Sonin.mn » Б.Галаарид

Тууль хайлах, бөө бөөлөх хоёрт адил төстэй зүйл олон байна
Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул, төрийн соёрхолт туульч Б.Авирмэд агсны отгон хүү Балдандоржтой хөөрөлдлөө. Тэрээр урианхай тууль хэмээх агуу гайхамшгийг дараа үедээ өртөөлөн хүргэх эрхэм хувьтай нэгэн билээ.

-Авирмэд гуайн үр удам авьяасыг нь өвлөөд явж байгаа юм байна. Анх хэдэн настайгаасаа хөөмийлж эхэлсэн бэ?

-Анх 12-13 настайгаасаа аавыгаа айлд хонон өнжин байж тууль хайлахад дэргэд нь байж цайг нь дөхүүлж өгдөг байлаа. 18 хүрч байж бие даасан туульч болсон доо.

-Тууль хайлж сурна гэж яг юуг нь хэлдэг юм бэ. Дэг жаягийг нь сурах ёстой юу, үг үсгийг нь тогтоох ёстой юу, эсвэл үйл явдлыг нь тогтоодог юм уу?

-Туульд тогтоосон дэг жаяг гэж байхгүй. Туулийг цээжилж сурдаггүй. Туульд гарч байгаа үйл явдлуудыг дэс дараагаар нь тогтоож аваад, өөрийн цэцээр өгүүлэн хэлээд явчихдаг.

-Тууль хайлж эхлэхдээ Алтайн магтаалыг заавал хайлах ёстой юу?

-Туульчид эхлээд Алтайн магтаалаа заавал хайлж Алтайнхаа савдаг шивдгийг дууддаг. Тэгж байж туулиа эхэлдэг. “Алтайн магтаалгүй тууль тууль болдоггүй, авгайгүй айл айл болдоггүй” гэдэг үгтэй.

-Алтайн магтаалыг хайлаад эхлэхээр биед янз бүрийн өөрчлөлт ордог уу? Бөөгийн онгод ордогтой адилаар…

-Орно. Алтайн магтаалаа аялгуулан хайлж, уул усны эздээ дуудаж даатгаад явж байхад бие эвгүйрхэх, хачин оргих зэрэг янз бүрийн байдал мэдэгдэнэ.

-Тууль хайлах, бөө буух хоёрт адил төстэй юм олон байх шиг санагддаг юм. Та үүнтэй санал нийлэх үү?

-Туульд болж байгаа үйл явдлууд нь дээд тэнгэртэй заавал шүтэлцээтэй байдаг. Дээд тэнгэрт гарсан бодьсадва, орой дээрээс охор толгойд тэргүүн болж явдаг заяач нартай уулзах нь бөөгийн шашны тэнгэртэй харьцаж байгаа байдалтай туг төстэй шүү.

-Заяачийн бууж ирж байгаа нь харагдах, мэдрэгдэх, өөрийн чинь мэдрэмж хурцдах гэх мэт тодорхой өөрчлөлт мэдрэгдэх үү?

-Тууль хайлж байхад нүдэнд бодит дүр харагдах, биед өөрчлөлт орж өөрийгөө мэдэхээ байх үе байдаг. Унтаж байгаад сэрж байгаа юм шиг болох үе ч байдаг.

-Өөрөө хэдэн тууль хайлдаг вэ?

-Би 6-7 тууль хайлдаг. Аав маань 12-13 тууль хайлдаг байлаа. Манайхан удам дамжсан туульчид. Дээд өвөгт минь Жилхэр гэж алдарт туульч байсан. Лавтай арван үеийн туульчидтай удам.

-Айл гэр, хувь хүнд засал хийх зорилгоор тууль хайлах нь бий. Өөрөө ямар ямар туулийг ямар засалд зориулж хайлдаг вэ?

-”Довон хар бөх”, “Наранхүү хан”, “Зул алдар хан” гэсэн гурван догшин тууль байна. Энэ гурван догшин туулиар гай барцад, хэл ам, үхэл зовлон бүгдийг засдаг. “Аргил цагаан өвгөн”, “Баян цагаан өвгөн”, “Хүдэр мөнгөн тэвнэ”, “Хүрэл алтан дөш” гэх мэт туулиуд бол дандаа хишиг буян, үр хүүхэд, ханийн заяа дууддаг туулиуд юм.

-Галын засал хийдэг тууль гэж байх уу?

-Долоон догшид туулиар айл өрхийн юу бүхнийг тэр чигт нь засдаг.

-Туулийг асар удаан хугацаагаар хайлдаг гэдэг. Дээд тал нь хэд хоногоор тууль хайлдаг вэ?

-“Довон хар бөх”, “Талын хар бодон” гэх мэт туулиудыг бол өвлийн өдөр мал хотлоод нар бууж бүрэнхий болох үед хайлж эхэлдэг. 16-17 цагийн үед гэсэн үг. Маргааш өглөө нь 9 гэхэд завсарлаад орой нь дахиж үргэлжлүүлээд хоёр шөнө явж дуусгадаг юм. Тасралтгүй явбал бараг 24 цаг хайлна гэсэн үг. Гэхдээ туульч маань биеэ засах, хоолой амаа зайлах, цай уух зэрэг завсарлага дунд нь авдаг.

-Одоо манайд жинхэнэ туульчид хэд байна?

-Би тэрийг ёстой хэлж чадахгүй. Яг жинхэнэ туульч гэж алга. Бүтэн тууль хайлж байгаа ч хүн алга. Ерөнхийдөө урианхай тууль устаж байгаа гэж хэлэхэд болно.

-Та өөрөө бол бүтэн хайлна биз дээ?

-Тэгнэ ээ.

-Та урианхай туулийг уламжлуулж үлдээх, сургах тал дээр ямар бодолтой байна вэ?

-Урианхай хэл өөрийн гэсэн хэлзүйн онцлог, өөр аялгуу аялгатай байдаг. Хүүхдүүд ойлгохгүй шүү дээ. Компьютер, зурагт шохоорхоно уу гэхээс товшуур барьчихаад тууль хайлж, үлгэр сонсоё гэх хүүхэд байхгүй шүү дээ.

-Туулийн хэл урианхай ярианы хэлээс өөр үү?

-Өөр. Тууль хайлахад хамаагүй өөр аялгатай. Хүн амар ойлгоод байхгүй. Урианхай хөгшчүүл ойлгоно. Залуу хүмүүс нэг их ойлгохгүй.

-Та тууль хайлж байхдаа орчноос тасардаг уу?

-Би унтчихдаг юм. Хүн татаад “Одоо жаахан зогсож амрах уу?” гэхээр сэрдэг юм. Өөрөө унтчихсан юм шиг юу ч мэдэхгүй хэр нь туулиа аялгуулан хэлсээр л байдаг гэсэн үг.

-Тууль хайлж байхад туулийн үйл явдал кино шиг харагдах уу?

-Кино шиг харагдахгүй ч үе үе орж гараад л байдаг юм. Туульд гарч буй гол баатраа ямар нэг хэмжээгээр харж байдаг юм. Би тэр кинон дотор өөрөө биеэрээ ороод явчихдаг.

-Арвангурван Алтай гэлцдэг. Тэр олон Алтай маань тууль хайлж байхад дүрээрээ харагдах уу?

-Харагдана аа. Алтай нутгийн тэр их өндөр уул сарьдгууд чинь Алтайгаа магтаад явчихаар харагдана. Алтай чингэл гэж манай Монголын нутаг хэр нь Хятадынх болчихсон газар бий. Тууль хайлахад дүр нь ороод ирдэг. Тэгээд л ах дүү оргилууд бүгд орж ирдэг юм.

-Жилхэр өвгийн чинь хайлж байсан, өөрөө огт мэдэхгүй туулийг хайлъя гэвэл болох болов уу? Бөө бол урьд нь оруулж байгаагүй онгодыг дуудаад оруулчихдаг шүү дээ.

-Зориод суувал орж ирэх биз. Тухайн туулийн үйл явдлыг л мэдэх нь чухал. Зөвхөн ташуураа унагаад буугаад ташуураа аваад буцаад мордох тэрхэн хэсгийг орхиод хайллаа гэхэд л болохоо байчихдаг. Дутуу хайлвал насанд цөвтэй, маш муу гэдэг.

-“Талын хар бодон” туулийг шашны нөлөө нэлээд орсон, энд тэнд нь маань мэгзэмтэй хувилбараар нь харж байсан удаатай. Тийм маань мэгзэмгүй цэврээр нь хэлж болохгүй юу?

-Миний хайлж буй “Талын хар бодон”-д маань мэгзэм байдаггүй шүү дээ. Манай аавын хэлж байснаар бол маань мэгзэм туульд ордоггүй гэдэг. Номон дээр янз янзаар л бичсэн байдаг. “Аргил цагаан өвгөн” нэртэй туулийг шал өөр утгаар бичсэн байна лээ.

-Сарын өмнө хайлсан туулиа өнөөдөр дахиад хайлбал мөр, бадаг, үг, үйл явдал зөрөх үү?

-Мөр, бадаг, шүлэг зөрж болох ч үйл явдал зөрөхгүй. Тухайн үедээ шүлэглэж байгаа учраас мөр бадаг бол өөр байж болно.

-Туулийг жилд хайлах тоо гэж бас байдаг бололтой юм билээ…

-Нэг туулийг жилд гурван удаа л хайлдаг. Илүү хайлвал цөвтэй, болдоггүй гэдэг.

-Хайлж тэмдэглүүлсэн тууль өөрт чинь олон бий юу?

-Би Монголдоо тууль бүрэн хайлаад бичүүлсэн удаагүй. Харин солонгосууд хоёр тууль бүрэн хайлуулж бичиж авсан. “Наранхүү хан”, “Зул алдар хан” хоёроор кино хийгээд аваад явсан.

-Танай нутагт одоо өөр алдартай туульчид байна уу?

-Одоо алга даа. Аавын төрсөн ах Уртнасан гуай гэж мундаг туульч байгаад нас барсан. Уртнасан авгын хүүхдүүдээс авьяасыг нь өвлөсөн хүн байхгүй. Манайхаас бол би л байна.

-Удам тасраад дахин сэргэх боломж бий юу?

-Мэдэхгүй. Манайхан л лав тасралтгүй арван үе болж байна.

-Тууль хайлахад яг ямар мэдрэмж төрдөг вэ?

-Тууль хэлж байгаа үед мэдрэмж өндөртэй болчихдог. Тууль хайлж байгаа айл нь гай барцад багатай бол янз бүрийн асуудал гардаггүй. Гэхдээ аав маань тааруухан айлд тууль хайлж байгаад татаж унаж байсан гэдэг.

Судлаачийн тэмдэглэл: Монгол аманзохиол судлалын нэлээд судлагдсан төрөл зүйлийн нэг нь тууль юм. Гэхдээ туулийг зөвхөн хэлзүйн талаас нь судалж байсан болохоос бөө мөргөлтэй холбож үзсэн тохиолдол үгүй. Миний бие гоц үзэгдлийг сонирхон судлах явцдаа бөөгийн онго орох, туульчдын тууль хайлах хоёрт адил төстэй, бүр амин шүтэлцээтэй ч гэж болох зүйл байгааг олж анзаарснаа бататгахаар Баруун Монголын алдарт туульч Жилкэр, Авирмэд нарын залгамж А.Балдандоржтой хөөрөлдсөнөө уншигч танаа толилууллаа.

Урианхай туульчид тууль хайлахаасаа өмнө “Алтайн магтаал”-ыг заавал хэлдэг нь бөө хүн бөөлөхийн өмнө дуудлага дууддагтай үндсэндээ адил байна. Бөөгийн дуудлага нь хэрэг дээрээ өөрийн онгод их тэнгэрүүд, уул ус, газар лусын эзэд, ер урин залъя гэсэн бүхнээ уран цэцэн уярам сайхан үгээр магтан дуулж, эерүүлэн зөөлрүүлсээр буулгаж ирэх зан үйл юм. Тэгвэл урианхай туульч Алтай нутгийн уул ус, ургамал ногоо, ан амьтныг магтан дуулж, Алтайн эзэн Алиа хонгорыг аялгуу сайхнаар аргадан байж урин ирүүлснээр сая туулиа хайлж эхэлж байна.

Хоёр дахь төстэй тал нь бөөгийн онгод орсноор тухайн бөө өөрийгөө мэдрэхээ байж, улаачийн биед орсон онгод л ярьж эхэлдэг. Энэ бол бүрэн тасардаг бөөгийн онцлог. Зарим бөө өөрийн үйлдлээ ч санаад, онгодын үг яриаг ч мэдээд байдаг. Ийм бөөг онгодоо барьж чаддаг бөө гэж нэрлэдэг. А.Балдандорж туульчийн оюун санаа зарим үед бүрэн тасарч (үүнийгээ тэрээр унтах гэж нэрлэж байна), заримдаа үйлдлээ мэдэрч хянадаг нь түүний ярианаас тодорхой байна.

Гуравдахь төстэй тал нь арга засал хийдэгт байна. Бөө нар ийм тийм засал хийхэд тийм ийм онгод дуудна гэж ярьдаг бол туульчид ямар үйлд зориулан тууль хайлах гэж буйгаасаа хамааран өөр өөр тууль хэлдэг нь тодорхой байна.

Тува, саха, баяд, торгууд тэргүүтнүүдэд ч тууль хайлах заншил бий бөгөөд тэр бүрт мөн л бөөтэй адил төстэй зүйл ажиглагддагийг эрхэм мэргэд анхааран судлаасай хэмээн хүснэ.

2010.01.19

Б.Галаарид

Үйлийн үрийн мөн чанарыг ухаарсан хүн л зөв замаа олдог
Үйлийн үр гэдэг бол урьд төрлүүдийн үйлдсэн нүгэл хилэнцийг энэ биеэр эдэлж буй хэрэг хэмээдэг. Өвчин зовлон, уналт ухралт, азгүйтэл гээд олон зүйлийг үйлийн үр буюу дэлхий дахинаа түгсэн нэрээр нь бол карма-тай холбон тайлбарлаж болно. Өнөөдрийн уншигчид үйлийн үрийн тухай хангалттай ойлголттой, энэ талаар ном судар бишгүй гарсан болохоор үүнээс цааш ухаж ярих нь илүүц юм.

Харин үйлийн үрийг засч болох эсэх тухайд бол заавал ярих ёстой. Хүн өөрөө язгуураасаа бурханлаг чанартай учраас нэгэнт хуримтлагдсан үйлийн үрийг хөнгөлж нимгэлэх, болж өгвөл энэ яваа насандаа тээртэй ачаанаасаа салж, дараагийн үедээ гай зовлон үлдээхгүйн төлөө хичээх ёстой. Үүнийг товчхондоо хойчийн буян хураах хэмээнэ.

Сүнс мөнхөд оршдог, амьдрал дуусдаггүй гэдгийг монголчууд нэн эртнээс мэдэж, ертөнцийн бүх зүйл амьдлаг чанартай бөгөөд эх байгальтайгаа хүнчилж харьцах ёстой гэдэг ухааныг дагаж мөрдсөөр ирсний ул мөр, улбаа гялбааг бид өнөөдөр бага ч болов мэддэг. Худал хэлэхгүй, хулгай хийхгүй, хууоч мэхлэхгүй, садар самуун явахгүй, сархад дарсанд толгойгоо мэдүүлэхгүй, товчхондоо нүгэл үйлдэхгүй байхын утга учир нь чухамдаа үйлийн үрийн мөн чанартай холбоотой учраас өвөг дээдэс минь өөрсдөө энэ бүхнээс хол хөндий явахыг хичээж, үр хүүхдээ ч хол яв хэмээн захиж сургадаг байсан нь өнөөгийн нийгмийн задгайралтай цуг орхигдон гээгдэж байгаад харамсаад баршгүй.

Бидний таван мэдрэхүйд үл баригдах зэрэгцээ буюу далд ертөнцийн нууцаас цухас боловч хүртэж чадсан хэнд боловч урьд төрлүүдийн хийсэн нүгэл хилэнцийн үр дагавар ямар урхагтай, муу үр дагавартай болох нь тов тодорхой байдаг. Харамсалтай нь үүнийг мэдсээр атлаа элдэв төрлийн шунал хүслээ хазаарлан барьж чадахгүйн улмаас энэ цагийн дийлэнх хүмүүс үйлийн үрээ улам зузаалсаар байгаа нь хөдөлбөргүй үнэн.

Шинжлэх ухаан барим тавим баталж чадаагүй ч байгаа гэдгийг нь нэг муухан гадарлаад байгаа далд ертөнцийн нууцлаг хөшгийг сөхөж, амьдрахуйн утга учрыг тайлан унших олон суваг бий. Үүний тулд зарим нь аль нэг шашны номлолыг гүнзгийрүүлэн судалж, зарим нь бясалгалын олон төрлөөс сонгож, зарим нь өөр бусад арга замаар нууц мэдлэгт хүрэхийг эрмэлзэж байна. Гэвч энэхүү нууц мэдлэг гэдгийн хүнд оногдсон язгуур үүрэг нь ХҮН ЁСООР ЗӨВ АМЬДРАХ гэдэг хэдхэн үгэнд багтсан ухагдахуун бөгөөд монголчуудын цэцэн билэгт сургааль үгсэд шингээстэй, шигтгээстэй байгааг төдийлөн анзаарахгүй байх шиг. Үүнийг би сайндаа ч олж анзаараагүй бөгөөд бөө мөргөлийг сонирхох ялдарт олон сайхан онгод тэнгэрүүдтэй хөөрөлдөж явах зуур бага багаар ухаарч мэдсэн үнэн билээ.

Бөө мөргөл гэдэг товчхондоо өвгөдийн сүнстэй харьцах урлаг бөгөөд онгодууд гэдэг нь нэгэн цагт хүн төрөлтэй байсан, өөрийн үйлдсэн үйл, туулсан амьдралаасаа болоод өөр өөр зэрэг дэвтэй зэрэгцээ ертөнцөд оршигсод гэж хэлж болно. Түүнээс биш бөө нарын онгод нэг газар оршдог юм биш гэдгийг олон жилийн ажиглалт тандалтдаа түшиглэн зоригтой хэлж болохоор байна. Энэ нь ертөнц зэрэгцээ бүтэцтэй, доороосоо дээшээ өгссөн олон давхар үетэй гэхчлэн янз бүрийн шашныхан, бясалгагчид, далд ертөнц судлаачид хэлээд байгаатай үндсэндээ дүйж байгаа юм. Энэ олон ертөнцийн сайн муугийн алинд нь очих нь тухайн онгодын үйлийн үрээс хамаардаг.

Зарим онгод өөрийн үйлийн үр болоод хөндлөнгийн элдэв бусын шалтаг шалтгааны улмаас суух ёстой суудалдаа хүрч чадалгүй ядарч зовж явдаг. Эртний их баатар онгодууд бөөгийн биед сууж, хүний хэлээр ярихдаа амьд сэрүүн цагтаа төрийн төлөө амь хайргүй зүтгэж, олон хүний аминд хүрч явсан нүгэлтэйгээ өчиж, тэр их нүглийг минь нимгэлж өгөөрэй гэж өөрийн унаа хүлэг болсон хүмүүнээс гуйж хүсч байхтай таарч л явлаа. Онгод чадалтайдаа эрдэж өөр бусад шидтэнгүүдтэй эвдрэлцэн хайран сайхан заяагаа хэлтийлгэсэн гэж халаглан, үр хүүхдүүд та нар минь ийм нүгэл битгий үйлдээрэй гэж гуйж хүсэх нь ч бий.

Зарим нь болохоор сэтгэл өөдрөг, дутах гачигдах зүйлгүй амар амгалан байх бөгөөд гагцхүү үр хойчис минь л үйлийн үрийн төлөөсөнд бүү ортугай хэмээн захиж хэлж суудаг билээ.

Эртний их онгодууд ярьж хэлж буйгаас ажиглавал итгэл эвдэх, андгай зөрчих нь хамгийн том нүглийн нэг байдаг бололтой. Итгэл гэснээс алалдах дайсныхаа ч итгэлийг алдахгүй, андгай үгээ зөрчихгүй байхыг эртний ард түмнүүд хичээдэг байсан нь ном сударт хүртэл бичигдэн үлджээ. Эртний герегийн алдарт түүхч Геродотын номонд энэ талаар сонирхолтой баримт бий. Барка хотыг удтал бүслээд эзэлж чадаагүй персийн жанжин Амасис тус хотыг зальдаж эзлэх арга олжээ. Тэрээр ихээхэн гүнзгий нүх ухаад дээгүүр нь банзаар хулдаж, шороо асган үлдсэн газартай адил болго гэсэн зарлиг буулгав. Маргааш нь эсрэг этгээддээ эвлэрэх санал хүргүүлэв. Олон сараар бүслэгдэн хаагдсан баркачууд ч дуртайяа зөвшөөрлөө. Персүүд мөнөөх хөндий газар дээрээ зогсоод “Бидний хөл доорхи газар хэвээр цагт андгайгаа зөрчихгүй” гэж ам өгөв. Баркачууд тэдэнд итгэсэндээ хотын хаалгаа нээлттэй орхиод, хүсвэл хотоор зугаал гэж зөвшөөрчээ. Персүүд нөгөөх нүхэн дээрх хаалтыг нурааж орхиод хотруу дайрлаа. “Тэд газар ямар байсанг тэр хэвээрээ цагт ам тангарагтаа үнэнч байна гэж баркагийнханд амласан учраас тангарагаа зөрчихгүйн тулд ингэж нураажээ. Гүүрийг нурааснаар андгай хүчингүй болов” гэж Геродот тэмдэглэсэн нь бий (Геродот “Түүх”. Б.Галааридын орчуулга. УБ., 2009. 117-р тал).

Андгайтай холбоотой өөр сонин баримтууд ч мөн номонд бий. Тухайлбал, Геродотын “Түүх”-ийн дөрөвдүгээр дэвтрийн 157-д Оакс хотын Этеарх хэмээх хааны тухай өгүүлдэг. Түүний охин Фронимаг хойт эх нь зүйл бүрээр буруутгаж эцгийнх нь санааг урвуулж чаддаг. Этеарх хаан холын газраас ирсэн нэгэн худалдаачныг урьж, хүссэн бүхнийг нь хийнэ гэсэн амыг нь авсны эцэст өөрийн охиноо авч яваад далайд хаяхыг хүсдэг. Худалдаачин андгайгаа биелүүлэхийн тулд гүнжийг олсоор хүлэн задгай тэнгист хаясныхаа дараа хөлгийн тавцанд буцаан гаргаж амийг нь авардаг. Өөрөөр хэлбэл хаанд хэлсэн үгнээсээ буцаж нүгэл үйлдсэнгүй, бас бүсгүйн амийг хороож нүгэл үйлдсэнгүй гэсэн үг.

Энэ бүхэн эртний ард түмнүүд үйлийн үрийн мөн чанарыг сайн мэддэг, нүглийн төлөөсөнд орохгүйн тулд буруу үйл үйлддэггүй байсныг харуулж байна.

Эр эм хэн боловч энгэр задгай, хормой сул байж ужид самуунд автах, хань ижлээ хуурч өрөөл бусадтай садарлах нь хожмоо засч залруулахад хэцүү үйлийн үрийг дагуулж, үүрэх ачааг нэмдэг гэдгийг мөн ч олон онгодоос сонслоо доо.

Мөн хатууг хатуугаар хариулах нь туйлын буруу бөгөөд өрөөл бусдын хар санаж илгээсэн хараал хорлолыг эргүүлж буцаах биш, дарж сарниулж бай, бага зэргийнхийг бол үүрч дааж, өвдөж зовоод өнгөрүүл, үр хойчдоо ачаа битгий үлдээ гэх сургаалийг олон онгод хэлдэг. Монголчууд “Уулын чинээ харыг туулайн чинээ цагаан ялна” гэж хэлэлцдэг нь мөн л үүнтэй холбоотой бөгөөд хар муу үйл үйлдэгсдийн үр хүүхэд хэдэн үеэрээ өвдөж зовж, өөд нар хардаггүй нь эцэг өвгөдийнхөө үйлийн үрийг үр хойчис нь үүрч буй хэрэг юм.

Гэтэл өнөөдөр ухвар мөчид зарим бөө онгодтойгоо холбогдов уу үгүй юу л олон тэнгэрийн оройд гарсан мэт аархаж, зовсон нэгнээс зоос мөнгө нэхэж, аврал эрсэн нэгнийг айлган сүрдүүлж, өнгө мөнгөнд шунасаар хайран сайхан онгодоо сэвтүүлж байгаа нь үйлийн үрийн тухай ойлголт муугийнх билээ.

Монголчууд ямар нэгэн өр өглөгийг заавал дуусгах, хэн нэгнийг гомдоосон бол уулзаж заавал цайруулах, хэн нэгэнд амласан бол их бага гэлгүй хэлснээ заавал гүйцэлдүүлэхийг хичээдэг байсан нь угтаа үйлийн үрийн мөн чанарыг даанч сайн мэддэг байсных аж.

Өнөө цагийнхан минь хүн ёсоор амьдрах энэхүү зам мөрийг үл тоон худал үгээр толгой эргүүлснээ “хулхидаж чадлаа” хэмээн бахдах, хударгагүй загнан монжсоноо “Чадаж байгаа юманд арга байхгүй” хэмээн сайрхах, зав л гарвал ламтаж бөөтөж, сав л хийвэл хар мууг хийлгэж буйгаа “Амьдарч чадаж байна” хэмээн эндүүрэх нь даанч хөөрхийлөлтэй. “Үйл болгон хариутай, үг болгон нэхэлтэй” гэж өвгөд минь үүнээс л сэрэмжлүүлж захисан юмсанж. Өнөөдөр хэдийгээр санасандаа хүрч бусдын мууг үзэж байвч эргээд буух буулт нь дэндүү хатуу гэдгийг эргэцүүлж бодохгүй “Үүнийг хорлоод өг, түүнийг хараагаад өг” гэж яваа, “Түүний нөхрийг, эхнэрийг салгаад өг” гэж гүйгээ хүмүүс үйлийн үрийн тухай ном судрыг зориуд нэг уншиж үзээсэй. Дээд хүчнээс заяасан ховор сайхан чадвараа эд хөрөнгө, мөнгө төгрөгт шунан буруугаар ашиглаж, өрөөлийн үйлийг өөртөө хураагч шидтэн домтонгууд ч нэгийг бодоосой. Өөрийн чинь л шунал хүсэл биелж байвал үр хойчис чинь үгүйрч хоосорч, эдгэшгүй өвчнөөр шаналж явах нь хамаагүй гэж үү?

Тэгэхээр хүн хэрхэн амьдарч буй нь урьд өмнөх төрлүүдийн үйлийн үртэй ихээхэн холбоотой нь тодорхой байна. Гэхдээ энэ нь үйлийн үрийг засч залруулж болохгүй, аливаа бүхэнд миний үйлийн үр л энэ хэмээн хүлцэнгүй номхон бай гэсэн үг биш юм. Үйлийн үрийг сайн санаа, сайн үйл, сайхан сэтгэлээр засч зал¬руулж болно гэдэг. Та ямар шашин шүтдэг, эсвэл огт шүтдэггүй чинь хамаагүй, гагцхүү хүн ёсоор зөв шударга, төв шулуун амьдрагтун. Яагаад гэвэл үйлийн үрийн шүүлтүүрт арын хаалга, алагчлах үзэл гэж байдаггүй.

Б.Галаарид

“ГЭРЭЛТ ЦАЛИГ” сонин 2009.11.26. ПҮРЭВ

Хүн хувь тавилангаа өөрөө л өөрчилж чадна
Сэтгэлзүйч, “ Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн шинжээч Михаил Виноградов Аюулаас хамгаалах системд гоц мэдрэхүйн асуудлыг олон жил хариуцаж ирсэн туршлагатай нэгэн. Тэрээр гоц мэдрэхүйн асуудал нь ид шид гэдэг ойлголтоос ангид авч үзэх ёстой бодит зүйл гэсэн итгэл үнэмшлээр асуудалд ханддаг нэгэн билээ. Түүнтэй хийсэн нэгэн ярилцлагыг санамсаргүй олж үзээд баримт фактууд нь онцгой сонирхол татсан учраас “Гэрэлт Цалиг” сонинд орчуулж нийтэлснээ блогтоо оруулж байна.

-Зөн билгийн тулаанд үнэхээр гоц чадвартнууд ордог уу? Эсвэл ээлжит шоу юу?

-Нэвтрүүлэг эхлэх бүрт ойролцоогоор 1000 орчим хүн ирдэг. Тэднээс авьяас чадвартай гэсэн 100 орчмыг нь үлдээгээд түүнээсээ арвыг нь сонгодог. Тэднээс үнэхээр шалгарсан гурвыг тодруулдаг.

Гоц чадвар гэдэг бол илүү мэдрэмж. Гурав ангилж болно. Нэгдүгээрт, эмчлэх чадвар. Хоёрдугаарт, болж өнгөрсөн үйл явдал руу нэвтэрч чадах далдыг мэдрэгч чадвар. Гуравдугаарт, үйл явдлыг угтан хэлж чадах далдыг харах чадвар. Алинд нь ч ямар нэг ид шидийн, ойлгомжгүй зүйл байхгүй. Лут их нууц гэж байхгүйг би Аюулаас хамгаалах яамны тусгай судалгааны төвийг толгойлж байсны хувьд хэлнэ. Дэлхийн бүх л тусгай албадын нэг үүрэг нь гоц мэдрэхүйг судлах асуудал байдаг.

Хүн бол хүлээн авч дамжуулагч адармаатай систем шүү дээ. Анагаах ухааны олон арга үүн дээр л үндэслэдэг. Бид биотог, дулаан цацаргалт, соронзон давтамжийг бичиж авдаг. Гоц мэдрэхүй гэдэг бол илүү нарийн мэдрэмж, хүн өөрийн эрчмээ ямар нэг зүйлд хандуулж, хариу авах чадвар. Энерги хадгалагдах хуулиар яривал хүн үхэхэд түүний энергетик нь хий бие (фантом) хэлбэрээр сансарт оршдог. Хаана гэдгийг нь би мэдэхгүй. Хүний биеэс гэрлийн хурднаас илүү хурдтайгаар сансар руу гараад хариу болон эргэж ирдэг тусгай цацраг байдаг. Гэхдээ энэ бол тусдаа асуудал. Би шашин судлаач биш. Материалист ухааны үүднээс яривал гоц үзэгдэл гэгч яалтгүй байгаа бөгөөд бодит хөрстэй гэдгийг хэлэх байна. Гоц үзэгдлийг дэлхийн бүх тусгай албад судалдаг. Английн тагнуулын алба хэд хэдэн тайланг нээлттэй болгож, ТТГ-т үйлчилдэг хүрээлэнгүүдийг нэрлэсэн. Манайхан ч энэ асуудлыг судалж байсан, судалж ч байна. Бидний шаардлага хангахуйц гоц мэдрэхүйтэн улс орон бүрт 19-20 л байдаг. Японд 21, Америкт 20, хуучин ЗХУ-д 22 байсан. Лабораторийн тухайд зөвлөлт засгийн бүр эхэн үед Сталины шийдвэрээр байгуулагдсан. Гоц үзэгдэлтэй би дөчин жилийн өмнө залуухан эмч байхдаа ийм чадвартай эмэгтэйг судалснаар анх учирсан. Гоц мэдрэхүй хүн төрөлхтний хувьд эртнээс танил зүйл. Балар цагт үүнийхээ ачаар л хүн төрөлхтөн тэсч үлдсэн. Амьтад бол одоо хүртэл гоц мэдрэхүйгээ хадгалж байна. Амьтад үүрэндээ хүрэх замыг өчнөөн бээрийн цаанаас олсон тохиолдол олон. Би гэртээ янз бүрийн цагт л харьдаг. Гэхдээ нохой маань намайг очихоос яг хорин минутын өмнө цонх руу очин гарааш руу хардаг. Хүнээс ялгарч буй цацрагийг хүлээн авах боломжийг бид цэрэг дайчдын бэлтгэл сургуулилтад ашигладаг. Тэд өнжин хонон хоол ундгүй явах нь хэвийн үзэгдэл. Бид тэднийг дулаан ялгаруулж буй эх үүсвэр рүү буудахад сургадаг. Тусгайгийнхан таг харанхуйд ч байгаа бүрэн устгаж чадна.

