Г.Уянга

Хаан шалдан байна /220 мянган шинэ сонгогч-Эрхэм дүү нартаа/

Нийтэлсэн: 2012-04-25 20:19:14

 

Монголд сүнс тэнүүчилж явна. Эрх баригчдад алуулсан таван хүний сүнс үнэнийг эрэн тэнүүчилсээр 2012 он гарлаа. 7 дугаар сарын 1 айсуй.
2008 оны 7 дугаар сарын 1-нд амиа алдсан таван хүний төлөө эрх баригчид хийх ёстойгоо хийсэнгүй. Эрх баригчид амлалтаа биелүүлэхэд ердөө 100 хоног үлдлээ. Гэвч тэд өнөөг хүртэл амлалтаа биелүүлсэнгүй. МАН АН таван хүний амь, 2,5 саяын амлалт хоёр дээр оршин тогтнож буйгаа мартсан бололтой. Тавыг хоёрт хуваахад 2,5 гарч байгаа биз. Энэ томъёог 2012 оны 7 дугаар сарын 1 хүртэл мартаж болохгүй. Таван хүний амь, эрх хуваан баригч хоёр нам, тэдний амлалт 2,5 сая төгрөг. 
Сар шинэ гарч байна. Хөгшид өвгөд, орлого багатай иргэд УИХ, Засгийн газрын өгнө гэж амласан сая төгрөгөөр ядаж сар шинээ сайхан тэмдэглэчихвэл ирэх луу жил маань дагаад сайхан болно оо гэж итгэж найдаж байсан нь талаар боллоо. Ирэх жил лав л сая төгрөгөө хүлээсэн 300 гаруй мянган иргэнд эрх баригчиддаа сайныг билгэдэх сайхан сэтгэл үлдээгүй. “Монгол хүн амны бэлгээр” гэдэг, “Амны бэлгээс ашдын бэлгэ” ч гэдэг. Гэтэл эрх баригчид сар шинийн өмнө саяа өгөөч гэхэд “Бид амлалтаа агуулгаар нь биелүүлсэн” гэж басамжилж байна. Энэ юу гэсэн үг вэ? Та ойлгож байна уу? Би л лав монгол хүн болж төрөөд эх хэлээрээ ярьж сурснаас хойш ийм утгагүй яриа огт сонссонгүй. Бидэнд агуулгаар нь өгсөн гэчихээд өөрсдөө болохоор бэлнээр нь тэрбум тэрбумаар нь авч байх юм. Эрх баригчид бэлгэгүй муухай үгээр ард түмнээ хуурснаараа тэдний ашдын бэлгэ нь ямар байх нь тодорхой болж байх шиг байна. Тэд сар шинээр улс орныхоо хойморт залах ёстой, эх орноо бүрэн бүтнээр нь бидэнд уламжлуулан өгсөн буурал өтгөсөө хуурлаа.
 
Уг нь сонгууль шударга болсон бол 2008 онд МАНАН бий болохгүй байлаа. МАНАН-гийн голомт гурван хар чулуутай, энэ нь нэгд луйвар булхай, хоёрт худал амлалт, гуравт таван хүний амь. Ард түмэн сонгохгүйг нь мэдээд МАН 1,5 сая, АН 1 сая төгрөг амласан хэр нь итгэл хүлээж чадаагүй тул бүхий л боломжоороо луйвардсан билээ. Дараа нь АН луйврыг эсэргүүцсэн дүр үзүүлж шантаажлаад МАН-тай нийлсэн. Луйвар булхайг нь эсэргүүцсэн ард түмнийхээ өөдөөс нэг нь буудаж, нөгөө нь булхайг нь булалцсан. 
Гэхдээ өнөөдөр тэдний бодож байгаа шиг ард түмэн айгаагүй, үүнийг би батална, учир нь өнгөрсөн дөрвөн жилийн нэг ч өдөр тэмцэлгүй өнгөрөөгүйг сануулж байна. Эх нь булингартай бол адаг нь булингартайн үлгэрээр луйвар булхайгаар хайнцсан МАНАН мөн л худал хуурмагаар хамтарсан засаг байгуулсан ч үр дүн нь мөн л амлалтаа үл биелүүлэхийн төлөөх худал хуурмагийн эвсэл болж дууслаа. Тэдний удтал хамтарсан цорын ганц зорилго нь эрх ямбаа хадгалж үлдэхэд хэрэгтэй сонгуулийн шинэ хуулийг хамтдаа батлахад оршиж байсан юм. Чухам яг үүнийгээ хамтарч хийчихээд салж, өнөөдөр нэг нь шударгын дүрд, нөгөө нь шунагийн дүрд тоглож байна. Үүнийг МАНАН сарнисан гэж бүү андуураарай, МАНАН зөвхөн зүсээ л хувиргасан юм. 
Өнгөрсөн дөрвөн жилийн нэг ч өдөр тэд амар амгалан байгаагүй, амлалтаа санаж, ард түмнээ хэрхэн аргалж, хуурахаа л бодож байсан, яг тийм хар дарсан зүүд шиг дөрвөн жилийг өнгөрөөсөнд итгэлтэй байна. Шатсан байшингынхаа оронд босгосон гантиг ордноор нь тэд хэрхэн идэж ууж, шамшигдуулж байгааг бэлхнээ харж болно. Тэр ордон бол ил идсэний гэрч, гэхдээ 2012 оны сонгууль шударга явагдахгүй бол энэ гоёмсог ордон тэдний булшны гантиг хөшөө болохгүй гэх газар үгүй.
Эрх баригчид “Оюу толгой”, “Таван толгой”-н ордыг эдийн засгийн эргэлтэд оруулаад түүнээс олсон мөнгөө ард иргэддээ хувь, хишиг тарааж өгнө гэж амласан. Чухам үүний төлөө л гэрлэж бараалж байна гэлцэж байсан бус уу? Өнөөдөр “Оюу толгой” ордоос ард түмэндээ тарааж өгөх нь байтугай, улс орон өдөр бүр 300 мянган ам.долларын төлөх ёстой болоод байна. Тэр том ордын гэрээг байгуулсныхаа төлөө ердөө 250 сая ам.долларыг арилжааны нөхцлөөр зээлж авсныг сануулъя. Харин Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд лав энэ 2012 оны сонгуулиас өмнө оруулахгүй нь тодорхой боллоо. 
 
