уу?

-Итгэлгүй яахав. Би өглөө 8 цаг 30 минутад сэрж дулаан гаражаас машинаа гаргахгүй бол бусад машинуудыг таглаад эогсчихно шүү дээ. Зарим үед бүр 7 цагт босч машинаа гаргахгүй бол болдоггүй юм. Би хэн нэгэнд найдалгүй гэрийнхээ ажлыг өөрөө л хийдэг. Тэгээд ч гэрийн ажлыг би сайн хийдэг. Өөрөө хоолоо хийж, хувцсаа угаана, гэрээ ч цэвэрлэнэ.

“Цагаан сар”-аар төрж Мэнд-Амар нэртэй болсныг чинь мэднэ л дээ. Харин энэ баярын сүрэнд дарагдаад төрсөн өдрөө өнгөрөөх үе нэлээд гардаг байх?

-Тийм ээ. Ер нь байнга шүү. Бага байхад ч, одоо ч цагаан сар таарчихна. Сүүлдээ ч түүндээ бараг дасчихсан. Цагаан сар болох гэж байхад, эсвэл дараа нь төрсөн өдөр маань болж таарна. Нэг удаа төрсөн өдрөө гоё тэмдэглэе гээд хичээж үзтэл битүүн, шинийн нэгэн, шинийн 2 гээд онгойх ресторан олддоггүй юм билээ. Тэгэхээр нь гудамжаар жаахан алхаж байгаад “За харъя” гээд больсон.

-Үүлэн дээр секс хийхийг мөрөөддөг гэж яриад хамтлагийнхнаасаа гоё хоч авсан гэсэн байх аа?

-Сансрын нисгэгч болсон шүү(инээв). Түүнийгээ бүүр мартчихсан байна.

Саяхан нэг сурвалжлагч ярилцлага авсан чинь бөөн секс асуугаад байхаар нь “Мэдэхгүй ээ! Мэдэхгүй. Чадахгүй ээ, чадахгүй” л гэсэн. Хаширсан хүн чинь тэгнэ биз дээ.

-Эрэгтэй хүнээс янз бүрийн үнэр үнэртэх шиг сэжгийн зүйл байхгүй гэж бас нэг удаа ярьж байсан. Сүрчгэндээ үнэнч гэсэн үг үү?

-Би нэг усыг үнэнчээр олон жил хэрэглэж чадахгүй. 1, 2 жилийн өмнө хэрэглэж байсныгаа сэргээж түрхэж болно. Гэхдээ усыг бол олон төрлөөр нь улиралдаа зохицуулж хэрэглэнэ. Мэдээж бас хувцсандаа тохируулж түрхэх хэрэгтэй. Би өнөөдөр Жоржи Армани түрхсэн. Бас нэг HUGO BOSS -ын хөгшин ус байдаг юм. Өөр хоёр чөлөөт стилийн ус бас сонгодог.

-Тайванбат анх “Камертон”-ы цалинг хуваарилдаг байхад өөрийг чинь шоколад мөхөөлдөст их хорхойсдог байсан гэж дурссан удаатай? Амттанд дуртай байх нь?

-Дуртай. Гэхдээ шоколадыг их хэмжээгээр идэж бас болохгүй байна аа. Наборны доторхи нь нил чихэр болохоор биед их хортой. Би өөрийнхөө бие дээр хорыг нь мэдэрсэн хүн байгаа юм. Нэг бүтэн наборыг кино үзэх хооронд идэхээр хүн болгон үр дүнг нь мэдэрнэ. Би багадаа чихрийн хордлого болж байсан л даа. Гэрийнхээ чихрийг их хулгайлж иддэг хүн биеэр нь хордлого арзайж гараад л баригдчихдаг байлаа. Гурилын хулгайч баригддаг шиг л байхгүй юу. Гоё торт идэх бас гоё шүү.Жимсний, молокотой торт бас онцолмоор амттай.

-Хамгийн сүүлд хэнээс хамгийн гоё үг сонссон бол?

-Хүнээс гоё үг сонсох гоё л доо. Нээрээ ойрд сонсоогүй юм байна.

-Хувийн цуглуулгаа хэр баяжуулж байна?

-Лаанууд цуглуулж байгаад больсон. Лаа их үрэлгэн цуглуулга юм билээ. Овоо цуглуулж байтал асаагаад дуусчихна. Нөгөө талаар лаа асаагаад гоё байя гэнгүүт нэг нь орж ирээд “Өө гэрэл унтарчихсан юм уу?” гэнэ. Тэгээд бүр утгагүй болчихно. Одоо бодоод байхад би их олон лаатай байсан. Лааны онцлог үнэр, өнгө тавиураас их шалтгаалж хаана тавихаа их бодох хэрэгтэй юм шиг байгаа юм. Харин одоо би гоё лааны суурь их зүгээр гэж бодоод байгаа. Надад нэг охин “Төгсөшгүй” тоглолтын дараа

хайрцагтай бэлэг өгсөн чимь лааны суурь байсан. Харахад их гоё чамин хийцтэй. Их үнэтэй байх гэж надад санагддаг. Хамгийн гоё бэлэг л тэр юм даа. Гэвч би хүнээс бэлэг авах дургүй л дээ.

-Яагаад?

-Сэтгэлд таараагүй бол хүний өгснийг хаях нэг хэцүү, хадгалах нэг хэцүү. Нүдэнд харагдаад байхад үгүй хийх хэцүү шүү дээ. Гэхдээ бэлэг бол сэтгэл байдаг нь гоё л доо.

-Тэгвэл сэтгэл хөдөлгөсөн гоё захидал?

-Дээр үед л нэг захиа ирж байсан. Одоо дахиад хэзээ ч ирэхгүй байх. Тэр үеийн фенүүд одоо бүгд том болчихсон. Өөр тийм үе бүрэлдэхгүй л байхгүй юу.

-Загвар өмсөгч өндөр гоолиг охид л таньд таалагддаг шиг санагддаг?

-Үгүй, надад загвар өмсөгчид таалагддаггүй. Угаасаа би тийм юманд дургүй. Дэлхийд алдартай дизайнерууд албаар моделиудыг эмэгтэй хүний хамгийн муу шинжийг агуулсан ташаа томтой хөх бөгсгүй, туранхай ясархаг биетэй хүүхнүүдээр сонгодог байсныг та нар мэднэ биз дээ. Гэтэл алдартай европын уран  зуратт хүүхнүүд нь махлаг, таарсан биетэй байсан нь харагддаг. Гэхдээ би ажлыг нь муухай ажил гээд байгаа юм биш. Хувцас өмсөх бол тэдний ажил. Харин загвар өмсөгчид надад таалагддаг гээд байхаар чинь би өөрийнхөө санааг хэлж байна л даа. Тийм охидууд надад таалагддаг гэвэл үгүй л дээ.

-Бүсгүй хүний юу нь өөрт чинь их содон тусдаг вэ?

-Хамгийн эхлээд гадаад байдал нь нүдэнд тусдаг. Тэгэхгүй зарим нь даруу сайхан зан, нүд нь гээд худлаа хэлдэг. Хүний эрхтэнг өмчилж болохгүй шүү дээ. Тэр хүн биеэ яаж авч явж, аятайхан байна? Түүний дараа би тэр хүний удам сударт нь асар их анхаарах болно. Гэрт нь галзуурч үхсэн хүн байсан уу, эсвэл эцэг эхгүй өнчирч хоцорсон, ёс суртахууны доголдол зэрэг нь их чухал. Муу санаатай хүний ч хариулт юм уу даа! Гэвч тоглоом ч үгүй, энэ нь их чухал.

-Гар утас гэж дуу дуулдаг хүн хоёр ч утас барьдаг юм байна. Таны гар утас?

-Хоёр утас хэрэглэвэл сарын төлбөр 1 утас хэрэглэснээс илүү хямд юм гэж үзсэн л дээ. Ийм гэдгийг судалгаа хийж үзэзд, амьдрал дээр нотолж мэдсэн учраас л хоёуланг нь барьдаг.

-Фен охид чинь Монгол Леонардо гэдэг байлаа. Ер нь багадаа ямархан хочны эзэн болж явав?

-Ёо! Ер нь Леонардо гэдэг чинь үнэндээ бол хоч болчихсон шүү(инээв). Сургуульд бас цэцэрлэгт зөндөө хочтой байсан. Муур, шар муур щартай гэжхүүхдүүд хочилдог байсны учир нь би багадаа шар хүүхэд байсных. Түүнээс өөр одоо болтол дуудуулдаг хочгүй.

- Арван жилийнхэнтэйгээ одоо уулзалддаг биз дээ?

-Хегжим бүжигт манай ангийнхан 20 охин 2 хүүтэй байлаа. Манай ангийн охид одоо ихэнх нь хүүхэд гаргаад амьдрал зохиочихсон. Би 10 жилд бүлгэмийн зөвлөлийн дарга, 8-р ангидаа ангийн дарга сонин хүүхэд байлаа. Бага ангидаа харин дарга байгаагүй. Манай Болдоо багадаа ариун цэврийн дарга байсан. Хамгийн хэцүү дарга нь байсан санагддаг юм. Хүүхдүүдийн оймс гутлыг нь тайлуулаад хөлийг нь гаргаж үздэг эрхтэй нь байсан. Манай сургууль тухайн үед их хатуу дэлгэмтэй нь байсан болохоор онц сурдаг хүүхдүүдийнх нь ширээ дарцагтай, сүртэй байлаа. Харин миний ширээнд дарцаг байгаагүй ээ.

—Мөнгө ба Мээдээгийн тухай?

-Мөнгөний хувьд болж егвел тооцоотой байхыг хичээдэг. Хоёрт одоо 20 гарсан хүн мөнгө цуглуулна гэж дэлхийн аль ч оронд байдаггүй шүү дээ. Өв хөрөнгө л өвлөхгүй бол ерөөсөө тийм байдаггүй. Одоо миний нас үе бол хөренге зоорьтой болохыг агуу ихээр эрмэлзэж яваа үе гэж болно. Миний хувьд олдог, үрдэг нь яг адилхан. Тэгэхээр цаанаа зоорилоод, хураагаад, хадгалаад байдаг юм нэг их байхгүй.

-Тоглолт ч дөхөж байна. Үсээ яаж өөрчлөх бодолтоп байна?

-Угаасаа би үсээ нэг их өөрчлөөд байх биш. Тоглолтын үеэр ярьж байгаад болох байх.Ямар үсчингээр үсээ засуулахаа сайн мэдэхгүй байна.

-Гэртээ амрахдаа ямар хувцас өмсөх дуртай вэ?

-Зүгээр л даавуун зөөлөн биед эвтэйхэн хувцас емсдөг. Надад гэрт өмсдөг хоёр хувцас байдаг. Нэг нь олсон даавуун зөөлөн өмд цамц, унтлагын хувцас ч хийсэн эолно. Негөөх унтлагын шмд. Харин би гэрийн халатыг усанд орсон үедээ л хэрэглэдэг. Материал нь зүгээр л гар нүүрний алчуур шиг даавуун.

-Ээж чинь тусдаа амьдардаг ч хааяа утас цохиж хаа явна гэнэ биз. Ээждээ хэр тустай хүү вэ?

-Ээж хааяа ярина. Манайх эхээсээ наймуулаа. Бүгд амьдралд хүрчихсэн. Хэн нэгэндээ дарамт шахалт болдоггүй. Би хамгийн гол нь дүү нараа ямар сургуульд орж суралцах вэ? Ямар мэргэжил эзэмших вэ гэдэгт нь санаа тавьдаг.

-Эр хүний хувьд хатуу гэгдэх ундаанд ямар сонголтоор ханддаг вэ?

-Уг нь эсгэж уудаг болохоор хүний биед сайн нь ч юу байхав. Үнэр нь муухай. За архинд ямар ч үед сайн нэр байдаггүй шүү дээ. Хамгийн адгийн амт үнэртэй. Би архинд бас дургүй. Харин маш сайн чанарын вискиг коктейль маягаар ууж чадна. “Мартини”-гхүйтэн уух гайгүй. Тэгээд ч ер нь Монгол хүний биед архи пиво хэзээ сайн байлаа?

Фенүүдийн бэлэг дурсгал тусгайлан хадгалагддаг уу?

-Монголчуудын хувьд бие биедээ сүртэй бэлэг өгөөд байдаггүй шүү дээ. Гадаадынхныг ажиглахад тоглолт нь дүүрэн цэцэг, бэлэг болчихсон л байдаг. Монголчууд тоглолтоос сайхан сэтгэлийн ханамж л авах дуртай улс. Харин хүмүүс тоглолтын дараа зураг их хамт авахуулаад сүүлд нь дурсгадаг. Тийм зураг их байгаа.

-Мээдээ ямар ямар амьтан тэжээж байв аа?

-Зөндөө л амьтан тэжээж байсан. Нохой, яст мэлхий, загас олон төрлөөр нь өөрөө тэжээж байлаа. Одоо бол аль нь ч байхгүй. Харин цэцэг тарьж байгаа шүү. Зүгээр Фенг Шүгээс нэг хулс авч ургуулж байна. Монголоор дүүрэн хулс байна. Заримдаа гоё тайраад засч хараад сууж байх нь гоё.

-Шашин шүтлэгт хэр хүндэтгэлтэй ханддаг вэ?

-Би хэрэгтэйг нь аваад л, хэрэггүйг нь авдаггүй. Хүнд буян болоод анхаарлаа хандуулах дуртай. Харин тэгж ч болохгүй, ингэж ч болохгүй гэдэг олон хоригт нь дургүй.Хулсныхаа учрыг олохгүй байгаа

-Мээдээгийн галынхаа өрөөнд байгаа дүр зураг сонин байна?

-Би хоол хийх дуртай. Ялангуяа хөнгөн чанарын хоолонд бүр ч илүү. Зарим үед махгүй шөл ч юм уу? Өөртөө зохицуулаад л хоолоо хийчихнэ. Гадуур хүнсний гоё гоё амтлагч, шөлнүүд ихэлбэг болж. Өөрийнхөө жорноос бяцхан нууц задлахад шинэ ногоогоор махгүй шөл хийхэд гоё байдаг. Хамгийн гол нь ногоогоо маш нарийн дарааллаар хийх хэрэгтэй. Буцалгахдаа хүртэл зүгээр хутгаад байхгүй тойруулж хутгах маягтай.

-За цааш нь хувцасны шүүгээнд анхаарлаа хандуулъя?

-Костюм болон арьсан эдлэлийн хувцаснуудыг нэг талд нь өрөөд төрөл төрлөөр нь хувцаснуудаа өнгө өнгөөр нь ялгаж тавина. Өмд гэхэд даавуун, зузаан, жинсэн, өргөн өмд гээд ялгаж салгаж эвхээд тавихгүй бол холилдохоороо муухай болчихно. Арчилгааг нь мэдээж би өөрөө л хариуцна. Тэгээд ч би хүнээр хувцсаа угаалгах дургүй. Нэг бол хувцас муухай болгоно, эсвэл дутуу угаачихдаг юм.

-Ямар угаалгын нунтаг сэтгэлд чинь нийцэж байна?

-Угаах хувцаснаасаа шалтгаалаад л авна даа. Багахан хэмжээний цагаан хувцас угаах бол дэлгүүрт орж гараар угаах боломжтой тийм хэмжээний угаалгын нунтгийг сонгоно. Яг тийм компаний тийм фирмийнх гэж туйлшрах дургүй. Би тэгээд ч эмэгтэй хүн шиг яаж тийм нарийн ширийн юмыг мэдэх вэ дээ.

-Тусгай угаалгын цэгүүдэд очиж хувцсаа угаалгах үе байх уу?

-Очмоор л байдаг. Гэхдээ дургүй.

Гадаадад тоглолттой үедээ тмэдээж хувцасны сонголт хийдэг байх. Аль нь илүү цуглачихдаг вэ?

-Сүүлийн үед би цагаан оймс маш их цуглуулдаг болчихсон байна лээ. Бараг 30 орчим болсон байх шүү. Арай дэндүү юм гэж бодоод их дэлгүүр орж хар эрээн шоотой шоогүй оймс авлаа. Цагаан оймсоо дагаад пүүз, жинсэн өмд их болж байна. Уг нь би даавуун емденд их дуртай л даа даанч даавуун өмд Монголд зохимжгүй салхи сийгээд байх юм(инээв). Тэгээд даараад одоогоор өмсөхөө больсон.Шивээс, бие цоолохыг би гаж гэж үздэг

Танайхан ямар овогтой вэ?

-Манай аав Сүхбаатар аймгийн Онгон сумын харъят. Би өвөө эмээгээ үнэхээр мэдэхгүй. Намайг төрөхөөс өмнө тэд өөд болцгоочихсон. Аавын өвөөгийн Санжаажамаа гэсэн нэрээр явдаг.

-Чи чихээ ч цоолоогүй юм байна. Шивээсээр гоёх дуртай юу?

-Надад шивээс байхгүй. Би жаахан хуучинсаг үзэлтэй хүн. Шивээс, бие цоолох зэргийг ямар нэгэн гаж гэж үздэг, дургүй. Шивээстэй хүнд нүүрэн дээр нь ямар гоё юм бэ гэчихээд цаанаа өөрөө бол дургүй. Надад аягүй муухай санагдаад байдаг юм. Ялангуяа эмэгтэй хүнийх бол. Шивээсийг дээр үед тамга гэж үздэг байсан. Хэн нэг хаан зарцаа тамгалж байж. Дундад зууны үед тамгалж таних тэмдэг хийдэг байсан гэдэг. Тэгэхээр шивээсний үүсэл муу юмнаас гаралтай юм биш үү? Эсвэл индианчууд бие биенээсээ овог аймгаа ялгахын тулд нүүр амаа будаж байсан ч гэдэг юм уу?

-Тэмдэглэж хөл алддаг ямар баяр байдаг вэ?

-Би ер нь их зожиг хүн юм уу? Хүүхэд байхад шинэ жилийг хүлээдэг байсан. Одоо Монголд хүндрэлтэй баяр их байна. Цагаан сараар идээд л бөхөө хараад өөр юу ч бүтээхгүй. Наадам бас олон өдөр болж модны дор очиж мах шарж ирээд, айраг уугаад суучихна. Хэрэггүй олон баяр байна. Ганц орой болоод өнгөрдег бол гоё. Манайх бүр сараар нь тэмдэглэх нь хэцүү.

Үе мултарсан шавьдаа сэтгэл алдарсан ХАСАР ЖАГАА гэргийдээ буцаж ирэв
Драмын театрт ард олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн сайхан хосууд бий. Тэдний нэг нь “Хасар”-ын дүрээрээ алдаршсан УГЖ Жаргалсайхан, Урнаа нар. Оюутан ахуй цагаасаа ижил дасал болж амьдрал холбон урлагийн алтан тайзнаа хослон зүтгэж буй тэднийг хаа ч явсан нүд унаган эргэн хардаггүй хүн ховор. Хатуу хахир хуульд захирагддаг урлагийн “гал тогоо”-нд өдий олон жил үнэнч явж ирсэн тэдний хайр сэтгэл, хамтын амьдралын тухай гэгээн сайхан дурсамжууд ч арвин. Ямартаа ч дөнгөж 10 жилийн босго даваад оюутан болох гэж явахдаа эхнэртэйгээ учирсан “Хасар” Жагаа тун хүчтэй дурлаж, хөгжилтэйгээр хайр сэтгэлээ илчилж байсан гэдэг. Гадаадад сургуульд явах гээд бүртгүүлж зогссон Урнааг ирээдүйн хань нь анхны харцаар олзолж, тухайн үеийн моодны барьж явсан гялгар торных нь бүсгүйтэй учиргүй адилыг нь гайхаж танилцаж байж. Тэр цагаас хойш хайртайгаа цаг ямагг илчлэх болсон найз залуугаа жүжигчин Урнаа гэнэтхэн нэг өдөр сорьж, “Үнэхээр хайртай юм бол үнэнээ батал” гээд цайны халбагаар нэг давс үмхүүлж орхисон дурсамж байдаг. Хайраа илчилсэн баатар эрийн дүртэй “Хасар” Жагаа нүднээсээ нулимс урсгаж сүйд болж хөглөснөө нэгэнтээ хэвлэлд ярьсан байдаг.Тайз дэлгэцийн олон сайхан бүтээлүүдэд хослон тоглож, хамтын амьдралынхаа зам мөрийг авьяас билгээрээ урлаж яваа цуутай хосын амьдралд ан цав үүсч саяхнаас хоёр тийш болсон тухайд сониуч зарим нь нүд чих тавих болсон билээ. Нэгэн үеийн тайзны сайхан залуугаар тодорч, охид бүсгүйчүүдийн нууцхан харцыг булааж явсан “Хасар” Жагаа урьд өмнө ч хазгай гишгэж гэргийгээ гомдоосон удаагүй болохоор урлагийнхан ч төдий л ойшоож үзээгүй нь аргагүй. Урлагийнхны амьдрал тогтворгүй гэж захын нэгний амнаас унадаг ч хамтын амьдралаа хайр халамжаараа өнгөлж тордон авч явж ирсэн энэ цуутай хосын дундах ан цавын эзэн оюутан шавь нь болж таарчээ. Дөнгөж хорь хүрч яваа залуу бүсгүй Урнаа, Жаргалсайхан нарын багшилдаг хувийн сургуулийн оюутан бөгөөд аль алинийг нь сайн мэдэх дотны хүн аж. Залуу халуун бүсгүй урлагт хорхойсож, уран бүтээлээр өвчилсөндөө ханьтай бүлтэй багштайгаа учир ургуулснаа ч нуух хүсэл байгаагүй бололтой. Театрт хамт жүжиглэн сургуульд ч цугтаа багшилж байгаа тэднийг хөндийрүүлж чадсан оюутан бүсгүй царай зүс тэгш нүдэнд дулаахан нэгэн гэгддэг юм байна. Харин хаа сайгүй хадааж хэрэг мандаасныхаа дараа хэсэгтээ хөндийрсөн гэр бүлдээ эргэн ирэх “ухаан” “Хасар” Жагаад байж. Одоогоор ам өчгөө өгч гэргийтэйгээ хамтдаа амьдарч байна. Үнэ цэнэтэй амьдралаа бүрэн бүтнээр нь авч үлдэж чадсан эхнэрийнх нь ухааныг шагшин урлагийнхан хэсэгтээ ам хуурайгүй сууцгаана.

Хорвоогийн сонин хачин
ХАМГААЛАГДСАН БУЛШ

Төв Азийн хэвлийг ороосон Хятадын алдарт цагаан хэрмийг бариулсан эртний хаан Ши Хуандийг түүнд зориулан байгуулагдсан, газар доорхи асар олон суваг шуудуугаар холбогдсон булшны бүхэл бүтэн байгууламжид нойрсож буй ажээ.

Сима Чиан хэмээх түүхийн бичээч манай он тооллоос өмнөх 2 дугаар зуунд бичихдээ, энэхүү булшны эргэн тойронд газрын доогуур урсах мөнгөн усны гол хамгаалж байсан бөгөөд тэрхүү мөнгөн усан голыг хүмүүс гаднаас нь ямар нэгэн механизмаар хөдөлгөөнд байнга оруулж урсгалтай болгож байсан ажээ. Хэдийгээр Сима Чиан нь олонд алдаршсан нэр хүнд бүхий түүхийн бичээч байсан боловч хүмүүс түүний бичсэн энэхүү зүйлийг ямар нэгэн домог хэмээн үзэж нэг их тоохгүй байсан байна.

Гэвч сүүлийн үеийн дээрх газарт хийсэн малтлагууд нь Чианы бичсэн зүйлсийн үнэн бодитойг улам ихээр нотлох болсон ажээ. Guangming Daily хэмээх хятадын албан ёсны сонинд мэдээллэхдээ, дээрх булшны эргэн тойронд хийсэн химийн шинжилгээгээр энэ орчинд мөнгөн усны агуулга ердийнхөөс асар их хэмжээтэй байгааг нотолсон ажээ. Сима Чианы бичсэн түүхийн баримт бичгүүд дахин эрдэмтдийн итгэлийг хүлээсний нэгэн илрэл бол тэрхүү булшийг ухах ажил цаашид маш хянамгай байдалд маш удаан, нухацтай явагдаж байгаагаас харагдаж байгаа ажээ. Учир нь Чианы түүхийн бичээст бичихдээ, “Мөн энэхүү булшийг хөндөхөөр зориглосон хэн боловч тусгай төхөөрөмжилсөн оньсон занганд оногдох буюу бусад хамгаалалтын зэвсэгт лавтай өртөн хөнөөгдөнө ” хэмээсэн байна.

СУЙА ОТГИЙНХОН

Амазонк мөрний хавь газар шигүү ой тайгын дотор индианчуудын Суйа (дорвогор уруултай) хэмээх отгийнхон нь амьдардаг. Хүн амын нийт тоо нь 60 орчим.

Эдний заншил ёсоор эхнэртэй болсон эрэгтэйчүүдийн доод уруулыг цоолж, тойрог нь 5-7 см, бүдүүн нь 2 см бүхий цагираг хийдэг байна. Энэ нь өрхийн “тэргүүлэгчид” үзүүлдэг хамгийн өндөр хүндэтгэлийн тэмдэг аж. Цагариг хийлгэсэн Суйа хүн түүнийг уруулаас нь огт салгадаггүй. Зөвхөн усанд ороход цагаригаа түр авч тавиад, нүүрээ гараараа дарж сууж биеэ угаадаг бөгөөд биеэ угааж гүйцсэн дор нь цагаригаа дахин хийж авдаг. Тэд цагариггүйгээр хүнд харагдахаас маш их ичдэг авч ямар ч хувцас хунаргүй нүцгэн шалдан явахаас ер ичдэггүй юм. Тэд усанд орсны дараа цагаригныхаа дээд тал болон уруулаа улаан будгаар будахаас гадна чихэндээ зүүсэн цагаригаа (ээмэг) шохойгоор будаж, хөмсөг, сормуус, уруулаа бас улаан будгаар буддаг байна. Биеэ ингэж будсан хүнийг тэд маш их гоё “хувцасласан” гэж үздэг.

Суйа отогтонгуудын дотор отгийн толгойлогч Пентоти л гурван эхнэртэй байна. Том эхнэр нь бүх аялалд нөхрөө дагаж явдаг, дунд эхнэр нь дал модны навчаар утас ээрж, юм нэхдэг ба бага эхнэр нь хоол хийдэг байна. Хоолонд голдуу загасны мах хэрэглэдэг бөгөөд сав суулгыг шавраар хийдэг юм.

КИМОНОГИЙН ХАРААЛ

Хараал хүрсэн хувцас, түүнээс нь шалтгаалан эзэнд нь элдэв хохирол учирсан тухай маш олон мэдээлэл байдаг боловч 17-р зууны үед нэгэн японы Кимоно шиг ихээхэн дуулиантай хэрэг үүсгэж, хор хохирол гаргасан зүйл тэмдэглэгдээгүй ажээ.

Токио хотноо аж төрдөг нэгэн айлын эхнэр нөхөр хоёр охиноо насанд хүрэхэд нь ганган кимоно бэлэглэхээр болжээ. Гэвч охин нь төрсөн өдрөөсөө яг дөрөв хоногийн өмнө гэнэтийн өвчнөөр өөд болжээ. Ганган кимоно нь дунд охинд нь очив. Гэвч дунд охин нь мөн л төрсөн өдрөөрөө кимоног өмсөхөөсөө дөрвөн өдрийн өмнө аянганд ниргүүлж нас барсан байна. Кимоно нь хамгийн бага охинд нь очсон ч мөн л насанд хүрэх баяраасаа дөрөв хоногийн өмнө галзуу үнэгэнд хазуулан нас барсан аж. Ийм явдлын дараа хөөрхий эцэг, эх хоёр нь кимоноод учир байна гэж сэжиглээд ламд үзүүлжээ.

Тэгтэл ламтан кимоно нь хараалтай шатаах хэрэгтэй гэж зөвлөв. Ламын үгээр кимоноог гэрийнхээ гадаа шатааж байтал нь гэнэт хүчтэй салхи дэгдэж, цогийг нь ийш тийш шидлэн хотыг тэр аяар нь хамран Токио хотын 1/4 хэсгийг шатаасан аймшигтай түймэр дэгдсэн байна.

1657 онд Токио хотноо гарсан энэ түймрээр 300 сүм, 500 орд харш, 61 гүүр, есөн мянган лангуу юу ч үгүй шатаж, 100 мянга гаруй хүний амь хохирсон юм.

GLOOMY SUNDAY ХЭМЭЭХ НЭГЭН ДУУ…

1933 онд анх Унгарын зохиолч Reszo Seress гэж хүн зохиосон бөгөөд тэр цагаас хойш 17 хүн амиа хорлосон нь бүгд энэ дуутай ямар нэг байдлаар холбоотой болж энэ дууг Унгарт хориглосон байна…

Унгарт хориглогдсон төдийгүй АНУ-д ч хориглогдсон байна. Шалтгаан нь ойлгомжтой. Амиа хорлосон хүний сүүлд үлдээсэн захиан дээр нь энэ дууны үг байдаг байж. Мөн The Suicide Sonд гэж дэлхий даяар алдаршсан билээ. Rezso Seress гэгч 1933 онд зохиосон юм байна. Тэрээр энэ дууг ийм зүйлд хүргэнэ гэж огт бодоогүй байсан байх. Энэ дуугаа хүмүүст хүргэхэд түүнд дуулах дуучин хэрэгтэй байлаа. Энэ үед дуучин олоход үнэхээр хэцүү байж. Нэгэн дуучинд санал болгохдоо “Энэ дуу гунигтай бишээ. Энэ бол аймаар муухай гомдол цөхрөлийн дуу” гэж хэлжээ. Эцэст нь тэрээр дуугаа олонд хүргэж чадсан юм. Анх гарсан долоо хоногтоо л gloomy Sunday best seller болсон юм. Rezso Seress өөрийн сүйт хайрт бүсгүйдээ холбоо барьж энэ тухайгаа олонд хүргэх төлөвлөгөөтэй байжээ. Гэтэл дараагийн өдөр сүйт бүсгүй нь амиа хорлож нас барсан байлаа. Харин түүний хажууд нэг жижигхэн цаас байсан байж. Түүн дээр нь Gloomy Sunday гэж бичиг байжээ.

Хамгийн гол нь сүйт бүсгүй нь Gloomy Sunday дууг сонсоод амиа хорлосон байна. Харин зохиогч залуу маань энэ дууныхаа тухай “Би гэмтсэн үедээ энэ дууг зохиосон үхлийн дунд зогсож байна гэж надад бодогдсон. Тэгээд би бүх сэтгэл зүрхэн дэх харуусал гомдлоо энэ дуундаа хийсэн. Тийм болохоор энэ дуу бусдад яг энэ шиг санагдсан байх” гэжээ. Тэрээр 1933 онд дуугаа зохиогоод 1968 онд байшин дээрээсээ үсэрч амиа хорлосон байна. Хамгийн хачирхалтай нь тэр өдөр Sunday байсан байна. Мөн 1997 онд Billy mackenzie энэ дууг дуулаад аавынхаа гэрийн ойролцоо амиа хорлосон байна. The Associates гэдэг хамтлаг 1982 онд billie holiday-гийн хувилбарыг дуулаад амиа хорлосон байна. Бас holiday-ийн хувилбар simpson хүүхэлдэйн киноны Treehouse of Horror XVII гэдэг анги дээр гардаг юм байна. Энэ дуу 100-гаад хүний амь насыг авч оджээ. Мөн нэгэн 14 настай охин усанд живж амиа хорложээ. Хэдэн хүн энэ дууны нотыг авч явж байгаад бас амиа хорлож үхжээ. Мөн энэ дууг тайзан дээр хөгжимдөж тоглож байхад түүнийг үзэж байсан хэдэн хүн өөрийгөө буудаж амиа хорлосон гээд олон баримт байдаг байна.

Бөх тайлбарлагч, улсын начин Ганбаатар агсны гэргий Н.Тунгалаг: Ханиа бурхан болсон гэдэгтэй одоо ч эвлэрч чаддаггүй
Нaадмын ногоон дэвжээ хүчит бөхийн барилдааныг хүнгэнэсэн сайхан дуу хоолойтой бөх тайлбарлагч А.Ганбаатар агсангүйгээр төсөөлөхийн аргагүй байсан үе саяхан. Наадам, цагаан сарын барилдаанд аядуу намдуухан бөх тайлбарлагч А.Ганбаатар агсны цээл сайхан хоолой олны сэтгэл, айлын гэрийг дүүргэдэг байсан нь маргашгүй үнэн. Монголд төдийгүй дэлхийд данстай эгэл бөгөөд ижилгүй авьяастай энэ, хүний амьдралын тухай “Бид мартахгүй буландаа нийтэллээ. Хийж бүтээх ид насандаа цаг бусаар хорвоог орхисон түүний арын албыг амжуулж, түшиг тулгуур нь болсон ханийнх нь сэтгэлийн үгийг хуваалцлаа. Ингээд уншигч танд бөх тайлбарлагч, МУ-ын начин А.Ганбаатар агсны гэргий Н.Тунгалагийн яриаг хүргэе.

-Талийгаачтайгаа анх танилцаж байсан гэгээн дурсамжаас тань хуваалцаж болох уу?

-Би ханьтайгаа 1993 онд анх танилцсан юм. Заяаны хань зам дээр гэдэг шиг манай хүн намайг битүү хаалттай орчинд ажиллаж байхад манай даргатай уулзах гэж ирчихээд байхгүй болохоор нь гараад явах гэтэл би цаана нь нэг өрөөнд байж таарсан. Мань хүн балмагдахдаа айхтар бүдэрч унаж орж ирээд “Би өөртэй чинь танилцах гэсэн юм” гээд танилцаж билээ. Яг тэр үед сайхан монгол дээлтэй цав цагаан царайтай шляп тавьчихсан гоё залуу орж ирж байсан. Намайг Улаанбаатар зочид буудлын ерөнхий жижүүрийн постон дээр ажиллаж байхад хараад энэ бүсгүйтэй танилцаж эхнэрээ болгож авах юмсан гэж боддог байсан гэсэн. Тухайн үед би Ганбаагаа бөх хүн байна даа гэж бодож байснаас биш нөгөө сайхан дуу хоолойтой Ганбаатар байна гэж бодоогүй. Начин гэдгийг нь ч мэддэггүй байсан. Хойно Свердловскт философийн мэргэжлээр 6 жил сурч төгсч ирээд 2 жил л болж байсан үе. Тийм болохоор бөхчүүдийг нэг их сайн мэддэггүй. Шөвгийн 4 бөхийг л үздэг байсан даа.

-Бөх хүнтэй тэр тусмаа ард түмний сэтгэлд хоногшсон тэр сайхан дуу хоолойтой хунтэй ханилахаар гэртээ дагуулаад ирэхэд гэрийнхэн чинь уриалгахан хүлээж авсан байх?

-Мэдээж тэгэлгүй яахав. Бид хоёр нилээд орой учирсан. Би 27-той байлаа. Манай хүний хувьд урьд нь амьдрал үзчихсэн байсан. Тийм болохоор намайг хүнтэй танилцаад сууна гэхэд аав ээж маань “За яахав урьд нь амьдрал үзэж алдаж явсан ч юм болгон дээр алдаад байна гэж юу байхав. Нэртэй төртэй сайхан хүү байна” гэж билээ. Тэр үед надаас бусад хүмүүс түүнийг маань таньдаг мэддэг байлаа. Их л сайхан хүлээж авсан даа, Харин хань минь хар нялхаараа аав ээжээсээ өнчирч үлдсэн хүн байсан. Тэр үед намайг “Миний эхнэр болох хүн” гээд танилцуулчих ойр дотны хүн байгаагүй. Хамгийн ойрын хүн нь Ж.Мөнхбат аварга, Дамдин аварга хоёр байсан. Намайг тэр хоёрдээрхамгийнтүрүүнд аваачиж танилцуулж байсан юм.

-Хүмүүс бөхөө тайлбарлахгүй барилдахаар нь “Чи хурдан унаад бөхөө тайлбарлаач ээ” гэж их хашгирдаг байсан гэдэг?

-Уг нь бололцоо байгаад манай хүний чадал хүрдэг бол би 5 давуулчих санаатай байдаг байсан. Харин надтай суусан жилийнхээ цагаан сараар барилдаж бүр наадмын тааврыг хүртэл эргүүлж байсан шүү дээ. Стадионд суусан хүмүүс Ганбаа чи хурдан унаад бөхөө тайлбарлаач гэж орилдог байсан л даа. Тэгж орилох нь надад хэцүү байдаг. Гэхдээ хүмүүс манай хүний дуу хоолойгоор бөх тайлбарлахыг сонсохыг хүсдэг байсандаа л тэр шүү дээ. Анх бөх тайлбарладагийг нь мэдэхгүй байж байгаад сүүлд нь Ганбаагаа нөгөө гоё дуу хоолойтой хүн чинь миний хань байсан юм байна шүү дээ гэж мэдсэн. Яг хажууд нь байнга байгаад байхаар нэг их мэдэгддэггүй. Яг баяр наадам ч юм уу цагаан cap болоод микрофонынхоо ард суухаар л онгод нь орж сайхан дуу нь хүнгэнээд эхэлдэг. Өөрөө их алиа марзан хүн болохоор нөгөө бөхийнхөө цол гуншинг гэртээ хүртэл дуудаад л. Барилдахгүй удвал “За өнөөдөр зодог шуудгаа өмсөж салхи оруулахгүй бол болохгүй нь” гээд хагас бүтэн сайнд зодог шуудагаа өмсчихөөд гэртээ баахан дэвж дэлж явна. Тэгээд л бүх хүмүүсийнхээ цол гуншинг нь уншдаг байлаа. Тэр нь бид нарт дасал болчихоод их сайхан санагддаг байсан.

-Бөх тайлбарлахаасаа өмнө ямар нэг бэлтгэл хийж цол гуншиг нь цээжилдэггүй шууд л ажилдаа ордог ой сайтай хүн гэж ярьдаг?

-Хүн чинь маргааш лекц уншина бэлдэхгүй бол болохгүй гээд бараг 7 хоногийн өмнөөс л бэлдэж цээжилдэг шүү дээ. Манай хүнд тийм юм байхгүй. Цаанаасаа л урсаад гараад байдаг байгалийн авьяастай. Түүндээ түүртээд байх юм байдаггүй. Энэ авьяас нь 1000 хүнд нэг заяана гэдэг шиг их ховор байдаг байх гэж би боддог юм. Тэр гайхалтай авъяас нь удирдлагын хөгжлийн академид сурч байхад нь хүртэл илэрдэг байсан. Мань эр хичээл уншина гэсэн ойлголт байхгүй. Лекцээ ерөөсөө тасалдаггүй. Дараа нь шалгалт болохоор нөгөөх лекцийг нь яг эргүүлээд дуржигнатал багшдаа ярьчихдаг байсан хүн дээ.

-Баяр ёслолын үеэр сайхан дуу хоолой нь үгүйлэгдээд хэцүү байдаг байх?

-Одоо үргэлж үгүйлэгддэг. Байнга л гадаад дотоодын тэмцээн уралдаанд яваад сурчихсан болохоор яагаад ч юм ойрхон тэмцээн уралдаанд явчихсан юм шиг бодогдоод байдаг. Тэгээд тэр хүн одоо хэзээ ч эргэж ирэхгүй шүү дээ гэж бодохоор аймшигтай санагддаг. Тэрийг би одоо хүртэл хүлээж авч чадахгүй байгаа. Заримдаа хоёр хүүхэд маань жаахан болохоор нулимсаа нуугаад залгиад өөртөө хатуу байх гээд зорилго тавиад байж байна. Хүүхдүүд маань дэндүү жаахан байна. Ядаж насанд хүрчихсэн байсан бол надтай зовлонг маань хуваалцаад яриад сууна шүү дээ. Одоо бөх үзээд суух үнэхээр хэцүү байдаг. Тэр ч байтугай нийтийн дуу явахаар бүх юм миний нүдний өмнө зурсхийж харагдаад нийтийн дуу ч сонсож чадахгүй байгаа.

-Их гэр амьтай хүн байсан гэж найзууд нь дурсч байсан?

-Гадуур дотуур явж байгаад гэртээ орж ирээд “Ямар сайхан юм бэ? Гэртээ л ороод ирэхээр нэг л гоё байх юм” гэдэг байсан. Тэгээд сүүлийн хэдэн жил ханийнхаа тав тухыг бодоод гэр нь дулаахан цэвэр цэмцгэр, хэзээ ч ороод ирсэн хоол ундтай хүүхдүүд маань өвчин зовлонгүй байж байвал нөхрийн маань ажил төрөл ч гэсэн бүтэмжтэй явах байх гээд ажил хийлгүй гэртээ байсан даа. Тамирчин хүний гэргий нарт бусад хүмүүсийнхээс илүү их үүрэг хариуцлага ноогдож байдаг. Тамирчин хүний сайн сайхан явах амжилтын гол үндэс ар гэрээс нь илүү шалтгаалдаг. Тэр үүргээ би их сайн биелүүлдэг байсан гэж боддог. Би өнөөдөр нөхрийгөө тэр тал дээр нь жаахан дэмжиж байхгүй яав даа тэрнийг нь тэгэх байсан юм болов уу гэж нэг их харамсаад бодоод байх юм байдаггүй.

-Зурагнуудаа их нандигнадаг байсан гэл үү?

-Өөрийнхөө зурагнуудыг цуглуулаад жаазлаад тавих дуртай. Дурсгалтай зургуудаа жаазлаад ханаараа нэг өрчихсөн. Тэгээд хүмүүс ороод ирэхээр би тэдэн онд тэнд явж байхдаа түүнтэй авахуулсан юм гээд л бараг музей тайлбарлагч шиг эхнээс нь авахуулаад тайлбарлаж эхэлдэг. Тэр өөрийнх нь хобби.

-Хүүхдүүдээс чинь аавынхаа мэргэжлийг өвлөсөн хүн байгаа юу?

-Бөх хүн бүү хэл ямар ч эрэгтэй хүн хүү хүсдэг шүү дээ. Анхны маань хүүхэд хүү төрсөн чинь аягүй их баярлаж байсан. Мэдээж бөх л болсон хойно хүү маань ирээдүйд бөх болчихоосой гэж боддог байсан байх. Гэтэл манай хүү ид жаахан байх үедээ бөх ерөөсөө сонирхдоггүй. Тэрний оронд телевизийн киноны баатрууд ярьдаг байлаа. Харин томроод аавынхаа ажлыг ойлгодог болоод хоёулаа хамт бассейн саунд яваад эхэлсэн. Гэхдээ яг чөлөөт бөхийн тамирчин болно гэхгүй сумо сонирхоод эхэлж байсан. Сумочдыг аягүй сайн мэддэг. Одоо бол сумо тайлбарлавал болчихоор хэмжээнд очсон. Аав нь бүр гайхдаг байсан. Саяхнаас юм бодсон юм байлгүй би спортын хүн болж аавынхаа ажлыг өвлөнө гэдэг болсон. Би чөлөөтийн бөх юм уу сумоч болно гээд байгаа. Арай ч би тайлбарлагч болно гэхгүй байгаа. Аав нь олонтой хүн байсан болохоор ажил явдал нь их сайхан болсон. Тэр бүхнийг хараад юм бодогдсон юм шиг байгаа юм. Охин маань бол би бөх болчихоё гээд үзээд байна шүү дээ. Харин аав нь “Эмэгтэй хүүхдийн бие эвдэрчихнэ охиноо ёстой бөх болгохгүй” гэдэг байсан. Би болохоор “Яг одоо шавь нараас чинь олимпийн медальд хурээгүй байна. Харин эмэгтэй тамирчид их сайн амжилт гаргаад байгаа. Чи ер нь охиноо дасгалжуулчихвал яасан юм” гээд хатгахаар “Ёстой тэгэхгүй шүү” гэдэг байж билээ. Аав нь насаараа л бөхийн төлөө явж спортод зүтгэлээ. Тэглээ гээд 2 хүүхэддээ өв дамжсан хөрөнгө үлдээж чадсангүй. Тийм учраас бөхөөр яваад яахав. Харин тэрний оронд мэргэжилтэй мэдлэгтэй болвол зүгээр гэж сүүлийн үед их ярьдаг болсон байсан.

-Гэнэтхэн л яах ийхийн зуургүй алдчихсан болохоор тэгэх байж гэх харамсал хэнд ч төрнө л дөө?

-Зүрх өвдлөө даралт ихэдлээ гэх юм байдаггүй байсан. Бие өвдлөө гэвэл надаас илүү эмнэлэгт үзүүлдэг. Бүх шинжилгээгээ өгчихөөд, жилд 2 удаа эмнэлэгт хэвтчихдэг. Ер нь л өөртөө их арчаатай хүн байсан шүү. Харин 2-3 жилийн өмнө аваарт орсон юм Тэрнээс хойш жилийн дараа толгой тархи нь өвдөх ч юм уу бие нь нэг л зовиуртай болсон. Тэгээд 2-р эмнэлгээр явж ямар л шинжилгээ хийлгэж зураг авахуулах ёстой байна тэр бүгдийг нь хийлгэсэн. Тэгээд олигтой онош гараагүй. Би бодохдоо нэг л биеэ чагнаад байгаа юм уу даа гэж бодож байсан. Гэтэл одоо бодоход цаанаасаа л болохгүй нэг л юм зовоогоод байсан юм билээ. Тэгээд хаана сайн эм тариа байна түүнийг авч өдөр алгасалгүй хэрэглэдэг байсан. Хааяа нэг спиртийн төрлийн юм амсчихвал биед нь онц гойд үйлчилж бүр хямраагаад байдаг болчихсон. Тэгж байтал зун нь наадмаар гэнэтхэн өвдөөд сэхээнд 2 хоносон. Тэр үед хүлээж авсан сэхээний эмч их сайхан буянтай эмч байж дээ. Сэхээнд хэвтэх 2 хоногт сайхан хүлээж авч эрчимт эмчилгээ хийж өгөөд ер нь зүрх байж магадгүй нь оношлохгүй бол болохгүй юм байна гэдгийг хэлсэн. Тэгээд энд оношлогдоогүй байгаа юм чинь хоёулаа гадагшаа явъя гэдэг болзол тавьчихаад намраас явъя гэж байсан маань буруудсан даа. Зун нь өвдсөн даруйд нь явсан бол онош нь тодроод гайгүй ч байх байсан юм бил үү.

-Тухайн үед дуудлагаар ирсэн эмч тусламж үзүүлээгүй гэх яриа гарч дараа нь ажлаас нь хөөсөн гэсэн?

-Тэр эмчийн хувьд өнөөдөр ажлаа хийгээд явж байгаа бол надад үнэхээр гомдолтой байна. Манай хүнийг өвдчихсөн байхад сэхээний эмч хүлээж аваад үзээд эмчлээд болж байхад II эмнэлгийн эмч залуухан охин яагаад нэг удаа тусалж болоогүй юм бэ? Яахав тэр эмчид миний хань архи уусан байдалтай харагдсан байж болно. Тэрэнд би 2-3 удаа зун тийм юм болсон гэдгийг нь хэлж онош нь тодрохгүй байгаа бүр аргагүй байдалд ороод дөнгөж сая 100 гр татчихсан юм туслаач гээд гуйгаад байхад явчихсан. Хүний хэлсэн үгийг ойлгох чадвар тэр эмчид байгаагүй. Дараа нь эмнэлгийн зүгээс манай ах руу залгаад Нямдуламд арга хэмжээ авсан эмчлэх эрхийг нь 6 cap түдгэлзүүлж ажлаас нь халсан гэж хэлсэн байсан. Тэр орой эмчилгээ хийгээд тусламж үзүүлсэн бол өдийд эсэн мэнд үр хүүхдүүдтэйгээ хамт байж болох л байсан. Зүрх бол аварч болдог өвчин шүү дээ. Тэр эмчийг үзсэнээс хойш бүтэн 4 цагийн дараа би нөхрөө алдсан. Дараахан нь охин маань халуураад түргэн дуудсан. Тэгэхэд охин маань “Ээжээ аавыг үзсэн эмчийг битгий дуудаарай. Би тэр эмчид үзүүлэхгүй шүү” гээд байсан. Хүүхдэд хүртэл тийм сэтгэгдэл үлдээчихсэн байсан.

-Талийгаачид ямар нэг совин байсан болов уу? Захиас ч юм уу хэлээд?

-Надад бол совин татаагүй. Тэгэхдээ өөрт нь бол их совин байсан юм шиг байна лээ. Аваарт орж бие нь базаахгүй болсноос хойш хоёр хүүхдийнхээ ирээдүйн талаар санаа зовоод л өөрт нь гомдоосон юм байвал намайг уучлаарай гэдэг юм уу тиймэрхүү маягийн юм яриад эсвэл бөхөө хаяад бизнес хөөе гээд хэт их юм бодож, бодлогоширч түрүү түрүүчийн амьдралын хэв маягаас арай л өөр болсон. Одоо бодоод байхад захиас маягийн юм л хэлээд байсан юм шиг байгаа юм. Ер нь өөрийг нь явчихсан байхад араас нь муу юм хэлүүлэхгүй гээд зам мөрөө засаад байсан юм шиг бодогдоод байгаа байхгүй юу.

-Урьд өдөр нь шавиа дуудсан байдаг юм билээ?

-Өөрийнхөө шавь нараа урд өдөр нь дуудаад “Багшийнх нь бие ядраад их хэцүү байдаг болчихжээ. Багшийгаа та нар мөрөн дээрээ мөрлөөд явах үе удахгүй ирэх нь байна шүү. Та хэд минь сайхан яваарай. Багш нь та хэдийгээ цааш нь дасгалжуулаад явж чадахгүй нь. Улсын шигшээд бүгдийг нь хүлээлгэж өглөө” гэж байсан. Говь клубээ л гэхэд нутгийнхаа залууд тамга тэмдэг бүх юмтай нь хүлээлгэж өгөөд би бөхийн ажлаа цааш нь хийж чадахгүй нь миний бие дийлэхгүй байна гээд жижигхэн жижигхэн захиасууд захиад л явсан байгаа юм.

-Бөх хүн шүтлэгтэй л байсан байх?

-Бид хоёр хоёулаа сайн шүтдэг. Манай хүн хэсэг байж байгаад хоёулаа хийморийн сан уншуулья гэдэг. Гадагшаа явахаар бол бараг урьд өдрөөс нь эхлээд л “За нөгөө аян замынхаа ерөөлийг миний хонгор мартав аа, мартав” гээд л яван явталаа хэлдэг. Манай бөхчүүд чинь ёс заншил сүсэг бишрэлээ сайн дагадаг болохоор би ч гэсэн ёс заншил сайн дагадаг. Ламд үзүүлэхээр цагаан хэл ам, атаа жөтөө байна гээд байдаг. Манай хүн чинь бурханаас заяасан буянтай хүн. Бөх ч буянтай хийморьлог спорт. Манайх олон жил бөхийн буянд зовох юмгүй амьдардаг байсан. Өнөөдөр сэтгэл харамгүй тусалдаг байсан тэр хүмүүст би ч гэсэн баярлаж явдаг шүү гэдгээ хэлье.

Б.Маадай уул уурхайд хүч үзнэ
Рок попын урлагийн үүх түүхэнд бас ч үгүй үүрэг рольтой зүтгэж явсан “Хар сарнай” хамтлагийн Амараа, Маадай хоёр нийлж нэг сүрхий тоглолт хийнэ гэж ярьсаар багагүй хугацаа өнгөрч байна. Монгол залуусдаа эрч хүч бэлэглэсэн уран бүтээлүүд хүргэж явсан мань хоёр тус тусдаа гүрийгээд төдийлөн хол явахгүй байгаа. Маадайгийн тухайд “Next star” продакшнаа удирдаж шинэ залуу уран бүтээлчдэд боломж олгохоор ажилласан ч төдийлөн амжилт гаргаагүй, Улмаар кино урлагт хүч үзэх гэж ханцуй шамласан ч бас л гавиагүй. Харин сүүлийн үед Маадай тэс өөр чиглэлд амжилт гаргахаар гүйж явна. Тэрбээр өөрийнхөө хуурай ах болох бизнесмен эртэй нийлж уул уурхайн бизнест албан ёсоор хөл тавиад байгаа гэнэ.

Жүжигчин Нарансолонго алдарт ээж болох нь ээ
“X ТҮЦ”-ийн жүжигчин Нарансолонго өөрөөсөө олон насаар дүү Тэмкаг өөрийн болгохын тулд чамгүй зүтгэсэн гэдэг. Охиных нь аав, унаган багын хайрын эзэн нь Германд найруулагчийн мэргэжлээр суралцаад ирэхдээ сэтгэл нь хувирчихсан байсныг мэдэх хүмүүс нь ярьдаг. Тийм болохоор охинтойгоо хоёулаа үлдсэн жүжигчин бүсгүйг шинэ хайрынхаа төлөө тэмцэхэд дэмжсэн хүн цөөнгүй байсан юм билээ. Тэмкагийн аав, ээж ч эрх танхи хүүгээ хүүхэдтэй эмэгтэйтэй нийлэхэд нь эсэргүүцэж байсан аж. Гэвч уйгагүй зүтгэсний хүчинд нийлсэн хосууд хүүтэй болоод удаагүй байгаа. Харин өөрөө хүүхдээрээ шахуу байж, хүүтэй болсон Тэмка нь зангаа тавилгүй Солонгоодоо эрхлээд сууж байдаг аж. Ямартаа л Нарансолонгын найзууд “Манай хүн ч гурван хүүхэдтэй л юм шиг байх юм. Удахгүй алдарт эх болох нь ээ” гэж байна.

“Өдөн дэр”-ийн С.Халиун өөрийгөө хичээ
Үдшийн цагаар үзэгчдэд хүрдэг “Өдөн дэр” нэвтрүүлгээр олонд танигдсан С.Халиун гэх бүсгүй өөрт нь үхтлээ атаархаж хорсож явдаг хүмүүст үгээ хэлж эхлэв. Өдөн дэртэй 3 жил ноцолдсон тэрээр уг нь мэргэжлийн сэтгүүлч биш боловч, мэргэжлийн бусчууд телевизийн салбарт өч төчнөөнөөрөө сарваганаж яваа болохоор яалтай билээ. Яадаг ч байсан С.Халиун тэдний л нэг. Гэхдээ түүнийг азтай бусгүй гэхэд болох юм. Тэрээр “Амжилтанд хүрч яваа эмэгтэйчүүдийг хаа газар л хов живэнд хутгадаг. Намайг унагаах юмсан гэсэн бодлоор амьдарч явдаг мэр сэр хүмүүс бий. Нуугаад яахав” хэмээн ярьж явна, Харин түүний ийнхүү ярихыг сонссон хүмүүс “Хамт ажилладаг охидууд нь л тэрэнд атаархдаг юм байна даа” гэлцэж байна. Мэдээж өрсөлдөөн хаана ч байдаг. Тэр дундаа карьер хөөхийг эрмэлздэг бүсгүйчүүдийнх бүр ч ширүүн. Гэхдээ С.Халиун өөрийнх нь ард “Маш ухаантай, маш хүчтэй хүмүүс байдаг шүү” хэмээн анхааруулж байна. Магадгүй түүний энэ анхааруулгаас айх хэсэг нь айх л биз. Гэхдээ С.Халиун бүсгүй “Хүнд өөрөөс нь өөр өрсөлдөгч үгүй” гэдэг үгийг хэзээ ч дуулаагүй бололтой. Санаагаар болдогсон бол хөтлөгч бүсгүй оролцогчдоо мэргэжлийн түвшний асуулт тавиад сурчихаасай даа.

УДЭТ-ын жүжигчин Т.Хулан: Намайг биеэ тоосон гэж ярихаар би их гайхдаг
Шинэ үеийн тайз дэлгэцийн урлагийн нүүр царай болсон авьяаслаг залуу жүжигчдийн нэг бол УДЭТ-ын жүжигчин Т.Хулан юм. Жүжигчний ангийн бараг бүх л оюутанд мөрөөдөл болсон газар нь Драмын театр. Тэгвэл Т.Хулангийн тухайд тэр өндөр босгыг давсан, бүр “Гэгээн Муза-гийн ч эзэн болсон. Ийнхүү залуу насны эрч хүч, авьяасаараа гялалзаж яваа Т.Хулан “Оргилд хүрэхийг хүсч байна” гэж байсан.

-Шинэ дүрээр үзэгчидтэйгээ уулзах гээд их л завгүй байна уу. Жүжгийнхээ тухай сонирхуулаач?

-Танай сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Н.Наранбаатар найруулагчийн бүтээл “Би ч гэсэн жаргамаар байна” жүжиг үзэгчдэд хүрэх гэж байна. Жүжигт МУГЖ Уранчимэг эгч, СТА Болд-Эрдэнэ ах, залуу жүжигчин Б.Тамир бид дөрөв тоглож байгаа. Манай жүжгийн бусад жүжгээс ялгарах гол зүйл нь гэр бүлийн дотоод амьдралыг тодоор харуулсан. Ер нь гэр бүлд ойрхон тусмаа үзэгчдэд илүү ойр сонирхолтой байх болов уу гэж бид үзэж байгаа. Магадгүй, хэн нэг хүн хэзээ нэг цагт нөхөртөө, эхнэртээ өөрийнхөө хэлж байсан хатуу үгийг манай жүжгээс сонсох байх. Хос хоёр муудалцсан үедээ бие биедээ хэлж байсан гашуун үгс, манай жүжигт байж байх жишээтэй. В.Красногоров гэж жүжгийн зохиолч хүн өөрөө гэр бүл судлаач ч юм шиг санагдаж байсан. Анх зохиолоо уншиж байхад тийм бодол төрж байсан юм. Оршил хэсэг дээр нь гэр бүл судлаач шиг маш мундаг зүйл бичсэн байсан. Ерөнхийдөө манай жүжигт эхнэр нөхөр хоёр байна. Тэр гэр бүлийн амьдралд орж ирж байгаа хоёр нууц амраг байгаа. Тамираа бид хоёр хоёр талын нууц амраг болж ирж байгаа. Тэгж ирснээс үүдэж гарч буй асуудлуудыг харуулна. Манай жүжиг мелодрам. Драмын төрөл рүүгээ илүү жүжиг. Одоо яг сургуулилтандаа явж байна. 18-нд хяналтаа өгнө. 19-ны 19 цагаас нээлтээ хийнэ. Бас энэ дашрамд билетийнхээ үнийг хэлчихье(инээв). Билетийн үнэ 10 мянган төгрөг байгаа шүү.

-Hууц амрагийн дүрд хэрхэн хувирч байна вэ?

-Миний дүрийн хувьд урьд нь тоглож байсан дүрүүдээс арай ондоо. Би дүрээ эсрэг дүр гэхээсээ илүү өмөөрч хэлмээр байна. Ер нь бол гэр бүлийн амьдрал дундуур орж ирж байгаа гэр бүлийн салалтыг үүсгэх гэж байгаа эмэгтэй хүн бол эсрэг дүр байж таарна. Тэр талаасаа харахад эсрэг талын дүр. Гэхдээ тэр эсрэг дүрд хүнийг хайрлах гэсэн сайн чанар байгаа. Нөхрөө хайрлаж чаддаггүй, хайрладаггүй тэр эхнэрийг мэдчихээд “Би яагаад энэ нөхөртэй нь сууж, жаргааж сайхан амьдарч болдоггүй юм. Би ч гэсэн бас жаргамаар байна” гэж үзэж байгаа юм. Манай жүжгийн дөрвөн дүр дөрвүүлээ “Би ч гэсэн жаргамаар байна” гэж хүсч буй. Хүн бүхэнд жаргахыг хүсэх эрх бий шүү дээ. Тэгж бодохоор эсрэг дүр гэж хэлэхэд хэцүү.

-Мэдээж дүр бүрээс л суралцдаг байх. Энэ удаад ямар ололттой байна?

-Энэ баг, тухайлбал найруулагч Н.Наранбаатар ах, Болд-Эрдэнэ ах, Урнаа эгч, Тамираа бид тав яг тавуулаа нийлж хамтарсан уран бүтээл гаргаж байгаагүй. Нэг ёсондоо нийлж хийсэн анхны уран бүтээл. Миний хувьд ялангуяа Урнаа эгчтэй партнёрлож тоглож байгаагүй юм.

-Театрт хөл тавиад хэдий хугацаа болж байна вэ?

-Театр маань дагалдан жүжигчин маягаар шалгаруулж авдаг шүү дээ. Би 2006 онд шалгаруулалтад ороод тэнцсэн. Хоёр жил студийн жүжигчнээр явж байгаад 2008 онд үндсэн жүжигчин болсон.

-Дашхүү агсны хүү найруулагч Галбаяр та хоёр хосууд. Танай хүн ч удахгүй сайхан хурим хийнэ гэсэн байсан шүү?

-Хувийн амьдралаа нууцалмаар байна. Болох юм болох цагтаа л болно. Тийм учраас “Миний амьдрал ийм тийм” гээд яриад баймааргүй байна. Ерөнхийдөө нууц байхад зүгээр гэж боддог. Гэр бүлийнхээ амьдралыг нууцлах дуртай. Дэлгээд байх нь дэмий юм шиг санагддаг. Ялангуяа залуу жүжигчин хүн нууц байсан нь сонирхолтой байдаг байх гэж боддог. Болох ёстой цагтаа үнэхээр сайхан хурим хийж байх үед үзэгчид харна шүү дээ.

-Урлагийн хүн, тэр дундаа жүжигчин хүн их л ойлгодог хүнтэй суухгүй бол хэцүү байх аа?

-Ер нь тийм. Ялангуяа жүжигчин эмэгтэй хүнийг ойлгодог хүн ховор байдаг юм шиг санагддаг. Эрэгтэй хүмүүст чинь мэдээж хар гэж байна. Байнга хажууд нь байгаад, хажууд нь суугаад, юу хийж байгааг нь харж байж л бараг ойлгоно. Зөвхөн гэр бүл, нөхөр ч гэлтгүй, дүү нар, ах эгч нар нь ч ойлгохгүй байх тал байна шүү дээ. Байнга хамт байгаад юу хийгээд байгааг нь мэдэхгүй учраас. Ялангуяа жүжигчний мэргэжлийг хүмүүс

амархан гэж боддог юм шиг байгаа юм. Тайзан дээр нэг гарч ирээд л болчихоор харагдаад байна. Юунд нь тэгж их сургуулилт хийгээд байдаг юм гэж гайхаад байдаг юм шиг байна лээ. Гэтэл бид нэг жүжигт бүтэн сараас хоёр сарын хооронд сургуулилт хийдэг. Эд эс бүх юмаараа л ажиллаж байдаг. Тэгэхээр ойлгодог хүн түшиг болно.

-Ингэхэд айлын хэд дэх хүүхэд вэ?

-Айлын том, ганц эрэгтэй дүүтэй.

-Жаахан ширүүндүү, нэг тийм зарчимч төрхтэй харагддаг шүү?

-Ерөнхийдөө тийм. Би багаасаа эмээ, өвөөгийн гар дээр өссөн. Эмээ өвөөгийнхөө анхны ач нь. Тийм болохоор надад илүү их хайртай. Илүү их халамжилж байдаг. Тэр үүднээсээ авч үзвэл жаахан эрх өссөн. Гэхдээ эмээ өвөөгийн зарчмууд гэж байдаг шүү дээ. Тэр бүгдийг багаасаа сонсож, мэдсээр байгаад ер нь зарчимч болчихсон. Цаг барихгүй байгаа үед жаахан нервтдэг. Хүнээс цаг нэхдэг ч юм уу. Ажлын талбар дээр байх үед ажил бол ажил байх ёстой гэсэн зарчимтай байдаг. Магадгүй, тэр ч үүднээс жаахан хатуудуу харагддаг байх л даа.

-Дунд сургуульд байхад чинь хөвгүүд араас чинь их гүйдэг байсан байх даа?

-Би 10-н жилдээ захиа авч байгаагүй шүү. Угаасаа гар утас дөнгөж нэвтэрч эхэлчихсэн, захиа гэдэг юм хоцрогдчихсон тийм үе л дээ. Харин одоогийн 10-н жилийн хүүхдүүд бол хуримаа хийдэг, бараг л хүүхэд гаргадаг болчихсон байна. Бидний үед бол 10-р ангидаа хүүхэд гаргасан хүнийг “Яанаа л” гэдэг байсан шүү дээ. Миний хувьд хичээл гэр хоёрынхоо хооронд л явдаг нийлдэг хүүхдүүд маань ангийн онц сурлагатан тийм л хүүхдүүд байсан. Мэдээж тэр үед найзладаг, гоё найзууд байсан.

-Олонд танигдаад ирэхийн хэрээр таатай таагүй яриатай заавал холбогддог. Өөрийн тань тухай ч янз бүрийн л мэдээлэл гарах болсонд эмзэглэдэг үү?

-Жаахан эмзэглэсэн л дээ. Би уран бүтээлээ л хийгээд явж байгаа. Тийм болохоор жаахан эмзэглээд байсан тал бий. Харин манай ахмадууд надад санаа тавьдаг хүмүүс маань зөвлөгөө өгсөн. “Чи юунд нь санаа зовдог юм. Урлагт “амьд” явж байгаа хүнийг муулдаг юмаа. Чи битгий санаа зов. Урлагийн тогоонд байгаа мөртлөө муулуулж чадахгүй байгаа хүн бол. Нүдэнд өртөхгүй байна гэсэн үг. Тэгэхээр чи “амьд” явж байна гэсэн үг. Санаа зовох хэрэггүй” гэж хэлсэн. Тэгээд би тайвширч байсан. Эхлээд муулуулахаар бол сонин санагдаж байгаа юм. Бараг л сэтгэлээр унаад, байнга тэрийгээ бодоод стресст орж байсан. Харин олон удаа муулуулаад, яриулаад эхэлсэн чинь нэг их сонин биш болчихоод байгаа. Хамгийн гол нь ээж аав руугаа дайруулах хэцүү юм билээ. Интернэтэд хүмүүс сэтгэгдэл үлдээдэг шүү дээ. Тэр доторх юмыг уншчихаад, сонин муухай хүмүүс байх юм даа гэж л бодсон. Хүний эцэг эхээр оролдож болохгүй шүү дээ. Тэнд л нэг гонсгор үлдэж байсан. Одоо бол тоохоо ч байчихаад байгаа. Бараг уншихгүй байсан нь дээр юм.

-”Жүжигчин Хулан биеэ тоолоо” гэж нэлээн дуулдаад байсан?

-Тэгж их ярьсаан. Тийм юм гараад байхаар “Би яачихсан юм бэ дээ” гэж хүн боддог, гайхдаг л юм байна лээ. Мэдээж тийм юм байхгүй ээ.

-Гадуур дотуур явахаар олны танил болоод байгаагаа мэдэрнэ биз. Яг ямар мэдрэмж төрөх юм?

-Мэдээж гоё л санагдана шүү дээ. Турүүний хэлдэгээр олны нүдэнд өртөж чадахгүй бол яах гэж урлагийн хүн болдог юм бэ гэдэг чинь л байхгүй юу. Урлагийн хүн, жүжигчин хүн болчихоор тэртээ тэргүй хүн таньж л таараа. Тэр утгаараа гоё кайф авдаг. За тэгээд урмын сайхан үг хэлэх хүмүүс ч олон байдаг.

-Мэдээж тэгээд “муухай” явах эрхгүй хүн болж хувирч байна шүүдээ?

-Тэр бас жаахан зовлон/инээв/. Тийм болохоор энд тэнд яваад байх тухайлбал шоудаад байх нь бага шүү.

-Залуу жүжигчний хувьд үлгэр дуурайл авдаг. Жүжигчин эмэгтэй гэвэл хэнийг хэлэх вэ?

-Зарчимч юм шиг мөртлөө тэрийгээ биелүүлж чадахгүй, ажил хэрэгч бус хүн гэж байдаг. Харин манай Сарантуяа эгч маш зарчимч, ажил хэрэгч, зорьсноо биелүүлж чаддаг хүн учраас би хүндэлдэг. Аягүй сайхан хүн шүү гэж боддог хүн мэдээж манай Сувдаа багш. Бид чинь хар багаасаа л “Мандухай цэцэн хатан” киног үзээд ямар сайхан юм бэ гэж шүтэж биширч ирсэн. Сайхан эмэгтэй хүн ямар байдгийг тэр хүнээс хардаг. Дээрээс нь жүжигчний мэргэжлээр ажилладаг мөртлөө, гэр бүлээ сайхан авч яваа бүх эмэгтэй хүмүүсийг хүндэлдэг. Учир нь надад жүжигчний мэргэжилтэй хүн уран бүтээлийн хажуугаар айл гэрийн эзэгтэй болоод амьдрал авч явна гэхээр бэрхшээлтэй санагдаад байдаг. Би одоо бол амьдрал авч яваад, хажуугаар нь ажлаа хийгээд явж чадахгүй байна. Тэгнэ гэж бодохоор их хариуцлагатай санагддаг айдаг юм. Тиймээс тэр бүгдийг даван туулаад амьдралаа сайхан авч яваа хүмүүсийг харахаар үнэхээр биширдэг.

-Босго өндөртэй гэгддэг СУИС-ийг төгсөж, хавьгүй илүү хатуу, өндөр босготой Драмын театрт жинхэлж, “Гэгээн Муза”-гийн ч эзэн боллоо. Дараагийн босго хэр өндөр харагдаж байна?

-Дөнгөж шатны эхний гишгүүр дээр гишгэлээ гэж ярьдаг шүү дээ. Тэгвэл би оргилд нь хүрэхийг л хүсч байна.

-Тайз дэлгэцийнх гээд залуу жүжигчид хуваагдчихдаг болж. Өөрийн чинь хувьд алинд нь илүү элэгтэй вэ?

-Би онцолж хэлмээргүй байна. Тайзны эсвэл дэлгэцийн бүтээлд би сайн, эсвэл нэг тиймэрхүү гэж хэлэх нь буруу юм шиг санагддаг. Жүжигчин л хүн юм чинь, дэлхийн жишигт бол бүгдийг л хийж чаддаг байх ёстой. Тийм болохоор би дэлгэцийн хүн гэж хэлж чадахгүй. Ямар ч байсан бүгдийг чадах ёстой л гэж өөрийгөө зоригжуулж хичээх ёстой.

-Нээрээ аав ээжийнхээ хэнийг нь илүүтэй дуурайсан юм бэ?

-Аав ээжээсээ бүх юмыг нь жижиг жижгээр аваад төрчихсөн байх/ инээв/. Аавтайгаа арай илүү адил байж магадгүй. Манай ээж болохоор над шиг бумбагар хацартай биш. Гэхдээ хүмүүс ээжийнхээ инээмсэглэлийг, уруулыг дуурайж гэж хэлдэг.

-Амжилт хүсье. Баярлалаа.

Р.Содхүүгийн даажигнал
Өдөлдөггүй жигүүрийнхний өндөглөдөг гишүүдийн нэг Р.Содхүү сүүлийн үед Монголын улс төрд моодонд ороод байгаа албантушаалын “шантааж”-ийнхаа ачаар Хөрөнгийн биржийн захиралаар очсон. Хөрөнгийн биржийн ягаан байшингийн эзнээр очсоноос хойш хийж гавьсан ажилгүй Р.Содхүүгийн мэдлэг чадварыг шинэ ерөнхий сайд голж, халаа сэлгээнд өртөх тухай ч нэг хэсэг шуугисан. Сандал ширээ нь ганхаж эхлэхэд мань эр ихэд сандран төрийн ордны өрөө болгоноор орж дэмжлэг хүссэнийг амтай болгон ярьдаг. Сандал ширээнээсээ амь бөхтэй зуурсан энэ эрхэм дээшээ нахилздаг хэрнээ доошоо бол хатуурхдаг. Ямартаа ч “Анод” банкны хувьцаа эзэмшигчдийг “Дампуурсан компанийн хувьцааг авсан бол хохь нь” гэж даажигнаж байхав.

Кино найруулагч И.Нямгаваа: Би л анхдагч нь болж театрын туйпуу залгисан хэрэгт унаад байгаа болохоос театр жүжигчдийг тэжээдэг нийгэм өнгөрсөн
-”Бөртэ-Чоно” киноны Япон хөрөнгө оруулагчид түүний хөдөлмөрийг 2.9 сая доллараар үнэлжээ-

Монголын урлагийн ертөнцөд тoд эзэгнэл, том орон зайтай уран бүтээлчийн зангараг кино найруулагч И.Нямгаваагаас ханх татдаг юм. Хувь бүтээлчийн адармаатай зан төрх хурц тoд дүрслэлүүд нь ямагт түүнийг амьдран буй нийгмээс нь ялган шигшсээр ирсэн. Эцэг эхээс заяасан нэрнийхээ өмнө кино найруулагч гэх алдраас өөрийг зүүгээгүй яваа нь ч түүний “зиндаархал”. Урлагийн “гал тогооны” гашуун шорвогийг ханатлаа амссан И.Нямгаваа найруулагч сүүлийн жилүүдэд улс гүрэн дамжсан томоохон бүтээлүүдэд хүч сорьж яваа. Америкт амьдарч буй түүнтэй нутагтаа түр ирээд байхад нь ярилцсанаа толилуулъя.

-Эх нутгаасаа хол, Америкт амьдраад багагүй хугацааг үдэж байгаа тань шиг ховор хүнийг уншигчидтайгаа уулзуулж байгаадаа баяртай байна. Таныг чихэр шиг амттай сониноор дүүрэн ирсэн байх гэж хорхойсч байна шүү. Монголынхоо хаварт яаран яаран бүр ирэв үү, түр ирэв үү?

-Нутгийн минь салхи аргадан илж угтаад, хацар алгадан жихүүрхэн тосох үе зөндөө байлаа даа. Салхи нь хүртэл чихэнд үг шивнэх шиг сайхан даа сайхан. Аавын мйнь үгийг ээжийн минь үнсэлтийг санагдуулам салхиа санадаг аа. Заримдаа намайг, цаг хугацаа биш салхи л элээж байх шиг бодогддог. Дээхнэ манай Хөвсгөлийн Дээрхийн хүрээнд лам нар дэлхийг бөөрөнхий, хавтгай гэж хоорондоо маргаад сүүлдээ нэгэн залуу ламыг – За чи дэлхий бөөрөнхий байна уу, хавтгай байна уу мэдээд ир. Хэрэв хавтгай бол чи яваад буцаж ирж чадахгүй алга болно, харин бөөрөнхий бол чи явсаар буцаад ирнэ гэсэн гэдэг. Лам явсаар замдаа Шведийн цэрэгт татагдаад 1 -р дайнд оролцож Оросын хувьсгал үзээд, монголд 30 оны үед ирэхэд бүх лам нь хороогдоод ганц лам үлдсэн байсан гэдэг. Үлдсэн өвгөн ганц лам нь “Дэлхий бөөрөнхий ажээ. Чи буцаад иржээ” гэсэн гэдэг. Энэ домог шиг яриаг Д.Жамъян бид хоёр гуниг баясал хослуулан ярьж, тэр чигээрээ кино байна шүү гэдэг юм. Би зүрхээ зогсон зогстол буцаж ирсээр байх болно.

-Та үнэхээр өөрчлөгдөөгүй байна. Таны хэмжээний асч буцалж байдаг омогшингуй монгол найруулагчийг Эрх чөлөөний эх орон яаж ч өөрчилж чадах билээ? Гэхдээ өөрөө өөртөө, гэр бүлээ, ханиа хүртэл шинээр нээлээ гэж хэлэхийг тань сонсоод “Монголын амьдралын завгүй өдрүүд дотогш өөрийгөө чагнах тав тухыг бас олгодоггүй юмуу даа” гэмээр санагдлаа. Яг үнэндээ өөртөө шинээр нээгдсэн ноён И.Нямгаваа тэгээд хэнсэн байх юм бэ?

-Тийм үү? Мэргэжлийн минь онцлог юм байлгүй дээ. Өөрийн тааваар ертөнцийн газрыг балбаж л явна даа. Газар алгадан унах хүртлээ болж өгвөл бодлоо хүмүүстэй хуваалцах юмсан гэж боддог. Эрх чөлөөний гэх энэ оронд үгээр ярьж чадаагүй юмаа харцаараа, хайраараа ойлголцоно гэдэг чухал юм уу даа. Би Монголд байхдаа өөрийн ханиа /Долгорыгоо/ дэрвэж яваа охидоо төдийлөн сайн ойлгодоггүй явсан юм уу даа… Тэдний хүсэл мөрөөдлийг дотоод ертөнцийг гүнзгий хардаггүй байсан шиг… Харьд удсан том охидоо ч эцэг төдий үнсээд нүднийх нь ухархайд үлдсэн нулимсыг нь анзаараагүй юм болов уу… гээд өөрийгөө шүүн санаашрах үе зөндөө. Хэтэрхий зоргоор явна гэдэг хажуу хавиргынхаа амьсгааг мэдрэхгүй явна гэсэн үг биш баймаар. Хайртай хүмүүсийнхээ бодол санааг уншихыг хичээж явна даа. Одоо бид тэнд хоёр дахь жилээ болж байна. Хүний нутагт ямар их тэвчээр хүлээцтэй байгааг нь хараад би Долгороороо бахархаж явна. Сэтгэлдээ бол цулбуур алдуурсан морь мэт нутгийн зүг гүймээр санагддаг байх. Гэвч нэг ч илүү үг, үйлдэл хийхгүй байгаа нь элчин сайд Чойнхорын хэлсэнээр “Энэ гэрийн гадаад харилцааг Долгор хариуцах юм. Гайхамшигтай дипломатч” гэсэн үгийг үе үе эрхгүй санадаг.

-Тайз дэлгэцийн олон сайхан бүтээлүүдээрээ та монголын урлагт өөрийнхөө хэн бэ гэдгийг дуулиан шуугиантайгаар тунхагласаар ирсэн нэртэй уран бүтээлч. Таны идеаль, таны ертөнцийг ажиж байхад өөрийгөө бусдаас илүү хэмлэж, зовоож, шатааж бүтээлүүд тань төрсөн байдаг. Энэ зовлонг та аль социализмын үзэл суртлын шалгуураас өнөөг хүртэл ханатлаа хатаагдталаа амссан уран бүтээлчийн хувьд сайнаар муугаар хэлүүлэхийн тухайд жинхэнэ цочроо нь гарсан гэж таныг л хэлж болох байх?

-Хийсэн бүтээлүүдээ тайлбарлах нь найруулагч хүнд чухал биш. Өнөөдрийг хүртэл Тарковскийн киноны гүн ухааныг үзэгчид төдийлөн таашаахгүй байгаа. Театрт нэгэн үеийн шинэчлэл хийсэн Мейрхольд, Эфрос нарыг алга ташин угтсан боловч дараа нь ад шоо үзсэн. Гэвч энэ бол тэр хүмүүсийн хүмүүст зориулсан сэтгэлийн дуудлага байсан. Театр, кино, утга зохиол бол хөгжмийн партитураар явдаг ажил биш. Манайх шиг цөөхөн хүн амтай газар урлаг бизнес болохдоо тааруул даа.

-Намар ирээд буцахдаа өгсөн ярилцлагыг тань тод санаж байна. “Би чамд хайртай 2″ киноны тухай уран бүтээлчийн хувьд сайн ялзмаг байж чадаж гэмээнэ сэтгэл хангалуун байна” гэсэн байсан. Таны зохиосон “Би чамд хайртай” 25 жилийн дараа ч яагаад хуучрахгүй сэтгэл ёгхийлгэсэн хэвээр байдаг юм бэ?

-Миний анхны ном “Сондгой тоо” нэртэй гарсан. Цөөхөн хэдхэн өгүүллэг бий л дээ. Тэр өгүүллэгээр “Би чамд хайртай” кино зохиол бичиж Б.Балжиннямтай хамтран найруулах байсан ч Дарханы театр бүжигчид, жүжигчдээ өгөхгүй гэснээс болж, нударга зөрүүлсөн хэргээр би Өмнөговь аймагт Анастасия Ивановна Филатовагийн захирамжаар нутаг заагдаж кино зогссон. Харин дараа жил нь Дарханы соёл урлагийн 10 хоногийн ажил эхэлж Балжаа ганцаараа найруулан цааш явсан даа. Монгол хүн “Би чамд хайртай” гэж хэлдэггүй юм нэрээ соль гэсэн үг яригдаж байв Тэгвэл би зохиолоо татаж авъя гэснээр маргаан намжсан юм.

-”Би чамд хайртай” киноны Дэлгэрийн дүрийг та төрсөн дүү Дэлгэрийнхээ бодит амьдралаас сэдэвлэж бичсэн гэж үнэн үү?

-Миний дүү Нямдэлгэр гэж хүний төлөө гал, усанд орохоос ч буцахгүй хүн бий. Бид багадаа түүнийг өхөөрдөн Түнтүү гэж дууддаг байв. Сайхан сэтгэлээс өөр юмгүй дүү маань, хаана хүн хэрэг хийнэ “Би өрөвдөөд хэргийг нь хүлээчихлээ” гэдэг сонин хүүхэд байсан. Нилээн хожуу үерхдэг найз Эрдэнээ нь эхнэртэй байж нэгэн оюутан охинтой учир ургуулж, бие давхар болгожээ. Тэгээд “Би эхнэртээ юу гэж хэлнээ баларлаа шүү дээ. Түнтүү чи манай эхнэрт миний хүүхэд байгаа юм гээд тэр оюутан охиныг аваад суучих” гэсэн гэдэг. Түнтүү маань тэгье тэгье гэсэн байдаг юм. Ингэж хүний төлөө яахаас ч буцахгүй хохирч явдаг хүнийг оюутан охины найз охин нь аварч авч суусан гэдэг юм. Үлгэр домог шиг сайхан сэтгэлтэй дүү маань ойрд сураггүй л байна. Хааяа балгачихдагаас биш зөв хүн юмсан. Түүнээс үе үе аавын минь халирган зан харагдах шиг болдог юм. Түүнийгээ бодож “Би чамд хайртай”-н Дэлгэрийг бичсэн юм.

-Ямар ч уран бүтээлд цаг хугацааны шалгуур түүнийг сөрөх чадвар байх ёстой. Харамсалтай нь өнгөрсөн үеийн тэр шүүмж судлал ч юм уу бүр зогсчээ?

-Шүүмж гэдэг чинь тэр шүүмжлэгчийн хувийн л бодол шүүдээ. Нэгёсондоо таалагдахгүй бол үзэгч шиг бут аваад, түүнийгээ шүүмж гэнэ. Харин урлаг судлал хөгжвөл уг нь зүгээр. Оросын алдартай зохиолч, найруулагч нарын уран бүтээлийн үйл ажиллагааг, тэдний хэлсэн, хийсэн үг бүрийг нь дагаж бичээд үлдээсэн судлал зүй, гарын авлага болох номнууд л байдаг даа. Энэ нь урлагаас гадна, тэр хүнийг хүнийх нь талаас хайрлаж бичсэн судлаачдын үг байдаг. Уран бүтээлчийг хүн талаас нь хайрласан, шүтсэн, биширсэн үйлдлээс нь судлал илүү хөгжих бизээ. Ойрын жишээ Ноён Хутагтын адармаатай ааш аягийг тэсч түүний бүтээсэн Мянганы бүтээлийг авч үлдсэн, бас үлдээсэн хүн нь Дадушири гэгч бүсгүй байлаа шүү дээ. Монголын уудам тал хөндийгөөр дуугаа задгай тарааж цацсан тэр аугаа Хутагтын аялгууг цээжиндээ нулимстайгаа хураан бидэнд үлдээсэн нь Дадушири билээ. Тэр бүсгүй хайрлаж, судласаар байснаа бидэнд үлдээжээ. Ийм судлал бодролын бичвэрүүд 18-19-р зууны Оросын сонгодог зохиолуудыг дагалдсан байдаг.

-Театрыг ариун сүм гэдэг. Тэгвэл тэр сүмийн эздийн дотоод уур амьсгал, хувь хүний яс чанарын сайн муу, сайхан муухайтай улаан гараараа үзэлцдэг найруулагчийн сэтгэл зүй гайхаш барсан ертөнц шиг байгаа юм. Таныг бол тайзны өмнө хамгийн харгис, хамгийн чанд хатуу хэрнээ яг тулахаар хамгийн ойр нулимстай, өр зөөлөн сонин хүн гэж жүжигчдээс олонтаа сонсч байлаа?

-Театр бол хүний тархи, зүрхэнд нөлөөлдөг ариун сүм л дээ.Хүний тархинд мэс засал хийдэг газар ч гэдэг. Гэтэл театр аяндаа хар захын байдалтай болоод үзэгчид нь хуушуур идэж, гар утсаар хоорондоо чанга яриад эхлэх үед миний, чиний ариун мөрөөдөл алга болж юунд хаана ороод ирснээ мэдэхээ болино. Би дэлхийн театрын төв болсон Орос орны Москвад сурч сайхан жүжгийн төлөө алалдаж үздэг үзэгчид, өрсөж дуулиан тарьдаг зохиолч, найруулагчдын үгийг сонсож хүн болсон. Хувьсгалт жүжиг, харилцаа дуунаас өөр уламжлалгүй театрт харин дараа нь бид ирсэн. Ноён Хутагтын “Саран хөхөө” театраа байгуулж байсан монгол дэг алдагдаад хоёр зуугаад жил болж санаа нь зөвхөн дуундаа шингэж үлдсэн.

Би театрт өлмий дээрээ явж хагас хоолойгоор хоорондоо ярьдаг газар гэж боддог байлаа. Учир нь тэнд мэс засал явагдаж байгаа учраас. Одоо театрт замын унаанд дайгдаж, эсвэл хэн нэгэнтэй сундалдаад ороод ирсэн жүжигчид, жүжигчин болох хүсэлтэй улс их болж дээ. Ер нь монголд хэзээнээсээ жүжигчний ажлыг царайлаг бие хаа сайтай, дуулдаг бүжиглэдэг, хичээл сургуульдаа муу (ялангуяа тоонд), мааздуу, мангар, сургуульдаа толгой муутай гэгддэг ёо ёотой, гоёх хийтэй улсын хийдэг ажил гэж үзсээр ирсэн. Одоо ч хэвээрээ шүү дээ. Яриад үзэхэд л ямар толгойтой жүжигчин нь мэдэгдэнэ. Заримдаа ой гутмаар шүү дээ. Уг нь энэ жүжигчин гэх ариун мэртэжлийг хүнд сэтгэл зүрхний гэгээ татуулах өндөр оюуны боловсролтой, цусаар биш, нулимсаар дүүрэн халгисан, хүмүүний төлөө цохилох зүрхтэй, зовиур дүүрэн хүний хийх ажил л даа. Уг нь зохиолч, найруулагчдын адил зиндаа дээгүүр мэргэжил шүү дээ.

-УГЖ Ц. Төмөрбаатар гуай та хоёрын дунд хөндлөнгөөс харахад Хүүхэд залуучуудын театртай холбоотой эртний л зөрчил яваад байдаг. Энэ тийм дуусч цөхөшгүй өс үү? Магадгүй эр улсууд шиг тулж суугаад ярилцаж болохгүй гэж үү? Хуулийн дагуу улсын театр татан буугдаж шинэ нэр томъёо авдаг шүү дээ.

-Одоо хийрхэж, амнаасаа хөөс цахруулан хоосон ярьдаг цаг биш. Би 10 гаруй жил энэ жүжигчний дэмий балай үгийг сонслоо. Заримдаа орон гарантаж байгаа нь зугаатай байдаг үе ч бий. Драмын нэгэн найруулагч цаадах чинь зүгээр ч нэг орон гаран хүн биш, гаран гаран хүн байхгүй юу гэсэн санагдаж байна.

Ингэж гарантаад хэрэггүй ээ. 1949 онд залуу үеийг интернационалист, марксизм ленинизмийн үйлст үнэнч, хүүхэд багачуудыг социализм, коммунизмын үзэл санаагаар хүмүүжүүлэх зорилгоор гэсэн тэр үеийн Төв Хороо, Улс төрийн товчооны тогтоол гарч театр байгуулагдсан байдаг. Одоо тэр үүргээ биелүүлээд, татан буугдах нь нэг их сонин биш. Театраар тэжээлгэж, улсаас цалин аваад хаа нэг тоглочихоод өрөөндөө диванаас унгаж унтаад, хэд хоногоор гэртээ харихгүй архиа уугаад, өвгөнтийн хөндий байгуулаад үнэр танартай байх тэр хэцүү үеүдийг би үнэндээ тэвчээгүй. Өрөөндөө хэд хоногоор архиа уугаад тэндээ бурхан болоход нь ясыг нь барьдаг алдартай жүжигчин ч бий болсон. Театр өөрөө хоног төөрүүлдэг, хоргодох байр маягтай болсон доо. Аймаар шүү дээ.

А.Очирбат гуай шиг 40-50 жил намын дарга хийж, хүмүүсийн хувь заяа, алдар гавъяаны тодорхойлолтонд дураа хүрвэл мутраа хайрладаг, үзэл бодол нийлэхгүй бол өршөөлгүй гудманд хаядаг, авъяасыг нам дүгнэдэг гэж үздэг жүжигчинд хэцүү л байгаа байх. Театрууд нэрээ өөрчлөөд л явдаг. Бөмбөгөр ногооныг Драматик театр болгоо биз дээ. Ардын эрх сонинг Өнөөдөр сонин болгоод, Сэргээн босголт банкыг Голомт болгосон биз дээ. Хүүхдийн театр Хаан театр болоод нүүгээд яваагүй шүү дээ. Театрын хувьд барилга нь байна. Очоод тогло л доо. Миний хувьд театрт жүжиг тавих нь амьтан сургахаас долоон дор гэдгийг мэдэх учир арай өөр чиглэлээр ажиллаж амьдармаар байна. Хар ухаанаар гоёор нэг бодъё л доо. Нэг онгоц нисэж яваад буцаад иртэл “Буянт Ухаа” онгоцны буудал нь “Чингис хаан” нисэх буудал болчихсон байж л дээ. Гэтэл нисгэгч нь би заавал “Буянт Ухаа”-д бууна гээд буудлаа тойроод нисээд байвал агаартаа дэлбэрэхээс өөр аргагүй биз дээ. Тэгэхээр газар буугаад тоглол доо, амьдрал ганц шүү дээ гэж тэр хүмүүст хэлье дээ. Уг нь 1990 онд манай театраас Б.Батзаяа, Туяа, И.Одончимэг, О.Энхтуул нар чинь ардчиллын салхи татуулан Хошин театр байгуулна гээд гарсан. Дараа нь 1991 онд Ц.Төмөрбаатар, Ц.Төмөрхуяг нар бас долоо найман хүн уриалаад сүргээрээ “Хүүхдийн театр байгуулна Гаваа чи огцор” гээд л гарсан. Тэрнээс хойш лав л Ц.Төмөрбаатар 3 удаа театрт буцаж ороод нэг удаа халамцуу ирээд даргын өрөөний цонхоор 2 давхраас үсрээд гараад явчихсан байсан. Сүүлд нь 1998 онд. Б.Лхагвасүрэнгийн “Галзуу гурвалжин” жүжгийг найруулах гээд бараагүй, жүжигчид нь хэл ам хийгээд төгсгөлд нь сүүлийг нь би мушгисан. Эцгийнхээ тоглож байсан театрыг хамт аваад явалцаач гээд би Ц.Төмөрбаатарт ерөнхий найруулагчийн тушаал гаргаж байсан шүү.

Сураад буй бичиг баримтууд чинь Үндэсний архивт байгаа. Очоод үзчихэж болно доо. Жаахан баримжаатай ярихгүй бол урт хэл хүзүү орооно гэсэн үг бий. Бас үг хэлэхийн өмнө амандаа чана гэсэн борогдуу гоё үг байна хө. Улс оронд чинь суурин дээрээ байгаа театрын байшин байтугай газар шорооноос чинь эмтлээд авч байхад бидний яриа сонин хэвлэлд ёстой илүү л зан байна. Ноднин билүү Соёлын ажилтны улсын зөвлөгөөн болоод урлагийнхан баларлаа, сөнөлөө, бүтэн театрыг Гаваа идчихлээ гээд хуралдсан байдаг. “Нөхөд минь гол юмаа ярья л даа. Юун тэр акталсан театрын байшин бэ?” гэж Соёлын яамны орлогч сайд асан Баатарцогт хэлж байж хурал голдиролдоо орсон гэдэг. Гавааг яриад яах гэж цугласнаа хоёр хоног мартчихсан байсан шүү гээд ярьцгааж байв. Урлагийнхан бид ч яахав дээ агаарт л байдаг улс шүү дээ гээд л өнгөрсөн. Үнэндээ газрын амьдралгүй хүмүүс…

-Энэ театрын барилга тойрсон хар сэрд таныг хариу өгнө гэж итгэж байна. Уг нь бол менежмэнтийн хувьчлалаар эхэлсэн энэ обьектийг таныг Хаан банкинд аманд багтахгүй их мөнгөөр худалдсан гэдэг? 6 сая ам. доллар гэл үү? Одоо ч гэсэн Америкт амьдарч байгааг тань үүнтэй холбоод хэл үг босч байна?

-Уг нь менежментийн хувьчлалаар авна гээд гурван жилийн хугацаанд улсаас төсөв авахгүйгээр 150 сая орчим төгрөг зарцуулаад байв. Гэнэт Төрийн өмчийн хороо, “Хэл ам, бослого суулт болоод байна театрын чинь барилгыг дуудлага худалдаанд оруулна” гэв. Өдөр шөнөгүй танай Ц.Төмөрбаатарын өргөдөл заргаар энд тэндгүй дуудагдаж залхлаа гэсэн. Радио, телевиз, сонингуудаар тэр үед миний тухай сонин сонин эрүүл хүний санаанд багтамгүй юм ярьсан л даа.

-Цааш нь юу болсон бэ? Театр зарсан мөнгөөрөө Америкт очоод хэвтчихлээ гэх юм. Үүнд ямар нэг хариу өгч цэг тавих болоогүй юу. Та чинь гадаадын уран бүтээлчидтэй хэд хэдэн томоохон кино бүтээсэн шүү дээ.

-Та яагаад хариу өгөхгүй байгаа юм бэ гээд их л асуудаг байв. Улс эх оронд энэнээс чухал асуудал байхад актлагдсан хоёр давхар байшин тойроод хэрэлдээд сонингуудын нүүрийг дүүргээд хэрэггүй байсан юм л даа. Тэгээд ТӨХ, 3 сарын дотор 215 сая төгрөг төлөөд ав гэсэн шийд гарсан. Уг нь 3 жилийн хугацаанд энэ мөнгийг үе шаттай төлөх гэрээтэй байсан ч хэл амыг нэг тийш болгох шаардлага гарсан даа. Энэ үед аяндаа миний театр байгуулах мөрөөдөл унтарсан. Сүүлд өргөтгөл хийсэн хөрөнгө оруулагч “Строй инвест”-ийн Г.Зориглон чамаас болж өрөнд орлоо гээд “Хаан” банкинд өгсөн байдаг. Уг нь яахав дээ олон улсад банкууд өөрийн гэсэн кино компани, театртай байдаг шүү дээ. Би ч тэрний нэг хэлбэр гэж бодоод өнгөрсөн. Би зээлийн бичигт гарын үсэг зурж байснаас “Хаан” банкны төлбөрт зураагүй юм байна. Тэгээд ч уран бүтээлч хүнд барилга байшин ямар хамаа байх вэ. Сэтгэлдээ гэгээтэй, театртай явбал болоо доо. Одоо гараа халаасандаа хийгээд чөлөөтэй алхаж явна.

Эзэн Чингис хаанаас Монголд Христын сүм байгуулах газар гуйж хар лам очсон байдаг. Хариуд нь Чингис хаан тэр ламд – Эхлээд сэтгэлдээ сүмээ бий болгож байгуул гэсэн гэдэг. Тэрэн лугаа хүн болгоны Сэтгэлд өөрийн театр, өөрийн аялгуу буй. Энэ үймээн шуугиан нөгөө л газрын төлөөх тулаан байх аа. 1995 онд Соёлын сайд Н.Энхбаяр байхдаа Хүүхдийн театрыг жүжигчин найруулагчгүй зөвхөн байрны захиралтай байх шийдвэр гаргаж байлаа. Дараа нь 1996 онд Гэгээрлийн яам /Сайд Лхагважав/ намайг кино үйлдвэрийн даргаар тавих тушаал төлөвлөөд, Хүүхдийн театрыг Драмын театртай нийлүүлэн, Ардын дуу бүжгийн чуулгыг, Үйлдвэрчиний соёлын төвд аваачин, Үйлдвэрчний соёлын төвийг Хүүхдийн театрт аваачих гээд сонин хачин төлөвлөгөөтэй байсан даа. Би л анхдагч нь болж театрын “туйпуу” залгисан хэрэгт ороод байгаа болохоос театрууд тусгайлан жүжигчдийг тэжээдэг тогтолцооноос салж байрууд хувьчлалд шилжих нь ойлгомжтой. Одоо хэсэг бүлгээрээ хамтлаг, продакшн болоод байр савтай нь гэрээ хийгээд тоглоод л байна шүү дээ. Тэгээд ч Монголд учир мэдэх хүн үл хөдлөх хөрөнгөтэй байя гэж бодохоо больжээ. Муугаар бодоход Алтжингийн галын аюул шиг юм амар тайван унтуулахгүй шүү дээ. Иймд мөрөөдлийн 6 сая доллараа бодоод тайван амар явах шиг сайхан юм хаа байна.

-Хувьчлалд оролцох гэж хөрөнгө мөнгө босгох чамгүй л арга чарга хайсан байж таарна. Сүнстэй театрын сүнсгүй найруулагч гэж хэлэгдтэлээ юу эсийг үзсэн байхав?

-Хүмүүст эс гэхэд үр хүүхдэд хэрэгтэй “дайн тулааны адал явдалтай” ном үлдээнэ. Яруу найрагч Р.Рожденственский 30 настайгаасаа дурсамжаа бичсэн гэдэг. Надад хангалттай “хар” дэвтэр байгаа учир уужуухан бичнэ.

Анх театрын барилга баригдах гэж суурийг нь ухаад 20 жил болсон гэдэг. Хоосон сууринд хүүхдүүд байлдаж тоглох, дотор нь хүн унаад үхэх ердийн үзэгдэл байсан юм биш үү. Театрт ажиллаж байсан зарим жижүүр, шөнө театрын 2 давхарт хүмүүс уйлалдаж орилоод гүйгээд байх юм гэдэг байсан. Зарим жижүүр айгаад ажлаа өгч ч байсан. Театрын өргөтгөл хийхэд хулгай гараад орос мэргэжилтнүүд ээлжлэн шөнө жижүүр хийдэг байсан. хийдэг байсан. Эмэгтэй хүмүүс чанга, чанга яриад гуйлдээд, тачигнатал инээлдээд байх юм бид айгаад байна гээд оросууд хоёр гурваараа хонох болсон. Зарим хүний биен дээр хувцасны далд газар цэцгийн тарианы сорви шиг цус шүүрсэн тав зургаан сорвитой болоод хонолоо гээд ирээд үзүүлж байсан тохиолдол ч бий, Америкийн нэг баримтат кинонд үл мэдэгдэх яг тийм сорвийг үзүүлж байсныг би санаж байна. Нэгэнт уй гашуутай, инээд наргиатай жүжиг их тоглодог байсан болохоор агаарын долгионд нь хий үзэгдэл үлдсэн юм байлгүй л гэж боддог. Гэхдээ бага зэрэг айдас төрнө.

-Ц.Төмөрбаатар гуай хувьчлалыг дагалдаад цагдаа шүүхээр ч таныг шалгуулсан байдаг байх аа?

-Яг үнэндээ би Ц.Төмөрбаатарыг буруутгадаггүй шүү. Эцгийн генийг гайхамшигтай уламжилсан хүн. Ул үндэсгүй юм яриад шүүх, телевиз, сониныхныг ч амар заяа үзүүлэхгүй. Зарим нь бүр барааг нь хараад зугтдаг гэдэг юм. 2002 онд Монголын радиогоор Японтой хамтарч кино хийнэ гээд найруулагч И.Нямгаваа Соёл Урлагийн газрын дарга Эрдэнэчимэг нар хөрөнгий нь идэж уужээ гэх мэдээ явдаг байна. Радио дээр манай улсууд очоод асуутал “Монголын мэдээ” сонины мэдээг бид нэвтрүүлсэн гэлээ. “Монголын мэдээ” сонин дээр очтол Ц.Төмөрбаатар Төрийн соёрхолын тэмдэгээ зүүж ирээд өөрөө энд сууж байгаад гараараа бичиж өгсөн гэдэг юм байна. Эрдэнэчимэг дарга л их уурласан даа. Миний хувьд эвгүй ч гэсэн бага зэргийн сенсаци бол байдаг л зүйл гэж боддог доо. Тэр үед Японтой дуулиан болоод л байсан болохоос “ногооныг” үнэртээгүй байсан үе л дээ. За тэгээд ч газрын амьтан би байтугай, төрийн сэнтийд суудаг тэнгэрийн луунууд идсэн уусан гээд яригдаж л байдаг. Америкт нэг мартагдсан кино од 1 сая долларыг папараци хийдэг хүмүүст өгөөд би маргааш хоёр залуухан хүүхэнтэй зочид буудлын тийм номерт нүцгэн байна, намайг очоод илчлээд олонд амьд мэнд сайн явааг харуулаадах гэсэн гэдэг. Хорвоогийн сонин хачин, солио гажуу их шүү дээ.

-Ц.Төмөрбаатар гуай Алтан Өлгийд байдаг миний эцгийн шарилын зэс хөөмөлийг И.Нямгаваа хуулж авсан ч гэх шиг, би Нямгавааг буудна ч гэх шиг эвгүйцмээр үгс чулуудаж л байсан. Харин та өршөөлтэй, өгөөмөр хандах юм?

-Уг нь зөв тэмцэл зөв маргаан байвал хөндлөнгийн хүнд ч мэдээлэл зөв өгөгдөнө шүү дээ.

Тэнэгтэй маргавал гар цустана

Ухаантантай маргавал үг сонсоно гэсэн үг бий дээ.

Арай энэндээ тултал муухай яриагүй байлгүй дээ. Хэвлэлийн ч алдаа байж магадгүй шүү дээ. Бид бие биенийхээ үг хэлэх эрхийг боомилох хэрэггүй л дээ.

-Театрын өргөтгөлийн үеэр та Япончуудтай хамтарч “Бөртэ чоно” киноны ажилдаа орсон гэсэн. Тэр хойгуур бас бодвол бужигнасан биз?

-Хүн хоорондоо тэмцэлдсэн ч маргааш нь эргэн уулзах хуруу зай үлдээж хэрэлд гэсэн үг бий. Эргээд уулзах нүүргүй болтлоо биенээ нулимаад яахав дээ. Надтай хамт ажилласан Кадокава Харүки гэж яруу найрагч, найруулагч хүн байсан. Үе уламжилсан хөрөнгө зоорьтой тэрбумтан хүн гэдэг юм. Монголд ирсэн хойно нь Кадокаваг эсэргүүцэж киноны гэгдэх хэсэг нөхөд сониноор мөнгө нэхэж шантажлаад хар тамхичин, Якуза нарын толгойлогч гээд есөн шидээр хэлсэн дээ. Эсрэг байдаг эмэгтэйг ч Японоос авчирч хэвлэлийн хурал хийлгээд жүжиг шиг юм болоод л байсан. Кадокавагийн Хайку-г уул нь олоод уншчихсан, хийсэн киног нь үзчихсэн бол зүгээр байсан юм. Ганц Монголд ч биш хаа ч тамын тогоо байдаг л юм. Хүн л байсан газар, сонин /орон гаран/ хүмүүс дүүрэн шүү дээ. Харин Кадокава огтхон ч тоогоогүй явсан даа. Айл болгон хашаандаа нохойтой. Нохой болгон хуцдаг гэж ч бодсон юм билүү. Хэн мэдлээ…

-Та “Бөртэ чоно” киноны Япон хөрөнгө оруулагчдаар хөдөлмөрөө сэтгэл хангалуун үнэлүүлж чадсан биз дээ? 20000 хүнтэй зураг авалт хийж, Японуудтайгаа сайдаж муудаж бас л тэнд “дотроосоо шатаж улайсч” юм юм л үзсэн биз дээ?

-Японы киночдын ажил хөдөлмөрийн зохион байгуулалт гайхамшигтай. Монголчууд ч ихийг сурч авсан байхаа.

-Монгол найруулагчийн ур чадварыг хэрхэн үнэлснийг ний нуугүй мэдмээр байна. Уншигчдын хүсээд байгаа асуулт шүү дээ. Театр зарсан, идсэн уусан гэдэгт цэг тавиач…?

-Хөнгөхөнөөр хэлэх юм бол татварынхан уурлах байлгүй дээ. Гэвч би Америкт “TAX” татвар төлдөг болохоор гайгүй биз дээ. Тийм их сонирхоод байгаа юм бол Япончуудтай орлогын хувь авахгүйгээр хоёр сая таван зуун мянган /2,500,0/ ам.доллараар гэрээ хийж ажилласан. Энэ нь надад хангалттай. Орос, Америкийн хамтарсан киноны орлогын 13%-ийг би Америкт хүртдэг.

Одоохондоо илүү дутуу зардалгүй энгийн амьдрахад болж л байна. Жирийн америкчуудын амьдардаг байранд

ердийн л амьдарч байна. Америк диваажин биш гэдгийг би мэднээ. Амгаланд намайг хаустай гэсэн байсан. Тэнд манай кино зургийн хэрэгслийн агуулах бий. Би одоо 13-таа байгаа.

-”Догшин хутагтын сахиус” кино Азийн шилдэг 10 киноны нэг болсон. Дараа нь Английн судлаачид дэлхийн шилдэг 100 киноны 31-т эрэмблэсэн нь манайд нам жимхэн өнгөрөх шиг болсон?

-Догшин Хутагтын сахиусыг 2000 онд Токиод Азийн шилдэг кино гэж зарлан гаргасан. Английн Кино Урлагийн Академиас 20-р зууны дэлхийн шилдэг 100 киног шалгаруулж 31-д найруулагч нь мөн кино бас 31-д эрэмбэлсэн байдаг. Яахав дээ би ч 20-р зууны л хүн юм чинь…

-”Нямгаваа фильм продакшн” компаний АНУ, ОХУ-тай хамтарч бүтээсэн “Чингис хааны нууц” кино 2009 оны Оскарын 82 дахь наадмын гадаадын шилдэг киноны төрөлд нэр дэвшсэн гэсэн. Баяр хүргэе, таньд?

-Энэ киног Оскарт Монголоос нэр дэвшүүлэх болтол манай хэсэг нөхөд Лос-Анжелосийн Оскарын кино академитай урьтаад гэрээ байгуулчихсан юм билээ. Оскарын академид ирэх тодорхойлолт Т.Ганди гэдэг хүний гарын үсэгтэй байх ёстой гэсэн шаардлага Америкаас бидэнд тавьсан. Гэтэл Монголын тэр кино академи нь олддоггүй. Т.Ганди нь тамга тэмдгээ мэдэхгүй гээд… Улсуудыг нь олж, бланк нь хайж, тамгыг нь даруулсаар байтал нэг ёсондоо хожигдсон гэсэн үг. Хурдан шуудан ч тус болоогүй дээ. Энэ амьдрал ч өөрөө уртын дуу биш ёстой жинхэнэ хип хоп болжээ гэж бодсон.

-Яг одоо сэтгэлдээ ямар бүтээл дуншиж явааг нууц биш бол сонирхуулж болох уу?

-Дэлхийн нэвтэрхий тольд Чингис хаан, Өгөөдэй хаан, Хубилай хаан гурав л бичигдсэн байдаг. Хамгийн

ээдрээтэй хувь заяатай нь Хубилай хаан. Хубилай хааныг урвагчаар дуудаж, гутаадаг хүмүүс олон. Тэр үед Юань гүрний нийслэлийг хэрвээ Хорхорумд байгуулсан бол үй түмэн хар хятадын шаахай монгол газар нутагт гишгэчин, өвөг эцгийн байгуулсан Их Монгол сөнөх байсан. Хубилай хаан Монголын нууц товчоог элгэндээ тэвэрч, нулимсаа дотроо эгшээж харь нутагт дуу хуураа санагалзан 380 хүнтэй их хөгжмийн оркестор байгуулж, одон орон судлах төв, дэлхийн анхны усан флот бий болгож, Пагва ламаар дөрвөлжин бичиг зохиолгож, эх нутгаа санаж санагалзан шүлэг найраг бичиж байсан байдаг. Хэрвээ бид Хубилай хааныг дотроос нь нээж хийхгүй бол хятадууд манай их Хаан гээд хийнэ. Тэгэхдээ энийг нүүр амаа цавуудаж, будаж, онигоотож байгаад дотроо хонхортоо хийх биш дэлхийн хүртээл болохоор хийх хэрэгтэй. Б.Явуухулангийн хэлдгээр Дэлхийн дэвжээ хэрэгтэй байна. Бидний хүчирхэг дээдэс гадагшаа улс төрийг төвхнүүлж алга болоод, цэргээс зугатсан ядарсан улсын үр сад үлдсэн бололтой. Тун аминчхан хонхортоо хаадаа магтаад суух дуртай юм. Нэрт найруулагч Океев хэлэхдээ Чингисийг монголчууд нутагтаа хийгээд яах нь вэ дээ. Азийн хэмжээнд хийгээд ч гутамшиг. Дэлхийн хүнийг дэлхийн хэмжээнд Америкаас эхлээд олон орон оруулж оролцуулж хийвэл сайн бүтээл болно гэсэн байдаг.

-Та эргэж харах дуртай юу? Мөрөөдөлдөө хөл тавьж байсан залуу халуун Дарханы театрын найруулагч И.Нямгавааг одоо эргээд харвал юу бодогдохсон бол? Урлагт хөл тавиагүй бол та өдийд хэн байх байсан бол?

-Хуучин Дарханы соёлын ордны шар байшин одоо ч нүдэнд ил. Д.Нацагдоржийн “Би биш” дуулалт жүжгийг хийхэд Хотын Намын Хороо долоон удаа хааж байсныг… Намын Төв Хорооноос намайг Барууны урсгал гаргасан жүжгийг чинь хаа гээд явууллаа шүү дээ гээд Э.Оюун багшийн үнсээд зогсож байсан… Гадна довжоон дээр нулимстай зогсож байхад минь Цэнгээ ирээд нүдийг минь зөөлөн арчиж байсан… Жүжгийн сургууль тараад задгай машин дээр бие биеэ барин зогсож явсан үе… Зургаа авахуулах дургүй намайг холбооны цаад модон дотор Сарнайгий минь тэрэгтэй нь түрүүлээд нэгэн фоксгүй зураг авч байснаас эхлээд…

Мэргэжлийн “өвчин” тусч солиортлоо ажиллаж явсан сайхан үе зөндөө. Ажлын төлөө, ар гэр үр хүүхдээ хаяад мал шиг ажилладаг үе байж дээ. Манай Хомби /Н.Долгор / – Хэрвээ чи найруулагч болоогүй бол юм ухаж төнхөж явдаг мөрдөн байцаагч байх байсан гэдэг юм. Тийм хүн болсон ч би бичээд суудаг хүн байх байсан биз.

-Америкт очоод зээ нартайгаа илүү дотносож байгаа байх. Монгол хэлээ заах эх орноо ярьж таниулах гээд найруулагч өвөөгийн үүрэг бишгүй байх даа?

-Өвөө болж гэрт сууж хүүхэд харах би дургүй ээ! Хааяа уулзах ярих, өхөөрдөх, хайрлах юм байлгүй яахав. Өдөр болгон уруул дэвсэж, элгээ дэвтээх маягаар байх онц биш. Тэртэй тэргүй цагийн аясаар өөр өөрийн замаар яваад л өгнө. Хуучцуул хүүхдийн сэтгэл хожмоо сэмлэчихнэ нэг их битгий ойр байлга гэдэг ч бас үг шүү. Монгол угсаатай гэдгээсээ ичихгүй байдаг сэтгэлийн хаялга нь наашаа Монголруу гэсэн хүмүүс болоосой гэж битүүдээ хүсдэг. 2007 онд зээ нараа охидынхоо нөхрүүдийн хамт авчирсан даа. Хирээрээ л байхыг бодсон. Сайхан л байсан гэдэг.

-Та Хөвсгөлийн хүн. Бөөгийн сүсэг увидас хоосонгүй биз дээ? Мартсанаас нэг үеэ бодвол Монголоор

дүүрэн бөө удган төрж байгаа?

-Би бөөг мэргэлдэг түргэлдэг хүмүүс гэхээсээ эртний зан үйлийн нэгээхэн хэсгийг үзүүлдэг улс гэж боддог. Мухар сүсэг, ядуу амьдралыг нь далимдуулж тоглох улс олширчээ. Өөрсдийгөө яая гэж байж хүн өөд нь татна гээд хэнгэрэг балбаад явах юм. “Зөн билэгийн тулаан” ч гэх шиг тааварлах төдий шоуг чинь хуурамч шинжлэх ухаан гэдэг шүү дээ. Хүн төрөлхтөн од гаригийг шинээр нээж шилэн бөмбөрцөг шиг дэлхийгээ гаднаас нь харж байгаа сансарын эрин зуунд хийх юмгүй улсын хийрхэл хэрээс хэтэрсэн. Яахав дээ тэгээд савныхаа хэрээр худгийн ус ховоодно гэдэг биз дээ. Далай багш хэлэхдээ “Бурхан гэж байхгүй ээ. Хүн өөрөө өөртөө бурхан” гэж сайхан үг хэлээ биз дээ. Тэгэхээр зарим нь өөрсдийгөө чөтгөр болгоод явж байхаас… Бүгд дуулдаг болохоос, бүгд хөгжмийн зохиолч болдоггүй ээ. Үнэндээ агаарын орон зайд буй долгионоор хүний бодол санааг таадаг хүмүүс байдаг ч ихэнх нь ил гардаггүй юм. Хүний сэтгэл зүй, түүний утсыг олж барьдаг улс өдрийн од мэт ховор.

-Таны ээжийг сурган хүмүүжүүлэгч байсан тухай Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, Т.Галсан гуай ярьдаг юм билээ?

-Хүн цагийг элээж ертөнцийг орхин одохдоо Ээжээ гэж дууддаг гэдэг. Сэтгэлийг нь сүүтэй нь хамт хөхөж өссөн надад ч ялгаагүй ирэх цагийг мөн тэгж тосно. Ээжтэйгээ уулзах өдрийг тэсэн ядан хүлээнэ гэх нь хаашаа юм бэ…! Ярих юм, хийсэн юмтай очихсон гэж боддог. Би ертөнц хоосон гэдгийг эхийнхээ дэргэд ойлгосон хүн. Хүн хоосноос ирээд хоосонд байж байгаад хоосон руугаа буцахыг би сайн мэднэ. Энэ хоорондох хоосон зайг амьд байлгаж байгаа үг нь Ээж гэсэн үг л байдаг. Миний ээжийн тухай олон сайхан дурсамж ярьдаг яруу найрагч Т.Галсан, П.Пүрэвсүрэн, зохиолч Д.Намсрай, сэтгүүлч Д.Дорждулам гээд ээжийг минь босоод иртэл дурсаж ярьдаг хүмүүст талархаж явдаг.

-Та ОХУ, АНУ руу гээд Монголын соёл урлагийн нэгэн том гүүрийг олон улсын хэмжээнд тавьж байгаа уран бүтээлч. Нутагтаа ирээд тайз дэлгэцийн бүтээлд мэргэжлийн нүдээр сэтгэл чилээж суугаа болов уу?

-Чилээх цаг ирэх буй заа.

-Ингэхэд таны гавьяа шагнал юу билээ? Манай шагнал урамшлын тогтолцоо таньд юу бодогдуулдагийг асуухгүй өнгөрч боломгүй байна.

-Одоогоос хоёр жилийн өмнө В.В.Путинг ерөнхийлөгч байх үед OPT 1 телевизээр манай орос орноос бусад орон оюуны хөдөлмөр авъяасыг үнэлж байна. Гэтэл манай улс алдар цол, алдар гавъяаны одон тэмдгээр биднийг хуурч байна. Ганц жишээ хэлье. ЗХУ-ын Ардын жүжигчин Андрей Борисов /Илья Муромец-д тоглодог/ Лениний болон төрийн соёрхолт ЗХУ-ын ардын жүжигчин Крючков /”Yep” кинонд тоглосон/ нар эцсийн эцэст хоолны мөнгөгүй, амьдралын ямар ч баталгаагүй өлсөж шахам үхлээ гэж олон жүжигчид яриад энэ хоосон шагналаа эргэж хараач боливол яасан юм бэ ерөнхийлөгчөө гэж байсан. Би ч тэдэнтэй санал нэг дээ. Манайд ч энэ хоосон гавъяат гэх мэтийн тэмдгүүд ард олон, хамт олны дунд хуйсагнуур байдал үүсгэдэг. Ер нь зохиолч, жүжигчин найруулагч гэдэг чинь бараг бурхнаас өгч буй алдар нэр юм шүү дээ. Надад эцэг эхийн өгсөн нэрнээс өөр гуншин байхгүй ээ. Хэрэг ч үгүй.

-Цаг зав гарган сонирхолтой яриа өрнүүлсэн таньд баярлалаа. Урлагт хайртай элэгтэй хүн бүр харьд суугаа таны болоод таны шинэ уран бүтээлийн тухай үргэлж чих тавин хүлээж суух болно.

-Танай сонинг гэгээлэг уншууртай, өгөөжтэй сонин гэж бодож явдаг. Уулзахыг ерөөл талбин яриагаа дуусгая даа.