Анагаах чадварын тухайд гоц мэдрэхүйтэн өөрийн мэдрэмжээрээ өвчтэй эрхтнийг тодорхойлдог. Харин эмчилгээг телевизээр үзүүлэх боломжгүй. Яагаад гэвэл үр дүн нь гартал цаг хугацаа хэрэгтэй. Тийм болохоор телешоугаар харуулах боломж хомс.

Бид нас барсан 3, амьд 2 хүний гэрэл зургийг дугтуйлаад гоц мэдрэхүйтнүүдэд өгөхөд илж үзээд ямархуу төрхтэй, ямар хувцастай, яаж үхсэнийг нь хэлж чадаж байсан. Тэнд Сталин, Ванга, Диана гүнж гурвын зураг байсан. Амьд хүмүүсийн тухайд гэвэл нэгийг нь үхэл амьдралын зааг дээр гурвантаа очно, нөгөөг нь зүрх асуудалтай гэсэн. Үнэхээр эхний хүнд гурван удаа ноцтой аюул тулгарч, нөгөө хүнийх нь зүрх хоёр долоо хоногийн дараа өвдсөн.

Гэрэл зураг хэдийгээр мэдээлэл ялгаруулдаггүй ч тэд гоц мэдрэхүйтэн, объект хоёрын хооронд холбогч, ямар нэг мэдээлэл тээгч болдог. Гэхдээ ихэвчлэн төвлөрөхөд нь тусалдаг.

Угтан харахын тухайд гэвэл бид цунами, хүчтэй шороон шуургыг угтан хэлж чадна. Гоц мэдрэхүйтнүүдийг эртний нэгэн овгийнхны эзэмшил газар, оршуулган дээр зоогийн газар барьсан цэгт аваачсан юм. Оршуулга байсан гэдгийг, таагүй газар юм гэдгийг бүгд хэлсэн. Тэгэхээр ямар нэгэн энергетик үлдсэн байж таарах нь.

Залуухан эмэгтэй үрэгджээ. Мөрдөгчид галтай болгоомжгүй харьцсанаас болсон гэж үзжээ. Түүнтэй хамт нохой нь бас шатжээ. Гэтэл гоц мэдрэхүйтнүүд энэ бол аллага гэж үзсэн төдийгүй алсан хүнийх нь нэрийг ч хэлсэн. Танайд амьтныг хүнтэй хамт оршуулдаг уу гэсэн асуултаараа гоц мэдрэхүйтэн бидний эргэлзээг арилгасан. Булшийг даавуугаар бүтээсэн байлаа. Гоц мэдрэхүйтэн тэр булшинд байгаа нохой ярьж байна гэсэн. Гэтэл шатсан яснуудыг ялгаж чадаагүй учир хамт оршуулсан болж таарсан. Ийм юмыг гагцхүү гоц мэдрэхүйтэн л хэлж чадна.

-Та нэвтрүүлгээс хойш тэдэнтэй ажилладаг уу? Гоц мэдрэхүйтнүүд нийгэмд тус хүргэж чадах уу?

-Нийгэм гэдгээс эхэлье. Үүнд үйл явдлыг задлан шинжлэх, гэмт хэрэг илрүүлэхэд туслах зэрэг орно. Гоц мэдрэхүйтэн болгон өөрийн гэсэн чиглэлтэй байдаг. Туршилт даваад чадвар нь батлагдсан хүнийг тухайн тохиолдолд боломжтой гэж үзвэл санал болгодог.

Гоц мэдрэхүйтнүүд эмчилж анагааж чаддаг. Тэд сэтгэлзүйч, мөн биоэнергиэр эмчлэгч гэсэн давхар үйлчилгээ үзүүлж чадна. Хуурамч зальтнуудын тухайд бол эмч нар дунд ч ёс зүйгүй, мэдлэггүй хүмүүс байдаг шүү дээ. Зарим мэс засалчид мафийн захиалгаар эрүүл хүний хөлийг нь тайрч, тэр нь дараа нь тэргэнцэр дээр суучихаад гуйлга гуйж явдаг. Харин жинхэнэ баатрууд хэзээ ч тэгж доош ордоггүй.

Гоц мэдрэхүйтнүүд тусгай албадад тус болох нь бий. Цэргийн хүрээлэнд АНУ-ын цэрэг дайны чадавхийг тодорхойлох хэсгийг толгойлж байсан нэгэн авьяаслаг эрдэмтэн, гоц мэдрэхүйтнийг би мэднэ. Тэрээр Нэгдсэн улс нэгэн зэвсэг бүтээж байгааг дүүжингийн тусламжтайгаар мэдсэн гэжээ. Захирал нь үүнийг яах вэ гэж надад хандлаа. Шалгах үүрэг өг гэж би хэллээ. Цэргийн технологийн шинэ чиглэлийн тухай түүний таамаг гурвантаа батлагдсан юм. Тийм хүмүүсийг тусгай зорилгоор ашиглаж болно.

Ахуйн түвшинд гэвэл хүн худлаа хэлж байвал хэн ч түүн дээр ирэхгүй. Хэрэв хүмүүс ирээд байвал үнэн хэлж, ашигтай зөвлөгөө өгч, хэлсэн нь биелж байна гэсэн үг.

-Хувь тавиланг өөрчилж болох уу? Эсвэл бүгд эртнээс шийдэгдчихсэн байдаг уу?

-Энэ асуулт олон хүнийг догдлуулдаг. Гүн ухаан, шашин, зүгээр л амьдралын туршлага талаас харвал хүний амьдрал эхнээсээ төгсгөлөө хүртэл хэмжигдчихсэн байдаг. Хүн амьдралын замыг туулах явцдаа өөрийн хувь тавилангаа бүтээж байдаг. Эрин зууны шинжтэй үйл явдлаас бусад нь хүний өөрийнх нь гарт бий. Хувь заяандаа хүн болгон нөлөөлж чадна. Эхлэх цэг, дуусах цэг хоёр л хэмжээтэй, түүнээс зайлах аргагүй. Үлдсэн бүгд тухайн хүний өөрийнх нь хөтөлбөрт хувилбар хэлбэрээр агуулагддаг. Хазгай юу, тэгш үү гэдэг өөрөөс чинь л хамаарна.

-Өөрийнхөө чадварыг яаж мэдэх вэ? Эсвэл хуурамч үзмэрчдийг яаж таних вэ?

-Хуурамч шидтэнийг туршилтаар л танина. Хүн болгонд гоц чадвар байдаг. Жирийн сорилт-тест аваад л мэргэлж чадах эсэхээ шалгачихаж болно. Гэхдээ хөгжимчид олон ч Ростропович ганц гэдэг шүү дээ. Жинхэнэ гоц мэдрэхүйтний чадвар мянгад ганц заяадаг. Ихэнх хүмүүс бие махбод, сэтгэл зүйн цохилт гэмтлийн дараа л өөрийн гоц чадвараа мэдэрдэг. Гоц мэдрэхүйтэн гэдэг янз бүрийн суваг дээр тохируулсан өнгөт зурагт л гэсэн үг.

Их олон шидтэн, их олон хуурамчууд гарч байна. Чумак яаж ус цэнэглэдэг байсан тухай ярьж болно. Намайг шинжээчээр урьж байсан. Кашпировскийг гарч ирэхэд би шинжлэх ухааны төвийг тэргүүлж байсан. Анагаахын судалгаа практик хоёр салшгүй. Кашпировскийн үйлчлүүлэгч нь том түшмэлийн эхнэр байсан тул намайг шинжээчээр урьсан. Тэр гоц чадвараа миний дэргэд гаргахыг хүсээгүй. Тэнд байсан санваартныг гаргахыг шаардсан. Ёс зүйн утгаараа туйлын сөрөг байдал харуулсан гэж санагддаг. Эмнэлзүйн ховсыг шоу болгож болохгүй. Энэ бол хүнд туслах агуу хүчирхэг хэрэгсэл. Түүнийг тэрээр мөнгө олох арга болгосон. Хүмүүсийн бие нь муудаж байсан. Ховсчин хүн өвчтөнд туслах ёстой болохоос гай болох ёсгүй. Ялангуяа ийм зүйл дээр бүхнийг зөвшөөрсөн задгай байдлыг халж, хүнд гай болохгүй зүйлийг л хийх хэрэгтэй. Би ховсчны чадвартай, эмчийн ажлаа ховсоор эхэлсэн хүн. Дараа нь шинжлэх ухаан руу шилжсэн. Миний санаачилгаар төв байгуулж, түүнийгээ би удирдаж байлаа. Дайны үед хүн амын сэтгэл зүйг хамгаалах арга зүйн чиглэлээр ажиллаж байлаа. Нийтийг хамарсан сүйрлийн үеийн сэтгэл хөдлөл, айдас, барьц алдалт гэсэн ойлголт байдаг. Би бүх л сүйрлийн үед ажилладаг багийг толголйж байв. Бидний боловсруулсан шуурхай тусламжийн аргуудыг одоо Онц байдлын яам, сүйрлийн анагаах ухаан хэрэглэдэг. Хоёр удаа Чернобыльд ажиллаж, тусгай албад, аврагчдын ажлын чадварыг дээшлүүлж, сандрал түгшүүрээс гаргаж байлаа. Үймээн сандраан дэгдээгч химийн бодис хэрэглэдэг психотрон, психотропын зэвсэг гэгч ойлголт байдаг. Би мэргэжилтний хувьд энэ бүхэнтэй ажиллаж байсан. Чумак мөн л ийм замаар миний гарт орж ирсэн. Түүний усны шинж чанарыг тодорхойлж өгөөч гэж надаас хүссэн. Ус бол хамгийн хүчтэй мэдээлэл дамжуулагч. Түүний мөн чанарыг дэлхийн олон орны эрдэмтэд судалдаг. Ариун усны тухайд бол үнэхээр хүчтэй шинж чанартай. Санваартнууд шившлэгийн хүчээр цэнэглэж чаддаг. Мөн гоц мэдрэхүйн замаар ч цэнэглэж болно. Усны физик чанар хэрхэн өөрчлөгдөж буйг харуулсан туршилтууд байдаг. Чумак өмнөө байгаа усыг хэрхэн цэнэглэх чадвартай нь надад ойлгомжгүй. Сэжиг төрүүлдэг ч Чумакт орлого авчирч байна. Түүнийг яагаад зурагтаар гаргаж эхэлсэн нь миний ярих асуудал биш.

-Михаил Викторович, эмэгтэйчүүд яагаад илүү их гоц мэдрэхүйтэй байдаг юм бэ?

-Эмэгтэйчүүдийг дутуу үнэлэх нь тусгүй гэж тархины үйл ажиллагааг судалдаг мэргэжилтний хувьд хэлмээр байна. Эмэгтэй хүний тархи эрэгтэй хүнийхээс өөр байдаг нь үнэн ч авьяаслаг эмэгтэйчүүд эрчүүдээс олон байдаг. Эмэгтэй хүний бие махбод илүү мэдрэмтгий учраас гоц чадвар илүүтэй байдаг.

-Гоц чадвартнууд хар тамхины донгоос салгаж чадах болов уу?

-Хэн нэг гоц чадвартан, эсвэл эмч хар тамхинаас үнэхээр гаргаж чаддаг байсан бол түүний гадаа олдон мянган хүний дараалал үүсэх сэн. Энэ шалтгаанаар ямар ч гоц чадвартанд бүү хандаарай гэж зөвлөе. Бид тусалж чадахгүйдээ асуудал байгаа юм биш. Энэ бол нийгмийн хүнд асуудал. Тус болж чадах эмч, гоц мэдрэхүйтэн олон ч эмчлүүлэгч маань эргээд л нөгөө орчиндоо очдог. Хүнийг хамаарлаас нь гаргаад, бие махбодыг нь цэвэрлээд гаргангуут түүнийг эмчлүүлэхээр чирч очсон хүмүүс нь өөрсдөө “За гараад ирэв үү? Алив ууя” гэх. Тэгэхээр асуудал нь эмчилж чадах эсэхдээ биш, харин тэр хүн хуучин орчиндоо эргээд очиж буйд байгаа юм.

Газрын баялгийг ганц л удаа ухна, тархины баялгийг насан турш ухна
Хүн төрөлхтний түүхэнд агуу зохион бүтээгч гэдгээрээ мөнхөрсөн Томас Эдисон “Зохион бүтээхийн тулд бөөн хог, ургуулан бодох сайн чадвар хэрэгтэй” гэсэн байдаг. Бөөн хогноос өмнө нь хэзээ ч байгаагүй бүтээгдэхүүн, бүр бизнесийн бүхэл бүтэн салбар хүртэл бий болгож чаддаг нь түүний ургуулан бодох чадвартай салшгүй холбоотой байжээ. Харин өндөр технологийн эрин буюу энэ цаг үед бөөн хог хэрэггүй болж, бөөн санаа үнэд орж байна. Үүний бодит нотолгоо нь Forbes-ын гаргасан жагсаалт юм. Forbes тэрбумын орлого олсон 10 бүтээлийг нэрлэсний тав нь Америкт бүтээгджээ.

1. Мишель Ферреро, түүний гэр бүл. Европ. 10 тэрбум

Санаа: Шоколадыг өглөөний цайны бүрэлдэхүүн хэсэг болгохын тулд бутербродын зориулалттай тосыг шоколадтай болгох.

Феррерогийн гэр бүл Европын шоколад үйлдвэрлэгч томоохон нэгжийн нэг. Ferrero Rocher, Nutella, Tic Tac, Kinder Eggs тэдний брэндүүд.Бизнесээ Азид өргөжүүлж, ялангуяа Хятадын зах зээлд ихээхэн орон зай эзэлсэн.Мишель Ферреро Монте-Карлод, хөвгүүд нь Бельгид амьдардаг.

2. Брэд Хьюз. 5.3 тэрбум $

Санаа: Автозам дагууд хүссэн хүн тээш хадгалуулах автомат хадгаламжийн газар нээх.

Тээш хадгалах чиглэлээр үзүүлж буй үйлчилгээгээрээ Брэдийн Public Storage компани Америктаа хамгийн том. Тэднийх 2 мянган салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг. Үл хөдлөх хөрөнгийн нэгэн компанид топ менежерээр ажиллаж байхдаа энэ санааг анх олж, өөрийн бизнесээ эхлүүлжээ.

З.Лаурен Ральф. 5 тэрбум $

Санаа: жирийн поло цамцан дээр морины дүрстэй шошго нааж, 50 доллараар үнэлэн хэрхэн борлогдохыг нь үзэх.

Бронкст төрсөн Ральф Лаурен алдарт Polo-гоо үйлдвэрлэж эхлэхийн тулд 1967 онд анх 50 мянган доллар зээлжээ. 1994 онд өөрийн компанийн 20 хувийг Goldman Sachs фирмд 138 сая $-аар заржээ.

4. Жефф Бизос. 4,4 тэрбум $

Санаа: Номын дэлгүүр рүү явж цаг алддаг хүмүүсийн цагийг нь хэмнэхийн тулд интернэтээр зарах.

Дэлхийн хүчирхэг виртуаль дэлгүүр болох Amazon.com-ыг үндэслэв. Бизос Техас, Флоридад өссөн бөгөөд их сургууль дүүргээд Уолл-стрийтэд ажиллаж байв. Тэгээд гучин насандаа амьдралын том эргэлт хийхээр зориглон интернетээр ном зарж эхэлжээ. Анхны оффис нь Сиэтлийн нэгэн гарааж байв. Жефф 1997 онд тэрбумтан болжээ.

5. Тай Уорнер. 4,5 тэрбум $

Санаа: Энхрий сайхан нэртэй бяцхан зөөлхөн хулганан тоглоомыг цуглуулгын үнэт зүйл болгохын тулд маш цөөхнөөр үйлдвэрлэх.

Уорнер Бинни нэрт хулганыг үйлдвэрлэж, хүү нь энэхүү зөөлөн тоглоомыг зарахын тулд сургуулиа хаяжээ. Бинни хулгана 1986 онд гарч ирэнгүүтээ адил төстэй бүтээгдэхүүнүүд дундаа тэргүүлж эхэлжээ. Уорнер тэндээс олсон ашгаа үл хөдлөх хөрөнгө болгож, Нью-Йоркийн хамгийн үнэтэй, нэг өрөө нь хоногийн 30 мянган долларын зочид буудлыг бариулжээ.

6. Калео Ювидиха, Тайланд, 3.1 тэрбум $. Дитрих Матешиц, Австри. 3,1 тэрбум $

Санаа: Тамирчид, шөнийн амьдралд дурлагсдад зориулж сахар-кофейноор В витаминаар баялаг, эрч хүч нэмдэг ундаа хийж зарах.

Ювидиха, Матешиц хоёр Red Bull-ээ байгуулж, спортоор хичээллэж, идэвхтэй амьдралаар амьдрагч залууст зориулсан энергийн ундаа хийж эхлэв. Энэ ундааны жилийн борлуулалт 3.4 тэрбум $-т хүрсэн байна. Энэ брэндийг хоёул 49:49 хувиар эзэмшдэг. Уралдааны “Формула 1″, хөл бөмбөгийн Red Bull Salzburg , мөн New York Red Bulls гэсэн хоёр багийн эзэд. Ювидиха нь хувийн тай эмнэлгийн сүлжээтэй. Мөн Тайландад энергийн ундаа үйлдвэрлэгч, 170 сая долларын өртөгтэй TC Pharmaceuticals компанитай. Матешиц нь агаарын тээвэртэй холбоотой бизнес төслүүд хэрэгжүүлдэг.

7. Марио Моретти Полигатто. Итали. 3 тэрбум $

Санаа: хүмүүсийн хөлийг хуурай, шивэргүй байлгах зорилго бүхий бяцхан нүхнүүдтэй өсгий бүхий гутал үйлдвэрлэх.

Geox shoes компанийг үндэслэгч. 1994 онп Невадад ууланд авирч явахдаа “амьсгалдаг” гутал хийх санаагаа олжээ. Тэр үед маш халуун байсан болохоор хөл нь их хөлөрч, кроссовканыхаа уланд нүх гаргахад хүрсэн байна. Тэгээд санаагаа Nike-д зарах гэсэн боловч тэд төслийг нь тоож харсангүй.

Өдгөө Мариогийн өөрийнх нь фирм жилд 16 сая хос гутал борлуулж байна. Ромын пап хүртэл түүний үйлчлүүлэгч.

Тэрээр үнэтэй машин, араб адуу, хуучин мотоцикль зэргийг сонирхон цуглуулж, чөлөөт цагаараа нүдний шил засах хообийтой.

8. Жеймс Дайсон. Англи. 1,6 тэрбум $

Санаа: Тоосыг 320 км/цаг, түүнээс дээш хурдтайгаар сорох, тоосоо гадагш алддаггүй тоос сорогч бүтээх.

1993 онд Англид анх танилцуулсан тоос сорогчоо 5127 удаа хийж үзэж байж бий болгожээ. Дайсоны DC12 загварын тоос сорогч хамгийн сайн тоос сорогчтой гэгддэг Японы зах зээлд хүч түрэн орж, Sharp, Sanyo-г нь борлуулалтаараа гүйцээд байна.

9. Ханс ба Поль Райгели, ХБНГУ. 1,5 тэрбум $ (тус бүр)

Санаа: Амтлаг, янз бүрийн хэлбэртэй зажилдаг чихэр хийх.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа ах дүү хоёр гэр бүлийнхээ чихрийн үйлдвэоийг дахин сэргээсэн байна. Одоо тэдний хүүхдүүдийн жилийн эргэлт нь 2 тэрбум $ болоод байгаа юм. Чихрийн төрөл зүйлийг ихэвчлэн Ханс бодож олдог. Тэрээр комикс ном уншиж, хүүхэлдэйн кино үзсэнийхээ дараа ихэвчлэн шинэ санаа бодож олдог.

10. Говард Шульц, 1,1 тэрбум $

Санаа:Америкийн өнцөг булан бүрт кофены дэлгүүр ажиллуулах

Кофейны хаан, Starbucks сүлжээний эзэн Шульц Бруклинд өсч,  Умард Мичиганы их сургуульд сурсан. Нью-Йорк анх ирээд шведийн аяга, сав суулга зардаг байжээ. Италид жуулчилж явахдаа экспрессо зардаг бар нээх хүсэлд автсан ч боссууд нь “Үгүй” гэсэн хариу өгчээ. Тэрээр 1985 онд өөрөө уг бизнесийг эхлэхээр зориглож, 1992 онд өөрийн компанийн үнэт цаасыг нийтэд худалдаалж эхлэв. Өнөөдөр түүний 12 мянган цэгээр долоо хоногт 40 сая америк хүн үйлчлүүлж байна.

Б.Галаарид (“Гэрэлт Цалиг” сонин )

Sunday, October 11, 2009

Мэдлэгийг мөнгө болгож, бүтээгдэхүүндээ мэдлэг шингээж байж Монгол хөгжинө
Эрдэмтэн зохиолч Л.Түдэв монголчууд дэлхийн хөгжлийг хөөж гүйцэхгүй бол угтаж тосон зам нийлье гэсэн нэгэн уран санааг хэдэн оны жилийн өмнө бичиж билээ. Энэ бол зүгээр нэг гоё үг биш, ерөөсөө бид богино хугацаанд хурдтай хөгжье гэвэл хөгжлийн стратегиа эргэн харж өөрчилж, бусдын яваагүй зам харгуйгаар дөтлөн тэдэнтэй алхаа нийлүүлье гэсэн маш прагматик санаа гэж би ойлгосон. Уг нь монголчуудын их тэсрэлтийн үе болох арвангурав, арвандөрөвдүгээр зуунд гадаадын улс орныг тэгшитгэн түвшитгэх, байлдан дагуулах цэрэг дайны үйлд ихэд хэрэглэдэг байсан арга л даа. “За, монгол цэргүүд тэрүүгээр тэрүүгээр яваад энд иртэл тэдэн сар, төдөн хоног болно” гэж нөгөө талынхан тооцоолчихоод аажуу уужуу сууж байтал нь нөхдүүд газрын бартаа, уулын өндрийг үл тоон зам товчлоод гэнэтхэн ороод ирдэг байж. Технологийн хөгжил асар их боломжийг дэлхийн улс орон болгон, хүн бүрт адил тэгш олгосон энэ цаг үед ингэж амдаж тосох боломж бидэнд үнэхээр бий. Хэдэн жилийн өмнө цахим ертөнцийн эчнээ танил болж, аутсорсинг, инновац, мэдлэгт тулгуурласан эдийн засаг, виртуал ертөнц гэхчлэн тухайн үедээ шинэлэг агаад ер бусын сонин сэдвүүдээр мэдээлэл, санал солилцож явсан блогч анд маань саяхан намайг нэгэн хүнтэй танилцуулж, хөгжлийн сэдвээр ярилцахыг санал болголоо. Шинэ танилыг маань Булгаагийн Ганбат гэдэг. Түүнийг сонсож, түншиж хэсэгхэн зуур хөөрөлдөөд салсны дараа хийж буй ажлынхаа талаар ярьж байхдаа энэ залуу нийт монгол хүний нийтлэг сайхныг эрэлхийлж, түүнд хүрэх арга замаа олчихсон мэт нүдэнд нь гэрэлтэж байсан гал сэтгэлээс ер гарсангүй. Эцэст нь түүний ярьсныг уншигчидтайгаа хуваалцахгүй байх нь дэндүү аминчхан хэрэг хэмээн шийдэж эдгээр мөрийг бичиж сууна. Уг нь би асуулт тавиад л, ярилцагч маань түүнд хариулсан уртын урт ярилцлага хийж болох л байх. Гэвч түүний сэтгэлд хадаатай явдаг бодлуудыг түүвэрлэн хүргэх нь илүү өгөөжтэй гэж шийдэв.

Манай Монгол Улс зах зээлийн эдийн засаг руу шилжих шилжилтийг их буруу эхэлсэн юм. Зах зээл өөрөө бүхнийг зохицуулна, эрэлт нийлүүлэлтийн зарчмаар бүх зүйл аяндаа цэгцэрч хөлөө олоод явчихна гэсэн үзэл бодол давамгайлж байсан. Үүнээсээ болоод хорь шахам жил ямар ч бодлого, төлөвлөлтгүй явчихсан. Үр дүн нь тодорхой. Хэдхэн жилийн өмнө батлагдсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг эс тооцвол бидэнд хөгжлийн үзэл баримтлал гэж байсангүй. Яаж хөгжих вэ, хаашаа ямар замаар явах вэ гэдэг тодорхой бодлого байх хэрэгтэй биз дээ. Хөгжлийн тодорхой цэгт хамгийн шулуун замаар явж очих нь мэдээж хамгийн сайн арга. Гэхдээ манайх шиг геополитикийн өвөрмөц орчин, уудам нутаг, цөөн хүн ам, 50 сая толгой мал, ихээхэн газрын баялаг бүхий оронд тохирох өөрийн гэсэн зам хэрэгтэй. Стратегийн үүднээс зарим зорилгод шулуун замаар, зарим зорилгод тойруу замаар хүрэхээс өөр аргагүй. Өөрөөр хэлбэл уран нүүдэл хэрэгтэй. Тэгэхээр үүнийг хэн тодорхойлох вэ? Төлөвлөгчид үү? Үгүй. Стратегичид л тодорхойлно. Төлөвлөгч хүн бол хэзээ ч стратегич байдаггүй.

Аж үйлдвэрийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг оноор нь гаргасан үзүүлэлт энэ байна. Өнгөрсөн хоёр жилд л гэхэд манай боловсруулах үйлдвэр ДНБ-ий 6.1 хувийг эзэлжээ. Уул уурхай, олборлох үйлдвэр тэгэхэд бараг гучин хувийг эзэлж байна. Тэгэхээр бид боловсруулах үйлдвэрээ хөгжүүлж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн зах зээлд гаргахгүй бол хэзээ ч олигтой хөгжихгүй. Түүхий эдийн үнийг глобал зах зээл л тодорхойлдог. Харин бүтээгдэхүүний үнийг үйлдвэрлэгчид тогтоодог. Тэгэхээр зэсийн баяжмал гаргахад үнийг нь гадаад зах зээл тогтоож өгөөд, бид тэр үнээр нь л борлуулна. Харин боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн болгож гаргавал үнээ бид өөрсдөө тогтооно. Нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнээ өөрийн хүссэн үнээр зарна. Энд л зарчмын ялгаа, бас бидний алдаа байгаа юм.

Гадаад зах зээлээ зөв тодорхойлж бүтээгдэхүүн үйлдвэрлэе л дээ. Жишээ нь, өнөөдөр Хятадын нийт хүн амын 10 хувь нь сард 2000$-оос дээш орлоготой хүмүүс байна. Өндөр хөгжилтэй оронтой харьцуулахад жирийн мэт боловч хэрэглээ нь дундаж хятад хүнийхээс хавьгүй илүү чанаржсан 120 сая хүн байна гэсэн үг. Энэ 120 сая хүн экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэхийн тулд гадаадаас мах, төмс импортлож байна. Энэ чинь том зах зээл биш гэж үү? Бид өөрийн хэрэгцээнээс илүү үйлдвэрлээд энэ зах зээл рүү нэвтэрч яагаад болохгүй гэж?

Малайз улс хөгжлийн өнөөгийн түвшинд хүрэхэд нефтийн үйлдвэрлэл чухал үүрэг гүйцэтгэсэн. Экспортод түшиглэн хөгжилд хүрсэн. Гэтэл нефтийнх нь нөөц 3-5 жилийн дараа дуусна. Тэд манай нефть дууслаа гээд халаглаад сууна уу? Үгүй, тэд энэ хугацаанд бий болгосон баялагтаа түшиглээд дараагийн хөгжлийн сууриа тавьж байна.

Дэлхийн эдийн засгийн хямралын үеэр АНУ автомашины үйлдвэрлэлээсээ үндсэндээ татгалзаж, ихэнх үйлдвэрээ зарж байна. Асар олон салбарыг араасаа чирсэн, ажиллах хүчний нүсэр том багтаамжтай энэ салбараасаа АНУ яагаад татгалзав? Хөгжлийн бодлогоо нэгэнт тодорхойлчихсон, тэргүүлэгч гүрэн байх байр сууриа бэхжүүлэхийн тулд аж үйлдвэрийн ийм том салбараас татгалзаж, технологийн бүр өндөр түвшний үйлдвэрлэл рүү хандаж байна. Технологийн давуу тал бүх юмны давуу тал гэдгийг тэд аль эрт ойлгочихсон учраас нэгэнт эдийн засгийг чирэгч салбар биш болсон автомашины үйлдвэрлэлээсээ татгалзаж байна. Бид ч гэсэн ийм л түвшинд сэтгэж, ажиллах ёстой.

Социализмын үед оросууд Монгол Улсыг 1988-2005 онд хөгжүүлэх төлөвлөгөөг иж бүрнээр нь хийж, бүр биотехнологи, геотехнологи, химийн аж үйлдвэрийг хөгжүүлэх асуудлыг тусгачихсан байсан юм билээ. Гэтэл бид одоо илүү нээлттэй орчинд, илүү мэдээлэлтэй, боломжтой нөхцөлд байгаа мөртөө бодлогоо зөв тодорхойлж, хэтийн болон дунд хугацааны стратегиа оновчтой сонгоогүйгээс өрсөлдөх чадварын индексээр дэлхийн 135 орноос 117-д нь л нэг юм явж байна. Аймгуудаас гэхэд Өмнөговь аймаг л 300 гаруй эрдэмтэн судлаач дайчилж байж суурь судалгаагаа дэлхийн стандартаар хийж чадлаа. Бусдад нь алга. Гэтэл энэ чинь аймаг бүү хэл компани болгонд байх ёстой эд. Хөгжил эндээс л эхэлнэ.

Өвөг дээдэс маань бидэнд Оюутолгой, Тавантолгой гээд байгалийн асар их баялгийг өвлүүлж үлдээсэн нь факт. Үүнийг бид ашиглах ёстой. Гэхдээ яаж? Хүний нөөц, дэд бүтэц, технологи, үндэсний аюулгүй байдал гээд олон асуудалд бодлогоор хандах ёстой. Эдийн засгийн бүтээмж өндөр, экологийн хувьд хоргүй, хамгийн гол нь сүүлийн үеийн, дэвшилтэт залуу технологи хэрэглэхийг бид бодлогоор шаардах ёстой байсан. Ер нь хөрөнгө оруулагчийн санал болгосон технологийг биш, өөрсдийн судалж нягталсан технологийг зөвшөөрдөг хэлбэр рүү бид цаашид шилжих ёстой.

Технологи бол хүнтэй л адил төрж, өсч, өтөлдөг. Нэг технологиос олсон баялгаар илүү үр дүнтэй өөр нэг шинэ технологийг боловсруулж байдаг. Тиймээс технологийн хувьсалд мэдрэг байж, түүнийг судалж, авч хэрэгжүүлж чадвал бид амархан хөгжинө.

Монгол Улс хөгжье гэвэл инновацийг хөгжүүлэх хийх хэрэгтэй. Үүний тулд асар олон зүйлийг өөрчлөх хэрэгтэй байна. Шинэтгэл хийхийн тулд яаж хийх эрх зүйн орчныг нь бүрдүүлж, юу хийх бодлогоо гаргаж, түүнийг хийх хүмүүсээ бэлдэж, одоо байгаа институцийн тогтолцоог өөрчлөх ёстой.

Өнөөдөр бид шинжлэх ухаандаа жилд төсвөөс 16 орчим тэрбум төгрөг зарцуулж байна. Эрдэм шинжилгээний 60-аад хүрээлэн, арваад их дээд сургууль, 2000 орчим судлаач ажилтан энэ мөнгөөр жилд 400 гаруй төсөл хэрэгжүүлж үр дүнд нь 150 орчим шинэ патент санаа, бүтээл бий болгодог. Харамсалтай нь эдгээр 150 патентуудыг хэн ч лицензийн гэрээгээр авч ашиглахгүй байгаагаас эдийн засгийн эргэлтэд орж мөнгө болж чадахгүй байна.

Мөнгийг мэдлэг болгохыг шинжлэх ухаан гэдэг л дээ. Гэхдээ тэр мөнгөөр бий болсон мэдлэгийг эргүүлээд мөнгө, баялаг болгох механизм нь ажиллахгүй байна. Уг нь инновац гэдэг чинь л мэдлэгийг мөнгө болгох ажил юм шүү дээ. Мэдлэгийг мөнгө болгодог аж үйлдвэр, үйлдвэрлэлийг эрхлэгч энтерпренерүүдийг бий болох хэрэгтэй байна. Тэгэхээр ийм мэдлэгт суурилсан эдийн засгийн үндсийг тавих боломжтой бөгөөд үүнд төр гол үүрэг гүйцэтгэж, үндэсний хөгжлийн цогц бодлого, стратегиэр хангаж өгөх ёстой.

Бизнесийн салбарынхан ч гэсэн нэг технологи оруулж ирээд элтэл нь мөлхүүлдэг идэвхгүй хэрэглэгч биш, технологийн шинэчлэлийн хойноос эрчтэй хөөцөлддөг энтерпренерүүд болмоор байна. Жишээ нь, манай гол түүхий эдийн нэг ноолуураар франц, италиуд бизнес хийж байна. Үндэсний үйлдвэрлэгчид маань ноолууран бүтээгдэхүүнээ “бөөстдөггүй” болгож, өнгө, загварыг нь шинэчилж, тэднээс илүү гарахын тулд судлаач, зохион бүтээгч, инженерүүдтэй яагаад хамтран ажиллаж хичээж болохгүй гэж.

Сүүлийн хориод жил манай улсын явж ирсэн замыг харахад “Алт”, “Ноос”, “Зэс” хөтөлбөр ч гэдэг юм уу, чиглэл чиглэлийн хоорондоо уялдаа муутай их олон хөтөлбөр хэрэгжүүлсэн байдаг. Үе үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрүүд богино настай, засаг солигдоход концепц нь өөрчлөгддөг, тэргүүлэх чиглэл нь солигддог, залгамж чанаргүй, тууштай биш байсан нь хөгжилд ихээхэн садаа болж байв. Тэгэхээр хөгжлийн тэргүүлэх салбарыг оновчтой тодорхойлж, уялдаа холбоог нь хангаж өгөх асуудал нэн чухал байлаа. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороог байгуулсны чухам учир үүнд л байгаа юм.

Бүтээгдэхүүний технологийн агууламж гэж ойлголт байдаг. Өндөр, дунд, нам технологийн бүтээгдэхүүн нийт бүтээгдэхүүний хэдэн хувийг эзэлж байна вэ гэсэн үг. Харамсалтай нь өнөөдөр манайд өндөр технологийн ганцхан үйлдвэр байна. Гэхдээ энэ бол эхлэл. Био, нано, мэдээллийн технологид түшиглэсэн аж үйлдвэрийг хөгжүүлж, мэдлэг, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, энэ салбарт ажиллах аж ахуйн нэгж, хүмүүсийн тоог нэмэгдүүлэх нь хөгжлийн гарц. Үүнийг шийдвэр гаргагчид, улс төрийн намууд ойлгож байна уу, үгүй юу гэдгээс энэ салбарын хөгжил ихээхэн хамаарна. Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөрийг Засгийн газар хэдхэн хоногийн өмнө баталсан нь нэг том алхам. Инновацийг хөгжүүлэх хууль эрхзүйн орчныг бүрдүүлж өгөх ёстой хэд хэдэн хуулийг УИХ батлах гэж байгаа нь бас л нэг алхам. Өөрөөр хэлбэл тогтолцоо бий болгох хөрс суурь бий болох гэж байна. Үндэсний баялгийг яаж максимум хэмжээнд хүргэх вэ гэдэг стратегийг бол Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо нэгэнт гаргаж эхлээд байна. Хэрхэн хүлээж авч, хэрхэн ажил хэрэг болгоход төрийн оролцоо, хувийн хэвшил, иргэдийн идэвх чухал үүрэгтэй.

Ярилцагч Б.Ганбат хэмээх залуухан эрийн сэтгэлийн гүн рүү өнгийвөл ийм л бодол, итгэл тээж явах аж. Тэрээр Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны Шинэтгэлийн бодлогын газрын даргаар ажилладаг. Инноваци, Өндөр технологийн аж үйлдвэр, венч капитал, шинжлэх ухааны парк, өрсөлдөх чадвар гэхчлэн олон зүйлийн талаар ярьж, Монгол Улс, монгол хүн дэлхийд нэрээ дуурсгах боломж асар их байгаа талаар сонирхолтой яриа өрнүүлснийг нь энэ удаад азная. Улс орны хөгжлийг түргэтгэх олон аргаас хамгийн урныг нь олж, богино хугацаанд урагш цойлсон орон болгохсон гэсэн стратегич хүний хорхойсол нь миний Монгол хөгжинө өө гэсэн итгэлийг эрхтгүй төрүүлж байна лээ.

Б.Галаарид (“Зууны мэдээ” №236. 2009.10.09)

Thursday, October 08, 2009

Шидтэнүүдтэй учраад үнэнийг ухаарсан түүх
Болгарын алдарт үзмэрч Вангаг амьд сэрүүн ахуйд Оросын академич Наталья Бехтерева түүнийг гоц чадварын учрыг олох шинжлэх ухааны зорилготойгоор очжээ. Ванга түүнтэй уулзмагцаа “Намайг судалж шинжлэхээр ирснийг чинь би мэдэж байна. Чи өөрөө өөрийгөө догдлуулаад байх юм. Сандрах хэрэггүй. Бүх зүйл сайн сайхан болно” гэж хэлэв. Тэгээд нэг эгч чинь эдгэршгүй өвчтэй юм байна гэжээ Үнэхээр түүний нэг эгч нь архаг өвчтэй юмсанж. Ванга дараа нь нөхрийнх нь тухай асуулаа. “Нөхөр маань зүгээр ээ. Ленинградад байгаа” гэтэл Ванга нүүрээ үрчийлгэснээ “Тэр ямар нэг асуудалтай л байна даа. Бараг харагдахгүй юм” гэж үглэжээ. Жилийн дараа Бехтеревагийн нөхөр нас барсан байна.

Наталья Бехтерева нь алдарт Тархи судлалын хүрээлэнг удирддаг, академич хүн юм. Тэрээр гоц мэдрэхүйтний мөн чанарын тухайд “Худлаа цэцэрхэлгүй үнэнийг хэлэх нь дээр. Энэ бол орчин үеийн шинжлэх ухааны ямар ч аргаар тайлж болшгүй зүйл. Ирээдүй бидэнд нэгэнт өгөгдчихсөн, одоо оршин буй зүйл гэж хэлж болно. Илүү нарийн томъёолол өгөхийг одоохондоо хүлээзнэмээр байна. Яагаад гэвэл тархи судлалын чиглэлийн шинжлэх ухааны ололтууд асар их болохоор энэ асуудлыг ил болгох ямар нэг нээлт хийгдэх ч юм бил үү” гэсэн байдаг.

Шашны мунхруулагч чанарыг илүү сайн нотлохын тулд социализмын үед МАХН-ын Төв Хорооны даалгавраар манай нэгэн эрхэм Төвдийг зорьжээ. Түүнийг нэгэн лам хүлээж авсан байна. Шашны талаар манай хүн байр сууриа илэрхийлээд нөгөө ламтан энэ талаар ямар бодолтой байгааг сонирхжээ. Лам хариу хэлэхийн оронд харсаар байтал долоовор хуруугаа сүмийн хана руу далд ортол шургуулжээ. Тэгснээ “Танай шинжлэх ухааны хэлээр тайлбарлая. Ертөнцийн бүх зүйл молекул бүтэцтэй. Миний бие, энэ хана, энэ агаар гурвын молекул нь нягт сийргээрээ л ялгаатай болохоос уг чанартаа нэг л зүйл юм. Тэгэхээр бид хоосон чанарын ачаар энэ ялгааг арилгаж чадах ухаанд л суралцдаг” гэсэн утгатай зүйл ярьжээ. “Та тэгвэл наад ханаараа нэвт гараад явчихаж чадах уу?” гэж асуувал “Мэдээж” гэж хариуллаа. Хэсэг хөөрөлдсөний дараа ламтан сүмийн дотор, гадна талыг зочиндоо сонирхуулах юм болоод явчихаж. Сүм нь гаднаас ордог ганцхан хаалгатай бөгөөд ламтан зочиндоо бүх зүйлийг үзүүлснийхээ дараа “Хоёулаа дотор уулзъя. Та энэ хаалгаар орж бай” гэсэн байна. Түүнийг босгоор дөнгөж давтал ламтан хэдий нь дотор орчихсон түүнийг угтаж авахаар зогсч байжээ. “Та хаагуур хэдийдээ ороод ирэв ээ?” гэж асуутал “Би хана нэвтлээд л ороод ирлээ. Надад ямар ч хаалга үүд хэрэггүй” хэмээв. Ийнхүү материалист үзлийн үүднээс шашны харанхуй бүдүүлэг байдлыг илчлэхээр зорьж очсон эрхэм төлөөлөгч маань буддын шашны шидлэг чанарыг гайхсаар эргэн ирсэн гэдэг.

Б.Галаарид (“Гэрэлт Цалиг” сонин)

Monday, October 05, 2009

Монголчуудын бөө тодруулах, холбох ёсны алдаа, оноо
Хүн төрөлхтний балар эртний нийтлэг шүтлэг болох бөө мөргөл цагийн аясаар янз бүрийн шашинд зайгаа тавьж, шахагдсаар өдгөө тун цөөхөн газар үлдэж хоцроод байгаагийн нэг нь Монгол юм. Гэхдээ Монголд ч гэсэн энэ шүтлэгийг хавчин шахах оролдлого үе үе хийгдэж байсан түүхийг мөшгөвөл нэлээд эрт үе рүү хөтөлнө. Энэ өгүүллийн зорилго нь өөр тул үүнийг үл өгүүлэн өнөөдөр тулгамдсан асуудал болоод байгаа бөө тодруулах, холбох ёсны тухайд ярья.

Монголчууд социализмын торноос мултарч, үзэл суртлын хүлээс нь тавигдсаны дараахан буюу 1990-ээд оны дунд үеэс бөө мөргөл эргэн сэргэх хандлага хүчээ авсан ч үндсэндээ буриад, дархад хоёроос бусдад нь бөө мөргөлийн зан үйл мартагдсан учраас учир битүүлэг зүйл их байлаа. Гэвч Монголын бөө мөргөлийн талаар шинжлэх ухааны анхны бүтээл хийсэн Дорж Банзаров “Бөөг бүрмөсөн устгахын тулд өөр их зүйл хийх хэрэгтэй болно. Тэрээр тийм ч амар устаж үгүй болохгүй, эрдэм боловсролтой ард түмэн, догшин ширүүн байгалиар түүний ирээдүй хамгаалагдана”1 гэж бичсэн нь үнэн болж өнөөдөр бөө тодруулах, онгодтой нь холбох зан үйлийн талаар нэлээд тодорхой ярих боломж бүрдээд байна.

Бөө мөргөл эргэн сэргэх үед бөө тодруулах зан үйлийг амьдрал дээр ихээхэн дэлгэрүүлсэн хүн бол Дорнодын алдарт зайран, олноо Баавай хэмээн хүндлэгдсэн Цэрэн билээ. Тэрээр газар газрын шавь нараа бөө болгохдоо буриад ёсыг голлон барьж байсан нь шанар хийх зан үйлээс нь тодорхой харагддаг. Буриад бөө нь шарын шашинтай гүнзгий холбогдож, уншлага тарни, сахиус шүтээн, зан үйл нь хүртэл нэлээд холилдсон учраас эртний их онгодтой бөө нар, ялангуяа халх бөө нарт буриад бөөгөөр холбуулах нь төдийлөн зохимжгүй болох нь сүүлийн үеийн судалгаанаас харагдаж байна. Тэгээд ч одоогийн буриад бөө нь шавь сургалтын хэлбэртэй, бөө тодруулах, замчлах зан үйл нь нэлээд бизнес сүлжээ шинжтэй болчихоод байгаа юм. Бөө болгох шавь сургалтын стандарт энд нэгэнт бий болсон гэж хэлж болно.

Бөөгийн тухай гарын авлага болгохуйц ном бүтээлийн тухайд Ч.Далай, Б.Ринчэн, С.Бадамхатан нарын судалгааны бүтээлүүд нэгэнт байсан бөгөөд 1998 онд эрдэмтэн доктор О.Пүрэвийн “Монгол бөөгийн шашин” хэмээх томоохон бүтээл хэвлэгдсэн юм. Тэрээр энэ бүтээлийнхээ нэг бүлгийг бөө болох ёсонд зориулсан нь тухайн үедээ тун чухал хэрэглэгдэхүүн болж байв. Бөө болох хүн лус, савдаг, онгодтой нөхцөх үйлийн үр, багш шавийн барилдлага, бөөгийн зам заах ёс зэргийг доктор О.Пүрэв нэлээд дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Гэхдээ энд дурдагдсан зан үйлүүд нь зөвхөн судалгааны хүрээнд олдсон мэдээллүүд атал монгол бөөгийн нийтээрээ дагаж мөрдөх зүйл мэтээр ойлгуулж, тийм байх ёстой, тэгэх ёстой гэсэн заавар, стандарт тогтоохыг оролдсон нь бөө сонирхогч, бөө бологчдод буруу ойлголт төрүүлэхүйц болжээ. Тухайлбал, “…шавийн байгаа гал голомтноос хэн нэгэн шийдвэрлэгч хүн багшаар тодорсон бөөд очиж “Та манайд очиж хүний зам зааж цагаан мөрөө хайрла” гэх мэт үг хэлээд аяга дүүрэн сүүг алд цэнхэр хадагтай бариад”2 гэх мэтээр хэлэх үг, хийх үйлдлийг нь хүртэл нэгбүрчлэн зааж бичсэнийг учир мэдэхгүй хүмүүс хадаг барих чинь хаанаас хэдийд нэвтэрсэн ёс билээ гэхчлэн нарийн нягтлалгүйгээр ёсчлон гүйцэтгэх гэж хичээж л таарна. Эндээс л стандарт үүсч байгаа юм. Зүй нь “ Бөө бөөгийн буулт өөр, бүжин туулайн дэгдэлт өөр” хэмээх цэц үг дан ганц бөөгийн буултын тухайд биш, ерөөсөө монгол бөөгийн зан үйлийг нийтэд нь илэрхийлсэн, монгол бөөд аливаа нэгэн стандарт байдаггүйг хэлсэн хэрэг юм.

Аль ч газрын бөө болох хүний онцлох шинж нь бөөгийн өвчнөөр өвдөх явдал байдаг. Ингэж өвдсөн хүн орчин цагийн эмнэлгээр явахад онош нь үл тодрох, эсвэл нэг өвчнийг нь эмчилж эдгэрүүлэвч өөр нэгээр өвчлөх зэргээр шаналгадаг. Энэ нь чи бөө болох ёстой гэж тэнгэрээс өгч буй дохио юм. Үүнийг мэдэхгүй байх, мэдсэн ч эс тоовол үхлээр төгсдөг. Мөн бөө болох ёстой хүний санасан хэрэг, сэдсэн ажил нь бүтэхгүйтэн үргэлж унаж босч, орон шоронд ортлоо дордох нь хүртэл бий.

Бөөгийн өвчний илрэх байдал нь сэтгэл мэдрэлийн өвчинтэй илүү төстэй. Хий юм харна, сонсоно, татаж унана. Ийм жишээ ном сударт үй түмээрээ бичигдсэн байдаг. Тухайлбал эртний нэгэн бөө “Би хорин насандаа өвдөж, бусдын хараагүйг нүдээрээ харж, сонсоогүйг чихээрээ сонсож эхэлсэн. Хүмүүс надад итгэхгүй доог тохуу болгоно гэж айсандаа би арван жил хэнд ч хэлэлгүй тэссэн. Эцэст нь хүчтэй өвдөж үхлийн аюул гарцаагүй нүүрлэсэн.Тэгээд бөөлж эхлэнгүүт дээрдсэн юм. Одоо ч гэсэн бөөлөлгүй удвал бие эвгүйрч өвддөг”3 гэсэн байдаг.

Гэхдээ хий юм харж сонссон, хүнд өвдсөн, татаж унасан бүхэн бөө болох ёстой гэсэн үг биш. Хараал хорлол, хий юмтай нөхцөх, зүгээр өвдөх зэргээс болж ч болно. Иймд эхлээд юунаас болов гэж учир шалтгааныг тодруулах хэрэгтэй. “Хараал хорлол нь биежиж, мэдрэмж нь хурцадсан хүнийг бөө болох хүн байна гэж эндүүрэн ажил ундруулж, эцэст нь нөгөө хүн нь хараалаасаа салан ямар ч мэдрэмжгүй нэгэн болж хэн хэн нь гайхшаа барчихсан байсан”4 тухай би өмнө нь нэгтээ бичиж байсан.

Орчин цагийн өнгө мөнгөнд шунасан бөө нэрт зарим хүмүүс ийм өвчин зовлонд унагсдыг, хараал хорлолд шаналагсдыг яг л торонд нь ороолдох ялаа шумуулыг отсон махчин аалз мэт хүлээж байдаг болсон нь тодорхой байна. Миний дотнын анд Х-тэй яг ийм явдал тохиолдсон юм. Тэрээр хэсэг хүмүүс бөө бөөлүүлэхэд нь унаа тэргээрээ үйлчилж явтал “Тэр залуу хүрээд ир” хэмээн нөгөө бөө нь дууджээ. Тэгээд нэр жилийг нь асууснаа “Пөөх, чи чинь бөө болох ёстой хүн байна. Ямар хэнэггүй нөхөр вэ. Ингэж яваад үхвэл яана, чи” хэмээн загнажээ. “Би эрэгтэй шавьгүй хүн байгаа юм. Эндээс нэг том зайран олоод авлаа. Удахгүй би хөдөө явж уул хайрхад тахихдаа чамайг дагуулж явж бөөлүүлнэ Юм хумаа бэлд” гэж тулгав гэнэ. Мөрөөрөө явж байгаад бөө болчих шахсан нөхөр маань нүд нь орой дээрээ гарчихсан давхиж ирлээ. “Чи энэ бөө мөөг сонирхдог хүн байна. Хэлээд өг. Ийм юм байж болох уу?” гэхэд нь нэг биш, нэлээд хэдэн хүн дээр очиж асуу гээд явуулсан минь бүр гай болжээ. Очсон бөө болгон нь барьж авч шавиа болгох гээд сандаргаж, нөхөр ч сүүлдээ дүрдээ итгэн хувцас хэнгэрэг бэлдэх юм болоод явчихлаа. Нэлээд сайн гэгддэг үзмэрч бүсгүй түүнд тийм юм байхгүй, цаадуул дээрээ дахиж очилгүй хаячих гэж хэлээд ч, ах дүүс нь дургүйцээд ч нэмэр болсонгүй. Нэлээдгүй хөл болж, ихээхэн мөнгө зарлагадаж явж бөө болсон Х маань дахиад надтай холбогдсон юм. “Энэ нэг л биш ээ. Чи нэг хүрээд ирээч” гэнэ. Яваад очтол шинэхэн бөө маань хувцас хэрэглэлээ өмсөн бөөлж үзүүллээ. Хэнгэргээ дэлдэж байтал төд удалгүй онгод суув бололтой намс хийгээд явчихлаа. Цай барьтал өлсөж ундаасаж үхэх гэж буй аятай хахаж цацан залгилчихлаа. Өмнө нь барьсан идээ будаанаас ам руугаа базан чихэж, заримыг нь өвөр түрий рүүгээ ч хийж байх шиг. Мэндийн үгэнд ганц хоёрхон үгээр хариулаад өөр юу ч ярихгүй юм. Тэгснээ архи нэхэж байна. Өгөөд л байвал уугаад л байх шинжтэй. Ямар ч шидгүй гайтай “онгодыг” нэлээд юм болж байж буцааж мордуулав.

Дараа нь бид хоёр түүнийг анх хэрхэн холбосон, юу болсон талаар ярилцлаа. Багш нь онгодоо оруулж ирээд л “Одоо чиний онгодыг дуудаж биед чинь оруулна” гэж хэлээд дэргэдээ хэнгэрэг дэлдүүлэн суулгатал орж ирсэн онгод нь энэ аж. “Ингээд онгод суучихлаа. Ойр ойрхон бөөлж байгаарай” гэсэн гэнэ.

-Чиний энэ онгод чинь хэдий үеийн ямар гээч онгод вэ?

-Мэдэхгүй. Аавын талаас л гэсэн.

-Багш чинь чиний энэ онгодыг өөрийн биед оруулж чамтай яриулаагүй юм уу?

-Үгүй.

-Хувцас хэрэглэл чинь ямар байхыг хэн хэлж өгсөн юм бэ?

-Багш л бүгдийг нь мэдээд, хийдэг хүмүүсээрээ хийлгэсэн. Би мөнгийг нь л өгсөн.

-Дуудлагаа яаж олж авсан юм бэ?

-Багш хэлж өгч цээжлүүлсэн.

-Чамтай цуг өөр хүнийг холбосон уу?

-Надтай дөрвөн хүнийг холбосон.

-Дуудлага нь бүгд ижил үү?

- Тийм. Багш бүгдэд нь хэлж бичүүлсэн юм чинь.

-Хэр их зардал гарав?

-Бараг гурван сая төгрөг.

-Цаашид яана гэж байна?

-Ирэх жил чанарт явна гэсэн. Олон чанарт яваад ирэхээр аяндаа хүч орно гэсэн.

-Чи ч арван хэдэн удаа чанарт явбал дор хаяж гуч гаруй сая төгрөг гарздах нь дээ.

-Харин тийм л болж таараад байна. Гайгүй шиг бөө болж байвал мөнгө ч дүүрч.

Бүх зүйл ойлгомжтой. Түүнийг бөө болох хүн мөн эсэхийг ном ёсоор нь тодруулсангүй. Бөөд замчилна гэдэг ёс суртахууны том шалгуур байдаг. Энд тэр нь үйлчилсэнгүй. Хэнийг ч хамаагүй бөө болгож байна хэмээн хуурч хэдэн төгрөг салгадаг шуналын туламнуудын нэгтэй Х маань учирчихаж.

“Жинхэнэ сайн бөө бол чамд буух ёстой онгодыг эхлээд өөрийн биедээ дуудан оруулж, хүний хэлээр яриулна. Угийн онгод чинь чиний халуун зүсийг хараад баярлаж, чамд хэлэх зүйлээ хэлж, хамаа бус хэлэх ёсгүй зүйлээ бол дараа өөрийн биед чинь орохоороо хэлнэ хэмээдэг. Тэгээд намайг ингэж тэгж дуудаарай, буудал суудал минь ийм шүү, хувцас хэнгэрэг, өргөл тахил маань тийм шүү хэмээн захиж хэдийд яаж буулгахыг хүртэл хэлж өгдөг. Зарим нь энэ ертөнцөд хүн биед байхдаа юу хийж, яаж явснаа хүртэл хуучилж, тэнгэрийн оронд ядарч, эсвэл жаргаж яваагаа ч өгүүлдэг. Тэгээд тэр ёсоор нь бэлдэж холбогддог болохоос хэн нэгний хэлсэн, аль нэг номонд бичсэнээр болдог эд биш” хэмээн би Х-д учирлаад багш дээрээ очиж, саяын хэлсэн дагуу хийж өгөхийг хүс, үнэн бөө бол угийн онгодыг чинь оруулж ирээд л яриулна, худал бөө бол тэр дороо тар нь танигдана гэж зөвлөв.

Ер нь монгол бөөг тодруулах ёс бол ийм л тодорхой зүйл билээ. Сүүлийн үеийн халх бөө тодорч байгаа байдлыг харахад энэ нь бүр ч тодорхой байгаа юм. Дархад бөө ч үүнтэй төстэй. Бөө болох ёстой хүн мөн байна гэдгийг нь бөөлж байж тодруулаад, холбогдох ёстой онгодыг нь дуудан ирүүлж бөө бологчийн биед оруулж өгдөг. Тэгээд бөө хүний зайлшгүй мэдэж мөрдвөл зохих цөөн зүйлийг хэлж өгөөд, үлдсэнийг нь өөрийнхөө онгодоос асууж мэд хэмээн бие даалгадаг. Дархад зайран Ч.Чинбат “Бөөгийн зан үйл гэдэг чинь замын хөдөлгөөний дүрэм, эсвэл Үндсэн хууль шиг хүн зохиож цаасан дээр буулгасан эд биш шүү дээ. Чи үнэхээр бөө болох төөрөгтэй хүн нь мөн байгаад багш чинь чамайг онгод тэнгэртэй холбоод өгчихсөн юм бол цааш цаашдын бүх юмыг чинь онгод хэлээд заагаад, засаад залаад хөтлөөд явчихдаг. Чи онгод гэдэг тэр айхтар ид шидийн хөл дүүжлэх унаа нь болохоос өөрөө шидтэн биш шүү дээ”5 гэсэн нь ч үүнийг нотолж байна.

Харин буриад бөөгийн тухайд бөөг тодруулах, холбох ёс дэг нь өөрийн гэсэн стандарт шахам дэг жаягтай, уламжлалаа нэлээд сайн хадгалж ирсэн онцлогтой, энэ талаар судалгаа шинжилгээний ном бүтээл ч цөөнгүй билээ.

Харин халх бөөг тодруулах, холбох зан заншлын талаархи судалгаа нэлээд учир дутагдалтай байсан нь халхууд дунд шарын шашин эрт нэвтэрч, харийн бодлого, түүнд бөхийсөн төрийн шахалтаар бөөгийн уламжлал үндсэндээ тасарсантай холбоотой юм.

Гэхдээ сүүлийн үед халх бөө нар олноор төрснөөр эрт цагийн онгодуудтай холбогдох боломжтой болж, түүнийгээ дагаад дээрх мартагдсан ёс заншлын талаар олж мэдэхэд дэвшил гарч байна. Халх бөөг угийн онгодтой нь холбогдон тодруулж, тэр онгодны хэлж заасны дагуу хувцас хуягийг нь бэлдэж, зан үйлийг нь гүйцээхэд ямар ч хүндрэл төөрөгдөл гарахгүй байгаа бөгөөд буриад бөө шиг олон жил суралцах, чанар хийх шаардлага байдаггүй. Хамгийн гол нь уг залгах хүнийг өөрийнх нь онгодтой уулзуулж, яриулах нь чухал бөгөөд тэгэхдээ хувцас хэрэглэл, бусад зүйлсийг тодруулж авахыг хичээх хэрэгтэй болдог.

Эрдэмтэн Ч.Далай “Монгол бөө хувцас нь оршин амьдарч байгаа угсаатан ястныхаа онцлогийг дагаж, түүнд зохилдсон тул хэлбэр маяг нь хоорондоо зөрүүтэй байдаг ажээ. Тухайлбал, Монголын баруун хэсгийн бөө удган нар ихэнх нь намхан оройтой малгай өмсөж, зарим нь алчуураар толгойгоо боодог. Харин дээл нь захаасаа аваад хормой хүртэл урт өргөн даавуунууд унжуулан зүүсэн, нэлээд сүрлэг байдалтай байдаг. Гэтэл халх бөө нарын малгай нь нэлээд сүрлэг байдалтай, ялангуяа удганы малгай их өндөр оройтой бол Дархадын бөөгийн хувцас ч гэсэн өвөрмөц байдалтай”6 хэмээсэн байдаг. Үүн дээр нэмж өгүүлэхэд одоо бууж буй халх онгодууд нэлээд эрт үеийн том тэнгэрүүд байх нь элбэг тул өмсгөл хэрэглэлийн хувьд дахин давтагдашгүй, өөр өөр байх тал ажиглагдаж байна.

Тахил идээ тавих, өргөх ёсны тухайд ч нэлээд өөр бөгөөд юуг хэрхэн яаж тавихыг онгод бүр өөрөө зааж өгч байна. Гэхдээ халх бөөд ажиглагдаж буй нийтлэг нэгэн үзэгдэл гэвэл архи дарс огт хэрэглэдэггүй, хараал хорлол муу үйл хийхийг тэвчдэггүй, үйлийн үрийн талаар ихээхэн ярьж сургадаг явдал юм. Хар муу, хатуу хүтүүг үйлдүүлэх нь бүү хэл айраг өргөсөн тохиолдолд хүртэл зөөлрүүлж байна гэж араас нь сүү өргүүлэн цайлгах ёс ч байна. Бүр онцгой тохиолдолд л архи өргүүлж, эсвэл тахил дээр нь тавиулдаг ч энэ нь маш ховор. Гэтэл буриад бөөд архи маш түгээмэл хэрэглэгддэг. Энэ мэтийн ялгаа зөрөө байгааг сайтар нягтлан, ном журмаар нь холбогдож, ёс зүйтэй, шуналгүй, түмэнд тустай бөө төрүүлэх аваас буруу нь юу билээ.

Гэтэл онгод тэнгэртэйгээ дутуу хагас холбогдсон ухвар мөчид хүмүүс хэн таарсан хүнийг бөө болгоно хэмээн сандаргаж, дарамталж, айлган сүрдүүлж сэтгэл зүйгээр нь тоглож байгаа нь харамсалтай. Дээр өгүүлсэн Х-гийн тухайд бөө биш, уггүй нэгэн байсан бөгөөд завсрын ертөнцийн тэнэмэл сүнстэй хүчээр холбосноос тийнхүү ууж идэхээс өөр шидгүй “онгодтой” болчихсон байсныг өөр нэгэн бөө салгаж өгч санааг нь амраасан гэнэ лээ.

Ер нь бол бөө холбоно гэдэг сүнсний ертөнцтэй харьцаж буй хэрэг учраас харанхуйн орон, дээд ертөнцөөр онгодын хүчээр аялах чадал хүч бүрдсэн хүний ажил.

“Хязгааргүй гүн огторгуйд бидний мэдэхгүй далд сүнсний ертөнц байдаг гэдэг. Тэрхүү сүнс (онгон)нүүдийн ертөнцөд шидийг олсон хүн бүрийн сүнс очдоггүй, харин хүмүүст арга шид домоороо ихээр тус хүргэж (ариун буяныг), чадал чансаа зэргээрээ (эвэр туурайгаараа) өндөрт гарсан хүмүүсийн сүнс онгон болон очдог гэдэг”7 хэмээн буриад удган Б.Батмөнх номондоо бичсэн байгаа нь үнэн.

Бөөгийн сүнс зэрэг дэвээрээ очдог хэд хэдэн давхраа буй нь тодорхой болоод байгаа ч энд өгүүлэх сэдэв биш тул түр орхин үндсэн сэдэвтээ эргэж оръё. Ашиг хонжоо хайсан бөө нэрт хүмүүс завсрын ертөнцийн төрлөө олоогүй хэний ч хамаагүй тэнэмэл сүнстэй хүнийг хүчээр холбож, зовсон хүний итгэл сэтгэлээр тоглон нүгэл хураах нь түгээмэл болсон тул бөөд хандахдаа болгоомжтой байхыг сануулж байна. Тэгээд ч элдвээр хүнийг айлгаж буй бөөгөөс сүрдэх хэрэггүй бөгөөд ёс бусыг хийсэн тэд л буруудахаас нүглийн үйлийг эхэлж хийгээгүй танд муу юм огтхон ч болохгүй гэдгийг санаж явууштай. Бөө хүн ёс бус загнаснаар өөртөө, үр удамдаа гай болоод зогсохгүй, дээр байгаа онгод тэнгэрийнхээ зэрэг дэвийг бууруулж, эдлэх ёстой гэсгээл шийтгэлээ тэнгэрээс хүртдэг учраас явдал буруутнуудыг шүүн хэлэлцэх нь ч илүүц юм. Үйлийн үрийг үүрч барахаас тойрч гарахгүй нь хорвоогийн үнэн болохоор тэд буруу үйлийнхээ төлөөсийг хэзээ нэгэн цагт заавал хийдэг.

Эцэст нь хэлэхэд дээд тэнгэрээс монголчуудад хүчтэй сайхан онгодуудаа олноор илгээж буй нь яалтгүй үнэн бөгөөд түүний зараал болох хувь төөрөг танд ноогдож мэднэ. Гагцхүү тийм оноолт таарсан хүн нь уг асуудалд мэдлэгтэй мэдээлэлтэй хандаж, анхнаасаа зөв хүнээ олж түшин зам мөрөө зөв эхлэх нь л чухал юм.

Тайлбар

1. Дорж Базаров. Бөө судлал буюу Монголын харын бөө. Д.Бадарчийн орчуулга. УБ., 2007. 78-р тал (Черная вера и шаманство у монголов)

2. О.Пүрэв.Монгол бөөгийн шашин. УБ., 2002. 281 дэх тал.

3. Белов.Н.В. Шаманизм. Минск., 1999. 6 дахь тал.

4. Б.Галаарид. Бөө мөргөл, тэнгэр шүтлэг. УБ., 2008. 28 дахь тал.

5. Б.Галаарид. Онгод тэнгэрийн зараалаар. УБ., 2005. 18 дахь тал.

6. Ч.Далай. Монголын бөө мөргөлийн түүх. УБ., 2009. 74 дэх тал

7. Б.Батмөнх. Буриад зоны бөө мөргөлийн зан үйлийн товчоон. Уб., 2005.12 дахь тал.

Б.Галаарид (“Гэрэлт Цалиг” сонин)

Парапсихологчийн зөвлөгөө
Байр орон сууц худалдан авахдаа юу анхаарах вэ?

Та байртай болохоор шийджээ. Тэгвэл авах гэж буй байранд чинь өмнө нь хэн амьдарч байсан, юу болж байсан, яагаад хуучин эзэд нь гарах болсон тухай заавал олж мэдээрэй. Хэрвээ өмнөх хүмүүс нь хүнд өвдсөн, үхсэн, энэ байранд хүн алуулсан, амиа хорлосон, урьд өмнө нь энэ агазарт оршуулга байсан, эсвэл одоо ойрхон байгаа бол тийм байр худалдан авахаасаа өмнөм сайн л бодоорой. Аз жаргал, эрүүл энх гэж л ярилтгүй шүү.

Өмнө нь хүмүүс амьдарч байсан орон саванд нүүж орохоосоо өмнө тэр байранд энергийн цэвэрлэгээ заавал хийх хэрэгтэй. Гэрт эхлээд муур оруулдаг байсны учир энэ.

Шатсан байранд бүү ор. Шатсан ормон дээр байшин бүү барь. Шатсан байшингийн материалаас бүү ашигла. Тэдэн дээр чинь маш хүчтэй сөрөг мэдээлэл, энергийн үлдэц байдаг. Тийм байрнаас ямар ч сайн юм бүү хүлээ. Маш чадалтай хүн л түүнийг арилгаж өгч чадна.

Сүнс хий үзэгдэл, гүйдэл гүйцтэй байрыг мэдэх амархан арга гэвэл тийм байранд амьтад, ялангуяа муур амьдрах дургүй байдаг. Танай муур, эсвэл нохойны сэрвээний үс нь босч, хуцаж мяулж, ямар нэг зүйлийн хойноос дагаж хараад байвал ойлгомжтой гэсэн үг.

Гэрт байхад тухгүй, тан дээр ямар нэг зүйл дараад байгаа мэт мэдрэмж төрж, нүдний буланд хэн нэгэн байх ч шиг санагдаж, хэн нэгний алхаа сонсогдож, чимээ гарч, цэвэрлэгээ хийсний дараа таагүй үнэр ханхалвал шуудхан хүн дээр оч.

Сард 2-3 удаа гэрийнхээ энергетикийг цэвэрлэвэл маш сайн байдаг. Рашаан, давс, лаа, ус, хүж зэргийг ашиглаж болно. Давс “хар дом”-оос хамгаалах маш хүчтэй хэрэгсэл гэж эртнээс нааш үзсээр ирсэн байдаг. Ялангуяа тодорхой энергитэй бол бүр сайн (манайхаар бол шившлэгтэй гэсэн санаа-Орч.).Давсыг байр сав, хашаа хороондоо цацаж, өвчтэй газраа тавьж болно. Гагцхүү дараа нь хамж аван заавал устгах хэрэгтэй.

Хэрвээ та босго, хаалганы ард утас, зүү, сүлбээр зүү, хутга мэс, асгасан ус, өвс ногоо, яс, элс, бөөгнүүлж боосон өд, үс, хумс, тариа будаа зэрэг хөндлөнгийн юм байхыг харвал туйлын хариуцлагатай хандаж нэн даруй зайлуулаарай. Тэгэхдээ нүцгэн гараар хүрч, гишгэж болохгүй. Шүүр хамуураар авч хашаа эзэмшлээсээ гаргаад мөнөөх шүүр савтайгаа хамтад нь шатаагаарай. Хүн явдаггүй газар дарж булсан ч болно. Шүүр хайран биш, эрүүл мэнд үнэтэй шүү дээ.

Гэрт үе үе зөрчил гарч, хараал хэрүүл болоод байвал орон байраа ариусгаж цэвэрлэ. Гэр байранд чинь геопатогений болон энергийн идэвхтэй бүс байгаа эсэхийг шалгаж үз.

Хөршүүдтэйгээ чин сэтгэлээсээ нөхөрлө. Тэднийг өөрийн дайсан битгий болго. “Шидийн хүчээр дарах дайн” олон жилээр хийх хэрэггүй. Ямар ч хүчийг дарах өөр нэгэн хүч олддог, таны хийснийг эргүүлээд арав дахин илүү хүчээр илгээж болзошгүй гэдгийг санаж яв. Амьдралаа нураахгүйн тулд цагаа олж өөрийгөө зогсоож сур.

Гэрт амьтны чихмэл байх маш муу. Амьдралдаа олон таагүй зүйл оруулж ирэх эрсдэлтэй. Амьтны чихмэлээс айдас, үхлийн маш хүчтэй энерги ялгарч байдаг.

Их цэвэрлэгээг ойр ойрхон хийж хэрэггүй зүйлсээсээ салж бай. Жил хэрэглээгүй хуучин эдээ та дахиад бараг л хэрэглэхгүй биз дээ. Харамсалгүйгээр түүнээсээ салаарай. Таны амьдралд шинэ зүйл орж ирэхэд бүү саад бол. Түүнээс гадна гэрт байгаа хог шороо, овоорсон новшнууд сөрөг энергийн жинхэнэ овоолго болдог. Тэд таны амьдралд сайн сайхан өөрчлөлт гарахад саад болдог.

Тайлбар: Белорусийн шидтэн Елена Воронинагийн цуврал зөвлөгөөний нэгээхэн хэсгийг та бүхэнд сонирхууллаа. Хэдийгээр бидний зан заншил, шашин шүтлэг, соёлын ялгаа хүчтэй ч гэсэн нийтлэг зүйл бас олон байдгийг анзаарч, авах гээхийн ухаанаар хандана гэдэгт итгэж байна.

“Гэрэлт Цалиг” сонин, №18

Хэний хэлсэн хэрхэн биелэв?
Зохиолч, яруу найрагч, бичгийн хүмүүст далд мэдрэмж бусдаас түлхүү байдаг нь амьдрал дээр олон жишээгээр батлагддаг. “Гэрэлт Цалиг” сонин үе үеийн зохиолчдын шидэт зөнгөөс сонирхуулжээ.

Герберт Уэллс

Тэрээр байлдааны лазер бүтээхийг 1889, ахуйн хэрэглээний видеомагнитофоныг 1889, автомашины түгжрээ үүсэхийг 1901, танкийн тулааныг 1903, цөмийн зэвсгийг 1914 онд тус тус өөрийн романуудад дүрслэн бичиж байв. Зуун жил өнгөрсний дараа түүний зөгнөлийн 80 хувь биелжээ. Үзмэрч, далдыг харагчдын хувьд 80 хувь гэдэг хамгийн дээд үзүүлэлт болох тоо юм.

Жюль Верн

Тэрээр сарыг тойрсон нислэгийн тухай 19 дүгээр зууны төгсгөлөөр бичиж байв. 1960-аад оны дундуур “Аполлон-8”-ын баг сарыг тойрон нислээ. Тэгэхдээ энэ нислэгийн хэд хэдэн зүйл хоорондоо таардаг. Жюль Верн гурван хүнтэй баг нисч буйгаар бичсэн бол –Аполлон” гурван хүнтэй байв. Жюль Верний “Колумбиада” 3.65 метр өндөр, 5547 кг жинтэй бол “Аполлон” 3.6 метр, 5621 кг жинтэй байв. Хоёр аппарат хоёулаа Флоридын хойгоос арванхоёрдугаар сард хөөрч, сарыг тойрсныхоо дараа далайд газарддаг. Түүнээс гадна хоёр аппаратын дэлхийд газардах цэг нь ердөө дөрөвхөн километрээр зөрсөн билээ.

Морган Робертсон

Английн хэнд ч танил бус энэ зохиолч 1898 онд “Титан”-ы сүйрэл” гэдэг роман хэвлүүлжээ. Энэ романд тив хоорондын аяллын аварга том “Титан” хөлөг дөрөвдүгээр сарын нэгэн шөнө мөсөн уултай мөргөлдөж байгаа тухай өгүүлдэг. Аврах завь цөөхөн учраас асар олон хүн амь үрэгддэг. Роман гарснаас яг 14 жилийн дараа 1912 оны дөрөвдүгээр сарын 14-нд алдарт “Титаник” хөлөг сүйрсэн байдаг. “Титан”-ы урт 243 м, “Титаник”-ийнх 252 метр байлаа. Усны түрц нэгнийх нь 70 мянга. Нөгөөгийнх нь 66 мянга байв. Нэгэн дээр нь 3000, нөгөө дээр нь 2207 зорчигч байв.

Михаил Лермонтов

Тэрээр Октябрийн хувьсгалаас 87 жилийн өмнө “Орост хар жил ирж, хааны титэм унана” гэж “Угтан хэлэхүй” шүлэгтээ бичжээ.

Федор Достоевский

Октябрийн хувьсгалыг угтан харсан бас нэг том уран бүтээлч бол Ф.Достоевский юм. Тэрээр 1877 онд “Зохиолчийн тэмдэглэлүүд”-дээ “Энэ ертөнцийн төрхийг өөрчилж, дэлхийн бүх хаанчлалыг доргиосон аймшигтай, агуу гамшигт хувьсгалыг харж байна…Бослого шашингүйн үзэл, бүх баялгийг дээрэмдэхээс эхэлнэ. Шашныг дорд үзэж, сүм хийдүүдийг нурааж, малын хашаа болгож, дэлхийг цусаар дүүргэснийхээ дараа өөрсдөө айцгаах болно” гэж бичжээ.

Аллаф Стеббелдог

Америкийн зөгнөлт зохиолч Аллаф Стебелдог 1930 онд “Сүүлчийн бөгөөд эхний хүмүүс” гэдэг роман бичжээ. Энэ нь ирээдүйд болох атомын дайны тухай бүтээл байв. Дэлхийн хоёрдугаар дайны дараа энэ номыг нууц албаны нэгэн ажилтан санамсаргүй унштал АНУ-ын “Манхеттэн төсөл” хэмээх онцгой нууцлалтай материалыг тов тодорхой биччихсэн байж.

Зохиолч энэ бүхнийг хаанаас ч хуулбарлаагүй, гагцхүү өөрөө бодож олсон гэдгээ нотолж байж сая нэг юм цахилгаан сандалд суух аюулаас мултарчээ.

Том Клэнси

Том Клэнсигийн “Нэр төрийн үүрэг” гэдэг роман 1994 онд гарчээ. Энэ зохиолд Вашингтон дээгүүр нисэж явсан “Боинг-747” гэнэт өндрөө огцом алдан конгрессийн байрыг мөргөдөг. 2001 оны есдүгээр сарын 11-нд Нью-Йорк дахь Дэлхийн худалдааны төвийг онгоц мөргөсөн үйл явдал үүнтэй нэлээд төстэй маягаар өрнөсөн билээ.

Бөө нарыг хэн хэрхэн шийтгэдэг вэ?
Бөө нарыг хэн хэрхэн шийтгэдэг вэ?

Бөө мөргөл эргэн сэргэж буй энэ цагийн нэгэн том асуудал бол бөө нарын ёс суртахуун. Уг барьж бөө болно гэдэг угтаа тэнгэрийн хуулиар амьдарна гэсэн үг. Түмэн олонд тус болж, өвдсөний өвчин, зовсны зовлонг нимгэлэх үйлтэй энэ эрхмүүд өнөөдрийн олзыг бодон маргаашийн үйлээ зузаалах нь хэрээс хэтэрч байгааг олон хүн мэднэ. Тийм ийм бөө дээр очлоо, тийм ийм юм нэхлээ гэж гомдоллогсод олон таардаг. Нэг хоёрын зэрэг болчимгүй нөхдийн хэрэг биз хэмээн эхэндээ боддог байсан авч сүүлийн үед энэ нь хавтгайрсан үзэгдэл болж байгааг анзаараад сэтгэл зовнисондоо үүнийг бичиж байна.

Жишээ 1. Нэг танил маань сандарчихсан утасдаж бөөн зовлон тоочив. Ажил төрөл нь жаахан уруудаад байхаар нь учрыг нь хэлээд өгчих, аргалж засчих сайн хүн байна уу гэж найзаасаа асуутал тэр дор нь нэг бөө хүүхэн дээр дагуулаад очжээ. Нөгөө бөө нь бөөлж үзээд “Чи угтай хүн байна. Гурван сарын дотор угаа барихгүй бол амины нэхэлтэй. Одоохон юмаа бэлдээд надтай хөдөө яв” гэжээ. Бэлтгэл, өргөл сэлт нь дор хаяж хоёр гурван сая төгрөг болох янзтай гэнэ. Цалингаас цалингийн хооронд амьдралтай бүсгүйд тийм мөнгө байсангүй. “Мөнгө олддоггүй, бөө утасдаад байдаг яах вэ, тэр бөөтэй муудалцчихвал бүр тусгүй юм болох байх даа” гэнэ. Нэгэнт тийм юм сонссон хүн сэтгэл амар байхгүй нь ойлгомжтой. “За, чи ямар ч байсан эхлээд мэргэн түргэн гэгддэг хэд хэдэн хүн дээр очоод асуу даа. Аль болох олон хүнээс асууж тодруул. Тэрний дараа яахаа өөрөө шийднэ биз. Ер нь бол мөнгөний төлөө юу ч хэлж, юу ч хийхээс буцахгүй хүмүүс байдаг юм шүү” гэлээ. Би гэдэг хүн далдыг хардаг далай лам биш болохоор үүнээс илүү юу ч хэлэх билээ дээ.

Гурав дөрвөн сарын дараа нөгөө бүсгүй маань дахиад ярилаа. “Ямар ч уг муг байхгүй гэнэ. Жаахан хэл амны юм байсныг нь ламаар засал хийлгээд зүгээр болсон. Одоо ажил төрөл сайн байгаа” гэж байна. Гурван сар өнгөрсөн ч тэр үхсэнгүй.

Хүний сэтгэлзүйн эмзэг байдлыг ашиглан энэ мэтээр айдас дарамтад оруулах явдал өнөөдөр хэрээс хэтэрч байгаа нь нууц биш. Үүний гол буруутан нь тэдгээр ухвар мөчид этгээдүүдийг давраагаад байгаа сүсэгтнүүд өөрсдөө билээ.

Жишээ 2. Ажлын газрын маань бүсгүй “Энэ хар сүлдийг чинь тэгж хаа хамаагүй босгоод байж болдог юм уу?” гэж сонирхож байна. Түүний нэг сайн найз нь уяач, бас шаггүй хэдэн морьдтой гэнэ. Гэтэл наадмын өмнө нэг бөө “Хар сүлд босгуулахгүй бол морьд чинь олигтой давхихгүй” гэж шахаад салахаа больсон гэнэ. Босгож өгөх үнэ нь бас чиг чамгүй мөнгө аж. “Хар сүлдийг чинь тэгж хэн дуртай бөө хаа дуртай газраа амилуулаад байдаг эд биш. Тоолгүй орхичих гэхгүй юу” гэлээ. Яахаараа хар сүлд амилуулахаар морь хурдан болох ёстой гэж? Үнэхээр л тийм юм бол тэр бөө маань өөрөө хэн нэгэн малчны хонины хээрийг хямдхан аваад л хар сүлднийхээ хүчээр төрийн наадмын түрүү аваад сууж байхгүй бусдыг юунд шаналгана вэ? Луйварчны сэтгэлзүйг багахан ч болов гадарлах хүн ийм ятгалганд итгэнэ гэж үү? Тэгээд ч хар сүлд амилуулах гэдэг баргийн бөөгийн хийх ажил биш, хар сүлд тахиж явна гэдэг баргийн хүний даах ачаа биш билээ.

Жишээ 3. Арвандолоотой охиныг бөө болгоно гэж бөөн хөл болжээ. Хамаг юмыг нь бэлдүүлж, ах дүүсийг нь аваад хөдөө хээр гарч баахан дүвчигнэж. Охинд онгод орсонгүй. Барцдыг нь арилгаж байгаа нь энэ хэмээн бардгаар баахан балбаж. Тэгснээ “Архи уудаг онгод байна. Архиа чамлаад байна” гэж хэлээд аягаар нь архи уулгаж. Хөөрхий охин ч, ахан дүүс нь ч бөөн сүсэлж биширсэн хүмүүс хэлсэн болгоныг нь хийж баахан явдал чирэгдэл болсны эцэст балбуулж зодуулсан согтуу охиноо өргөж тэвэрсээрр харанхуй шөнөөр харьж иржээ…

Энэ мэтээр бичээд байвал үй түмэн жишээ олдоно. Уншигч та ч иймэрхүү явдалтай учирсан байж мэднэ.

Олон зуун жил дарагдсан бөө мөргөл эргэж сэргэхдээ буруу замаар явсны гор нь энэ. Уг нь бөө хүн гэдэг дээд зэргийн ёс суртахуунтай байх ёстой. Эрт үед бөө болох хүнийг олонтоо шинжиж, онгод тэнгэрээс лавлаж, буруу явдалтай, ойворгон хөөрүү, өсч хонзогнуур, шунал ихтэй зэрэг муу чанар давамгайлсан нэгнийг бол “давуулдаг” ёстой байжээ. Давуулна гэдэг нь тэнгэрт нь мэдүүлж, тухайн хүний зан байдлыг тоочиж, онгодын унаа болох чадваргүйг нь ойлгуулсны үндсэн дээр буух хугацааг нь хойшлуулж, дараа үе рүү нь давуулах ёсон юм.

Хэдэн жилийн өмнө нэгэн бөөг холбох үед онгод нь “Тавьтар муутай унааг минь татаж сунгаж мордуулаарай” гэж захихад нь тэнд байгсад учрыг нь ухаж эс чадаад дахин тодруулбал “Манай онгодууд өш хонзон авахгүй, өөдгүй мууг хийхгүй гэсэн андгайтай учир шинээр унаа болж байгаа үрд минь үүнийг байнга сануулж бай. Онгод тэнгэртэйдээ эрдэж олиггүй мууг хийх вий” гэж учрыг тайлсан удаатай.

Энэ бүхнээс харахад “тэнгэрийн хэлийг мэдэх эрдэм”-ийг ихээхэн нарийн шүүлтүүрээр шүүж байж өгдөг байж.

Үүнээс гадна шинээр бөө болж байгаа хүн заавал андгай тавьдаг ёстой. Үүний тулд түүний бүх онгодыг багш нь (эсвэл тухайн бөөгөөр өөрөөр нь дуудуулдаг) залж буулгаад өс хонзон авдаггүй, ёс бусыг үйлддэггүй, худал буруу ярьдаггүй, олз ашигт шунадаггүй, онгодын шидээр аархдаггүй, зөв явдалтай, зөөлөн сэтгэлтэй бөө байна гэдэг ам өчгийг нь онгод тэнгэрүүдийнх нь өмнө хэлүүлж, үүнийгээ зөрчсөн тохиолдолд тэнгэрийн гэсгээл хүлээхэд бэлэн гэдгийг нь андгайлуулдаг. Үүнийгээ зөрчсөнөөс болж бөө хүн амь насаа алдах, өрөөл татанхай болох, үр хүүхдүүд нь өвчтэй төрөх, олигтой сайн явахгүй байх зэргээр хатуухан шийтгэлийг хэдэн үеэрээ хүлээдэг.

Гэтэл энэ цагийн өнгө мөнгөнд шунагсад хэдэн төгрөг л олж байвал хэнийг ч хамаагүй бөө болгоно хэмээн дүвчигнэж, бөө болсон зарим нь арга засал, хараал хорлол хийнэ хэмээн амандаа орсон тоогоороо мөнгө нэхэж, бусдад буян болох биш гай тарьж яваа нь нууц биш. Бөөтөхийг бизнесийн үйл болгож хувиргасан тэдгээр эрхмүүд янз бүрийн тайлга тахилга, сүлд шүтээн хүртэл бодож олж, үүнийг эс хийвээс, эсвэл үл шүтвээс тэгнэ ингэнэ хэмээн сүсэгтний сэтгэлзүйгээр тоглож байна.

Үүнээс гарах гарц нь бөө бологсдод буян нүгэл, болох болохгүйн ялгаа заагийг сайтар ойлгуулах, мэдлэгжүүлэх явдал юм. Ялангуяа үйлийн үрийн талаар төгс сайн ойлголттой байхгүй бол бөөгийн буруу санаа, зөрүү явдлын төлөөс өөрийнх нь үр удамд бууж, гэмтний өмнөөс гэмгүй үрс зовоход хүрэх билээ. Ийнхүү үр хүүхдэдээ хараалгах үйл хийхгүй байхыг бөө нар хичээж, өөрийн үйлийг өөрөө үүрч дуусахыг чухалчилдаг байсан тухай эртний сайхан онгодууд хуучилдаг билээ.

“Онгод хэдий өндөрт суувч ёроолоосоо нурдаг. Овоо хэдий намхан ч оройноосоо эхэлж өндөрсдөг гэж үг бий, хүү минь” хэмээн халхын нэгэн сайхан удганы өндөр их онгод нь сургамжлаад түүнийгээ ийн тайлбарлаж билээ. “Бөөгийн онгод өндөр суудалтай байж болно. Гэхдээ нартад байгаа унаа нь болчимгүйтвэл яаж ч чадахгүй цугтаа унадаг юм. Тийм учраас бөө хүн буруу муу үйл хийнэ гэдэг чинь нэг талдаа өмнөх олон үеийнхээ хичээж хүрсэн өндөр дэвийг бууруулж, нөгөө талдаа дараа дараагийн удам судрынхаа заяа тавиланг муутгадаг юм. Тийм учраас онгод ёроолоосоо нурдаг гэдэг. Овоо болохоор өндөр ч бай, намхан ч бай оройд нь чулуу өргөдөг учраас өндөрсөж байдаг жамтай” хэмээн тэр онгод айлдаад “Дээд тэнгэрээс айхаа больж дэргэдэхээсээ ичихээ больсон энэ цагт амласандаа хүрдэггүй албин адил шуналтнууд, үргүй мэт санагсад үндэсгүй мэт бодогсод олширч дээ. Хэлсэн нь хэргээ үүрч, хийсэн нь ялаа үүрэх цаг ирнэ дээ, хүүхэс минь” хэмээж билээ.

Тэгэхээр үйлийн үрийн тухай сургаал монгол бөөгийн нэгэн гол мөрдөх зарчим байсан, түүнийг зөрчигсөд тэнгэрийн гэсгээлийг энэ биеэрээ төдийгүй өнгөрсөн, ирээдүйтэйгээ цуг хүртдэг гэж үздэг байсан нь тодорхой байна.

Бөө мөргөлийг уугуул шүтлэгийнх нь хувьд, мөн олон хүний итгэл үнэмшил болж хүрээгээ тэлж буйнх нь хувьд зөв замаар явуулахгүй бол хожмын сөрөг үр дагавар нь нэн их байх болно. Бөө нарын ёс суртахууны асуудлыг бөө судлаачид, бөө нар ярьж эхэлж буй нь сайшаалтай. Гэхдээ асуудлыг аль өнцгөөс хөндөх вэ гэдэг туйлын чухал байна.

Олон улсын бөө судлалын тэргүүн гэх нэгэн хүн зурагтаар төсөрхөн ярьж байхыг нь сонсвол Монголын бөө нарын тоо хэдий нь арван мянга хол илүү давсан, хэрээс хэтэрсэн тул журамлах бололтой юм хэлнэ лээ. Яаж журамлах гээд байгааг нь ойлгосонгүй.

Бас Монгол бөөгийн “Голомт” төвийн тэргүүн Ш.Сүхбат ойрмогхон сонинд ярилцлага өгсөн нь цахим хуудсанд тавигджээ. Тэрээр бөөгийн ертөнцөд илэрч буй гаж буруу үзэгдлийг хурцаар шүүмжлээд үүнийг засаж залруулахад төрийн оролцоо хэрэгтэй, зарим нөхдийг хорьж цагдах хэрэгтэй гэжээ. Гаж буруу үзэгдэлтэй тэмцэх хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна. Бөөгийн төвийн тэргүүн, Монголд бөө мөргөл дэлгэрэхэд үлэмж үүрэг гүйцэтгэсэн, бөө судлалаар олон ном бичсэн хүндтэй эрхэм ингэж мэдэгдсэнд талархаж байна. Гэхдээ нэг зүйл дээр мэтгэлцмээр байна. Энд тэнд бөө нараа барьсан, буудсан тухай жишээ татаж, төр оролцох хэрэгтэй гэсэн хандлага нь таалагдсангүй.

Шүтэх эрх бол хувь хүний амин чухал эрхийн нэг бөгөөд энд төрийн оролцоо байж болохгүй ээ. Шарын шашныг Монголд дэлгэрүүлэхийн төлөө Алтан хан зарлиг гарган бөө нарыг шатааж байсан түүх хуучраагүй байна. Тэр үед Авдай ноён халхын шилдэг 700 бөөг амьдаар нь булсан гэж Ш.Сүхбат гуайн өөрийнх нь судалгааны бүтээлд ч бичээстэй байна лээ.

Европ айсхи эмс, ягчистайгаа 500 жил тэмцэхэд хичнээн сая гэмгүй хүн хэлмэгдэж, хичнээн их завхрал гарч байсныг түүх мартаагүй. Дурын хүн хэн нэгнийг хорлол дом хийсэн хэмээн матах, гөрдөхөд л тэр хүн цаазын тавцанд очдог байлаа. Бүхэл бүтэн мужид хоёрхон эмэгтэй үлдэж хоцорсон гунигт түүх ч бий. Сүм хийд, төрийн оролцоо гэдэг ийм л юманд хүргэдэг. Энэ бол сайн арга зам биш ээ. Түүний оронд хүмүүсийг мэдлэгжүүлэх, мэдээлэлжүүлэхэд анхаармаар байна. Бөөгийн төвүүд тэр хуурамч этгээдүүд, ёс зүйгүй загнадаг нөхдүүдийг олон нийтэд ил тод зарлаж, анхааруулж сануулбал аяндаа л тэдэн рүү хүн очихоо болино шүү дээ. Бөөгийн нэр баригсад хэн нэгнийг эд материал, эрүүл мэндээр нь хохироосон, залилж мэхэлсэн бол түүнд нь тохирсон яд шийтгэл өгөх хуулийн заалтууд манай хуулиудад байж л байна. Энэ хүн бөө учраас хуулийн заалт үйлчлэхгүй гэсэн “онцгой хөнгөлөлт” байхгүй болохоор гэмт хэрэг үйлдсэн л бол түүнийхээ хариуцлагыг Монгол Улсын иргэнийхээ хувьд хүлээж л таараа.

Тэгээд ч “Бөөгөөр засуулдаг төр гэж байхаас бөөгөө засдаг төр гэж байхгүй” гэж нэгэн онгод айлдсаны цаана ихээхэн учир бий гэж бодогддог. Тэгэхээр буруу зөрүүг хийгч бөө нарыг төрд биш, харин тэнгэрт нь мэдүүлбэл шударга шийтгэл оногдох биз ээ. Энэ тухайд бол “Онгодтой, єєрєє тэнгэртэй бєє хvн бол… биднээс илvv айж явах юмтай улсууд шvv дээ. Тэнгэр бол шууд шийтгэнэ. Шийтгэж ч байсан. Олон ч бєє нар шийтгvvлсэн. Залуухан, залуухнаараа яваад єгсєн, энэ хорвоог орхисон дан тэнгэрийнхээ шийтгэлээр явсан олон хvн байна шvv. Єєрсдийнхєє хийсэн буруу юмандаа явсан. “Бєє хvн онгодоо хэрэв сэвтээх юм бол хєсрийн дээстэй адилхан болно” гэж бєєгийн номон дотор байгаа шvv. Хєсрийн дээсийг хэн ч тоож харахгvй шvv дээ. Тэгэхээр онгод нь тэр хvнийг яг тийм болгож хаяна. Ерєєсєє харах vзэх юмгvй, ямар ч авралгvй болгож хаяна. Тийм учраас тэрийгээ мэдэж байх ёстой шvv дээ” гэж Ш.Сүхбат гуай уг ярилцлагадаа голыг нь олоод тун тодорхой хэлчихсэн байна лээ.

