И.Цэрэнхүү

ОУВС бол чѳтгѳрийн санаатай байгууллага

Нийтэлсэн: 2017-05-18 04:06:41

УИХ нэг л явуургүй болчихлоо, удаа дараагийн үйлдлээрээ дампуурлаа үндсэнд нь зарлачихлаа, ганцхан жилийн дотор шүү, чёрт!  Гаргасан шийдвэрээ хэдхэн хоногийн дараа хүчингүй болгож, оффшоортой тэмцэнэ гэж ѳѳрсдийхѳѳ батласан хуулийг хэрэгжих үндэслэлгүй хэмээн мэдэгдэж байгаа нь ИХ цаашид оршин тогтнох, үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах ямар ч учир утгагүй болсныг нотлосон хэрэг боллоо. Гаднын фирмэнд улс орноо бүхэлд нь тушаана гэдэг бол эх орноосоо урвасан хэрэг, хариуцлагаас мултрах, эсвэл мултлах зорилгоор Эрүүгийн хуулинд шинэчилсэн найруулга оруулах далбаан дор ЭХ ОРНООСОО УРВАСАН гэх заалтыг зүгээр мѳрдѳгдѳж байгаа хуулиас бүхэлд нь баллуурдах атгаг санаагаа дарааллын гадуур оруулж ирэн яаралтайн горимоор хуульчлан баталлаа. Танхимаараа ийнхүү эх орноосоо урваж буйгаа харуулав. Ард түмэн хэзээ ч Монголоос урвахгүй, хэн урвасан нь тодорхой, хэний эрх ашигт нийцсэн хууль үйлдвэрлээд байгаа нь ч ойлгомжтой. Хэдэн бор халзан хонинууд хууль тогтоох тѳрийн дээд байгууллагаар, хѳзѳр шиг наадаад зогссонгүй, улс орныг гадны мэдэлд ѳх авлигалын сүлжээг илтэд хамгаалсан хууль гаргалаа гэж ард түмэн халаглаж байна. Aрд түмний нийтлэг эрх ашигт эсрэгцсэн, хэлбэр талаас нь солонгоруулан гоёсон ч мѳн чанараараа савангийн хѳѳс шиг хэврэгхэн хууль үйлдвэрлэж цаг алдаад байгаа нь нийгмийн хѳтѳч биш харин үймүүлэгч болохоо харуулсаар байна. Туслаж чадахгүй бол ядаж битгий саад бол гэж ард түмэн хэлсээр байна. Дээр нь гишүүд нь хуралдаа суудаггүй, бусдын кнопыг орлож дардаг, ажил дээрээ хѳлчүүрхдэг, асуудалд хандах концепци, эдийн засгийн шинжилгээ тооцоолол, аргачлалын түлхүүр үгний ч мэдлэггүй, ихэнх гишүүд ямар нэг дарамт, шахаанд баригдсан, намын дэглэлд хайрцаглагдсанаас урган гарч байгаа түмэн буруу үйлдлүүд нь ард түмнийг тѳлѳѳлѳх эрхгүй болгож байна. Сонгогдсон цагаасаа ѳнѳѳдрийг хүртэл, албан тушаал ярих, урьд нь гарсан хуулинд засвар хийхээс ѳѳр олигтой юу ч хийгээгүй сул зогссон...гэтэл ганц гялтайх юмаа унтраалаа...гэж зарим гишүүний бухимдан хэлж байгаа нь үнэний талтай үг. Ѳѳрсдийхѳѳ сонгосон сайд нарт ч хариуцлага тооцдоггүй, тооцож ч чадахгүй ...гэж харжийна...гээд жалираад сууж байдаг олхиогүй хэдэн хүний олонлиг л оршиж хоцров, хараад суух байсын бол ард түмнийхээ тѳлѳѳ чардайтал зүтгэнэ гэж амлаж гарч ирсний учир юунд байна? Алх тоншиж батлачихаад...бид юу батлачхав аа, дахиж шинээр хууль санаачлахаас ѳѳрцгүй боллоо...гээд бүлтгэнээд сууж байж таарах уу? Ёстой нэг муухан дэглэсэн хошин шогийн үзэгдэл л болж байна даа.

Монгол Улсын тѳр, луугийн аманд сайн дураараа даган орсон тухай би урьд нь бичиж байсан. http://sonin.mn/blog/tserenkhuui/70245 Хятадын ГЕО судладаг мэргэжлийн хүмүүс бол үүнээс ч ихийг хэлэх байсан байхаа, учир юунд дуугүй сууна вэ? Гадны хараат болох үйл явц зогсолтгүй үргэлжилсээр байтал амаа үдүүлсэн, чихээ тагласан, нүдээ анисан 3 сармагчингийн дүрд хувирцгаах нь хэнд ашигтай вэ? Хѳрштэйгѳѳ хамтран ажиллахыг хэн ч эсэргүүцээгүй, гэхдээ элдвээр шалтагцан ам руу нь гүлийгээд орчихож болохгүй л дээ. Toлгойгоо гадныханд мэдүүлчихсэн Монголын тѳр, алхах гишгэх явдлаа ОУ-ын валютын чѳтгѳрт сайн дураараа журамлууллаа, үүний ард мэдээж олигархиудын ашигт шунасан том сонирхол зогсож байгаа нь ойлгомжтой юм. Орлогоо хилийн гадна хуримтлуулахыг зѳвшѳѳрѳѳгүй тохиолдолд хахууль авчихсан улс тѳрчдийг илчлэнэ гэсэн утгатай Риогийн ганц үг л УИХ-ын олигархи гишүүдийн толгой дээр аянга ниргэж түүхэнд байгаагүй их сандралд оруулав. Дэлгэсэн тэрлэг шиг нутгийхаа, агь нь ханхалсан газар шороог, хѳрсѳн доорхи баялагтай нь цуг, оффшоорын цустай мѳнгѳний солионд ѳгчихдѳг, гадныхны зээлсэн хѳрѳнгийн тѳлбѳрийн барьцаанд тавихыг зѳвшѳѳрѳѳд сууж байдаг, тэднийг цээжээрээ хамгаалдаг монгол хүн байна гээд бодохоос бѳѳлжис хутгамаар. Одоо байтлаа, хѳдѳлсѳѳр байгаа ТТ уурхайг ТОМ ТѲСѲЛ ХѲДѲЛГѲНѲ гэж ухуулан ард түмний тархийг занданшуулах боллоо,  далд нууц нь юу вэ?  Уурхай хѳдлѳхѳѳр л улс орон хѳгжчихдѳг, иргэд нь баяждагсан бол Монгол аль хэдийн дэлхийн дээвэрт гарч, ард түмэн нь араавчуудаас ч баян болчихсон байх цаг хугацаа ѳнгѳрсѳѳн, харамсалтай нь тэгсэнгүй, улс нь ѳрѳнд баригдаж ард олон нь ѳлсгѳлѳнд нэрвэгдлээ, 20 хүрэхгүй гэр бүл л хагартлаа баяжих шив дээ.  Нэг хэсгийг нь ѳчиггүй буудан алах, ордонтой нь цуг бѳмбѳг тавьж дэлбэлэхээс ѳѳрцгүй боллоо гэж хилэгнэн хашхирч байгаа учир мэдэх зарим улс тѳрийн тоймч, сэтгүүлчдийн бачимдлыг сэтгэлээрээ би ойлгож байна, хийрхэл гэж бодохгүй байна. Хүрээний гаднаас сонсоод, судлаад мань мэт нь хүртэл ийм дүгнэлтэд хүрчихээд байхад дотор нь шатаж яваа мэргэжил нэгтнүүд мэдээж байж суух газаргүй болж байгаа биз ээ! Moнголын газар шороо, хѳрсѳн доорхи баялаг үнэгүй, үнэ тогтоох арга байхгүй, үнэлэмж үнэлгээний нэгж дутагдана, үүнд шунасан сорон мѳлжигчдийн аманд унаж хямдаар үнэлээд худалдаад, орлогы нь хилийн гадуур, ашгий нь эргийн гадуур эргэлдүүлээд байгаа гээд бодохоор иргэдээ, ард түмнээ дэндүү басамжлан доромжилсон хэрэг болж байна. Олигархиуд, олигархижсан тѳрчидтэйгѳѳ цуг харийн далд ЭЗ-ын алуурчдын компромат занга барьцаанд урхидуулсан нь ойлгомжтой болсоор байгаа юм биш үү? Ингэхэд, ОУ-ын валютын чѳтгѳр гэж хэн бэ?