Ингэхээс аргагүй. Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд яаравчлан оруулсан тэр цагаас МАНАН гадаад дэмжлэгээ бүрмөсөн алдах гээд байна. Эрх баригчид хэрхэн тооцож байна вэ? гэвэл 2012 оны сонгуулийн дараа үймээн бужигнаан гарвал  цагдаа, цэрэг хөдөлгөнө. Тэгээд эцсийн дүндээ өөрсдийн луйвар булхайг Таван толгойн ордыг сонирхогч гадаад ертөнцөөр хүлээн зөвшөөрүүлнэ, хариуд нь Таван толгойн ордыг Оюу толгойгоос долоон дор нөхцлөөр бэлэглэнэ гэж л тооцож байна. 
Яг ийм нөхцөлд өнөөдөр би энэ индэр дээрээс анх удаа төрийн эрх барих тун хариуцлагатай үйл хэрэгт оролцож, сонгуульд анх удаа саналаа өгөх гэж байгаа 18-22 насны залууст хандаж байна. Та нар Монголд Ардчилсан хувьсгал ялж байхад төрсөн залуус. Та нар хувьсгалаар төрөгсөд. Бүх үйлдвэр, комбинатуудаа эвдэн сүйтгэснээс ажилгүй болж, гудамжинд гарахгүйн эрхэнд үүргийн наймаа хийж зүтгэсэн ард түмний үр сад. 20 жилийн дотор ченжүүдийн гарт орсон малчдын хүүхдүүд. 2008 оны цуст сонгуульд санал өгөх насанд хүрээгүй байсан, тэгэхэд 14-18 настай байсан хүүхдүүд. 
 
Та нар санал өгөхөөсөө өмнө 2008 онд яагаад сонгуулийн дүнг эсэргүүцсэнийг тунгаан бодоорой. Энэ зургадугаар сард эрхэм дүү чиний анх удаа оролцох гэж байгаа сонгууль ямар учраас бусад сонгуулиас илүү өндөр ач холбогдолтойг аав ээж, ах эгч, өвөө эмээгээсээ асуугаарай. 2008 онд яагаад таван хүн буудуулсныг, хороолгох ямар гэм нүгэл тэр таван хүн хийсэн юм бэ? гэж асуугаарай. Хэрэв тэд хилсээр хороолгосон бол тэднийг хороох шалтгааныг тарьсан хүмүүс ямар бузар үйл хийснийг бас асуугаарай, өөр хоорондоо ярилцаарай. Залуус та нар саналаа өгсөн яг тэр мөчөөс энэ улс орны төлөө хариуцлага хүлээсэн сонгуулийн эрхтэй иргэн болно. Тэр мөчөөс та нар эцэг эхийнхээ хайр элбэрэлд өсөн торниод, нас биед хүрч эх орныхоо төлөө амьдрах ёстой болсноо ойлгоно. Харин тэр үед саналаа дугуйлахынхаа өмнө бас дахиад бодоорой. Би, бид ямар улс орон хүлээн авч байна вэ? гэж. Саналын хуудсанд МАН, АН гэж дугуйлахынхаа өмнө өдөр бүр зурагтаар гардаг торгон дээлнээс эхлээд, торгон зангиаг хүртэлх гоёлтой ах нар надад ямар эх орон хүлээлгэн өгч байгаа бол гэж аав ээжээсээ, эмээ өвөөгөөсөө, багшаасаа нэг лавлаарай.
 
Санал өгөхөөсөө өмнө намайг өлгийдөн авч, өсгөн бойжуулсан эх орон минь намайг өсөн торниж сонгуулийн насанд хүрсэн 20 жилд ямар болсон бэ? гэж өвөө, эмээгээсээ асуугаарай. Эгч нь яг Ардчилсан хувьсгалын анхны сонгуулиар яг л та нар шиг сонгуулийн эрхтэй болж байсан юм. Тэгээд Монголын ирээдүй бол ардчилал гэж итгэж анхныхаа саналыг ардчилсан хүчинд өгөөд өөрийгөө нэг их том хүн болсон мэт санаж сэтгэл өөдрөг санал авах байрнаас гарч ирж байснаа санаж байна. Тиймээс өөрийн мэдэх зүйлээ дүү нартаа хэлж өгье. 
 
Өнөөдөр манай эх орон гадныханд 10 тэрбум ам.долларын өртэй. Бид өдөр бүр хагас сая долларын хүүнд баригдаж байдаг. Би ч, чи ч, сар шинээр очиж золгох өвөө, эмээ чинь дөнгөж төрсөн дүү чинь хүртэл бүгдээрээ 5 сая 555 мянган төгрөгийн өртэй. Энэ өрийг чи ч, эмээ өвөө чинь ч, ээж аав чинь ч тавиагүй, МАНАН авч идсэн, харин чи бид төлөлцөх ёстой. Насанд хүрээд авч буй хамгийн эхний ачаа чинь энэ.Ерөнхий сайд ядарсан царайтай ДНБ 20 хувь өслөө, ажлынхаа 80 хувийг хийсэн гэж байнга ярих авч яг үнэндээ ажлынхаа 2 хувийг хийгээд, улсынхаа өрийг 8 дахин өсгөсөн байх юм. Тэр ах өөр ажилд, өөрийнхөө ажилд ядарсан байх.
 
Та нарт бүгдээрэнд чинь 2,5 сая төгрөг өгнө гэж амлачихаад өнөөдөр тэгж амлаагүй гэж тайлбарлахын тулд аргаа барж байгаа 70 гаруй гишүүдийг сайн хар. Яагаад тэд нар амлаагүй гэдгээ 70 гаруй янзаар тайлбарлаад байгааг, уг нь ганцхан тайлбар л байх ёстойг бодож үзээрэй. Ялангуяа худал хэлж буй хүнийг сайн таних үнэгүй сургалтыг тэд төлбөргүй зааж өгнө.Дотоодын нийт бүтээгдэхүүн нь өсөөд байгаа хэр нь түүгээрээ яагаад амлалтаа биелүүлчихэж болдоггүй юм бол гэж бодож үзээрэй? Нэг бол өсөөгүй, хэрэв өссөн байгаад өгөхгүй байгаа бол түүнийг хулгайлчихаж л гэсэн үг.
 