Айх ичихээ мартсан ёс суртахуунгүй бөөг бол айх ёстой юманд нь шударгаар мэдүүлж зохих шийтгэлийг нь хүлээлгэвэл ямар вэ?

Бөө мөргөл эргэн сэргэж буй энэ цагийн нэгэн том асуудал бол бөө нарын ёс суртахуун. Уг барьж бөө болно гэдэг угтаа тэнгэрийн хуулиар амьдарна гэсэн үг.

Түмэн олонд тус болж, өвдсөний өвчин, зовсны зовлонг нимгэлэх үйлтэй энэ эрхмүүд өнөөдрийн олзыг бодон маргаашийн үйлээ зузаалах нь хэрээс хэтэрч байгааг олон хүн мэднэ. Тийм ийм бөө дээр очлоо, тийм ийм юм нэхлээ гэж гомдоллогсод олон таардаг. Нэг хоёрын зэрэг болчимгүй нөхдийн хэрэг биз хэмээн эхэндээ боддог байсан авч сүүлийн үед энэ нь хавтгайрсан үзэгдэл болж байгааг анзаараад сэтгэл зовнисондоо үүнийг бичиж байна.

Жишээ 1. Нэг танил маань сандарчихсан утасдаж бөөн зовлон тоочив. Ажил төрөл нь жаахан уруудаад байхаар нь учрыг нь хэлээд өгчих, аргалж засчих сайн хүн байна уу гэж найзаасаа асуутал тэр дор нь нэг бөө хүүхэн дээр дагуулаад очжээ. Нөгөө бөө нь бөөлж үзээд “Чи угтай хүн байна. Гурван сарын дотор угаа барихгүй бол амины нэхэлтэй. Одоохон юмаа бэлдээд надтай хөдөө яв” гэжээ. Бэлтгэл, өргөл сэлт нь дор хаяж хоёр гурван сая төгрөг болох янзтай гэнэ. Цалингаас цалингийн хооронд амьдралтай бүсгүйд тийм мөнгө байсангүй. “Мөнгө олддоггүй, бөө утасдаад байдаг яах вэ, тэр бөөтэй муудалцчихвал бүр тусгүй юм болох байх даа” гэнэ. Нэгэнт тийм юм сонссон хүн сэтгэл амар байхгүй нь ойлгомжтой. “За, чи ямар ч байсан эхлээд мэргэн түргэн гэгддэг хэд хэдэн хүн дээр очоод асуу даа. Аль болох олон хүнээс асууж тодруул. Тэрний дараа яахаа өөрөө шийднэ биз. Ер нь бол мөнгөний төлөө юу ч хэлж, юу ч хийхээс буцахгүй хүмүүс байдаг юм шүү” гэлээ. Би гэдэг хүн далдыг хардаг далай лам биш болохоор үүнээс илүү юу ч хэлэх билээ дээ.

Гурав дөрвөн сарын дараа нөгөө бүсгүй маань дахиад ярилаа. “Ямар ч уг муг байхгүй гэнэ. Жаахан хэл амны юм байсныг нь ламаар засал хийлгээд зүгээр болсон. Одоо ажил төрөл сайн байгаа” гэж байна. Гурван сар өнгөрсөн ч тэр үхсэнгүй.

Хүний сэтгэлзүйн эмзэг байдлыг ашиглан энэ мэтээр айдас дарамтад оруулах явдал өнөөдөр хэрээс хэтэрч байгаа нь нууц биш. Үүний гол буруутан нь тэдгээр ухвар мөчид этгээдүүдийг давраагаад байгаа сүсэгтнүүд өөрсдөө билээ.

Жишээ 2. Ажлын газрын маань бүсгүй “Энэ хар сүлдийг чинь тэгж хаа хамаагүй босгоод байж болдог юм уу?” гэж сонирхож байна. Түүний нэг сайн найз нь уяач, бас шаггүй хэдэн морьдтой гэнэ. Гэтэл наадмын өмнө нэг бөө “Хар сүлд босгуулахгүй бол морьд чинь олигтой давхихгүй” гэж шахаад салахаа больсон гэнэ. Босгож өгөх үнэ нь бас чиг чамгүй мөнгө аж. “Хар сүлдийг чинь тэгж хэн дуртай бөө хаа дуртай газраа амилуулаад байдаг эд биш. Тоолгүй орхичих гэхгүй юу” гэлээ. Яахаараа хар сүлд амилуулахаар морь хурдан болох ёстой гэж? Үнэхээр л тийм юм бол тэр бөө маань өөрөө хэн нэгэн малчны хонины хээрийг хямдхан аваад л хар сүлднийхээ хүчээр төрийн наадмын түрүү аваад сууж байхгүй бусдыг юунд шаналгана вэ? Луйварчны сэтгэлзүйг багахан ч болов гадарлах хүн ийм ятгалганд итгэнэ гэж үү? Тэгээд ч хар сүлд амилуулах гэдэг баргийн бөөгийн хийх ажил биш, хар сүлд тахиж явна гэдэг баргийн хүний даах ачаа биш билээ.

Жишээ 3. Арвандолоотой охиныг бөө болгоно гэж бөөн хөл болжээ. Хамаг юмыг нь бэлдүүлж, ах дүүсийг нь аваад хөдөө хээр гарч баахан дүвчигнэж. Охинд онгод орсонгүй. Барцдыг нь арилгаж байгаа нь энэ хэмээн бардгаар баахан балбаж. Тэгснээ “Архи уудаг онгод байна. Архиа чамлаад байна” гэж хэлээд аягаар нь архи уулгаж. Хөөрхий охин ч, ахан дүүс нь ч бөөн сүсэлж биширсэн хүмүүс хэлсэн болгоныг нь хийж баахан явдал чирэгдэл болсны эцэст балбуулж зодуулсан согтуу охиноо өргөж тэвэрсээрр харанхуй шөнөөр харьж иржээ…

Энэ мэтээр бичээд байвал үй түмэн жишээ олдоно. Уншигч та ч иймэрхүү явдалтай учирсан байж мэднэ.

Олон зуун жил дарагдсан бөө мөргөл эргэж сэргэхдээ буруу замаар явсны гор нь энэ. Уг нь бөө хүн гэдэг дээд зэргийн ёс суртахуунтай байх ёстой. Эрт үед бөө болох хүнийг олонтоо шинжиж, онгод тэнгэрээс лавлаж, буруу явдалтай, ойворгон хөөрүү, өсч хонзогнуур, шунал ихтэй зэрэг муу чанар давамгайлсан нэгнийг бол “давуулдаг” ёстой байжээ. Давуулна гэдэг нь тэнгэрт нь мэдүүлж, тухайн хүний зан байдлыг тоочиж, онгодын унаа болох чадваргүйг нь ойлгуулсны үндсэн дээр буух хугацааг нь хойшлуулж, дараа үе рүү нь давуулах ёсон юм.

Хэдэн жилийн өмнө нэгэн бөөг холбох үед онгод нь “Тавьтар муутай унааг минь татаж сунгаж мордуулаарай” гэж захихад нь тэнд байгсад учрыг нь ухаж эс чадаад дахин тодруулбал “Манай онгодууд өш хонзон авахгүй, өөдгүй мууг хийхгүй гэсэн андгайтай учир шинээр унаа болж байгаа үрд минь үүнийг байнга сануулж бай. Онгод тэнгэртэйдээ эрдэж олиггүй мууг хийх вий” гэж учрыг тайлсан удаатай.

Энэ бүхнээс харахад “тэнгэрийн хэлийг мэдэх эрдэм”-ийг ихээхэн нарийн шүүлтүүрээр шүүж байж өгдөг байж.

Үүнээс гадна шинээр бөө болж байгаа хүн заавал андгай тавьдаг ёстой. Үүний тулд түүний бүх онгодыг багш нь (эсвэл тухайн бөөгөөр өөрөөр нь дуудуулдаг) залж буулгаад өс хонзон авдаггүй, ёс бусыг үйлддэггүй, худал буруу ярьдаггүй, олз ашигт шунадаггүй, онгодын шидээр аархдаггүй, зөв явдалтай, зөөлөн сэтгэлтэй бөө байна гэдэг ам өчгийг нь онгод тэнгэрүүдийнх нь өмнө хэлүүлж, үүнийгээ зөрчсөн тохиолдолд тэнгэрийн гэсгээл хүлээхэд бэлэн гэдгийг нь андгайлуулдаг. Үүнийгээ зөрчсөнөөс болж бөө хүн амь насаа алдах, өрөөл татанхай болох, үр хүүхдүүд нь өвчтэй төрөх, олигтой сайн явахгүй байх зэргээр хатуухан шийтгэлийг хэдэн үеэрээ хүлээдэг.

Гэтэл энэ цагийн өнгө мөнгөнд шунагсад хэдэн төгрөг л олж байвал хэнийг ч хамаагүй бөө болгоно хэмээн дүвчигнэж, бөө болсон зарим нь арга засал, хараал хорлол хийнэ хэмээн амандаа орсон тоогоороо мөнгө нэхэж, бусдад буян болох биш гай тарьж яваа нь нууц биш. Бөөтөхийг бизнесийн үйл болгож хувиргасан тэдгээр эрхмүүд янз бүрийн тайлга тахилга, сүлд шүтээн хүртэл бодож олж, үүнийг эс хийвээс, эсвэл үл шүтвээс тэгнэ ингэнэ хэмээн сүсэгтний сэтгэлзүйгээр тоглож байна.

Үүнээс гарах гарц нь бөө бологсдод буян нүгэл, болох болохгүйн ялгаа заагийг сайтар ойлгуулах, мэдлэгжүүлэх явдал юм. Ялангуяа үйлийн үрийн талаар төгс сайн ойлголттой байхгүй бол бөөгийн буруу санаа, зөрүү явдлын төлөөс өөрийнх нь үр удамд бууж, гэмтний өмнөөс гэмгүй үрс зовоход хүрэх билээ. Ийнхүү үр хүүхдэдээ хараалгах үйл хийхгүй байхыг бөө нар хичээж, өөрийн үйлийг өөрөө үүрч дуусахыг чухалчилдаг байсан тухай эртний сайхан онгодууд хуучилдаг билээ.

“Онгод хэдий өндөрт суувч ёроолоосоо нурдаг. Овоо хэдий намхан ч оройноосоо эхэлж өндөрсдөг гэж үг бий, хүү минь” хэмээн халхын нэгэн сайхан удганы өндөр их онгод нь сургамжлаад түүнийгээ ийн тайлбарлаж билээ. “Бөөгийн онгод өндөр суудалтай байж болно. Гэхдээ нартад байгаа унаа нь болчимгүйтвэл яаж ч чадахгүй цугтаа унадаг юм. Тийм учраас бөө хүн буруу муу үйл хийнэ гэдэг чинь нэг талдаа өмнөх олон үеийнхээ хичээж хүрсэн өндөр дэвийг бууруулж, нөгөө талдаа дараа дараагийн удам судрынхаа заяа тавиланг муутгадаг юм. Тийм учраас онгод ёроолоосоо нурдаг гэдэг. Овоо болохоор өндөр ч бай, намхан ч бай оройд нь чулуу өргөдөг учраас өндөрсөж байдаг жамтай” хэмээн тэр онгод айлдаад “Дээд тэнгэрээс айхаа больж дэргэдэхээсээ ичихээ больсон энэ цагт амласандаа хүрдэггүй албин адил шуналтнууд, үргүй мэт санагсад үндэсгүй мэт бодогсод олширч дээ. Хэлсэн нь хэргээ үүрч, хийсэн нь ялаа үүрэх цаг ирнэ дээ, хүүхэс минь” хэмээж билээ.

Тэгэхээр үйлийн үрийн тухай сургаал монгол бөөгийн нэгэн гол мөрдөх зарчим байсан, түүнийг зөрчигсөд тэнгэрийн гэсгээлийг энэ биеэрээ төдийгүй өнгөрсөн, ирээдүйтэйгээ цуг хүртдэг гэж үздэг байсан нь тодорхой байна.

Бөө мөргөлийг уугуул шүтлэгийнх нь хувьд, мөн олон хүний итгэл үнэмшил болж хүрээгээ тэлж буйнх нь хувьд зөв замаар явуулахгүй бол хожмын сөрөг үр дагавар нь нэн их байх болно. Бөө нарын ёс суртахууны асуудлыг бөө судлаачид, бөө нар ярьж эхэлж буй нь сайшаалтай. Гэхдээ асуудлыг аль өнцгөөс хөндөх вэ гэдэг туйлын чухал байна.

Олон улсын бөө судлалын тэргүүн гэх нэгэн хүн зурагтаар төсөрхөн ярьж байхыг нь сонсвол Монголын бөө нарын тоо хэдий нь арван мянга хол илүү давсан, хэрээс хэтэрсэн тул журамлах бололтой юм хэлнэ лээ. Яаж журамлах гээд байгааг нь ойлгосонгүй.

Бас Монгол бөөгийн “Голомт” төвийн тэргүүн Ш.Сүхбат ойрмогхон сонинд ярилцлага өгсөн нь цахим хуудсанд тавигджээ. Тэрээр бөөгийн ертөнцөд илэрч буй гаж буруу үзэгдлийг хурцаар шүүмжлээд үүнийг засаж залруулахад төрийн оролцоо хэрэгтэй, зарим нөхдийг хорьж цагдах хэрэгтэй гэжээ. Гаж буруу үзэгдэлтэй тэмцэх хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна. Бөөгийн төвийн тэргүүн, Монголд бөө мөргөл дэлгэрэхэд үлэмж үүрэг гүйцэтгэсэн, бөө судлалаар олон ном бичсэн хүндтэй эрхэм ингэж мэдэгдсэнд талархаж байна. Гэхдээ нэг зүйл дээр мэтгэлцмээр байна. Энд тэнд бөө нараа барьсан, буудсан тухай жишээ татаж, төр оролцох хэрэгтэй гэсэн хандлага нь таалагдсангүй.

Шүтэх эрх бол хувь хүний амин чухал эрхийн нэг бөгөөд энд төрийн оролцоо байж болохгүй ээ. Шарын шашныг Монголд дэлгэрүүлэхийн төлөө Алтан хан зарлиг гарган бөө нарыг шатааж байсан түүх хуучраагүй байна. Тэр үед Авдай ноён халхын шилдэг 700 бөөг амьдаар нь булсан гэж Ш.Сүхбат гуайн өөрийнх нь судалгааны бүтээлд ч бичээстэй байна лээ.

Европ айсхи эмс, ягчистайгаа 500 жил тэмцэхэд хичнээн сая гэмгүй хүн хэлмэгдэж, хичнээн их завхрал гарч байсныг түүх мартаагүй. Дурын хүн хэн нэгнийг хорлол дом хийсэн хэмээн матах, гөрдөхөд л тэр хүн цаазын тавцанд очдог байлаа. Бүхэл бүтэн мужид хоёрхон эмэгтэй үлдэж хоцорсон гунигт түүх ч бий. Сүм хийд, төрийн оролцоо гэдэг ийм л юманд хүргэдэг. Энэ бол сайн арга зам биш ээ. Түүний оронд хүмүүсийг мэдлэгжүүлэх, мэдээлэлжүүлэхэд анхаармаар байна. Бөөгийн төвүүд тэр хуурамч этгээдүүд, ёс зүйгүй загнадаг нөхдүүдийг олон нийтэд ил тод зарлаж, анхааруулж сануулбал аяндаа л тэдэн рүү хүн очихоо болино шүү дээ. Бөөгийн нэр баригсад хэн нэгнийг эд материал, эрүүл мэндээр нь хохироосон, залилж мэхэлсэн бол түүнд нь тохирсон яд шийтгэл өгөх хуулийн заалтууд манай хуулиудад байж л байна. Энэ хүн бөө учраас хуулийн заалт үйлчлэхгүй гэсэн “онцгой хөнгөлөлт” байхгүй болохоор гэмт хэрэг үйлдсэн л бол түүнийхээ хариуцлагыг Монгол Улсын иргэнийхээ хувьд хүлээж л таараа.

Тэгээд ч “Бөөгөөр засуулдаг төр гэж байхаас бөөгөө засдаг төр гэж байхгүй” гэж нэгэн онгод айлдсаны цаана ихээхэн учир бий гэж бодогддог. Тэгэхээр буруу зөрүүг хийгч бөө нарыг төрд биш, харин тэнгэрт нь мэдүүлбэл шударга шийтгэл оногдох биз ээ. Энэ тухайд бол “Онгодтой, єєрєє тэнгэртэй бєє хvн бол… биднээс илvv айж явах юмтай улсууд шvv дээ. Тэнгэр бол шууд шийтгэнэ. Шийтгэж ч байсан. Олон ч бєє нар шийтгvvлсэн. Залуухан, залуухнаараа яваад єгсєн, энэ хорвоог орхисон дан тэнгэрийнхээ шийтгэлээр явсан олон хvн байна шvv. Єєрсдийнхєє хийсэн буруу юмандаа явсан. “Бєє хvн онгодоо хэрэв сэвтээх юм бол хєсрийн дээстэй адилхан болно” гэж бєєгийн номон дотор байгаа шvv. Хєсрийн дээсийг хэн ч тоож харахгvй шvv дээ. Тэгэхээр онгод нь тэр хvнийг яг тийм болгож хаяна. Ерєєсєє харах vзэх юмгvй, ямар ч авралгvй болгож хаяна. Тийм учраас тэрийгээ мэдэж байх ёстой шvv дээ” гэж Ш.Сүхбат гуай уг ярилцлагадаа голыг нь олоод тун тодорхой хэлчихсэн байна лээ.

Айх ичихээ мартсан ёс суртахуунгүй бөөг бол айх ёстой юманд нь шударгаар мэдүүлж зохих шийтгэлийг нь хүлээлгэвэл ямар вэ?

Онгод тэнгэрийн онцолж хэлсэн захиас
Онгод тэнгэрийн онцолж хэлсэн захиас

Б.Галаарид (“Гэрэлт Цалиг” сонин. 2009, №16)

Бидний өвөг дээдсийн эрхэмлэж ирсэн бөө мөргөл, тэнгэр шүтлэгийг эрт балрын элий балай юм гэж хандагсад дэндүү олон. Дээр нь шинэ цагийн бөө нэртнүүд мөнгө олох арга хэрэгслээ болгож ядарсан зовсон хүмүүсийг айлгаж ичээж, сүрдүүлж дарамтлах нь хэрээс хэтэрсэн тул нэр хүнд нь бүр ч унаад байх шиг. Гэхдээ буруу зөвийг ялгаж зааглаж, учрыг нь олох юм бол бөө мөргөлд гайхалтай зүйл их бий. Олон газар олон бөөгийн буулттай таарч, онгод их тэнгэрүүдтэй хөөрөлдөж явахад хаанаас ч олж мэдэхийн аргагүй сонин хачныг олж сонсох нь бий. Хэн ч хэзээ ч хэлэхгүй цэцэн үг, алтан сургаал олж хүртэх нь ч бий. Анх бөө мөргөл сэргэж эхлэх үеийн онгод тэнгэрүүд өчнөөн урт хугацаанд хориотой байгаад сая нэг нартын орныхонтой хөөрөлдөж байгаадаа баярлаж шагшрах нь их байсан бол сүүлийн үед хүмүүсийн яс чанар муудаж, өнгө мөнгөнд автаж, нүгэл хилэнц мөхөл сүйрэл рүүгээ явж эхэлсэнд харамсаж халаглах нь илт нэмэгдэж байна.

Нөгөө нэг зүйл нь гэвэл бөө мөргөл маань нэг л буруу хөгжөөд байна уу гэж санаа зовогсод олширч, гаргасан ганц хоёр номыг минь олж хараад санаа оноогоо хэлэлцэх гэж хандагсад бий болж байгаа нь сайшаалтай. Энэ дундаас онцгой гэмээр нэгэн тохиолдлыг уншигч эрхэмд сонордуулбал ямар вэ хэмээн шийдлээ.

УИХ саяхан Оюутолгойн гэрээг хэлэлцээд Засгийн газарт гэрээ хийхийг зөвшөөрсөн. Энэ өдрийн маргааш нь надад нэгэн бөө хандав. Тэрээр “Шөнөжингөө зүүдлээд байгаа ч юм шиг, онгод ороод байгаа ч юм шиг болж хонолоо. Их л уран гоё шүлэглэсэн, тэгсэн мөртөө их халаглаж харамссан юм хэлээд байх юм. Учрыг нь ер олсонгүй” гэлээ. “Тухайн үедээ тод санаж байсан ч өглөө босоод мартчихлаа, ерөнхийдөө бол Монголд их аюул нүүрлэж, усгүй болж, гамшиг нөмөрнө гэсэн юм хэлээд байна” гэхэд нь миний дотор нэгэн бодол сэрхийж өчигдөр зурагт харсан уу, сонин уншсан уу, юу хийсэн бэ гэдгийг нь сонирхлоо. Ямар ч мэдээллээс ангид ойр зуурын ахуйн ажилтай өнжсөн гэнэ. Бид хоёр өдөр товлож түүнийг бөөлүүлж байж учрыг асуухаар болов.

Болзсон өдрөө тэрээр бөөллөө. Онгод нь орж ирэхээр нь би учраа хэлээ. Гэтэл “Нүүрэндээ амьтны арьс наачихсан ч юм шиг, эрээн мяраан, хачин сонин бөө нар хаанахынх вэ?” гэж надаас асуулаа. “Мэдэхгүй юм даа. Африк гэж газрынхан байж магадгүй. Тэд нар яасан гэж?” хэмээн хэрэгт дурлавал хариу хэлсэнгүй. Тэгснээ:

Үргүй мэт санагсад

Үндэсгүй мэт бодогсод

Хожмоо мартагсад

Хойтхоо хаягсад

Эдлээд дуусахгүй хөрөнгөөр яахав

Идээд барахгүй хоолоор яахав

Өвгөдийн өврийг ухагсад

Өөрсдийгөө илүүд бодогсод

Өнгөнд хууртагсад

Мөнгөнд шунагсад … гэхчлэн хэсэг догширсноо:

Хан тэнгэрт байгаа нь ганц би биш билээ

Харсаар сонссоор суугаад

Харамсаад харамсаад барахгүй нь.

Олны төлөө явна гэсэн

Түмний төлөө явна гэсэн

Ам өчгөө өгөгсөд

Андгай тангарагаа тавигсад

Одоо юу хийчихэв ээ хэмээн халаглав. Тэгснээ:

Харьд байгаа хар бараан зүстэнгүүд

Хамаг баялгаа цөлмүүлж

Балга усгүй баларч явахад

Агаар ус нь халж

Амьтны шинж рүү орсон байхад

Ухаарах нь яав, сэхээрэх нь яав, ай халаг.

Тэнгэртэй бүхэнд хэлмээр юм

Хэнгэрэгтэй бүхэнд дуулгамаар юм гэж дуу тавилаа.

Миний таамагласан зөв болж, энэхүү онгод чухамдаа Оюутолгойн гэрээний талаар халаглаж байгаа нь тодорхой боллоо. Ирээдүй хойчоо бодоогүй, өнгө мөнгөнд автаж шийдсэн хүмүүс өнөө сайн явлаа ч үр удмаараа дамжуулан тэнгэрийн гэсгээл хүртэхдээ л хүртэнэ гэсэн санааг тэрээр их л урнаар өгүүлсэн бөгөөд дэндүү намуухан ярьсан болохоор гүйцэд сайн сонсож амжаагүй, бүрэн сайн тэмдэглэж чадаагүй билээ.

Бөө хүн бөөлж дууссаны дараа хэсэгхэн хугацаанд онгодын хэлсэн ярьсныг нэлээд сайн санадаг, дутуу ойлгосон, ташаа ухаарсан зүйлийг тайлбарлаж өгдөг бөгөөд удалгүй ор тас мартчихдаг учраас би түүнийг өмсгөл хуягаа тайлмагц нь “Харьд байгаа хар бараан зүстэнгүүд” гэж юу ярьсныг лавлатал “Негрүүд байна. Усгүй болоод одоо бие мах бодод нь өөрчлөлт орж, задлаад үзвэл амьтантай илүү төстэй болж байгаа юм шиг байна. Монголчууд хөрсөн доорхи эрдэнэсээ хамаа бус ухвал яг тэдэн шиг болох бололтой” гэж хэллээ.

Хоёрдахь анхаарал татсан зүйл нь гэвэл нөгөөх хачин сонин гээд байсан бөө нар нь хар арьстай, үс ноостой, эрээн мяраан баг өмссөн бөө нар гамшиг зовлонд унасан олон түмнийхээ төлөө арга тасран гуйж залбирч байгаа бололтой харагдсан гэнэ.

Үнэхээр л Африкийн орнууд хөрсөн доорх баялгаа цөлмүүлж, “баялгийн хараал”-д өртөн зовж байгаа бөгөөд ойрын арван жилд дүрвэгсдийн тоо нь 50 саяд хүрч, үлдсэн хүн ам нь гагцхүү гаднын тусламжинд найдан амьдрахаас өөр аргагүй байдалд хүрээд буй талаар яригдаж байгаа. Харин усны хомсдолд орсон хүмүүсийнх нь физиологид өөрчлөлт орж, амьтан шинжтэй болж байгаа тухайд олж сонссон, уншиж мэдсэн юм байхгүй болохоор хэлэх үг алга. Үнэхээр ийм юм болж байна гээд шуугиад эхэлбэл гайхах ч юм алга. Уул уурхайн ашиглалтын улмаас нэг бүтэн уул алга болоход тэр нутагт амьдардаг хүмүүст тодорхой хэмжээний өөрчлөлт орсон тухай хаа нэгтээгээс уншиж байснаа санаж байна. Тэгэхээр хүйн холбоотой газар шороогоо хөндөхдөө учиртай, ухаантай хандахгүй бол үйлийн үрээр буух буулт нь хатуу л байх бололтой.

Бидний өвөг дээдсийн эрхэмлэж ирсэн бөө мөргөл, тэнгэр шүтлэгийг эрт балрын элий балай юм гэж хандагсад дэндүү олон.

Дээр нь шинэ цагийн бөө нэртнүүд мөнгө олох арга хэрэгслээ болгож ядарсан зовсон хүмүүсийг айлгаж ичээж, сүрдүүлж дарамтлах нь хэрээс хэтэрсэн тул нэр хүнд нь бүр ч унаад байх шиг. Гэхдээ буруу зөвийг ялгаж зааглаж, учрыг нь олох юм бол бөө мөргөлд гайхалтай зүйл их бий. Олон газар олон бөөгийн буулттай таарч, онгод их тэнгэрүүдтэй хөөрөлдөж явахад хаанаас ч олж мэдэхийн аргагүй сонин хачныг олж сонсох нь бий. Хэн ч хэзээ ч хэлэхгүй цэцэн үг, алтан сургаал олж хүртэх нь ч бий. Анх бөө мөргөл сэргэж эхлэх үеийн онгод тэнгэрүүд өчнөөн урт хугацаанд хориотой байгаад сая нэг нартын орныхонтой хөөрөлдөж байгаадаа баярлаж шагшрах нь их байсан бол сүүлийн үед хүмүүсийн яс чанар муудаж, өнгө мөнгөнд автаж, нүгэл хилэнц мөхөл сүйрэл рүүгээ явж эхэлсэнд харамсаж халаглах нь илт нэмэгдэж байна.

Нөгөө нэг зүйл нь гэвэл бөө мөргөл маань нэг л буруу хөгжөөд байна уу гэж санаа зовогсод олширч, гаргасан ганц хоёр номыг минь олж хараад санаа оноогоо хэлэлцэх гэж хандагсад бий болж байгаа нь сайшаалтай. Энэ дундаас онцгой гэмээр нэгэн тохиолдлыг уншигч эрхэмд сонордуулбал ямар вэ хэмээн шийдлээ.

УИХ саяхан Оюутолгойн гэрээг хэлэлцээд Засгийн газарт гэрээ хийхийг зөвшөөрсөн. Энэ өдрийн маргааш нь надад нэгэн бөө хандав. Тэрээр “Шөнөжингөө зүүдлээд байгаа ч юм шиг, онгод ороод байгаа ч юм шиг болж хонолоо. Их л уран гоё шүлэглэсэн, тэгсэн мөртөө их халаглаж харамссан юм хэлээд байх юм. Учрыг нь ер олсонгүй” гэлээ. “Тухайн үедээ тод санаж байсан ч өглөө босоод мартчихлаа, ерөнхийдөө бол Монголд их аюул нүүрлэж, усгүй болж, гамшиг нөмөрнө гэсэн юм хэлээд байна” гэхэд нь миний дотор нэгэн бодол сэрхийж өчигдөр зурагт харсан уу, сонин уншсан уу, юу хийсэн бэ гэдгийг нь сонирхлоо. Ямар ч мэдээллээс ангид ойр зуурын ахуйн ажилтай өнжсөн гэнэ. Бид хоёр өдөр товлож түүнийг бөөлүүлж байж учрыг асуухаар болов.

Болзсон өдрөө тэрээр бөөллөө. Онгод нь орж ирэхээр нь би учраа хэлээ. Гэтэл “Нүүрэндээ амьтны арьс наачихсан ч юм шиг, эрээн мяраан, хачин сонин бөө нар хаанахынх вэ?” гэж надаас асуулаа. “Мэдэхгүй юм даа. Африк гэж газрынхан байж магадгүй. Тэд нар яасан гэж?” хэмээн хэрэгт дурлавал хариу хэлсэнгүй. Тэгснээ:

Үргүй мэт санагсад

Үндэсгүй мэт бодогсод

Хожмоо мартагсад

Хойтхоо хаягсад

Эдлээд дуусахгүй хөрөнгөөр яахав

Идээд барахгүй хоолоор яахав

Өвгөдийн өврийг ухагсад

Өөрсдийгөө илүүд бодогсод

Өнгөнд хууртагсад

Мөнгөнд шунагсад … гэхчлэн хэсэг догширсноо:

Хан тэнгэрт байгаа нь ганц би биш билээ

Харсаар сонссоор суугаад

Харамсаад харамсаад барахгүй нь.

Олны төлөө явна гэсэн

Түмний төлөө явна гэсэн

Ам өчгөө өгөгсөд

Андгай тангарагаа тавигсад

Одоо юу хийчихэв ээ хэмээн халаглав. Тэгснээ:

Харьд байгаа хар бараан зүстэнгүүд

Хамаг баялгаа цөлмүүлж

Балга усгүй баларч явахад

Агаар ус нь халж

Амьтны шинж рүү орсон байхад

Ухаарах нь яав, сэхээрэх нь яав, ай халаг.

Тэнгэртэй бүхэнд хэлмээр юм

Хэнгэрэгтэй бүхэнд дуулгамаар юм гэж дуу тавилаа.

Миний таамагласан зөв болж, энэхүү онгод чухамдаа Оюутолгойн гэрээний талаар халаглаж байгаа нь тодорхой боллоо. Ирээдүй хойчоо бодоогүй, өнгө мөнгөнд автаж шийдсэн хүмүүс өнөө сайн явлаа ч үр удмаараа дамжуулан тэнгэрийн гэсгээл хүртэхдээ л хүртэнэ гэсэн санааг тэрээр их л урнаар өгүүлсэн бөгөөд дэндүү намуухан ярьсан болохоор гүйцэд сайн сонсож амжаагүй, бүрэн сайн тэмдэглэж чадаагүй билээ.

Бөө хүн бөөлж дууссаны дараа хэсэгхэн хугацаанд онгодын хэлсэн ярьсныг нэлээд сайн санадаг, дутуу ойлгосон, ташаа ухаарсан зүйлийг тайлбарлаж өгдөг бөгөөд удалгүй ор тас мартчихдаг учраас би түүнийг өмсгөл хуягаа тайлмагц нь “Харьд байгаа хар бараан зүстэнгүүд” гэж юу ярьсныг лавлатал “Негрүүд байна. Усгүй болоод одоо бие мах бодод нь өөрчлөлт орж, задлаад үзвэл амьтантай илүү төстэй болж байгаа юм шиг байна. Монголчууд хөрсөн доорхи эрдэнэсээ хамаа бус ухвал яг тэдэн шиг болох бололтой” гэж хэллээ.

Хоёрдахь анхаарал татсан зүйл нь гэвэл нөгөөх хачин сонин гээд байсан бөө нар нь хар арьстай, үс ноостой, эрээн мяраан баг өмссөн бөө нар гамшиг зовлонд унасан олон түмнийхээ төлөө арга тасран гуйж залбирч байгаа бололтой харагдсан гэнэ.

Үнэхээр л Африкийн орнууд хөрсөн доорх баялгаа цөлмүүлж, “баялгийн хараал”-д өртөн зовж байгаа бөгөөд ойрын арван жилд дүрвэгсдийн тоо нь 50 саяд хүрч, үлдсэн хүн ам нь гагцхүү гаднын тусламжинд найдан амьдрахаас өөр аргагүй байдалд хүрээд буй талаар яригдаж байгаа. Харин усны хомсдолд орсон хүмүүсийнх нь физиологид өөрчлөлт орж, амьтан шинжтэй болж байгаа тухайд олж сонссон, уншиж мэдсэн юм байхгүй болохоор хэлэх үг алга. Үнэхээр ийм юм болж байна гээд шуугиад эхэлбэл гайхах ч юм алга. Уул уурхайн ашиглалтын улмаас нэг бүтэн уул алга болоход тэр нутагт амьдардаг хүмүүст тодорхой хэмжээний өөрчлөлт орсон тухай хаа нэгтээгээс уншиж байснаа санаж байна. Тэгэхээр хүйн холбоотой газар шороогоо хөндөхдөө учиртай, ухаантай хандахгүй бол үйлийн үрээр буух буулт нь хатуу л байх бололтой.

Б.Галаарид (“Гэрэлт Цалиг” сонин. 2009, №16)

Нэг муу монгол дэлхийн хэмжээний мэтгэлцээнд цэг тавьжээ
Ч.Эрдэнэ гэдэг нөхөр “Би супернэгдлийн онолыг нээчихлээ” гэж сүүлийн үед ярих боллоо. Тэр хичнээн яривч шинжлэх ухааны хүрээнийхэн таг чиг. Нэг хэсэг нь санаатайгаар чихээ бөглөж, нэг хэсэг нь үл итгэж, эс тоон басамжилж, нэг хэсэг нь мэдэхгүйдээ ийн таг чиг байна бололтой.

Уг нь бол супернэгдлийн онол гэдэг дэлхийн эрдэмтдийн чихийг сортойлгож, хорхойг нь гозгонуулсан эд л дээ. Нэгдсэн онол, эцсийн онол, бүх юмсын онол, буй бүхний онол, материйн нэгдсэн онол гэхчлэн янз бүрээр нэрлэгддэг. Манайхаас өөр оронд хэн нэг хүн үүнийг нээлээ гэвэл бөөн дуулиан дэгдэж, жинхэнэ их тэсрэлт болох ёстой. Яагаад гэвэл ертөнцийн оршихуйг ганцхан логикоор нэгтгэн тайлбарлах, тооцоолох онолыг бий болгоно гэдэг нь дэлхийн толгой эрдэмтэд шийдэх гэж хамаг амьдралаа зориулаад барахгүй байгаа, зарим нь цөхрөхдөө энэ бол үлгэр домог, хий хоосон мөрөөдөл гэж хэлэхдээ тулчихаад байгаа асуудал. Эгэл бөөмсийн физикт хийгдсэн бүх туршилтын үр дүнг нэгтгэн тайлбарласан стандарт онолын загалмайлсан эцгийн нэг Стивен Вайнберг “Эцсийн онолын зүүд мөрөөдөл” хэмээх ном бичсэн бөгөөд энэ онолыг 2150 онд ч олоогүй байж болно гэж хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл энэ онолыг нээж ч мэднэ, үгүй ч байж мэднэ гэсэн тодорхойгүй байдал анхнаасаа л байсан. Гэвч ийм онол байгааг нээх, эсвэл ийм онол байх боломжгүйг нотлох хоёрхон зам шинжлэх ухааны өмнө байв. Гэтэл Ч.Эрдэнэ энэ асуудлыг шийдчихлээ, ийм онол байгааг нээчихлээ гэдгээ зарлаж эхэллээ. Энэ бол дэлхийн толгой физикчид зуун жил оролдоод хийж чадаагүй зүйлийг монгол хүн хийчихлээ гэсэн үг. Үлгэр домгийн гэж байсан асуудлыг үнэн мөн хэмээн баталчихлаа гэсэн үг. Асуудлын агуу нь үүнд л байгаа юм. Агуу зүйл бүтээсэн иргэнээрээ дэлхийн бусад улс орнууд бахархдаг. Гэтэл Монголд үүнийг анзаарахгүй байгаа нь сонирхол татна.

Ч.Эрдэнэ энэ онолыг нээсэн тухайгаа “Би арваннэгэн жилийн турш олон саяар тоологдох тоон туршилт тавьж байж нэгдсэн онолыг сая нэг юм боловсрууллаа. Энэ онолоос үлгэрийн гайхамшигт шинэ технологи урган гарна гэдэгт найдаж байна” хэмээн ярьж байна.

“Суурь онолыг зохиож болдоггүй, нээж олдог юм. Зохиож болдог байсан бол энэ хүмүүс чинь тэнэг биш болохоор хэн нэг нь аль эрт зохиочихолгүй яахав дээ. Харин нээж олохын тухайд хаанахын хэн ч нээж мэднэ. Шинжлэх ухаан, үнэн мөн хоёрт арын хаалга, алаг үзэл байдаггүй учраас ингэж нээх хувь надад тохиосон хэрэг” хэмээн тэр мөн өгүүлсэн юм.

Тэрээр 1997 онд “Их гурвалжин” гэдэг номоо хэвлүүлж билээ. Тэр бол монголчуудын төдийгүй дэлхийн соёл иргэншлийн түүхийг түмэн жилээр урагшлуулсан бүтээл байсан. Тэр бүтээлийн дараа Эрдэнэ гэдэг энэ нөхрийн толгойноос ямар ч сонин санаа гарч болно гэсэн хүлээлт тодорхой хүрээнийхэн дунд анх бий болсон. Тэгтэл 1998 онд Хан-Уул дээд сургууль санаачлан МУИС-ийн дугуй танхимд Ч.Эрдэнэ мэдээлэл хийхээр болов. Хангалттай олон физикч математикчдын өмнө тэрээр супер нэгдлийн онолоор судалгаа хийж эхэлж байгаа тухайгаа дуулгалаа. Бруног шатаагсад тэнд цуглачихав уу гэлтэй уур амьсгал танхимд бий боллоо. “Европын суут Паули тэргүүтнүүд хийж чадаагүй юмыг нэг муу монгол чи хийнэ гэж юу ярина вэ? Чи муу үхэр монгол оо” хэмээн нэгэн нэрт физикч бухимдан орилж, бүдүүлэгдүүхэн хэлвэл Монголын толгой эрдэмтэд хөөрхий муу Эрдэнэд лавхан салаавч үзүүлж билээ. “Үхэр монгол” Эрдэнэ тэгэхэд “Миний энэ судалгаа XXI зууны дэлхийг авч явах болно” гэж хэлээд танхимаас гарсан. Дэлхий чадаагүй юмыг нэг муу монгол чадна гэж үлгэрийн далай гэсэн уур амьсгал танхимд үлдэж хоцорсон. Гэтэл өнөөдөр, 2009 онд нөгөөх “үхэр монгол” чинь “Би чадчихлаа” хэмээн чанга дуугарч байна.

Оксфордын их сургуулийн нэрт онолч, профессор Рожер Пенроуз “Хүн төрөлхтөн юм мэдэх нь байтугай танин мэдэх зөв замаа ч хараахан олоогүй явна” гэж нэгтээ дуу алдсан нь саяхны хэрэг билээ. Энэ нь өнөөгийн физикийн загалмайлсан эцгийн нэг Поль Адриан Морис Диракийн “Логикгүй найдваргүй болчихлоо” гэж онолын физикийг дүгнэсэнтэй авцалдаж байгаа юм. Харин Ч.Эрдэнэ “Миний супернэгдлийн онол бол математикийг үндэслэлтэй, физикийг логиктой болгож байна” хэмээн учирлаж байна. Өөрөөр хэлвэл бүх зүйлсийн үндэс болсон логикийг олчихлоо гэсэн үг. Ертөнцийг танин мэдэхүйн зөв замыг олчихлоо гэсэн үг.

“Та тэгээд ийм том нээлт хийчихсэн юм бол номоо хэвлүүлээд, гадаадын нэртэй эрдэмтэдтэй ном хаялцаад өөрийн үнэн гэдгийг батлаач дээ” гэж шордвол чингэж чадахгүй байгаа шалтгаанаа үнэнээр нь хэллээ. “Кембрижийн их сургуульд очоод хоёрхон цаг лекц уншихад л миний нээлтийг дэлхий хүлээн зөвшөөрнө. Харамсалтай нь маш жижиг боловч миний хувьд давагдашгүй хүчин зүйл нэг л байна. Энэ бол санхүүгийн асуудал. Ном хэвлүүлэх, ирж очих, тэнд байрлах зардал зэрэг механик асуудал дээр гацчихаад байна” гээд тэрээр санаа алдлаа.

Сайн морь, сайхан хүүхэн, гоё тэргэнд сая саяар нь мөнгө цацдаг шинэ цагийн тэрбумтнууд дунд түүний нээлтийн ач холбогдлыг ойлгож, дэмжиж тусалчих оюуны сүв нь онгорхой хүн алга уу гэх харамсал төрнө. Монголын нэрийг олимп, дэлхийн аваргаас ч илүүтэйгээр цуурайтуулах энэ үйл явдлыг дэмжиж тэтгэх талаар санаа тавьж, төр маань түмэн нүднийхээ нэгнийх нь булангаар ч болов халиагаасай гэж хүснэ.

Галилейн физикт хийснийг, Ньютоны онолын физикт хийснийг монголын Эрдэнэ гүйцээхэд болохгүй нь юу байна? Манай эрдэмтэд хувь бодгалийн амбицаа түр хойш тавьж, түүний нээлтийг дэмжих талаар санаа тавиасай гэж хүснэ. Хилийн чанадад бол Эрдэнийн биш, харин Монголын нэр илүү гарна, Монголын шинжлэх ухааны нэр хүнд өснө гэдгийг бодоосой гэж хүснэ.

Хүн төрөлхтний дэвшил хэмээгч нь эцсийн эцэст оюун санааны талбар дахь тулааны үр дүн билээ. Чингэс хааны байлдан дагуулал ч гэсэн наад өнгөндөө зэвсгийн эрдэм, эр чадлын шалгуур мэт харагдавч цаанаа бол монгол оюун, монгол ухаан ялан дийлсэн хэрэг байсан. Түүнтэй адилаар эцсийн онолыг хэрхэн шийдэх талаар мөн л орон орны толгой эрдэмтэд тулалдаж байна. “Математик ба онолын физикийн дэвжээнээ цагийг эзэлсэн их аварга еврей нар өрсөлдөгчгүй ноёлж байгаа үед энэ нээлтээрээ би монгол хүнийг, монгол оюуныг тэдний эсрэг сөргүүлэн тавьж байна” гэж Ч.Эрдэнэ ярих дуртай. Үүний цаана байгалийг бурханчлан шүтэгч пантеист шүтлэг болох иудаизм, тэнгэр үзэл хоёрын аль нь илүүг нотлох цаг боллоо хэмээнэ. Энэхүү түүхэн халз тулаанд монгол үндэстний нэр төрийг би бооцоонд тавьчихаад байна гэж ярина. Монголын минь нэр гарах болохоор ялагдал хүлээхгүйн тулд, заавал ялахын тулд арваннэгэн жил хэдэн сая тоотой ноцолдсоны эцэст хөдөлбөргүй үнэнийг олж чадсан хэмээнэ.

“Шинжлэх ухаан, амьдрал” сэтгүүлийн 1987 оны нэгэн дугаарт “Цэг ба ертөнц” гэсэн өгүүлэл нийтлүүлж супернэгдлийн онолын эхлэлээ тавьж байсан Ч.Эрдэнэ ийнхүү ертөнцийн мөн чанарын тухай маргаанд цэг хатгаснаа одоохондоо Монголдоо зарлаад байна. Түүнийг нь олон улсын хэмжээнд зарлаж, босго өндөр шүүлтүүрээр шүүлгэж нээлт гэдгийг нь хүлээн зөвшөөрүүлэх нь нийт Монголын асуудал билээ. Нэг муу монгол нээлт хийж чаддаг, чадах чадахдаа дэлхийн нэгдүгээр зэргийн асуудлыг шийдэж чаддаг гэдгийг харуулах сан. Тулгуур чанартай том нээлтүүд зуун, мянганд нэг удаа хийгддэг бол эцсийн онол гэдэг бүх цаг хугацааны туршид ганц л удаа хийгдэх бүлгээ.

“Зууны мэдээ” 2009.09.07.

2012 онд галав юүлэх үү?
Дэлхий ертөнц шуугиж байна. 2012 онд ертөнц мөхнө мөхөхгүй, үлдэнэ үлдэхгүй хэмээн шуугиж байна. Инээдтэй мунхгаас сүрдмээр үнэмшилтэй хүртэлх хоёр хязгаарын дунд мянга мянган таамаг таавар дунд хүн төрөлхтний толгой эргэж гүйцээд байна. Галав юүлэх үү, гараг мөхөх үү, соёл иргэншил устах уу, дэлхий дээр амьд хүн үлдэх үү гэхчлэн мянга мянган асуулт хөвөрнө. Үүнд нь мянга мянган янзаар хариулна. Энэ бүхнийг багцалж тоймлон харах гээд үзье.

Майячуудын зөгнөл

Бүх зүйл майя нарын цаг тооны бичгээс үүдсэн гэж хэлж болно. 2006 оны тавдугаар сард “2012 он: Кетцалькоатель буцаж ирнэ” гэдэг ном хэвлэгдэн бөөн шуугиан дэгдээж, мөн оны эцсээр алдарт Мэл Гибсон эртний майячуудын соёл иргэншлийн тухай өгүүлсэн “Апокалипсис” хэмээх кино бүтээснээр 2012 онд чухам юу болох вэ гэдэг асуудал анхаарлын төвд орж ирсэн юм.

Майя нарын сүмийн хананд сийлж үлдээсэн цаг тооны бичээсийг судалсан эрдэмтэд тэдний 13 бактуны тоолол МЭӨ3113 оны наймдугаар сарын 13-нд эхэлснийг тогтоожээ. Нэг бактун гэдэг нь 114 мянган өдөртэй тэнцэх хугацаа бөгөөд 13 бактун 5125 жилтэй дүйдэг. Энэ нь одон орны 26 мянган жилийн давтамжтай прецесс хэмээх үзэгдлийн тавны нэг (Прецесс гэж аливаа эргэлдэгч объектын тэнхлэг нь өөрчлөгдөх үзэгдлийг хэлдэг). Тэгэхээр 13 бактуныг МЭӨ 3113 оны наймдугаар сарын 13-нд эхэлсэн гэвэл 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд дуусах аж. Майягийн цаг тооны бичгээр бол энэ өдөр 13.0.0.0.0 гэж бичигдэнэ. Ингэж цаг тоолол тэглэх тохиолдол бүрт онцгой үйл явдал болдог учраас Болон Йокте Ку бурхан тэнгэрээс яг ийм л үед бууж ирдэг гэж майячууд үздэг байжээ.

Майячуудынхаар бол 13.0.0.0.0 өдөр Дөрөвдүгээр нарны эрин өндөрлөж, Тавдугаар нарны эрин буюу Цагаан ирвэс(ягуар)-ийн эрин эхэлнэ. Улаан, цагаан, хар, шар ирвэс гэж байдаг бөгөөд бүх үндэстэн, соёл иргэншлийн эцэг нь ирвэснүүд байдаг. Харин эрт дээр үед Цагаан ирвэс хүүхэдгүй байсан бөгөөд түүний янз бүрийн өнгийн арьстай хүүхдүүд хамгийн сүүлд төрж, газар дэлхийн өнцөг булан бүрт амьдрах болно гэж индианы домогт өгүүлдэг.

Индианы домог туулиар бол хүмүүсийг эхлээд шавраар бүтээтэл усанд норчихдог, бодож сэтгэж чаддаггүй байсан учраас мод хулсаар хийжээ. Тэд өсч үржин өнөр өтгөн болоод өөрсдийгөө бүтээсэн ачтанаа мартсан учраас галав юүлүүлж газар дэлхийг цэвэрлэжээ. Ой модонд амьдрагч сармагчнууд энэхүү хоёр дугаар үеийн хүмүүсийн үлдэгдэл аж. Гуравдахь удаагаа хүмүүсийг эрдэнэшишээр бүтээж тэнгэрийн цус судсаар нь гүйлгэжээ.

Цаг хугацааны хувьд гэвэл ус, ирвэс, салхины эрин өнгөрч өдгөө газрын (бас хөдөлгөөний ч гэдэг) эрин өндөрлөх гэж буй аж. Эрин солигдох бүрт ихээхэн сүйрэл болж, газар хөдөлж, хүмүүс үхэж, таагүй зүйл болдог гэж индианууд үздэг.

Бусад зөгнөл

“Шинэ гэрээс”-ийн сүүлчийн ном гэгддэг “Апокалипсис”-т Христ дахин ирэхээс өмнө газар дэлхийд аймшигт сүйрлүүд болно гэж зөгнөсөн байдаг. “Тавдугаар элч бүрээ татахад тэнгэрээс од унахыг би хармуй…Тэрбээр ёроолгүй худаг нээж, худгаас асар том зуухных мэт утаа савсав. Худгийн утаанд нар харанхуйлагдаж, тэнгэр бүрхэв…

…Би тэнгэр, шинэ газар харлаа. Урьдын тэнгэр, өмнийн газар оджээ. Далай ч бас алга…” гэхчлэн уг номонд үгүүлсэн байдаг.

Дэлхийн нэгдүгээр дайнд оролцож яваад ухаан алдсаныхаа дараа далдыг хардаг болсон германы Ирлмайер “Сүйрлийн дараа цаг уур өөрчлөгдөнө. Дулаан болж манай энд халуун газрын ногоо ургана. Хүмүүст гай тарьдаг хуулиуд үгүй болно” гэсэн бол италийн зөнч лам Пий “Галан шуурга, утаа тэнгэрээс ирнэ. Газар хөдөлнө. Тэнгэрээс гал завсаргүй унана” гэсэн байдаг. Америкийн Вероника Люкен “Манай эриний сүүлийн өдрүүдэд нар шиг галт бөмбөлөг газарт унана” гэж хэлжээ.

Халх удган Уртаагийн нэгэн онгод 2008 оны наймдугаар сарын эхээр хэн ч асуугаагүй байхад “Газар дэлхий донсолсон гай гамшиг гарна. Харийн улсад юм уу гэтэл хажуу дэргэд байна. Дэлхий хагарч дэв босох нь байна. Хуй салхи хуйлран эргэж хурсан олонд гамшиг тарих нь. Бага багаар давалгаалж буй нь бай нь ойртсоны шинж” гэж хэлсэн бөгөөд чухам хэдийд гэдгийг тодруулан асуутал хариу өгөөгүй билээ.

Халхын наймдугаар богдын “Аяа гайхамшигт бошго оршвой” хэмээх ирэх цагийг тольдсон сударт “Хувцас эд юм байвч эдлэх өмсөх хүнгүйд зовж байна. Идээ ундаа байвч идэх хүнгүй учир зовж байна. Явах газар байвч зорчих хүнгүй учир зовж байна. Луу жилээс зайлахад хэцүү учир зовж байна. Хэрэв луу жил өнгөрсөн хойно хөгшин хүн бүгд богд мэт тахигдана” гэсний луу жил нь 2012 он биш биз?

Сүйрлийн тухай баримтууд

Галав юүлсэн тухай домог үндэстэн бүрт бий. Энэ нь эрт нэгэн цагт дэлхийн хэмжээний томоохон сүйрэл болжээ, энэ нь дэлхий ямар нэгэн галт биеттэй мөргөлдсөнөөс болжээ гэсэн дүгнэлтэд хүргэдэг. Плиний “Байгалийн түүх”-дээ эртний сурвалжуудад түшиглэн “Бүх цаг үеийн эзэн Тифон өөрийн нэрийг өгсөн аймшигт сүүлт одыг Эфиоп, Египтийн ард түмэн харжээ. Тэрээр харахаас аймаар агаад могой мэт мушгиран эргэлдэнэ. Энэ бол од биш, харин галт бөмбөлөг гэвэл илүү онохсон билээ” гэж бичсэн байдаг.

Аполлодар энэ од Дэлхий рүү хэрхэн ойртож ирснийг “Түүний нэг гар нь өрнө, нөгөө нь дорно зүг рүү сарвайж, лууны зуун толгой цухуйжээ. Сүвээнээс нь аварга том утаан цагариг унжиж, тасралтгүй исгэчин дуугарна. Түүний бие нь далавчтай, нүднээс нь гал гялалзана. Шатаж буй чулуунуудыг шидлэхдээ амнаасаа гал дөл цацруулан исгэчин орилно” гэж бичжээ.

Эртний эх сурвалжуудад өгүүлж буйгаар бол тэр одыг ойртон ирэх үед газар хүчтэй хөдөлж, галт уулс сэрж, далайн ус хуурай газар руу хүчтэй түржээ. “Ус хоёр мянган метр орчим өндөрт гарч, Дэлхийн бүх хүн харж болохоор байлаа” (Мидраш), “Ёроолгүй гүнээр Чи түүнийг хувцас мэт бүрхэж… Давалгаа тэнгэрт хүрлээ” (Псалом) гэж энэ тухай өгүүлсэн нь бий.

Дэлхий тэнхлэгээ өөрчилдөг

Эхлээд жаахан түүх ярья. Эртний эх сурвалжуудад дэлхийн тэнхлэг өөрчлөгдсөн тухай баримт олон. Энэ үеэр дэлхийн тэнхлэг хэсэг зуур нар руу харсан бололтой. Өөрөөр хэлбэл Дэлхийн нэг хагаст нь тасралтгүй өдөр болж, нөгөө хагаст нь шөнө тасралтгүй үргэлжилжээ.

Африкийн ганда омгийнхон Ванга гэдэг бурхны тухай домог хэлэлцдэг. Энэ бурхан нэгэн арал дээр амьдардаг байж. Нэг удаа Нар явчихаад эргэж ирсэнгүй. Харанхуй болоод хэд хонолоо. Жуко хаан нарыг эргүүлэн авчирч өгөөч гэж Ванга бурхнаас гуйснаар сая нэг юм нартай болжээ гэж энэ домогт гардаг.

Перугийн индианууд яг таван өдөр, таван шөнө тэнгэрт нар гараагүй учраас харанхуй нөмөрч, энэ зуур тэнгис далай хуурай газар руу асгаран бууснаар асар их сүйрэл болон дэлхий ертөнцийн төрх эрс өөрчлөгдсөн гэж хуучилдаг.

Хятадууд болохоор нар арван өдрийн турш хөдлөлгүй зогсож, мод ургамал шатсан гэдэг. Энэтхэг мөн арван өдөр, Иран есөн өдөр, Египет долоон өдөр нартай байсан бололтой байдаг.

Египетэд энэ талаар бичсэн эх сурвалж олон байсан нь эртний мэргэдийн үгнээс тодорхой байдаг. “Жинхэнэ сурвалжуудаас тэдний оршин буй эхлэлээс хойш одод хөдөлгөөнөө дөрвөн удаа өөрчилж, Нар эдүгээ жаргадаг газраасаа хоёронтоо мандаж, манддаг газартаа хоёронтоо жаргажээ” гэж газар зүйч Помпоний Мела бичжээ.

Дэлхийн түүхийн эцэг гэгддэг Геродот болохоор Египетийн мэргэдтэй хөөрөлдсөнийхөө дараа “Энэ зуур Нар дөрвөн удаа жирийнхээсээ эсрэгээр манджээ (тэд надад тэгж хэлсэн). Өдгөө жаргадаг газраасаа хоёр удаа мандаж, эдүгээ манддаг зүгтээ хоёронтоо жаргажээ” гэж тэмдэглэсэн нь бий.

Манай Дэлхийн соронзон талбайн туйл хэд хэдэн удаа 180 градус өөрчлөгдсөнийг эрдэмтэд нотолдог. Манай Галактикийн нас ойролцоогоор 12.5 тэрбум жил, нарны аймгийнх таван тэрбум орчим гэж үздэг. Энэ зуур дэлхийн тэнхлэг багаар бодоход 14 удаа өөрчлөгдсөн бөгөөд хамгийн сүүлд 11-13 мянган жилийн өмнө энэ үзэгдэл болсон гэдгийг геологийн судалгаа тогтоожээ. Энэ нь Атлантидын соёл усан дор орсон цаг үетэй дүйдэг. Библид өгүүлдэг галав юүлсэн тухай мэдээ ч үүнтэй мөн дүйцдэг.

Өмнө өгүүлсэн Тифон сүүлт од дэлхийтэй мөргөлдөж сансрын сүйрэл болсон цаг үе нь одоогоос 12580 жилийн өмнө гэсэн тооцоог эрдэмтэд бас гаргаад байна. Тэр үед манай дэлхий дээр 670 сая хүн амьдарч байсан бөгөөд сансрын сүйрлийн улмаас 100 хүн тутмын 99 нь үхсэн гэж Английн эртний судлалчид үзэж байна.

Бүр саяхан, ердөө 3500-3600 жилийн өмнө Дэлхийн туйл солигдсон байх магадлалтай гэсэн хувилбар ч бас бий. Үүнийг нотлох түүхэн сурвалж, үлгэр домог ч цөөнгүй олддог. Тэгвэл 2012 онд энэ үзэгдэл давтагдах магадлалтай гэж зарим эх сурвалж үзэж байна. Тэд Дэлхийн цахилгаан соронзон талбайн хэмжээ тэг болох түвшин рүүгээ ойртож байгааг анхааруулдаг. Дэлхий өөрийн эргэлтээрээ цахилгаан соронзон талбайгаа идэхжүүлж байдаг бөгөөд тодорхой хугацааны дараа энэ эргэлт удаашран богинохон хугацаанд зогсолт хийнэ. Өөрөөр хэлбэл Дэлхийн цахилгаан соронзон орны хэмжээ тэгтэй тэнцэнэ. Дараа нь эсрэг чигт хурдаа аван эргэж эхэлнэ. Ийм үзэгдэл хэд хэдэн удаа болсныг өмнө өгүүлсэн баримтууд нотолдог. Тэгэхээр энэхүү тэг цэгийн зогсолт 2012 оны 12 сарын 21-нд болно гэж хэсэг эрдэмтэд үзэж байна.

Үүнтэй зэрэгцээд Үндсэн резонансын давтамж хэмээх бас нэгэн чухал параметрт өөрчлөлт ажиглагдаж байна. Үндсэн резонансын давтамж гэдэг нь нэг ёсондоо Дэлхийн зүрхний цохилт юм. Үүнийг анх 1899-1900 онуудад хэмжсэн бөгөөд тэр үед секундэд 7.8 удаа лугшиж байжээ. Энэ үзүүлэлт 1980 он хүртэл тогтмол байв. Дэлхий даяар түүнийг хөдөлгөөнгүй тогтмол үзүүлэлт гэж хүлээн зөвшөөрөөд байтал байдал биш болж 1980-аад оны сүүл үеэс сонирхолтой зүйл ажиглагдаж эхэллээ. Үндсэн резонансын давтамж нэмэгдэж 1990-ээд 8 Герц, дараа нь 8.2 Герц болжээ. 1996 онд энэ үзүүлэлт секундэд 8.7 боллоо. Цаашид секундэд 13 Герц болно гэж эрдэмтэд үзэж байгаа аж.

Соронзон талбай багасч, резонансын давтамж нэмэгдсэнээр өнөөдөр манай Дэлхий фазын хувиралд орж, бидний бие организмын эд эс бүр энэхүү дээд шатны хувиралд дасан зохицохоор оролдож байна. Тэгэхээр майя нарын цаг тооны бичиг 2012 оны 12 сарын 21-ноор дуусч буй нь энэ хувирлын оргилыг зааж буй хэрэг хэмээн зарим эрдэмтэд тайлбарлаж байна. Энэ өдрөөс эхлэн Дэлхий буруу эргэж, нар хойноос гарч эхлэвэл тэд л лав гайхахгүй бололтой.

Сансрын сүйрэл

Өмнөх удаагийн галав юүлэлт Тифон (Триптон ч гэх нь бий) сүүлт од дэлхийтэй шүргэлцсэнээс болсон гэж үзэгсэд олон. Түүнийг нейтрон од байсан гэдэг. Манай Галактикт тэрбум орчим нейтрон од бий гэж одон орончид таамагладаг ч одоогоор 700 орчмыг нь л олж тогтоогоод байгаа билээ. Нейтрон одод өөрийн тойрог замаараа Нарыг бүтэн тойрох хугацаа нь 25920 жил гэсэн тооцоо ч бий. Энэ нь одон орны прецессийн үзэгдэлтэй хугацааны хувьд давхацдаг. Энэ хугацаанд нейтрон од нарны системийг хоёронтоо дайрч өнгөрөх бөгөөд тэдгээрийн хоорондын хугацаа нь 12600-13320 жил гэдэг. Энэ нь өмнөх их сүйрэлтэй цаг хугацааны хувьд тохирч байгаа бөгөөд нейтрон од дахин эргэж ирэх цаг хэзээ мөдгүй болсон гэж үздэг.

Италийн гоц мэдрэхүйтэн Орфео Анжелусс 1953 онд “Дэлхийг сүүлт од хөнөөхийг завдана. Гэвч түүнийг цөмийн цэнэгт пуужингаар устгаж болно” гэж хэлсэн нь анхаарал татаж байна. Америкууд ийм туршилтыг аль хэдий нь хийгээд үзчихсэн, гагцхүү сансрын уудамд тархах цөмийн хаягдлыг хэрхэхээ мэдэхгүй байгаа тухай мэдээ байна.

Ер нь бол Дэлхийд аюул учруулж болзошгүй биетийн даяллыг өөрчлөх, устгах талаар эрдэмтэд янз бүрийн санаа оноо гаргасаар байгаа байгаа болохоор “Сүүлт од нь ирээ ч үү, үгүй ч үү. Ирлээ гэхэд мөргөлдөө ч үү, үгүй ч үү” хэмээн “монгол” маягаар тайвшрах боломж бас бий юм.

Метаны дэлбэрэлт

Дэлхийн дулаарлаас болж мөнх цэвдэгтэй газрууд гэсч метан их хэмжээгээр ялгарч байна, мөн 2012 оны эцэс гэхэд Хойд туйлын мөс хайлж дууссанаар түүний дор маш өндөр нягттайгаар шахагдаж байсан метан агаар мандалд дэгдэж Дэлхий ертөнц дарьтай торх болно гэсэн таамаг хүчтэй яригдаж байна. Хойд туйлд нийтдээ 500 тэрбум тонн метан бий гэж тооцдог. Аянга цахилгаан, өөр бусад эх үүсвэрээс болоод агаар мандалд буй метан дэлбэрэх аюул ойрхон, сүйрлийн үр дагаврыг нь тооцох гэж оролдох ч хэрэггүй хэмээн зарим эрдэмтэд анхааруулсаар байна.

Өмнөх удаагийн их сүйрэл далайн ус халснаас болж метан их хэмжээгээр ялгаруулж, агаар мандалд энэ хийн эзлэх жин хэт нэмэгдсэнээс болсон гэж үздэг судлаачид бас бий. Энэ хувилбар үнэн бол тэр үед метан далайн гүнээс аажмаар ялгарч байсан бол энэ удаад агаар мандалд шууд дэгдэж байгаа, хүмүүсийн үйл ажиллагаа үүнд ихээхэн хувь нэмэр өгч байгаа учраас түгшүүрийн “улаан гэрэл асах” хугацаа нь хамаагүй эрт болно.

Квантын үсрэлт

Сүүлийн үед зарим эрдэмтэд 2012-2013 оны заагаар Дэлхий дээр квантын үсрэлт (Quantum leap) болж гараг ертөнц ер бусаар өөрчлөгдөн хувирна гэж мэдэгдэх болов. Энэ шилжилт 20-24 цагийн дотор явагдах бөгөөд ихэнх хүн үхэж мэдэх гэнэ. Энэ нь гарагийн хэмжээний сүйрэл бөгөөд бие махбодь ийм өөрчлөлтөд эсийн түвшинд бэлэн бус байгаа, мөн хүмүүсийн сэтгэл оюун гэгээн бусаас (өөрөөр хэлбэл сүсэг бишрэлгүйн улмаас) болох аж.

Манай гараг чухам энэ өдөр илүү өндөр давтамжийн энергийн түвшинд шилжих бөгөөд гурван хэмжээст бодит байдлаас дөрвөн хэмжээст орчинд очих гэнэ. Өөрөөр хэлбэл физик биеийнхээ хэрэгцээг хангах төдий амьдрал хэрэггүй болж, амиа хичээсэн, хэрэглээг шүтсэн хуучинсаг байдалдаа үлдэхийг хүсэгчид өмнөх квантын үсрэлтийн үед динозаврууд сөнөсөн шиг устаж их цэвэрлэгээ хийгдэх аж.

Шинэ эриний эхлэл

Майячууд 2012 оны 12 сарын 21-нд нэг эрин төгсөнө гэснээс биш, ертөнцийн төгсгөл ирнэ гэсэнгүй. Одон орны гайхамшигтай мэдлэгтэй байсан энэ ард түмэн шинэ эрин эхлэхийг Сүүн зам буюу Тэнгэрийн заадастай холбон тайлбарлажээ.

Сүүн зам галактикийн диаметр нь 7000 гэрлийн жилтэй тэнцэх бөгөөд түүний төв хэсэгт нь 400 орчим тэрбум од бөөгнөрсөн байдаг. Энэ бөөгнөрөл энгийн нүдэнд харанхуй тэнгэрийн дундуур зүссэн зураас мэт үзэгддэгээс сүүн зам гэгддэг. Гэтэл энэ их бөөгнөрөл дунд, галактикийн яг төв дунд нь жинтэйхэн хэмжээний хар нүх байдгийг эрдэмтэд орчин үеийн дуран авай ашиглан нээгээд алмайран гайхжээ. Яагаад гэвэл тэдний харсан зүйл эртний майячуудын домогт өгүүлдэгтэй тун төстэй байжээ. Үлгэр үнэн болж, шинжлэх ухаан домог хоёр яв цав нийцэв. Учрыг өгүүлье.

Эртний майячууд Тэнгэрийн заадсыг бүх амьдралыг үүтгэгч Сансрын агуу ижий гэдэг утгаар ойлгодог, хүлээж авдаг байж. Төв хэсгийн гүдгэрийг Сансрын умдаг (“Central Bulge”) гэж тэд үзнэ. Түүний төв хэсэгт хар хонгил мэт үзэгдэгч хэсгийг майячууд янз янзаар нэрлэдэг ч хамгийн түгээмэл нэр нь birthing pace буюу “төрөхөөр дүлэх хөдөлгөөн” гэсэн утгатай байж. Дөрөвдүгээр эриний төгсгөл буюу 2012.12.21-нд нарны зам Тэнгэрийн заадастай огтлолцоно. Өөрөөр хэлбэл тухайн оны хамгийн богинохон өдөр нар Сансрын агуу ижийгийн умайнаас шинээр “мэндэлнэ”. Энэ бол 26000 жилд нэг удаа давтагддаг үзэгдэл.

Христ дахин мэндэлнэ, Майдар ирнэ, архадууд газарт бууж ирнэ гэхчлэн янз бүрийн шашинд өгүүлдэг нь хэрэг дээрээ энэ үйл явдлыг хэлсэн байж ч мэдэхээр байна. Ер нь бол нарны систем Галактикийн төв рүү 1980-аад оны эцсээр орсон бөгөөд 2020 оны орчимд энэ төвөөс гарна. Өөрөөр хэлбэл шинэ эрин хараахан эхэлчихээгүй, хуучин нь дуусчихаагүй завсрын үедээ яваа аж. Ингэж эрин солигдох үед өвчин зовлон, нийгмийн эргэлт, хувьсгал, байгалийн гамшгийн тоо эрс ихэсдэг зүй тогтолтой гэмээр үзэгдэл ажиглагддаг бөгөөд үнэхээр л 1980-аад оны сүүлээс дэлхий ертөнцийн хаа сайгүй янз бүрийн үзэгдэл болсоор байгаагийн гэрч нь та бид өөрсдөө билээ. Энэ бүхэн 2020-иод он гэхэд төгсгөл болж, сая нэг амар амгалан Дэлхий ертөнцөд ноёлно гэж хэлж болох юм. Бумбын эрин гэж үүнийг хэлж байж ч мэдэх. Ийсүс дахин мэндэлж хүн төрөлхтнийг аварна гэдэг ч үүнийг л хэлж буй бололтой. Монголын бурханы шашны тэргүүн Богд Жибзундамбын өгүүлсэн хорин дөрвөн цөвүүн цагийн төгсгөл ч мөн л энэ үетэй ойролцоо санагдана.

Майя нар болохоор газар цөмөрч гай зовлон ирэх юм биш ээ, харин Цагаан ирвэсийн хүүхдүүд энэ цагаас төрж хүмүүст амьдралын үндсийг нь эргүүлэн авчирна гэдэг. Энэ хүүхдүүд илүү ухаантай, оюун санааг дээдлэгч, ертөнцийг энергийн төвшинд хүлээн авагчид байх болно гэдэг. Үүнтэй холбоотойгоор Крайоны тухай өгүүлж болно.

Крайоны өчил

Крайон бол физик биегүй, бидний оюуныг хөгжүүлэхийн тулд Дэлхий ертөнц дээр оршин буй этгээд. Тэрээр Калифорнийн метафизикч Ли Кэрроугаар дамжуулан хүн төрөлхтөнд мэдээллээ хүргэдэг. Хүн бол бурхны боол биш, түнш нөхөр нь байх ёстой гэж үздэг. Түүний тухай дараагийн дугаартаа тодорхой өгүүлэх тул түр орхиод үндсэн сэдэвтээ эргэж оръё.

Крайон 1995 онд НҮБ-ын байранд анх ченнелинг хийсэн юм. Ченнелинг гэдэг нь channel хэмээсэн үгээс гаралтай сувгаар мэдээлэл дамжуулах гэсэн утгатай үг. Тэрээр гадаад ертөнцийн оюун ухааныг сонгосон тодорхой хүмүүсийн тусламжтайгаар хүн төрөлхтөнд дамжуулдаг. Энэ ченнелинг дээр тэрээр хүн төрөлхтөн өөрийн орон гэр болсон эх дэлхийдээ хатуу харгис хандаж буйг анхааруулж, үүний төлбөр нэн хүнд гэдгийг сануулсан юм. 1996 онд НҮБ-ын байранд хоёр дахь удаагаа ченнелинг хийхдээ тэрээр “танай гараг өнөөдөр хөдөлж буй энэ энэ давтамжийн түвшинд та нар дайн хийх ёсгүй. Эргэн тойрноо харагтун. Ертөнцийн мөхлийн тухай эртний зөгнөлүүд биелсэнгүй. Та нар энх тайван устах ёстой тэрхүү парадигмын хүрээнээс нэгэнт гарчээ. Хуучин дайны энерги өнөөдөр хэрэггүй болж, шинэ мянган та бүхэнд энх амгалан, тэвчээр, хайрыг амлаж байна. Гэхдээ үүнийг зөвхөн та нар өөрсдөө л хийж чадна” гэж хэлсэн юм.

Хүмүүсийн түгээмэл асуудаг асуултуудад Крайон хариулахдаа 2012 оныг бас хөндсөн байдаг. “Та бүхэн хэрвээ эртний зөнд итгэдэг бол 2012 он цаг хугацааны төгсгөл болох ёстой. Энэ юу гэсэн үг вэ? Нэг хэсэг нь энэ бол ертөнцийн мөхөл, төгсгөл гэсэн үг гэж байна. Хэрэг дээрээ энэ онд чухал өөрчлөлтүүд л гарна, эрхмүүд ээ. Бид энэ тухай та нарт яриагүй гэж үү? Хүн төрөлхтний энергийн давтамж нэмэгдэж, хүмүүс хуучин энергийн үеийнхээсээ өөр болохын цагт, Дэлхий өөр түвшний чичирхийлэлтэй болохын цагт та нарын баримжаа авдаг цаг хугацааны систем өөрчлөгдөнө. Хайр(шинэ ухамсар)-ын энергийн нөлөөн дор физик бодит байдал өөрчлөгдөж, атомын бүтэц өөрчлөгдсөнөөр гараг дээрх цаг хугацааны баримжааны шинэ систем бий болно гэж бид өмнө нь олон удаа ярьсан. Оюун санааны бусад үйл явдлын нэгэн адилаар энэ нь яг 2012 оны нэгдүгээр сарын 1-нд болчихгүй учраас өөрчлөлтийг мэдрэхийн тулд шинэ жилийн шөнө бүх багаж хэрэгслээ асаах хэрэггүй…” гэсэн байдаг.

Гараг эрхсийн жагсаал

Энэ өдөр үнэхээр нэгэн гайхамшигт учрал тохионо гэдгийг шинжлэх ухаан батлаад буй. Тэр бол гараг эрхсийн жагсаал. 2012 оны 12 сарын 21-нд Санчир, Бархасбадь, Ангараг, Дэлхий нэг шугаманд жагсана. Өмнө нь ч ингэж жагсаж л байсан л даа. Гэхдээ 2012 оны 12 сарын 21-нд зөвхөн нарны аймгийн гарагууд төдийгүй бусад оддын систем ч бас Галактикийн төвөөс шугам үүсгэн жагсах юм. Энэ бол орчлон ертөнц нэг системээс нөгөөд шилжинэ гэсэн үг.

Нар 26000 жилийн дараа Сүүн зам буюу Тэнгэрийн заадсыг мөн энэ өдөр дайрч, майя нарын хэлснээр бол Сансрын умайнаас дахин төрнө.

Төгсгөл үг

Одоогоор Дэлхийн сүйрэл болох, тэр нь ямар маягаар явагдах тухай барим тавим баталгаа нотолгоо алга. Боллоо гэхэд энэ нь сайн цагийн өмнөх их цэвэрлэгээ учраас өөрчлөлтийн золиос их бага хэмээх нь утгагүй бөгөөд гагцхүү сэтгэл оюунаа ариун байлгаж, хорт муу бүхнээс ангид зөв мөртэй байх нь чухал гэнэм. Үүнийг аль ч үеийн зөнч мэргэд, аль ч шашны судар номонд өгүүлсэн байдаг болохоор нүгэлгүй нэгэн бол сэтгэл амар байж болох нь ээ.

Ер нь бол 2012 оны энэ өөрчлөлт ямар нэгэн сүйрэл гамшиг гэхээсээ хүмүүсийн оюун санааны үсрэлт, шинэ төлвийн эхлэл гэдэг утгаараа илүү түлхүү яригдаж байгаа нь тохиолдлын хэрэг биш байх. Индиго, кристалл хүүхдүүд төрөх болсон, бясалгагчид, цагаан, ногоон хоолтны тоо нэмэгдэж байгаа, шинжлэх ухаан урьдын хатуу хязгаарлалтаасаа татгалзаж, оюун санааны нууцыг тайлах гэж оролдож эхэлсэн, шашны физик анхаарал татах болсон, хүн төрөлхтөн амьд байгальтай дэндүү харгис харьцаж байсандаа гэмшиж эхэлж байгаа гээд олон хүчин зүйл ингэж үзэхэд хүргэж байна.

Майя нарын цаг тоололд итгэх аваас тавдугаар нарны эрин буюу дээд оюуны эрин 7137 он хүртэл үргэлжилнэ. Харин түүнээс цааш юу болохыг эртний ухаантнууд бидэнд хэлж өгсөнгүй дээ.

“Зууны мэдээ”-гийн хавсралт “Гэрэлт Цалиг” сонин 2009.IX сар. № 15

Хүн төрөлхтнийг хувьчлан авах нууц төлөвлөгөө хэрэгжиж байна
Хуйвалдааны онол гэж байдаг. Энэ онолоор бол өнөөдөр хүн төрөлхтөн урьд өмнө учирч байгаагүй том хуйвалдааны золиос болоход ойрхон байна. 2007, 2008 онуудад баримтат киноны найруулагч Питер Жозеф (Peter Jozeph)-ийн “Zeitgeist” хэмээх цуврал кино гарснаар энэ тухай дэлхий нийтээр мэдэх болсон юм. Питер Жозеф 2003 оны есдүгээр сарын 11-нд АНУ дахь олон улсын худалдааны төвийг алан хядагчид онгоцоор мөргөж сүйтгэсэн баримтыг урьд өмнө болж байсан дайн мөргөлдөөн, алан хядлагын баримттай харьцуулан дүн шинжилгээ хийсний эцэст нэгэн гайхалтай дүгнэлтэд хүрчээ. Үүнийг өгүүлэхийн өмнө есдүгээр сарын 11-ний үйл явдлыг эргэн санацгаая. Хоёр өндрийг онгоц мөргөх үед ямар хүчтэй дэлбэрэлт болж, хүн төрөлхтний бахархал болсон бүтээн байгуулалт хэрхэн нуран сүйдсэнийг дэлхий нийтээрээ харсан. Тэр үед энэ том барилга онгоцоор мөргөхийн төдийд дэлбэрсний учрыг хэн ч ухан бодоогүй. Питер Жозеф чухам энэ өнцгөөс асуудалд хандсан учраас цөөнхийн олж харахыг хүсээгүй, олонхийн олж харах боломжгүй байсан нүцгэн үнэнийг ил гаргаж чадсан юм. Эцэст нь тэрээр ямар ч алан хядагчид байгаагүй, энэ бол сайтар төлөвлөсөн гэмт хэрэг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Ингэж хэлэх хэд хэдэн үндэслэл байгаа юм.

Үндэслэл-1. Алан хядагчид ямар нэг үйлдэл хийхийнхээ өмнө урьдчилан мэдэгдэж, хэн нэгнийг чөлөөлөх, эсвэл мөнгө өгөхийг шаарддаг. Энэ шаардлагыг нь биелүүлээгүй тохиолдолд эцсийн арга хэмжээгээ авдаг. Энэ удаад тэгээгүй нь анхаарал татна.

Үндэслэл-2. Олон улсын худалдааны төвийн барилгыг анх барихдаа нэг бус, хэд хэдэн удаа ч онгоц мөргөхөд тэсэхээр тооцоолсныг мэргэжлийн хүмүүс нотолдог. Зүй нь онгоц мөргөсөн хэсэгт л цөмөрч, эсвэл цоорхой үүсэн эвдрэх ёстой байтал барилга бүхлээрээ нурсан нь гайхалтай.

Үндэслэл-3. Тэр өндөр барилгаас бүтэн юм юу ч үлдэлгүй дэлбэрчээ. “Бидний олсон хамгийн том юм нь утасны тал аппарат л байлаа. Бүх эд хогшил үйрмэг болсон” гэж уг кинонод ярилцлага өгөгч хэлж байгаа нь энд асар хүчтэй дэлбэрэлт болсныг гэрчилнэ.

Үндэслэл-4. Барилгыг бөх бат болгохын тулд 47 ширхэг төмөр багана босгож, түүнийгээ металл хэсгүүдээр нягт холбон их биеийг бүтээжээ. Гаднын ямар нэгэн хүчтэй үйлчлэлийн улмаас барилга нурлаа гэхэд давхрууд дээрээсээ доошоо сугаран давхралдаад 300 метрийн өндөртэй энэхүү 47 ширхэг төмөр баган босоогоороо үлдэх ёстой байтал хайлш болон хувирчээ. Ингэж хайлахад цельсийн 1000 градусын халуун хэрэгтэй. Онгоцны шатахууны саван дахь түлш шатлаа гэхэд ялгаруулах дээд халуун нь түүнээс даруй 260 хэмээр доогуур байх ёстой байлаа.

Үндэслэл-5. Худалдааны төвийн барилгын 110 дахь давхраас билъярдын бөмбөг унагалаа гэхэд чөлөөт уналтын хурдаар бол тэр бөмбөг 80 секундын дараа газардах ёстой. Гэтэл уг барилга бүхлээрээ арав гаруйхан секундэд нуран унажээ.

Үндэслэл-6. Дэлбэрэлтийн дараа цагаан өнгөтэй их хэмжээний үүл боссон нь асар хүчтэй химийн бодисын дэлбэрэлт болсныг нотолно.

Үндэслэл-7. Худалдааны төвийн долдугаар байр ямар ч халдлагад өртөөгүй атлаа мөн адил дэлбэрсэн. Энэ тухай тухайн үед мэдээлээгүй. Долдугаар байр нь 47 давхар аварга барилга бөгөөд 2-3 дугаар давхарт нь гал гарч байгаад 17 цаг 15 минутад нуран унажээ. Энэ барилга эгц доошоогоо нурж, хэдхэн метрийн зайд байгаа бусад барилгад хор учруулаагүйг мэргэжлийн хүмүүс тайлбарлахдаа суурийн хэсгийг нь зориуд дэлбэлсэн гэж үздэг байна.

Үндэслэл-8. Халдлага үйлдсэн гэж зураг хөрөгтэйгээ зарлагдсан 12 хүний зургаа нь амьд байгаа, онгоц жолоодсон гэх Hani Hanjour онгоц жолоодож огт үзээгүй, тэгээд ч амьд сэрүүн байна.

Энэ бүхэн юу хэлнэ вэ? Энэ халдлага Осама бин Ладений ажил биш болохыг л харуулна. Энэ ажиллагааны тухай Осама ярьж буй видео дүрс олдсон ч тэр зураг дээрх Бин Ладен жинхэнээсээ хамаагүй өргөн шанаа түүшинтэй, илүү бараан царайтай нэгэн болохыг соргог хүмүүс анзаарч шуугиан дэгдээв. Тэгэхээр үүнийг хэн үйлдэв?

Кино бүтээгчид үүнд Тагнуулын төв газар, Америкийн ноёлогч давхаргынхныг буруутгажээ. Дэлхий нийтийг айдас хүйдэст автуулахын тулд, террористууд хэмээх дайсныг байнга сануулж, тэдэнтэй тэмцэх нэрээр бизнес хийхийн тулд энэ бүхнийг үйлдсэн гэж тэд дүгнэж байгаа юм.

Урьд өмнө нь ч ийм үйлдэл олон удаа гарч байв. Адольф Гитлер засгийн эрхийг гартаа авахын тулд ард түмний дайсны тухай үлгэр зохиож, олон нийтийн тархийг үндэсний үзэлтэй уран донгодолтоор угаасаар зорьсондоо хүрсэн. Дэлхийн нэгдүгээр дайнд жирийн хүмүүс үй олноороо хэлмэгдэн хохирч байхад тэрбумтан Рокфеллер 12 сая долларын ашиг олон халаасаа зузаалж байв.

АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельтийн нарийн бичгийн дарга нь олон жилийн дараа бичсэн дурсамжиндаа яавал япончуудын уурыг хүргэж, дайны гал дэгдээх вэ гэж эрхэм ерөнхийлөгч байж ядаж байсан тухай дурдсан нь бий. Энэ дайнаас том банкирууд, санхүүгийн аваргууд л хожсон байдаг. Нацист Германыг АНУ-ын Union banking corporation санхүүгийн хувьд дэмжиж байлаа. Энэ банкны тухайн үеийн удирдлага нь АНУ-ын Ерөнхийлөгч асан том Бушийн эцэг байв. Харин дараагийн Бушууд Бин Ладентай ойр дотно нөхөрлөж бизнесийн талаар хамтарч байсан мэдээ ч байдаг. Нацист Германы тухайд US Standard oil-ийн шатахуунгүйгээр тийм том хэмжээний дайн хийх боломжгүй байсан гэдгийг өнөөдөр судлаачид нотолж байна.

1964 оны Америк-Вьетнамын дайн удтал сунжирсны цаана мөн л бизнесийн ашиг сонирхол байсан тухай яригддаг. Гол зорилго нь ялалт байгаагүй энэ дайны улмаас Америкийн 48 мянга, Вьетнамын 3 сая хүн амиа алдсан. Өнөөх Рокфеллерийнхон маань шууд ба дам утгаар энэ дайны хоёр талын санхүүжүүлэгч байсан гэдэг. Хэн нэгэн үл үзэгдэгч энэ дайны үйл явцыг удирдаад байгаа мэт сэтгэгдэл төрдөг байсан тухайгаа хожим нь дайнд оролцогсод дурсан ярьсан байдаг.

Тэгэхээр есдүгээр сарын 11-ний дараа террористуудтай тууштай тэмцэхээр АНУ ханцуй шамласан, Ирак, Афганистаны дайн зэрэг нь санхүүгийн томоохон эрх ашигтай холбоотой, харилцан уялдаатай үйл ажиллагаа болох нь ойлгомжтой гэсэн санааг киноны уран бүтээлчид гаргажээ.

Дэлхийг мөнгөтэй хэдхэн гэр бүл, цөөхөн хүмүүс захирдаг гэсэн яриа байдаг. Энэ кинонд өгүүлж буй баримтууд ч үүнийг баталж байна. Тэдний явуулж буй үзэл суртлаар өнөөдөр дэлхий амьсгалж байна. Зугаа цэнгэл, амар хялбар амьдралыг шүтсэн, аливаа асуудалд шүүмжлэлтэй хандах чадваргүй зомбинуудыг мэдээллийн хэрэгсэл, ялангуяа телевиз, интернэтийн тусламжтайгаар бий болгохыг тэд хүсч байна. ТВ шоу, зугаацуулан хөгжөөх мэдээллээр хүмүүсийг бөмбөгдөж, бодох сэтгэх, тунгаах нягтлах зав зай өгөхгүйг хичээсний үр дүнд өнөөдөр америкчуудын 15 хүрэхгүй хувь нь л ном сонин уншдаг ард түмэн болж хувираад байгаа юм. Дэлхий нийтийн хэмжээнд боловсролын түвшин доройтож буй нь ч тэдний тарьсан үр жимсэлж буйн нотолгоо.

Олон арван жилийн турш нууц далд байж, дэлхийн улстөрийг хөшигний араас удирдаж байсан нууц ноёнтнууд ил гарах цаг ойртож буй бололтой. Дэлхийн засгийн газар хэрэгтэй, нэг удирдлага дор нийтээрээ амар тайван амьдрах цаг айсуй гэсэн суртал ухуулга сүүлийн үед анзаарагдах болсон нь тэрхүү нууц ноёдын шидсэн чулуу ч байж мэдэхээр байна.

Канад, АНУ, Мексик гурав нэгдэж Европын холбоотой төстэй бүтэц бий болгохоор нууц тохироо хийсэн, тэр нь Хойд Америкийн холбоо гэсэн нэртэй байна, амеро гэдэг нэгдсэн мөнгөтэй болно гэсэн яриа ч сүүлийн жилүүдэд яригдах болсон. Тэгвэл дэлхий нийт хэдхэн том холбоонд нэгдэж, улмаар нэг удирдлагын гарт орох шат дараатай алхмууд хийгдэж байна гэж хардах эрх бидэнд бас бий.

Хүмүүсийг электрон паспорттой болгох, биед нь бичил дамжуулагч суулган аюулгүй байдлыг нь хянах зэрэг асуудлууд ч нэлээд хүчтэй яригдаж, эхний алхмууд хийгдээд байна. Террорист халдлагаас айсан ард иргэд аюулгүй байдал хангах энэ арга хэмжээнд дургүйцэхгүй байгаа. Гэвч үүний цаана хүн бүрийн үйлдлийг нэгд нэггүй хянан зохицуулах, удирдах боломж цөөн этгээдийн гарт төвлөрөх аюул бийг олон нийт олж харахгүй байгаа юм. Тэгэхээр мөнгөтэй, эрх мэдэлтэй цөөхөн хүмүүсийн мэдэлд өөрсдөө гүйж очоод орчих аюул тийм ч холгүй байна. Тэр цагт хүн төрөлхтнийг хувьчлан авах нууц төлөвлөгөө биеллээ олж, аль ч соёл иргэншлийн түүхэнд гараагүй хамгийн том хуйвалдаан амжилттай өндөрлөх юм.

Олон нийтийн сэтгэхүйг удирдах, тэдний итгүүлэгт автах босгыг намсгах, психотронын янз бүрийн арга хэрэгслийн тусламжтайгаар хүн төрөлхтнийг зомбичлох оролдлого эртнээс хийгдсээр ирсэн бөгөөд техник технологийн өнөөгийн ололтууд үүнд улам бүр ташуур болж байгааг ойлгож, аливаа асуудалд өөрийн байр сууринаас шүүмжлэлтэй хандах нь чухлыг, нүдээр харсан бүхэн үнэн байдаггүйг ойлгохын чухлыг энэ кино хүн төрөлхтөнд сануулж байна.

Энэхүү өгүүллээр терроризмтэй тэмцэх ажлын чухлыг үгүйсгэх гээгүй бөгөөд гагцхүү асуудлыг өөр өнцгөөс харахыг оролдсон гэдгийг эцэст нь хэлэх минь.

“Зууны мэдээ” сонин. 2009.08.26-ны дугаарт

Ховсоор илчлэгдсэн үнэн
“Бид бүгдээрээ зомби” ном худалдаанд гарсан тухай би өмнө өгүүлсэн. Энэ удаа тус номонд буй олон арван жишээний нэгийг орууллаа. Ер нь тун сонирхолтой, бас хэрэгтэй ном шүү.

Бид мэдээллийн гуравхан хувийг л ухамсартайгаар боловсруулж, үлдсэн 97 хувийг далд ухамсартаа шингээдэг. Дээрх төрлийн бичлэгүүд нь далд ухамсарт нөлөөлнө. Хэсэг хугацааны дараа хүний даралт гэнэт ихсэж, тархины ачаалал нэмэгдэж, зүрх дийлэхээ болино… Үүнтэй төстэй 46 үхэл бүртгэгдээд байна. 1997 оны арванхоёрдугаар сарын 1-нд Японд “Покемон” хүүхэлдэйн киноны ээлжит анги гарах үеэр юу боллоо? 700 гаруй хүүхэд бахардан унаж эмнэлэгт хүргэгдсэн. Хэргийн учир нь зарим кадр хэт олон өнгийг зэрэг цацруулсанд байсан. Хэрвээ улаан өнгийг секундэд 10-3030 удаа гялбуулвал нүдний мэдрэл цочирч тархи судасны хэсэгчилсэн агшилт явагдддаг. Тэгээд бахардан унах бүх шинж тэмдэг илэрч, ухаан алддаг. Тэр бүү хэл амьсгал боогдон үхэжч мэднэ.

-Ой санамжаа алдах тохиолдлын тухайд?

-Гэмт хэрэгтнүүдийн ажил гэдэгт би бараг итгэлтэй байна.

-Таныг юу тэгж бодоход хүргэв?

-Дэндүү болхи ажиллажээ. Түүнээс гадна өөрийг нь хүчээр ажиллуулж байсан тухай хүмүүс эргэн санасан тохиолдол ч бий. Энэ бол зүгээр л мөлжлөг. Поволжьед нууцаар нийлэг хар тамхи үйлдвэрлэдэг жижиг хотууд олон бий. Ажил явуулахад химич, физикч, инженер, мөн жирийн ажилчид хэрэгтэй. Хэд хэдэн тохиолдолд хохирогчдын цуснаас хүчтэй мансууруулагч бодисын ул мөр олдсон нь намайг түгшээж байна. Туяа долгионоор биш, харин химийн бодисоор “боловсруулсан” гэсэн үг. Тусгай үнэр, психотропын бодисоор тарих замаар ухамсрын төлвийг өөрчлөх олон аргачлал байдаг. Жишээ нь, та турах тухай реклам үзсэн үү? Та хоол идэх дуршил хязгаарлагч нэгэн үнэртүүлэгч худалдан аваад л гүйцээ. Зүгээр л үнэртэхэд хоол идэх дур төрөхөө болино. Таны ходоод хов хоосон ч үнэрийн тусламжтайгаар тархиа цатгалан байна гэж хөтөлбөрчилнө. Эсвэл бүр сонирхолтой нь үнэртсэнээр өөхний эсүүдэд өөрөө өөрийгөө устгах тушаал өгнө. Зарим сайн дураараа турагчид жингээ хэтэрхий түргэн алдсанаас эрүүл мэндийн асуудал гарч ирсэн туршилт ч бий. Тэднийг туршилтаас хасахад хүрсэн юм. Ийм маягаар бүр аюултай зүйлийг ч хөтөлбөрчилж болно. Таныг хөдөлмөрч болгодог үнэр бий. Та сульдаж унатлаа ажиллах болно. Нэг байгууллага ажлын нэг л аргыг туршилтад орогсод дээрээ хэрэглэдэг гэдэгт итгээрэй. Эсвэл шуул ховсдоно, эсвэл цацрагаар нөлөөлнө, эсвэл психотропын эм хэрэглэнэ. Тэдний аль нь илүү амжилттай болох вэ гэдгийг шалгах гэсэн ганцхан тохиолдолд бүгдийг нэг дор хэрэглэнэ. Бүрэн бодит мэдээлэлгүйгээр кофений шаараар мэргэлэх нь хэцүү. Би бол мэдрэлийн эмч. Энэ бүхний учрыг мөрдөн байцаагч л олох учиртай.

-Хэрвээ ховсонд оруулаад хэн тэднийг ашигласныг тодруулах гэвэл яах бол?

-Тэгж үзсэн. Юу ч болоогүй. Ой санамж нь арчигдчихсан байдаг. Ийм нэг энгийн арга байдаг л даа. Лазер чиглүүлэгчийн туяа агшин зуур л гарчихдаг… Лазер дискийг арчихад яадаг гээч… хоосон зай үлддэг. Тусгай албад ихэвчлэн илүү ухаалгаар ажилладаг. Эргэлзээ сэжиг үлдээх хэрэг юу байна? Арчигдсан мэдээллийн оронд шинийг суулгадаг. Хүн тэр бол өөрийнх нь хувийн дурсамж гэдэгт итгэлтэй байдаг. Үүнийг хуурамч ой санамж гэж нэрлэдэг. Таныг боловсруулж тархинаас чинь ямар нэг нууц мэдээлэл аваад оронд нь эвтэйхэн найруулгатай яриаг өнгө дүрстэйгээр суулгачихна.Танд ямар ч мэдрэлийн эмч хэрэггүй. Та нэрээ мартахгүй. Энэ бол тусгай албадын арга. Харин ой санамжийг бүрэн устгана гэдэг…миний бодоход болхи байна… Энэ бол дээрэмчдийн ул мөр…

-Харь гаригийнхан биш үү?

-Одноос ирэгсдэд итгэдэггүй. Хүсвэл яагаад гэдгийг тайлбарлая. 1985 онд манайд харь гаригийн сэдэв ил гарч ирэх үеэр нэгэн бүсгүйг шинжлүүлэхээр над дээр авчирсан юм. Тэр харь гаригийн хөлөг дээр байсан, түүний гуя ормыг хагалж гуманоид бүтээхийн тулд эснээс нь авсан гэж нотолж гарлаа. Тэгэхдээ түүнийг бүр Москвагаас тусгай хүмүүс олон тооны тамга бүхий дагалдах бичигтэй авчирсан юм шүү. Надаас юу хүсч буйгаа тайлбарлацгаалаа. Би албадан ховсдож мэдээллийг буулгаж авах ёстой гэнэ. Яагаад ч юм үүний тулд манай чимээгүй хотын жирийн эмнэлгийг сонгосон байсан. Яагаад тийм сонголт хийснийг би дараа нь л ойлгосон.Эхний сеансан дээр хоёр төлөөлөгч хоёулаа ард минь шон шиг зогсож байв. Трансад орсныхоо дараа бүсгүй хурц гэрэл, цаг зогссон, ямар нэг төхөөрөмжийн гүнээс цацрах гэрлийн тухай ярьж эхэллээ. Би үл таних нисдэг биетийн тухай байдаг л яриаг сонслоо. Төлөөлөгчид баярлан хөөрч гарыг минь атгаад бүхнийг баримтжуулж өгөөд хэнд ч юу ч ярихгүй байхыг хүслээ. Нөгөө бүсгүйгээ надад даатган орхиод эмнэлгийн хоол таалагдаагүй учраас зоогийн газар руу явцгаалаа. Тэднийг гарсны дараагаар хоёр дахь сеанс явуулахаар би шийдлээ. Хоёр гэрч дуудаж, хэн нэг нь найман милиметрийн камер олж ирлээ. Тэгээд түүнийг гүн трансад орууллаа. Тэгтэл нисдэг таваг нь тээврийн онгоц байж, бүсгүйг ямар нэгэн эмнэлэгт авчран тархийг нь ультра авиагаар хуулбарласан болж таарав. Түүнд үнэхээр зүсэлт хийсэн, гэхдээ энэ нь түүний хаа байгааг нь заах мэдрэгч (зугатаалгахгүйн тулд) суулгасан л хэрэг болов уу даа. Туршилт хийсэн хүмүүсээ ч тэр ховсны ачаар саналаа. Ямар ч ногоон, эсвэл саарал хүмүүс биш, энэ дэлхийн рязанийн төрхтэй хүмүүс байж. Тархины нэг хэсэг нь хүрч болшгүй байсан бөгөөд би тийш нэвтэрч чадсангүй. Өвчтөнөөр ямар нэг нууц ажил хийлгэн, ямар нэг зүйлд түүнийг бэлтгэж байна гэж би ойлгосон. Хоёр дахь “би”-г бий болгосон байх магадгүй. Москвагийн нөхдийг эргэн ирэхэд нь би ганцхан анхны яриаг ч бичээгүй дүгнэлтээ битүүмжлэн гардууллаа.

Бүсгүйг “боловсруулсан” нууц шараг Волгад байдаг аж. Районыг нь ч нэрлэж чадна. Хвалынскаас холгүйхэн бий. Дараа нь Москвагаас над руу уурсан утасдаж тооцоо бодно гэж амлацгаасан даа. Харь гаригийнхан гэж энэ дээ. Хүн дээр ийм туршилтыг хүн л хийж чадна. Итгээрэй, хийж ч байгаа. Хэн ч өөрсдийг нь тийм булай юманд бүү сэжиглээсэй гэсэндээ нүглээ харь гаригийнханд нааж байгаа юм.

Геродотын “Түүх”-ээс монгол хэлээр уншаарай
Дэлхийн түүхийн эцэг гэгддэг Геродотын “Түүх” дэх нүүдэлчдийн тухай өгүүлсэн хэсгийг нь орчуулан гаргалаа. Түүхийн нэн эртний энэ сурвалжийг орчуулна гэдэг хүнд ч басхүү таашаалтай ажил байсан шүү. Өмнө өгүүлсэн “Бид бүгдээрээ зомби” номтойгоо цуг ганцхан “Интерном”-д л одоогоор өгчихөөд байна. Сонирхоорой найзууд аа.

“ДЭЛХИЙН ТҮҮХИЙН ЭЦЭГ” ГЕРОДОТЫН СУУТ БҮТЭЭЛ

Эртний грекийн түүхч, түүхийн эцэг гэж алдаршсан Геродот МЭӨ 480-490 оны хоорондоос МЭӨ 425 оны орчим хүртэл аж төрж байжээ. Түүнийг мөн анхны газар зүйч, аялан судлагчдын тоонд оруулдаг. Геродотын 9 дэвтэр “Түүх” угсаатны зүй, утга зохиол, түүх, одон орон судлал, газар зүйн үнэт эх сурвалжид тооцогддог. Тэрээр энэ бүтээлээ бичихийн тулд тухайн цагийн өөрийн мэдэх бараг бүх оронд зорчсон гэдэг. Перс, Вавилон, Египет, Итали, Грек, Бага Азийн орнууд, Газрын дундад тэнгисийн ихэнх арал, Хар тэнгис, Крым зэрэг газрыг хөндлөн гулд явж домог хууч, түүхэн баримт, гэрчүүдийн яриаг цуглуулан сонирхолтой хэлбэрээр бичсэн учраас аль ч цаг үед ач холбогдлоо алдахгүй байгаа билээ.

Тэрээр Бага Азийн Галикарнасс хотод худалдааны хүчирхэг сүлжээ бүхий чинээлэг гэр бүлд төрсөн байна. МЭӨ 464 онд грек-персийн дайны тухай баримт цуглуулахаар аялалд гарахдаа ийм далайцтай бүтээл хийх хэмжээний зорилго тавиагүй ч байж мэднэ. Гэвч түүний аялсан зам, учирсан хүмүүс, сонссон түүх, үзсэн зүйлс нь үнэхээр их, бас содон соргог байсан учраас грек-персийн дайны тухай үгүүлэх үндсэн шугамаа алдалгүйгээр газар газрын ард түмний зан заншил, онцлог, болсон явдал, домог хуучийг дэлгэрэнгүй үгүүлж чадсаныг судлаачид бахдан тэмдэглэсэн нь олон.

Тэр үеийн газар газрын ард түмний зан заншил өнөөгийн бидэнд төдийгүй, тэр цагийнханд ч хачирхмаар өвөрмөц сонин атлаа андгай тангараг, ам өчгөөсөө үл буцах эрхэм чанар нийтлэг байсныг олон жишээ баримтаар нотолсон байдаг.

Түүхэн урт хугацааны турш Ази, Европоор хэрж, нэг нэгнийхээ газар нутгийг эзэлж, хүн төрөлхтний хөгжилд ул мөрөө гүнзгий үлдээсэн нүүдэлчин түмэн болох скифүүдийн талаар анх удаа дэлгэрэнгүй мэдээлэл үлдээсэн хүн бол Геродот юм. Тэрээр скифүүдийн гарал үүслийн тухай домог хуучийн хэд хэдэн хувилбарыг өгүүлж, скифүүдийн амьдран буй нутгийн онцлог, гол мөрөн, амьтан ургамлын аймгийн талаар дэлгэрэнгүй бичсэн байдаг. Истр (Дунай), Борисфен (Днепр) зэрэг голуудын тухай дэлгэрэнгүй үгүүлсэн ч одоогийн Украйны нутгаас зүүн тийш яваагүй болов уу гэмээр байдал ажиглагддаг.

Түүний үгүүлсэн түүх хичнээн хачирхалтай гайхмаар ч үнэн бодитой, эсвэл үнэнд туйлын ойр байдгийг түүхч судлаачид хүлээн зөвшөөрдөг. Геродот ер бусын сониуч, нийтэч, ихийг уншиж, сонсож, үзсэн хүн байсан нь энэ бүтээлээс тодорхой харагддаг. Тэрбээр аяллаас эргэж ирээд тухайн үед дарангуйлагч байсан Лигдамисын эсрэг тэмцэлд нэгдэж, үүнээсээ болж нутгаасаа хөөгдөж, эргэн ирж, тэгснээ бүр мөсөн явсан түүхтэй аж. Геродот 445 он гэхэд Афинд “Түүх”-ийнхээ зарим хэсгээс уншин сонирхуулж олныг шуугиулж байсан гэдэг.

Геродотын “Түүх” монгол хэлнээ өнөө хэр бүрэн болон хэсэгчилсэн байдлаар ер орчуулагдаагүй учир манай эрдэмтэн судлаач, түүх сонирхогчид эртний энэ агуу бүтээлийг дам эшлэх төдий явж ирлээ. Иймд энэ үнэт бүтээлийг эх хэлээрээ уншиж, ашиглах ажлын эхлэл болгож скифүүдийн тухай голлон үгүүлсэн дөрөвдүгээр дэвтэр буюу “Мельпомениа”-г бүрэн, мөн бусад дэвтэр дэх скифтэй холбоотой хэсгүүдийг монголоор буулгаснаа та бүхэнд хүргэж байна.

Скиф хэмээн онцолсны учир бол яалтгүй бидний өвөг түүхтэй холбогдох учиг шижим дэндүү олон, тэгээд ч эртний нүүдэлчдийн ёс заншил, амьдралын хэв маяг, сэтгэлгээний онцлогийг өнөө хүртэл хамгийн тод хадгалж ирсэн ард түмэн нь монголчууд бид учраас энэ түүхийг илүү нарийн судлах зайлшгүй шаардлага байгааг бодолцсоных юм.

”Скиф ардууд ямагт хамгийн эртнийх гэгддэг байсан” гэж гэрэгийн (грек) түүхч Юстин бичжээ. (Scytharum gentem semper habilan fuisse antiquissiman) Гэхдээ тэдний эцгийг Иран, Киммэрчүүд, тэдний эцгийг Маадайчууд, тэдний эцгийг Шүмэрүүд гэдэг байсан нь түүхэн он дарааллаар мэдэгдэж буй зүйл юм. Өнөөгийн тооллоос өмнөх гучин зууны чанад цэцэглэж явсан Шүмэрүүд монгол толботой байсан бол мөн тооллоос өмнөх 500 зууны чанад Европыг донсолгож байсан скифүүд ч монгол ёс заншлаа хадгалсаар байжээ” хэмээн эрдэмтэн зохиолч Л.Түдэв абугай “Ард гаралтан” хэмээх тунхагтаа үгүүлснийг энэ ялдарт сануулах минь.

Александр Блок 1918 онд бичсэн “Скифүүд” шүлэгтээ мөн л Оросын агуу яруу найрагч, гүн ухаантан Владимир Соловьев (1853-1900)-ын “Панмонголизм” шүлгийн “Панмонголизм! Энэ нэр зэрлэг ч бидний сонорыг ялдамхнаа өдөөнө” гэсэн мөрийг эшилсэн байдгийг эрхэм уншигч юу эс андах билээ.

Мөн өвөрлөгч Монголын эрдэмт буурал Чандмана хүү Тэнгистэйгээ хамтарч олон хэлний түүх бичиг онгичин “Монгол хэлтдийн найман мянган оны түүхийн мөрдөлт” гэгч хоёр боть судар бүтээхдээ Геродотын “Түүх”(нанхиад орчуулга)-ийг ашиглан эсгийт болон эртний Монголын бүдэг түүхийг тодлох оролдлого хийснийг бас талархан дурдму.

Монголчуудын өвөг түүхийн балархай тасархай жим улбааг тодотгох үйлсэд тань бидэнтэй ийм л хамаатай эртний скиф аймгуудын тухай энэхүү орчуулга нэмэр болоосой хэмээн хүсч, олдой миний мэдлэг чадвар мөхсийн харгайгаар мэрээд мэрээд баралгүй үлдээсэн андуу эндүү байх аваас өршөөн хэлтрүүлж, эрдэм чадалт номын садангууд маань энэ хүндэт судрыг бүрэн монголчилж толилуулах цаг ойрхон буйзаа хэмээн найдаж мэхийвэй.

Номын буян хурах болтугай!

Урианхан Бадам-Очирын Галаарид   2009.07.27

Нэгэн шинэ номны тухай
Оросын сэтгүүлч Павел Одинцовын “Бид бүгдээрээ зомби” гэдэг номыг дөнгөж өнөөдөр хэвлэлтэнд шилжүүллээ. Олон нийтийн сэтгэл зүйгээр хэрхэн тоглож байгаа тухай ном л доо. Тус номын дүгнэлт хэсгийг сонирхуулъя. Энэ бол Орост 2003 онд хэвлэгдсэн ном юм шүү. Гэхдээ жишээ баримт нь мундаг. Ер нь уншмаар л ном доо. Худалдаанд гарахаар нь хэлэмз.

Дүгнэлт

“Бид хүнээс дээгүүр шинэ арьстан бүтээнэ” гэж Гитлер ярьж байсан. Бүхэл бүтэн ард түмэн гачигдлыг тэвчин түүний агуу үзэл санааны төлөө дайны талбарт үхэж байлаа.

“Бид коммунизм байгуулна. Бүгд шударга нийгэмд амьдрах болно” гэж Сталин ярьж байлаа. Бүхэл бүтэн ард түмэн хагас өлсгөлөн амьдарч, намын дээдчүүдийг тэжээж байлаа.

“Таныг хэрхэн амьдрахыг бид мэднэ. Бид таны төлөө санаа тавина. Бид таныг бодно. Бид бүхнийг таны төлөө хийнэ” гэж өнөөдөр уран донгодчихоод юу ч хийхгүй амьдрахыг хүсэгчид танд хэлж байна.

Тэд өөрсдөө сайхан амьдрахын тулд таныг хэрхэн амьдрах ёстойг үнэхээр мэднэ.

Тэд таныг өөрийн толгойгоор тань сэтгүүлэхгүйн тулд үнэхээр санаа тавина.

Тэд үнэхээр таны төлөө байнга бодож, таныг яаж илүү мунхруулах вэ гэдэг системийг боловсруулж байгаа.

Тэд үнэхээр таныг өсч өндийж өөрсдийг нь хөөж зайлуулахгүйн тулд чадах бүхнээ хийж байна.

Тэд гэдэг нь “Алтан сая” буюу баян, маш баян хүмүүсийн интернационалч ахан дүүсийн нэгдэл. Өөөрсдийнх нь хувьд тогтвортой байдал баталгаажсан тэр цөөнх. Тусгай албад, улс төрчид, хэвлэл телевиз тэдний төлөө ажилладаг. Өөрийн мөнгөөрөө тэд дэлхий ертөнцийг аль эрт худалдан авсан. Олонхи тэдний амьдралыг амар хялбар, үүлэн сүүдэргүй болгохыг тэд бүхнээс илүү хүсдэг.

Нэг ч цэрэгт дайн хэрэггүй. Дайнаас тэр ямар ч ашиг олдоггүй. Түүний олдог ашиг нь шарх, эсвэл мөнхийн ертөнц. Гэвч түүний өвчин шаналал, цусаар санхүүгийн хүчирхэг корпорацуудын ашиг төлөгддөг.

Менежерүүд, рекламны төлөөлөгчдийн бидэнд тулгахыг оролдоод байгаа тэр их бараа, хүнс нэг ч хүнд хэрэггүй. Гэвч том том үйлдвэрлэгчид, худалдааны фирмүүд ашиг олохын тулд эдгээр хүнс, барааг зарах ёстой.

Хэрхэн амьдарч сэтгэх талаар өөрийнх нь өмнөөс шийдвэр гаргах нь нэг ч хүнд хэрэггүй. Гэвч өөрийн асуудлаа өөрөө шийддэг хүмүүсээс бүхнээс илүүтэйгээр айж байгаа тэр хүмүүст энэ нь хэрэгтэй.

“Алтан сая”-ын хүсэлд хүмүүсийг нийцүүлэх ганцхан арга нь айдас төрүүлээд түүнийхээ ачаар нийгмийг урьдчилан харж болохоор, удирдан залж болохоор болгох явдал.

Бид одоо яг ямар нэг хувиралтын цэг дээр байна гэж би боддог. Биднийг ямар урхинд хөөж оруулахыг хүсч байгааг цаг алдалгүй ойлговол хавцлын ирмэг дээрээс биеэ татаад өөр зам сонгоно. Чадахгүй бол гэмт хэргийн бүтэц засаглалын эрх мэдлийг улам бүр гартаа оруулсан улс орныг хүлээж авна. Өөрийн хүчээ тус тусдаа хүмүүс дээр гаргаж буй тэр этгээдүүд дуулгавартай боолтой болохыг оролдон психотрон, психотропын аргууд хэрэглэж байна. Тийм хүмүүс засгийн эрхэнд гарах бүрэн боломжтой. Тэдэнд санхүүгийн боломж байгаа болохоор өөрсдийн суудлаа худалдаад л авчихна. Тэр үед итгүүлэгт автсан ард түмэн тэр чигээрээ барьцаанд орно.

Цацрагийн үүсгүүрээр бүх орныг бүрхэх хүч одоохондоо тэдэнд байхгүй гэж бодож байна. Тэд хоорондоо нэгдэж эхлээгүй, зах зээлийг тус тусдаа эзэлж байгаа үед энэ бол маш чухал. Гэхдээ том загас нь багыгаа цаг ямагт залгидаг болохоор гэмт хэргийн тархай бутархай олон бүлэглэлээс арван жилийн дараа гэхэд хэдхэн нь үлдэнэ. Тэр нь бүхэл бүтэн улс орны улстөрийн бодлогыг залах чадвартай гэмт хэргийн коцерн байх болно. Тэр цагт торсион мэдээлэл дамжуулагчид орон даяар, магадгүй гариг ертөнц даяар ажиллаж эхэлнэ. Тэгэхэд бидний хүлээж авдаг дэлхий ертөнц Станислав Лемийн алдарт “Футурулогический конгресс” романд гардаг шиг оршин буй бодит байдлаасаа тэс өөр санагдах болно. Тансаг орд харшууд нурсан ханатай хүйтэн өрөө болж, эрүүл саруул хүмүүс эрэмдэг зэрэмдэг сүгнүүд болцгооно.

Би ийм ирээдүйгээс айж байна. Үүнээс зайлсхийхийн тулд итгүүлгийг сөрөн зогсох ганц л зүйл хэрэгтэй. Поволжьегийн үйл явдал хүмүүсийг эзэмдэх маш амархан гэдгийг харуулсан. Гэвч боолчлолын эсрэг сөрөн тэмцэхэд бэлэн, сэтгэн боддог хүмүүсийг удирдан захирах боломжгүй.

Энэ л бидний цорын ганц итгэл найдвар билээ.

Их хааны онгон Бурхан Халдунд байгаа нь үнэн үү?
Тээр жил япончууд их хааны маань онгоныг хайж баахан пижигнээд үр дүнд хүрээгүй. Тэд нам дор газраар хайсан нь алдаа байсан, уулын оройгоор хайх хэрэгтэй гэж үзээд хэсэг нөхөд Бурхан Халдунд очтол их хайрханы орой дээр үнэхээр л хүний гараар бүтээгдсэн пирамид гэхээр байгууламж олдсон тухай сүүлийн хэдэн сард олон л бичицгээлээ. Тэр байгууламжийг анзаараагүй манайхан тээр нэгэн жил Бурхан халдунаа тахина гэж орой дээр нь овоо босгож байгаад тойрч мөргөж, толгой гудайлгаж, тонголзон бөхөлзөж бөөн юм болсон гэж байгаа. Хэрэв энэ байгууламж үнэхээр их хааны маань онгон мөн бол бид эзнийхээ ариун шарил дээр баахан дэвсэлж дэвсэлчихээд “За бид их хайрханаа тахиж, их хаанаа дээдэлчихлээ. Одоо ч алаад өгнө дөө” гэсээр буусан болж таарч байна. За энэ ч яахав. Хувьсгалын жилүүдэд чөтгөрийн тоо эрс буурдаг шиг хувиралтын жилүүдэд буруу дөвчирсөн нь зөндөө л юм чинь дүүрсэн хэрэг ээ. Харин их хааны онгоны тухай сүүлчийн таамгийг гаргасан эрхмүүд маань энэ таамгийг нь баталгаажуулж мэдэх нэг баримтыг ер анзаарахгүй, дурдахгүй юм. Түүнийг нь нэг сануулчихвал яадаг бол?

1990-ээд оны эхээр, тодруулбал 1992 онд “Үндэсний дэвшил” сонинд Чингэсийн удмын хаадын булшийг онгичсон тухай Л.Чимэдрэгзэн гэдэг хүн нэг нийтлэл бичиж байсныг би санаж байна. Төв Ази буюу Монголыг анх шинжлэх ухааны үүднээс ултай судалсан Пржевальскийн шавь Козлов 1907 онд Хар хотын туурийг олж олон зуун эд өлгийн зүйлийг Эрмитажид хүргэсэн тухай тэнд бичсэн байсан. Хамгийн гол нь энэ хүн Хангайн нуруунаас эхтэй Онгийн голыг олон удаа өгсөж уруудаж явахдаа Монголын эзэнт гүрний хаадын угсаа залгамчир Сайн ноён хааны арван гурван үеийн хаадын булш бунханд халдан малтлага хийсэн гэж байгаа. Тэгээд энэ тухайгаа аян замын тэмдэглэлдээ “Энэхүү булш нь Хангайн нурууны өвөр талын уулсын хярд ойролцоо боржин чулуун нүцгэн толгодын оройд байв. Түүнийг далайн түвшнээс дээш 900 футын өндөрт маш өвөрмөцөөр байрлуулж хөдөөлүүлсэн нь сонин” гэж бичсэн байдаг. Их хааны салаа салбар болсон 13 үеийн ноёдыг ийнхүү өндөрлөг газар оршуулсан нь их хааныг түүнээс ч өндөрт залсан байх гэсэн таамагт өөрийн эрхгүй хөтлөн хүргэж байна.

Түүхч Н.Нагаанбуу Сайн ноён хаадын энэхүү бунхан байгаа газарт мөн очиж үзсэн, яалтгүй уулын орой гэж байв.

Би энэ зун алдарт Геродотын “Түүх”-ийг хэдэн нөхдийн хамт орчуулж байгаа бөгөөд надад дөрөвдүгээр дэвтэр буюу скифүүдийн тухай хэсэг нь таарсан юм. Тэнд ихэс дээдсээ скифүүд хэрхэн оршуулдаг тухай тодорхой бичсэн байна лээ. Бидний дов, болдог гэдэг маань эцэстээ нүүдэлчин овгийнхны хаад ихсийн онгон байж мэдэх юм гэсэн бодол тухайн үедээ төрж байсан шүү. Удахгүй хэвлэгдэхээр нь та ч гэсэн уншаад үзээрэй. Персийн хаан Дарий скифүүдтэй тулалдахаар их цэрэгтэй цөмөрч ирэхэд нь тактикийн тоглолт хийж ийш тийш хэрэн зугатаад болохгүй болохоор нь Дарий скифийн хаанд элч илгээж үзвэл үзье, эсвэл айж зугатахын оронд бууж өг гэтэл хариуд нь “Бидний өвөг дээдсийн ариун онгоныг олоод сүйтгэх гээд үз дээ. Тэгвэл яадгийг үзүүлээд өгье” гэж хариулсан байдаг. Тэгэхээр нүүдэлчдийн хувьд дээдсийн онгон гэдэг зүгээр ч нэг газар, хэн хүссэн нь ухаж сүйдэлдэг эд биш юм.

Хүннүгийн үед хятадын элч дээдсийн онгоны хил рүү сэрэмж алдан нэвтрэхэд золтой л харваад алчихаагүй тухай түүхэн сурвалжид тэмдэглэсэн нь бий. Учир иймд их хааны маань онгон их хайрханы тэргүүнд тэнгэрт ойр оршин байгаа нь үнэнд илүү ойрхон ч хамаа бусаар оролдохгүй л байх юм сан даа.

Цагийн өнгө зөнчид, лам, бөөгийн буултанд хэрхэн тусав?
“Нууц ертөнцийн тэмдэглэлүүд” (УБ.,2004), “Парапсихологийн унших бичиг” (УБ.,2009), “Онгод тэнгэрийн зараалаар” (УБ., 2006), “Бөө мөргөл, тэнгэр шүтлэг” (УБ., 2008) номууддаа би эрт эдүгээгийн зөнч мэргэд одоо болоод ирээдүйд болох үйл явдлыг зөгнөн хэлсэн нь хэрхэн биелдэг талаар нэлээд бичсэн. Саявтар Пүрэвбат ламтан Монголын үе үеийн хутагтууд, богдсын айлдвар лүндэнг нэгтгэн ном болгосон сурагтай. “Интер ном”-оор хоёр очоод олж харсангүй. Хүнээс сонсвол сайн ном гэнэ. Сайн байхаас яахав. Яагаад гэвэл 5-8 дугаар Богдууд ирэх цагийн өнгийг тольдон буулгасан лүндэн айлдварууд хүмүүсийн гар дамжин уншигдаж, ам дамжин яригдсаар ирсэн. Богдын лүндэнд 24 цөвүүн цагийн тус бүрийн онцлох шинжийг дурьдаж, зарим жилд болох онцлог үйл явдлуудыг бичсэн байдаг. Богдууд өөрсдөө дээд хүчтэй харьцахаас гадна дэргэдийн зурхайч мэргэдийн хүчийг ихээхэн ашигладаг байсан гэлцдэг. Юутай ч цөвүүн цагт эхнэрүүд харцуулынхаа эрх мэдлийг булаагаад, өрх гэрээ толгойлоод мөнгөний ихийг өвөрлөөдгадны хэл буруутантай наймаа хийж толгой бөгсөөрөө савчих цаг ирнэ, харийнханд найр тавьж ихэс дээдэс нь мэдэлгүй болоод зарим нь хагартлаа баяжиж, зарим нь өлсөж үхэх цаг ирнэ, хувиа хичээсэн хувалз хачигнууд дээр дооргүй идэж, дэл сүүлгүй зулгаах цаг ирнэ гэхчлэн айлдсан байдаг.

“Замбуутивийн амьтан бүхэнд туслах ирээдүй цагийн эшийг үзүүлэгч тодорхой зүйл хэмээгч судар”-т тэгш номчин доройтож, шувуу өднөөсөө цочиж, хүмүүс муу буруу бүхнийг эдэлж, хар зүгийн шулмасын аймаг баясгалантай болох, ер бусын их гай зовлон, өвчин тахал үүсэх зэргийг дурдсан нь бий.

Тэгвэл бөө судлалын ажлаар энд тэндхийн онгодтой улстай учирч буулт сэлтийг нь сонирхож явахад үүнтэй адил эш айлдвар буулгах нь олон таардаг. Энэ удаад Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хойно онгод тэнгэрүүд юу айлдсаныг сонирхуулъя.

2009 оны 5 сарын 12-нд нэгэн зайрангийн онгод:

Хэл тагнайн ачаар

Хэтэрхий олныг үймүүлж

Үгийн урнаар олныг хуурч

Үймсэн олны сэтгэлийг дэвэргэж

Улсаа гэх сэтгэлгүй

Учрах мууг бодохгүй

Урагш биш хойш татах хүн

Улсын толгойд хаан сууна.

Төрийн толгойд сууж л байвал

Түмний сэтгэл өвдөнө үү

Түйтгэр зовлон ирнэ үү

Түүнд ер хамаагүй… гэсэн бол өөр нэг бөөгийн онгод:

Нүгэл үүрсэн нь олон болно

Нүхэнд унасан нь их болно

Гуяараа харлаж

Гунигаар үхдэг өвчин дэлгэрнэ

Ундаалах нь татарч

Бэлчдэгийнх нь тоо цөөрнө гэж байв.

Сонгууль болсны дараагаар буюу 2009 оны тавдугаар сарын 26-нд эхний хүний онгод нь:

Халх Монголын заяа

Хазгай явах тавилантай болов

Хань ижлээ мөлжигсөд

Хаяагаа шудрагсад

Хар муу санагсад

Хатуу муу явдалтнууд

Хан төрд гарснаар

Хоолтой нь хоолгүй болно

Хоолгүй нь хохирч үхнэ

Тэнгэрээс буудаг хур нь ч

Хор болж бууна.

Тэмээнээс өөр амьтангүй

Тэнгэрээс гуйгаад ч нэмэргүй

Тийм цаг ирнэ.

Харийнхан хар шоргоолж шиг бүчиж

Хамаг Монгол мөхнө шүү.

Хан тэнгэр гаргаж болох

Хамаг аашаа үзүүлж

Халуун шуурга тавьж

Хамаг гол ширгэж

Харын зуд нүүрлэж

Хамаг мал үхнэ.

Өнөөдрийн хоолоо

Өмсөж зүүхээ ч татаж хэрэглэ… гэж хэлсэн удаатай. Нэлээд хожимхон бас нэг бөөгийн онгод:

Өрөнд ороод өндийхгүй

Өстөн дайсан ихдэх

Өвчин зовлон нэмэгдэх

Өр зөөлөн сэтгэлтэн ховордох

Хэцүү цаг ирлээ гэж халаглаж байв.

“Эрхшээсэн төрийн өнгө” гэдэг нэг ойлголт монгол бөөд байдаг. Энэ утгаар нь авч үзвэл Монголын төр нэг л болохгүй байгаа бололтой.