ОУВС-ийн үүссэн түүх

ОУВС бол чѳтгѳрийн санаатай байгууллага. Тодорхой талбар дээр ѳѳрийн хүчирхийлэл, хяналтыг тогтоон барьж байхын тулд бусдын нѳлѳѳллийг ямар ч хамаагүй аргаар хаадаг хорон санаатай амьтан байдаг бол тэрийг ЧѲТГѲР гэж нэрлэж болох байх, ОУВС нь агуулгаараа, гагцхүү АНУ-ын эрхшээлд байдгаараа онцлог, тийм л байгууллага. Энэ тухай зориг гарган шүүмжилсэн хүний нэг бол Хятадын ѳмнѳѳ барьдаг, нэрт эдийн засагч профессор Ши Цзяньсюнь юм. Энэ эрхэм, Хятадын 9 их сургуулийг дэлхийн тэргүүлэх тѳвшинд гаргаж чадсан "985" тѳслийг хэрэгжүүлэгч эрдэмтэн, дэлхийн хүн.  Бээжингийн Их сургуулийн 100 жилийн ойгоор, тухайн үеийн хятадын удирдагч Цзянь Цзэминий дэвшүүлсэн тѳсѳл л дѳѳ, БИС 1898 оны 5 сард үндэслэгдсэн, эндээс тѳсѳл 985 хэмээн нэрлэгдсэн байхаа. АНУ-ын зүгээс ОУВС-д оролцох квотоо эргэж харах болсон тухайгаа мэдэгдсэний дараа Ши Цзяньсюнь, "Квотыг ѳѳрчилснѳѳр суурь хүрээний доторхи нэг талын нѳлѳѳлѳлд ѳѳрчлѳлт гарахгүй, АНУ-ын оролцооны хүч хэвээр үлдэх болно. ОУВС-г Америк удирдсаар ирсэн, цаашид ч удирдах болно гэсэн вето ( бусдын оролцоонд тавих хориг) ѳѳрчлѳгдѳхгүй" гэж хэлсэн байдаг. Энэ үгний ард дэлхийд БРИКС банкны нэрийг ѳргѳх, ОУВС-д Хятадын нѳлѳѳг ахиулах хятад бодлого зогсож байгааг үгүйсгэхгүй, гэхдээ л гол нь квот биш далд систем байна гээд үнэнийг нээлттэй хэлчихсэн нь олзуурхууштай. Аливаа Институцын чадал, үйл ажиллагааны чиглэл нь үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгчдийн эрх, oролцоогоор зохицуулагдаж байдаг нь ойлгомжтой юм. ОУВС-ийн анх үүссэн түүхийг товчхоон гүйлгэн  харцгаая.

IMF (International Monetary Fund) гэх НҮБ-ын эрхшээлд байдаг банк, санхүү зээлийн агентын нэрийг оросууд "Международный валютный фонд" хэмээн утга гуйвуулан орчуулсныг монголчууд орос хэлнээс ОУВС хэмээн махчлан хѳрвүүлж хэрэглэсээр нийгэм, улс тѳрийн хэллэгт хэвшүүлжээ.  Үнэн хэрэгтээ бол ОУ-ын ямар нэг сан ч биш, зүгээр л дэлхийн толгой баячуудын хувь нийлүүлэн босгосон, улс хоорондын харилцаанд дулдуйдан мѳнгѳ хүүлдэг байгууллага юм. Албан ёсны зорилго нь бол...хѳгжиж яваа улс орныг санхүүгийн хямралаас гаргах, туслах...энээ тэрээ гээ л жигтэйхэн гоё сонсголонтой. Бачир дээрээ бол нохойн жогор, тѳлбѳрийн чадвараа алдсан олон ч орныг чѳтгѳр шиг айлган тамлаж, сүйрлийн ирмэгт аваачсан даа.

ОУВС анх 1947 оны 3 сарын 1- нд үндэслэгдсэн гэж албан баримт бичгүүддээ тусгасан байгаа. Үнэндээ бол Дж.Кейнс, Гарри Уайт...зэрэг эдийн засгийн том том онолчдын санаачилгаар дэлхийн зартай, зангарагтай хѳрѳнгѳтнүүд 1944 оны 6 сарын 22-нд америкийн жижигхээн хот Бреттон-Вүүдэд цуглан, хувь хѳрѳнгѳ гарган сан байгуулж мѳнгѳ хүүлэх зарчмыг тохиролцсон байдаг, тэр нь ОУВС-ийн "Хартын зүйл ангиуд" нэрээр түүхэнд мѳнхлѳгджээ. Тѳлбѳрийн чадвараа алдсан хѳгжиж буй орнуудын ард түмний хармааг хоослон, улсы нь сүйрэлд оруулах механизм, далд санаа, зарчмууд нь бүгд Хартын зүйл ангиудаар биеллээ олж байдаг юм. Улс орнуудад үймээн самуун, замбараагүй байдал үүсгэнгүүт л мѳнгѳн капиталийн урсгал Хартыг үндэслэгчдийн банк руу цутгадаг уран механизмыг урьчилан маш сайн тооцоолж бодож олсон байдаг, энэ бол ердийн санхүүгийн луйвар юм. Харин үүнийг дэмжээд гар хѳл нь болоод явдаг шуналын донтой ѳѳдгүй новшнууд аль ч улс орноос олдоод байдаг нь гайхалтай.

Мѳлжих гэж байгаа улсыхаа тѳр засгийн байгууллагаар заавал албан шийдвэр, хүсэлт гаргуулдаг. Тэр нь Меморандум гэх их гоёмсог нэртэй, татвараа нэмнэ, халамжийг хязгаарлана, хариуцлага нэрийн дор торгуулийг жинхэнэ утгаар цэцэглүүлнэ гэсэн утгатай албан хүсэлт юм. Монголын тѳр яг ийм замаар явж байна. Үгүй гэхээр бага хүүтэй зээлээр бооно, хавчина, шахна болохгүй бол улс тѳрийн шахалт үзүүлнэ, гарцгүй байдал руу түлхэнэ Меморандум гаргагч нь аманд нь орж үхнэ, ийм л юм. Хартын гэрээ нь дотроо хэдэн зуун бүлэг бүхий 31 зүйл ангитай, дагалдах үй олон баримт бичигтэй, эхний суурь болзлоо дэлхийн тэргүүлэх 28 орноор анх зѳвшѳѳрүүлчихсэн, 184 орны гишүүнчлэлтэй НҮБ-ын ланжгар агент. Түүний ард улс орон дамнасан сүлжээ ( multinational сorporation) зогсож байдгийг мэдэхгүй хүнгүй болжээ.

ОУВС-аас зээл аваад баларсан орнууд

ОУВС-ийн 4 тѳрлийн зээлийн хамгийн хүнд нѳхцлѳѳр гэрээ байгуулсан улс орнуудад голдуу иргэний дайн болоод дуусдаг. Манайх энэ замаар явж байгаа. Үнэмшилтэй ойлгогдох талыг нь бодоод хэдэн жишээ орууллаа.

1. Югослав. Социализмын үед ч зах зээлийн эдийн засгаараа гайхуулдаг, тэрийгээ чадамгай удирддаг байсан нэртэй зүстэй, хѳгжилтэй том Улс байсныг нь монголчууд андахгүй. Хѳгжлийн гол тулгуур механизм нь хѳлѳѳ олоод муугүй амьдарчих арга барилаа олчихсон бүс нутгаа тѳрѳѳс дэмжих координат тогтолцоо байсан юм. Югославт, ОУВС-аас зээл олгохдоо нэг ер бусын нѳхцѳл тавьсан байдаг юм, тэр нь бүсийн чанартай биеэ даасан эдийн засгийн мужлалыг тэнцвэртэй барих тѳрийн бодлогоосоо татгалзах явдал байв. Югослав, ОУВС-ийн Зѳвлѳмжийг хэрэгжүүлнэ гээд зээл авсан, хэрэгжүүлсэн, үр дүнд нь салан тусгаарлах үйл явц ѳрнѳн, Орон нутаг тѳрийн хяналтнаас гарч ноцтой байдал үүсэн, иргэний дайн дэгдэж 600 мянган хүний аминд хүрсэн. Нэгдсэн Югослав Улсын үндэсний мѳнгѳн капиталийн 80% нь Америкийн банк руу шилжсэн баримт бий.  Зарим нутгийг Америк ѳѳрийх нь мѳнгѳѳр зардал хийн эргүүлээд бѳмбѳгдчихсѳн. Ѳнѳѳдѳр ЮГОСЛАВ гэдэг улс дэлхийд байхгүй болжээ, бие даан хѳгжих чадваргүй ОУВС-ийн мэдлийн хэдэн жижигхээн тусгаар Улсууд л үлдэв.

2. Саяхныг болтол "ХАА хѳгжлийн загвар, модель" хэмээн тооцогдож дэлхийг гайхуулж байсан Руанда гэж жижигхээн улс зүүн Африкт бий, бий ч гэждээ одоохондоо байгаа. Кофе уудаг хэнбугай ч үүнийг хэлнэ. Руанда, 1989 онд цаг агаарын хүндрэлээс болж ургац алдан ОУВС-аас асар их хэмжээний зээл авсан, гай газар дороос гэгчээр дараа жил нь дэлхийн кофены үнэ унасан, унагасан байх ч бүр том магадлалтай. ОУВС дахин зээл авахыг зѳвшѳѳрсѳн, гэхдээ ганцхан нѳхцѳл тавьсан байдаг юм, тэр нь фермерүүдэд тѳрѳѳс дэмжлэг үзүүлдгээ бүр мѳсѳн зогсоох явдал байв. Ард түмэн энэ нѳхцлийг зѳвшѳѳрѳѳгүй, гэтэл тѳрийн түшмэлүүд толгой мэдэн зѳвшѳѳрсѳн шийдвэр гаргасан, манайд юу боллоо ЯГ Л ТҮҮН ШИГ! Тѳрд голдуу шургалсан олигархижсан тутси нар, газар тариалан эрхэлдэг хүн амын олонхи туту нарын хооронд байсан зуун зууны эвдрэлцлийн шарх гэнэт сэдэрч тѳр ард түмний хооронд ойлгомжгүй байдал үүсэн иргэний дайн дэгдэж 1,5 сая руандачуудын аминд хүрсэн гашуун түүхийг хүн тѳрѳлхтѳн мартаагүй байгаа. Иргэний дайнаар улс орны мѳнгѳн капитал бүхэлдээ Америкийн банкууд руу урсч, юу ч гүй болтлоо сүйрсэн ХАА-н фермерүүд гадны баячуудад эдлэн газраа худалдаад хэдэн зуун мянгаараа дүрвэж эхэлсэн. Ѳнѳѳдрийн Руанда,  тусгаар тогтносон гэж хэлэхэд ч хэцүү ѳрѳвтѳр улс болон хувирсаан.

3. Сомали гэж улс Эффиофтой хийсэн дайны дараа санхүүгийн тѳлбѳрийн чадвараа алдаж ОУВС-д хандсан байдаг. ОУВС мэдээж уухайнтас зѳвшѳѳрнѳ биз дээ, нэг л болзол тавьсан тэр нь "xахир ЭЗ" тѳслийг хэрэгжүүлэх санал байдаг юм, Америкийн үр тариаг демпингийн үнээр худалдаж авах гэсэн хатуу болзол тавьсан. Демпингийн үнэ гэдэг нь дотоодын зах зээлийн үнэнээс доогуур, заримдаа ѳртѳгдѳѳ ч хүрэхгүй үнийг хэлдэг, Оросоос хямд үр тариа авч, үндэсний газар тариалан эрхлэгчдийн дургүйцлийг дэврээдэг манай сайд нарын жишиг шиг л юмыг хэлнэ дээ. Ийнхүү газар тариалан эрхэлдэг байсан хоршоо, ѳрхийн аж ахуй үй олноороо дампуурч үндэсний орлого хумигдан эмнэлэг, цэцэрлэгүүд хаагдан улс цалингаа тавьж чадахгүйд хүрэн дараагийн хүнд нѳхцѳлтэй зээлд татагдан орсон. Байдал улам дордож үндэсний мѳнгѳн капитал Америкийн банк руу урсаж, үймээн самуун дэгдэн иргэний дайн болж 60 мянган хүний амь үрэгдэн иргэд хэдэн зуун мянгаараа дүрвэсэн. Нутгийн оршин суугчид амьдрахын эрхээр ОУ-ын хѳлѳг онгоц олзлон барьцаалж амжиргаагаа залгуулдаг болсон.

4. ЛатиноАмерикийн зарим орнуудыг OУВС яаж балласан талаар бас ганц нэг жишээ хэлье!

Мексик. 80-аад оныг хүртэл энэ орон,  хѳгжиж яваа латин-америкийн орнууддаа дээгүүр хѳгжилтэйд тооцогддог газрын диваажин улс байлаа. Дэлхийн зах зээлд нефтийн үнэ унаснаас санхүүгийн хямралд орж улмаар ОУВС-тай хамтран "технологын шинэ үсрэлт" тѳслийг хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй. Горбачёвын "перстройка" шиг л юм болсон доо. ЭЗ-т лебералчлалын бодлого явуулж Бейкерийн программ гэгчээр үйлдвэрүүдийг хувьчлах явцад Америкаас 45 млрд доллар оруулж ирсэн, үйлдвэрүүдээ америк баячуудад худалдсан гэсэн үг.  Энэхүү реформыг "Мексикийн гайхамшиг" хэмээн дэлхийгээр зарлаж байв. Гадаадын ХО үргэлжилсээр байв, зѳвхѳн 91-93 онуудад 100 млрд долларын капитал орж ирсэн. Хѳрѳнгѳ оруулалтаар боссон үйлдвэрүүдийн орлого Америкийн банкаар дамжих хатуу болзол мѳрдѳгдѳж байв. Үндэсний үйлдвэрлэл аажимдаа нурж, 20 мянган том, дунд, 2 сая гаруй жижиг болон ѳрхийн үйлдвэр хаалгаа барьж 700 мянган хүн ажил, амьдралгүй болсон. Мексик Улс 1994 онд санхүүгийн хямралд орон тѳлбѳрийн чадваргүй болсноо зарласан. ОУВС-аас дахин 53 млрдын зээл шинээр олгохоор болж,  нэг эрсдэлтэй болзол тавьсан байдаг юм. Тэр нь Мексик Улс NAFTA-д хамрагдах нѳхцѳл байлаа, Мексикт ОУВС-ийн Зѳвлѳмжийг дагахаас ѳѳр гарц oлдоогүй. НАФТА гэдэг нь Америк, Канадын худалдааны чѳлѳѳт бүс юм. Чѳлѳѳт бүсэд 14-16 млрд долларын ХО хийж, орлогыг бас л Америкийн банкаар дамжуулсан. Мексикийн жинхэнэ там эндээс эхэлсэн байдаг юм, түүхэнд байгаагүй ядуурал нүүрлэж, ажилгүйдэл гэмт хэрэг гаарсан. Нийт нас барагчдын 51% нь ѳлсѳглѳнгѳѳр цааш харсан гэсэн баримт байгаа. Хэрэв ѳнѳѳдѳр Чѳлѳѳт бүсээс гарна, НАФТА-г орхино  гэсэн Трампын мэдэгдэл биеллээ олвол Мексик гэдэг улсад  шууд дампуурал зарлах гарц л үлдэнэ.

Аргентин гэж ямар сайхан орон байлаа, ѳнѳѳдѳр ямар байдалд ороод байна? Эдийн засгийн түр зуурын хямралаас гаргаж Аргентины гайхамшиг гэгчийг бүтээн босгоно гэж амласан ОУВС-ийн тѳлѳвлѳгѳѳ,  "Хүнд ѳвдѳлтийн эмчилгээ" тѳсѳл биеллээ олсонгүй. 1989 оноос эхэлсэн ОУВС-ийн эрүүлжүүлэх хѳтѳлбѳрѳѳр олгосон зээл нь ѳнѳѳдѳр 138 млрд долларын ѳр болон хувирлаа. Цалин, тэтгэвэрээ ч ѳгч чадахгүй, сангаар нь ѳрѳѳ тѳлж байна. Америкаас оруулсан 40 млрд долларын ХО-ын орлого Америкийн дансаар эргэж нийтдээ 280 млрд долларын ашиг болон ѳсчээ.

Энэ мэтээр ОУВС-аас хатуу нѳхцлѳѳр зээл авсан Украин, Индонези, Бразиль, Эквадор, Перу...гээд олон орны сүйрлийн жишээг жагсааж болно. ОУВ-ийн чѳтгѳр, дараагийн амттай зуушийг олзлохоор анхааралтай харж байгаа, тэр нь Венесуэль, Монголоос ялгаатай нь Венесуэлийн ерѳнхийлѳгч Николас Мадура, ОУВС-аас зээл авахгүй хэмээн гүрийсээр байгаа. Ѳнѳѳдѳр тэнд иргэний дайн болохдоо тулчихаад байна. Чѳтгѳрийн ѳгѳѳш болох нь цаг хугацааны асуудал болсоон. ОУВС ѳгѳѳшѳѳ эхлээд сүйрэлд оруулан бэлддэг нь ойлгомжтой болсоор байгаа.

Дэлхийн Засгийн газар

ДЭЛХИЙН ДАЛД ЗАСГИЙН ГАЗАР бол хаалттай, нээлттэй хэдэн зуун эх сурвалжтай, дэндүү том сэдэв, тусгай хэд хэдэн нийтлэлээр бол тоймлож болох л байх, эсвэл Conspiracy theory гэсэн түлхүүр үгээр гүүгэлдээд сонирхчих бас боломжтой.  Энэ удаад, хѳгжиж буй орныг зээлээр боомилох асуудал нь ОУВС-тай нягт холбоотойг харуулсан ганц нэг баримтыг орууллаа. Ер нь бол дэлхий дээр байгаа бүх мѳнгѳний 3/1-ийг гартаа атгасан оффшоор бүсүүдийн асар их мѳнгѳ ардаа зохицуулах эзэнгүй байна гэдэг бол шал худлаа. Түүнтэй нэгэн адилаар 184 улс-гишүүнтэй, 3000-aaд нууц туршуултай мѳнгѳ хүүлэх, санхүү зээлийн хувь нийлүүлсэн институт ардаа залах эзэнгүй оршин тогтнох боломж байхгүй л дээ. Ѳнгѳн дээрээ АНУ залаад байгаа дүр эсгэдэг ч үнэн чанартаа хэдхэн гэр бүлийн эзэмшилд байдаг, тэрийг далдаас удирддаг Засгийн газартай, тэр нь Ротшильдын санаачилгаар анх бий болон боссон "Бильдэрбергийн клуб" бололтой байдаг. Учир нь, ОУВС-ийн ерѳнхийлѳгч Кристин Лагар энэ бүлэглэлийн албан ёсны гишүүн хүн. Бильдэрбергийн клуб Рокфеллэр болон дэлхийн нѳлѳѳ бүхий баячуудын нууц 4 бүлэглэлтэй нэгдэх талаар үгсэн тохиролцож Австрийн Interalpen буудалд нууцаар уулзаж Дэлхийн Засгийн газар байгуулах шийдвэр гаргасны дараа Оросын Думын хуралдаан дээр В.Жириновский...биднийг,  Бурановын эмээ нарыг харан баясаж суух хооронд ар худрагаар Дэлхийн далд Засгийн газрын мѳрѳѳдѳл биеллээ оллоо. Тэд ядуу буурай орнуудад хямд зээл ѳгѳѳд газар нутгийг нь барьцаалж байна. Чубайс, Каспаров, Гуриев нар хүртэл тэнд доншуучилж явна...гэж хашхирч байв.

Жишээлээд бодоход, Монголыг хэд хуваачихъя, газар доорхы нь ховх цѳлмѳчихье гэсэн солиотой санаа гарган хэрэгжүүлнээ гэхэд Бильдэрбергийн клубын нѳлѳѳ бүхий хэдхэн хүний хуйвалдаан л хангалттай, механизмыг нь тэд хоромхон зуурт олж чадна, дэлхийн орчин цаг ийм болжээ. Бильдэрбергийн хуйвалдаанаар тухайлвал, 1974 онд Р. Никсоныг, 1990 онд Маргарет Тэтчерийг огцруулж, Б.Обамаг Х.Клинтонтой хамтрахыг шийдэж, Иракийн дайныг жилээр хойшлуулж, Югославыг хэдэн хэсэг болгон хувааж, Украиныг Оростой сѳргѳлдүүлж  чадаж байв. Монгол Улс, мунхаг тѳрийн харгайгаар ийм л нэг аймшитай чѳтгѳрийн саварт ѳѳрийн эрхгүй гүйгээд орчихлоо. Бильдэрбергийн клуб 60 жил оршин тогтнохдоо 62 удаа конфференци хийсэн, гэхдээ юу ярьцгаасан, ямар асуудал шийдсэний нь тэр ч бүү хэл хаана хуралдсаныг нь Дрезден, Австри ( Телфсбухен) 2-ын хурлыг эс тооцвол бусдыг нь дэлхийн пресс мэдэж чадаагүй, харин Оросын КГБ нилээд мэдээллийг ил болгосон байдаг юм билээ. Бильдэрбергчүүд ѳѳрсдийгѳѳ...бид библид гардаг албин чѳтгѳр биш...гэдэг нь худлаа, үнэндээ бол яг мѳн! Одоо Монголд Орос руу байдаг хүчээрээ ойртохоос ѳѳр зам үлдээгүй гэж нийгэм зүйн асуудал сонирхдог мэргэжилтний хувьд бодож байна, учир нь ДЗГ-ын зүгээс монголын газрын хэвлий доторхийг ховх сорохоор онилсон харцаа урд хѳршѳѳр хослуулаагүй гэх баталгаа байхгүй юм.

ОУВС-аас зээл авахгүй урагшлах зам байсан, цаашид ч байгаа

ОУВС-ийн чѳтгѳрийн санаатай хүндрүүлсэн хѳтѳлбѳрт орохгүй эдийн засгаа эрүүлжүүлэх арга байсан уу? гэвэл байсан одоо ч тэр боломж байсаар байгаа. Энийг наад захын эконометрик тооцоолол, модул аргачлалаар гаргаад ирэхэд тѳвѳг орохгүй, гагцхүү тэр нь эх оронд ашигтай ч тѳрчдѳд ямарч ашиггүй, авлигачдын ашиг хумигдана, тэхээр тэд хэрэгжүүлэхгүй. ОУВС-ийн Ex буюу хүндрүүлсэн нѳхцѳлтэй хѳтѳлбѳрийн дотор газрын хэвлий доорхи баялгийг гадны мүлтимиллионерүүдийн гарт аажмаар оруулах, борлуулалтын орлогыг хилийн гадуур ѳѳрсдийн банкуудад байршуулан мэдэлдээ байлгах, монголын олигархиуд, шуналтай хэдэн улс тѳрчдийг мѳнгѳѳр угжиж улмаар ард түмний дургүйцлийг дэврээн Руандагийн замаар оруулах чѳтгѳрийн санаа оршиж байж мэднэ. ѲРѳѳр гинжлэх бол чѳтгѳрийн гарт байдаг гаршсан механизм. Гэхдээ монголчуудын МОНГОЛ гэсэн нийтлэг эрх ашиг тархинд биш цусанд нь генээр хадгалагдан оршдог, тэгээд ч Руандад хаа нэгтээгээс нүүдэллэн бэдэрч ирсэн хуту, тутси нартай жишиж арай ч болохгүй дээ гэдгийг дутуу л ойлгоцгоогоод байна даа.

ОУВС, түүний ард зогсож байгаа орон дамнасан коорпорациудын үйлдлийг сѳрѳн зогсож чадах цорын ганц хүч бол Хятад биш, харин Орос! Ерѳнхийлѳгчийн дэргэд Орос-Монголын хамтарсан ГЕО судалгааны хүрээлэн яаралтай байгуулж зарим онцгой эрхийг олгох гарцыг судламаар байна. ҮАБ-аар харилцан туслалцах гэрээг гагцхүү Оростой байгуулах нь зүйтэй мэт санагдана. Шүүмжлээд зогсохгүй гарц хайлцах үүднээс иймэрхүү санаагаар тѳгсгѳлѳѳ, санаа оноогоо уралдуулцгаана уу!

Эдийн засагч,социологич Иш Цэрэн

40 сэтгэгдэл харуулж байна        

  1. Матвиенко хелеед л байсан . Монгол ОУВС-аас зеел аваад тер нь АЛГА БОЛНО.

    Зочин, 2017-05-17 16:41:12, 49.224.207.3Хариу бичих

  2. ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮН НЬ: - ТАРХИ - ЗҮРХНИЙ СУДАСНЫ ХАТУУРАЛ НАРИЙСАЛ. - Ишеми, инфаркт /шигдээс/. - Даралт ба хуянг эрүүлжүүлнэ. - Цус шингэлэн холестрин бууруулна. - Цусан хангамж, цусны эргэлтийг сайжруулна. - Бусад судасны бөглөрөл болон давтан харвалт зэрэг хүндрэлээс урьдчилан сэргийлнэ. НАЙРЛАГА: Нийт 28 төрлийн ханаагүй /өөх/ тосны хүчил агуулагдсан 100% байгалийн гаралтай эмийн бус эмчилгээний бүтээгдэхүүн юм. ҮНЭ: 1 сараар хэрэглэх нь: /1 сав/ 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх: /3 сав/ 720’000₮, УТАС: 96665038 Та Цусны биохимийн дараах шинжилгээнүүдийг хийлгэж хэрэглээрэй. Үүнд: 1. Холестрин 2. Триглицерид 3. HDL – Өндөр нягтралтай өөх тос 4. LDL – Бага нягтралтай өөх тос ЛИ ЭР КАНы танилцуулга бичлэг: www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

    Зочин, 2017-05-18 11:22:14, 202.179.24.209

    Таны нэр:

    Тайлбар:

  3. Meregjliin bish humuus iim eruul soliotoi ni medegdehgui hudlaa yum bichij ard tumniig samuuruulj baih hereggui baih yum

    Economist, 2017-05-17 20:40:15, 157.150.193.2Хариу бичих

  4. Нэртэйгээр нь Ерөнхийлөгч,ЕС,УИХ- ын дарга нар нэг нэг орос зөвлөхтэй,бүх яамдууд орос мэргэжилтэнтэй байх нь зүйтэй гэж элийрээч,сошлч малаа

    Зочин, 2017-05-18 13:50:32, 24.130.115.88

    hmmmm...odoo bol medlegtei bolovsoroltoi hulgaich nar hereggui ee...medleg dutuuch ekh ornoo geh setgeltei hun l heregtei bna...

    Зочин, 2017-05-22 16:33:58, 103.10.22.37

    Таны нэр:

    Тайлбар:

  5. za hudlaa tsagaan tagtai tsarailaad baigaaraai, muusain luivarchidaa!! mongol harhuud shig jinhene shulmas sanatai uur uls haana baina?

    Зочин, 2017-05-18 06:51:00, 94.192.160.249Хариу бичих

  6. Huts malaa mongoloos zail

    Mongol, 2017-05-22 16:20:42, 202.70.34.115

    Таны нэр:

    Тайлбар:

  7. uhaarch uzeheer bodit undesleltei niitlel baina amidrald il bolj baigaa zuil baina MONGOL haashaa yvaad baina daa turd garsan deeremchdes salah arga baina uu hultsengui nomhon doroi zaya muutai irged mini odoo yaah ve ????????????

    unen , 2017-05-18 08:12:24, 202.9.43.6Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. Xeden vndesten damnasan e~z gin alyyrchin kompaniyd mungu liilvvlj bsgson bank gene lee.

    Зочин, 2017-05-18 09:54:45, 202.9.40.248Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. Еврейн зэвсэг. Сая риотинтогийн еврейнууд валютын сангаар дамжуулан монгол улсыг дарамталлаа.Мооди'з зэрэг унэлгээний байгууллага, валютын сан, риотинто, зээл олгогч байгууллагууд бугд нэг л булэгт уйлчилдэг.Нэг зорилгын толоо уялдаатай ажилладаг.

    Зочин, 2017-05-18 10:04:07, 103.26.193.17Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. үнэн,энд ерөнхий ойлголт өгжээ,түүнээс "ботид хийсэн"болгоныг нь "ширхэгчлэн"процессоор нь бичвэл уусахгүй ч юм болно,ой гутаж бөөлжис цутгаж мөнгөнөөс сэжиглэж цэрвэс хүмүүсийг "газр нутаг"-таа гишгүүлэхгүй бузрууд байгаа юм,эрт орой сүйрнэдээ

    tumur, 2017-05-18 10:11:23, 66.181.164.219Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. үүнийг хүн бүр мэддэг хэрнээ ийм байдал руу өөрсдөө гүйж ороод байх юм. Монгол Орныг хэн удирдаад байна вэ? Цэвэл гуайг хөгшин гэж голоод байгаа юм бол үүх түүх үнэн байдлыг нь судлаад хэлээд байгаа Цэрэнхүү, Ганхуяг, Болор, Баярхүү нарыг сонсоочээ.

    шинэ ерөнхийлөгчийг сонгох сонгогч , 2017-05-18 10:32:02, 203.91.118.218Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮН НЬ: - ТАРХИ - ЗҮРХНИЙ СУДАСНЫ ХАТУУРАЛ НАРИЙСАЛ. - Ишеми, инфаркт /шигдээс/. - Даралт ба хуянг эрүүлжүүлнэ. - Цус шингэлэн холестрин бууруулна. - Цусан хангамж, цусны эргэлтийг сайжруулна. - Бусад судасны бөглөрөл болон давтан харвалт зэрэг хүндрэлээс урьдчилан сэргийлнэ. НАЙРЛАГА: Нийт 28 төрлийн ханаагүй /өөх/ тосны хүчил агуулагдсан 100% байгалийн гаралтай эмийн бус эмчилгээний бүтээгдэхүүн юм. ҮНЭ: 1 сараар хэрэглэх нь: /1 сав/ 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх: /3 сав/ 720’000₮, УТАС: 96665038 Та Цусны биохимийн дараах шинжилгээнүүдийг хийлгэж хэрэглээрэй. Үүнд: 1. Холестрин 2. Триглицерид 3. HDL – Өндөр нягтралтай өөх тос 4. LDL – Бага нягтралтай өөх тос ЛИ ЭР КАНы танилцуулга бичлэг: www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

    Зочин, 2017-05-18 11:22:20, 202.179.24.209Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. ОУ- четгерийн савраас аль болох тvргэн гарч хееж явуулах хэрэгтэй! Томуудын орлого зевхен монгол банканд байрших ёстой юм байна Ечигдер хэдхэн цаг vзэгдээд алга болсон маш чухал нийтлэл дахин тавигджээ сайн байна, хэдэн арван чухал комент арчигдсан байна, sonin.mn тэр коментуудыг эргvvлж оруулах ёстой Миний комент бас байгаа

    Зочин, 2017-05-18 15:22:34, 178.190.113.118Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. Тийм зөв бичсэн байна. Ийм л юм болоод байна. Эх орноо өрөнд өгөх үү? гэдэг дээрээ тулаад байна. Чойжилсүрэн гоё сайхныг нь магтаад байгаа. Үнэндээ бол ойрд хулгайчуудад алдах юм байхгүй МОНГОЛЫГ хохироож байвал болно. Цэнгүүнжав, Цэдэнбал гээд өвөг дээдэс нь МОНГОЛЫН ТӨРИЙГ унгасан байдаг. Энэ бас 21 зуунд давтагдаж байх жишээтэй. МОНГОЛОО ЦЭВЭРЛЭЖ АВЪЯ.

    Зочин, 2017-05-18 16:09:55, 124.158.109.140Хариу бичих

  22. Шээсээ хуцаж байгаад үхэв

    Зочин, 2017-05-31 22:28:45, 66.181.191.114

    Таны нэр:

    Тайлбар:

  23. OLON ULSIN VALIUTIN SANG CHUTGUR GEN UU??IIM TENEG JOOHON HUUHED SHIG YUM YARIJ BICHIJ YAAJ BOLNOO,YAMARHUU SETEGHUITEI OYUNI HOMOSDOLTOI HUN NI INGEJ HUSSENEE CHALICHAAD BAIDAG BAINAA.

    Зочин, 2017-05-18 19:50:37, 202.9.41.107Хариу бичих

  24. 202.9.41.107-чи тийм овоо бол энэ газраас зээл аваад ӨНДИЙСЭН БУУРАЙ ХӨГЖИЛТЭЙ ОРНУУДЫГ ХЭЛЭЭЧ,байхгүй балйа тэнэг хогооо,

    tumur, 2017-05-18 21:41:18, 66.181.164.219

    Четгер гэж хочийг Ишцэрэн егсен биш байх Грекийн еренхий сайд асан хэн ч билээ дээ егсен хоч шvv Eр нь янз бvрээр л хочилцгоодог Хонины арьс немерсен чоно, булингартай усны эелдэг халим г.м.

    Зочин, 2017-05-18 22:39:09, 188.23.252.32

    Таны нэр:

    Тайлбар:

  25. МОНГОЛЫН БУУНЫ НОХОДЫГ НЭРЛЭЭЧ. ХЭН ХЭН

    ЗОЧИН, 2017-05-18 21:02:44, 66.181.160.118Хариу бичих

  26. OUVS-iin talaar yamar ch oilgoltgui oyunii homsdoltoi nohod iim yum bichih yum. Avahaa bolivol Hyatadaas avah uu, ulsaa buur dampuurlah uu? OUVS aaas avahgui gevel ted bayarlana maluud mene. Tserenhuu bolon tuuniig demjigchid teneg maluud.

    zochin, 2017-06-14 16:36:11, 73.172.92.66

    Таны нэр:

    Тайлбар:

  27. МАНАНгийн Эба, Баярын заавраар

    Зочин, 2017-05-19 00:11:59, 43.242.243.125Хариу бичих

  28. Таны нэр:

    Тайлбар:

  29. МАНАН ХЭНИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОХ ВЭ? М.Энхболд: МАН-ын дарга, Морин спорт уяачдын холбооны тэргүүн. МАН өнгөрсөн сонгуулийн амлалтаа биелүүлж байна уу? Монгол орон хаашаа яваад байна вэ? Энхболд бизнесмен мөн үү? Газрын наймааны загалмайлсан эзэн гэдэг үнэн үү?Төрийн албан хаагчаас эхлээд сайд, дэд сайд, яам, засаг захиргааны бүх шатны байгууллага, төрийн өмчийн бүх байгууллалгын дарга, өндөр цалинтай албан тушаалтнуудын суудал бүгд төлбөртэй болж тушаалд очсон этгээдүүд төлбөрөө олон дахин нугалж шархаа нөхөж, дутуугаа гүйцээдэг журмыг хэн нээсэн бэ? Хэн гарамгай хэрэгжүүлж байна вэ? Х.Баттулга: 17 чингэлэг спиртээс эхлээд бизнесийг буруу замд оруулсан хэн бэ? Монголыг дааж давшгүй өрөнд хэн оруулж, хэн тэр их хөрөнгийг хувааж идэлцсэн бэ? Гашуун сухайт хүртэл төмөр зам тавьж нүүрсээ саадгүй тээвэрлэх асуудлыг ажил хэрэгч хүмүүс шийдчих байсныг хэн зогсоосон бэ? Зураг төсөл, санхүүжилт нь улсын төсвөөс хөрөнгө гаргахгүйгээр бүрэн шийдэгдсэн байсан биздээ. Дараа нь мөн тэр төмөр замын санхүүжилтэд төсвөөс гаргасан мөнгийг хэн хувьдаа завшиж бүх ажлыг мухардалд оруулсан бэ? Улсын асар их хөрөнгөний Хулгайн хэргээр мөрдөгдөж байгаа гэмт хэрэгтнийг ерөнхийлөгчийн сэнтийд залаад сууж байх уу? С.Ганбаатар: Улс орныхоо эрх ашгийн төлөө, тонон дээрэмдэгчдийн эсрэг олон жил гудамжнаас эхлэн тэмцсэн, дээрэмчдийн олон ноцтой үйлдлийг таслан зогсоож байсан ясны эх оронч. Их хурлын гишүүн байхдаа газар шороогоо хамгаалж олон чухал тэмцлийг зохион байгуулж, өрнүүлж басныг ард түмэн сайн мэдэж байгаа. ҮЭ холбоог тэргүүлж байхдаа тус холбоог дэлхийн загварт хүргэж, хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалж, төрийн дарангуйллыг нугалж чадаж байсан хэн бэ? Олигархуудын дээрэмчдэд алуулахаас наагуур явж улс орныхоо эрх ашиг, тусгаар тогтнолын аврахын төлөө хойшид, ялангуяа ерөнхийлөгчийн суудлаас юм хийж чадах цөөхөн хүний нэг Ганбаатар мөн . Монголчуудын олон зуун жилийн хүчин чармайлтаар олдсон хамгийн үнэт баялаг, монгол туургатны бахархал ТУСГААР ТОГТНОЛ маань хутганы ирэн дээр ирчихээд байгааг ухаарч ойлгох цаг болсон. Боловсролгүй, хувийн шунал нь хязгааргүй Энхболд, Баттулга нарт улс орноо, тусгаар тогтнолот гэх ямар ч сэтгэл байхгүйг үйл явдлаараа олон дахин нотлоод байна. Монгол орны энэ үеийн зовлон, мангас болсон МАНАНгаас салах анхны алхам нь Ганбаатар мэтийн эх орончдод итгэл үзүүлэхээс эхэлнэ. Ард түмэн хичээгтүн, ухамсарлан ойлгогтун.

    Зочин, 2017-05-19 00:12:52, 43.242.243.125Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

  31. ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛ ХУВЬСГАЛ ХӨДӨЛГӨӨН ДАМПУУРАЛ ИРГЭНИЙ ДАЙНЫГ Л ЭНЭ ЯНКУУД ХҮСЭЖ БАЙГАА. ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧДАД ЭНЭ ӨӨРСДИЙГӨӨ УЛС ТӨРЧ ГЭЭД БАЙГАА ЛУЙВАРЧИД БҮГД БАРЬЦААЛАГДААД БҮЛДЭГНЭЭСЭЭ АТГУУЛЧИХСАН ШҮҮ. ОДОО БҮГДЭЭС НЬ Л САЛАХ ХЭРЭГТЭЙ БОЛСОН

    БАТ, 2017-05-23 16:35:57, 5.136.176.246Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

  33. Зээл аваад хөгжсөн улсыг нэрлэ дээ.Алга уу.ОУВС =олон улсыг боолчлох сан. Зүсээ хувиргасан чөтгөр шулам.

    Зочин, 2017-05-24 08:45:48, 112.72.11.108Хариу бичих

  34. Таны нэр:

    Тайлбар:

  35. ok

    Зочин, 2017-05-29 15:00:29, 182.160.36.142Хариу бичих

  36. Таны нэр:

    Тайлбар:

  37. Ene sonin.mn heden sain niitllelchtei yum Unshuurgatai anhaaraad unshval muljuurtei Tanin medehuid tustai chambai niitlel tavigdjee sonin.mn bagt bayarlalaa!

    Unshigch, 2017-05-29 18:52:16, 213.225.9.4Хариу бичих

  38. Таны нэр:

    Тайлбар:

  39. orosiin buunii nohoi ju chi moskvad baihdaa tednii nohoi bolson uu klagenfurtees shurgaa hiij bna uu

    austria, 2017-05-29 23:17:07, 93.82.146.200Хариу бичих

  40. Таны нэр:

    Тайлбар:

  41. yostoi unen tedentei ih nalgnabal uls guren maani mehne ted hend uilchileg bilee bodood uz

    hotoch , 2017-06-01 17:20:50, 182.160.35.143Хариу бичих

  42. Таны нэр:

    Тайлбар:

  43. admin yugaa harj bn teneg post oo ustga ene ymar naimaanii zar yum uu

    hotoch , 2017-06-01 17:22:09, 182.160.35.143Хариу бичих

  44. Таны нэр:

    Тайлбар:

  45. Төрийн бодлого дүн шинжилгээнд суурилж гардаг байх ёстой биш үү. Манайх шиг даргын тааллаар хийгээд байвал удахгүй, дампуурна. Тэгэхээр ийм институцитай болохгүй бол болохоо байлаа. ССХ-г би хувьдаа үнэлдэггүй, мөнгөгүй, арга барилгүй, хамгийн гол нь судалгааны зорилтгүй юм билээ

    Зочин, 2017-06-02 02:28:30, 202.9.40.226Хариу бичих

  46. Таны нэр:

    Тайлбар:

  47. Улс төрийн бодлого бол Эдийн засгийн бодлогын төвлөрсөн илэрхийлэл гэж нөгөө муу Ленин ямар гайхалтай онож хэлээ вэ.АНУ-ын улсуудыг самрах улс төрийн бодлогыг ОУВС эхэлж хийгээд дараа нь тагнуулын төв газар үргэлжлүүлж тэгээд цэрэг армиа ашиглаж бутрааж хаядаг нь дэлхийд ил байгааг бид харахгүй байна гэж үү.

    ойдаа, 2017-06-09 19:55:12, 43.242.243.78Хариу бичих

  48. Lenin gen uu ene teneg mal. Leninteigee hamt zailval taaarna. Orovdmoor yu ch medehgui baij ikh solioroh yumaa. Hoorhii.

    zochin, 2017-06-14 16:38:11, 73.172.92.66

    Ene Terenhuu gej Orosiin kommunistiin surguuliig duurgesen yum bh daa- baahan arhidaj joomon dund amidarch baigaad irsen amitan olon ulsiin sanhuu ediin zasgiin togtolcoonii talaar eliigee medeh ve dee. Austria-d ulamjlalt emleg gen uu? Er hun massage hiij amidardag shaar baina l daa. Oyun sanaanii buren homsdol!

    zochin, 2017-06-14 16:41:19, 73.172.92.66

    Таны нэр:

    Тайлбар:

  49. Бидэнд гарц байгаа бид 76 луйварчин муулан барин сонгож байхаар Ерөнхийлөгчийн засаглалтай болбол зүгээр, Хэзээнээс Монгол олон хаадтай байгаад өөдөлж байсан түүх байхгүй?

    Зочин , 2017-06-14 18:46:19, 103.229.178.2Хариу бичих

  50. Таны нэр:

    Тайлбар:

  51. 92.66 чи тийм их мэдлэгтэй юм бол ОУВС-н дэмжлэгээр ийм ийм улс орнууд хөгжин цэцэглэж игэж ингэж сайн сайхаан амьдарч байна гээд нэг хариу нийтлэл биччихдээ. Нийтлэгчийг хомсдолтой гээд байхын. Чиний тархины царыг харья, уншья, мэдье. Басаж байна чамайг. Зүгээр л нийтлэлээ тавиараа, худлаа хараалыг чинь уншмааргүй байна

    92.66-д, 2017-07-03 14:20:55, 202.70.34.132Хариу бичих

  52. Таны нэр:

    Тайлбар:

  53. chi austraas ireed ulsaa hugjuuleech tend junaas nuugdaad baigaa jum

    Зочин, 2017-07-09 22:31:24, 194.96.72.160Хариу бичих

  54. Таны нэр:

    Тайлбар:

  55. Чам шиг худлаа чалчдаг гар зөндөө. байна хуцваа

    Зочин, 2017-07-25 13:13:31, 103.229.120.172Хариу бичих

  56. Таны нэр:

    Тайлбар:

  57. Үндсэндээ тархи угаасан,одоогийн УИХ,Засгийн газрын мэдээг магтан дамжуулдаг цаг үеийн мэдээнээс илүү Монгол улсын одоогийн хүнд төвөгтэй бэрхшээлтэй үед шүгдэнгийн шашин лугаа бидний улсад үл зохилдох тун богино хугацаанд арга эвийг олох гарах элдэв завшааныг ашиглан ард түмний хяналт,нийгмийг аюулаас хамгаалах,үндэсний аюулгүй байдлын зэрэг хүрээлэн ерөнхийлөгчийн дэргэд байгуулах хэрэгтэй.

    Зочин, 2017-07-25 17:37:04, 112.72.11.104Хариу бичих

  58. Таны нэр:

    Тайлбар:

  59. Чөтгөрийн шүтээнтэй eврeй нарын байгуулсан тамын тогоо .

    Зочин, 2017-08-05 19:35:14, 66.181.187.10Хариу бичих

  60. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: