Sonin.mn » Улс төр

Засаг дарга нарын паянг дэлгэхээр “Бор шувуу” айсуй
Аймгийн Засаг даргаа огц­руулах гэж таван сар гаруй суулт зарласан иргэдийг нэгэн “Бор шувуу” тойрон  нисэх аж. Нэлээд удаан эр­гэлд­сэний эцэст  тэдгээр хүмүүсийн үйл хэргийг үнэн гэж  үзэв  бололтой. Тэгээд тэр “Бор шувуу” ниссээр Улаан­баатарт ирлээ. Хүний хэлээр ярьдаг алдарт “Алтан загас”-ны үлгэр лугаа адил өнөөх чинь ийн өгүүлж байх юм.  “Манай аймгийн Засаг дарга С.Хавалыг огц­руулах хүн одоохондоо л энэ төрд үгүй бололтой. Учир нь тэр МАХН-аас УИХ-д сонгогдсон Х.Бадельхан, Х.Жекей, А.Телейхан  зэрэг 20 гаруй гишүү­нээр  өөрийгөө хам­гаалуулсан, бат цайз хэрэм л гэсэн үг.  Түүний  хууль зөрчсөн  талаар хангалттай баримт  байдаг ч өнөө хэр ажлаа хийсээр халагдах нь битгий хэл  улам томорсоор яваа” гэв.

Үгэнд дургүй тэр тус­маа “Бор шувуу”-ны үгийг сонсохгүй өнгөрөх хэн байх билээ дээ. Тэгээд түү­нээс “Хууль зөрчсөн барим­туудыг нь дурьдаад сайхан жиргэчихэж болохгүй юу” гэхэд их л уриалгахнаар  “Болно, болно. Болохгүй юм гэж үгүй” гэдгийг С.Хавал дарга тод томруун харуулаад байхад би яагаад жиргэж болохгүй гэж” гээд ийн үргэлжлүүлэв.

“С.Хавал дарга  өөрийн­хөө өмнөх Засаг дарга О.Хапсаторыг 2007 онд аж­­лаасаа  чөлөөлөгдөхөд нь  оронд нь томилогдсон юм. Тэгээд 2008 онд дахин сон­гогдсон. Тэр  дахин сонгогдсоныхоо дараагаас л даварсан дэвэрсэн үйл ажил­лагаа явуулж эхэлсэн хүн шүү дээ. Жишээлбэл,  түүний хууль бус томил­гоо, халаа  сэлгээнээс болж улсад  20 сая төгрөгийн хохирол учир­сан байдаг юм. Уг хохирол яагаад үүссэн гэхээр, С.Хавал дарга хууль  бус сонгон шалгаруулалт явуулж аймгийн Боловсрол соёлын газар, Эрүүл мэндийн газар, Хүүхдийн төлөө үндэсний төв, Хөдөлмөр халамж үйл­чил­гээний хэлтэс  зэрэг бай­гуул­лагын дарга нарыг  халж  оронд нь өөрийн  ойр дотны хүмүүсээ томилсон. Уг томилгоог Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс  хүчингүй болгож  дахин сонгон шалгаруулалт явуулс­наар хоёр байгууллагын дар­га нь ажилдаа эргэн орсон  юм. Шүүхийн шийдвэрээр ажил­даа эргэн томилогдсон албан хаагчдын хоёр жилийн цалин нь 20 сая төгрөг болж байгаа байхгүй юу.

Бас хамгийн хачирхалтай нь  тус аймгийн  төрийн бай­гуул­лагад өөрөөр хэлбэл, цаг­даа, сургууль, цэцэрлэгт ажилд ороход С.Хавал даргын зөв­шөөрлөөр ордог. Яагаад ингэх болсон гэхээр “МАХН-ын удирдах зөвлөлөөс болов­сон хүчний асуудлыг  айм­гийн намын хорооны тэр­гүүлэгч­дээр хэлэлцүүлэн шийд­вэр­лүүлж байхаар чиглэл өгсөн. Энэ нь бүх хүмүүстэй хамтарч ажиллах боломжтой. Я.Сьездийн хувьд миний төрөл садангийн хүн” хэмээн харин ч нэг санаа зовох зүйл­гүй­гээр намынхаа хурлын протоколд тэмдэглэсэн бай­сан. Харин Я.Сьезд гэгч нь  дээр өгүүлсэн Хөдөлмөр халамж үйлчилгээний  хэлт­сийн даргын суудалд суух­даа  хууль ёсны сонгон шал­гаруулалт дууссаны дараа тухал­сан нэгэн.

Засаг дарга ахынхаа  нөмөр нөөлгөөр албан тушаалд суусан тэр бүр ч давар­сан үйлдэл хийдэг гээч. Хамгийн наад захын жишээ гэхэд л Халамж үйлчилгээний хэлтэст  хоёр жил ажиллахдаа  хийсэн ажлаараа улсад сүүл мушгиж 25 сая төгрөгийн зөр­чил гаргаснаас гадна зургаан сая төгрөгийн хөрөнгийг  зориулалт бусаар  ашигласан  гэж байгаа. Үүнийг нь  аймгийн аудитын газар баталсан хий­гээд ойр дотныхон, хамт ажиллагсад нь  хүртэл ам урал­дан ярьдаг. Мөн хүний үнэргүй зан гаргаж тахир дутуу эмэгтэйг дарам­талж,  доромжилсон, нэн ядуу, өрх толгойлсон 40 эмэгтэйн  хөдөлмөрийн хөл­сийг олголгүй олон сар чирэг­дүүлсэн гээд түүний хийсэн балгийг дурьдаад дуу­сахгүй ээ. Бас болоогүй аймгийн Засаг даргын орон тооны бус зөвлөх гэсэн сэтэртэй гэж байгаа”  хэмээн жиргэсэн.

“Бор шувуу”-ны үгийг сонирхогч хэсэг нөхөд “Айм­гийн Засаг дарга хэрнээ хувийн компанийн захирлыг төрийн тамга дарж  ажлаас чөлөөлсөн, хуурамч захирамж гарган улсын мөнгө ашиглах боломж олгон хуйвалдсан гэдэг юм билээ” гэж асуухад “Би холоос нисч ирээд бас цөөнгүй баримт дурьдаад жир­­гэ­чихсэн болохоор   ам чилээд  байна” хэмээгээд  баримт бүхий цаасыг  далав­чин дороосоо унагаад нисч одсон юм. Харин тэрхүү цаасан дээр бас нэгэн баримт байлаа.

С.ТУУЛ

Вэнь Зябао : Монгол Улсад хөгжил цэцэглэлт, ард түмэнд нь аз жаргалыг хүсэн ерөөж байна
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод хандан БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао талархлын цахилгаан утас илгээсэн байна.

Цахилгаанд:

“Миний бие  Монгол Улсад анхны айлчлал хийлээ.Айлчлалын хугацаанд эрхэмсэг ноён Тантай болон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нартай нөхөрсөг, илэн далангуй уур амьсгалд яриа хэлэлцээ, уулзалт хийж, хоёр талын  харилцаа болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар бодол саналаа өргөн хүрээнд солилцож, шинэ ойлголтуудад хүрэв.

Хоёр тал хамтын ажиллагааны чухал баримт бичгүүдийг байгууллаа. Айлчлал нь уламжлалт найрамдлыг бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж, Монгол-Хятадын харилцаанд түлхэц үзүүлэх шинэ ахиц гарав.Миний бие айлчлалын үр дүнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, хүчин чармайлт гарган айлчлалыг амжилттай зохион байгуулсанд Монголын талд гүнээ талархаж байна. Монгол Улсад хөгжил цэцэглэлт, ард түмэнд нь аз жаргалыг хүсэн ерөөж байна.

Хүндэтгэсэн,

БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао” гэжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Төрийн албанаас 7000 орон тоог цомхотгохыг санал болголоо
-Цомхотголд орох төрийн албан хаагчдад 13.3 тэрбум төгрөгийн тэтгэмж өгөх ч цалингаас 16 тэрбум хэмнэнэ-УИХ-ын дарга захирамж гарган төсвийн тодотголын төсөлд тусгагдсан төсвийн орлого, зарлагыг нягтлан тооцож санал, дүгнэлт боловсруулах үүрэгтэй ажлын хэсэг байгуулж, тодорхой чиглэл өгсөн. Ингэхдээ төрийн байгууллагуудын орон тоо, зардлыг бууруулах төсвийн орлогын тооцоог хянаж үзэх, хөрөнгө оруулалт, төсвийн тэнцлийн талаар тодорхой тооцоо судалгаа хийж, санал дүгнэлт боловсруулахыг үүрэг болгосон юм. УИХ-ын гишүүн Ч.Улааны ахалсан тус ажлын хэсгийн гишүүд өчигдөр Д.Дэмбэрэл даргад санал дүгнэлтээ танилцууллаа. Ажлын хэсгийн зүгээс дунд хугацаанд төсөв, эдийн засагт учирч болзошгүй ачаалал, хөрөнгө оруулалтын даацыг тооцож гаргасныг онцолж байлаа. Сүүлийн 10 жилийн хөрөнгө оруулалтын байдлаас харахад манай улсын жилийн төсөв дэх хөрөнгө оруулалтын хэмжээ 500-550 тэрбум төгрөгөөс хэтрэхээргүй байгаа нь харагдсан байна. Тиймээс ч энэ жилийн хөрөнгө оруулалтын хэмжээг 550 тэрбум төгрөгт барих хэрэгтэй гэж санал, дүгнэлтдээ тусгажээ. Энэ нь төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн үг.

Хөрөнгө оруулалтын бодлогыг оновчтой болгохын тулд энэ онд ашиглалтад орох зайлшгүй шаардлагатай барилга байгууламжид анхаарал хандуулах замаар хөрөнгө оруулалтыг дүнгээр хязгаарлах чиглэлийг Засгийн газарт өгөх нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн төсөвт нийт 160 гаруй тэрбум төгрөгийн нөөцийг дайчлах бололцоотой хэмээсэн. Харин зардлыг 50 орчим тэрбум төгрөгөөр бууруулах боломжтой талаар судалгаа гаргасан байна. Тэр дундаас төрийн албаны орон тоог цөөлөх, шат дамжлага, давхардлыг арилгах замаар нийт 7000 орчим орон тоог хасч, 30-аад тэрбум төгрөгийн хэмнэлт гаргахаар тооцжээ. Энэ нь төрийн албан хаагчдын орон тоог таван хувиар бууруулах чиглэлтэй дүйцүүлсэн хэрэг. Энэ тохиолдолд цомхотголд өртөх албан хаагчдад зургаан сарын цалинтай нь тэнцэх тэтгэмж олгоход төсвөөс 13.3 тэрбум төгрөг олгох шаардлага тулгарч буй ч цэвэр ашиг нь 16 тэрбум төгрөг болж үлдэх аж. Ингэхдээ орлогч, зөвлөх нэртэй албан тушаалтнуудыг цэгцлэхэд нэлээдгүй анхаарсан байна. Тиймдээ ч ажлын хэсгийн ахлагч Ч.Улаан эрүүл, мэнд боловсролын салбарын ажилтан, ажиллагсдыг нэг их хөндөөгүй гэж байв. Ингээд зогсохгүй эл чиглэлд зардлыг илүү бууруулах үүргийг Засгийн газарт өгөх нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн Засгийн газрын зүгээс төрийн албыг цомхон болгох чиглэлд дорвитой арга хэмжээ авахгүй байгаа учраас төсөвт зардлыг нь албаар хязгаарлаж, түүнд нь бариулах замаар зардлаа хэмнэнэ гэж байв. Нөгөөтэйгүүр, зардлыг бууруулах бас нэг алхам нь УИХ-ын гишүүдийн гадаад, дотоод томилолтын зардал, хууль боловсруулах явцад зарцуулж байгаа хөрөнгийг танах ёстой гэж үзжээ. Нэг үгээр хэлбэл, энэ ажлыг УИХ өөрөөсөө эхлүүлж, улмаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газар яам, агентлагийнхаа төвшинд мөрдөх ёстой гэж үзсэн юм байна. Түүнчлэн УИХ-ын гишүүдийн гэгдэж байсан мөнгийг төсвийн эрх баригчдад хуулийн дагуу шилжүүлэхийг санал болгосон байна. Энэ бүхний үр дүнд төсвийн үр ашгийн шалгуур үзүүлэлт сайжрах, төсвийн зардлын орлогоосоо түрүүлсэн тэнцвэрийг барих, төсвийн алдагдлын талаар олон улсын байгууллагын өмнө хүлээсэн амлалтаа хэрэгжүүлэх нөхцөл буюу таван хувьд барих боломж бүрдэнэ гэж ажлын хэсэг үзэж байгаа аж.

Ажлын хэсэг санал, дүгнэлтийн зэрэгцээ Төсвийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хамтад нь боловсруулсан байна. үүнтэй холбоотойгоор эрсдэлийн санд 209 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тусгажээ. Харин ирэх сарын 1-нээс цалин, тэтгэврийг тодорхой хувиар нэмэх тухай ажлын хэсгийн саналыг УИХ-ын дарга дэмжиж буйгаа илэрхийлсэн. Мөн УИХ-ын дарга төсвийн зардлын үр ашгийг дээшлүүлэх талаар гаргасан УИХ-ын 27, 85 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх талаар Засгийн газар тодорхой арга хэмжээ авахгүй байгаад шүүмжлэлтэй хандаж буйгаа хэллээ. Мөн гэр бүл, хүүхдийг дэмжих чиглэлээр ажлын хэсэг тодорхой санал оруулж ирэхийг зөвлөв. Ажлын хэсгийн санал, дүгнэлт, түүнтэй холбогдсон УИХ-ын тогтоолын төслийг энэ долоо хоногийн баасан гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан УИХ-ын гишүүн Ц.Сэдванчигийн 2008 онд ашигтай ажилласан төрийн өмчит компаниуд 2009 онд бүгд алдагдалтай ажилласан байдалд шалгалт хийх шаардлага байгааг онцолсон. Учир нь ажлын хэсэг УИХ-ын даргаас өгсөн удирдамжийн дагуу ажиллахаас гадна ажлын хэсгийн гишүүн тус бүр тус тусдаа нэмэлт судалгаа хийсэн гэдгийг Ч.Улаан гишүүн уулзалтын эхэнд тэмдэглэж байсан юм.

А. Тлейхан:Эрчим хүчний салбар 1990-ээд оны байдалд эргэж очихгүй гэх баталгаа алга
Түлш, эрчим хүчний салбарын санхүү, эдийн засгийн чадавхийг сайжруулах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр бодлогын баримт бичиг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч А. Тлейхантай ярилцлаа. Өчигдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд ажлын хэсэг санал, дүгнэлтээ танилцуулсан юм.

-Түлш, эрчим хүчний салбар хариуцсан бүхэл бүтэн яам, тамгын газар байсаар атал УИХ-ын дарга захирамж гарган ажлын хэсэг байгуулж, бодлогын баримт бичиг боловсруулах шаардлага байсан юм уу. Ер нь энэ салбарыг сайн мэдэх хүний хувьд монголын эрчим хүчний салбарын бодит байдлыг хэрхэн харж, үнэлдэг вэ?

-Энэ салбарын зах зээлийн харилцаанд шилжих явц их удаан байна. Ер нь шилжээгүй гэж хэлж болно. Энэ нь төр, засгийн зүгээс ард түмний амьдрал хүнд байна гэдэг нэрийн дор өдөр, хоногийг аргацаасан байдалтай явж ирснээс эрчим хүчний салбар хүнд байдалд хэдийнэ  орчихсон   гэсэн  үг. Тухайлбал, 2008 онд салбарын дүнгээр балансын алдагдал 24.4 тэрбум төгрөгт хүрч, өмнөх онтой харьцуулахад зургаа дахин өссөн. 2009 онд байдал улам ч дордож 69.9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. 2007 онд л бага зэргийн ашигтай ажилласан. Цаашид ч алдагдлын  хэмжээ  нэмэгдэх хандлагатай .Тийм ч учраас эрх  зүйн орчныг боловсронгуй болгож, зах зээлийн харилцаанд орох үйл явцыг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтыг эрчимтэй татах орчныг бүрдүүлэх чиглэлээр арга хэмжээ авах ёстой. Тус салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах ямар ч боломжгүй болгож байгаагийн зэрэгцээ санхүүгийн хувьд бие даах чадваргүй болгож байгааг олон улсын байгууллагуудын судалгааны дүнгээс харж болно. Барилга байгууламж олноор нэмэгдэж, уул уурхайн томоохон төслүүд хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан эрчим хүчний хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байна. Энэхүү хэрэгцээг хангах хүчин чадал бүхий тоног төхөөрөмж, үр ашигтай ажиллах төхнологид хөрөнгө оруулах шаардлага зүй ёсоор урган гарч байна.

-Эрхзүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд ямар арга хэмжээ авахаар төлөвлөсөн бэ?

-Юуны түрүүнд Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байна. Хоёрдугаарт, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийг шинээр батлах нь урамшуулал олгох эдиин засгийн хөшүүргийг бий болгох юм. Ер иь ийм хууль бүх улсад байдаг. Эцэст нь энэ салбар өөрөө нарийн төхнологитой. Тиймдээ ч үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааг нарийн сахих ёстой байдаг. Тиймээс энэ чиглэлээр олон улсын жишгийн дагуу шинээр хууль батлуулах тухай саналаа тусгасан.

-Санхүүгийн чадавхитай холбоотойгоор аюулгүй ажиллагаа хөндөгдөх нь зайлшгүй. Алдагдалтай ажиллаж байгаа үйлдвэр тоног төхөөрөмжөө тэр бүр шинэчлээд байх нь юу л бол. Энэ чинь улс орны суурь салбар шүү дээ?

-Лаа барих төвшинд очиж болзошгүй юм. Салбарын компаниудын санхүүгийн чадавхи муу байгаагаас зайлшгүй хийх шаардлагатай их болон урсгал засварын ажлыг хугацаанд нь хийж чадахгүй байгаа нь үйлдвэрлэлийн найдвартай ажиллагаанд сөргөөр нөлөөлж эхэллээ. Энд ганцхан жишээ хэлэхэд, төвийн эрчим хүчний систөмийн цахилгааны хязгаарлалтын тоо 1992-1996 онд 200 гаруй байсан бол өнгөрсөн онд 159 удаа таслалт, хязгаарлалт хийжээ. Улс орны стратегийн чухал салбар 1990-ээд оны аваарын байдалд эргэж орохгүй гэх баталгаа алга. Манай цахилгаан станцуудын тоноглолуудын ихэнх нь 1966-1970-аад оны үеийнх. Тэгээд ч тарифын орлогоор санхүүжүүлэх боломжгүй өндөр өртөг бүхий шинэчлэлийн ажлуудыг жил бүр улсын төсвөөс санхүүжүүлэх нь зүйтэй.

-Эрчим хүчний салбарын дорвитой өөрчлөлтийг түүний үнэ, тарифын өөрчлөлтөөс салгаж ойлгох аргагүй. Энэ тухайд юу хэлэх вэ. Ажлын хэсгийн санал, дүгнэлтэд эрчим хүчний үнийн өөрчлөлтийг хэрхэн авч үзсэн бэ?

-Цахилгаан, дулааны үнийг огцом нэмэх нь буруу. Гэхдээ үнэ тарифыг өөрчлөх өстой. Ард түмний амьдрал хүнд байна гээд энэ салбарыг татаасаар амьдардаг тэжээвэр салбар болгож болохгүй. Үндсэндээ эл салбарын компаниудын үнэ тарифыг тэдгээрийн санхүүгийн чадавхийг хангахуйц хэмжээнд хүртэл  нэмэгдүүлж чадахгүй байгаагаас байнгын орлогын дутагдалд орж байгаа нь энэ. Эрчим хүчний үнийг бодит зардалд үндэслэн тогтоох гэсэн оролдлого бүр нийгмийн болон улстөрийн зүгээс байнга ямар нэг хэмжээний эсэргүүцэлтэй тулгаран  бүрэн хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж ирсэн. 2002 онд Эрчим хүчний зохицуулах газраас цахилгаан, дулааны үнийг бодит зардалд үндэслэн тогтоох асуудлыг анх удаа авч үзэхэд янз бүрийн байдлаар эсэргүүцэж, улстөржин эцэстээ Засгийн газраас татаас өгөх замаар шийдвэрлэж, энэ нь шууд алдагдал болж хоцорсон. Үндсэндээ өнгөрсөн хугацаанд эрчим хүчний үнэ тарифыг нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газрын зүгээс цаг хугацааны хувьд хойшлуулах, бодит өсөлтийг бууруулах маягаар оролцсоор ирсэн байдаг. Нийт хэрэглэгчдийн судалгаанаас харахад ахуйн хэрэглэгчдийн 64 хувь нь 150 кВтц-аас доош цахилгаан хэрэглэдэг. Тиймээс 150 кВтц доторхи хэрэглээг одоогийн үнээр нэг хэсэггээ тооцож, үүнээс дээш гарсан тохиолдолд бодит өртгөөр тооцдог болъё гэсэн. Энэ жишиг эмзэг бүлэг энэ тэр гэж ялгалгүйгээр нийт хэрэглэгчдэд үйлчлэх учиртай. Цагийн ялгавартай тоолууртай хэрэглэгчдийн хувьд шөнийн тарифыг нэмэгдүүлэхгүй хэвээр үлдээнэ. Мөн бүтээгдэхүүнээ экспортод гаргадаг томоохон үйлдвэрүүд бодит өртгөөс доогуур үнээр эрчим хүчний бүтээгдэхүүн авдгийг бодит үнээр тооцох ёстой гэж үзсэн. Жишээ нь, ОХУ-аас нэг кВтц эрчим хүчний бүтээгдэхүүнийг 96 төгрөгөөр авчихаад хамтарсан үйлдвэрт 76 төгрөгөөр өгч байгаа. Энэ тохиолдолд зөвхөн “Эрдэнэт”-ээс л гэхэд 7.9-27.5 тэрбум төгрөг нэмэгдүүлэх боломжтой. Дулааны тухайд цахилгааны үнээс хоёр дахин доогуур үнэтэй байгаа. Үүнийг аажмаар өөрийн өртөгг нь ойртуулах ёстой. Ер нь манай улсад мөрдөгдөж байгаа цахилгаан, дулааны үнэ, тариф нь дэлхийд мөрдөж буй үнийн төвшинтэй харьцуулахад хэт доогуур байна.

-Дан ганц үнийн бодлогод өөрчлөлт оруулснаар асуудал шийдэгдэхгүй нь тодорхой. Учир нь салбарын өр, авлага, алдагдал гээч нь ёстой л дааж давшгүй гэмээр. Өөрөөр хэлбэл, нэг талаас үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ бизнөсийн байгууллагын журмаар борлуулж, тодорхой хэмжээгээр алдагдлаа багасгаж байхад нөгөө талаас төр, засаг дорвитойхон дэмжээд өгмөөр юм шиг ээ?

-Тийм. Эрчим хүчний салбарын өрийн сүлжээг бууруулах талаар жил дараалан олон арга хэмжээ авсан ч дорвитой үр дүнд хүрээгүй л байна. Тухайлбал, 1990-ээд оны дунд үөд орон нутгийн үйлдвэрүүд болохДаланзадгад, Чойбалсангийн дулааны цахилгаан станцуудын алдагдлыг төвийн эрчим хүчний систөмийн үйлдвэрүүдийн орлогоос 22.3 тэрбум төгрөг гаргаж санхүүжүүлж байсан. Мөн “Эрдэнэт” үйлдвэрт борлуулах цахилгааны үнийг нэлээдгүй хугацаанд хөнгөлсөн байдаг. Төрөөстодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх ёстой. Тухайлбал, 2010 ондтөвийн бүсийн эрчим хүчний систөмд 15, нийт дүнгээрээ 36 тэрбум төгрөгийн татаас олгохоор баталсан. Үндсэндээ Багануур, Шивээ-Овоогийн уурхай болон эрчим хүчний төрийн өмчийн компаниудад тодорхой хугацаанд төрийн татаас хэрэгтэй байна. Мөн төхнологи сайжруулахад зориулж тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төсөвт хөрөнгө нь суусан. Энэ мэт дэмжлэгийн арга хэмжээнүүдийг нэг хэсэгтээ тогтвортой байлгах ёстой гэж үзэж байгаа юм. Түүнчлэн салбарын хэмжээнд 260 сая ам.долларын урт хугацааны, хөнгөлөлттэй зээлийг 11 үйлдвэр авсан байдаг. Эдгээр компани зээл, зээлийн хүүг төлж чадахгүй байгаа. Төлөх боломж ч байхгүй. Зээл төлөх байтугай өдөр тутмын зардлаа нөхөж чадахгүй байгаа шүү дээ. Засгийн газраас энэ төрлийн зээлийг гурван жилээр хойшлуулаад байгаа юм билээ. Үүнийг Засгийн газар өөр дээрээ авч, хөрөнгө оруулалтаар тооцох нь зүйтэй гэж үзсэн. Мөн иргэд, хэрэглэгчдээс авах ёстой хуримтлагдсан төлбөр, өр авлагыг татаас, хөрөнгө оруулалтын хэмжээгээр тооцож, тэглэх ёстой.

-Ажлын хэсгээс боловсруулсан бодлого, арга хэмжээг авч хэрэгжүүлснээр хэдий хугацааны дараа эрчим хүчний салбар өөрөө өөрийгөө аваад явах хэмжээнд хүрнэ гэж тооцоолсон бэ?

-2013 он гэхэд өөрөө өөрийгөө аваад явчих хэмжээнд хүрнэ гэж тооцоолсон.

Б.НОМИН

Монголыг булаацалдсан Орос, Хятадын ”тулалдаан”
Дэлхий ертөнцийн хөгжил, тэр дундаа манай хоёр хөршийн эдийн засгийн сонирхолд тулгуурласан өөрчлөлт нь Монгол Улсын гадаад орчинд шууд утгаараа нөлөөлсөөр ирсэн. Ингэхдээ “Зөвхөн бид, зөвхөн би байх ёстой” хэмээх Орос, Хятадын сонирхол өдгөө Монголыг бусад улстай харилцахад юун түрүүнд хоёр хөрштэй эвлэлдэн зохицох үүд хаалгыг нээх болж. үүний шалтгаан нь хангалттай олон. Зөвхөн нэг бус нэлээд хэд гэж болно. Үүнээс улбаалан “Монголыг булаацалдсан Орос, Хятадын “тулалдаан” хэмээн нэгэн сэдвийг цаг үргэлж хөндөх үүргийг улстөрчид, эдийн засагчид, тэр дундаа сэтгүүлчдэд ч олгож буй. Өчигдрийн манай сонинд нийтлэгдсэн “Ц.Элбэгдоржийн Кремль хүрэх зам уранаас болж бүдгэрсээр” хэмээх нийтлэл ч дээрх “тулалдаан”-ы талаарх нэг сэдэв байх нь дамжиггүй.

Өдгөө “Монголын уран Оросынх байх ёстой” гэсэн хойд хөршийн төрийн өндөрлөгүүдийн санаархал нь манай Ерөнхийлөгчийн айлчлалыг хойшлуулах хэлбэрээр өрнөж байгаа нь хачирхалтай хэрэг. Дэлхийн эдийн засагт, тэр дундаа эрчим хүчний шинэ хэрэглээнд чухал нөлөө үзүүлэхүйц 62 мянга орчим тонн (одоогийн тогтоогдсон нөөцөөр) Монголын уранын асуудал үүсгэж байна. Үүнд Канадын хөрөнгө оруулагчид хэчнээн дургүйлхсэн ч Оросын тал манайх бол стратегийн, тэр дундаа мөнхийн түнш хэмээх логикоор хандах нь сонин. Улмаар “Хан ресурс”-ын хувьцааны ханшийг худалдаж авах тулгалт хийж, Монголын тал дэмжлэг үзүүлэх ёстой гэх байр сууринаас хандсан. Харин тэдний эл алхамд Хятадын тал ч мөчөөгүй өгсөнгүй. Сүүлийн үед манайхаас ураны талаар тусгай зөвшөөрөл эзэмших нэн шинэ хүсэлтүүд компанийн дунд Хятадын хөрөнгө оруулагчид явж байгаа. Мөн “Хунбөө” тэргүүтэй компани нь аль хэдийнэ Дорнодын уранаас хувь хүртэхээр хөөцөлдөж буй. Түүнчлэн тус улсын ураны чиглэлийн хамгийн том улсын мэдлийн групп болох “CNNC’-ээс “Хан ресурс”-ын хувьцааг худалдаж авах давуу үнэ санал болгосон. Тус группын тухайд оросуудаас илүү үнэ амласны зэрэгцээ манай Цөмийн энергийн газарт “Зах зээлийн яриа хэлэлцээрт оролцох шаардлагагүй” гэсэн хариулт өгсөн юм.

УИХ дээр тодорхой хугацаанд маргаан мэтгэлцээн дагуулж, Монголын хамгийн том ураны орд болох “Дорнод уран”-ы 52 хувийг эзэмшигч “Хан ресурс” компани хувьцаагаа дур мэдэн хятадуудад зарж болохгүй хэмээн эсэргүүцэхэд тус газраас “CNNC” рүү албан бичиг илгээж. “Хан ресурс”-ын хувьцааг авах яриагаа бидний зөвшөөрөлтэй хийх ёстой гэх тус газрын албан бичигт “Уучлаарай. Бид зах зээлийн зарчмын дагуу явж байгаа” хэмээсэн. Гэтэл эсрэг талд нь ОХУ-ын “Атомредметзолота” хэмээх төрийн өмчит компани “Монголын уран зөвхөн манайх” хэмээж, “Дорнод уран” компанийн хувьцаанд хаанчлахын төлөө зүтгэж байна. Эндээс Монголын уран зөвхөн Монголынх бус Орос, Хятад хоёр илүү их мэдэх ёстой гэх гаргалгаа гарч буй. Оросын тал нь өөрийн нутагт 35480 мВт-тын хүчин чадалтай 36 реактор барихаар төлөвлөсөн бол хятадууд 91060 м Вт-тын хүчин чадал бүхий 103 реактор барих тооцоотой. Тэгэхээр шинэ түүхий эдийн эрэлт хэрэгцээний дагуу тэд ураны төлөө хоёр талаас хүчийг үзэж байна. Асуудал цаашид хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй ч “Хан ресурс”-ын хувьцааг хятадууд авсан тохиолдолд Оросын талд таалагдахгүй. Оросууд “Дорнод уран” комланиар дамжуулж өөрсдийн эзэмшлийн 21 хувийг нэмлээ гэхэд хятадууд ч өөрсдийн ашиг сонирхлоо хамгаалах нь тодорхой ажээ. Тэгвэл энэ хоёр улсын эрх ашгийн дунд хавчуулагдсан дараагийн сэдэв бол төмөр зам. Төмөр замын талаарх олон улсын чуулга уулзалт Монголд болох үед дээрх хоёр орны тал өөрсдийн эрх ашгийг хатуу чангаар тодорхойлж байсан.

УИХ-аас өргөн нь үү, нарийн нь уу гэдэг эцсийн шийдвэр гараагүй учир Хятадын тал ч бууж өгөхгүй байгаа. Мөн Тавантолгойн түншийн сонгон шалгаруулалтад гэхэд л Хятадын “Шинхуа Энержи” консорциум орж байгаа бол Оросын тал хамтарсан консорциумаа мөн л санал болгосон. Австралиас нүүрс зөөх, Монголоос тээвэрлэх хоёрын аль нь ашигтай вэ гэдгийг хэн ч бодож олж чадах учраас Хятадын хувьд Тавантолгойг алдах сонирхолгүй байгаа. Илүү тодорхой болговол Австралиас тээвэрлэдэг нэг тонн нүүрснийх нь дундаж үнэ 138.8 ам.доллар байдаг бол Монголоос тонныг нь дунджаар 53.8 ам.доллараар тээвэрлэдэг тооцоо бий. үүнтэй холбоотойгоор гурван тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгоно хэмээн нэг хэсэгтээ шуугьсан. Африкийн “Standard bank”, Перугийн “Peru Copper”, Норвегийн газрын тосны “Awilco Offshore”, Пакистаны үүрэн телефоны “Paktel”, Австралийн төмрийн хүдрийн томоохон орд тэргүүтэй хамгийн ашигтай, бас хамгийн их зардал гарах хөрөнгө оруулалтыг ээлж дараалан улсын мэдлийн компанийхаа шугамаар өөрийн болгож буй улсын хувьд урд хөрш маань Монголд 300 сая ам.долларын зээл олгоно гэж бөөн бэрхшээл дагуулж байсан цаг саяхан.

Уг зээлийн тодорхой хувийг төмөр замд зарцуулах болзлыг ч тулгаж байв. Ийн хятадууд Монгол дахь эрх ашгаа хамгаалахын тулд хөнгөлөлттэй зээлээр улстөрчдөд мөнгө босгож өгөхийг чухалчилсаар байгаа. Наад зах нь Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимыг хүртэл шинэ байранд оруулсан нь уг төрийн бус байгууллагаар дамжин манай бизнес эрхлэгчдийн харилцааг тэтгэх нэг хөшүүрэг болсон гэвэл худлаа болохгүй болов уу.

Оросын тал ч үүний нэгэн адил “Атрын III”-д зориулж, С.Баярыг Ерөнхий сайд болохтой зэрэгцэн 300 сая ам.долларын зээл олгож байсан. үүнийгээ манай улсын газар тариаланг дэмжих зорилготой гэж байсан ч тухайн үед тулгасан хатуу болзол нь арилжааны банкуудыг татгалзахад хүргэж байсан юм. Амьдрал дээр 300 сая ам.доллар гэж байсан ч одоогоор авсан нь ердөө л 10 сая ам.доллар. Болзол нь хэт хатуу. Бараг л уран яригдаж эхлэхтэй зэрэгцэн ид яригдаад аажимдаа саарчихсан гэж болно. Тэгээд ч дээрх санхүүжилтээр зөвхөн өөрийн орноос бараа, бүтээгдэхүүн авах ёстой гэдэг хатуу бодлого барьдаг нь эргээд Орос, Хятадын эдийн засгийг тэтгэх нэг хөшүүрэг болдог гэдгийг нь хэлэх хэрэгтэй болов уу. Ингэж зээлийн дэмжлэгээр дамжуулж, өөрсдийн саналыг батлуулах, эх орондоо ашиг оруулахыг хүсдэг дээрх хоёр орны уралдаж өгсөн зээл нь цаана аа зүгээр нэг сул зорилго байдаггүй нь ойлгомжтой санагдана.

Сүүлийн үед “Айвенхоу майнз”-тай “Чайналко” хамтарч ажиллахаар тохиролцож буй нь ч оросуудын ашиг сонирхлын гадна үлдэх нь юу л бол. Тэдний хувьд Монголын төмрийн хүдрийг гартаа оруулсан Хятадын талд бүхий л ашигт малтмалыг үлдээнэ гэдэг нь хэзээ ч хүлээн зөвшөөрөх аргагүй шийдэл. Иймд Тавантолгойг биш юм гэхэд төмөр замыг өөрсдийн мэдэлд үлдээх замаар хүнд цохилт үзүүлэх нь Оросын талд хожил авчрах биз ээ. Ямартай ч, хөрөнгө оруулалт, орд газар эзэмших эрх, дэд бүтэц гээд зээлийн дэмжлэгээр хүртэл өөр хоорондоо тулалдаж буй тэдний тулааны гол бай нь Монгол байсаар байх нь тодорхой. Гагцхүү Монголын эрх ашгийг эцсийн найдварт хүртлээ хамгаалж үлдэх үүрэг улстөрчдийн гарт бий нь дээрх хоёр гүрний ашиг сонирхлоос ч илүү том аюул болж мэдэх юм. Учир нь тэд Монголыг хэрхэн удирдаж байгаа билээ дээ.

Г.Отгонжаргал

Монгол Улс 2008 он руу ухарлаа!
Дэлхийн банк зөвлөгөө өгч байна. Төсвийн алдагдлаа бууруулахгүй бол Монгол Улс 2008 онтойгоо эргэж золгоно гэж. Хэлсэн үг бүрийг нь дагах шаардлагагүй ч хэрэгтэйг нь өлгөн авч, өөрийн болгох үүрэг Монголын төрд бий.

Үүний ашиг тус нь улс төрчдөд бус иргэдэд хүрэх ёстой. Гол нь, УИХ-д Төсвийн тодотголын тухай хуулийн төслийг хэлэлцэж буй энэ үед яах аргагүй “Юу яасан 2008 он билээ” хэмээн эргэж харах шаардлага гарах аж. Учир нь, өнгөрсөн хоёр жилийн хугацааны дэлхийн санхүүгийн хямралд Монгол Улс эдийн засгийн дархлаа байхгүй гэдгээ нотолсон. Энэ талаар “Монгол энэ дэлхийд л оршиж байгаа юм чинь хямралыг биднээс салангид ойлгож болохгүй” хэмээн тайлбарлаж болох. Гэвч тэр үед эдийн засагчид зөвлөж, хэлсээр байхад манайхан муйхар аргаар зүтгэсэн нь худлаа биш. Наад зах нь, Монгол банкны бодлогын алдааны балгаар барилгын компаниуд дампуурсан. Зах зээлийг нь тэтгэж байсан зээлийн үйлчилгээг арилжааны банкуудаар харамлуулсан. үүнийгээ “Арилжааны банкийг дампуурлаас аврах төлөвлөгөө” хэмээн тайлбарласан.

Харин бизнес эрхлэгчдийн хувьд шинэ хөрөнгө оруулалт бүү хэл өмнөхөө ч үргэлжлүүлэх чадалгүйд хүрч, орон сууцны хохирогчид төрийн ордны өмнө жагсаал цуглаандаа хүрч байсан удаатай. Энэ талаарх бодит тоон үзүүлэлтийг Монголбанкны дараах мэдээллээс харж болно.

Үүнд “Монголбанкны хувьд 2008 он зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээс хойш хамгийн хүнд хэцүү он жил болон өнгөрч байна. Энэ онд эдийн засаг 8.9 хувиар өссөн ч улсын төсвийн алдагдал ДНБ-ий таван хувь, төлбөрийн урсгал тэнцлийн алдагдал түүхэндээ хамгийн өндөр буюу нэг тэрбум ам.долларт хүрч, улсын гадаад валютын албан нөөц 315.7 сая ам.доллараар, банкуудын гадаад цэвэр актив 522.1 сая ам.доллараар буув. Түүнчлэн Төрийн албан хаагчдын цалин, нийгмийн халамжийн зарлага, мөнгөний нийлүүлэлт болон банкны системийн зээлийн хурдацтай өсөлт, хүнс болон нефтийн бүтээгдэхүүний үнийн огцом өсөлтөөс үүдэж инфляци 22.1 хувьтай гарлаа” гэх мэдээллийг уншигч та нэхэн санах шаардлага гарч байна.

Улмаар Монгол банк тухайн үед мөнгөний хатуу бодлого барьж, 10.25 хувьд хүргэсэн байгаа. Ийн хатуурхах болсон шалтгааныг мөнгөний ханшийг өргөж, гадаад валютын хэрэглээг бууруулах тустай хэмээн тайлбарлаж байсан. Vүнээс нь улбаалж Төв банк “2008 оны есдүгээр сараас гадаад валютын орох урсгал бараг бүрэн зогсч, Засгийн газрын гадаад төлбөр, импортын хэрэгцээг зөвхөн Монгол банкны нөөцөөс хангаж байв” гэж мэдээлсэн нь бий.

Тэгвэл тэр үед Засгийн газар төлбөрийн чадваргүйгээ гайхаж байсан ч 2008 оны сонгуулийн төлөө бүх хариуцлагаа умартсан. Цалин тэтгэвэр нэмж, хүүхдийн мөнгө гэгчийг хувиасаа өгч байгаа өглөг мэт үзэх болсон. Улмаар ирэх дөрвөн жил хэрхэн төрийн эрх барих вэ гэдэг мөрөөдөл нь тэднийг өөрөө өөрийгөө барих, амлалтаасаа ухрах тэнхэлгүй болгосон. Харамсалтай нь, үүнийх нь хохирогчоор сонгогчид урьдын адил тодорч, төсвийн алдагдал хэрээс хэтрэн монголчууд бүгдээрээ хохирогч болон амьдралаараа “тоглуулсан”.

Харамсалтай нь, энэ удаа ч эмгэнэл давхцаж байна. Чуулганы танхимд Төсвийн тодотголын тухай хуулийн төслийг хэлэлцэхтэй зэрэгцээд, зарлагын тоон үзүүлэлт нэмэгдэх нь тэр, үүнийг нь дээр хэлснээр Дэлхийн банк анхааруулав бололтой. Гэтэл УИХ-ын гишүүд үл тоомсорлож байна. Ерөнхий сайд хийгээд эрх баригч намын даргаас эхлээд эрх мэдэлтэй бүхэн нь “Амласан юм чинь биелүүлнэ” хэмээн эгээтэй л цурхирч уйлах нь халгүй бусдыгаа уруу татах нь тэр. “Энэ амлалтыг биелүүлж чадахгүй бол улс төрд эргэж амьдрах боломж байхгүй шүү” хэмээх тэдний эл үйлдлийн балгаар төсвийн алдагдал 460.3 тэрбум төгрөгт хүрэх юм. үүнийг илүү тодорхой тайлбарлавал энэ оны зардлыг өнгөрсөн оны сүүлчээр 2.9 их наядаар хасч байсан бол энэ удаад 3.2 их наядад хүргэчихэж. Энэ янзаар амлалтын төлөөх хөтөлбөр цааш хэрэгжвэл төсвийн алдагдал Дотоодын нийт бүтээгдэхүүний 6.4 хувьтай тэнцэнэ.

Энэ нь нөхцөл байдал 2008 оныхтой харьцуулахгүй хүндрэнэ гэсэн үг. Учир нь, 2008 онд төсвийн алдагдал Дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувьтай тэнцэж байсан юм. Уг нь анхнаасаа төсвийн алдагдлыг таван хувьд барих зорилгоо хангаж чадсан бол нөхцөл байдал 2008 оноос дордохгүй, тэр үетэй эн тэнцэх байсан ч байж болох. Гагцхүү иргэнээ ядраасан шиг ядрааж, амлалтаа биелүүлсэн шиг биелүүлэх улстөрчдийн зорилгын төлөө Засгийн газар өөрсдийн санаачлагыг татаж авахыг хүсэхгүй байна. Єчигдөр гэхэд МАХН болон Ардчилсан намын бүлгийн хуралдаан болсон ч гүйцэтгэх засаглалд орсон танхимынх нь гишүүд “хүслээ хаанчилна” гэгчийг үзүүлж өгсөн сурагтай байна билээ. Ямартай ч өчигдөр тохиролцоонд хүрч чадаагүй учраас дахин хуралдаж, дахин ашиг сонирхлоо нэгтгэх мэтгэлцээнээр хурал өндөрлөсөн байна.

Мөн дээрх төсвийн алдагдлын нэгэн учиг болох “Зоос” хийгээд Төрийн банкны асуудлыг шийдвэрлэхийн тулд 100 тэрбум төгрөгийн бонд гаргасан нь зарлагын тоон үзүүлэлтийг нэмэхэд хувь нэмрээ оруулчихсан яваа. Гэтэл эргээд байгуулсан Төрийн банкаа хувьчлах тухай ярьж ирсэн нь хэний халаас руу хэнээс мөнгө авч хийгээд байна вэ гэдэгт анхаарал хандуулахад хүргэж байгаа юм.

Түүнчлэн энэ Засгийн газар хийгээд УИХ-ын алдаагаа засахын тулд бодож олсон нэгэн аймшигтай шийдэл нь зэсийн үнийг дэлхийн зах зээлээс хөөс мэт хөөргөсөн төлөвлөгөө. Єдгөө дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 6500-6600 ам.долларт хэлбэлзэж байхад улстөрчид төсөвт 7500 ам.доллараар тооцсон. Энэ нь нэрэн дээрээ ашигтай гарч болох үзүүлэлт ч алдагдлаа нөхөх тэнхэлгүй улсын төсөвт эргээд асар их хөөс үүсгэх нь ойлгомжтой. Тэр үед хаанаас энэ санхүүжилтийг олох нэрийдлээр бадар барьж явахыг төсөөлөх ч юм биш.

Улмаар цалин, тэтгэврийг иргэдийн шаардлагаар 30 хувь нэмэхэд зарлага өсөх нь тодорхой хэмээн тайлбарлаж буй ч энэ бол улс төрчдийн 2012 оны сонгуульд барьж орох гол учиг байх учраас ашиг нь тэдний л талд гарах нь ойлгомжтой. Энд сануулах хэрэгтэй нэг сондгой өнцөг бол мөнөөх 1.5 сая төгрөг. “Амласан юм чинь биелүүлнэ” хэмээх тэдний хувьд эл үйлдлээ бараг л “Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа” гэдэг дээ гэх маягаар тайлбарлаж буй. Төр иргэнээ хамгаалахын тулд худал амлаж, морь энэ тэрийн хурдтай өөрөө өөрийгөө зүйрлээд байх шаардлага уг нь үгүй байлтай. Ядаж байхад Ард түмний амлалт нэхэх холбооны жагсаалын өмнө яаран хийсэн мэдэгдэлдээ тэд уначихаад байна.

Дээрх амлалтын 500 мянган төгрөгийг нь бэлнээр олгож, үлдсэн саяыг нь эрүүл мэндийн төлбөр, орон сууцны зээл, нийгмийн даатгал, сургалтын төлбөр хэлбэрээр өгнө гэж яах ийхийн зуургүй Ерөнхий сайд мэдэгдсэн. Гэтэл амьдрал дээр бэлнээр ч тэр, бэлэн бусаар ч тэр олгох боломж Монголд, тэр дундаа Монголын Засгийн газарт байхгүй. Эхний хэсгийг нь л “Айвенхоу майнз”-аас зээлж олгосныг нь эс тооцвол. Тавантолгойн ордын туслан гүйцэтгэгч нь хэн байхаас дээрх амлалтын хувь заяа хамаарч буй. Гэтэл тэдний харж буй өнцөг нь ердөө л сонгуулийн амлалт. Монголын төрд МАХН болон Ардчилсан нам гэсэн хоёр субьект цаг ямагт бөөр бөөрөө нийлүүлэн орших ёстой гэдэг бат нягт итгэл үнэмшил нь тэднийг ийн увайгүйтэхэд хүргэж байна.

Үүний гай балгийн хамгийн энгийн жишээ нь инфляци. Улсын хэмжээнд оны эхэнд ердөө 2.5 хувьтай байсан инфляци өнөөдөр 10 гарчихсан явж байна. Санхүүгийн шинжээчдийн тооцоолж байгаагаар оны төгсгөлд 30 хувьд хүрэх магадлал хамгийн ихтэй гэх, үндэсний статистикийн газрын мэдээллээс хэрэглээний үнийн индексийг харахад л өмнөх оны жилийн эцсийнхээс хэрэглээний барааны үнэ 7.4 хувиар өссөн тооцоо гарсан байна билээ, үүнд махны үнийг оруулбал ямар дүр зураг гарах нь тодорхой.

Ийм байхад хэн Монголд сайхан амьдралын төлөө тэмүүлэх вэ хэмээн улс төрчдөөс асуумаар санагдах нь бий. Бүх хичээл зүтгэлийнх нь үр дүн болох улсад хураалгасан татварыг нь өөрсдийн эрх мэдлийн төлөө тавьж тууна. Дээр нь, бонд гаргах, хөнгөлттэй зээл авах хэлбэрээр нэмэлт дарамт үүсгэнэ.

Уг нь, Катар улсын иргэд гэхэд л байгалийн баялгийнхаа үр шимээр бүгд ажил олгогч болж, сэтгэл амар амьдардаг жишиг бий. Тэдний нэрийн дансанд нээсэн ашгийн “уут”- руу байгалийн баялгийн, тэр дундаа газрын тосноос олсон улсын орлогын хувь хишиг цаг ямагт орж байдаг. Ингэснээр гадаадын ажиллах хүчийг мянга мянгаар нь эх орондоо урьж, өөрсдөө эх орныхоо баялгаар сэтгэл амар амьдрах нь өнөөдөр дэлхийн сайхан загварын үлгэр жишээ болсон. Харин монголчууд байгалийн баялагтай ч улстөрчдийн хүсэл сонирхолд амьдралаа орвонгоор нь эргүүлэх үүрэг хүлээж буй мэт. Энд хэн ч сайхан амьдарч, хүртэх ёстой хувь хишгээ хүртэх эрхгүй. Бүгд данхайсан төрийн боол болж, бүгд дарлуулсан шиг дарлуулах ёстой. “Амьдрал ийм шударга бус юм уу” хэмээн уулга алдах олны сэтгэлээр тохуурхсан шиг тохуурхаж, хэн ч биш болгож буй улс төрчид амлалтын төлөөх мэтгэлцээнээ зогсоох цаг ирсэн юм бишүү.

Эс бол монголчууд бүгдээрээ дарлуулах ёстой гэдгийг нь үндсэн хуулиараа ч тэр баталгаажуулж болно шүү дээ. Та нараас өөр хүнд эрх мэдэл, шунал хүсэл байхгүй гэж бодоод байгаа тохиолдолд тэр л дээ. Арай л дэндээд байна. Би л хувьдаа 2008 он руу ухарч, тэр үеийн бэрхшээлийг туулмааргүй байна. Туулсан зовлон монголчуудад багадаагүй л баймаар юм даа.

Яасан билээ дээ, 2008 оноос эхлээд л бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсч, авсан цалин хаанаа ч хүрэхгүй “Амьдрах ч хэцүү байна шүү” хэмээх барайсан царайтнууд санал өгч байсан санагдах юм. Улстөрчид харин үүнийг санахгүй байж магадгүй л дээ. Тэд их л жаргалтай байдаг юм шиг байна лээ. Төсвөөс нэг тэрбум авна. Хууль санаачилсныхаа төлөө 30 сая төгрөг авна гээд л. Ямартай ч Монголд ирээдүй руу бус 2008-руу ухрах эрс буруу нэг зам нээгдэв бололтой. Даанч харамсмаар…

Г.Отгонжаргал

Хүүхдийн мөнгө үүлэн чөлөөний нар шиг үзэгдээд л өнгөрлөө
Сайхан нэр хаяг, бодит хөрөнгө оруулалт хоёрын аль нь хэнд илүү хэрэгтэй вэ гэдгийг нэг их бодох юмгүйгээр хариулах боломжтой. Монголчууд үр хүүхэддээ эх орны ирээдүй гэхчлэн юу юу ч билээ дээ, сайхан үгээр цаасан малгай өмсгөдөглдөө. Гэхдээ үгэнд бас урам ч бий, бурам ч байгаа. Тэдэнд үгийн сайныг зориулахад буруу нь юу байхав. Харин сүүлийн хэдхэн жил тэдэнд бодит хөрөнгө оруулалт хийж хүүхдийн мөнгө олгодог болсон. Энэ мөнгө их, бага гэхээсээ илүүтэй нэлээдгүй хүүхдийн амьдралыг хөнгөвчилж, эцэг эхийнх нь эдийн засгийн “проблем”-ийг хугасласан байж таарна. Харамсалтай нь энэ халамж үүлэн чөлөөний нар шиг үзэгдээд л өнгөрлөө. Төр нэг л өдөр ирээдүй үеийнхээ мөнгийг эргүүлээд татчихсан. Одоо ч энэ цаг үе эргэлзээтэй ээдрээтэй, болчихсон юм байна. Монголын төр хүүхдээс мөнгө харамласан хэрнээ ямаанд аваачаад өгчихдөг юм байна. Энэтхэгчүүд үхрийг амьд бурхан хэмээн шүтдэг ч үхэрт зориулж улсын төсвөөсөө мөнгө хуваарилж байна гэж сонсоогүй юм.

Хүйтэн хошуутай, бэлчээр сүйтгэдэг гээд адламтгай хэрнээ ямаандаа ингэж “хайр зарласан” хачирхалтай түүх хойч үед үлдэж байна. Асуудлын гол нь ямаандаа бус, мөнөөх эх орны ирээдүй үедээ гар татсан болчимгүйдэлд байгаа юм. Тэгээд одоо эргээд мөнөөх шийдвэрээ залруулах гэж үгээ барж сууна. Их Хурлын дарга өөрөө “Хүүхдийн мөнгөний олголтыг зогсоосон нь түргэдсэн алхам болжээ” гэж мэдэгдсэн. Түргэдсэн юм түүхийрдэг нь ёс. Ингэж эргэж буцсан алхам энэ парламентийн өнгийг тодорхойлж байна.

Монголд юм бүхнийг улс төржүүлдэг. Одоо хүүхэд хэмээх цагаахан ертөнцийг улстөржүүлж, үүгээр нэр хүнд олох гэсэн арчаагүй хандлага газар аваад байна. Ер нь хүүхдийн мөнгө анхнаасаа эхлээд л улс төрийн ашиг хонжоонд хавчуулагдсан. Монгол хүний бэлгэдлээр бол хүүхдийг хар цагаан хэл ам, хэрүүл тэмцлээс хол байлгах учиртай. Хүүхдэд өгөх хэдэн халтар төгрөгний төлөөх төрийн ордны томчуудын хэрүүл уруул, улс төр хийх гэсэн хандлага нь буян болохоосоо илүүтэй бузар дагуулж мэдмээр. Бусдын юмыг эздэд нь эргүүлэн хуваарилахын төлөө тэд хэтэвчнээсээ мөнгө өгөх гэж байгаа юм шиг сүр бадруулж, харамын сэтгэлдээ хатаж байх хэрэг байгаа юм уу. Д.Оюунхорол гишүүн хүүхдийн мөнгийг ялгавартайгаар буюу орлого багатай, ядуу өрхийн хүүхдүүдэд олгохоор хуулийн төсөл боловсруулж буй гэнэ. Ингэснээр өмнө олгож байсан хүүхдийн мөнгөний тал хувь нь буюу 50 тэрбум эрчим төгрөгийн хэмнэлт төсөвт гарах юм байх. Монголын үрсийг ингэж алагчлахаар эрхэм гишүүн зориг шулуудсан бололтой. Төрийн алагчлал ийн үр хүүхдүүдийн минь дээгүүр үүлэн сүүдэр татуулах янзтай. Төсөвт хэмнэлт гаргах гэсэн санаа нь сайхан юм, үнэхээр ингэж эх оронч сэтгэл дийлээд байгаа бол гишүүд өөрсдийнхөө тэрбумаас эхэлбэл яасан юм. Тусгаар улсын төр байтугай захын хорооллын чавганц хүртэл хүүхдэд чихэр тараахдаа их, бага гэж ялгалгүй хүртээнэ. Дутвал хуваагаад хүргэнэ. Асуудал ийм энгийн. Мөн чанар нь бас ийм.

Хүүхдийн мөнгөтэй хамт зарим эцэг, эхчүүдийн үр хүүхдээ гэх сэтгэл “тэнэж” холдсон гэнэ. Тухайлбал хүүхдийн мөнгийг зогсоосны дараа тэнэмэл хүүхдийн тоо эрс олширсныг цагдаагийн байгуулагынхан нотолж байна. Хүүхдийн хаяг тогтоох газарт урьд нь дунджаар 1000 орчим хүүхэд байсан бол одоо бүр 1500 болтлоо өсөөд байна. Эндээс анзаарагдаж байгаа хамгийн эмгэнэлтэй гэмээр дүр төрх бол аав, ээжүүдийн хайр халамж анхаарал аанай л бас мөнгөөр хэмжигддэг болчихсон явдал. Мөнгө нь олдож байвал хэдэн хүүхдээ “маллаж” байдаг, мөнгө нь үгүй болохоор бурантагийг нь эвхээд тавиад явуулчихдаг юм байна. Эцэг эхийн үүрэг хариуцлагын хэмжүүр хүртэл ингэж мөнгөөр хэмжигддэг болчихсон юм биш биз. Хүүхдийн мөнгийг эргүүлэн татсан нь улс төр хийх боломжийг л төрийн түшээдэд олголоо. Ирэх сонгуулийнхаа үүц болгож задлах гээгүй л бол энэ асуудлыг шийдэх учиртай. Хүүхдийн мөнгөнөөсөө татгалзах хүн тийм ч олон биш байх. Эх орны иргэн гэдгээ энэ мөнгөөр дамжин илүү мэдэрч, иргэн хүний үүрэг хариуцлагын тухай мэдрэмж санамж тэдний дотор өдөөдөгдөх нь гарцаагүй.

П.ЯДАМДОРЖ

Эр хүн шиг байцгаая аа хөө /хошигнол/
Ц.Нямдорж сайд залуу гишүүн Ж.Сүхбаатараа боогоод унагаачихаж. Монголын нэг номерийн хуульч, гуулиа цухуйлгасан сайд Ц.Нямдорж нь Ж.Сүхбаатар хэмээх пээдгэр пацаан тарлааменчийг ахын ёсоор сургаж, энгэр заам нь задгай явж болохгүй хэмээн хүзүүгийн боож өгөө л биз. Хуулийн хилийг зөрчсөн хэний ч өлмийг зад дэвсэх үүрэгтэй атаман тарлааменчийн үгийг тоогоогүй хэнэггүй хүүхдэд сургааль айлдсан нь зөв. Энгэр заам нь задгай явж байгаад даарч хөрвөл тарлааменчийн халдашгүй дархан эрх нь хөндөгдөнө гэж санаа зоволгүй яахав.  Харин нөгөөх нь хөгийн зан гаргаж матдаг байна ш дээ. Аан. Эр хүн шиг байж чадалгүй элдэв юм хэвлэлээр яриад байгаа юм даа. Эр хүн шиг л байл даа. Эр хүний ёсоор шангаа биш шүү шанаагаа өгөлцөж авалцаад байсан Хүрэлсүх чинь Гурилсүх болоогүй Ху намын дарга болтлоо дэвшиж байна.  Хууль, ёс зүй гэж худал ярихгүй байвал тушаал дэвшээд Ху намын ерөнхий болдог бэлэн жишээ байна шүү дээ. Цагдаа тааралдаад олон юм яриад байвал мань хүн шиг бүлдэгдээд л унагааж байх хэрэгтэй.

Бас Шоронгийн “сайн эрс” –ийн гашуун туршлагыг сайн судал. Тэнд чинь эр хүн шиг байж чадаагүй хууль ёс ярьсан, гомдол мэдүүлсэн “гаруудаас” болж хохирсон үзэл бодол нэгтэй андууд чинь байна. Зарим нь эмэгтэй хүнтэй эр хүн шиг ярьчихсанаас болоод чичлүүлээд л сууж байгаа гэсэн. Муусайн хүүхнүүд эр хүн шиг байж чаддаггүйгийн мэддэггүй. Хэдэн төгрөг өгөөд тохирч чаддаггүй үгүй мөн гэнэн байна даа.

Эрхэм гишүүд минь эр хүн шиг яриад дийлэхгүй бол хэдэн булиа бас тэгээд булай нөхдүүдийг хөлсөлж аваад цаад дургүй хүргэсэн намын нөхөртэйгээ яриулдаг туршлага заримд чинь байдаг ш дээ. Тэднээсээ асууж сайн лавла. Намын зорилго нэгтэй нөхөр чинь ч гэсэн эр хүн шиг ярьдаг нөхдүүдээ хөлсөлж өөдөөс чинь үзэлцүүлж магадгүй. Гэхдээ яадаг юм. Өөрсдөө зодолдсоноос аюулгүй байдлын хувьд хамаагүй дээр тиймээ.

Ху намаас гарсан ерөнхий сайдууд гэж сүржин яриатай даржин эрчүүд байна. Эр хүн шиг л байл даа. Анх гарч ирэхдээ л сахилга хариуцлага, ёс зүй, хууль гээд л сүржигнэнэ. Гэхдээ хамтрагч нь ийм асуудал гаргавал том нохойноос айсан гөлөг шиг ганц ч ганхийж чадахгүй юм даа. Хуулийг гэртээ, орондоо эхнэртэйгээ хэвтэж байхдаа л засчихдаг. Бүр завгүй бол ариун цэврийн өрөөндөө суух чөлөөт цагаараа засчихдаг сайдын өөдөөс ч эр хүн шиг ярих хэцүү байхдаа хөөрхий. Дургүй хүргээд эр хүн шиг байж чадахгүй бол сайд гуай нь дорвинкдон л  доо. Өөдөөс өрвөлзөөд байгаагийн байтугай зугтааж байсныг нь 7 сарын нэгэнд буудаж болсон юм чинь. Бүүр дургүй хүргээд байвал тэр Сүхбаатарт хэргийн газраас оргон зугтаах гэж оролдсон гээд ял өгч болох хувилбар бас байна. Нямдоржийг бооход унаад өгсөн гэнэ. Хэргийн газраас зугтаан зайлах л гэсэн байна ш дээ тэр золиг. Тэгээгүй бол байрнаасаа хөдлөхгүй зогсож л байх ёстой л доо. Эрхэм гавьяат гуульч ямар хуулийг засаж чадахгүй биш тэр тал дээр нь ажилаад яллалчихаа мэдэх байлгүй дээ.

Дашрамд хэлэхэд Монголын жү-до бөхийн холбооныхон Нямдорж сайдаар мэх заалгавал зүгээр юм байна. Жартай өвгөн 30 хүрж яваа залууг боож унагана гэдэг чинь гахйамшигтай. Мань хүн боох мэхийг нэг бол маш сайн эзэмшсэн үгүй бол Нямдорждох гэсэн боох мэхийн техник шинээр гаргачихсан ч юм бил үү. Ийм сайн мэх мэддэг хүнээр ядаж Жү-до бөхийн холбооны зөвлөх хийлгэвэл Монгол улсад Лондонгийн олимпын алт ойрхон байна даа.

Ер нь Монгол боевик улс төрч ихтэй болсон сурагтай. Тэд маань хурлын танхимд удаан суусан хуян шар усаа тараах хэрэгтэй байлгүй яах вэ. Гэтэл хамаагүй тэгвэл хэрэг төвөгт орчих аюултай юм. Иймд Монголын улс төрчдийг албан ёсоор рингэн дээр зодолдуулж шоу хийвэл юун сумо. Дэлхийд байхгүй шоу болох юм биш үү? Гадныхан ч  их сонирхон ирж үзээд Монгол улс шоу бизнесээрээ дэлхийд танигдана. Бас мөнгө хийж улсын төсөвтөө орлого оруулна. Баруун булангаас УИХ хурлын экс дарга, хууль зүйн сайд, залуу парлиаментчийг амлан авч тамлан хаяж зодолдохоор гар ирлээ гэж цоллоод л, зүүн булангаас залуу тарлиаменч тэр гарлаа гээд цол дуудвал Монгол бөхийн цол дуудахаас илүүтэйгээр хүмүүсийн анхаарал, сонирхолыг татах нь гарцаагүй.

Ё. Гантулга

С.Оюун:Босго оноо 12 хувь байсан ч УИХ-д гарч чадна
УИХ-ын сонгуулийг хувь тэнцүүлсэн буюу пропорционалъ тогтолцоогоор явуулах талаар их хурлаар хэлэлцэж байна. Энэ талаар ИЗН-ын дарга, УИХ-ын гишүүн С. Оюуны санал бодлыг сонслоо.

-УИХ-ын сонгуулийг пропорциональ тогтолцоогоор явуулах дээр их хурлын гишүүдийн дийлэнхи нь санал нэгдэж байна. Энэ талаар та болон ИЗН-ын хувьд аль хувилбарыг дэмжиж байгаа вэ?

-Өнгөрсөн хугацаанд манай улсад мажоритари тогтолцоо үр дүнгээ үзүүлж чадаагүйг хэн ч хэлж байгаа. Мажоритари тогтолцоо бол саналын тэнцвэртэй байдлыг эвддэг. Нэг үгээр энэ тогтолцоогоор явагдсан сонгуульд сонгогчдын өгсөн санал УИХ-д бүрэн тусгалаа олж чадахгүй байгаа нь хэд хэдэн удаагийн сонгуулиар харагдсан. Үүний нэг нь 2000 оны УИХ-ын сонгуулиар МАХН нийт сонгогчдын 53 хувийн санал авсан байтал Их хуралд 95 хувийн суудал авсан жишээ байна. Үлдсэн таван хувийн санал дээр хэдэн мянган хүний санал хуваагдаж, сонгогчдын санал ямар ч хэрэггүй хаягдаж ард нь хоцорч байгаа юм. Иймд иргэн, сонгогч бүрийн саналын үр дүнгээр УИХ байгуулагдах нь ардчилсан улсын хувьд нэн тэргүүний урдаа тавих зүйл байх ёстой.

-Гэвч дээрх мажоритари болон пропорциональ тогтолцоонд адилхан сул тал бий шүү дээ?

-Мэдээж аль аль тогтолцоонд нь сул тал байгаа ч пропорциональ хувилбар нь өнөөгийн манай нийгэмд шаардлагатай байгаа юм. Одоо УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй төсөл болох эхлээд гишүүндээ санал өгсний дараагаар намын санал тоологдох хувилбарыг манай намын зүгээс дэмжиж байгаа.

-Тэгэхээр таныг сонгосон тохиолдолд танд болоод танай намд нэг санал нэмэгдэнэ гэсэн үг. ИЗН ирэх сонгуульд долоо хувийн босго оноог давж гарах болов уу?

-Ер нь бусад орны жишигг тулгуурлахад долоо хувийн босго оноо бол өндөр. Европын орнуудад л гэхэд 3-4 хувь л байдаг шүү дээ. Гэхдээ ИЗН өнгөрсөн 2008 оны сонгуулиар нийт сонгогчдын 12 хувийн дэмжлэгийг авч чадсан нам. Мөн тэр үед Ногоон нам, Иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл 14 хувийг авсан юм. Хичээвэл өмнөх сонгуулийн хувийг дахиад ч авч чадна. Энэ бол бүрэн боломжтой. Гэтэл сонгууль болгоноор гардаг мөнгөний амлалт, сонгогчдын саналыг мөнгөөр худалдаж авах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацах хэт нэг талыг баримталсан сурталчилгаа гэх мэт асуудлуудаа шийдвэрлэж чадаагуй тохиолдолд ирэх сонгуулиар бид сонгогчдын 12 хувийг авахад хэцүү. Үүнийг л одоогийн хуулийн төсөл маш сайн нарийвчлан, зааж, засварлаж, хязгаарлаж, зохицуулж өгөх хэрэгтэй байна.

-Хэрэв хууль, эрх зүйн зохицуулалтыг сайтар боловсруулж чадвал боломжгүй зүйл үгүй, босго оноог 12 хувиар тогтоосон ч ИЗН ирэх сонгуульд гарч чадах юм байна, тийм үү?

-Энэ бол боломжтой. Харин хоёр том гэгддэг МАХН, Ардчилсан нам мөнгө амалдагаа болих талаар тодорхой үр дүнд хүрэхүйц шийдэлд хүрэхгүй бол ямар ч хууль батлаад шударга сонгууль болж чадахгүй.

П.ЭНХЖАРГАЛ

Р.Гончигдорж:Яллаа гээд онгирох, ялагдлаа гээд хорсох муухай
Р.Гончигдорж гэдэг хүнийг тодотгодог хөөрөгтэй холбоотой яриагаар ярилцлагаа эхэлье. Та хэдийнээс хөөрөг, хамрын тамхитай “найзлах” болов?

-1990 онд Улсын бага хурлын даргаар сонгогдон ажиллаж байлаа. Тухайн үеийн парламент буюу Улсын бага хурлын үйл ажиллагаа тэр үедээ их шинэлэг зүйл байсан. Дасаагүй хүмүүст хэрүүл маргаан, хэл амтай ч юм шиг. Ийм үед нутгийн нэг хөгшин “Ер нь хэцүүхэн, хэл ам ихтэй газар юм шиг байна. Аавынхаа хэрэглэж байсан эд зүйлсээс биедээ авч явахад их зүгээр шүү” гэж байсан юм. Тэгээд яахав, настай хүний сэтгэл юм, аавын минь өмнөөс санаа зовж явдаг юм байна гэж бодоод эцгийнхээ надад үлдээсэн хөөргийг барьдаг болсон юм. Хөөрөг барихаар мэдээж тамхилна. Ингэж л анх хөөрөг барьж, хамрын тамхи үнэрлэж эхэлсэн дээ. Одоо бол архаг тамхичин болж байх шиг байна. Ер нь бодоод байхад төрийн үйл ажиллагаанд оролцдог хүмүүсээс хөөрөг байнга барьдаг нь бараг л анхдагч юм шиг. Ер нь ч тамхилах, хөөрөгтэй байх монголын сайхан ёс заншил сэргэж байна шүү дээ. Заримдаа ч нэг бус нэлээн хувь нэмэртэйгээр эхлүүлчихсэн юм уу даа гэж боддог юм. Үнэхээр ч аавынхаа хөөргийг бариад сууж байхад элдвийн муу сайн юмнаас хамгаалж байгаа гэсэн итгэл төрж тайван байж болдог. Тамхи татахгүй ч гэлээ аливаа асуудалд тайвнаар хандахад тус болдог.

-Хөөрөг байнга барьдаг хүний хувьд гайгүй шинжинэ биз?

-Энэ хөөргийг үзээд өгөөч, чулуу нь ямар байна гэж хүмүүс асуудаг л юм. Би ч сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ яахав хүний сэтгэл юм, өөрийнхөө бодсоноор бяцхан зөвлөгөө өгдөг.

-Таны хөөрөг ганцаар тогтохгүй биз дээ?

-Хөөрөг гэдэг эцэг, эхээс уламжлаад явдаг нандин зүйл. Ийм учраас миний эцэг надад хөөргөө дамжуулсан байх. Энэ утгаараа хоёр хүүдээ дамжуулчих хөөрвгтэй болох учиртай юм гэж бодсоны үндсэн дээр хоёр хаш хөөрөгтэй болсон. 1990-ээд оны эхэнд л дээ. Тийм болохоор цуглуулганы хэмжээний хөөрөгтэй гэж хэлэхгүй. Бас аавын багшаас дамжиж ирсэн хөөрөг байдаг. Тэрийгээ бараг барьдаггүй юм. Аавынхаа хөөрөгний толгойг өөр жижиг хөөргөн дээр хийгээд барьж байлаа. Учир нь, аавынхаа хөөргийг Улсын бага хурлын үед санаандгүй хагалчихсан юм. Гэхдээ харамсдаггүй. Ямар нэг барцад, элдэв зүйлийг хаадаг юм болов уу гэж боддог. Ер нь тиймэрхүү тохиолдолд гарз гарлаа гэж харамсахын оронд гарах ёстой байсан илүү том зүйлийг хааж гарч байгаа гарлага гэж бодвол сэтгэлд сэвгүй байдаг л даа.

-Ингээд бодохоор та нэлээн шүтлэгтэй хүн бололтой?

-Хүн ямар нэг зүйлд итгэж, тэр итгэлийнхээ үүднээс өөртөө болон ерөөл бусдад хандвал нааш цааш нэг их савчаад байдаггүй хандлага тогтох болов уу гэж боддог. Нөгөө талаас аливаа зүйлийг хар бус гэгээтэй талаас нь харж амьдарч явахад тустай гэж санадаг. Миний эцэг сайн лам байсан. 200 гаруй ламыг тэргүүлдэг буюу одоогийнхоор сурлагаар тэргүүнийх нь байсан. Мэдээж эцгийн минь энэ байдал бусдыг анзаарахад сүсэг бишрэлтэй юм шигээр бодогддог байж магадгүй.

-Таны өсч, хүмүүжсэн нийгэм ханцуй дотроо л маань, мэгзэмээ уншдаг үе. Эцэг нь лам байсан гэдэг утгаараа ямар нэг гадуурхал, дарамт мэдэрч байсан болов уу?

-Эцэг маань 1937 онд гандан, хийд хаагдаж байх үеэр хар болж, нутагтаа очин гэр бүлтэй болсон байдаг. Биднийг тэжээх гэж мөнгөний дархан хийдэг байсан. Тэр үе үнэхээр хатуу байсан. Эцгийг минь лам гэдгийг олон түмэн мэднэ. Гэхдээ бусдад ном уншиж, гүрэм хийгээд явдаггүй. Өөрөө ч зөвшөөрдөггүй байсан. Магадгүй чойрын номын хүн байсан болохоор тэр байх. Манайх хоймроо нэг ортой. Тэр нь нэг их том хөшигтэй. Ном уншихдаа тэр хөшигнийхөө араар сууж уншдаг байсан. Нутгийнхан ч үүнийг нь мэднэ. Тэглээ ч аавыг минь хүндэлдэг учраас ийш тийш нь матдаггүй байсан юм. Ингэж л нууцаар, эсвэл бүр шөнө дөлөөр номоо уншдаг байсан. Тийм болоод ч тэр үү намайг харин ч хүндэтгэдэг байлаа. 1990 оны сонгуульд манай ангийн анд Нарангэрэл миний нэрийг сумандаа дэвшүүлж, өрсөлдөж байсан. Тэр үед аавын минь нутаг усандаа хүндлэгддэг байсан нэр хүнд шууд над дээр ирсэн. Тухайн үед нам, төрөөс үүрэг хүлээсэн хүмүүс хүртэл ил дэмжихгүй ч сэтгэлдээ хүндэтгэдэг байлаа. Хүн өөрийнхөөрөө хүссэн юмаа хийж болдоггүй, тэр нь буруу гэгддэг сонин сэтгэгдэл бүр нялхаас дотор сэтгэлд минь орсон. Магадгүй энэ уттаараа ч 1990 онд шүтэх, эс шүтэх эрх чөлөө нандин зүйл гэдгийг илүү мэдэрч, үнэлэхэд нөлөөлсөн байх.

-Аав тань мөнгөний дархан байсан гэлээ. Энэ авъяас чадвараас танд өвлөгдсөн зүйл байдаг уу?

-Аав маань мөнгөний дарханыг авъяасаас илүүтэй оюуны өндөр чадамжийн хүчээр хийдэг байсан болов уу гэж боддог. Өөрөөр хэлбэл, сүрхий авъяасгүй ч хамгийн энгийнээр наад захын хэрэглээний төвшинд хазаар хийж, аяга мөнгөлчих жишээний. Би дарханы ажилд нь тусалдаг байсан. Мөнгийг нь хайлуулахаас өгсүүлээд хээ, хуарыг нь тавьж, суганыхаа булчирхайг цочтол хөөрөг дардаг байлаа. Миний хувьд гэр орны жижиг сажиг зүйлээ өөрөө янзалчихна. Ялангуяа арай дээхнэ үед зуслангийн байшинг л гэхэд худалдаад авчихна, хүнээр бариулна гэсэн ойлголт байсангүй болохоор өөрөө л энд тэндээс юм цуглуулж амбаар шиг юм босгочихоод зуслангийн байр гээд л амьдарч байлаа шүү дээ.

-Шинжлэх ухаан тэр дундаа математикийн шинжлэх ухааныг таниас салгаж ойлгох аргагүй. Математиктай яагаад холбогдох болсон юм бэ?

-Математикт харьцангүй багаасаа дурлаж, шимтсэн. Ер нь хүний орчин тэр чигээрээ санамсаргүйгээс тогтдог шүү дээ. Тэр бүхнээс нэг нь сонгогдсон зам мэт болж хувирдаг. Ийм сонголтод багш хүн хамгийн чухал хүчин зүйл болж нөлөөлдөг. Бадарч багштайгаа тав, зургадугаар ангидаа тааралдаагүй бол өөр мэргэжил сонгочих байсан ч юм бил үү. Хөдөөний хүүхдүүд амттанд дурладагт нь тулгуурлаад л багш маань бодсон бодлого бүрийнх нь тоогоор чавга өгдөг байсан. Өөрөөр хэлбзл, чавга идэхийн тулд л бодлого боддог байсан болохоос бодлогоо бодохын тулд бодлого боддоггүй байсан тийм л гэнэн балчир үе шүү дээ. Ингээд бодоод ирэхээр тоо л бодмоор санагддаг тэмүүлэл бий болдог юм билээ. Математик бол том урлаг. Гэхдээ би урлаг гэж мэдэхгүй. Бодолт бүр л өөрийн гэсэн “гоо сайхан”-тай, гоё байдаг. Математик өөрөө сэтгэлгээ хөгжүүлж, аливаад хандах зөв логикийг бий болгож өгдөг. Өөрөөр хэлбэл, аль ч ажлыг хийх сэтгэлгээний суурь болдог гэж ойлгож, үнэлдэг. Хууль тогтоох ажиллагаанд оролцоход ч математик л тусалсан. Жишээ нь, зарчмын зөрүүтэй санал томъёолж байхад тэс өөр юм шиг хоёр санал гараад ирэхэд л нийлж болох огтлолцол байдаг л байхгүй юу.

-Таны сонголтод багш тань хүчтэй нөлөөлжээ. Та өөрөө багш мэргэжлээр арван хэдэн жил ажилласан хүний хувьд аль нэг шавийнхаа сонголтыг баталгаажуулж чадсан болов уу. Нөгөө талаас математикаар дамжуулж сэттэлгээгээ задлан тодорхой амжилтад хүрсэн нь шавь нарын тань дунд олон байдаг байх даа?

-Байлгүй яахав. Математик заагаад явж байгаа дунд үеийн багш нар болох олон сайхан шавьтай. Энгийн жишээ хэлэхэд, Ш.Сайхансамбуу гишүүн намайг багш аа гэдэг юм. УИХ-ын гишүүний тангаргаа өргөөд над дээр ирж гарыг нь үнслээ, мөргөлөө энэ тэр гээд л тухайн үед яригдаж байсан даа. Тэгэхэд багшдаа талархлаа илэрхийлсэн нь тэр байсан юм. Политехникийн дээд сургуульд сурч байхад нь математик орж байсан юм билээ.

-Та ер нь хэр хатуу багш байсан бэ. Оюутнуудыг хэр “унагадаг” байв?

-Зөөлөн багш байсан. Суурь мэдлэг гэдэг утгаараа орж байгаа тохиолдолд тухайн оюутанд боломжийг нь олгож, нэг их тээглээд байдаггүй байсан. Дүн гэдэг чинь багш, оюутан хоёрын хамтын л үнэлгээ. Өөрөөр хэлбэл, багш тухайн оюутныг шаардлагатай хэмжээнд хүртэл нь сургаагүй байж болно шүү дээ. Зөөлөн хандвал математикийг чадахгүй нь гээд бүр хөндийрдөггүй. Хатуу байвал харин ч жаахан юм зулгаагаад үлдэе гаж бодохгүй зугтаах болно.

-”Зөөлөн нь хатуугаа” гэж ярьдаг даа. Хэлснээс тань улбаалаад асуухад та хэр зөөлөн хүн бэ?

-Зөөлөн нь хатуугаа зөөлрүүлдэг гэмээр байгаа юм. Ер нь зөрж, сөргөлдсөн юмнаас ямар ч үр дүн гарахгүй. Ийм үед нэг нь буулт хийж байж л ойлголцоно. Ямар ч буулт байхгүй бол хэн хэн нь л хоосон хоцорно. Сургаал гэмээр томоохон зарчмуудын нэг нь ялалт-ялалтын зарчим. Энэ нь аливаа харилцааны үр дүнд аль аль нь л ялагч болж үлдэх ёстой гэсэн үг. Яллаа гэх хүнд онгирох, ялагдлаа гэх хүнд хорсол үлддэг нь муухай. Хоёр тийш “муухай”-г үүсгэж байгаа биз. Тийм болохоор хоёулаа л ялсан байх тэр харьцаа л хамгийн чухал. Аль ч төвшинд ийм л харилцаа чухал. Тиймдээ ч энэ зарчмаараа явахыг л хичээдэг.

-Тамхи л болсон хойно эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх байх. Гэхдээ зарим талаар “эм” болдог тухай сонслоо, Хамрын тамхи багагүй хугацаанд татсан хүний хувьд энэ тал дээр ямар байдаг бол?

-Би нэг л төрлийн тамхи татдаг. Тэр нь энэтхэгийн цагаан тамхи. Гэхдээ бусадтай ямар ч тамхиар хамаагүй тамхилчихана. Тамхи татдагаа зөвтгөөд яахав. Энэтхэгийн цагаан тамхины саван дээр эрүүл мэндэд хортой гэсэн бичиг байдаг. Мэдээж тамхи л болсон хойно тодорхой хэмжээний хор, нөлөөлөл байдаг байх. Гэхдээ хэрэглээ болчихож. Гэхдээ тамхинаас болоод болохгүй, бүтэхгүй болчихсон зүйл алга. Нөгөө талаар өөрийгөө зөвтгөхөд хамрын ханиад, шуухинаанаас арай холуур явахад нөлөөлдөг болов уу гэсэн дотоод итгэл үнэмшилтэй байдаг хүн. Гэхдээ энэ нь хамрын тамхийг сурталчилж байгаа юм биш шүү.

-Миний л мэдэхээр сүүлийн хоёр жилийн Цагаан сарын баярын нэвтрүүлэгт та ая дуугаа өргөж, шаггүй дуучин гэдгээ харуулсан. Та дуулах дуртай юу?

-Дуу хуур гэдэг хаана ч сайн, сайхан сэтгэлийн илэрхийлэл байдаг. Чаддаг, чаддаггүй нь хамаагүй дуугаар сэтгэлээ илэрхийлж, баяр, гунигаа хуваалцдаг нь сайхан. Энэ утгаараа хэрэглээ ч юм шиг. Сургуульд байхдаа л дуу, хуур сонирхдог байлаа. Сургуулийн концертод гоцлол дуучин гээд л явж л байлаа. Яахав, төрийн түшээдийн зүгээс Цагаан сараар олон түмэндээ чин сэтгэлийн ая дууны мэндчилгээ өргөх арга хэмжээнд оролцоход сайхан байдаг.

-Та ямар нэг зүйл цуглуулдаг уу?

-Үгүй дээ. Цуглуулга гэдэг багагүй хөрөнгө мөнгө шаарддаг. Тийм болохоор цуглуулга гэхээр зүйл байхгүй.

Б.Номин

АНАТХ тэргүүтэй хөдөлгөөдийн тэмцэл дуусаагүй, дөнгөж эхэлж буй
АНАТХ тэргүүтэй хөдөлгөөд тэмцлээ далайцтай үг яриагаар эхэлсэн билээ. Хувьсгал, УИХ тар гээд л . Учир битүүлэг санхүүжилт, хүчирхэг ар тал,  танигдаагүй тэмцэгчид, хөдөөг голлон түшиглэсэн бүтэц, ҮШН-ын идэвхтэй оролцоо, ерөнхийлөгчийн засаглалыг дэмжих магадлал гээд л янз бүрийн асуудлаар шүүмжлэгдэж, хар PR-нд өртөж, эргэлзээ төрүүлж байв.

Тэд цусан тангараг өргөснөөр олон хүнд итгэл өгсөн юм. Би ч дэмжиж, 4.5-ны жагсаалд эчнээгээр оролцож буйгаа илэрхийлсэн /бэртэлтэй байв/ ил захидлаа нийтлүүлж, ард түмнээ уриалсан. Оюутолгойн гэрээг шүүхэд өгч, үүнийгээ амлалт нэхэх тэмцлийн нэг хэсэг гэж үзсэн. Удирдагчдад нь бичгээр болон утсаар хандаж, дэмжиж, хамтран тэмцэхийг эрмэлзэж буйгаа мэдэгдсээн.

Магнай, Батзандан нар “Босоцгооё!” гэж уриалсан хэрнээ, төрд нэг жижиг бичиг өгөөд л чимээгүй болчихсонтой энэ тэмцэл зүйрлэшгүй өргөн хэмжээтэй өрнөх шиг санагдаж байв. Нам засаг ч нэлээд сандарч, түгшсэн. Ямар сайндаа эл тэмцлийн талаар нэвтрүүлэхийг ТВ-үүдэд хорьж байхав.

Долоон удирдагч, өөр олон хүн өлсгөлөн зарлалаа. 20 жилийн дарлал мөлжлөг одоо л нэг…гэж санагдах үе байсаан. Киргизэд хувьсгал гарч, Роза Отунбаева гэдэг эмэгтэй улс төрч засгийн эрхийг гартаа авлаа. Өөрийн эрхгүй, Г.Уянгатай зүйрлүүлэн бодоход хүрч байв.

Гэтэл, нам засаг сурсныг сураар боохгүй гэгчээр, шөнө цагдаагийн ажиллагаа сэм зохион байгуулаад, долоон удирдагчийг эмнэлэгүүдэд салган тарааж хорьчихов.

АНАТХ-ий өлсгөлөн зарлагчид, миний, Оюутолгойн гэрээг

шүүхэд өгсөн тухайгаа өчсөн ярилцлагыг уншаад

сууж байхад нь энэ зургийг авсан юм билээ.

Өлсгөлөн удалгүй зогслоо. Төрийн зүгээс, 1,5 саяыг олгоно, хүүхдийн мөнгийг сэргээнэ, Ашигт малтмалын хуулийг Үндсэн хуульд нийцүүлэн найруулна, Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хүчингүй болгох эсэхийг шийдэх ажлын хэсэг байгуулна, Оюутолгойн гэрээг анхаарна гэжээ.

Үнэндээ нам засаг тэдгээрийг гүйцэлдүүлнэ гэж итгэх аргагүй юм. Хэд дэх удаагаа молигодчихов доо л гэмээр байна. Тэр хэлснээ хөсөрдүүлээд ч эхэлчихсэн.

Ялалт мөн үү, үгүй юу? Биш гэж би бодож байна. Өөрийнхөө төлөө бусдыг өлс гэж шаардах нь ёс суртахуунгүй хэрэг. Гэхдээ тэмцлийн олон хэлбэр бий шүү дээ.

Ямар ч гэсэн тэд ард түмэнд хэрэгтэй үгийг хүргэсэн, хонх цохисон. Олигархуудад ч сануулга өгч чадлаа. Үүний ач холбогдол их.

Тэмцэл ялалтад хүрээгүй, төгсөөгүй, харин ялалт руу хүрэх зам нь дөнгөж эхэлж байна гэж би үзэж байна. Яагаад гэвэл “Улс үндсээ аврах андын тангараг”-т харгис дэглэмийг халах, харийн ноёлогчдыг хөөн зайлуулах утга буй. Үүний төлөө нэгэн биеийн жаргалыг огоорон,шорон, үхэл, аливаа эрсдлийн өмнө үл няцан, амь хайргүй, эцсээ хүртэл тэмцэнэ гэж тэд цусаараа андгайлан тангарагласан.

“Андын тангараг” нь зөв зүйтэй л юм билээ. Тангаргаа биелүүл гэж тэмцэгчдийг шахаж шаардах нь гол биш. Ард иргэд бид эх орныхоо төлөө гэсэн тийм чин эрмэлзэлтэй байж, хувь заяаныхаа төлөө, нэгэн санаагаар эрслэн  босож, эцсийн  үр дүнг үзтэл тэмцвэл зохино. Эсбөгөөс саяын явдал л давтагдана, дарлал мөлжлөг улам л гаарна.

Ч.Мөнхбаяр

MMX.IV.XXV

Г.Баярсайхан:Ж.Сүхбаатар гомдол гаргах бодолгүй байгаагаа хэлсэн
УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дүрэм саяхан батлагдсан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга Г.Баярсайханаас зарим зүйлийг тодрууллаа.-Ёс зүйн дэд хороо дүрэмтэй болсноор ямар ахиц гарч байна вэ?

-Ёс зүйн дэд хорооны дүрэм батлагдсан нь маш их ач холбогдолтой. Ингэснээр УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрмийг хэрэгжүүлэх бололцоотой болж байна. УИХ-ын гишүүд энэ дүрмийг баталъя гэсэн эрмэлзлэлээрээ баталлаа. Ёс зүйн дүрмийг баталснаар УИХ нэг шат төлөвшиж байгаа нь тодорхой юм. Хамгийн гол нь УИХ-ын гишүүд ч нийгэмд эрүүл харагдана.

-Хуралдааны үеэр парламент дахь намуудаас тав таван гишүүн үг хэлж байх төслийг зарим гишүүд оруулсан. Та үүнийг яагаад дэмжсэнгүй вэ?

-Тийм ээ. УИХ-аар асуудал хэлэлцэх үед нам бүрээс тав таван гишүүн л үг хэлж байя гэсэн төсөл орж ирсэн. УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа юм билээ. Би хувь гишүүнийхээ хувьд гишүүдийн үг хэлэх эрх чөлөөнд нь халдаж байна гэж үзэж байгаа. Нэгэнт л ард түмний төлөөлөл болсноос хойш УИХ-д ямар ч тохиолдолд гишүүн байр сууриа илэрхийлж байх ёстой гэж бодож байгаа.

-Ёс зүйн дэд хороо таныг дарга болсноор хэдэн удаа хуралдсан бэ?

-Бид дүрэмгүй байсан болохоор хуралдаагүй. Одоо харин дүрэмтэй болж үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн орчин бүрдэж байна.

-Энэ хугацаанд гишүүдийн ёс зүйг хөндсөн асуудал танай хороонд орж ирсэн үү?

-Гишүүдийн ёс зүйг сахиулах тал дээр одоо бид тууштай ажиллана гэж бодож байгаа. Ёс зүйн алдаа гаргасан гишүүдийг хурлаараа авч хэлэлцэнэ.

-Тухайлбал ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нарын хооронд болсон асуудлыг хэлэлцэхүү?

-Би УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргын хувьд Ж.Сүхбаатар гишүүнтэй биечлэн уулзсан. Ж.Сүхбаатар гишүүн энэ асуудал дээр ямар нэг гомдол гаргах бодолгүй байгаагаа хэлсэн. Тиймээс гишүүн Ж.Сүхбаатар өргөдөл гаргаагүй учир үүнийг манай хороо хэлэлцэхгүй.

Н.Энхлэн

Д.Дэмбэрэл:Бидэнд хүлээлгэж байгаа өндөр итгэл найдвар, бас ихээхэн үүрэг хариуцлага юм
Ази-Номхон далайн парламентын чуулганы албан ёсны тугийг гардуулах ёслолын ажиллагаа УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр боллоо.Энэ оны нэгдүгээр сарын    17-22-нд   Сингапур улсад болсон Ази-Номхон далайн парламентын 18 дугаар чуулганаар дараагийн ээлжит 19 дүгээр чуулганыг 2011 оны нэгдүгээр сард Монгол Улсад зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм. Энэ ажлын хүрээнд ээлжит 18 дугаар чуулганы Ерөнхийлөгч, Сингапурын Парламентын спикер Абдуллах Тармүги Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэлд албан захидал ирүүлж, Ази-Номхон далайн парламентын чуулганы Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Монголын парламентын тэргүүнд шилжүүлж буйгаа мэдэгдсэн байна. УИХ-ын дэд дарга, Монголын парламентын бүлгэмийн дарга Н.Энхболд УИХ-ын чуулганы хуралдаан дээр энэ талаар хийсэн мэдээлэлдээ:

-Монгол Улсын Их Хурал нь Ази-Номхон далайн парламентын чуулганы гишүүний хувьд тус чуулганы дүрэмд “Ээлжит хурал зохион бай гуулах орон нь өөриин улсын парламентаас Ази-Номхон далайн парламентын чуулганы Ерөнхийлөгчийг сонгох ба тэрхүү үүргийг тавдугаар сараас эхлэн дараагийн ээлжит хурал болох тухайн жилийн дөрөвдүгээр сар хүртэл Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заасныг иш үндэс болгож УИХ-ын дарга Д.Дэмбэрэл та тус чуулганы Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн авна уу.

Бид мөн Сингапурын Парламентын спикерээс Ази-Номхон далайн парламентын 18 дугаар чуулганы тайлан илтгэл, чуулганы албан ёсны тугийг хүлээн аваад байна. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл 2010 оны тавдугаар сарын 13-нд 74 тоот захирамж гаргаж Ази-Номхон далайн парламентын 19 дүгээр чуулганыг зохион байгуулах үндэсний хороог байгуулсан.

Монгол Улсын Их Хурал Ази-Номхон далайн парламентын 19 дүгээр чуулганыг эх орондоо зохион байгуулагч орон болж байна гээд Ази-Номхон далайн парламентын чуулганы албан ёсны туг, өмнөх чуулганы Ерөнхийлөгчийн албан захидлыг УИХ-ын даргад гардуулав. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл чуулганы албан ёсны тугийг хүлээн аваад хэлсэн үгэндээ:

-Энэ нь Олон улсын парламентын холбооны гишүүн, Ази-Номхон далайн парламентын чуулганы гишүүний хувьд Монгол Улсын Их Хуралд хүлээлгэж байгаа өндөр итгэл найдвар, бас ихээхэн үүрэг хариуцлага юм. Иймээс энэ чуулганд сайн бэлтгэж зохион байгуулах нь Монголын парламентын нэр хүндтэй холбоотой чухал арга хэмжээ гэж ойлгох учиртай. Чуулганыг зохион байгуулах үндэсний хороог албан ёсоор байгуулсан. Бүрэлдэхүүнд нь УИХ-ын олон гишүүн, мөн Засгийн газрын зарим гишүүд орсон байгаа.

Иймээс энэхүү чухал арга хэмжээг амжилттай зохион байгуулах нь улс орны нэр хүндтэй холбоотой, УИХ-ын төдийгүй Засгийн газрын идэвх чармайлтаас хамаарах асуудал тул аль аль талдаа анхаарал тавих нь чухал байгааг онцоллоо.

Н.Энх

Роза Отунбаева Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй болов
Киргизийн түр Засгийн газрын тэргүүн Роза Отунбаева тус улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй болов. Олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөний давалгаан дээр сөрөг хүчин дөрөвдүгээр сард Засгийн эрхэнд гарсны дараа байгуулагдсан түр Засгийн газар энэ тухай зохих хуулийг тавдугаар сарын 19-нд гаргажээ.

“Шинэ Үндсэн хуулийн дагуу улсын шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийг албан тушаалдаа ортол  шилжилтийн хугацаанд Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгчийн албан тушаал бий болгох. Шилжилтийн үеийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 2011 оны арванхоёрдугаар сарын 31хүртэл тогтоох. Түр Засгийн газрын тэргүүн Отунбаевад шилжилтийн хугацаанд улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх олгохоор” хуулинд заасан байна.

Энэхүү баримт бичигт зааснаар шилжилтийн үеийн Ерөнхийлөгч 2011 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй. Одооноос Отунбаева намын харъяалалгүй болж, улс төрийн талаар төвийг сахиж, аливаа улс төрийн намыг дэмжсэн үйл ажиллагаа явуулахаас татгалзах үүрэгтэй болж байна.

Хууль гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж байгаа боловч зургадугаар сарын 27-нд шинэ үндсэн хууль батлах асуудлаарх бүх нийтийн санал асуулгад шилжилтийн үеийн Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх асуудлыг бас оруулах ажээ.

Киргизид дөрөвдүгээр сарын 6-нд олныг хамарсан үймээн хөдөлгөөн эхэлж, дараа өдөр нь тус улсыг бараг бүхэлд нь хамарсан билээ. Сөрөг хүчний талынхан, хууль сахиулагчдын хооронд гарсан мөргөлдөөний үеэр 80 гаруй хүн амь үрэгдэж, 1500 гаруй хүн шархаджээ. 2005 оны “алтан зул хувьсгалын” дараа засгийн эрхэнд гарсан Ерөнхийлөгч Курманбек Бакиев улс орныг орхин явж, сөрөг хүчин Засгийн газар эмхлэн байгуулсан юм. Киргизийн шинэ эрх баригчид төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан Бакиевын төрөл, садангуудыг баривчлах шийдвэр гаргасан билээ.

Түүнчлэн сөрөг хүчний байгуулсан Киргизийн түр Засгийн газар парламентыг тарааж, Ерөнхийлөгч, Сайд нарын танхимын үүргийг өөртөө авснаа зарласан юм. Ийнхүү түр Засгийн газар Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах хүртэл буюу хагас жилийн хугацаагаар ажиллахаар төлөвлөж байна.

Ц.Даваажав

С.Эрдэнийн дэглэсэн жүжгийн үр дүн юуг ч өөрчилж чадахгүй
Галшар, Дарьгангын угшилтай хурдан удмын адуу гэж ярьдаг. Харин улс төрчдийг фракц гэх нь бий. Энэ удаа АН-ын фракцуудын талаар өгүүлэхээр шийдлээ. Өнөөгийн АН-ын суурийг 2000 онд тавьж байлаа. Эсвэл ардчилалынханы тархай бутархай байдал АН-ыг бий болгох үндсэн суурь болсон гэх нь илүү оновчтой ч байж мэднэ. Тэгээд нэгдсэн намууд АН-ын даргаар одоогийн Ерөнхий прокурор Д.Дорлигжавыг томилсон юм. Тухайн үед мань хүнээс өөр энд тэндээс нийлж, нэгдсэн улс төрийн жижиг хүчнийг нийлүүлж эвлүүлээд аваад явчих хүн байгаагүй хэрэг.

Тэрбээр 2001-2003 онд намын даргаар ажиллахдаа бүх анхаарлаа фракцуудыг ойлголцуулахад хандуулж байсан. Тухайн үед намын Ерөнхий нарийн бичгийн даргаар З.Энхболд ажиллаж байсан боловч АНУ-д сургуульд сурахаар одож, оронд нь Н.Алтанхуяг үргэлжүүлэн ажилласан юмдаг.

Д.Дорлигжавыг дарга байх үед АН буюу 2001 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулахаар дотроо марафон явуулж, М.Энхсайхан, Р.Гончигдорж хоёр уралдаад Р.Гончигдорж ялсан. Чухам тэр үеэс л М.Энхсайханы улс төрийн өшөө авалт эхэлсэн гээд хэлчихэд болно. Хэлсэн, ярьснаасаа буцамтгай мань эр нам дотор дахин өөрийн фракц бий болгохоор ажиллаж эхэлсэн. АН-ын ҮЗХ 2003-2004 оны эхэн хүртэлх жил гаруйн хугацаанд 10-аад удаа хуралдахдаа наймд нь намын даргын асуудлаар хуралдсан гэхээр хэр хичээсэн нь харагдана. М.Энхсайхан санасандаа хүрч намын дарга болсон ч нам дотроо ямар том хагарал үүсгэснээ тухайн үед анзаараагүй юм. Тэрбээр намын дарга болоод удалгүй УИХ-ын 2004 оны сонгуультай золгосон. Ер нь бол 2000-2004 онд Монголын төр ямар ч хяналтгүй байсан МАХН дангаараа засгийн эрх барьж, УИХ-д сөрөг хүчнийг төлөөлсөн дөрөвхөн гишүүн сууж байсны ганц нь АН-ынх байлаа.

Гэхдээ 2004 оны сонгуулиар ард түмэн АН-д хайртайдаа бус МАХН-д дургүйдээ сонголт хийсэн гээд хэлчихэд болно. УИХ-ын сонгуулиар М.Энхсайхан араа бодож ИЗН, Эх орон намтай хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурж, 25 суудал өгөхөөр амалсан байлаа. ҮЗХ-ны хурлаар асуудлаа шийдээгүй байж эл гэрээнд гарын үсэг зурсан болох нь хожим илэрсэн. Энэ бүхэн М.Энхсайханы фракцид УИХ-ын сонгуульд нэр дэвшээд ч ялах магадлалтай хүн цөөн байснаас улбаатай агаад тэрбээр Эх орон намтай нэгдэж байж УИХ дахь олонхийн бүлгийн ахлагч болохыг санаархсан ч Эх орон намынхан дорвитой амжилт үзүүлж чадалгүй гуравхан суудал авч байсан санагдаж байна. Тэр ч утгаараа М.Энхсайхан бус, Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болсон юм. Түүнчлэн “Алтан гадас”-ынхан УИХ-д олонх байсан гэх утгаараа эвслийн Засгийн газарт түлхүү орсон. Тэр үед суурь фракцууд болох МоАХ, МСДН, ҮДН, Зүүн хойд Азийнхан “том” байлаа. Гэхдээ “Алтан гадас”-ынхан УИХ-д ямагт олон суудал авдаг. Тэр хэрээр эрх мэдэл албан тушаалын амтат бялуунаас ахиу хүртдэг жишиг тогтсон хэрэг. Эрх мэдэлд дулдуйдсан “Алтан гадас”-ынхан АН-ыг хоёр хуваасан юм. Харин энэ бүхэн МҮДН-ынхны хувьд завшаан болж байлаа. Тэд МоАХ, “Алтангадас” хоёрын хооронд гүйж хэн ахиу амлалт өгсөнд нь санал өгч хожоо гаргадаг байв. Энэ бүхний эцэст 2006 онд АН намын дүрмээ өөрчилж, Ц.Элбэгдорж намын дарга боллоо.

Ингэснээр нам доторх фракцуудын албан тушаал, эрх мэдлийн хуваарилалтад өөрчлөлт орсон. Яг тэр үед одоогийн “Кроун” клубынхан хундаамаа босгосон юм. “Алтан гадас” нэр хүндгүй болчихсон учраас шинээр элсэгчид сонирхохгүй, нөгөөтэйгүүр хөгшин фракц гэгддэг МоАХ-д ороход хүндрэлтэй. Тиймээс “Кроун” цаг хугацааны явцад бий болсон шаардлагын дагуу бий болсон хэрэг. Бас “Алтан гадас”-ын нэр хүндийн уналт “Кроун”-ынханд боломж олгож, хүчээ зузаатгах боломжийг өгсөн. Тэр утгаараа 2008 оны УИХ-ын сонгуульд АН “Алтан гадас”, МоАХ, Зүүн хойд Ази, МҮДН, “Кроун” гэсэн таван фракцтайгаар орж ирсэн. Гэхдээ “Кроун”-ыг үүсгэн байгуулагчдаас Х.Тэмүүжин, Г.Баярсайхан хоёр л УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Тийм учраас хамтарсан Засгийн газрын сайдуудын томилгоон дзэр “Кроун”-ынхан гадуурхагдсан юм.

Дашрамд өгүүлэхэд хамтарсан Засгийн газар байгуулагдахаас өмнө Ц.Элбэгдорж намын даргын суудлаа өгчихсөн байсан болохоор намын даргын төлөөх тулаан фракцуудын дунд үүссэн юм. Намын даргын төлөө З.Энхболд, Н.Алтанхуяг нар өрсөлдсөн ч 16 саналын илүүгээр Н.Алтанхуяг ялсан билээ. Уг нь Н.Алтанхуяг дарга хамтарсан Засгийн газрын томилгоон дээр тэгш байх бодлогыг барьсан ч нэг бэрхшээл үүссэн нь “Фортуна” Н.Батбаяр Сангийн сайдад санаархсан явдал. Хажуугаар нь С.Баярцогт Сангийн яамыг өөрөө авна гээд байдаг. Бүх зүйл болж өнгөрсний дараа УИХ дахь АН-ын бүлэгг “бүдүүн” бүлэг гээч байгуулагдсан нь өдгөөгийн МАХХ-ны суурь болсон. Ер нь бол МАХХ-г МоАХ, МҮДН-ын нэгдэл гээд ойлгочиход болно. МАХХ өнгөрсөн гуравдугаар сард болсон ротацийн сонгуульд хүчээ хаясан ч хүссэн амжилтандаа хүрч чадаагүй. Уг нь дотоод сонгуульд “Алтангадас”, “Кроун”, МАХХ болон “Нэг ардчиллын клуб”-ынхан өрсөлдсөн юм. “Нэг ардчиллын клуб” унаж бусад нь хүч тэнцсэн. Харин энэ бүхэн С.Эрдэнэд үл таалагдсан учраас асуудлыг будлиантуулж ур дүнд нь суулт зарлагчид намын Төв байрныхаа үүдэнд суухад тулсан. Гэхдээ суулт зарлагчдын заргыг хааш нь ч шийдсэн, аль нэг фракц шийдвэр гаргах түвшинд хүртэл өөрчилж чадахгүй. Тэр утгаараа энэ бүхнийг С.Эрдэнийн олны  анхаарлыг өөртөө татах гэсэн арга буюу жүжиг гээд ойлгочиход буруудахгүй. Эцэст нь тэмдэглэхэд хамтарсан Засгийн газар байгуулагдсан нь шинэ залуу түшээдийн хувьд тун ч ярвигтай асуудлын нэг болчихсон юм. Олонд танигдах боломжийг нь хамтарсан засаг хаачихаад буй гэх утгаараа тэр л дээ. Тийм ч учраас УИХ дахь шинэ, залуу түшээд хэтийдсэн гэхэд хэтэрмээр үйлдэл ихээр хийгээд буйг хэлэх нь зүйтэй байх аа.

Х.Хүслэн

З.Алтай: Ирэх сонгуулиар сөрөг хүчингүй болж хоёр нам өвөр түрийдээ орох магадлалтай
Сонгуулийн хуулийг шинэчлэн пропорциональ тогтолцоонд шилжүүлэх талаар УИХ-ын гишүүд хэлэлцэж байгаа. Энэхүү хуулийн төслийн хувилбаруудад Монгол Улс нэг тойрогтой болох, мөн сонгогчид нэр дэвшигчид бус намд нь санал өгдөг болно. Мөн УИХ-д нэр дэвшигчийн босгыг долоон хувь байхаар тогтоожээ. Энэ хууль батлагдсанаар бие даагч болон, жижиг намуудын хувьд ирэх сонгуульд гарч ирэх магадлал тун бага болох талаар гишүүд ярьж байна. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн З.Алтайтай ярилцлаа.

-Сонгуулийн хуулийн шинэчилсэн хувилбарт сонгуульд оролцох нам, эвслийн босгыг долоон хувь байхаар тогтоосон байна.  Гишүүд  үүнийг их өндөр босго гэж үзэж байна. Энэ талаар ямар бодолтой байна вэ ?

Сонгуулийн босго чанга байх нь гэмгүй гэж бодож байгаа. Ер нь голлож улс төрийн намууд л орно шүү дээ, сонгуульд. Долоон хувь нэг талаараа боломжийн хувь. Нөгөө талаараа манай Монголын нөхцөлд чанга хувь. Энэ нь хэнд чанга байх вэ гэхээр бидний ярьдгаар гуравдагч, жижиг гэж нэрлэгддэг энэ нам, нэр дэвшигчдэд чанга тусна. 80 мянгаас доошгүй хүний санал авч байж суудалтай болно. Бие даагч нарын хувьд ярих ч юм байхгүй. Бие даагч нь намын хэмжээний санал авч байж нэг суудалд суух нь байна. Нөгөө утгаар нь авч үзвэл Монгол Улсын 25 нас хүрсэн иргэн сонгогдох эрхтэй. Гэтэл тэр иргэний сонгогдох эрхийг энэ хуулиар болно гэж байгаа ч 80 мянган хүний санал авахгүй бол орохгүй шүү гэсэн хуулийн хатуу заалтаар байхгүй болгочиж байна гэсэн үг. Үүнийг шударга бус зүйл гэж бодож байгаа. Ерөнхийдөө бие даан нэр дэвшигчийн эрхийг дээдэлдэгсэн бол бие даагчийн босгыг арай багаар тавьж болдоггүй юм уу гэсэн бодолтой байна.

-Зарим гишүүд УИХ-д орох босгыг бууруулж 4-5 хувь болгох саналтай байгаа. Энэ хэр боломжтой вэ?

-Энэ бол байж болно. Ер нь төлөөлөл байж парламентад олон ургальч үзэл гарч ирнэ. Гэтэл зөвхөн энэ хоёр нам Монголын төрд мөнхийн байх хаанчлалынхаа босгыг тавьчихлаа. Төрд эрх барьж байгаа хоёр намын яадгийг бид мэднэ. Олонхийн шинэ суудал, мандат авчихаад өвөр түрийдээ гүйгээд орчихдог, хоорондоо наймаалцаад сөрөг хүчин гэж байхаа больдог. Тэгээд Засгийн газар хамтраад байгуулчихдаг. Ингээд төрд ямар нэгэн хяналтын тогтолцоо байхгүй болдог. Сөрөг хүчин гэж байхгүй. Бие даагчийн талаар ярих ч хэрэггүй. Цаашид энэ хоёр нам өвөр түрийдээ орохгүй гэх баталгаа байхгүй шүү дээ. Тэгэхээр төрд гуравдахь хүчиний хяналтын системийн төлөөлөл хаагдлаа гэсэн үг.

-Та пропорциональ тогтолцоог дэмжиж байгаа юу?

-Ер нь бие даагчийнхаа хувьд дэмжиж байгаа.

-Одоогийн энэ долоон хувиар хууль батлагдвал УИХ дахь бие даагч сүүлчийн гишүүн та болж түүхэнд тэмдэглэгдэнэ гэж ярьж байсан?

-Тэр бол Алтай гэдэг хүндээ биш шүү дээ. Эдгээр нөхөд “Алтай чи ойлго, чи эх оронч” гэж ярьж байна л даа. Үүний цаана Бат, Дорж гээд өөрийн идэвх зүтгэлээр олон түмний итгэлийг хүлээсэн олон сайхан аав, ээжийн хүүхэд зөндөө байгаа. Яагаад  энэ хүмүүсийн сонгогдох эрхийг энэ том босго нэрээр хаав гэдэг нь харамсалтай байгаа байхгүй юу. Түүнээс миний асуудал биш. Надтай холбох хэрэггүй л дээ.

-Таны бодлоор дээрх босго хэдэн хувь байвал боломжтой вэ?

- 4-5 хувь байх нь боломжийн босго. Ер нь 40 мянган хүний санал гэдэг чинь их санал. Эд нарын ярьж байгаа шиг 17 мянган хүний санал аван гарч ирж байгаа хэрэг биш шүү дээ. Хүн амын тоотой харьцуулан үзсэн ч их тоо байгаа.

-Бие даагч болон жижиг намууд заавал нэгдсэн босготой байх ёстой юу?

-Болохгүй гэх зүйл алга л даа. Гэхдээ ямар нэг хэмжээгээр долоо хувь гэдэг чанга л гэж хэлэх гээд байгаа юм. Жижиг намд ч, бие даагчид аль алинд нь чанга. Ер нь бие даагч нар бол санахын ч хэрэг байхгүй болж байна.

Та УИХ-д бие дааж нэр дэвшиж гарсан. Парламентад ямар нэг бодлого явуулахад нөлөөлж чадаж байна уу?

-Бие даагч гишүүний хувьд бүлэг байхгүй. Өөрийн туслах найз нөхөд их ховор. Гэхдээ бие даагчийн хувьд үзэл бодол нэг хоёр намын гишүүдтэй хамтарч зөндөө хууль гаргасан. Энэ утгаараа болоод байгаа юм шиг. Нөгөө утгаараа тодорхой хэмжээний бодлого явуулъя гэхээр  яах   аргагүй ганцаарддаг. Бодлогыг бүлэг, улс төрийн хүчин хийдэг болохоос биш ганц бие даагч яаж хийж чадах билээ.

Парламентад та ямар үүрэг гүйцэтгэж байна вэ?

- Хууль гаргаж байна. Парламентад болж байгаа болох, болохгүй асуудлыг олон нийтэд дэлгэж байна. Саяын хуулин дээр хүртэл бие даагч нарыг бодооч ээ, жижиг намаа бодооч ээ. Та нар сөрөг хүчингүй болж хөнжилдөө ордог шүү гэдгийг нь хүртэл хэлж байна. Ирэх сонгуульд сөрөг хүчин байхгүй болж, шинэ Монголын төрийг хэн маллах вэ гэдэг асуудал гарч ирнэ.

-Л.Гүндалай гишүүн хэлэхдээ “Энэ хууль бие даагч, жижиг намуудад боломж олгосон хууль болж байна. Иймээс гомдлох зүйлгүй, үүнийг алгаа ташаад батлуулахын төлөө дэмжих хэрэггэй” гэж байна. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Ямар боломж олгож байгаа юм. Л.Гүндалай гишүүн бие даагч, жижиг намын зовлонг ойлгох ёстой хүний нэг шүү дээ. Бие даагч болж тоглодог, жижиг нам болж тоглодог хүн. Гэтэл өнөөдөр долоон хувийг арван хувь болгооч гээд байгааг нь ойлгохгүй байна.

Ч.ГҮНСМАА

Ж.Энхбаяр:Газрын баялаг баярлуулах биш, уйлуулах зүйл болчих вий дээ
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Сонгуулийн хоёр хуулийн төсөл боловсруулагдан, хэлэлцүүлгийн шатандаа буй. Та хоёуланг нь дэмжиж харагдсан. Мэдээж хэлэлцүүлгийн эцэсг аль нэгийг нь л дэмжих байх. Тэгэхээр аль нь манай улсад тохиромжгой юм бол?

-Хоёр төсөл хоёулаа сайнтай муутай. Монгол Улс нутаг дэвсгэр томтой, засаг захиргааны 21 нэгж нь нэлээд алслагдсан. Уг нь можиратор систем нь баг, сум олон түмэндээ хүрдэг давуу талтай. Өөрөөр хэлбэл, хүнээ харж сонгодог.Энэ хүн тухайн нутаг дэвсгэрийн төлөөлөл болж чадах уу, үгүй юу гэдэг гол шалгуурыг тавьдаг. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд манай улс энэ системээр явж ирлээ.

Шинэ пропорциональ системээр явах нь намынхаа нэрээр гарч ирнэ л гэсэн үг. Энэ нь улс төрийн намаас нэр дэвшигч нь ард түмнээс хөндийрөх талдаа. Энэ системийн хувьд цаг арай л болоогүй байх шиг. Учир нь орон нутгийн хөгжил тэгш бус байна. Орон нутагт шийдвэрлэгдэх ёстой олон асуудал шийдвэрлэгдээгүй үлдсэн шүү дээ. Тийм байтал төлөөлөл нь хөндийрчихөөр асуудал бүр л хэцүүднэ.

-Тухайн тойрогт тавих анхаарал сулрана гэж ойлгож болох уу?

-Төлөөлөл байхгүй болно. Зарим аймаг УИХ-ын гишүүнтэй болох бололцоогоо алдана шүү дээ. Анхаарал сулрана гэж шууд хэлж болохгүй ч, төлөөлөлгүй болно гэдгийн цаана олон асуудал урган гарна.

-Нөгөөтэйгүүр пропорциональ системээр сонгууль явбал шинэ залуу үе гарах нь багасна гээд байгаа?

-Можаритор системээр шинэ залуу үе сонгогдож гарч ирэх их бололцоо олгодог. Үндсэндээ 30-50 хувь нь байнга солигдох нь бий. Учир нь ажлаа хангалттай хийдэггүй хүмүүс дахин сонгогдоход хэцүү болдог. Иймээс дараагийн шинэ, залуу халаа гарч ирэх нь бий. Гэтэл дээрх бүх шалгуур нам дээрээ хийгдээд явах нь бас л учир дутагдалтай.

-Тэгвэл таны хувьд можаритор системийг дэмжиж байна гэсэн үг үү?

-Миний тухайд энэ хоёр хуулийн төслийн алийг нь дэмжихээ хараахан шийдээгүй байна. Шинэ сонгуулийн хувилбар яаж гарах нь вэ. Хэлэлцүүлгийн явцад аль нь улс орны хөгжилд нийцтэйг нь харна. Том эрх ашгаа харж байж л өгнө дөө. Пропорциональ системд сайн ч тал бий. Томоохон асуудлууд дээр нэг бодлого, хөрөнгө мөнгөний бололцоо нэгтгэн төвлөрөх онцлогтой. Аль аль нь сайнтай муутай л байгаа.

-Эрх баригч хоёр нам өөрсдөө ашигтайгаар сонгуулийн хуулийг шинэ тогтолцоонд шилжүүлэх гээд байгаа юм биш үү?

-Мэдээж, эрх баригч намууд өөрт ашигтайгаар л хууль батална.

-Та шинэ тогтолцоогоор жижиг нам гөрч ирэх боломж нь ихсэнэ гэж ярьж баисан. Бусад гишүүн жижиг намууд гарч ирэх бололцоогүй гээд байгаа?

-Буурахгүй ээ, харин ч жижиг нам УИХ-д суудал авах тоо нэмэгддэг. Хэрэв тэдгээр нам үйл ажиллагаагаа зөв явуулж чадах юм бол 60-хан мянган хүний санал авахад л гараад ирнэ шүү дээ.

-Босго оноо өндөр байна гэсэн шүүмжлэл бас бий?

-60 мянган хүний санал авч чадахгүй юм бол улс төрийн нам гэж байгаад хэрэггүй. Өөрөөр хэлбэл, улс терийн нам болж тоглож, олон түмнийг бужигнуулаад хэрэггүй гэсэн үг.

БИЕ ДААЖ ТОГЛОГЧ БОЛОХ БОЛОЛЦОО БҮРДЭНЭ

-Ярианыхаа сэдвийг өөр зүйл рүү хандуулъя тэж бодлоо. Оюутолгойн гэрээ таны хувьд хэр сайн болсон бэ?

-Энэ хувилбар урьд нь орж ирснээ бодвол муу. Бидэнд нэг муу тал байна. Эдийн засгийн уналтын үед асуудлыг хэлэлцэж эхлээд өсөлтийн үед нь баталдаг. Гэтэл уналтын үед босгосон төсөөлөл, төлөвлөгөө нь өөрчлөгдсөн байх нь бий. Эсвэл эдийн засгийн үнийн өсөлттэй сэтгэл зүйгээр бүтсэн хууль нь уналтын үед гарч ирж таардаг. Энэ нь цаг хугацааны алдагдалд оруулаад байгаа юм. Амьдрал баян, яваандаа харагдана даа. Энэ бол хууль биш. Өөрчлөх бололцоо гарах байх гэж найдаж байна. Гол нь том ажлыг эхлүүлсэн нь чухал.

-Гурван сайд орд газраа гадныханд “бэлэглэчихлээ” гэсэн хардлага л нийгэмд төрөөд байгаа шүү дээ?

-Гурван сайд бэлэглэчихдэг нь ч юу л бол. Том ажил эхэлсэн гэдэг талаас нь би дэмждэг. Монгол Улс бүс нутгийн эдийн засагт бие дааж том тоглогч болох бололцоо бүрдэж байна. Ялангуяа зэс, алтаар Монгол Улс нөлөөтэй, үнэ тогтоох, бодлого тодорхойлох түвшинд орж ирэх бололцоо бүрдэнэ. Үүний том эхлэл болж байгаа юм. Монгол Улс гүйцэтгэх туслах ажилтан биш шүү дээ. Энэ том зах зээлд бие даасан бүтээгдэхүүнээрээ оролцоно гэдэг чухал. Ажил эхэллээ, амьдрал баян байна, цаг хугацаа харуулна.

-Магадгүй цаг хугацаа монголчуудын алдсаныг харуулвал, галт тэрэг нэгэнт хөдөлсөн байх биш үү?

-Таван жилийн дараа асуудал шийдэгдэнэ. 2013 оноос борлуулалтаа хийгээд эхлэхээр үзүүлэлтүүд эрс нэмэгдээд эхлэнэ. Цагхугацаа ойрхон л байна, яаран дүгнэлт өгөөд яах вэ.

ЭМЗЭГ БҮЛЭГТ НЬ ХАЛАМЖОЛГОХ ХЭРЭГТЭЙ

-Хүүхдийн мөнгийг эргүүлэн олгох нь зүйтэй гэдэг дээр гишүүд санал нэгдээд байгаа. Харин ялгавартайгаар олгоно гэж зарим гшпүүн санал оруулсан шүү дээ. Түүний нэг нь та. Хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгоно гэдэг маань хүүхдийг алагчилна гэсэн үг үү?

-Хүүхдийн мөнгө биш Хүний хөгжил сангийн мөнгө гэж ойлгох хэрэгтэй. Хүүхдийн мөнгө гэдэг нэр томьёо байхгүй. Намуудын амлалтыг нэгтгээд Хүний хөгжил гэдэг нэр томьёо бий болгосон шүү дээ. Халамжийг хавтгайруулж олгох нь буруу гэдэг дээр шүүмжлэлтэй хандсанаар би цөөнх болдог. Уг нь шаардлагатай, тодорхой, эмзэг бүлэгт нь чиглэж өгвөл улс орон, эдийн засагг хэрэгтэй. Тэр том эх үүсвэрийг эх орныхоо нэмүү үйлдвэрлэл, дэд бүтцийн салбарт зориулж чадвал зөв зорилго болно. Даанч хавтгайруулж байгаа нь хайран. Үр ашиг их муутай л санагддаг юм даа.

-Гэхдээ төр гараа хумиж, биеэ оторлож суусан нөхдийг дэмжээд, харин хөдөлмөрлөж, ажил амьдралаа залгуулж буй иргэдээ төрийн гадна орхигдуулаад байгаа юм биш үү?

-Нийгмийн 50 орчим хувь нь дунджаас доош орлоготой, ядуу амьдралтай. Үүнд анхаарлаа чиглүүлэх ёстой биз дээ. Үлдсэн 50 хувь нь хөдөлмөрлөөд, бас ч гэж бололцоотой байна. Тусад нь ялгажүзвэл их зүйтэй.

ДОТООДДОО БАЯЛГИЙН ТӨЛӨӨХ ӨРСӨЛДӨӨН ШИРҮҮСЛЭЭ

-Сүүлийн ганц асуудлыг төмөр замын хүрээнд тавья гэж бодлоо. Энэ асуудал наанаа өргөн, нарийн гэгдэж байгөа ч үүний цаана ашиг сонирхолын зөрчилдөөн байна гэх хүмүүс цөөнгүй байна ?

-Төмөр зам нь өргөн, нарийндаа учир нь байгаа юм биш. Энэ бол хэлбэрийн асуудал. Цаад талд нь уул уурхайн орд баялагт, түүний нөөцийг эзэмших, урсгал дээр нь эзэн болж суух гэсэн өрселдөөн. Монгол Улс баярлаад байх зүйл их бага байна. Энэ их алт мөнгө, нүүрс, газрын тос зэрэг газрын баялаг баярлуулах биш, уйлуулах зүйл болчих вий дээ.

-Тодруулахгүй юу?

-Монголын баялагт хяналтаа тогтоох гэсэн гадны сонирхол бодитоор бий болж байна. Үүнийгээ дагаад дотооддоо баялгийн төлөөх өрсөлдөөн ширүүслээ. Намынхаа үзэл суртлаас давсан эдийн засгийн ашиг сонирхлын төлөө нэгдсэн бүлэглэлүүдийн өрсөлдөөн эрээ цээрээ алдаж байна. Шуудхан хэлэхэд, нийгмийн баялаг шударга бусаар хуваарилагдах боллоо.Хэт баян, ядуугийн туйлшрал явагдаж байна. Чөлөөт өрсөлдөөн байхгүй болж эхэллээ. Үндсэндээ мөнгөөр зодож, зах зээлд хяналт тогтоох, булааж авах үйл ажиллагаа эрчимжиж байна. Үүнийгээ дагаад улс төрчид нь хэвлэл мэдээлэл, банк, санхүү гээд бүхий л салбарт олигархижсан бүтцийг бий болгоод эхэллээ шүү дээ. Энэ нь өөрөө нийгмийн тогтворгүй байдлыг бий болгодог, хамгийн ноцтой асуудал. Баян, ядуу гэж хоёр тийш савах нь нийгэм тогтворгүй болно.

Л.Нинжсэмжид

“Алтан гадас” фракц “амь тариа”-гаа шахчихлаа
Манай улсад ардчилсан хувьсгал ялснаас хойш 20 жил болж. Хүнээр зүйрлэвэл 20 настан гэдэг идэр залуу, амьдралын анхны алхмаа хийх нас ч нийгмийн хувьд тийм ч бага хугацаа биш. Тэр утгаараа Ардчилсан намыг эрийн цээнд хүрсэн гэж тодорхойлж болно. 20 жилийн өмнө олж авсан үнэт зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээх чадвартай, тэр хэмжээнд төлөвшсөн улс төрийн хүчин. Гэвч сүүлийн үед 20 настай ардчилал чухам хаана замаасаа гарч, төөрчихөв өө гэх асуулт гарч ирлээ. Аливаа юм шинэчлэгдэж, өөрчлөгдөж байж сая зөв гольдирлоор хөгждөг. Харин АН-аасаа аль тэртээх 20 жилийн өмнөх партизанууд нь салах дургүй. Насны буянаа эдлэн тэтгэвэртээ суух болсон ч дөргүй бух шиг зүтгэх хэнхэг өвгөн мэт авиртай. Өвгөдийн үгийг сонсох нь зүй ч өмнүүр хөндөлдөөд хөдөлгөхгүй гөжих нь хэцүү. Уг нь Монголын улс төр хамтарсан Засгийн газрын “буян”-аар намжмал байдалд налайсаар удсан. Унтаа байдалд байсан улс төрийг Ардчилсан хүчний холбооныхон анхдугаар хурлаа хийж сэрээсэн.Хэдийгээр АХХ-г “АН дотор сөрөг хүчин төрж, намын удирдлагыг солих нь” гэх таамаг дагасан ч эл холбооныхон эрс үгүйсгэсэн. Тэд зөвхөн улс төрийн бус нийгэм, эдийн засгийн шинэчлэлтийг зэрэг хийх ардчиллын хоёр дахь давалгаанд шилжихийг уриалсан билээ.

Хүссэнээр нь болж, АН-ынзалуус сэрлээ. Залуус ахмадаа гоочилж, цаадуул нь мөчөөгөө өгөөгүй эсэргүүцсээр… Шинэ, хуучин цагийн улстөрчид 20 жилийн түүхтэй ардчиллаар овоглодог АН-ыг алга хийж мэдэх нь. Тус намын хэл ам дагуулсан дотоод сонгуулийн будлиан 1990 оны партизанууд залуусаа гадуурхаж, шахамдуулсны бас нэг жишээ. Өөрөөр хэлбэл нам дотор үүсээд буй суулт, эсэргүүцлийг шинэ, хуучны тэмцэл гэх гээд байна. Ер нь бол замаасаа гарсан ардчиллыг замд нь оруулахаар, төөрөгсдийг хайхаар шуудрагсад хамгийн түрүүнд “Алтан гадас”-ынхантай тааралдсан. Намын дотоод сонгууль ч гэсэн “Алтан гадас” болон МоАХ-ны угшилтай гишүүдийн тэмцэл болж өндөрлөсөн. “Алтан гадас”-ынхан энэ удаад хүчин мөхөсдлөө. Төөрснөө хүлээн зөвшөөрч үл чадах тэд аргаа барахдаа АН-ын шилэн байрны үүдэнд сар гаруй болж буй суулт зарлагчдыг санхүүжүүлж эхэлжээ. Тэд үүнийг эрс үгүйсгэж байгаа ч муу нуухаар сайн илчил гэдэгчлэн асуудал өдгөө нэгэнт тодорхой болчихсон. Хэвлэлээр суулт зарлагсдын мэдээ явах бүрийд “Алтан гадас”-ынхны мөнгө урсаж байдаг гэсэн үг. Одоогоор 50 сая орчим төгрөг зарлагдчихаад байгаа гэх тооцоотой. Гэхдээ Н.Алтанхуяг дарга өөрөө мөнгөө тоолж, суугчдад тараагаад зогсож байх нь хэтийдсэн хэрэг болох учраас багачуудаа гүйлгэх нь зүйн хэрэг. Намын нарийн бичгийн дарга буюу Ардчилсан намд залуу үеийнхний төлөөлөл бийг харуулахад “үзүүлэн” болдог Ц.Жадамба тэдгээр багачуудын нэг.

Гэвч тэр “баригдаж”, “Өдрийн сонин” дээр нэр устайгаа суугчдыг санхүүжүүлэгч гэж мэдээлэгдсэн учраас өдгөө нуувчиндаа орох байх. Нэгэн үе АН-д ноёрхлоо тогтоон намын албан ёсны нэрийг мартагнуулах дөхөж байсан “Алтан гадас”-ынхны хувьд энэ хаврын улс төрийн синдром аюулын харанга болсон. Ядаж байхад хамтарсан Засгийн газарт ажиллаж буй сайдуудыг нь огцруулах тухай яригдаж эхэлсэн. Энэ нь шууд утгаараа “Алтан гадас”-ыг буулгаж авна гэсэн үг. Эцэст нь тэмдэглэхэд “Алтан гадас”-ынхан ч гэлтгүй АН доторх бүлэглэлүүд 2012 оны сонгуульд нэр дэвших эрх, албан тушаалын төлөө тэмцэлдэж байна. Намынхаа анхан, дунд шатанд эрх мэдэлтэй байсан цагт л ҮЗХ-ны гишүүн болох боломжтой. ҮЗХ-ны гишүүдийн хувьд УИХ-д нэр дэвших эрх бараг л нээлттэй. Чухам үүний төлөө л “Алтан гадас” фракцынхан хөрөнгө, мөнгөө үл хайрлан тэмцэлдэж, эцэстээ “амь тариа”-гаа шахчих шиг боллоо. Гэвч өнгөрсөн сард болсон  тандалтаар , АН-ынхан 30 гаруйхан хувийн санал авсан. Бас олон улсын судалгаагаар Монгол Улс “согогтой ардчилал”-тай улсын эгнээнд орчихсон гээд бодохоор “Алтан гадас”-ынхны шахсан “амь тариа” асуудал намжиж, аюул алсартал торгоож чадах нь юу л бол доо…

Х.Хүслэн

Д.Дорлигжав: Би хэн нэгэнд найр тавихгүй
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ерөнхий прокурорыг үүрэгт ажилаас нь чөлөөлж, түүний оронд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Дорлигжавыг томилох саналаа УИХ-д хүргүүлсэн.

Ерөнхийлөгчийн саналыг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэн юм. Хуралдааны эхэнд Ерөнхийлөгчийн саналын талаар Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан танилцуулсан. Байнгын хорооны гишүүд Д.Дорлигжавыг Улсын Ерөнхий прокуророор томилох саналыг ганц Ж.Сүхбаатар гишүүн л эсэргүүцэв.

Тэрбээр эсэргүүцэж байгаа шалтгаанаа “Энэ бол улс төрийн томилгоо болж байна” хэмээн тайлбарласан юм. Харин санал хураалтаар гишүүдийн олонх дэмжсэнээр Д.Дорлигжав анхны даваагаа давав. Хууль зүйн байнгын хорооноос гаргасан энэхүү санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэв.

Ерөнхий прокуророор томилогдохоор санал болгосон Д.Дорлигжаваас асуух асуулт гишүүдэд байхгүй гэж үзлээ. Д.Дорлигжавт хандаж УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Ш.Сайхансамбуу нар намын байр сууриар асуудалд хандахгүй байхыг хэлсэн юм.

Үүний дараагаар УИХ-ын гишүүдээс санал хураахад гишүүдийн 92 хувиар дэмжиж Д.Дорлигжавыг Улсын Ерөнхий Прокуророор томилох нь зүйтэй гэж үзлээ. Дашрамд хэлэхэд, Д.Дорлигжав ерөнхий прокуророор томилогдож түүний суудал нэг хэсэгтээ хоосон болов.

Суудал эзгүйрэх сургаар УИХ-ын гишүүн асан Б.Батбаатарын нэр сонсогдож байсан ч түүний оронд УИХ-ын экс гишүүн Б.Мөнхтуяагийн нэр тодрох боллоо. Б.Батбаатарын хувьд намынхаа байрны үүдэнд суулт зарлаад сар гаруй хугацаа өнгөрөөд буй. Энэ нь түүний нэрийг татах шалтгаан болсон бололтой.

Ерөнхий прокуророор томилогдсон Д.Дорлигжав УИХ-ын чуулганы танхимаас гарч ирэхэд нь сэтгүүлчид уулзаж, зарим зүйлийг тодруулсан юм.

-Ерөнхий прокуророор томилогдсонд баяр хүргэе. Юуны түрүүнд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Юуны өмнө прокурорын байгууллагын ажилчдыг хууль зөрчдөггүй болгох хэвшил тогтоож, шаардлага тавьж ажиллана. Прокурорын байгууллагын бүтэцийн шинэчлэлийн асуудал нь цаашдаа хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийгдэх байх. Ерөнхийлөгчийн санаачилж байгаа эрх зүйн шинэчлэлийн хүрээнд ажиллана.

-Энэ салбарт хийгдэх ажил их байна гэж ойлгож болох уу?

-Шинээр батлах, нэмэлт өөрчлөлт оруулах хууль 20 шахам бий. Энэ нь бүхэлдээ шүүн таслах ажиллагаа, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх бүх салбарыг хамарсан хууль юм. Өөрөөр хэлбэл, прокурор, шүүхийн шийдвэр биелүүлэх газар, шүүх, мөрдөн байцаах газар зэрэг бүх байгууллагатай холбоотой 20-иод хууль байна. Үүнийг аль нэгийг нь салгаж авах боломжгүй бүхэлд нь харилцан хооронд нь уялдуулж боловсруулж батлаж байж эрх зүйн шинэчлэл гэж ярих ёстой. Түүнээс биш ганц нэгээр салгаж ярих бол нэг их ач холбогдолтой зүйл биш.

-Иргэний хөдөлгөөнүүд долдугаар сарын 1-ний үймээнтэй холбоотойгоор М.Алтанхуяг прокурорыг ажлаа өг хэмээн шаардлага хүргүүлж байсан удаатай…?

-Ер нь бол олон жил болж байгаа хэргүүд нотлогдож шийдвэр гаргахад төвөгтэй байна гэсэн үг. Хэргийг илрүүлж шийдэх нь хүний санаагаар бүтдэг тийм амар зүйл биш. Хуулийн дагуу зохих нотолгоотой баримттайгаар шийдэх ёстой. Нийгмийн хандлага хуулийн байгууллагад сэтгэлд хангалуун биш шударга, шуурхай, хуулийн дагуу ажиллах тал дээр иргэдийн сэтгэлд хүрэхгүй байгааг та бүхэн ойлгож байгаа.

-Таны томилгоог УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар улс төрийн зорилготой хэмээн эсэргүүцэж байсан?

-Халж солих ажлын тухайд ажлаа хуулийн дагуу ёс журмаар нь хийж байгаа прокурор, төрийн ажилтанд ямар нэг асуудал байхгүй. Хууль зөрчиж байгаа, зөрчсөн нь тогтоогдсон хуулийн байгууллагын нэр хүндийг унагаж байгаа улсуудад ямар ч найр тавихгүй.

Л.Нинжсэмжид

П.Цагаан: ТУЗ-ийн гишүүд эх оронч байх ёстой
Төрийн өмчийн хороо уржигдар хуралдаж, “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлд Монгол Улсыг төлөөлөх гурван гишүүнийг сонгожээ. Тэдний нэг Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаантай ярилцлаа.

-Танд юуны өмнө “Оюутолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр сонгогдсонд баяр хүргэе?

-Баярлалаа. Монгол Улсыг төлөөлөх хүндтэй ажилд томилж, итгэл, үүрэг хүлээлгэсэн бүх хүнд талархаж байна. Энэ албанд томилогдсон минь нэр хүнд гэхээсээ илүү хариуцлага юм гэж хүлээж авч байна. Хичээж ажиллахаа л юуны өмнө хэлье.

-Та бүхний ажлын үндсэн үүрэг юу байх вэ?

-Оюутолгойн  хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах, төсөлтэй холбоотой ажилд өмнө ямар нэг байддаар оролцож, санаа зовж байсан хүний хувьд хэлэхэд Оюутолгой төсөл нь том хэмжээний төсөл юм. Гэрээ байгуулах нь эхний ээлжинд хууль эрх зүй, улс төрийн асуудлыг шийдэж байгаа хэрэг. Харин гэрээг хэрэгжүүлж, бодит үр шимийг нь Монгол Улсдаа авчрах цаг хугацааг ойртуулахад Монголын талыг төлөөлөн ажиллаж байгаа хүмүүс чухал үүрэгтэй гэдгийг ойлгож байна. Дахин хэлэхэд энэ албанд томилогдсоноо бидэнд томоохон хариуцлага хүлээлгэж байна гэж ойлгож байна.

-Оюутолгойн   ТУЗ-ийн гишүүдийн томилгооны асуудлыг Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцсэн гэсэн. Ерөнхийлөгчөөс таны нэрийг санал болгосон уу?

-Энэ асуудлыг Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцээгүй. Ерөнхийлөгч энэ талаар надтай ярилцаагүй, дуулгаагүй. Харин нэг хөндлөнгийн хүн арав гаруй хүний нэрийг ТУЗ-д дэвшүүлж, албан бусаар санал авснаас чи дээгүүр оноо авч байна гэж хэлсэн. Хүмүүсийн итгэлийг хөсөрдүүлэхгүйн төлөө нэг бус удаа ажил үүрэг гүйцэтгэж ирсэн. Миний хувьд хариуцлагатай ажил үүрэг гүйцэтгэж явахдаа үндэсний эрх ашгаа эхэнд тавьж ажиллаж байсан болохоор энэ талыг минь илүү харсан болов уу гэж бодож байна.

-Та одоо Ерөнхийлөгчийн эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байна.Одоо энэ албаа давхар хашаад явах уу?

-Сайн мэдэхгүй байна. Юуны өмнө ажлын ачааллаа харах хэрэгтэй. Дөнгөж сая Ерөнхий сайд намайг дуудлаа. Манай төрийн тэргүүн нар мэдээж захиа даалгавраа өгөх болов уу. Сайн ажиллахыг хичээнэ. Эрдэс баялгийг эдийн засгийн эргэлтэд зөв хурдан оруулбал Монгол Улсаа асар богино хугацаанд хөгжлийн шинэ өндөрлөгт гаргах боломж бий. Мэдээж энэ нь зөвхөн гурван хүнээс гадна Монгол Улс гэдэг том айлын удирдагч нараас болон өрхийн гишүүд гар нийлж, ухаанаа уралдуулж эрвийж, дэрвийж ажиллахаас шалтгаална.

Монгол Улс өнгөрсөн 20 жилийн хугацаанд улс төрийн тусгаар тогтнолоо баттай олж чадсан шигээ ирэх 20 жилд эдийн засгийн тусгаар тогтнолоо олоод бусдаас хандив зээл гуйдаг биш бусдад өгдөг тийм орон болох боломжтой. Харин бололцоогоо ашиглаж чадах уу үгүй юу гэдэг нь биднээс шалтгаална. Тиймээс бидэнд төсөл болгон чухал байна. Оюутолгой төсөл дөч, тавин жил үргэлжлэх байх. Гэтэл Тавантолгойн нүүрсний орд ашиглах төсөл нь 150-200 жил үргэлжилнэ. Тиймээс бид ирээдүйгээ бодсон, нухацтай шийдвэр гаргах түүхэн үүрэг хариуцлага хүлээж байна. Энэ нь 100 жилд тохиож байгаа анхны түүхэн боломж юм. Дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа ийм том төсөл өмнө хэрэгжиж байгаагүй. Тиймээс өмнийн говь дахь томоохон ордуудаа ухаалгаар эдийн засгийн эргэлтэд оруулж чадвал үсрэнгүй хөгжилд хүрч чадна. Нэг зүйлийг онцлоход уул уурхай хөгжил авч ирэхгүй. Харин хөгжилд хэрэгтэй байгаа хөрөнгө санхуүг босгох эх үүсвэр болж магадгүй. Хэрвээ мөнгөө босгож чадвал ирээдүйтэй өрсөлдөх чадвартай салбарт хөрөнгөө оруулснаар Монгол Улс хөгжиж чадна.

-ТУЗ-ийн гишүүнээр сонгогдсон гурван хүн эх оронч байх хэрэгтэй байх, тийм үү?

-Эх оронч байх ёстой. Өнөөдөр бид хэцүү байна гээд бусдад дагаар оролтой биш. Тийм биз дээ. Хөрөнгө оруулалтыг улсынхаа туурга тусгаар, аюулгүй байдал, гадаад бодлоготой уялдуулж авч үзэх хэрэгтэй. Ер нь эрдэс баялгийн боддого, дараа дараагийн том төслүүдийг Оюутолгой төслөөр дамжуулж байж олон тулгуурт гадаад бодлого, эдийн засаг, хөрөнгө оруулалтаа бэхжүүлнэ. Нэг улсаас хэт хараат байж болохгүй, мөн бусдаас тусгаарлагдаж болохгүй, улс орнуудтай эв найрамдлыг эрхэмлэх учиртай. Нэг хувийн нууцаа дэлгэхэд би газрын зураг цуглуулдаг. Гэтэл манай улсын газрын зураг хэвлэгдэх болгондоо л дотогшоогоо агшаад байдаг. Таны гэр орон жижигрээд байвал хэцүү биз дээ. Газар нутаг чинь асар их үнэ цэнээр олдсон зүйл. Тиймээс гадаадынхан бидэнд хайртай дуртайдаа яваад байгаа биш гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Тантай хамт сонгогдсон нөгөө хүмүүсийнхээ хувьд Та юу гэж хэлэх вэ. Мөн л өндөр шалгуураар сонгогдсон болов уу?

-Би аль алиныг нь танина. Ерөнхийлөгч асан Н.Баганбандийг хийгүй, ноён нуруутай хүн гэж боддог. Түүнийг Ерөнхийлөгч байхад нь би Сангийн сайдаар ажиллаж байсан. Ер нь Ерөнхийлөгч асан Н.Багабандийг хийгүй хүн гэдгийг хүмүүс мэднэ дээ. Ч.Ганболд хэлний маш их өндөр боловсролтой, сайн менежер гэж боддог. Бид урлагийн чиглэлээр хамтран ажилладаг. Манайд богино хугацаанд байр сууриа олж, томорсон “Хас” банкны Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга байна гэдэг нь өндөр шалгуураар л сонгогдсон гэсэн үг. Тиймээс Ч.Ганболд “шив шинэ” хүн биш юм. Хэрэв би андуураагүй бол Ч.Ганболд УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг Ерөнхий сайдаар ажиллаж байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан.

-Нэг зүйлийг сонирхоход Оюутолгойн ТУЗ-д орсон зөвлөхүүдийн цалин өндер гэж байна. 40 мянган ам.доллар гэсэн тоо сонсогдож байна лээ?

-Жилийнх тийм байж магадгүй. Би тодорхой мэдэхгүй байна. Сайн ажиллавал түүнд нь таарсан цалин хөлс өгнө гэж бодож байна. Би цалин хөлсийг нь бодож энэ албанд томилогдсонгүй ээ. Харин монголын ард түмэнд хэрэгтэй зүйл хийгээд, гадны хөрөнгө оруулагч нартай хэл амаа ололцож, улсынхаа эрх ашгийг хамгаалж чадах байх гэж итгэсэн хүндэтгэл гэж хүлээн авч байна. Маш хариуцлагатай ажил. Мэдээж хэцүү байна. Миний хувьд өмнө “Монросцветмет”-ийн Монголын талын ТУЗ-ийн даргын албыг хашиж байсан. Тэр үед л Орос ах нартай олон удаа муудаж, сайдаж байлаа. Асуудлыг нааштай ч шийдэж байлаа. Хоёр талын хувь эзэмшил 49,51-ийн харьцаатай байсан. Гэтэл өнөөдөр Оюутолгой төслийн хувьд 34, 66 хувийн харьцаатай байгаа нь нэлээд хүч тэнцвэргүйг харуулж байна. Гэхдээ хөрөнгө оруулагч талыг соёлтой туршлагатай, монголын түүх соёл, хууль тогтоомж, гэрээ хэлэлцээг хүндэтгэж ажиллах соёлтой, гэрээгээ ягштал биелүүлдэг хүмүүс байх гэж бодож байна. Тиймээс айгаад эмээгээд байх зүйл байхгүй ч цөөнх бол цөөнх байдаг. Гэхдээ асуудлаа хэлж, ойлгуулж ажиллах гээд олон ажил байна. Гэвч энэ бүх ажлыг гүйцэлдүүлэхэд өнгөрсөн хугацаанд ард түмэн, төр засгийн буянаар сурч, ажиллаж хуримтлуулсан туршлага мэдлэг минь хэрэг болно. Хичээнэ ээ л гэж хэлье.

Г.Мандуул