Эмээ өвөөгөөсөө асуугаарай, 10 тэрбум ам.долларын өр их мөнгө үү? гэж. Эмээ өвөө чинь хэлэх байх, “Их мөнгө өө, хүү минь. Энэ хэрийн мөнгөөр 70 жил Монгол Улсыг хөгжүүлсэн юм шүү дээ, миний охин. Хоёр ч дайнд ялж гарсан. Атрын хоёр ч аяныг оргүйгээс эхлэн өрнүүлж, аюулгүй хүнсээр дотоодоосоо иргэдээ хангадаг болсон. 100 гаруй тариалангийн, атар, тэжээлийн аж ахуй байгуулсан, улс орон мал аж ахуйн орноос аж үйлдвэр хөдөө аж ахуйн орон болсон, айх аюулгүй амар жимэр суудаг байсан, Монголын арми зэвсэглэлээрээ Азидаа тавдугаарт ордог байсан. Хөнгөн аж үйлдвэрийн цогцолборууд боссон байсан. Мал аж ахуйн түүхий эдээ бүгдийг нь боловсруулдаг болсон. Хүнд үйлдвэрүүд олноор байгуулсан. Тэр үеийн өрөнд боссон “Эрдэнэт” үйлдвэр улс орныг 20 жил дангаараа тэжээсэн юм даа” гэж хэлээд эмээ өвөө чинь бодлогоширонгуй санаа алдах байх даа.  
 
Тэгвэл МАН, АН-гийн нэр дэвшигч ах эгч нараасаа асуугаарай. Өнөөдөр бид бүгдэд тус бүрт оногдоод байгаа 5,5 сая төгрөгийн өрөнд юу хийсэн бэ? гэж. Энэ 5,5 сая төгрөг гэдэг чинь нөгөө та бүхний сайрхаад байдаг “Нэг хүнд ноогдох ДНБ гэдэг нь мөн үү?” гэж асуугаарай. 
Урдаас чинь яралзтал инээж байгаад “Дулааны 18 мегаваттын аймаар гоё цахилгаан станц барьсан гэх байх. Тэгвэл тэр станцыг улс бариагүй, хувийн компани барьсан юм. Гэтэл хуучин их өрөөр Улаанбаатарт дөрвөн том станц барьсан, улс даяар 652 мегаваттын станц барьж байсныг та мэдэх үү? гэж өөдөөс нь сөргөн асуугаарай. “Оюу толгойд” үйлдвэр, “Ухаа худагт” хот барьж байгаа гэх байх. Тэггвэл өмнөх өрөөр Эрдэнэт, Дархан, Шарын гол, Багануур, Налайх, гээд аж үйлдвэрийн хотууд барьсныг эрхэм дүү минь мэдэж аваарай.  
Засмал зам барьсан гэх байх. Өмнөх өрөөр Хойд хилээс өмнөд хил хүртэл төмөр зам тавьж, баруун хилээс зүүн хил хүртэл автозам тавьж, улс орон иргэний нисэх хүчинтэй болсон  гэдгийг эмээ өвөөгөөсөө чи мэдэж авна. 
“Богд ар” гэх мэт зөндөө олон байшин барьсан гэх байх, харин өмнөх өрөөр гурван том хот, 18 аймгийн төв, 400 шахам суурин барьсан гэж ахмад буурлууд хэлнэ. Өнөөдөр сая төгрөгөө хүлээн гундуухан суугаа өвөө эмээгийн чинь залуу халуун нас энэ бүх бүтээн байгуулалтанд зориулагдсан юм. Тэгээд харьцуулаад үзээрэй. Яагаад ийм их ялгаа байгааг. Яагаад социализмын үед авсан зээлээр тийм ихийг хийж бүтээж болсон байхад өнөөдөр хамгийн сайхан ардчилсан нийгмийн үед авсан зээлээр юу ч хийгээгүйг. 
 
АН-ын ах эгч нар чинь авсан зээлийнхээ талаар аж үйлдвэрийн бүхэл бүтэн цогцолборыг нураасан юм аа, одоо нөгөө хагасаар нь буцааж барих гэж байгаа юм аа гэх байх. Үнэгүй мал өгсөн гэх байх. Тэр чинь одоо банкны өрөнд ороод даший шог болсоон, одоо малыг банкны гадаад эзэд мэддэг болсон гэж хэлээрэй. Үнэхээр л үнэгүй, мах сүү, түүхий эд нь үнэ хүрдэггүй, ямаанаас бусад нь ашиггүй малтай хамаатнуудынхаа талаар бодоод үзээрэй. 
 
Харин МАН-ын ах эгч нар нь “хөгжлийн мод” барихаар хадгалж байгаа юм аа гэх байх. Үүнийг сонсоод хөгшин ээж чинь “Бурхан минь одоо л модоо барих нь” гэж сэжиглэх байхаа. МАН-ын ах эгч нар нь “Муу үг модон улаатай, та битгий чанга ярь” гэж аргадах байх. Аав ээж чинь “Модон толгойтой юмнуудаас болж мод хатгах газаргүй боллоо” гэх байх даа.          
 
Эх орны минь баялгийн эзэд нь бид биш гадаадынхан. Тэд дураараа зөөгөөд явж байна. Харин бид хариуд нь тэдний хуучин нойтон бүхнийг л зөөж амьдарч байна. Ийм л эх орон гэгээн саруул оюунт дүү та нарын гар дээр ирлээ. Чухам ийм улс орныг дүү чамд өвлүүлэхгүй гэж 2008 оны 7 дугаар сарын 1-нд олон арван мянган Монголчууд эрх чөлөө, шударга ёсны төлөө босож тэмцээд цуст яргалалд өртсөн түүхтэй юм. Дөрвийг нь буудан хороож, нэгийг нь шатаж буй байшин дотор гавлаад хаячихсан.
 
Монголын ард түмэн өнөөдөр яг, шатаж буй байшин дотор төмөр гавтай нөгчсөн тэр л хүн шиг, утаанд угаартаж үхлээ хүлээж байна. Тэр угаар нь МАНАН нэртэй агаад Монгол хүн бүрийн амьсгалах сүүлийн агаар, аяган дахь сүүлийн хоолыг булаан авч байна. Одоо тэд зуухыг утаагүй гэж нотлодог болоод байна. Яг л шалдан хааны үлгэр шиг. Хорин жилийн өмнө ардчиллын лидерүүдийн нэг нь яг энэ ордноос, яг энэ индэр дээрээс “Хаан шалдан байна!” гэж Монгол даяар цуурайтуулж байсан юм.
 
Өнөөдөр би  хэлье, ХААН ШАЛДАН БАЙНА! МАНАН НҮЦГЭН БАЙНА!”
 
Өнөөдөр эрх баригчид өөрсдөө ч ойлгохгүй сонгуулийн хууль батлаад түүгээрээ дахин эрх мэдлээ хадгалж үлдэнэ гэж бодож байна. Сонгуулийн хуулийн энэ ойлгомжгүй байдал нь л нийгэмд ойлгомжгүй, эмх замбараагүй байдал үүсгэж мэдэхээр байна. Сүүлийн үеийн бүхий л судалгаагаар дэмжигчдийнх нь тоо эрс цөөрч байгаад түгшин, цагдаа, дотоодын цэргээр өөрсдийгөө хамгаалуулах хууль санаачлаад гүйлдэж байна. Аливаа нам олон нийтээс 30 хувийн дэмжлэг авч байхад л засаглах эрхээ хадгалж үлдэх жишиг бий, гэтэл өнөөдөр МАНАН хамтдаа 30 хувийн дэмжлэг хүлээхгүй байна. Тэд Монголын ард түмний итгэл, сэтгэлээс нэгэнт арчигджээ. 
 
Сонгууль шударга явагдана гэх ямар ч итгэл найдвар байхгүй бөгөөд “Сонгуулийн шударгаар явуулна” гэж байгаа эрх баригчдын үг “Бид амласнаа биелүүлсэн” гэж байгаатай яг адилхан туйлын ичгүүр сонжуургүй худал хуурмаг, чихэнд чийртэй сонсогдож байна. 
 
Дахин сануулъя. 2008 онд МАНАН 2,5 сая төгрөгийн амлалт, таван хүний амиар засагласан. Та нарт энэ жилийн сонгуулиас өмнө таван хүний амийг хөнөөсөн, буудах үүрэг өгсөн этгээдүүдийг илчлэн цээрлүүлэх, хүн бүр 2,5 сая төгрөгийг элдэв шалтаг хэлэлгүй бэлнээр нь тараан өгч байж л дахин сонгогдох эрх нээгдэнэ. Хэрэв энэ бүхнээ биелүүлээгүй атал сонгуульд ялсан гэсэн дүн гарвал эрүүл саруулаар сэтгэдэг хэн ч хүлээн зөвшөөрөхгүй нь ойлгомжтой. 
 
Эцэст нь дүү нартаа дахин хэлье. Энэ жил анх удаа сонгуульд саналаа өгөх гэж байгаа 220 мянган шинэ сонгогч, 18-22 насны эрхэм дүү нартаа хандан хэлье! Энэ жил сонгогчдын эгнээнд цоо шинээр орж ирж байгаа дүү нар та бүхэн нийт сонгогчдын тавны нэгтэй тэнцэх том хүч. Бүхнийг өөрчлөх хүч та нарт бий. Улс орныхоо хувь заяаг хааш нь залах вэ гэдэг залуур эрхэм дүү та нарын гарт байна. Та нарын сонголтоос өөрийн чинь хувь заяа, улс орны чинь хувь заяа хамаарах болно. Энэ бүхнийг эргэцүүлэн бодоод, нэгэн цагт дэлхийг эзэлсэн их эзэн хааны цус чиний судсаар урсаж байгааг омогшин эргэцүүлээд ухаалаг, зөв, шинэ сонголт хийгээрэй. 
Хувьсгалаар төрсөн дүү чиний сонголт монгол хүнийг өрнөөс, Монгол орныг өрнөөс салгах, монгол үндэстэн монгол төрөө үндэснийхээ эрх ашгаар засагласан сайн цагийг авчрах хувьсгалт сонголт байх болтугай!  

51 сэтгэгдэл харуулж байна        

  1. wow nice bichij, man. an hoyoriig onjooh ni zov bhaa, tomchuudaasaa salj shine zaluuchuud ene namd duureh zag ni bolson bolov uu, odoo 3 dagch huchnuuded itgel ogch uzehed buruudahgui, uchir ni man an iig songoson ergeel odoogiin novshnuud garaad irne, ednees huleeh yum bhguig bi lav mash sain oilgoj bna, tiimees mnii huvid l lav man an songuuli ogohgui

    , 2012-04-25 20:41:51, 182.160.43.120Хариу бичих

  2. БИ УЯНГААС ҮНЭХЭЭР ИЧИЖ ҮХЛЭЭ. ЧИНИЙ ОЛЖ АВЧ ЧАДААГҮЙ БАЙСАН УЛС ТӨРИЙН БАЙР СУУРЬ ЧИНЬ ЭНХБАЯРТАЙ ҮНЭНДЭЭ ЧИНИЙ ДАЙСАНТАЙ ЧИНЬ ХАМТ ҮГҮЙ БОЛЖ БАЙГААГ ЧИ ХАРАХГҮЙ Л БАЙГАА ЮМ БАЙХДАА

    МОНГОЛ, 2012-04-30 11:08:40, 203.241.247.100

    Таны нэр:

    Тайлбар:

  3. Ямарч байсан зарим зүйлүүд болохгүй байгаа нь ойлгомжтой чи мэдээж 2500 өгч чадахгүйг нь мэдсээр байж шордож байна Чиний турхирсан турхираагүй монголчууд таалагдахгүй бол босох нь ойлгомжтой гэхдээ ХуВьсГал гэдэг эрх мэдлийн шилжилт нь чамд л биш ард түмнийг зүрх сэтгэлээсээ байлдан дагуулагч нөхөрт шилжүүлэх ёстой орчин үед мөнгө гол болоод байна тэрнээс биш хэн дуртай нь босож чадахгүй Эрх баригчид мэдээж өнгөн дээрээ эрх мэдэл та нарт гэдэг мөртлөө бүх зүйл тэдний гарт байна тэгэхээр хувьсгал гэдэг нь яс юман дээр эр зоригийн билэг тэмдэг ЧИ БОЛ БАЙЛДАН ДАГУУЛЖ ЧАДАХГҮЙ чи бол зүгээр хүртэгч болохыг оролдогч шордогч Новшнууд төрийн эрх мэдэлийг авахын тулд хадгалж үлдэхийн тулд төрсөн эхээ алахаас ч буцахгүй болжээ. Алив та нарт яаж дампуурсан ч хүн чанар ёс жудаг үлдэхнүү Өвгөд маань яридаг байлаа дээгүүрээ хэрэлдэж байсанч доогуураа тамхилж хөөрөг зөрүүлээд уралцдаг байсан гэсэн АМ Муруйвч ЭЛэг дордохгүй ГЭЖ чи үнэхээр байлдан дагуулья гэвэл мөнгө босгоод олныг хамраад бос л доо чадахгүй ш дэ Монголд жинхэнэ үндэсний хэнхэг юу хийж чадах удирдагч хэрэгтэй Чи лав биш саяхан л Энхбаяр та нар хонь чоно шиг байсан биз дээ гэтэл чи өвөрт нь ороод гүйгээл байсан ядаж байхад Нөхөр чинь харддаггүй юмуу Нэг муу яамны дэд сайдын суудал өөртөө хурган даргын хугацаатай сандалаар насан турш амьдрах эхнэрээ нүдний шилтэй нөхөрт худалдсан юм гэнэлээ тэр нь архи уугаад боов нь босохоор утсаар дууддаг түүнийг нь нөхөр нь мэдсэнч мэдээгүй дүр үзүүлж гутамшигтайгаар татвар төлөгчийн мөнгөөр виски ууж уйлдаг гэсэн Иймэрхүү гутамшигтай шаарууд монголоор дүүрэн байна Ард түмэн та нарыг тууштай үзэл бодолтой байвал хүндлэх байх Эрх мэдэл албан тушаалын төлөө Гарууд биеэ худалдан эхээ ална нөхөр авгайгаа зарна янхандан эцгээ баривчлуулан газраа худалдан дайсныхаа шалны алчуур болохоос тоохоо больжээ ЭНЭ БОЛ МОНГОЛЫН ГУТАМШИГ

    АРД АЮУШ, 2012-04-25 21:07:00, 202.179.10.66Хариу бичих

  4. Zuv bichsen baina

    , 2012-04-26 09:07:44, 76.114.207.32

    Ard Ayushiig demjiv

    , 2012-04-26 09:08:59, 76.114.207.32

    баяр хүргэе

    , 2012-04-26 14:13:53, 202.72.245.150

    Хүүхээ эмээ сайн уу. Бухимдаад яахав наад хүүхэн чинь чамд эмний мөнгө ч болох нь олж өгөө биз дээ. Энэ байдлаараа чи сэтгэцийн эмнэлгээс арьс өнгөний эмнэлэг рүү очих давхар ажилтай болохнь байна шүү.

    , 2012-04-30 16:09:26, 203.169.51.155

    Таны нэр:

    Тайлбар:

  5. Чиний уг санааг ямар ч хүн ойлгон дэмжинэ Чи ядуу ардын эмзэг сэдэв дээр дөрөөлөн ашиглах гэсэн зүгээр л нэг бялзуухай Хувьсгалын удирдагч цаг нь болохоор гарч ирнэ чи тэр үед тэрнээс суралцаарай Тэр үед чи ард түмэндээ хайртай эх оронч хүн болох гэж гүйж байгаад тэнсэн суманд өртчөв дээ ТИЙМ БИШ БОЛ ЧИ БАТЛАН ХАРУУЛААД ТАЛБАЙ ДЭЭР ӨӨРИЙГӨӨ ШАТАА тэгвэл нүгэлийг чинь цайруулан итгэх боломжтой Тийм биш бол Чи зүгээр л нэг Зандан Магнай баасан болж Ичдэггүйноровтоно

    АРД АЮУШ, 2012-04-25 21:24:02, 202.179.10.66Хариу бичих

  6. ard ayushiig demjij bn sayahanl enhbayartaigaa uzeltsej bean avgai hudlaa byalduuchlaad

    , 2012-04-27 15:04:02, 202.170.80.45

    Та нар өөрсдөө алах гэж мэдрэл муутыг явуулаад чадаагүй, одоо тэгээд өөрийгөө ал гэж тэнэгтэнэ ээ. Мөн ч алингаа алдаж дээ.

    , 2012-04-30 16:10:38, 203.169.51.155

    Таны нэр:

    Тайлбар:

  7. za mash sain bichjee.uuniig l bid hsej bgaa.onoogiin zalyychyyd bol bidnii ireedui ted tsag ue ee sain mederch zub songoltoo hiih estoi,zalyysiig zub songolt ryy yrailah ni ahmgiin zub.uunii tyld oilgylah ni chyhal .odoo ubuu emme nar jagsaj bn ted yunii tuluu jagsaj bgagaa ach zee nartaa oilgyylarai.bid demjiij bnaa ubuu eme nariigaa

    , 2012-04-25 21:25:24, 85.218.60.11Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. estoi goe bichjee.ene huhen oboo yhaarchee.yagad elebgdorjiig dagad aalznii tor geed bicheed yasiin boldoo?iim zuiliig oilgohgui bsiin bhaa,odoo zub yhaarsan bn,bayar hurgie!!!!

    , 2012-04-25 21:26:25, 85.218.60.11Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. odoogiin AN,MAN-iin nobshnyydiig bugdiig ni chagtal! please zalyysaaa?!?!?!

    , 2012-04-25 21:27:35, 85.218.60.11Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. Өвөг дээдэс маань өнөөдөр алаан болоод байгаа энэ баялаг газар нутгийг авч үлдэхийн тулд Та нарын санаанд багтамгүй эр зориг гаргаж цус урсган байж амь насаараа төлж байж авч ирсэн шүү Тэд эдгээр баялагыг зарвал зарах л байсан ирээдүй үр хойч болох бид нарт үлдээсэн Тэд бид нар шиг юм өнөөдөрөөр дуусаж байгаа юм шиг аЯглаагүй Бид ирээдүй хойчдоо үлдээх нь нохойг долоог ядаж аятахан өөрсдөө ч идчиж чадахгүй ядуурч байна ХуВьсгал л гэнэ яадаж 80 зоосоор шахуулж хумс руугаа хулс шаалгахгүймаа гэхэд тэр нэг худаг гэдэг газар нь ороод бэлэн хоолын идээд 10 хоноод гараад ирж чадахгүй юмнууд үхсэн ацаараа хувьсгал хийх юм Өтгөн шингэнтэйгээ холилдон долоон булчирхайгаа тоочин Ийм шаарнууд Хувьсгал удирдаж чадах уу МОНГОЛД ХУВЬСГАЛ ХЭРЭГТЭЙ ЮҮ ГЭВЭЛ ХЭРЭГТЭЙ гэхдээ адгийн шаарнууд гол дүр болж чадахгүй Үзэл бодол чанга зорилготой түүндээ тууштай эр зоригтой бодол санаагаа чөлөөтэй илтгэж үнэмшүүлж чадах үхэл ч зогсоож үл чадах тийм ҮНДЭСНИЙ УДИРДАГЧ л байлдан дагуулана

    АРД АЮУШ, 2012-04-25 21:51:51, 202.179.10.66Хариу бичих

  14. ARD-AYUSH Uyanga ba tuunii hureelegchdiig yag bichchee,Uyangiin niitleliig bus Ard ayush-n setgegdliig demjij bna

    , 2012-04-26 09:13:35, 76.114.207.32

    Таны нэр:

    Тайлбар:

  15. Mash sain niitlel bolson amjilt husej!

    wow, 2012-04-25 21:54:09, 83.189.138.18Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. sanaj bodoh yostoi um l bichchihsan b/na.harin muulaad baigaa humuus yu hiisen, yu bichsen yum uursnuu uud tei yum bol ter zorig zurhi ,tarhi chine haana b/na.ene emegteigees nileen doohi b/na. gedgee oilgoosoo bilee.Uyanga tand amjilt husie.

    yalagch, 2012-04-26 00:19:58, 98.204.58.7Хариу бичих

  18. Bi Uyanga shig uvaigui tsarailj busdiin zovlong turuu barij mungu oloogui,bie- e uneleeguigeeree Uyangaas iluu,hudlaa show-daj ard tumnii setgeliig uimuuleeguidee uur...hervee husvel uras ruu chin zalgaad yariad ugch bolno shuu,site-d bichih tiim oligtoi zuil bish,ta nariin hundelj yavdag hunii bulai gevel ih,gehdee Mongol emegtei gedgiig ni hundleed bi bichij chadahgui bna. Bi Uyanga shig hunii aldaan deer ajillaj busdad tanigddag hun bish bolohoor chamd husvel uurt chin helchihye gej bodloo, Ene hunii dald amidraliig il gargadag uurt ni hurtel nuuj yavdag amidral gej baidag yum shuu,temtsegch huniim baidaggui yum

    yalagch-d, 2012-04-26 09:19:43, 76.114.207.32

    Таны нэр:

    Тайлбар:

  19. SHAALTUUR SHAALTUUR SHAALTUUR chamd oor heleh ug daan ch oldsongui dee

    SHAALTUUR, 2012-04-26 10:59:20, 67.184.90.69Хариу бичих

  20. ЭНэ нөхөр гар хангалга хийж байна. Чимээгүй

    , 2012-04-30 16:14:35, 203.169.51.155

    Таны нэр:

    Тайлбар:

  21. Chi bol ix zov bichsen bna. Bayar xurgie. Manai tor zasgiin terguun nar unexeer xereg algaa odoo yanaa aan?

    Belgium , 2012-04-27 03:59:56, 109.130.158.164Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. Neg l ix bayajsan xumuus baix yum. Belgiumd bol avsan caling ni toocoolood iluu xereglej baigaa ter ix unetei xuvcas bair sav mashin teregiig ni toocoolood uuniig yamar mongoor avsan gej asuugaad xervee yaj olsonoo barimtaar notolj chadaxgui bol shuud xaxuuli avsna gej uzeed uls ni xuraaj avaad ene avsna xemjeenii mongiig ni barag 3 nugalj torguuli taviad tegeed tolj chadaxgui exner xuuxdiig chini uiluulaad l gudamjind omsson xyvcastai ni xooj gargaad bair sav yu bna bugdiig ni avna. Deerees ni ta ene tolboroo tolj duustalaa shorond suux bolno. Manais yag uuniig xuulj tavix xeregtei baigaa yum daa!!!!

    Belgium, 2012-04-27 04:05:08, 109.130.158.164Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. Hujaa shivegchin mini bitgii shaagaad baigaarai.

    , 2012-04-27 10:06:49, 202.170.80.49Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. Энд зарим хүмүүс яагаад Уянгаа эгчийг ингэж их үзэн яддаг юм бол оо? Бичсэн сэтгэгдлүүдийг нь харахаар эрүүл зөв сэтгэлгээтэй хүмүүс лав биш шиг байх юм. Атаархаж хорссон шинжтэй л хүмүүс байх юм. Миний хувьд Уянгаа эгчийг маш их хүндэлдэг. хэлсэн үг нь надад маш их нөлөөлж, ямар нэг улс төрийн үйл явдалд дүгнэлт хийхэд тусалдаг. Миний олон найзууд Уянгаа эгчийн шударга зан, эх оронч эмэгтэй хүнийх нь хувьд хүндэлдэг. Үеийн хүмүүс болохоороо дээшээ гарсан нэгэндээ дургүй байдаг байхаа даа

    оюутан, 2012-04-27 20:18:01, 182.160.28.128Хариу бичих

  28. Таны нэр:

    Тайлбар:

  29. Ta nar ard tumen, ard tumen gedgee bolil doo. Manai namyn demjigchid, bidentei sanal negdej bui humuus, esvel zarim mongolchuud gesen ner tomyo hereglej bai l daa.

    , 2012-04-28 01:29:56, 24.23.245.108Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

  31. чи хөөрхөн шүү

    голнуур, 2012-04-28 06:37:13, 202.179.11.66Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

  33. Ах нь дэмждэг шүү. Та нар шиг зөв сэтгэлтэй хүмүүс ялах өдөр ирнээ.

    Монгол, 2012-04-28 15:28:41, 202.179.11.34Хариу бичих

  34. Таны нэр:

    Тайлбар:

  35. Үзэл бодол нь тогтворгүый, хуйсгануур нөхөд Төрд байх хэрэггүй шүү. Төлөвшилт угаасаа байхгүй бол хэзээ ч юу ч хийж магадгүй нөхөд...

    урвалт, 2012-04-29 01:58:01, 122.201.18.158Хариу бичих

  36. Таны нэр:

    Тайлбар:

  37. Хаана юу бичих нь хүний эрх хэмээн бурж байгаа нөхдийн оюун ухааны цар танигдаж байгаа юм. Эндээс харахад Уянгыг үзэн ядаад байгаа даа биш.Ерөөсөө тэр хүн бөндгөртөө хир юм агуулсан хир зэрэг соёлтой хүн бэ? гэдгийн л илэрхийлэл байх.Юм үзэж эрдэм сурсан хүн бол арай ч ийм юм бичмээргүйсэн.Санал нийлэх үгүй нь хамаагүй арай аядуухан бичмээр байна шүү.

    Тунгаамал, 2012-04-29 08:10:32, 67.175.158.213Хариу бичих

  38. Таны нэр:

    Тайлбар:

  39. Уянгааг одоо гаргах цаг нь болсон. Хаанаас хаана нэр дэвших нь хамаагүй Уянгааг дэмжээрэй. Хэлж ярьж бичиж байгааг нь олон жил л харлаа. Харин одоо гараад юу хийхийг нь харах хорхой хөдлөөд байнаа. Чамайг дэмжиж байна шүү. Гараад энэ төрийг өөрчлөөрэй. Хүмүүсийг сонсоод байхад чи гарах юм шиг банйа лээ

    , 2012-04-29 12:23:00, 182.160.9.242Хариу бичих

  40. Таны нэр:

    Тайлбар:

  41. Uyanga , TS .OyungereL geed oLni taniL boLson chadaLtai emegteichuud baina . Emegtei humuus ABiLgaLd orootsoLdson zuil baihgui shuu

    omogshlol, 2012-04-29 17:31:46, 124.254.212.148Хариу бичих

  42. Сая Элбэгдорж Ерөнхийлөгч юу гэлээ, Уянгаа. Чамайг дэмжинэ ээ, гэхдээ наад Эххбаяраа орхи гээд л байх шиг байна. Ер нь АН-ынхан чамайг гаргах юм биш үү? Чи тэдэнтэйгээ учраа олчих. Гараад ав, дараа нь зорьж тэмүүлж байгаагаа хий. Чиний нэвтрүүлгүүдийг үзээд Энхбаярыг дарангуйлагч байхад ганцаараа үзэлцэж байсныг чинь санаж бахархав. Одоо АН ядаж шинэ юм хийж чадахгүй, чиний л нэвтрүүлгүүдийг гаргаж байна шүү дээ. Тиймээс чи наадуултайгаа тохир оо. Явж явж чи АН-ынхантай л нийлнэ дээ. Чи бол АН-ын ирээдүй шүү.

    МоАХ-ын ах, 2012-04-30 16:19:15, 203.169.51.155

    Таны нэр:

    Тайлбар:

  43. Oron garan.1 bol muulaad yavna, 1 bol magtaad yavna. Oron garan bj TUR tusheed yabj chadah uu?

    , 2012-04-30 09:09:30, 203.194.115.25Хариу бичих

  44. Таны нэр:

    Тайлбар:

  45. Uyanga gej neg oron garan hvvhen uls turciin dvrd toglodch sayhan l nohortoigoo shorond orchih geed baisan bizdee yamar bolobsroltoi bilee hervvliin shinjtei newtrvvleg hiideg zahialgaar mungu awc hiiideg,uls toriin soylgvi hvvhen yaj tor tvshij chadah be setgvvlcee hiigeed yawal taarnaa ter n chamd mungu olhod cin tus bolno gej zuwloj baina.

    yaruu., 2012-04-30 13:32:18, 182.160.13.174Хариу бичих

  46. Таны нэр:

    Тайлбар:

  47. UYANGIIG NEG SAIXAN BOOVOO HOHUULJ ARAAS NI SHAAH UMSAN

    TARVAGADORJ, 2012-05-01 01:59:56, 83.149.3.248Хариу бичих

  48. Таны нэр:

    Тайлбар:

  49. Alban tushaal avahad ald bie mцngццr zah zeeliin unees davj heldeg huuhen de.

    , 2012-05-01 12:49:11, 83.184.227.180Хариу бичих

  50. Таны нэр:

    Тайлбар:

  51. Zow bichjee.Odoo emegteichuudee demj Zow l bichsen bnashdee.Odoo Uyngig demjix tsag ni bolsoon gexdee ene 2 balai namd bitgi orooroi.

    tagtaa, 2012-05-01 14:19:39, 166.249.130.60Хариу бичих

  52. Таны нэр:

    Тайлбар:

  53. Уянгааа миний муу дүү одоо болиоо боли,чамайг өмнөөсөө жиргүүлдэг хэсэг тэнэг юмнуудтай нийлж өөрийгөө баллаад ханавал ханхааар цаг өнгөрлөө шүүдээ хө. Батцогтыг би шивэртэй хөлөөс нь авхуулаад мэднэ. Энхбаяр Цолмон Энхсайхан нар яаав

    хойд-гойд, 2012-05-01 15:02:34, 202.179.7.6Хариу бичих

  54. Таны нэр:

    Тайлбар:

  55. Сая Элбэгдорж Ерөнхийлөгч юу гэлээ, Уянгаа. Чамайг дэмжинэ ээ, гэхдээ наад Эххбаяраа орхи гээд л байх шиг байна. Ер нь АН-ынхан чамайг гаргах юм биш үү? Чи тэдэнтэйгээ учраа олчих. Гараад ав, дараа нь зорьж тэмүүлж байгаагаа хий. Чиний нэвтрүүлгүүдийг үзээд Энхбаярыг дарангуйлагч байхад ганцаараа үзэлцэж байсныг чинь санаж бахархав. Одоо АН ядаж шинэ юм хийж чадахгүй, чиний л нэвтрүүлгүүдийг гаргаж байна шүү дээ. Тиймээс чи наадуултайгаа тохир оо. Явж явж чи АН-ынхантай л нийлнэ дээ. Чи бол АН-ын ирээдүй шүү.

    Elbegdorj, 2012-05-02 07:29:06, 182.160.34.18Хариу бичих

  56. Таны нэр:

    Тайлбар:

  57. Элбэгдорж зөв хэлсэн шүү. Сайн уншвал чамайг л дэмжээд байна лээ шүү, чи түүнийг бодоод АН-ынхныг шаадгаа болих хэрэгтэй шүү. АН-д чамд муу хүн байхгүй. Удирдлагуудын дунд л байгаа байх. Чи бол АН-ын ирээдүй, АН бол чиний ирээдүй шүү. 2012 онд АН олонх болно, хөгийн новшнуудын дундаас чамтай л эвсэж болно гэж бид боддог шүү. Урам битгий хугалаад байгаарай

    АН-ын гишүүн, 2012-05-02 07:31:38, 182.160.34.18Хариу бичих

  58. Таны нэр:

    Тайлбар:

  59. Д.Нацагдорж : Миний нутаг Оруулсан admin on 2008-03-21 00:35:45 (13306 уншсан) Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд Хойд зvгийн чимэг болсон ой хөвч уулнууд Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд Өмнө зvгийн манлай болсон элсэн манхан далайнууд Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Хэрлэн, Онон, Туулын тунгалаг ариун мөрнvvд Хотол олны эм болсон горхи, булаг рашаанууд Хөвсгөл, Увс, Буйрын гvн цэнхэр нуурууд Хvн малын ундаа болсон тойрон бvрд уснууд Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Орхон, Сэлэнгэ, Хөхvйн онц сайхан голнууд Уурхай баялагийн охь болсон олон уул даваанууд Хуучин хөшөө дурсгал, хот балгадын сууринууд Хол газар одсон харгуй дардан замууд Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Холхи газраас гялалзсан цаст өндөр хайрханууд Хөх тэнгэр цэлмэсэн хөдөө хээр цайдамууд Холын бараа харагдсан ноён шовх сарьдагууд Хvний сэтгэл тэнийсэн уудам амьсгалт талууд Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Хангай,Говийн хооронд Халхын уудам нутаг Хар бага наснаас хөндлөн гулд давхисан газар Гөрөөс, араатан авласан урт урт шилнvvд Хvлэг морьд уралдсан хөндий сайхан хоолойнууд Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Салхины vзvvрт найгасан соргог нарийн ногоотой Саруулд талд яралзсан сонин янзын зэргэлээтэй Сайн эрс цугласан байц бэрх газартай Сvлд тахилга улирсан сvмбэр их овоотой Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Нарийн өвс ургасан малын сайхан бэлчээртэй Нааш цааш сvлжих тэнэгэр сайхан нутагтай Дөрвөн цагийн улиралд дураараа нvvх нутагтай Таван зvйлийн тарианы хөрс шороот газартай Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Өлгий сайхан ууланд өвгөдийг тавьсан газар Yр, ач, хvvхдийн vржиж өссөн газар Таван хошуу мал тал дvvрэн бэлчсэн нутаг Монгол хvн бидний сэтгэлийг сорсон орон Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Өвлийн тасхийм цагт цасан мөсөн бvрхээд Болор шилийн өнгө гялтганаж, гялалзсан орон Зуны найртай улиралд цэцэг, навч дэлгэрээд Жигvvртэн шувуу холоос ирж гангар гунгар донгодсон орон Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Алтай, Хянган хоёрын завсарт атар баялаг орон Аав, ээжийн минь оршсон ашдын заяасан нутаг Алтан нарны туяанд энхжин тогтсон орон Мөнгөн сарны гэрэлд мөнхжин гялалзсан газар Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Хvннv, Сvннvгийн vеэс хөгшид өвгөдийн нутаг Хөх Монголын цагт хvчирхэг болсон орон Он онд идээшиж олон жилд дассан нутаг Одоогийн шинэ Монголын улаан туг бvрхсэн нутаг Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Өссөн төрсөн бидний vндэсний хайртай нутаг Өнгөлзөгч дайсан ирвэл vтэр өшиглөн хөөнө Хувьтан энэ орондоо хувьсгалт улсаа мандуулж Хойчийн шинэ ертөнц дээр хvндтэй гавьяаг байгуулъя Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон

    Зочин 99, 2012-05-03 17:22:26, 202.126.91.135Хариу бичих

  60. Таны нэр:

    Тайлбар:

  61. Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд-аас хэд нь бүтнээрээ байгаа вэ Хэрлэн, Онон, Туулын тунгалаг ариун мөрнvvд-ээс хэд нь цэвэр ширгээгүй байгаа вэ Гөрөөс, араатан авласан урт урт шилнvvд-ан гөрөө нь сүйдээгүй үлдсэн нь хэд вэ

    зочин 99, 2012-05-03 17:25:33, 202.126.91.135Хариу бичих

  62. Таны нэр:

    Тайлбар:

  63. Дөрвөн цагийн улиралд дураараа нvvх нутагтай- Энэ нутаг минь бүрэн бүтэн байна уу аван зvйлийн тарианы хөрс шороот газартай -нь бүтнээрээ байна уу

    Зочин99, 2012-05-03 17:27:59, 202.126.91.135Хариу бичих

  64. Таны нэр:

    Тайлбар:

  65. Манай Уянга чинь эрч хүчтэй Монголын төлөө гэсэн сэтгэлтэй эмэгтэй байгаамаа . Гарна гэдэгт итгэж байна. Гараад идлээ гэхэд одоогийхон шиг хэмжээ хязгааргүй байж болохгүй. Эхлээд эх орноо сайхан эмхэлчихээд өөрөө дундуур нь тайван алхаж байвал түүнийг сайн улс төрч гэж би боддог юм . Гэтэл манай энэ хэд юун гудамжаар тайван алхах хүмүүс бариад идэх байлгүй дээ

    Зочин 99, 2012-05-03 17:30:48, 202.126.91.135Хариу бичих

  66. Таны нэр:

    Тайлбар:

  67. bichsen bicheegui unshsan tsus negt mongolchuudaa bid bugdiin zurh zovhon Mongoliinhoo toloo tsohilj bna gedeg ni haragdaj bna. Tiimees ter deeguur suuj bgaa humuusiig shuumjilsen ni deer shuu!!!

    Зочин, 2012-05-24 22:36:16, 93.232.66.187Хариу бичих

  68. Таны нэр:

    Тайлбар:

  69. чи өөрөө энхбаяр ахтайгаа үгсэн тохирч,эвсэн нийлж нөхөн сонгуульд орсон биз.Чи мартсан бол бусад үл мартмой.Битгий худал ард түмний санаа бодлоор тоглоорой гэж захъя.

    чиний нүүр, 2012-05-25 22:32:57, 202.9.47.130Хариу бичих

  70. Таны нэр:

    Тайлбар:

  71. танд амжилт хүсье

    болор, 2012-06-23 09:06:00, 202.9.47.129Хариу бичих

  72. Таны нэр:

    Тайлбар:

  73. таныг дэмжинээ. анхны сонгуулиа өгөх гэж байгаа.

    тунгаа, 2012-06-23 09:07:54, 202.9.47.129Хариу бичих

  74. Таны нэр:

    Тайлбар:

  75. Уянга бол төрийн шивэгчин. Ич ич ич. Хэлэх ч үг алга. Ийм ээжийн хүүхдүүд хэн болж өсөх бол. Харамсалтай юмаа.

    Урин, 2012-06-29 10:44:57, 202.179.16.221Хариу бичих

  76. Таны нэр:

    Тайлбар:

  77. meneg meneg balai uynga bolij uzeech

    Зочин, 2012-07-04 19:01:18, 202.179.20.163Хариу бичих

  78. Таны нэр:

    Тайлбар:

  79. Fucking Saihanbileg should shave his penis hair, fucking his wife and shoot cum

    Шьюха, 2012-10-18 07:26:13, 202.126.89.110Хариу бичих

  80. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: