И.Цэрэнхүү

Үндсэн хуулийн үндсэн өөрчлөлтүүдийн тухайд

Нийтэлсэн: 2017-05-01 09:16:46

 
Зѳвлѳлдѳх асуулгын 13 зүйл ангиар үндсэн ѳѳрчлѳлтѳд санал авч байгаа юм байна. Нийгэм зүйчид судлаачдын шаардаж байгаа ѳѳрчлѳлтүүд үндсэндээ хѳндѳгдѳж, гэхдээ хагас дутуу байна гэж бодогдлоо, ялангуяа Үндсэн хуулийн шүүхийн тал дээр. Энэ 13 ѳѳрчлѳлтийг Үндсэн хуулинд тусгаснаар эдийн засаг, нийгмийн амьдралд хуримтлагдчихаад байгаа том том асуудлууд нэг мѳр ѳм цѳм шийдэгдчих боломжгүй, гэхдээ юуны ѳмнѳ улс орны урагшлах замд саад тушаа болчихоод удаж байгаа чѳдѳр механизмуудыг цаг алдалгүй халах нь мэдээж чухал. Үүнд л Үндсэн хуульд ѳѳрчлѳлт оруулахын учир утга оршино гэж бодож байна.
 
Үндсэн хуулиа ѳѳрчлѳхийн учир холбогдол
 
Үндсэн хуульд ѳѳрчлѳлт оруулах, Үндсэн хуулиа бүхэлд нь ѳѳрчлѳх гэсэн 2 асуудлыг салангид ойлгон сѳргүүлэн тавьж маргалдацгааж байгаа нь буруу, чухамдаа бол нэг л процесс шүү дээ. "Зэрэг нэмэхийн ѳмнѳ" киноны Боролдой ѳвгѳний талы нь идчихсэн еэвэнгийн тухайд биш, бүтэн еэвэнгийн 2 талын тухайд л юм.
 
Эхлээд Үндсэн хуулийг бүхэлд нь ѳѳрчлѳх шаардлагa байгаа юу гэдгийг тухайлан аваад үзье. Одоо байгаа Үндсэн хууль үүргээ гүйцэтгэсэн, цаашид нийгэм, эдийн засгийн тулгуур харилцааг зохицуулах чадавхи нь барагдсан гэсэн үзэл баримтлалыг эцэг ( эх) хуулиа ѳѳрчлѳх талыхан аргумент болгон тавьж байгаа. Энэ хүмүүстэй би санал бараг нийлж байна, гэхдээ концепцын хувьд арай ѳѳр үзэл бодолтой явдаг, одоохон түүнийгээ тайлбарлаадхъя.
 
1. Үндсэн хууль нь нийгмийн суурь харилцаанд хѳгжлийн боломж олгох гэхээсээ илүүтэй хориглох механизм нь давамгайлж явах ёстой, энэ бол үндэсний онцлоготой концепци. Энэ утгаар бол Үндсэн хууль нь Их цаазын жишиг уламжлалаар үйлчлэх ёстой юм. Ядаж эцэг хуулиараа бид, эртний хууль цаазат тѳртэй улс орон шүү гэдгээ дэлхийд, хѳршүүддээ байнга сануулж байх ёстой гэсэн судлаачдын саналыг 2 гараа ѳргѳн дэмжиж байна. 
 
Одоо хүчинтэй мѳрдѳгдѳж байгаа Үндсэн хуулийг бүтээлцсэн, араг яс, эд эсээр нь судлачихсан хүмүүсийн зүгээс  далд эдийн засаг, шударга бус ёс зүй, авлига, албан тушаалын хэнээрхэлд шургалах орон зай гаргасан, цаазлан хориглох маш тодорхой механизмыг тогтоож чадаагүй гэсэн санааг хэлсэн байдаг. Ямар нэг утгаар үүнтэй санал нийлнэ, хэт энэрэнгүй Үндсэн хууль гэмээр ч юмуу!
2. Шинэ 5 дугаар Үндсэн хууль санаачлан боловсруулах шаардлага байгаа гэдэг дээр хэн ч хэлээгүй байгаа нэг санааг концепцын тѳвшинд гаргаж тавья гэж би зорьсон юмаа, тэрийгээ томъёолон хэлье!
 
Аливаа нийгмийн хѳгжил чанарын шинэ шатанд дэвшин орох үед шинэ Үндсэн хуулийг шаардна.
 
Энэ томъёолол бол Монгол улсын хѳгжлийн түүхэн замналаас урган гарсан үзэл баримтлал юм. Чанарын ямар ѳѳрчлѳлт гараатхав гэхээр, Монгол улс дэлхийн соёл иргэншилгүй хоцрогдсон орноос дэвшиж соёл иргэншлийг тѳлѳвшүүлж яваа орны статуст багтан орсон байгаа, статусын энэ ѳѳрчлѳлт НҮБ-ын жагсаалтаар баталгаажсан зүйл. Oдоо даган мѳрдѳж байгаа Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг ч үүгээр дүгнэж болно, үүргээ гүйцэтгэсэн гэсэн үг. Соёл иргэншлийг тѳлѳвшүүлэх шатанд шилжсэн орны хувьд шинэ шинэ шаардлагуудтай тулгарч байгаа, энийг шинэ Үндсэн хуулиар зохицуулахаас ѳѳр арга байхгүй. Одоо мѳрдѳж байгаа Үндсэн хууль нь заримдаа хѳгжлийн шинэ шаардлагуудыг ханган шийдэх эрх зүйн ерѳнхий нѳхцѳл болохоосоо илүүтэй  хаалт, чѳдѳр тушаа болох нь их боллоо. Үндсэн хуулийн зарим заалт хэт ерѳнхий, тунхагийн чанартай байгаа нь улс тѳрчдѳд утга гуйвуулан хувийн ашиг сонирхолд нийцүүлэн ашиглах боломж  олгох тохиолдол ч гарч байна.  Үүнийг баримтаар нотлоход том мэдлэг хэрэггүй, заавал нийгэм зүйч ч байх албагүй гэж бодно. Бүхий л салбарын чиглэлээр жишээ нь, сайд нар гэхэд л салбартаа гарсан ноцтой алдаанууд дээр хариуцлага хүлээх эрх зүйн чадавхи байгаа юу, гэхчилэн тодорхой аргумент нотолгоонуудыг гаргаж ирж болно гэж бодож байна.
 
Энэ бүхнээс үүдэн,  шинэ Үндсэн хууль боловсруулан батлах обьектив нѳхцѳл байдал үүсчихэж гэж ойлгож болох авч, нѳгѳѳ талдаа субьектив нѳхцлийн бүрдэл байгаа юу гэдэгт тулаад ирэхээр тэс ѳѳр асуудал болоод явчихаж байна. Одоо байгаа улс тѳрчид, авлигад идэгдсэн аль нэг эрх барьж байгаа гэх намд Үндсэн хуулиа бүхэлд нь ѳѳрчлүүлэх эрхийг олгох ард түмний итгэл бүрэн утгаар алдарсан мэт санагддаг. Улс тѳрийн ѳнѳѳдрийн коньюнктур нѳхцѳл байдлаас ажихуйд улс тѳрчдийн нэр хүнд ерѳнхийдѳѳ уналтанд байна, энэ нь улс тѳрчид бүхэлдээ намчид болсонтой холбоотой юм. 
Хүндрэлтэй гэмээр энэ байдлаас гарах хамгийн дѳт шийдэл бол тѳрийн тогтолцооны институцид эхлээд зарчмын асуудлаар хэсэгчилсэн реформ хийгээд шинэ зарчмаар 20 оны сонгуулийг явуулах арга зам юм. Байдал гүнзгийрч, одоогийн парламент үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж дийлэхгүйд хүрвэл УИХ хугацаанаасаа ѳмнѳ тараад шинэ Үндсэн хууль батлах процессыг түргэтгэх боломж олгох ёстой. Шинэ зарчмаар сонгогдсон, гагцхүү шинэ хүмүүс л шинэ үндсэн хуулийн боловсруулалт дээр ажиллах нь оновчтой гэсэн санаа, одоогийн Үндсэн хууль чадавхиа алдсан гэдэгтэй адил ѳнѳѳгийн Засаглалд байгаа улс тѳрчдѳд шинэ Үндсэн хууль бүхэлд нь боловсруулах чадамж байхгүй, эрх нь олгогдохгүй гэсэн ойлголт, харин хэсэгчилсэн ѳѳрчлѳлт оруулах санаачилга гарган Зѳвлѳлдѳх ярилцлагууд хийн санал авч байгаа нь тун сайн хэрэг.
 
Үндсэн хууль бол улс орны тусгаар тогтнолын тунхаг бичиг, ард түмэнтэй хийсэн гэрээ, бүх хуулиудын эх баримт бичиг, ард түмний бүтээл энэ утгаараа хэн нэгэн бичгийн хүний толгойгоор, эсвэл танин мэдэхүйн концепцигүй, эмпирик тѳвшингийн мэдлэггүй, судалгаагүй хүмүүсийн үнэгэн шогшоогор бүтээчих эд биш л дээ. Одоо хийгдээд явж байгаа Зѳвлѳлдѳх уулзалтууд энэ л чиглэл рүү явах тѳлѳвтэй юмуу гэж найдаж байна. Үндсэн хуульд оруулах ѳѳрчлѳлт нь шинэ Үндсэн хуулийн тѳсѳлд зайлшгүй бүрэлдэхүүн болон орох учраас онцгой шаардлага тавигдах учиртай хэмээн ойлгож байна.
1. Үндсэн хуулийн ѳѳрчлѳлт, шинэ Үндсэн хуулийн тѳсѳл боловсруулах асуудлыг улс тѳрийн шоу болгож ерѳнхийлѳгчийн сонгуульд оноо олж авах индэр болгон ашиглаж болохгүй. Учир нь Үндсэн хуулийн ѳѳрчлѳлтийг референдум, ард түмний санал асуулгаар зѳвшѳѳрүүлэх ёстой юм. Ерѳнхийлѳгчийн сонгуультай давхар асуулгаар зѳвшѳѳрүүлэх бололтой, тэгвэл ард түмний зѳвшѳѳрѳлгүйгээр зарим нь бүр шинэ Үндсэн хуулийн тѳсѳл барьчихсан сонгуулийн шоу хийгээд явж байна. Логикгүй асуудал болж байна даа.
2. Амлалтаар бѳѳлжиж сонгуульд ялдаг болчимгүй практикийг Үндсэн хуулийн ѳѳрчлѳлтѳѳр дулдуйдан ерѳнхийлѳгчийн сонгуулиар давтаж болохгүй. Энэ нь ерѳнхийлѳгчид нэр дэвшүүлж байгаа 3 намд бүгдэд нь хамааралтай шаардлага.
 
Үндсэн ѳѳрчлѳлтүүд
 
Зѳвлѳлдѳх асуулгын 13 зүйл ангиар үндсэн ѳѳрчлѳлтѳд санал авч байгаа юм байна. Нийгэм зүйчид судлаачдын шаардаж байгаа ѳѳрчлѳлтүүд үндсэндээ хѳндѳгдѳж, гэхдээ хагас дутуу байна гэж бодогдлоо, ялангуяа Үндсэн хуулийн шүүхийн тал дээр. Энэ 13 ѳѳрчлѳлтийг Үндсэн хуулинд тусгаснаар эдийн засаг, нийгмийн амьдралд хуримтлагдчихаад байгаа том том асуудлууд нэг мѳр ѳм цѳм шийдэгдчих боломжгүй, гэхдээ юуны ѳмнѳ улс орны урагшлах замд саад тушаа болчихоод удаж байгаа чѳдѳр механизмуудыг цаг алдалгүй халах нь мэдээж чухал. Үүнд л Үндсэн хуульд ѳѳрчлѳлт оруулахын учир утга оршино гэж бодож байна. 
 
Асуулгын хамгийн эхний зүйлд "УИХ, засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах" сэдвийн дор 3 зүйл багтаасан нь асуудлын тавилт буруу, ямарч концепцигүй болчихож. Зѳв нь энэ 2 институцийн хоорондын хяналтын тогтолцоог биш тѳрийн гол 3 ѳндѳр институцын хоорондын харилцан хяналтын тогтолцоог ѳѳрчилж Үндсэн хуулиндаа тусгах явдал байгаа. Тѳрийн 3 гол институци нь хууль тогтоох, гүйцэтгэх, хууль сахиулах ѳндѳрлѳгүүд болохоос ерѳнхийлѳгч, ИХ-ын дарга, ерѳнхий сайд 3 биш, ийм нийгмийн сэтгэлгээний гаж ойлголтыг ч нэг мѳр залруулаад явах ёстой. Ер нь, энэ мэтээр шүүх засаглалын үүрэг ролийг сүүлийн 26 жилд дэндүү гэмээр бүрхэгдүүлсээн, энэ бол олигархиудын зориудаар, санаатай хийсэн завхрал гэж бодож явдаг. Шүүх Засаглалын нэр хүндийг Үндсэн хуулийн шүүхээр дамжуулан ѳргѳж болох механизм байгаа, энийг доор дурдах болно.
 
Tѳр, засаглалын 3 ѳндѳрлѳг гэх тѳвшинд, ялангуяа тэдгээрийн биесээ нѳхцѳлдүүлэх харилцаанд реформ хийх зоригтой шийдлийг олох шаардлага бол байгаа, үүний тулд концепци хэрэгтэй болно. Тѳрийн 3 Засаглалд дээд эрхийг олгох, харилцан биесээ хянах механизм олж тогтоох гэсэн концепци бий. Парламентын Засаглалтай улс орнууд ялангуяа Герман, Австри, Швейцарын Үндсэн хуулийг судлахаар ийм механизм байгаа нь ажиглагддаг. Энэ тогтолцоогоор болон бусад парламентын Засаглалтай улс орнуудын жишгээр бол томилох субьектээр нь харилцан хяналт тогтоочихдог юм байна. Ерѳнхийлѳгч Ерѳнхий сайдаа томилдог эрхтэй, гэхдээ ѳѳрѳѳ Германд гэхэд Бундестаг, Бундесландын хамтарсан Чуулганаас сонгогддог. Германы ерѳнхийлѳгч эгчийхээ ах дүүд ганц байр хуваарилахад оролцсон хэргээр саналаараа огцороход ард түмний санал асуулга явагдаагүй. Их хурлын дарга Их Хурлыг бүхэлд нь удирдах асар том эрх мэдэлтэй, гэхдээ Их Хурлаараа л сонгогдоно. Улсын ерѳнхий шүүгч буюу Дээд шүүхийн даргын эрх мэдэл нэр хүндний тухай концепцыг нийтлэлийн тѳгсгѳл хавьд дурдах болно. Харин Ерѳнхий сайд бие даан танхимаа бүрдүүлэх санал Зѳвлѳлдѳх ярилцалгын сэдэв ( 1.1)-т  орсон харагдсан, үүнийг дэмжиж байна, ард түмэн ч ийм саналтай байдаг байх.
 
Тѳрийн тогтолцооны байгууламж
 
Ерѳнхийлѳгчийн Засаглалд шилжин орох нь зайлшгүй болсон учир шалтгааныг хүмүүс олон талаас нь тайлбарлацгааж байна. Тэр санаанууд нь голдуу тѳрийн дээр гараад суучихсан задарсан намуудын хирээс хэтэрсэн эрх мэдлийг хазаарлахад чиглэгдээд байгааг ойлгож байна. Сайн ерѳнхийлѳгчтэй улс орнуудын амьдрал атаархмаар сайхан байдгийг анзаарсан нийгмийн сэтгэхүй ч нѳлѳѳлдѳг л байх. Гэхдээ ерѳнхийлѳгчийн Засаглал тогтооход манай орны хувьд эрсдэлтэй талууд нь давамгайлаад  байгааг харгалзахгүйгээр, шанхаар наадах салхи шиг хѳнгѳн хуумгай хандаж болохгүй ээ. Эрсдлүүдээс хоёрхоныг дурдъя.
 
1. Ерѳнхийлѳгчийн Засаглал гэдэг бол нэг хүн дээр тѳвлѳрч байгаа асар их эрх мэдэл. Засгийн газраа, түүгээр ч барахгүй Их Хурлыг тараах эрх мэдлийг гартаа авна. Намуудын эрх мэдлийг хазаарлах уу, харин ч ѳѳрийхѳѳ хэмжээгүй эрхийг намуудаар халхавч хийн дархлаажуулах уу? Энэ бол эрсдэлтэй асуудал.
2. Дотоод эрх мэдлээс гадна гадаад эрх мэдэл давхар нэг хүнд очино. Улс орноо гадаад талдаа хэнтэй ч хуваалцахгүйгээр бүрэн тѳлѳѳлѳх эрхийг гартаа авна. Дэлхийд байдал тайван бус цаг нүүрлэчихээд байна. Болзошгүй дайнд холбогдсон их гүрнүүд, хѳршүүдээс ч янз бүрийн тулгалт орж ирэхийг үгүйсгэхгүй. Парламентын 76 (152 ч байж болох) гишүүдтэй ярилцсанаас ганц бүрэн эрхт ерѳнхийлѳгчтэй тохиролцох нь тэдэнд хавьгүй амар байх болно.
 
Ерѳнхийлѳгчийн үүрэг функцийг хязгаарлаж, билэгдлийн чанартай байлгахад чиглэгдсэн Зѳвлѳлдѳх сэдвийн агуулгатай санал бүрэн нийлж байна. БИЛЭГДЭЛ гэдгийг монголчууд яаж ойлгоод байна? Яг үнэндээ бол хэлбэрийн, ёс тѳдий гэсэн агуулга биш, тѳрийн үүрэг фунциэс чѳлѳѳлѳгдсѳн, асар ѳндѳр хүндлэлтэй, хаангүй улс орны хаан байх утгыг хэлж байгаа юм. Нэг үгээр хэлэхэд амьд шүтээн, ард түмний их хайрлал мѳн. Германы Үндсэн хуулинд энэ тухайд тодорхой бичигдсэн байгаа, ѳргѳж байгаа тангараг нь хүртэл ѳѳр шүү дээ. Парламентын Засаглалтай орнуудын ерѳнхийлѳгч нь Ерѳнхий сайдаа, Үндсэн хуулийн Шүүх ( Трибунал)-ийн даргаа, гадаадад суух элчин сайдуудыг томилдог, энэ эрхийг эдлүүлэх нь зүйн хэрэг. Харин тѳрийн ѳдѳр тутмын амьдралд оролцдоггүй, хууль санаачлах албагүй, хуульд хориг тавих эрхгүй, дэргэдээ маш хямд аппаратыг барьж байдаг зэрэг нь манайд яг тохирно.
 
Парламентын тѳлѳвшил, сонгодог тогтолцоо руу ойртох
 
Парламентын тѳлѳвшил, сонгодог парламент гэж ирээ л ярьцгаах юм. Эдгээр түлхүүр үгний дор юуг харж ойлгоцгоогоод байнаа? Улс тѳрчдийн хэлсэн ярьснаас ухаж тѳнхѳѳд үзэхээр юуг ч ойлгоогүй, зүгээр л олон түмний анхааралд орчих санаагаар үгээр чамирхсан хандлага юмуу л гэж харж байна. Харж байна...гэснээс би бол харах эрхтэй, харин энэ үгийг хэлэх дуртай парламентч нарт хандаад хэлчихэд та бүхэнд харах эрх байхгүй, харин үзэгдэл, ойлголтуудыг харах биш барьж аваад нухаад боловсруулаад үзэл баримтлал гаргаж ирээд тэрийгээ уралдуулж байх үүрэгтэй гэдгийг дашрамд сануулчихья. Дээрх 2 ойлголт маш чухал учраас энд санал бодлоо хэллээ!
 
1. Парламентын тѳлѳвшил гэдэг нь тогтолцооны архитектур, зарим гишүүний ярьсан шиг гэр байшин биш. Монгол Улсын Их Хурал нь тогтолцооны хувьд муугүй тѳлѳвшиж яваа парламент гэж олон улсын хэмжээнд тооцогддог гэсэн, мэдээж гадаадын мэргэжилтэн экспертүүдийн дүгнэлтэнд итгэж байна. Парламентын тѳлѳвшлийн тулгуур 3 үнэлэмж бий, тогтолцоо, парламентч нарын мэдлэг, ёс зүй, ард түмнийг тѳлѳѳлѳх суурь харилцаа гэж. Эндээс парламентын тѳлѳвшил юун дээр асуудалтай байгааг амархан олж харцгаана биз ээ!
 
