Sonin.mn » Улаанбаатар таймс

Дуучин Отгоо: Эгч нь инээж байгаад охиноо сэрээчихлээ
“Утасны анд ” булангаараа олны танил хүмүүстэй холбогдож, амралтаа хэрхэн өнгөрөөж байгаа болон уран бүтээлдээ  хэзээнээс орох болон тэдний сүүлийн  үеийн сонин сайхнаас  сонирхуулдаг. Энэ удаа дуучин Отгоог онцоллоо

-Сайн байна уу? Зуныг юу хийж өнгөрөөж байна?

-Энэ зуныг охинтойгоо агаар салхинд гарч гэртээ л өнгөрүүлж байна даа. Наадмаар гадаа хэтэрхий халуун байсан болохоор Төв цэнгэлдэх ч орж чадаагүй. Тийм болохоор гэр бүлийнхэнтэйгээ айргаа уугаад зурагтаар бөхөө үзээд л баярын өдрүүдийг өнгөрөөсөн дөө.

-Шинэ уран бүтээлдээ хэзээнээс орох гэж байна? Фенүүд чинь таныг үгүйлээд байгаа юм биш үү?

-Намраас шинэ уран бүтээлээрээ фенүүдтэйгээ уулзана. Уран бүтээлийг ганцаараа хийдэгтүй болохоор хамтарч ажилладаг уран бүтээлчдийнхээ амралтыг нь дуусахаар бичлэгт орж эхлэх байх. Ер нь дуугаа хийхээс илүүтэйгээр энэ бяцхан амьтныг л асарч байна. Хүүхэд ч харах тусам эгдүү хүрмээр золиг юм аа./инээв/. Өө, яана аа эгч нь инээж байгаад охиноо сэрээчихлээ.Охин маань уйлаад эхэллээ гзснээр бидний яриа өндөрлөсөн юм.

Б.Хандмаа

Монголчууд нэг нэгнээ хайрлаж, хамтдаа урагшлах учиртай
Өвөрмонголын “Өдрийн сонин”-ы аж ахуйн хэлтсийн эрхлэгч Бо.Журамттай ярилцлаа.

-Манай оронд ямар ажлаар ирэв?

-Өвөрмонголын “Өдрийн сонин”-оос дөрвүүлээ ирсэн. Бид Азийн сэтгүүлчдийн холбооны урилгаар Монголд ирээд байна. Ирсэн зорилго сайхан бүтэж байна. Нэлээд урт хугацаагаар буюу 13 өдрийн томилолттой ирсэн болохоор Монголын үзэсгэлэнт сайхан газруудаар явж үзлээ. Бас хажуугаар нь сурвалжлагаа хийлээ. Сэтгэл их өндөр байна.

-Ямар газруудаар аялав?

-Хөвсгөл аймаг явсан. Замдаа Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ аймгаар дайрлаа. Харин буцахдаа Завхан, Архангай, Өвөрхангай, Төв аймгаар аялж Улаанбаатарт ирлээ. Аялж байх хугацаандаа малчин айлд орсон. Айраг уусан бас найрласан./инээв/ Монголын байгаль нь ч сайхан байна. Ер нь бид ихэвчлэн Чингэсийн нутгаар явахаар ирсэн л дээ. Ар Монгол явлаа гэхэд манай найзууд Хархорин болоод Чингэсийн нутгаар яваарай гэж захисан. Тиймээс бид Хөвсгөл аймгийг сонгосон юм. Хөвсгөлийн зам нь хол ч байгаль нь сайхан юм байна. Гэхдээ бид замдаа ядраагүй.

-Аяны богц дүүрэн буцаж байгаа гэж ойлгож болох нь ээ?

-Тиймээ, Ар Монголчууд Өвөрмонголчуудад яаж ханддаг, хэрхэн таньдагийг мөн Өвөрмонголчууд Монголд ирээд хэрхэн аж төрдөг талаар судаллаа. Энд байгаа өвөрмонголчууд монголчуудтай маш адилхан амьдарч байна. Би сая нийслэлийн Төрийн сангийн хэлтсийн дарга Ц.Ганхүүтэй уулзлаа. Тэр үед надад ганцхан зүйл бодогдсон. Монголчуудын нийгмийн халамж маш сайн байгаа юм байна. Нийтийн тээвэрт суухад нь хүртэл төр засаг нь мөнгийг нь төлж байна шүү дээ. Тэгээд ч нийтийн тээврийнх нь үнэ их хямд юм билээ. Манай Хятад улсад ийм халамж байдаггүй.

-Малчин айлд буусан гэж ярилаа. Манай малчид Өвөр Монголын малчдаас ялгагдах зүйл ихтэй байна уу?

-Отор дээрээ, зусландаа зусч байгаа малчин айлуудаар орж үзсэн. Тэдний үг яриа нь Өвөрмонголын малчидтай, тэр дундаа үзэмчин ардын малчидтай нэлээд төстэй юм билээ. Тийм болохоор сайхан санагдаж байсан. Яг л Өвөрмонголд байгаа юм шиг санагдаж байсан шүү.

•Та нарыг хэрхэн хүлээж авч байна?

-Өвөрмонгол ч бай, Ар Монгол ч бай бүгд элэг, цус нэгтэй ах дүүс. Хэдийгээр бид тусдаа амьдарч байгаа ч гэсэн сэтгэл нэг байх ёстой. Тиймдээ ч бидэнд их сайхан хандаж байна. Хоол хийх, дуу дуулах гээд бүгд адилхан. Сэлэнгэ мөрний хөвөөгөөр явж байхдаа Очир гэдэг айлд зочилсон юм. Очирынд жаахан саатаж дуулаад наргисан чинь эхнэр Сувд нь уйлчихсан байсан. Бид нарын дуунд уяраад.

- Танайхан, манай дуунуудыг их сайн мэддэг юм шиг байсан?

- Тийм шүү. Найман настай балчраас наян настай буурал хүртэл мэднэ. Нийтийн дууг бид хуар дуу гэдэг. Армонголчуудын хуар дууг бараг бүгдийг нь мэдэх байх. Яагаад ийм дуртай байдаг юм бэ гэвэл миний бодлоор хоёр шалтгаан   байгаа   юм. Нэгдүгээрт, эх байгалиа дандаа магтан дуулдаг, хоёрдугаарт, эцэг эх, ах дүүгээ дурсан дуулдаг нь биднийг их татдаг. Эдгээр дууны ая нь уянгалаг, үгийн санаа гүн болохоор их сайхан

санагддаг.

-Өвөр Монголын иргэдийн өнөөгийн байдал хэр байна вэ?

-Хятадад өөрчлөлт хийгдээгүй байхад их хүнд байсан. Харин өөрчлөлт хийгдсэнээс хойш гайгүй болсон шүү. Аж амьдрал, нийгмийн байдал нь хамаагүй сайжирсан. Бас үндэснийхээ соёлыг хөгжүүлэх тал дээр нэлээд дорвитой арга хэмжээ авсан. Хөөмий, морин хуур гээд л. Газар газрын ёс заншил өөр байдаг шиг өвөрмонголд ч гэсэн газар болгон өөр өөр ярьдаг. Гэхдээ тэдгээр хүмүүст Монголоо гэсэн санаа байгаа ч нэг нэгнээ халамжлах сэтгэл, зориг дутмаг байна. Харин амьдрал ахуй их дээшилсэн. Учир нь бид чинь том гүрэнд байгаа шүү дээ.

-Өвөр Монголчуудыг хөөмийг ЮНЕСКО-д Хятадын нэр дээр бүртгүүлэхэд их үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Аяллаар явж байхад манай монголын хөөмийг танай хятадууд өөрийн нэр дээрээ бүртгүүлчихсэн гэж ярьж байсан. Уг нь хөөмий чинь даяар Монголын өв шүү дээ. Аль нутгаас үүссэн, аль нутгаас уламжилж ирсэн гэдгийг нь хэн ч хэлж мэдэхгүй. Тийм болохоор хөөмий бол бүх монголчуудын хамтын өв. Үндэсний бөх тэр аймгаас үүссэн, сур тэр газраас үүссэн гэж хэн ч хэлдэггүй биз дээ.

-Одоо дээлийг бүртгүүлэх гэж байгаа гэж сонссон?

-Манайхан зөвхөн баяр ёслол, Цагаан сараар л дээлээ өмсдөг. Харин хөдөөгийн монголчууд бол дээлийг байнга өмсдөг. Ялангуяа Зүүн үзэмчин, Баруун үзэмчин, Хөлөрбуйрын хуучин барга, Шинэ баргачууд маш их өмсдөг. Дээл бол бүх монголчуудын оюуны соёл. Тиймээс өөрсдийн өв соёлоо минийх, чинийх гэж ялгах нь жаахан өрөөсгөл ойлголт юм уу даа.

Солонгосын талаас квотоо нэмэх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн
БНСУ-д ажиллахаар зорих гэж байгаа иргэд хэлний шалгалтын хариу маргаантай гарсан гэж   үзэж байгаа. Тэд   “Шаварт унасан шарын эзэн хүчтэй” гэгчээр 80-аас  дээш оноо авсан иргэдийн нэрсийг Солонгос улсын Хөдөлмөрийн бирж дээр байршуулж өгөх хүсэлтээ тавьсан юм. Солонгосын талаас манай иргэдийн хүсэлтийг хүлээж авах боломжгүй   гэж үзсэн тул   иргэд бухимдан Солонгосын талын төлөөлөгчийг 21 цаг хүртэл гаргахгүй хорьсон гэнэ. ГАХИТ-ийн дэд дарга С.Энхболдоос   зарим зүйлийн талаар тодрууллаа.

- Солонгосын талаас манай иргэдийн хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн гэсэн, яагаад?

-Хэлний шалгалтад 80-аас дээш оноо авсан иргэдийн мэдээллийг БНСУ-ын Хөдөлмөрийн бирж дээр байршуулж өгөхийг иргэд хүсээд байгаа юм. Бид энэ хүсэлтийг Солонгосын талд уламжилж, дамжуулсан боловч “боломжгүй” гэсэн албан бичиг ирүүлсэн. Бид эхнээсээ 80-аас дээш оноо авсан иргэд дундаас хамгийн өндөр онооны дарааллаар шалгаруулж, 3100 хүнийг авна гэж өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллээр хангалттай мэдээлсэн шүү дээ. Тийм байтал иргэд дөргүй бух шиг зүтгэж байгаад харамсаж байна. Солонгосын талаас “Танайхаас ирүүлсэн хүсэлтийг хүлээж авах боломжгүй. Учир нь манай улс зөвхөн Монголоос ажилчин авдаггүй. Дэлхийн 15 улсаас ажилчид авдаг. Хэрвээ монголын ажилчдын квотыг дээшлүүлэх бол бусад улсынхыг багасгах болно. Тиймээс энэ хүсэлтийг хэрэгжүүлэх боломжгүй. Анх юу гэж тогтсон тэрүүгээрээ байх болно. ” гэсэн албан бичиг ирүүлсэн.

-2000 ажилтан нэмж авна гэсэн худлаа юм уу?

-Квот нэмэхгүй гэсэн.

-Шалгалтын хариуг будилаантай гарсан гэж иргэд ярьж байна?

-Шалгалтын тестийг Солонгосын тал боловсруулж, шалгалтыг өөрсдөө авч, эцсийн дүнг гаргадаг. Манай талаас шалгалт авах байрыг бэлдэх, гарсан дүнг зарлаж, виз бэлдэх л үүрэгтэй. Энэ чинь Солонгосын талд очиж ажиллах гэж байгаа квотын тоо болохоос биш хэн дуртай нь явмаар байна гээд үймээн самуун дэгдээдэг хэрэг биш. Хоёр улсын хоорондох системтэй, төрийн бодлого шүүдээ. Иргэд “намайг явуулаад өгөөч, би явмаар байна” гээд ярьж байна, Харин ч энэ жил Солонгосын тал манайд хоёр дахин их квот өгсөн. Тухайлбал, Тайланд улсад 13600 хүн шалгалт өгч 1700 хүнийг авсан байх жишээтэй. Харин манай улсад 12450 хүн шалгалтад орсноос 3105 хүнийг шалгаруулж авсан. Ижил оноотой таван хүнийг нэмж авсан. Шалгалтын хариуг маргаантай болсон гэж иргэд ярьсан л даа. Үүнтэй холбогдуулан шалгалтын хариуг харахыг хүссэн иргэд байгаа. Шалгалтын хариуг хувь хүн засдаггүй, компьютерээр шалгадаг. Үнэхээр эргэлзээтэй байна гэж үзсэн иргэд манайд хандаж болно. Бид тэдгээрийг нэгтгэж цаашаа албан бичгээр явуулна.

-Энэ жил шалгалт өгсөн иргэд их өндөр оноо авсан байна лээ. Олон хүнд харамсалтай санагдаж, бухимдаж байгаа байх?

-Иргэд олон шалтгаанаар бухимдаж байна. Солонгос явж амьдралаа дээшлүүлэх зорилготой иргэд хэлний шалгалтаа маш сайн бэлдсэн нь харагдлаа. Иргэдийн хэлний мэдлэг их өндөр байна. Урьд нь Солонгост ажиллаж байгаад ирсэн иргэд дахиж явах гээд шалгалт өгсөн. Үүнд бас зарим хүн гомдол гаргасан. Мөн Солонгос улс гадаадаас авах ажилтны тоогоо эрс багасгаж, улс орон бүрт квот гаргасан нь нөлөөлж байгаа.

-Дараа жил Солонгосын тал ажилтан авахгүй гэсэн яриа чих дэлслээ?

-Авна. Солонгос улс энэ жил 19500 хүн авна гэсэн. Дараа жил үүнээс арай их ажилтан авах болов уу гэж найдаж байна. Хямралаас өмнөх жилүүдэд олон хүн авдаг байсан.

-Эрүүл мэндээрээ тэнцээгүй иргэдийн оронд тэнцсэн иргэдийг оруулж болох уу?

-Энэ бас нэлээд яригдаж байгаа асуудлын нэг л дээ. Шалгалт өгөөд тэнцсэн хүмүүс 2012 оны долдугаар сарын 14-ний өдөр хүртэл Солонгосын хөдөлмөрийн бирж дээр байршиж, ажил хайх эрхтэй байдаг юм.

Тухайлбал, өнөөдөр эрүүл мэндээрээ тэнцээгүй хүн хэдэн сарын дараа, жилийн дараа эмчлүүлээд эдгэрэх боломжтой. Тиймээс энэ хүмүүсийн эрхийг бид хааж боож болохгүй.

О.Болор Эрдэнэ

”Долдугаар сарын 1”-ний дүгнэлтийг өргөн барьжээ
УИХ-ын хаврын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хороо нийт 18 удаа, ойролцоогоор 80 хувийн ирцтэй хуралдаж 47 асуудал хэлэлцсэнээс 35 хууль, 13 УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцжээ. Эдгээрээс 16 санал, дүгнэлт, ажлын хэсгийн найман танилцуулга, зургаан саналын томъёоллыг бэлтгэн Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн байна. Байнгын хороо нийт 15 тогтоолыг баталж хэрэгжилтийг хангуулан ажилласан байна. Хууль зүйн байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд нийт 20 хуулийн төсөл, найман шийдвэрийн төслийг тус тус хэлэлцэн батлуулжээ.

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Онц байдал тогтооход хүргэсэн нийтийн эмх замбараагүй байдлын үед нийгмийн дэг журам сахиулах чиг үүрэг бүхий байгууллагууд хэрхэн ажилласан тэдгээрийн харилцан үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх үүрэг бүхий ажлын хэсэг тухайн үед алба хашиж байсан холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-д өргөн бариад байгаа юм. Түүнчлэн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилттэй танилцах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг “Хүчит шонхор”, “Эмээлт” зах, ЦЕГ, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн ажлын алба, Хүнс, хөдөө аж ахуйн яам, түүний Мал эмнэлэг, үржлийн газрын үйл ажиллагаатай тус тус танилцан, ажлын хэсгийн санал, дүгнэлтийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх юм байна.

Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан Гаалийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг Гаалийн ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцаж, 300 гаруй албан хаагчдад санал асуулга, судалгааны материал тараан, дүнг нэгтгэн гаргасан. Хүний эрхийн дэд хороо хоёр удаа, 87.5 хувийн ирцтэй, нийт 1.45 цаг, ажлын хэсэг дөрвөн удаа тус тус хуралдаж нийт таван асуудпыг хэлэлцжээ. Хүний эрхийн дэд хорооноос 2010 онд хийх ажлын төлөвлөгөө, 2009 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг хэлэлцэж дүгнэн, Хүний эрхийн үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын биелэлттэй танилцах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. “Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын 2003 оны 41 дүгээр тогтоолын хэрэгжилттэй танилцах, хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгөх ажлын хэсгийг Хүний эрхийн дэд хорооны тогтоолоор байгуулж, Хууль зүй, дотоод хэргийн яамны Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хорооны Ажлын албаны үйл ажиллагаатай танилцжээ.

Хүний эрхийн дэд хороонд иргэд, байгууллагаас ирүүлсэн нийт 30 өргөдөл, хүсэлт, саналыг судлан үзэж холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуг илгээсэн байна. “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх” сэдэвт Зүүн бүсийн аймгуудын нэгдсэн зөвлөгөөнийг Хэнтий аймгийн Өндөрхаан хотод 2010 оны 5 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Уг томоохон арга хэмжээнд Хууль зүйн байнгын хорооны гишүүд, Хэнтий, Төв, Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Говьсүмбэр аймаг. Налайх, Баянзүрх, Багануур дүүргийн Засаг дарга, ИХ-ын дарга нар оролцсон. Хууль зүйн байнгын хороонд иргэд, байгууллагаас ирүүлсэн нийт 297 хуудас бүхий 93 албан бичиг, 82 хуудас бүхий 30 өргөдөл, хүсэлт, саналыг холбогдох журмын дагуу хянан, 133 хуудас бүхий 73 албан бичгийг илгээжээ.

Н.Энх

АТГ-ын гүйцэтгэх албаны даргыг хорилоо
Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадасыг Ганц худаг-т цагдан хорьжээ. Түүнд Мөрдөн шалгах хэлтсийн дарга асан Э.Амарбатыг хууль бусаар тагнаж чагнасан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт сэжигтнээр тооцон шалгаж байгаа аж. Тагнуулын ерөнхий газраас энэ талаар тодруулахад “Ө.Алтангадасыг цагдан хорьсон нь үнэн. Гэхдээ энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариу өглөө. Сүүлийн үед нэлээд хэл амтай байгаа АТГ, Улсын Ерөнхий Прокурорын газрынхан хэвлэл мэдээллээр удаа дараа мэдээлэл хийж, өөрсдийн байр суурь, үзэл бодлоо хамгаалж байгаа.Зарим иргэд “Энэ хуулийн байгууллагууд улстөржиж, гэдсэндээ хөлөө жийлцэхээс өөр хийх ажилгүй юм байх даа” гэж халаглаж байгаа дуулдсан.

Толгойгүй бодлого
Хөрөнгө оруулалтыг татах нэг чухал зүйл бол төрийн бодлогын тогтвортой байдал. Манай улсын хувьд хөрөнгө оруулалт орж ирж байгаа гол салбар бол уул уурхай. Тэр утгаараа уул уурхайн салбар дээрх бодлогын тогтвортой байдал нэн чухал гэдэг нь мэдээж. Харамсалтай нь бодит байдал дээр уул уурхайн бодлого тийм ч сайнгүй байгаа гэдгийг захын хүн хэлдэг. Энэ талаар бага сага гадарладаг бол гэсэн үг л дээ. Төр засаг, улс орны ирээдүйн хувь заяа, хөгжил цэцэглэлттэй холбоотой төриин бодлогоор хөндөх ёстой асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандаж, хэтэрхий гоомой шийдвэр гаргадаг гэсэн ч болно.Наад зах нь дуулиан шуугиан болоод байсан гэнэтийн ашгийн татварын хууль. Үймж үймчихээд нэг л өглөө ярсхийтэл гар өргөөд баталчихсан. Балаг нь ямар их гэдтйг бодолцоогүй. Зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр “халуурч” байхад Н.Батбаяр нарын хэдэн гишүүн уг хуулийг санаачлаад л гэрлийн хурдаар гэдэг шиг кноп дарж, баталж орхисныг та бүхэн санаж байгаа байх.

Гэнэтиин ашгиин татварын тухай хуулийн “гэнэтийн” шийдвэрийн дараа алтны компаниуд Монголбанкинд алтаа тушаахаа больж, Монголын алт гадагшаа урсах болсон. Юун татвар авч хөрөнгө зоорио зузаатгах, хуучнаасаа ч долоон дор өнгө төрхийг алтны салбарт авчирсан. Уг нь бодлого гэдэг өнөөдөр хэн нэгэн сэтгэлийн хөөрлөөр ноороглосноо хууль санаачилсан гэж дэвэргээд маргааш нь баталдаг зүйл биш л байлтай.Сайн судалгаа , нарийн тооцоотой нямбай хэлэлцүүлгийн шүүлтүүрээр орсон хууль л урт насалдаг. Дэлхийн жишигт ч улс орны эрх ашигт нөлөөлөхүйц салбарын томоохон хуулийг ард олноороо хэлэлцэж, буруу зөвөө тунгааж, ус юуг нь шавхаж байж баталдаг гэх юм билээ. Ингээд бодохоор манай хууль тогтоох, батлах процесс нэг л биш ээ. Хууль санаачлагч нь УИХ, Засгийн газрын гишүүд болон Ерөнхийлөгч. Хуулийн төслийг салбарын яаман дээр боловсруулсан болоод УИХ-аас гаргасан ажлын хэсэг рүү дамжуулдаг. За тэгээд өнөөх хууль гээч маань шат дамжлагаар урсан явах зам зууртаа элдэв фракц бүлэглэлүүдийн эрх ашгийг өөртөө хачин ихээр шингээн ижилсдэг.

Хууль зүйн яаманд ажиллаж байсан нэг залуу хууль хэрхэн төрдөг талаар сонирхуулангаа “Ихэнх хуулийг орчуулчихдаг” гэж ам алдсан удаатай. Аль цагийн л манайх орчуулга хийж хууль “төрүүлдэг” уламжлалтай байсан гэнэ лээ. Тодруулбал социализмын үеэс л Оросоос хууль орчуулдаг байсан гэх. Хуулийг орчуулж болно л доо. Тогтсон стандарт жишиг, туршлага гээд гадны улсаас авах юм байлгүй л яахав. Гэхдээ авах юмаа авч, Монголын хөрсөн дээр буулгаж, тодорхой судалгаа хийж, амьдралд ойрхон хуулийн төсөл боловсруулах хэрэгтэй биз дээ. Ямар орчуулгын товчоо байгаа биш. Хэдийгээр энэ талаар ярихаараа нэг болсон ч өнөөг хүртэл бахь байдгаараа л байна. Ардчилсан хувьсгал ялснаас хойш гагц ах нарын хуулийг хуулахаа больж, арай том гүрний хуулийг “хулгайлаад” байгааг л бэлчээр томорлоо гэхгүй юм бол өөр өөдрөг шинэ зүйл алга.

За тэгээд харийнхны хамаг мэдрэлээ ажиллуулж зөвхөн өөрсдөдөө зориулж баталсан хуулийг санаачлах сайхан гэх нэрийн доор хулгай хийснээ боловсруулж болов хэмээн дөвийлгөж УИХ дахь байнгын хороо, чуулганы нэгдсэн хурлын хэлэлцүүлгээр оруулдаг. Хууль батлах шат дамжлагыг дурдвал товчхондоо нэг иймэрхүү. Судалгаа нэрийн доор хулгай хийсэн хуулиа өөриймшүүлэх нь^бүү хэл эрдэмтдийн үг, яг бодит байдал дээр нь байгаа ажилчид, мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсохгүй. Аягүй бол ичдэг биз дээ, зайлуул. Харин хаа очиж сүүлийн үед ганц нэг нээлттэй хэлэлцүүлэг хийж байгаа харагдах болсон. Гэхдээ маш ховор тохиолдолд. Өнөөх ховор     хэлэлцүүлэг     нь орчуулан хулгайлагдаж, олон бүлэглэлийн эрх ашгийг хамгаалсан хуулийн төсөлд ямар ч өөрчлөлтийг оруулж чаддаггүй. Чухам иймээс л хэн нэгэн “ухаантан”-ы цэцэрхэл, улстөрийн шийдвэрээр уул уурхайн бодлогыг хараад, хэмжээд байх шиг санагдаад байтаа юм. Ард түмний сонголтоор төрийн жолоо атгаж суугаа хууль тогтоогчид хаа нэг тийшээ яваад ирэхээрээ “Өө тэнд тийм юм байна лээ тэрийг хэрэгжүүлье” гээд болсон болоогүй “хуулинцар” санаачлаад эхлэхээр аргаа барж, гадагш нь явуулахгүй хорьж орхимоор санагдах. Эх орны хишиг гэхэд л баялгаа иргэддээ хуваарилдаг гэсэн гадны улсыг шуудхан хуулбарласны тод жишээ. Иргэн бүрт 70 мянган төгрөг олгосны үр дүнд инфляци өссөнөөс иргэдийн амьдрал сайжраагүй. Засгийн газар бүх зүйл болж өнгөрсний дараа “Энэ арай биш ээ.

Мөнгийг бөөнд нь өгөх буруу юм байна. Ерөөсөө 10 10-н мянгаар нь хувааж өгье гэсэн өмнөөс нь ичмээр тайлбар хэлээд бас л гэнэтийн шийдвэр гаргаснаар эх орны хишиг олгох асуудал жинхэнэ утгаараа “чепуха” болох нь шиг байна. Зүй нь бол бодлого, бодлогын тогвтортой байдал гэдэг ердөө л хуулиас шалтгаалах зүйл. Нэмж хэлэхэд манайд нэг гаж жишиг тогтсон нь Засгийн толгой солигдохоор, нэг намын нөхрийг нөгөө намын нөхрөөр сольж, ханаж цадалгүй хуулиндаа гар хүрдэг явдал. Бодлогын гэж онцолмоор гол хуулиудаа ч эргэлзэх сэтгэлгүйгээр өөрчилж орхидог. Тэгээд ч өмнө нь батлагдсан хууль ямар нэгэн шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаагүй хийгдсэн болохоор судалгаагүй боловсрогдсон нөгөө хуулиндаа амархаан гэгч нь зайгаа тавиад өгчихдөг шиг байгаа юм. Үгүй ядаж эх орны маань ирээдүйн хөгжлийг тодорхойлох уул уурхайн салбарын хууль, эрхзүйн орчиндоо арай илүү анхаарч, хуулсан ч учиртай хандахгүй бол болохгүй нь ээ, таминь. Дээхэн үед гадныхан монголчууд 60 хүрээд ухаарч 61 тэйдээ үхдэг гэж хэлсэн юм гэдэг. Алийн болгон гоочлуулах вэ. Анхаарлаа уул уурхайн салбартаа хандуулж, төрийн бодлогоо цэгцлэх цаг нэгэнтээ ирчихээд байгааг анхааралдаа авч, арай өөрөөр сэтгэж, хийх юм биш үү гишүүд ээ… Тэгээд ч хаврын чуулган завсарлажта бүхэн тал бүр тийшээгээ амралт зугаалга хийн алжаал юугаа тайлж байгаа болохоор ажилдаа орохдоо асуудалд арай өөрөөр хандах байх гэж найдсандаа л үүнийг бичиглэлээ. Анхаарч болгоох ажаамуу.

Н.Бэлгүтэй

Өмнөговь суманд үүсээд байгаа асуудлыг яаралтай шийдэх үүрэг өглөө
БНХАУ-ын хөрөнгө оруулалттай манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын ажилчид дураар авирлаж дунд чөмгөөрөө жиргэдэг нэгэн гаж тогтолцоо тогтоод байх шиг. Унаж  явсан автомашинаараа хүн дайрч амийг нь бүрэлгэдэг, хүнийг хэл амаар доромжилж дураараа загнадаг байсан бол одоо бүр нутгийн иргэд рүү буу шагайх болсон байна.Тэд энэ сарын 21-ний өдөр Увс аймгийн Өмнөговь суманд хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын Жэй-Си-Си-Айр” компанийн үйл ажиллагааг зогсоох зорилгоор нутгийн иргэд тус компанийн байрны гадаа жагсаал зохион байгуултал харуулын албаны ажилтнууд тэдэн рүү буу шагайн танхайрсан талаар сумын нутгийн зөвлөл болоод Орлог Намирын голыг хамгаалах хөдөлгөөн хэвлэлийн бага хурал хийлгэж байсан.

Дээрх зөрчилдөөнийг газар дээр нь үзэж танилцахаар Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар болоод аймгийн Засаг дарга нар яваад иржээ. Ирсэн даруйдаа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга БОЯ, МХЕГ, ЭБЭХ-ний сайд нарт албан тоот хүргүүлсэн байна. Энэхүү албан тоотод Өмнөговь суманд үүсээд байгаа нөхцөл байдалд нэн даруй хуулийн дагуу арга хэмжээ авахыг үүрэг болгосон байна.

Б.Билэг

Дэлхийн шатрын мастерууд Их тэнгэрт шилдэг өргүүдээ тавина
Дэлхийн шатрын холбооны эмэгтэйчүүдийн гранпри тэмцээн энэ сарын 29-нд эхлэх гэж байна. Дэлхийн шатрын дөрвөн аварга өрсөлдөх энэ тэмцээнд манай улсаас шатрын их мастер   Б.Мөнгөнтуул өрсөлдөнө.   Мөнгөнтуулын хувьд зургаан серийн хоёрт нь оролцоод байгаа. Нанжин, Налчикт болсон тэмцээнд оролцсон. Энэ удаагийн тэмцээн түүний гурав дахь цуврал нь болох юм. Үүний дараа Чилийн Сантъягод болох цувралд оролцох аж. Дэлхийн шатрын холбооноос батлагдсан журмын дагуу бол тамирчин доод тал нь дөрвөн цувралд оролцсон байх ёстой гэнэ. Мөнгөнтуул эхний хоёр цувралд муугүй амжилт үзүүлжээ. Саяхан тэрбээр Монголын шатрын холбооноос урьж ирүүлсэн   ОХУ-ын шигшээ багийн дасгалжуулагчтай 12 хоног хамтарсан бэлтгэл хийсэн байна. ОХУ-ын дасгалжуулагч “Энэ удаагийн тоглолт маш хүчтэй өрсөлдөөнтэй болно” хэмээн түүнийг үнэлжээ.

Б.МӨНГӨНТУУЛ ХЭН ХЭНТЭЙ ӨРСӨЛДӨХ ВЭ

Улаанбаатарт болох Дэлхийн эмэгтэйчүүдийн шатрын гранпри тэмцээнд Оросын эмэгтэй шатарчдыг манлайлж байгаа Косенцева, Хятадын алдартай дөрвөн шатарчин Б.Мөнгөнтуултай өрсөлдөнө. Хятадын тамирчдын хувьд дэлхийд хүчтэй дөрвөл гэж яригддаг. Дэлхийн аварга, Болгарын тамирчин Стефанова, дэлхийд чансаагаараа нэгт бичигдэж байгаа Конеру гэж Энэтхэгийн алдарт шатарчин, хоёрт бичигддэг, Хятадын их мастер, 17 настай Юү Фан Хоу, дэлхийн зургаан удаагийн аварга, хамгийн залуу дэлхийн аварга болж байсан Чибурданизе Маяа, Конеру Хампи, Косинцева Татъяана, Стефанова Антоанита, Ифан Хоу нар тоглоно. Чибурданизе Маяа уржигдар орой манай улсад иржээ.

Б.Мөнгөнтуулын хувьд эдгээр тамирчидтай бүгдтэй нь тоглож байсан юм. Мөн бүгдийг нь хожиж байж. Энэ утгаар нь түүнд маш их найдвар тавьж байгаа гэж шатрын холбооныхон ярьж байна. Нальчикт дэлхийн номер нэг Конерутай тоглохдоо тоглолтын дунд хэсгээс санаачлагыг авахад тэнд байсан шатрын мэргэжилтнүүд энэ давуу байдлаараа дуусгаж чадах болов уу, үгүй юу хэмээн өмнөөс нь санаа зовон ярьцгааж байсан гэнэ. Харин манай тамирчин энэ тоглолтыг амжилттай дуусгасан байна.

Дэлхийд номер нэг тамирчинг хожиж чадсан гэдэг нь Б.Мөнгөнтуулд найдвар байна гэсэн үг. Тэр Дэлхийн шатрын холбооны Ерөнхийлөгч К.Илюмжановын нэр дэвшигч гэдэг утгаар Монгол Улсыг төлөөлж орж байгаа юм байна. Гранприд чансаагаараа эхний аравт ордог тамирчин дээр дэлхийн шатрын холбооны Ерөнхийлөгчийн санал болгосон хоёр тамирчин нэмж орж болдог. Тэдний нэг нь Б.Мөнгөнтуул юм. Дараагийн тоглолт Чилийн Сантягод гэсэн товыг дэлхийн шатрын холбооноос гаргасан ч тэнд байгалийн гамшигт үзэгдэл болсон учир өөрчлөгдөх байх гэж шатар сонирхогчид үзэж байна.

ШАТРЫН ГРАНПРИГИЙН НЭЭЛТ СҮХБААТАРЫН ТАЛБАЙД БОЛНО

Энэ сарын 29-ны 17.00 цагт Сүхбаатарын талбайд энэ нээлт болох аж. Харин 30-ны өдөр эхний өрөг тоглох аж. Гранпри Их тэнгэр цогцолборт хоёр долоо хоног үргэлжилнэ.Тоглолт өдөр бүрийн 15.00 цагт эхэлнэ. Нэг тамирчин өдөрт ганц л удаа тоглох юм байна. Тэмцээн үргэлжлэх 12 өдрийн хоёр нь амралтын өдөр байх юм. Нэг өдөрт нь тамирчид Цонжинболдог орж Монголын эртний түүх, соёлтой танилцана. Тодруулж хэлвэл наймдугаар сарын гурванд Цонжинболдогийг зорих нь. Хоёр дахь чөлөөт өдрийг наймдугаар сарын найманд гэж товлож байсан ч ивээн тэтгэгч байгууллагууд энэ өдрийг хойшуулах саналыг Дэлхийн шатрын холбоонд тавиад байгаа юм байна. Учир нь наймдугаар сарын найман амралтын өдөр байгаа аж.

Тэмцээнийг ШУТИС-ийн биеийн тамирын заал, 45 дугаар сургуульд шууд үзэх боломжийг зохион байгуулагчид нь олгохоор болжээ. 45 дугаар сургуулийг сонгосон нь учиртай. Азийн шатрын аварга болсон Д.Номин-Эрдэнэ охин энэ сургуульд сурдаг аж.” Ази Тивийн аваргыг охидын насны ангилалд анх удаа авна гэдэг бол гайхалтай. Тэгээд ч шатар хурдтай хөгжиж байгаа газар бол Ази. Хятад гэхэд л бүтэн баг, хүрээлэн ажиллаж байна. Энэтхэгчүүд асар сайн тоглож байна. Ийм тивд аваргална гэдэг үнэхээр гайхамшиг” хэмээн шатрын холбооныхон тухайн үед ярьж байсан.

НИЙСЭЛИЙН ЗАСАГ ДАРГА ШАТРЫН ОРДОН БАРИХАД ЗОРИУЛЖ НЭГ ГА ГАЗАР ОЛГОЖЭЭ

“Уг тэмцээн Монголын шатрын түүхэнд анхны том тэмцээн. Энэ тэмцээнийг нэр хүндтэй зохион байгуулах даалгавартай. Гэрийн даалгавар гэж ойлгож болно” гэж Уг тэмцээнийг хэвлэл мэдээллийг хариуцаж байгаа албаныхан онцолжбайна. Учир нь Дэлхийн шатрын холбооны санхүүжилтээр Улаанбаатарт сүндэрлэх Шатрын ордны санхүүжилт хэр хурдан орж ирэх нь энэ тэмцээний өнгө ямар байхаас шийдэгдэх бололтой. Шатрын ордон баригдах талбай бэлэн болжээ. Цагаан хаалганы урд талд спортын ордон шинээр баригдаж байгаа. Нийслэлийн Засаг дарга энэ ордоны баруун хойд талд нэг га газар олгожээ. Долдугаар сарын 30-нд энэ газар дээр Шатрын ордоны шав тавих ёслол болох нь. Уг ёслолд Дэлхийн шатрын холбооны Ерөнхийлөгч оролцох юм байна. Ёслол болох цагийг урьдчилсан байдлаар 12.00 цаг гэж тогтоод байгаа аж.

ДЭЛХИЙ ШАТРЫГ СОЁЛ БОЛГОСОН МОНГОЛЧУУДЫГ ХҮНДЭТГЭДЭГ

Тэмцээнийг цаг алдалгүй хэвлэл мэдээлийн олон сувгаар дамжуулж үзэгчдэд хүргэх юм байна. МҮОНТВ-ээр тоглолтын тойм өдөр бүр цацагдах аж. Мөн хэвлэл мэдээллийн төв ажиллах нь. Өндөр зэрэглэлийн тоглолт учир иргэд очиж үзэх боломж байхгүй гэнэ. Гэхдээ өмнө мэдээлсэн хоёр газарт шууд үзэх боломжийг олгох юм байна. Энд шатар сонирхогчид хөл бөмбөг үзэж байгаатай адил бооцоо тавих боломжтой аж. “Энэ гранприг Монголд яагаад зохион байгуулах болсон юм бол” гэсэн асуултыг уг тэмцээний хэвлэл мэдээлийг хариуцаж байгаа албаныхнаас тодруулахад Дэлхийд 200 гаруй улс орон байна. Бүгд шатартай, шатрын холбооны гишүүд. Ийм том тэмцээнийг авна гэдэг ганц нэг хүний хүсэл сонирхлоор болдог зүйл биш.

Маш олон талын нөхцөл бүрдэж байж зохиогддог. Хамгийн нэгдүгээр хүчин зүйл бол дэлхийн шатрын холбооны Ерөнхийлөгчөөр бидэнтэй угсаа гарал нэгтэй гэж ярьдаг Халимаг Улсын Ерөнхийлөгч ажиллаж байгаа нь нөлөөлсөн байж таараа. Мөн Монголын Шатрын холбоо удаа дараа хүсэлт тавьснаас гадна Б.Мөнгөнтуулын нөлөө их. Монголчуудад дэлхийн шатрын ертөнц хундэтгэлтэй ханддаг. Учир нь монголчуудын хувьд шатар соёлынх нь нэг өв болж хөгжсөн улс. Энэ мэт олон зүйл нөлөөлжээ.

400 САЯ ХҮН ХАГАС САР УЛААНБААТАР РУУ АНХААРЛАА ХАНДУУЛАХ НЬ

Энэ удаагийн тэмцээн Монголыг дэлхийд сурталчлах асар өргөн боломж юм. Дэлхийн шатрын холбоо нэгэн сонирхолтой статистик гаргажээ. Өдөр бүр мэргэжлийн сайтуудад орж тоглодог тоглогчдын тоо 4 сая, шатрын сайтуудыг үзэж сонирхдог хүний тоо 400 саяд хүрдэг гэнэ. Дэлхийн том тэмцээн явагдаж байх үед зэрэгцэн өөр ямар нэг тэмцээн явагддаггүй онцлогтой. Тэгэхээр Монголын Улаанбаатарт хагас сар явагдах гранпри руу дэлхийн шатар сонирхогчид, шатрыг амьдралаа болгосон тэр хүмүүс анхаарлаа хандуулна гэсэн үг. Энэ утгаараа Дэлхийн шатрын холбооны Эмэгтэйчүүдийн гранпри Монголыг дэлхийн таниулах, сурталчлах том гүүр байх нь.

Б.Наранчимэг

Дөрвөн хүнийг сэжиглэн шалгаж байна
УОМ-302 онгоцноос гялгар ууттай 1.5×15 см-ын хэмжээтэй бор өнгийн капсул бүхий 356 ширхэг бодис илрүүлсэн. Уг бодисыг энэ сарын 20-ны өдөр Гаалийн төв лабораторид шинжлэхэд канабисийн төрлийн мансууруулах бодис болох нь тогтоогдсон билээ. Эл мансууруулах бодисыг ямар хүн авч явсан болохыг илрүүлэхээр цагдаагийн байгууллага шалгаж байна. Тухайн нислэгт солонгос зорчигчид олон байсан бөгөөд нэг групп болж ирсэн 20 гаруй иргэнийг тосч авсан автобустай нь шалгаж, мэдүүлэг авсан байна. Одоогоор энэ хэрэгт дөрвөн хүнийг сэжиглэн шалгаж байгаа бөгөөд хараахан эцэслэн тогтоогоогүй  байгаа аж.

Өнөөдрийн байдлаар Улсын мөрдөн байцаах газарт хар тамхитай холбоотой 40 гаруй хүн холбогдсон бүлэг хэргийг шалгаж байна. Сүүлийн гурван жилд манай улсад хар тамхины долоон хэрэгт 26 хүн шийтгүүлсэн бөгөөд энэ төрлийн хэрэгт холбогдох хүний тоо өнгөрсөн жилээс эрс нэмэгдэх хандлагатай байгаа ажээ.

О.Эрдэнэ

Хэт халуунаас болж олон хүн нас барлаа
Японд аагим халууны улмаас өнгөрөгч долоо хоногт 57 хүн нас барж, 93.4 мянган хүн эрүүл мэндээрээ хохироод байна гэж Гал түймэр, байгалийн гамшгийн хяналтын газрын илтгэлд дурджээ. Энэ жил халуунаас болж нас барагсдын тоо эрс өссөн. Өнгөрөгч баасан гаригт л гэхэд наршсан, халууны улмаас бие эрхтэний тогтолцоонд өөрчлөлт гарсан гэсэн шалтгаанаар 1700 хүн эмнэлэгт ханджээ. Хэвлэлийнхний албан бус тооцооллоор бол Японд энэ сард 80 гаруй хүн хэт халууныг даалгүй нас барсан байна. Тэдний ихэнх нь 65-аас дээш насны хүмүүс байжээ. Түргэн тусламжийн албаны мэдээлж буйгаар нас барагсдын ихэнх нь гэртээ байхдаа нарны хордлого авсан байна.

Долдугаар сарын дундаас эхлэн тус улсад ердийн халуун зун болж байгаа аж. Сүүдэртэй газраа +35 градус байгаа бол зарим дүүрэгт +40 градус хүрч байгаа гэнэ. Дашрамд сонирхуулахад, Японы зуны өдрүүд “халуун орны шөнөөр” үргэлжилдэг бөгөөд шөнөдөө 26-27 градусаас буудаггүй юм байна.

Б.Ананд

Эрдэнэтийн захирал “газардах” бэлтгэлээ хийж эхэлжээ
“Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийн захирал Ч.Ганзориг сүүлийн үед хачин завгүй яваа гэнэ. Аагим халуун зуны нарнаас халгасан хүмүүс хаа сайгүй амарч назгайрч буй энэ үед мань эрийн  ийн самгардан хар хөлсөө цувуулан  гүйх болсон нь албан тушаалтай нь холбоотой аж.Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэгчлэн төрийн албыг насаараа хашиж, хувийнх мэт эзэгнэх боломжгүй нь тодорхой. Гэхдээ бялуу хуваалтаас хувь хүртэх шугмаар Засгийн газраас томилогдсон эл хүмүүн юуны учир цаг нь болоогүй учралын төлөө сандарч тэвдээд буй нь хачин санагдах нь мэдээж. Эх сурвалжийн өгүүлснээр тэрбээр нэгэн дотны анддаа “Найз нь тун удахгүй албанаасаа буух нь тодорхой болсон. Амьтан хүн мэдэж, хараа хяналт тавиагүй дээр амжуулах ажил их байна аа” хэмээн аминчлан шивнэснийг хэрэгт дуртай соотон чих сонордоод тарааж орхисныг дамжууллаа.

З.Урсгал

Одоо л сэрж, сэхээрэхгүй бол маргааш гэхэд бүх зүйл дуусна
Аав аа, та архи битгий уугаарай… ээж минь эрүүл ирээсэй… ийнхүү бяцхан зүрхэндээ гуниг тээн эцэг, эхээ харуулдах алаг үрсийн яриаг та мэдээж хаа нэгтээ сонссон байх. Харамсалтай нь архидалтын сүүдэрт ийнхүү хүүхэд насны баяр баясгалангаа булаалгасан хүүхдүүдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Энэхүү “шидэт ундаа” савнаасаа бусдыг дийлдэг гэдэг. Үнэхээр дийлдэг аж. Монголчуудыг толгой дараалан “архин бөмбөг” онилчихоод байна уу гэмээр хаашаа л харна согтуу хүн. Эрэгтэй, эмэгтэй, идэр залуус, охид бүсгүйчүүд бүгдээрээ л архидаж гэмээнэ сая нэг жаргаж байх шиг. Үнэндээ согтуу хүнд ар гэр, үр хүүхэд нь яаж амь зуух, хэрхэн аж төрөх нь тийм ч сонин биш байдаг бололтой. Олон үрс өнчирч, олон эхнэр бэлэвсэрч, зодуулж бас олон эр хорвоог орхиж, цөөнгүй хүн “аавын” хаалга татаж байна.

Сархад хэмээх ундаанд алхам тутамдаа чадуулан өвдөг шороодож, сүүдэрт нь монгол үрсийн хувь заяа мананд төөрсөн мэт будангуйрсаар. Архи шиг элбэг, бас хямд, үйлдвэрлэл хийгээд худалдаа, үйлчилгээ нь будаа шиг үржсэн хаана ч давуу эрхтэй өөр ямар ч бүтээгдэхүүн Монгол эх оронд минь байхгүй. Манайх спиртийн 16, архины 93, пивоны 21, дарсны 14 үйлдвэртэй. Уг нь үйлдвэр худалдааны сайдын 2008 оны 05 тоот тушаалаар согтууруулах ундаагаар үйлчлэх цэгийг 2000 хүнд нэг байхаар тогтоосон байдаг. Гэтэл энэ тоо өнөөдөр хэдийнээ 11 дахин их буюу энэ чиглэлээр үйлчилдэг нийтдээ 3600 байгууллагатай болоод байгаа аж. Тэр бүхэн төрийн хяналтын дагуу зохих зөвшөөрлөө аван үйл ажиллагаа явуулж байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй.Үнэндээ бол Монголын төр архидалтыг бодлогоор дэмжиж байна гэсэн дүгнэлтийг зах хүн өгч чадна. Үүнийг баталгаажуулсан хэд хэдэн ноцтой баримт дурдъя. 2009 онд үйлдвэрлэгдсэн согтууруулах ундааг 18-аас дээш насны бүх хүндээ хуваахад нэг хүнд 36.4 литр архи, спирт оногдож байна. Эрүүл мэндийн яам, Дэлхийн зөнгөөс манай 7-11 насны 4000 хүүхдийн дунд хийсэн судалгаа архидалт насанд хүрэгчдээс аль хэдийнэ хальж хүүхэд залуусыг ховсдон татсаар байгаа тухай аюулын харанга дэлдлээ.

Тэрхүү судалгаагаар Монголын дээрх насны дөрвөн мянган бяцхан иргэнд “Архи амсаж үзсэн үү?” гэсэн асуулт тавьсан байна. Тэдний 80 хувь нь “Ууж үзсэн” гэж хариулжээ. 70 хувь нь “бүр тасарч унатлаа согтож үзсэн” гэсэн хариулт өгсөн байна. Юу болж байна вэ, энэ Монгол Улсад. Ийм байхад бид зүгээр суугаад амиа хоохойлоод мөрөө хараад яваад байж яав ч боломгүй. Нэрт зохиолч О.Дашбалбар агсны хэлсэнчлэн “Архинд орсон нэгнийгээ шоолж бүү инээ, Аяа, чиний аав чинь ч байж мэднэ” гэдэгчлэн бие биедээ хүнийрхэлгүй, хэн нь хэн бэ, хэн маань хаана яаж явна вэ гэдгийг эрүүл саруул ухаанаар анзаарч нэг харцгаая. Дээрээсээ биш харин ч доороос, жирийн иргэдээс ийм хүнлэг санал, санаачилга гарч “Архидалтын эсрэг Үндэстний Итгэлт их хөдөлгөөн” нэртэй нэгэн байгууллага саяхан байгуулагдсан нь Монгол хүн монгол хүнээ аврахаар хөдөлж эхлэх нь үү гэсэн итгэл төрүүлж олны анхаарал татлаа. Тус байгууллага архидалтын эсрэг үндэсний сүлжээ байгуулах зорилготой ажээ.

Хатуухан хэлэхэд архичингүй айл гэж монголд бараг байхгүй болоод байгаа энэ цаг үед үүнээс илүү ямар гэрэл гэгээтэй мэдээг хүлээхсэн билээ бид. Тиймээс “Архидалтын эерэг үндэстний Итгэлт их хөдөлгөөн” үнэхээр зорьсондоо хүрэхийг тэмүүлэн эрч хүчтэй ажиллаж гэмээнэ Монгол Улсын иргэн бүрийн, айл өрх болгоны дэмжлэгийг хүлээх тийм хүчирхэг байгууллага болж чадна. “Дөч хүрээд дөнгөж амс, тавь хүрээд тавьж хүрт, жар хүрээд жаргаж уу” гэдэг монгол үг моодноос аль хэдийнэ гарч өнөөдөр энэ сургаалийг айлдсан хүн том онигоонд орохоор болтлоо архинд живчихээд байгааг Монголчууд минь одоо л сэрж, сэхээрэхгүй бол хожимдоно. Юун үндэсний аюулгүй байдал, юун хөх монголын удамугсаа энэ тэр болох вий.

Д.Оюунцэцэг

Хүнсний аюулгүй байдлаа бид хэнд даатгах ёстой вэ?
Манай улсад хүнсний аюулгүй байдал гэдэг зүйл хэдийнээ алдагдаад одоо үүнийг харж анзаардаг байгууллага хүн гэж бараг байх аа больсон гэхэд нэг их хэтрүүлсэн болохгүй болов уу.Хамгаалах ёстой байгууллага болох Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь энэ талаар тэмцэх хууль нь байхгүй, хувийн байгуулага пүүс компанид бид хөндлөнгөөс шаардлага тавьж арга хэмжээ авах эрхгүй хэмээн асууж тодруулсан, үүний араас гүйх хэвлэлийнхний амыг таглан суух. Гэтэл гадныхныг болсон болоогүй дуурайх дуртай бид хэрэгтэй зүйлээ бусдаас авч бас суралцаж яагаад болохгүй гэж.

Хамгийн ойрын орон болох хөрш БНХАУ-д гэхэд хэрэглэгчийн эрх ашиг нь хохироход ёстой нөгөө манайхны шалгаруулаад байдаг “Хэрэглэгч та хаан” гэдэг уриаг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлдэг ажээ. Нэлээд чангахан арга хэмжээ авдаг хуультай юм байна. Гэтэл манайх эсрэгээрээ гэхэд болно. Нэгэн жишээ татъя л даа. Хэдхэн хоногийн өмнө Булган аймгийг ажлаар зорьсон нэгэн танил маань замдаа таарсан цайны гэх газарт орж хооллохоор захиалга өгөөд хүлээж суутал нэгэн гэр бүл ирж нэлээд удаан хоорондоо ярилцсаны эцэст танилын маань захиалсан шиг шөлтэй хоол захиалан идэхээр болсон байна. Хориод минутын дараа тэдний захиалсан хоол нь бэлэн болж аягалан өгч гэнэ. Гэтэл тун удалгүй хоол идэж суусан бүсгүй нэг их муухай дуугарснаа “арай ч дээ” хэмээн хэлээд огиулсаар гарахад нөхөр нь “Та нар хар л даа” хэмээн цайны газрын ажилчдад том хар ялааг халбаган дээр тавин харуулжээ.

Тэд ч хоорондоо нэлээд маргалдсаны эцэст хоол захиалсан хоёроос хоолны мөнгө авахгүй хэмээн хэлж тайвшруулаад явуулжээ. Харин тэднийг яваад удаагүй байтал танилын маань аяганаас яг түрүүний эмэгтэйн хоолноос гарсан шиг ялаа гарсан байна. Тэд ч дээрх хоёрын адил эздэд нь хэлж нэлээд зэмийг тэдэнд хүртээтэл харин тэдний өөдөөс сайх цайны газрын ажилчид “Юун сүртэй юм хоолны чинь мөнгийг авахгүй байхаас” хэмээн дуртай дургүй хэлээд явж одсон байна. Энэ мэтээр зөвхөн мөнгөний хойноос улайраад бусдын эрүүл мэнд, эрх ашгийг хохироогчид олширсоор байна. Тиймээс Мэргэжлийн хяналтынхан болоод иргэдийнхээ хүнсний аюулгүй байдлыг хамгаалж байх ёстой холбогдох газрууд нь арга хэмжээ авах цаг нэгэнт болсон бус уу. Өнөөдөр дээрх цайны газрын хоолноос ялаа гарч байгаа юм чинь маргааш ямар амьтан гарахыг таашгүй юм.

ЦААЗААР АВАХАА БАЙГ ГЭХЭД МӨНГӨН ТОРГУУЛИЙН ХЭМЖЭЭГ НЭММЭЭР БАЙНА

Ийн холбогдох газруудад хэлмээр байна. Хүнсний аюулгүй байдал гэдэг тухайн орны үндэсний аюулгүй байдалд шууд хамаардаг гэдэг. Дээр өгүүлсэн хөрш Хятад улсад хоёр гурван жилийн өмнө дэлхий нийтийг цочирдуулсан меламинтай сүү үйлдвэрлэгчдийг цаазаар аван шийтгэж байсан.

Хэдийгээр тус улсын хууль чанга ч гэлээ хэрэглэгч гэдэг ямархан эрх дархтайг харуулаад байгаа бус уу. Тус улсын Хэрэглэгчийн тухай хуульд байгууллага аж ахуйн нэгж хэрэглэгчийн эрх ашгийг зөрчсөн бол тухайн бараа бүтээгдэхүүний үнийг нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгө авч хэрэглэгчийг хохиролгүй болгодог байна. Хамгийн хатуу нь дээр өгүүлсэн цаазаар авах ял байдаг байна. Энэ нь хүний амь нас, эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн болон ноцтой зөрчил гаргасан бол шууд цаазаар авах ял ногдуулдаг байна. Гэхдээ энэ мэт хатуухан хуультай хөрш улсаас манай улс руу хамгийн чанаргүй бараа бүтээгдэхүүн импортоор орж ирдэг нь бас сонин. Гэтэл энэхүү чанаргүй бүтээгдэхүүн оруулж ирсэн болоод хэрэглэсэн бид хаана хэнд хандахаа мэддэггүйгээс болоод ганцхан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандаад л энэ бүхэн шийдэгдэлгүй дорвитой арга хэмжээ авсан зүйлгүй дуусгавар болдог.

Нэг үгээр хэлбэл үүнээс цааш газар үгүй мэтээр бодоод тэр бүхэн нь дуусгавар болдог. Гэтэл энэ бүхнийг шийдэх хатуухан хууль тус улсад байдаг аж. Тодруулбал, Хуурамч баталгаагүй бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, зарж борлуулсан компани, үйлдвэрт маш өндөр торгууль ногдуулдаг учраас тэд хэрэглэгчийнхээ эрх ашгийг аль болох хохироохгүй байхыг эрмэлздэг байна.

Манай улсад хөрш Хятад улсын хил залгаа аймаг сумдаас хамгийн чанаргүй бараа бүтээгдэхүүнийг оруулж ирдэг. Тиймээс манай улсын Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар тус улсын холбогдох газартай нь хамтран хуурамч болоод чанаргүй бараа бүтээгдэхүүнд шалгалт хийхээр болсон нь сайшаалтай юм. Бас хоёр улс хамтран ажиллаж туршлага солилцохоор болсон байна. Энэ тухайгаа Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын удирдлага мэдэгдсэн. Дээрх чанаргүй, баталгаагүй бараа бүтээгдэхүүн хилээр их хэмжээгээр орж ирэх болсон нь түүнд тавих торгуулийн болоод бусад арга хэмжээ сул байгаатай холбоотой хэмээн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын удирдлага хэлж байх юм.

Уг нь тэр хүн хэлэх бус хийх ёстой баймаар юм. Цайны болоод ресторануудын чанаргүй, баталгаагүй хоол, хүнсний болоод барааны чанарын баталгаа гээд дээр дурдсан асуудлыг хэн хариуцаж ямар байгууллага арга хэмжээ авч байх вэ гэдэг сүүлийн жилүүдэд улам л бүрхэг болоод байх шиг. Энэ нь зуу зуугаараа хоолондоо хордох хүүхэд, томчуудаас харж болох мэт. Хүнсний аюулгүй байдал гэдэг зүйл бүр уруудан доройтохоос өмнө арга хэмжээ авмаар байна, Эрүүл мэндийн эрхэм сайд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга нар минь ээ.

Б.Анар

Гадаалсан улс төр
Төрийн ордон эл хуль ханхайж, хааяахан аль нэг өрөөний үүд хаагдаж, нээгдэх нь хүртэл тээр захад яваа хүнд Баруун зүүн жигүүрээр тусгаарласан уртын урт коридортой манай улсын Төрийн ордон ер нь түм түжигнэж, бум бужигнаж байдаг их захаас ч нээх дутахааргүй хөл хөдөлгөөнтэй байдаг л даа. Энд улсын Ерөнхийлөгч, Их хурлын дарга, Ерөнхий сайд болон УИХ, Засгиин газрын гишүүд, яам, агентлагийн сайд, дарга нараас эхлээд энгийн иргэд гээд хэдэн арваараа хөлхөлдөнө. Мэдээж төр, улсын ордон хойно төр төмбөгөр, ёс ёмбогороо дагаж энд тодорхой дэг, дүрэмд захирагдана.

Төрийн ордонд зочлох, танилцах хүмүүс спортын болон жинс, жакет, бакал зэрэг ажлын хувцастай ирж болохгүй. Бүсгүйчүүдийн тухайд оодон банзал, энгэр цээжээ ил гаргасан задгай цамц, дотуур хувцас нь нэвт гэрэлтсэн даашинз, өмсгөл, хөлын хуруу ил гарсан шаахай бүүр ч хориотой.

Гэхдээ энэ нь гял цал болтол гоёж, гоодон, үнэтэй фирмийн хувцсаар дэгжир гэсэн үг биш юм. Төрийн ордондоо төв сайхан хувцаслахыг л хамгаалалтын албанаас анхааруулж, сануулдаг. Уншигч та Төрийн ордонд амин хувь, ажил хэргээр зочлох гэж байгаа бол төв сайхан хувцаслахад л хангалттай. үндэсний хувцсаараа гоёсон ч болно.

Ордонд нэвтрэх эрх авсан иргэд хамгийн эхлээд хамгаалалтын албаныханд шалгуулна. Тэд таны нэвтрэх бичгийг шалгаад зогсохгүй, цүнхэн доторх болон биедээ авч яваа зүйлийг асууж, тусгай зориулалтын багаж төхөөрөмжөөр шалгах болно. Энэ нь тэдний ажлын үүрэгт хамаарагддаг юм. Танаас ямар нэг зөрчил илрээгүй, бүх зүйл ном ёсны байвал уулзах хүний өрөөний зүг чигийг зааварлаад өгнө.

Хэрвээ ямар нэг зөрчил гарвал ордонд нэвтрүүлнэ гэж саналтгүй. Дүрэм бол дүрэм гэсэн хууль тэдэнд үйлчилнэ. Гэхдээ хамгаалалтын албаныхан иргэдэд ам сайтай байдаг юм билээ. “Манай иргэд Төрийн ордонд орохдоо их л хүндэтгэлтэй, ёс төртэй хандаж, гутлын тоосоо ч гэсэн гөвж харагддаг” хэмээн хэр баргийн зүйлд чөлөөтэй яриа өрнүүлдэггүй, ам чангатай хамгаалалтынхан ярилцацгааж

байсан шүү.

Эдүгээ хаврын чуулган завсарлаж, улс төр гадаалсан болохоор иргэдийн хөл хөдөлгөөн ч үүнийг дагаад татарчээ. УИХ, Засгийн газрын ажлын албаныхан л мэр сэр үзэгдэнэ. Суудлын ажилтай улс болохоор тэд барагтай бол өрөөнөөсөө гарна гэж үгүй. УИХ-ын гишүүдийн туслахууд ч “дарга”-аа дагаад тойрог, хөдөөгөөр явцгааж байна. Иймээс улс орон даяар улстөржин, иргэний нийгмүүд жагсаал цуглаан хийж, бичиг цаас шидэлцээд байх зүйлгүй, ёстой нэг хэсэгтээ чих амар байна даа.

Гишүүд уг нь орон нутгаар явахдаа өнгөрсөн хугацаанд Их хурлаас хийж хэрэгжүүлсэн ажил, баталсан хуулиа сурталчилах үүрэгтэй. Дээр нь тойрогтоо хийсэн ажлаа ч тайлагнана. Мэдээж тэд тойрогтоо юу хийж, бүтээснээ “давс хужир нэмэн” ярих биз. Харин хууль сурталчлахдаа иргэдэд хэр наалдацтай хүргэдэг.

Ер нь байнгын ажиллагаатай парламент үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байдаг. Энэ хугацаанд төр түшилцэж яваа эрхмүүд хуулиа баталдаг ч” сурталчилгаагаа орхигдуулдаг тал анзаарагддаг. Бизнес эрхэлдэг эрхэм түшээд оруулж ирсэн бараа бүтээгдэхүүнээ чихний чийр болтол телевиз, FM, радиогаар сурталчилдаг мөртлөө хуулиа сурталчлах тал дээрээ ханддаг талтай. Чуулган бүрийн завсарлагаар УИХ-ын дарга баталсан хуулиудаа сурталчлаад ир гээд гишүүдээ тойрог бүр рүү нь илгээдэг ч эрхэм түшээд ангийн даргынхаа хэлснийг умартан өөрийгөө сурталчлаад ирдэг гэмтэй.

Баталсан хуулиуд тэр бүр иргэдэд хүрээд байдаггүй нь ч үүнтэй холбоотой биз. За, одоо ч эрхэм түшээд мөн л сурталчилгаагаа хийгээд, айрагцагаа хүртэж биеэ тордоод, байгалийн сайхан, агаарын цэнгэгийг цээж дүүрэн амьсгалаад л сайхан байгаа. Төрийн ордон эл хуль, түшээд хурлаа завсарлан гадаалсан энэ байдал намрын дунд cap хүртэл үргэлжилнэ дээ.

Н.Энхлэн

Их хайр их харуусал дагуулав
Өнөөдөр Дуйсбург хотноо урьд өмнө хэзээ ч байгаагүй нам гүмхэн дүнсгэр байна. Зөвхөн талийгаачдын дурсгалд зориулан тавьсан лаа, цэцэгс л эмгэнэлт явдлын талаар өгүүлэх мэт. Үхэл авчирсан нүхэн гарц дээрх “Яагаад” хэмээх асуултад хэн ч хариулж чадахгүй нь, яг одоогоор.

Герман улсад жил бүр зохиогддог “Хайрын жагсаал” хэмээх хөгжмийн наадам дээр 19 хүн дарагдан нас барж, 30 хүн шархадсан талаар өнгөрөгч амралтын өдрүүдээр дэлхийн бүхий л хэвлэл мэдээллийн сувгуудаар мэдээлсэн билээ. Техно болон хөгжмийн бусад урсгалуудыг шүтэн бишрэгчид цугласан нүхэн гарцны ойролцоо үймээн гарсны улмаас эмгэнэлтэй хэрэг явдал гарчээ.

Жагсаалыг санаачлагч, алдарт дижей, хөгжимчин доктор Мотте бүх бурууг арга хэмжээг зохион байгуулагчдад тохож байлаа. “Тэд маш аймшигтай том алдаа хийсэн. Ийм том арга хэмжээн дээр хүмүүсийг нэг л хэсгээр оруулж болно гэж үү?! Энэ бол утгагүй бүдүүлэг алдаа. Маш их хүмүүс ирнэ гэдгийг тэд мэдэж байсан. Мэдсээр хэрнээ цагдаагийн хамгаалалт эсвэл хаалт хашлага хийж болох л байсан” гэж тэрбээр зохион байгуулагчдыг ил цагаан буруутгасан байна.

Зохион байгуулагчдад байгаа мэдээллээр ойролцоогоор 1.4 сая хүн жагсаалд оролцсон аж. Хэвлэлийн бага хурал дээр Райнер Шаллер “Дуйсбургт болсон явдалаас мэдэрсэн аймшгииг үгээр илэрхийлж чадахгүй нь” гэжээ. Урьд өмнө зохиогдож байсан арга хэмжээнүүдийг бодвол энэ жилийн “Хайрын жагсаал” төв галт тэрэгний буудал ба хот доторх авто замуудын хоорондын хотын хуучин хэсэгт хаалттай нутаг дэвсгэр дээр болж өнгөрсөн гэдгийг хэвлэлд онцолж байна.

Берлиний баруун хэсгийн төвд техно урсгалын шүтэн бишрэгч 150хүн цугласнаасхойш буюу 1989 оноос хөгжим сонирхогчдын жагсаал явагддаг уламжлалтай болсон аж. Жилээс жилд жагсаалд оролцогчдын хүрээ өргөжсөөр байлаа. Арван жилийн дараа гэхэд Германы нийслэлийн төвд жагсаалд оролцохоор хагас сая хүн цуглардаг болжээ. Германы канцлер, Ерөнхийлөгч, Хойд Рейн-Вестфахийн ерөнхий сайд, Дуйсбургын хотын захирагч нар жагсаалын үеэр амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлжээ. Германы Ерөнхийлөгч Кристиан Вульфэрх бүхий байгууллагуудпыг болсон үйл явдлын шалтгааныг тодруулахыг шаарджээ. Харин хойд РейнВестфалийн ерөнхий сайд Ханнелоре Крафт эмгэнэлт үйл явдлыг “аймшиггай золгүй явдал” гэж нэрлэжээ.

МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ҮГИЙГ АВЧ ХЭЛЭЛЦЭЭГҮЙН ХАРИУЦЛАГЫГ ХЭН ХҮЛЭЭХ ВЭ?

Дуйсбург хотын цагдаа, гал түймрийн эсрэг албаны төлөөлөгчид зохион байгуулагдах гэж буй хөгжмийн наадмын аюулгүй байдлын арга хэмжээнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, урьдчилан сануулж байжээ. Гэвч уг сануулгыг хэн ч анхааралдаа авсангүй. “Ийм эмгэнэлтэй байдалд хүргахүйц тооны хүн цугласан гэдгийг би батлаж чадахгүй” хэмээн Дуйсбургийн цагдаагийн дарга Детлеф фон Шмелинг мэдэгджээ. Ингэснээрээтэрбээр аюулгүй байдлын арга хэмжээнд хангалттай анхаарал хандуулаагүй гэдэгт өөрийгөө буруутгахаас зайлсхийв. Гэхдээ урьд өмнө мэдээлж байсан 1.4 сая хүн ирсэн гэдгийг цагдаагийнхан батлахыг хүссэнгүй. Гагцхүү галт тэргээр 105 мянган хүн ирнэ гэсэн мэдээлэлд л тулгуурлаж байгаа аж. Харин аюулгүй байдлын албаны дарга “Хөгжмийн наадам болсон нутаг дэвсгэр нь хуучин төмөр замын барааны өртөө байсан. Энд 350 мянган хүн багтах боломжтой” хэмээн мэдэгджээ.

Түүний өгүүлж буйгаар наадмын явцад тухайн газарт хүн битүү дүүрээгүй гэнэ. Ням гаригт Рабе “Хайрын жагсаал” дээр авч хэрэгжүүлсэн аюулгүй байдлын арга хэмжээний талаарх бүхий л баримт бичгүүдийг мөрдөгчидөд өгчээ. Мөрдөн шалгах ажиллагааг явуулж буй шинжээчид технодискотек дээрх олон хүн дарагдсан явдалтай холбоотой бүхий л мэдээлэл тэр дундаа наадам эхлэхээс өмнө хотын захиргааныханд аюулгүй байдлын арга хэмжээ эргэлзээтэй талаар сануулж байсан гал түймрийн албадын мэдээллийг шинжлэн судлах юм.

Зохион байгуулагчид хонгилоор дамжуулан хүмүүсийг баярын арга хэмжээ рүү нэвтрүүлж байхдаа нөхцөл байдлыг хяналтаасаа алдаж болзошгүй талаар гал түймрийн албаныхан өнгөрөгч онд ч мөн адил сануулж байжээ. Харамсалтай нь энэ тал дээр хэн ч анхаарлаа хандуулж зохих алхмуудыг хиигээгүй гэж эврах алоаны нэгэн төлөөлөгч мэдэгджээ. Түүний өгүүлж байгаагаар энэ тапаар Дуйсбургын хотын захирагч Адольф Зауэрландадч мөн мэдэгдсэн байна. Сая гаран хүн ирнэ гэдгийг мэдсээр байж ердөө 250 мянган хүн багтаах чадалтай нутаг дэвсгэрийг наадам зохион байгуулахад гаргаж өгсөн гэж түүнийг буруутгаж байна.

Хуучин барааны өртөө байсан талбай “Хайрын жагсаал” шиг том арга хэмжээ зохион байгуулахад дэндүү багадана гэж үзсэний үндсэн дээр аюулгүй байдлын арга хэмжээний талаар эргэлзээтэй байгаа талаар цагдаагийнхны хүрээцц ч яригдаж байж. “Бидэргалзээтэй санагдажбайгаа зүйлсээ хэлсэн. Дараа нь бямба гаригт “Хайрын жагсаал” дээр болсон явдлыг харсан хүний яриаг сонсоод нүдэнд минь нулимс цийлэгнэсэн” хэмээн нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн цагдаа өгүүлжээ. Харин Адольф Зауэрланд “Хайрын жагсаалын” орох хаалган дээр аюулгүй байдлын арга хэмжээг сайн авсан гэж мэдэгдэж байгаа юм. Тэгвэл сая гаран хүнийг наадам болох хэсэг рүү ердөө ганцхан нүхэн гарцаар оруулж байсан, үүний улмаас хүмүүс олноор шахцалдан эргэх зайгүй болсон үед хүмүүс хаашаа ч явж чадалгүй дарагдаж байсан хэмээн опон тооны гэрчүүд мөн шинжээчид үзэж байгаа юм.

ГАЗАР ДЭЭРЭЭ ЧУХАМ ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ?

Үймээн болж, хүмүүс үхэж байгаа талаар мэдээлэл очоогүйн улмаас “Хайрын жагсаал” болж байсан нутаг дэвсгэрийн өмнөд хэсгээр нь эмгэнэлт явдал болж байхад хойд хэсгээр нь хөгжмийн наадам үргэлжилсээр байв, Уг явдлын дараа арга хэмжээг шууд зогсоогоогүй хэмээн орон нутгийн цагдаагийн төлөөлөгч мэдэгджээ. Энэ тухай нийгмийн хэв журмын орон нутгийн албаны дарга Вольфганг Рабе сэтгүүлчдэд тайлбарлахдаа: “Мэдээж бид энэхүү явдал арга хэмжээг зогсоох шалтгаан болж чадахгүй гэж бодоогүй. Харин олон хүмүүс согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, ийм учраас цугласан олон дунд дахин үймээн дэгдэж эмх замбараагүй байдал газар авах вий гэж бид болгоомжилсон. Энэ маягаар цугласан олныг аажмаар сарниан тараах боломжтой болсон” гэжээ. Ердөө хагас сая хүн амтай Дуйсбургийн хувьд хүрэлцэн ирэгсдийн тоо гэнэтийн явдал байв.

Бямба гаригийн өглөө техно хөгжмийн олон мянган шүтэн бишрэгчид наадам болох Гютербанхоф талбай руу чиглэжээ. Хоёр том зам наадам болж буй талбайн арын нүхэн гарцруу хөтөлдөг аж. Гэвч уг нүхэн гарц олон мянган хүн оруулахад дэндүү нарийхан хэмжээтэй гэнэ.. Нүхэн гарцад тэвчихийн аргагүй бүгчим, бараг жаран хэм орчим байсан талаар эмгэнэлт явдлын үеэр амьд гарсан гэрчүүд өгүүлж байна. Хүмүүс үймэлдэн сандралдаж хана руу авирч ч үзэж, шат руу авирч амьд үлдэхийг хүссэн нэг нь хүмүүс дээр унаж байсан аж. 2010 оны долдугаар сарын 24 Германы хувьд хар өдөр боллоо. Олон жилийн түүхтэй уг наадам дахин зохион байгуулагдахгүй. Нас барагсдын хойтын буяныг бодож Ромын эцэг лам XVI Бенедикт залбирал үйлдэж байна. Уг эмгэнэлт явдал Дуйсбургхотын түүхэнд тохиосон хамгийн аймшигт явдал гэнэ. Одоогоор хэрэг явдлын шалтгааныг тогтоох ажил үргэлжилж байна.

Б.Мөнхцэцэг

Оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулна
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулсан ажлын дийлэнх нь олон нийт, иргэдийн анхаарал төвлөрч байсан Таван толгойн нүүрсний ордын асуудлаар шийдвэр гаргах,Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2011 оны үндсэн чиглэл, Төмөр замын тээвэр болон өндөр технологийн аж үйлдвэр, шинэ бүтээн байгуулалтын талаарх ойрын болон дунд хугацааны төрийн бодлогыг тодорхойлох, 2009 оны улсын төсвийн гүйцэтгэлийн талаар санал, дүгнэлт гаргах, банк, санхүү, зах зээлийн тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай, Өрсөлдөөний тухай болон Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг хуулиудыг хэлэлцэн батлуулах, түүнчлэн хянан байнга шалгах үйл ажиллагааны чиглэлээр зарим хууль, тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, тус хорооны эрхлэх асуудлын хүрээнд багтдаг байгууллагуудын 2009 оны тайлан, мэдээлэл хэлэлцэх зэрэгт үндсэндээ чиглэгдэж байжээ.

Тайлант хугацаанд тус байнгын хороо нийтдээ 17 удаа, хорооноос хуулийн төсөл хэлэлцүүлэгт бэлтгэх болон хяналтын чиглэлээр байгуулагдсан ажлын хэсэг 100 гаруй удаа тус тус хуралдаж, эдгээр хуралдаандойролцоогоор 280 гаруй цагзарцуулсан байна.

Хаврын ээлжит чуулганаар батлагдсан Таван толгойн ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын тогтоолоор уг ордод төрийн өмчит компани ашиглалтын үйл ажиллагаа явуулах, холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн өмчит охин компани байгуулж ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуваахгүйгээр шилжүүлэх, түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, оператор компаниар олборлолтын үйл ажиллагааг тодорхой хугацаанд гүйцэтгүүлэхээр болсон билээ.

Таван толгойн төрийн өмчит компанийн хувьцааны 10 хувийг эхний ээлжинд Монгол Улсын нийт иргэдэд адил тэнцүү хувь хэмжээгээр, үнэ төлбөргүй эзэмшүүлэх, 10 хувийг өнгөрсөн сарын 30-ны өдрөөс өмнө улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаа, татвар төлсөн үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр, адил тэнцүү хувь хэмжээгээр арилжаалах, 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр худалдаж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг босгох; “Эрдэнэс-МГЛ” төрийн өмчит компанийг үндсэн хууль болон Хүний хөгжил сангийн тухай хуульд нийцүүлэн өөрчлөн зохион байгуулах асуудлыг судалж, дүнг УИХ-д танилцуулахаар болсон юм.

Дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт зэрэг нөхцөлийн талаар хэлэлцээ хийж, гадаад дотоодын оролцоотой нэгдсэн компанийг нээлттэй хэлбэрээр шалгаруулж, хөрөнгө оруулалтын гэрээний төслийг 2010 оны намрын чуулганд багтаан УИХ-д хэлэлцүүлэх зэрэг томоохон асуудлыг багтаасан ач холбогдол бүхий шийдвэр болжээ. Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг баталсан нь Монгол Улсын төмөр замын одоогийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээг бий болгох, ашигт малтмалын томоохон ордуудыг төмөр замын тээврийн сүлжээтэй холбож, бүтээгдхүүн экспортлох зорилтыг хэрэгжүүлэхэд томоохон алхам болж байгаа юм.

Хаврын ээлжит чуулганы хугацаанд Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах тухай УИХ-ын тогтоол болон Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх талаар баримт-лах бодлого, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг батлан гаргасан нь нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орон байх, үндэсний эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, түүхий эдэд түшиглэсэн эдийн засгаас аж үйлдвэржилт, мэдлэгийн эдийн засагт шилжих шилжилтийг эхлүүлэх, улс орны өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, үндэсний баялгийг бүтээх нөхцөл бүрдүүлэхэд төвлөрчээ.

2011 оны хөгжлийн гол баримт бичиг болох эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн гол агуулга нь ирэх онд эдийн засгийн таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, түүний тогтвортой байдлыг хангаж улмаар өсөлтийг нэмэгдүүлэх хүрээнд төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг тогтвортой байлгаснаар инфляцийг өсгөхгүй байх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, гадаад валютын урсгал, нөөцийг нэмэгдүүлэх, төсвийн зарлагыг нэмэгдүүлэхгүй байх, алдагдлыг бууруулах, төсвийн алдагдал буурснаар мөнгөний нийлүүлэлтийг харьцангуй өсгөх боломжийг бүрдүүлэх бөгөөд улмаар макро эдийн засгийн тогтвортой, таатай нөхцөл нь эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, ажилгүйдлийн түвшинг бууруулах, нийгмийн хамгааллын талаар төрөөс баримталж ирсэн чиглэлийг цаашид үргэлжлүүлэхэд чиглэгдсэн байна.

Хаврын ээлжит чуулганы хугацаанд Засгийн газраас болон Н.Батбаяр, С.Бямбацогт нарын гишүүдээс тус тус өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдэж, ирэх намрын чуул-ганаар хэлэлцэн батлах бэлтгэлийг хангах үүрэг бүхий ажлын хэсгүүдийг байгуулан ажиллуулаад байгаа аж.

2010 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд байнгын хорооноос хяналт шалгалтын чиглэлээр өмнөх чуулганы хугацаанд байгуулагдсан гурван ажлын хэсэг үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, шинээр нийт гурван ажлын хэсэг байгуулагдан зарим яам, газар, орон нутагтжижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн хэрэгжилт, мөнгөний бодлого, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн явц, байдалтай танилцах зэрэг ажлыг зохион байгуулжээ.

УИХ-ын тогтоолд заасны дагуу худалдан авч нөөцөлсөн газрын тосны бүтээгдэхүүний хадгалалтын байдал, уг нөөцийг худалдан борлуулах үнэ өртөг, тооцоо судалгаатай танилцаж, зарим лавлагаа, тайлбар гаргуулан дүнг Байнгын хороогоор хэлэлцүүлж, улмаар уг нөөцөлсөн нефть бүтээгдхүүнийг худалдан борлуулах шийдвэрийг их хурлаар батлуулсан байлаа.

Түүнчлэн Улсын төсөв. Монгол Улсыг хөгжүүлэх сан, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр төлөвлөгдсөн Сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний гүйцэтгэл, санхүүжилтийн байдалтай танилцах ажлын хэсэг ээлжит чуулганы хугацаанд Дорноговь, Дорнод зэрэг аймгийн нийт найман суманд ажиллаж, Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн талаар авах зарим арга хэмжээний тухай заалт бүхий байнгын хорооны тогтоолыг батлуулан Засгийн газар болон холбогдох газруудад хүргүүлсэн нь хяналт шалгалтын чиглэлээрх үр дүнтэй томоохон арга хэмжээ боллоо. Гаалийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгах Хууль зүйн байнгын хороотой хамтарсан ажлын хэсэг Гаалийн ерөнхий газар, холбогдох бусад газруудад ажиллаж, уг хуулийн хэрэгжилтийн талаар иргэд, үйлчлүүлэгчдийн санаа бодлыг судлах ажлыг зохион байгуулсан байна.

УИХ-д ажлаа тайлагнадаг Санхүүгийн зохицуулах хороо, үндэсний статистикийн хорооны 2009 оны үйл ажиллагааны тайланг байнгын хорооны хуралдаанд сонсож, тэдгээрийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх, үйл ажиллагааг нь цаашид эрчимжүүлэх чиглэлээр тодорхой үүрэг чиглэл, зөвлөмжүүдийг хуралдааны тэмдэглэл хэлбэрээр хүргүүлэх арга хэмжээ авчээ. Түүнчлэн дээр дурдсан байгууллага болон тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд багтдаг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны төсвийн зарцуулалтын гүйцэтгэлийг хянан хэлэлцэж, төсвийн хяналт, хариуцпагыг хүчтэй болгох, төлөвлөлтийг сайжруулах чиглэлээр удирдамж, чиглэлийг өгсөн байна.

Н.Энхлэн

Сургуулиудын их засвар ирэх сард дуусна
Сургууль цэцэрлэгийн урсгал засварын ажил ид явагдаж байна. Хэдхэн хоногийн дараа наймдугаар сар гарч, багш нар ажилдаа орохцаг боллоо. Ердөө ганцхан сарын дараагаар л хичээлийн шинэ жил эхэлнэ. Харин сургууль, цэцэрлэгийн урсгал засварын ажлын явц ямар байгаа  бол. Энэ талаар БСШУЯ-ы Барилга захиалагчийн албаны мэргэжилтэн Д.Батжаргалаас тодрууллаа.

-Энэ жил хичнээн сургууль, цэцэрлэгийн барилгын урсгал засвар хийгдэж байна вэ?

-Энэ онд БСШУЯ-ы Сайдын тушаалаар хот, хөдөөгийн нийт 130 гаруй сургууль цэцэрлэг, Соёлын ордон, дотуур байрны урсгал засвар хийгдэж байна. Засварын ажлыг орон нутгийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлсэнтэй холбоотойгоор барилгын явц гүйцэтгэлийг хариуцан явуулж байна.

-Их засварын ажлын явц ямар байна вэ?

-Ажил гүйцэтгэлийн явц орон нутгийн хэмжээтэй харьцуулахад янз бүр байна. Сургууль, цэцэрлэгийн засварын ажлын эрхийг орон нутагт нь шилжүүлэх шийдвэр энэ жил батлагдсан.  Үүнтэй холбоотойгоор зарим засварын ажил хожуу эхэлсэн. Гэсэн хэдий ч засварын явцыг бид сайн явагдаж байна гэж үзэж байгаа. Одоогоор нийт засварт орох барилгын ажлын 40 гаруй хувь нь бүрэн дуусч, техникийн комисс хүлээж аваад байна. Засвар хийгдэхээр төлөвлөгдсөн газруудын ажил бүгд хийгдэж байгаа. Наймдугаар сарын 20 гэхэд бүх засварын ажлыг дуусгах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна.

-Засварын чанарын тал дээр хяналт хэр тавьдаг бэ?

-Яамны зүгээс барилгын компаниудын сонгон шалгаруулалт зарлан засварын ажлыг гүйцэтгүүлдэг. Сургууль, цэцэрлэгүүдийн засвар, сайжруулалт, өргөтгөл нь яамны зүгээс бус төсөл,  хетөлбөр тойргийн гишүүд, дүүргиин санаач гэсэн хөрөнгийн эх үүсвэрээр хийгддэг. Эдгээр засварыг яамнаас хийгддэг гэж ойлгох нь буруу юм. Төсөл, хөтөлбөрийн хүрээнд засварын ажил сайн, муу янз бүр л байдаг.

Энэ нь урсгал засварын хүрээнд бус жижиг засваруудын хүрээнд хийгддэг. Яамны зүгээс хийгддэг завсарыг стандартын дагуу сонгон шалгаруулалтыг зарлаж техникийн комисс хүлээж авдаг. Засвар хийгдсэн газруудаас чанарын талаар ямар нэгэн гомдол санал гардаггүй.

Б.Оюунцэцэг

Хөнөөлт шавьж нэмэгджээ
Манай улс жил бүр ойн хөнөөлт шавж устгах ажлыг зохион байгуулдаг.Энэ жил 298 506 га газар уг ажлыг хийхээр төлөвлөөд байгаа аж. Одоогийн байдлаар Улаанбаатар хот болон 11 аймагт шавж устгалын ажлыг хийгээд байгаа гэнэ. “Байгаль орчин тогтвортой хөгжлийн сан” төрийн бус байгууллагаас хийсэн судалгаагаар манай улсын 304 мянган га талбайд хөнөөлт шавжийн тархалттай гэсэн судалгааг гаргажээ.

Ер нь сүүлийн жилүүдэд ойн хөнөөлт шавж нэмэгдсэн байна. Энэ нь цаг уурын өөрчлөлттэй холбоотой юм байна. Монголд өрөөлгөн хүр, эгэл биеийн сүлт, сибирийн хүр зэрэг дервөн төрлийн хөнөөлт шавж голлох байрыг эзэлдэг байна. Энэжил Засгийн газраас ой хамгаалалтын ажилд зориулан хоёр тэрбум 985 сая төгрөгийг төсөвлөжээ.

Б.Оюунцэцэг

Нүглийн нүдийг гурилаар хуурахын үлгэр буюу эрлийзжсэн хаягийн зуд
Монголын хууль гурав хоног гэх үг бий. Эл үгийг сонссон хүн “Тиймдээ манай улсад шинэ хууль гарахаар шинэхэн дээрээ соохолзоно гэгчээр эхний үед баахан сүржигнэчихээд тэгсийгээд мөрддөг ч хүнгүй мөдхөн мартагдаж орхидог юм чинь” гэж бодох байх. Уг нь бол Монголын хууль гурав хоног гэдэг хэлц үгийн чинад өвгөдийн үед Монголд шинэ хууль гармагц гурав хоногийн дотор бүх улс даяар мөрдөгдөж эхлэх учиртай гэх агуулга багтдаг байсан юм билээ. Гээд яахав, энэ цаг үед эх зах, хөл толгой нь олдохоо больсон хойно тэр зэргийн гуйвалт яамай хэмээн баахан “хөгшин” оношилгоо өгчихье.

1990-ээд оны ардчилсан хувьсгалын буянаар бидний монголчууд хилийн дээс алхаж, харь орны хөгжил цэцэглэлтийг харж, мэдрэн нэг ёсондоо нүдээ нээж хөмөрсөн тогоон дотор цахилгаан гэрэл асав гэдэг шиг юм болсон нь үнэн ч гэлээ энэ бүхний хажуугаар уцаар төрөм үзэгдэл олонтаа ажиглагдах болсон худал биш. Тухайлбал аж ахуйн нэгж, байгууллага, худалдаа үйлчилгээний газрын хаяг. Нэгэн үе хятад дэнлүүний гудамж гэлтэй хятад ханзаар бичигдсэн хаягтай зоогийн газар, рекламаар дүүрч билээ, нийслэл хот. Чухам аль улсад яваагаа гадны зочид бүү хэл бид ч өөрсдөө эргэлзэн гайхмаар эл хийрхлийн давалгааг нэгэнтээ холбогдох байгууллагынхан анзаарч овоо цэгцэлсэн.

Тэр үеийг бодвол хаяг, рекламны замбараагүйтэл дориун цэгцэрсэн ч бас л болоогүй байна. Саяхны нэг өдөр хэдэн андын хамт уулзахаар товлож хаа учрахаа лавлатал Лянь Хө зоогийн газарт гэж байна. Хятад зоогийн газар үүдэндээ монгол үсгээр “Лянь Хө” хэмээсэн хаяг хийгээд зүүчихэж… Хэдийгээр энэ зууныг Хятадын зуун болно хэмээн дэлхий даяар шагшин шуугиж буй ч хятад хэл сурахаар оролдож үзээгүй болохоор монгол үсгээр бичсэн ч харь үгийг галигласан болохоор таагүй санагдаад болох биш. Мэдэхгүйд мэргэн цоохор гэдэг шиг энэ хятадууд эвгүй санаатай, аягүй бол тэнэг үхэр Монгол гээд биччихсэн байхаа ядахгүй гэж бодогдоод нэг л онцгүй. Уг нь уг зоогийн газар хаягаа хятад ханзаар бичээд өлгөсөн байсан ч хориглох хууль тогтоомж гарсны дараахан ийн галиглан өөрчилсөн дүр эсгэсэн юм билээ.

Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрсөн ч ханзаар бичиглээгүй нь яамай гэж бодсон уу яасан, дахиж хаягаа соль гэх шаардлага тавиагүй гэсэн. Үнэндээ бол иймэрхүү маягийн эрлийз, утгагүй хаягтай газар нийслэлээр нэл биш юмаа гэхэд нэлээд их байгаатай та бид өдөр бүр тааралдаж л байгаа.

Хэрэв зээ нэг африкийн хар нөхөр Монгол дээл өмсчихөөд “Би Монгол хүн” гээд цээжээ дэлдээд байвал хэн итгэх вэ. Эгээ л түүн л үгээ адил авирлалыг гадны хөрөнгө оруулалттай компанийнхан ханатлаа үзүүлдэг ч харах нүдгүй аятай та бид дуугүйхэн суусаар л… Зүгээр л эмийн сан гээд эх хэлээрээ бичихийн оронд заавал англиар галиглана. Анхлан гадаад хэл сурч буй хүн гэрээрээ дүүрэн шинэ үг бичсэн цаас наачихсан суудагтай адил харагдаад, санагдаад байна, нийслэлийнхээ гудамжаар алхахаар… Ядаж байхад өнөөх гадаад нэр хаягууд нь бөөн алдаа. Ямар Эрээн хотод байгаа биш дээ гэж унтууцал төрөм. Тэд л “гунз, биеын тамарын эдийн дэлгүр” гэсэн элэг хөшөөм алдаатай элдэв хаяг зүүчихсэн байдагсан. Ойрд тийшээ яваагүй, аягүй л бол өнөөдүүл чинь алдаагаа залруулчихсан л байгаа. Гагц бид л эх хэл, үндэсний бахархалгүй аятай энд тэндхийн хууль ёсны болон хууль бус цагаачдын ая тааваар улсын төв, нийслэлээ буртаглуулан суугаа гэж бодохоор уур хүрээд зарга хиймээр санагдаад болох юм бишээ.

Дээрээс нь гадаа халууныг хэлэх үү гэдэг шиг л юм болох юм. Бүхэл бүтэн тусгаар тогтносон улсын нийслэлд үйл ажиллагаа явуулж, орлого ашиг олж байгаа юм байж усыг нь ууж ёсыг нь дагадагүй харийнханыг хараамаар ч усаа уулгачихаад ёсоо дагуулдаггүй өөрсдөдөө бүр ч дургүй хүрээд байх юм…

З.Сүхээ

Компьютерийн хардуудыг бүгдийг нь сольчихсон байсан
Улсын Ерөнхий Прокурорын газраас Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга   нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлж шалгах асуудлыг Улсын Их Хуралд тавьсан боловч хэлэлцэж шийдэлгүй хойшлуулсаар чуулган завсарласан. Энэ мэт олны анхаарал татсан цаг үеийн сэдвээр Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжавтай ярилцсан юм.

-Улсын их хурлын Хууль зүйн байнгын хорооны даргаас танд хууль зөрчөөгүй тухай бичиг хүргүүлсэн гэсэн. Яагаад УИХ-д дахин хандах болов?

-Тагнуулын Ерөнхий газрын мөрдөн шалгах албанаас Улсын Ерөнхий Прокурорт хандан албан тоот ирүүлсэн. Энэ тоотод “Мөрдөн байцаалтын явцад АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нар Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийг зөрчиж, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан нь гэрч болон нотлох баримтаар нотлогдсои. Гэвч түүнийг баталгаажуулах зайлшгүй бичиг баримтыг хураан авахад хүндрэл учирч байна. Шаардлагатай баримтыг өгөхгүй арга саам хийж, цаг хожих улмаар хугацаа алдуулах замаар мөрдөн байцаалтын ажиллагааг зогсонги байдалд оруулахыг оролдож байна. Эдгээр дарга нарын албан тушаал, бүрэн эрхийг хуульд заасны дагуу түдгэлзүүлэх арга хэмжээ авахгүй бол мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явуулахад саад болж бидний ажилд хүндрэл учирч, хэргийн бодит үнэн байдлыг тогтоох боломжгүйд хүрлээ. Энэ байдлыг харгалзан үзэж, холбогдох газарт шийдвэр гаргуулж өгөхийг хүсч дахин танд хандлаа” гэсэн байсан. Улсын их хурал, Улсын Ерөнхий Прокурорын тавьсан асуудлыг 14 хоногийн дотор хэлэлцэж шийднэ гэсэн хуулийн заалт зөрчигдөөд байна.

-АТГ-ын дарга нарын хэргийг дэвэргэж, улстөржүүлээд байгаа юм биш үү?

-Сэтгүүлчид улстөрийн учир шалтгааныг хамгийн сайн мэдэх хүмүүс. Та нарт шууд л ойлгогдож байгаа байх. Энэ хэрэгт ач холбогдол өгөхгүй бол болохгүй байна. Улсын Ерөнхий Прокурор өөрөө ам дамжуулахгүйгээр, олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөх шаардлагатай болсон гэж үзэж байна. Хэвлэл мэдээллээр дамжуулж, худал мэдээлэл тарж байна. Хуулийн байгууллагууд сөргөлдөж байгаа мэтээр ойлгуулж байна. Энд Прокурорын байгууллага сөргөлдсөн юм ерөөсөө байхгүй. Өөрсдөө хууль бус үйл ажиллагаа явуулж байгаад үйлдэл дээрээ баригдсан. Албацд нь ажиллаж байсан хүмүүс Улсын прокурорт хандаж, “Санхүүгийн томоохон зөрчил байна. “Шалгаж өгөөч” гэсэн хүсэлт ирүүлсэн. Үүний дагуу манай байгууллага, Тагнуулын ерөнхий газрын мөрдөн байцаах албанаас хуулийн дагуу шалгах үйл ажиллагаа явуулсан. Үүнийг улстөржүүлээд, анхаарлыг өөр тийш хандуулах асуудлыг бүдгэрүүлэх оролдлого хийж байна. Авлигатай тэмцэх газар бол хуулийн дагуу намаас түдгэлзэж, зөвхөн хуулийн нэрийн өмнөөс ажиллагаа явуулах ёстой байгууллага юм. Тиймээс энд намуудын хоорондох сөргөлдөөн, улстөржилт байх ёсгүй. Сангарагчаа өөрөө улстөржүүлээд байна. АТГ-ын өнөөгийн удирдлага, албан тушаалтнууд дарга нарын хэргийг шалгадгаараа түрий барьж, Үндсэн хуулинд эрх үүрэг нь тогтоогдсон прокурор, мөрдөн байцаах газар гэх мэт щүүх эрх мэдлийн байгууллагын толгой дээгүүр харайх эрхгүй. Тийм эрхийг тэдэнд хэн ч өгөөгүй. Хуулийн байгууллагууд сөргөлдөж байгаа мэт ойлгуулахаа одоо боль.

-АТГ-ын дарга нарт холбоотой хэргийг удаашруулсан нь хэнд ашигтай гэж ? Тухайлбал мөрдөн байцаах явцад яг ямар саад учруулж байна вэ?

-Хэргийг будилуулж, хугацаа хожих нь мэдээж хэрэгт холбогдсон дарга нарт ашигтай. АТГ-ынхны компьютерийг шалгах үйл ажиллагаа явагдахад удаа дараа хойшлуулсаар эцэст нь хардуудыг сольж юу ч үгүй болгосон байсан. Энэ мэтээр хугацаа хожиж, хэрэгт холбоотой нотлох баримтыг устгах ажиллагаа явагдаж байна.

-АТГ-ынхныг УИХ-ын зарим гишүүдийг тагнаж чагнасан гээд байгаа. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Энэ нь нууцад хамрагдах мэдээлэл учраас тодорхой зүйл хэлэх боломжгүй.

-Та УИХ-ын гишүүн Л.Гүндалайн хэргийг хэрэгсэхгуй болгох үүрэг өгч, АТГ-ыг дарамталсан гэж Сангарагчаа дарга мэдээлсэн. Үүнд хариулт өгөхгүй юу?

-Сангарагчаа хэвлэлийн хурал дээр “Улсын Прокурорын газрын зүгээс Гүндалайгийн хэргийг хэрэгсэхгүй болго гэж дарамт шахалт ирсэн” гэж мэдэгдэж байсан. Хэргийг АТГ хзрэгсэхгуй болгодоггуй юм. Тэрэндээ тулбал прокурорт татаж, хянаад хэрэгсэхгүй болгодог. Улсын прокурорын газрын зүгээс Тундалайгийн хэргийгхэрэгсэхгүй болго” гэж дарамт шахалт үзүүлсэн юм огт байхгүй. Гүндалайд холбоотой эрүүгийн гурван хэрэг үүсгэсэн байгаагаас нэг хэрэг нь түдгэлзсэн, хоёр нь Авлигатай тэмцэх газар дээр шалгагдах шатандаа явж байгаа. Гүндалай өөрөө ” Миний энэ хэрэг биш ээ. Ямар ч бурдэлгүй юм. Үүнийг хэрэгсэхгуй болгож өгөөч” гэж хусэлт тавьсныг хуулийн дагуу АТГ-т шилжүүлсэн. Энэ бол анхаарлыг өөр тийш хандуулж, улстөржүүлэх гэсэн нөхдийн санаатай хийж байгаа хэрэг. Хоёр намын сөргөлдөөн болгох оролдлого хийж түүгээрээ хууль бус үйлдлээ хайцаалах гэсэн алхмыг хийж байна.

-Тантай холбоотой 380 сая төгрөгний хавтаст хэрэг алга боллоо гэсэн?

-Энэ мэдээлэл АТГ-ын асуудалтай зэрэг гарч ирсэн. Би Прокурорын дарга болсныхоо дараа архивын дарга Хуягыг ажлаас нь халсан юм биш. Надаас өмнө Прокурорын дарга байсан Алтанхуяг тэр хүнийг ажлын хариуцлага алдсан шалтгаанаар халсан.

-Тэгвэл тантай холбоотой 380 саяын хэргийг анхнаасаа байхгүй байсан гэх гээд байгаа юм биш биз дээ?

-Тэр хэрэг 10-аад жилийн өмнө болоод одоо хэрэгсэхгүй болсон. Хавтаст хэрэг архивт байгаа.

О.Болор