Парламентын гишүүдийг мэдлэгтэй, боловсролтой, ёс суртахуунтай байлгах үүргийг тѳр, ард түмэн хариуцах учиргүй. Харин мэдлэгтэй, боловсролтой, ёс зүйтэй сайн хүнийг л олж сонгох ёстой, тэхээр сонгуулийн практикт асуудал байна гэсэн үг. Энийг одоо л Үндсэн хуулийн ѳѳрчлѳлтѳѳр засаж залруулж авахгүй бол цаашид парламентын тѳлѳвшлийн тухай яриад ч хэрэггүй дээ. Бусад аль ч улс орны сонгуулийн систем нь Үндсэн хуулиндаа тусгалаа олчихсон, тэрийгээ намууд нь ѳѳрчлѳх эрхгүй, тогтвортой байдгийг анзаарах ёстой.
 
2. Сонгодог тогтолцоо руу ойртоно...гэж юуг хэлээд байна? Хариулт шаардсан асуулт, чухам дээрээ ямарч ойлголтгүй, эсвэл ойлголтын зѳрүүтэй байгаа асуудал бол энэ, энийг нэг мѳр болгохгүйгээр улс тѳрийн тогтолцоог боловсронгуй болгох, улмаар Үндсэн хуульд ѳѳрчлѳлт оруулах боломж гарахгүй л болуу. Сонгодог тогтолцоо руу ойртоно гэдэг нь үндсэндээ Германы парламентын тогтолцоо руу л ойртоно гэсэн үг юм. Дэлхий дээр ердѳѳ 2-хон л эрх зүй байна, далайн, эх газрын гэж. Манай бүх хууль Ром-Германы эх газрын эрх зүйд тулгуурлан босч ирсэн уламжлалтай, тэгвэл парламентын тогтолцоо нь эрх зүйгээ л дагаж хѳгжих ёстой. Парламентын тогтолцоонд Үндсэн хуулийн заалтаар ѳѳрчлѳлт оруулах гэж л байгаа бол Германы Үндсэн хуулийг тусгайлан судалдаг хэдэн судлаач, мэргэжилтнийхээ үгийг сонсох л ёстой гэсэн үг. Далайн эрх зүйтэй Америкийн эрхийн актнаас орчуулж, шипийдэж хийсэн хуулиуд монголын хѳрсѳнд шингэж ѳхгүй, ноцтой хохирол чирч ирэн нийгмээрээ балрах шахсан түүхийн улбаа мѳр нь ч балраагүй л байна, дахин тийм алдаа гаргах эрх, зав, боломж монголчуудад байхгүй ээ!
 
Хувьдаа би 2 танхимтай парламент байгуулахыг урьтал болгож байгаа ( сэдвийн 6) хүмүүстэй санал нийлэхгүй байгаа, Герман шиг нэг танхимтай хэвээрээ байгаасай л гэж бодогддог. Тѳрийн эрх барих Дээд байгууллага, хууль тогтоох Дээд байгууллага хэмээн нэгэн цул эрхтэнг салангид 2 субьект болгон хуваахтай би санал нийлэхгүй. Нийгмийн ухамсар мэдээж түргэн хѳгжиж л байна, гэхдээ 2 танхимтай байх тогтолцоонд монголчууд бэлэн биш байгаа, ер нь ч цѳѳн хүн амтай ѳргѳн уудам газар нутагтай, Засаг захиргааны унитар хуваарилалттай манай улсад тѳдийлэн оновчтой хэлбэр биш байх л гэж бодогддог. Мэргэжлийн нийгэм зүйчдийн саналыг үүн дээр заавал харгалзах ёстой. Парламентын ажиллагаанд дотоодын хүчтэй хяналт тавьдаг ѳѳр, бүр илүү үр дүнтэй хувилбар ч бий, тэрийг авч хэрэглэвэл харин монголын онцлогт тохирно. Зѳвлѳлдѳх ярилцлагын сэдэв энэ чиглэлийг барьсан байгааг зүйтэй л гэж бодож байна. Үүн дээр үндэслээд ѳѳрийн санааг томъёоллоо. Энэ томъёолол, Зѳвлѳлдѳх сэдвийн 2,1 ба 4-т хамааралтай санал юм.
 
Монголын парламент нэг танхимтай байна, нийт гишүүдийн тоо нь 152 байна, үүнээс 76 нь байнгийн ажиллагаатай, 76 нь чѳлѳѳт гишүүн байна. Тоог бол хэлэлцээд ѳѳрчилж болно, гол нь байнгийн ажиллагаатай, орон тооны гишүүдийн тоо нь  байнгийн бус чѳлѳѳт гишүүдийн тоотой яг тэнцүү байх нь хамгийн чухал. Германы Бундестаг, Бундесландын гишүүдийн тоо тэнцүү байхын чухлыг Үндсэн хуулиараа тогтоосон байдаг нь их учиртай. Байнгийн, байнгийн бус чѳлѳѳт гишүүдийн хамтарсан Хурлыг Зѳвлѳлдѳх ярилцлагын сэдэвт зааснаар парламентын ѲРГѲТГѲСѲН ХУРАЛ гэж болно, бас ИХ ЧУУЛГАН ч гэж нэрлэж болно. Энэ тогтолцоогоор чѳлѳѳт гишүүдийг, аймаг, хот, дүүргийн Хурлын дарга нар түүн дээр сумдын Хурлын дарга нараас хамгийн ѳндѳр саналтай тодорхой тооны гишүүдийг сонгож 76-г бүрдүүлнэ, бүх ард түмнээс сонгоно. Ийнхүү, орон нутгийн хэвтээ удирдлагын нэр хүнд дээшилж, босоо тэнхлэгийн удирдлагатайгаа ИХ-ын тѳвшинд очин огтлолцдог болж, Германы сонгодог тогтолцоо руу ойртоно. Ингэснээр нутгийн захиргааны удирдлагын нэр хүндийг ѳргѳх, тѳрийн удирдлагад ард түмний шууд оролцоог хангах талаар олон жил яригдсан асуудал нэг мѳр шийдэгдэнэ. Парламентын 2 танхимыг эрхэмлэгчдийн шаардаад байгаа 400 депутат сонгох шаардлагагүй болно, хѳлийн жийлт хѳнжил дотроо байвал даарахгүй л дээ. Эзэнгүй талын салхи шиг чѳлѳѳтэй байсан орон нутгийн Хурлууд ч тодорхой эзэнтэй болно. 
 
Их Чуулганаар ерѳнхийлѳгч, ерѳнхий сайдыг сонгож, тѳсѳв болон улс орны хэмжээний чухал хуулиудыг хэлэлцэнэ. Их Чуулган жилд 4 (нѳхцѳлт тоо) удаа хуралдана, хуралдааны завсар хооронд Бага Чуулган үйл ажиллагаа явуулна. Чѳлѳѳт гишүүдтэй, тэгээд ч сонгуулийн пропроционал системд шилжих тусам хавар, намрын Чуулган гэх зохицолдоогүй зохион байгуулалт халагдаж, оронд нь байнгийн ажиллагаатай парламент бий болон тѳлѳвших зам руу орно. Байнгийн ажиллагаатай парламент нь байнгийн парламент биш гэдгийг энд онцлоё! Энэхүү загвар нь Германы парламентын тогтолцоонд суурилсан, сонгодог тогтолцоо руу нилээд ойртсон модул болно. Парламент буюу Их Хурал нь ѳѳрѳѳ байнгийн ба чѳлѳѳт гишүүдээс бүрдэж байгааг харгалзан парламентын намуудад бүлэг хэмээх илүү шатны удирдлага байх шаардлагагүй болно, тѳрд намуудын дэглэл ( альгоритм) орж хутгалддаг болхи, үеэ ѳнгѳрѳѳсѳн, хоцрогдсон, хуйвалдааны механизм үүгээр дуусгавар болно. ЗАСГИЙН ЭРХ БАРИГЧ НАМ хэмээх утга учиргүй гүжирдлэгийн чанартай нэр томъёо улс тѳрийн үг хэллэгийн сангаас үүрд хасагдана.  Нам нь муур, Засаг нь хулгана болж тоглодог инээдэмтэй дүрэм алга болно. 
 
Сонгууль дуусмагц намууд үйл ажиллагаагаа зогсоож гишүүд бодлогын фракциудад хуваагдана. Хамгийн олон гишүүнтэй 2 фракцын даргын нэрийг Их Чуулганаас санал болгож Ерѳнхийлѳгч аль нэгийг нь батламжилснаар Ерѳнхий сайд бие даан танхимаа бүрдүүлэх эрхтэй болно. Парламентын Засаглалын түүхээр туршигдчихсан энэ сонгодог модулийг европын ихэнхи орнууд улс орныхоо онцлогт зохицуулан хэрэглээд, амжилттай хѳгжсѳѳр байгааг ч бодолцох ёстой юм. Тэгээд ч соёл иргэншил рүү дѳнгѳж алхаж орсон манай орны хувьд, 2 танхимтай тогтолцоонд нийгмийн ухамсар бэлэн биш байгаа нѳхцѳлд хэвтээ тэнхлэгийн тѳлѳѳллийг тѳрийн удирдлагын тѳвшинд аваачих боломж, сайн загвар хэмээн ойлгож байна, манай үндэсний онцлогт ч тохирох байхаа.
 
Үндсэн хуулийн шүүх тогтолцоо
 
Шүүх Засаглалын нэр хүндийг дээшлүүлэхэд ШЕЗ, ТАЗ-ийн хүрээ, бие даасан байдлыг ѳргѳтгѳх чиглэлийг барьж байгаа нь Зѳвлѳлдѳх ярилцлагын сэдвээс мэдрэгдэж байна. Энэ арга тѳдийлѳн оновчтой болохгүй байх л гэж бодож байна, гэхдээ ард түмэн хэлэлцэж шийднэ биз ээ. Ер нь бол тѳрийн хууль хэрэгжүүлэх Засаглалын нэр хүнд, нѳлѳѳллийг дээшлүүлэх чиглэлээр маш тодорхой алхам хийх цаг нь болсоон. Одоо мѳрдѳж байгаа Үндсэн хуулийн хамгийн том цоорхой бол тѳрийн 3 ѳндѳрлѳгийн нэг гэгдэх Шүүх Засаглалыг үнэгүйдүүлсэн явдал мѳн гэж судлаачид үздэг. Нѳгѳѳ талаар Үндсэн хуулийн заалт илтээр зѳрчсѳн хэргийг онцгой шүүхээр таслан шийдвэрлэх асуудлыг бүр орхигдуулчихсан том алдааг залруулах ёстой. Энэ 2 асуудлыг нэг сумаар шийдэх боломж бий.
 
ҮХЦ нэртэй, ард түмний шоолон хэлдгээр колледжийн оюутны ажил эрхлээд, ѳргѳдѳл гомдол хүлээгээд  сууж байдаг цэцгүй 9 хүний бүрэлдэхүүнтэй, улс тѳрчдийн тэтгэвэрт гарахаараа очдог институт манайд хэрэггүй, аль ч улс оронд ийм байгууллага байхгүй. Би 2 жилийн ѳмнѳ энэ байгууллагыг татан буулгаж үүрэг функцыг нь УДШ-д шилжүүлэх санал тавьж байсан. ЦЭЦИЙН ЖАНЧ ХАЛАХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ http://sonin.mn/blog/tserenkhuui/49815  Үүний оронд Үндсэн хуулийн заалт бүрийг хамгаалаад, зѳрчлийг ѳѳрсдѳѳ илрүүлээд шүүх ажиллагаа явуулаад шийдвэрлэж байдаг ОНЦГОЙ ШҮҮХ институци байх шаардлагатай байна, цаг үе энийг шаардаж байгаа юм. Энд Польшын Tribunal konstitucyjny туршлагыг авч болно, нэрийг нь ч зээлдэж болно, МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ТРИБУНАЛ гээд. Үндсэн хууль зѳрчсѳн тохиолдлууд нь бусад оронд асар ѳндѳр торгуультай байдаг, тэхээр ТРИБУНАЛ шүүх зардлаа нѳхчих бүрэн боломжтой. Үндсэн хуулийн онцгой шүүхийг Улсын ерѳнхий шүүгч буюу УДШ-ийн дарга давхар хариуцаад явдаг о/у-ын жишиг манайд тохирно. Трибунал шүүхийн даргыг, нийт ард түмний нийтлэг эрхийг хамгаалдаг субьектын хувьд ерѳнхийлѳгч томилох ёстой, олон улсын жишиг ийм юм.
 
Энэ дашрамд хэлэхэд эх орноосоо урвасан, хүний амийг үй олноор нь хѳнѳѳсѳн, алан хядлага үйлдсэн зэрэг хэргүүдийг ОНЦГОЙ гэж тооцон Трибуналаар оруулан шийдэж байх нь зүйтэй байна, энийг "цаазын ялыг эргүүлж авчир" гэсэн маягаар ард түмэн шаардаж байгаа. Барьж аваад цаазлаад байхдаа гол нь биш, нийгмийн амьдралд цочоо байх л шаардлагатай үед бид амьдарч байна. Хувь хүн хүртэл Үндсэн хуулиа зѳрчих тохиолдол гарлаа. Газар доорх баялаг бол ард түмний ѳмч гээд Үндсэн Хуулинд заачихсан, гэтэл түүнийг барьцаалаад асар их мѳнгѳ завшчихсан завхрал гарч Эрдэнэт үйлдвэр хар тивийн хѳрѳнгѳ болох дээрээ тулчихаад явж байгаа биз дээ? Ард түмэн гудамжинд шүлс хаясан, гашуун үгтэй коммент бичиж сошиалаар улс тѳрчдийг шүүмжилсэн...энээ тэрээтэй харьцуулахад дэндүү гэмээр ОНЦГОЙ хэргүүд гарсаар л байна, эрх зүйн зохицуулалт алга даа. Одоо л энэ асуудлыг Үндсэн хуулийн заалтаар шийдэхгүй бол мѳдхѳн амаа барихаар хэмжээнд оччихсон байгааг ард түмэн хэлсээр л байгаа. 
 
Эдийн засагч социологич Иш Цэрэн

29 сэтгэгдэл харуулж байна        

  1. huchneen uurchilsun ch ur dun heveeree l bna.

    Зочин, 2017-05-01 10:54:30, 150.129.142.179Хариу бичих

  2. Хуучин коммунистууд, өмнөх Үндсэн хуулийг баталж байсан хүмүүс өөрсдөө шинэчлилнэ гэж юу байхав. Шинэ хүмүүс л шинээр сэтгэж, шинэчлэл хийнэ. Фортуна, Занданшатар, Ламжав нар шинэчлэл хийнэ гэж үлгэр. Гишүүдийнхээ тоог олон болгох, эрх мэдлээ нэмэх. Харин жинхэнэ шинэчлэл бол гишүүний хариуцлага тооцох, шүүхийг өөрчлөх гэх мэт байсан ч хийсэнгүй.

    Зочин, 2017-05-01 11:34:10, 103.57.95.239

    Санамсаргүй байдлаар сонгосон малнууд үндсэн хуулийг шинэчилнэ гэж юу байхав дээ. Энэ бузрууд миний Монголыг доромжилж гүйцлээ.

    Зочин, 2017-05-02 12:11:23, 112.72.15.234

    Таны нэр:

    Тайлбар:

  3. Өө энэ малнууд үндсэн хуулийн маань хажуугаар ч үл болой. Үүндээ тулвал бүү өөрчил. Үндсэн хууль маань ерөөсөө муу биш. Худалдагдсан,эргүүтээд alzheimer-т идэгдээд юм үлдээгүй,өтчихсөн өвгөн эмгэний хийдэг ажил биш.Тэгээд ч ард түмэн маань үндсэн хуулиа нэг удаа ч болтгоон уншсан уу. Get back from the MONGOLIAN CONSTITUTION, morons!!!!Цаазын ялыг сэргээж эд нар болон бусад СROOKS-ыг шийтгэ.Чингис их хаан маань та нар шиг гоожууруудыг харж байгаа шүү.Дээшээ хар.

    зочин, 2017-05-01 11:39:47, 103.229.122.253Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Энэ хүний саналуудыг мэргэжлийн хүмүүс,хуульчид сайтар судалбал авууштай санаа оноо их л байгаа юм байна гэж бодогдлоо.Зөвлөлдөх уулзалтынхан маань эрх биш болгооно биз ээ?

    Зочин, 2017-05-01 13:21:30, 202.179.31.76Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. зөв шүү. төрийн 3 засаглал гэдэг нь хүн ибш, өөрөөр хэлбэл Миеэгомын дутуу сүхдүүлсэн хялар долир үхэр биш, тоодон бор ч биш, сүүний ня-бо залуу ч биш сүбвект гэдэгтэй бүрэн санал нийлж байна. энд асуудлыг өнгөц бус өргөн гүн агуулгаар авч үзсэн байгаа тул маш сайтар тунгаах нь зөв.

    Зочин, 2017-05-01 14:14:27, 119.40.100.222Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. Энэ хүний саналуудыг мэргэжлийн хүмүүс,хуульчид сайтар судалбал авууштай санаа оноо их л байгаа юм байна гэж бодогдлоо.Зөвлөлдөх уулзалтынхан маань эрх биш болгооно биз ээ?

    Зочин, 2017-05-01 15:08:15, 182.160.33.95Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. Энэ хүний саналуудыг мэргэжлийн хүмүүс,хуульчид сайтар судалбал авууштай санаа оноо их л байгаа юм байна гэж бодогдлоо.Зөвлөлдөх уулзалтынхан маань эрх биш болгооно биз ээ?

    Зочин, 2017-05-01 15:08:18, 182.160.33.95Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. Энэ хүний саналуудыг мэргэжлийн хүмүүс,хуульчид сайтар судалбал авууштай санаа оноо их л байгаа юм байна гэж бодогдлоо.Зөвлөлдөх уулзалтынхан маань эрх биш болгооно биз ээ?

    Зочин, 2017-05-01 15:08:20, 182.160.33.95Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. Энэ хүний саналуудыг мэргэжлийн хүмүүс,хуульчид сайтар судалбал авууштай санаа оноо их л байгаа юм байна гэж бодогдлоо.Зөвлөлдөх уулзалтынхан маань эрх биш болгооно биз ээ?

    Зочин, 2017-05-01 15:08:23, 182.160.33.95Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. Энэ хүний саналуудыг мэргэжлийн хүмүүс,хуульчид сайтар судалбал авууштай санаа оноо их л байгаа юм байна гэж бодогдлоо.Зөвлөлдөх уулзалтынхан маань эрх биш болгооно биз ээ?

    Зочин, 2017-05-01 15:08:26, 182.160.33.95Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. Энэ хүний саналуудыг мэргэжлийн хүмүүс,хуульчид сайтар судалбал авууштай санаа оноо их л байгаа юм байна гэж бодогдлоо.Зөвлөлдөх уулзалтынхан маань эрх биш болгооно биз ээ?

    Зочин, 2017-05-01 15:08:28, 182.160.33.95Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. Энэ хүний саналуудыг мэргэжлийн хүмүүс,хуульчид сайтар судалбал авууштай санаа оноо их л байгаа юм байна гэж бодогдлоо.Зөвлөлдөх уулзалтынхан маань эрх биш болгооно биз ээ?

    Зочин, 2017-05-01 15:08:31, 182.160.33.95Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. Энэ хүний саналуудыг мэргэжлийн хүмүүс,хуульчид сайтар судалбал авууштай санаа оноо их л байгаа юм байна гэж бодогдлоо.Зөвлөлдөх уулзалтынхан маань эрх биш болгооно биз ээ?

    Зочин, 2017-05-01 15:08:34, 182.160.33.95Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. Энэ хүний саналуудыг мэргэжлийн хүмүүс,хуульчид сайтар судалбал авууштай санаа оноо их л байгаа юм байна гэж бодогдлоо.Зөвлөлдөх уулзалтынхан маань эрх биш болгооно биз ээ?

    Зочин, 2017-05-01 15:08:37, 182.160.33.95Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй. Үндсэн хуулиар шоудах хэрэггүй.

    иргэн, 2017-05-01 16:30:37, 202.9.41.125Хариу бичих

  28. Таны нэр:

    Тайлбар:

  29. Yндсэн хуулиар УТ-ийн шоу хийж болохгvй гэдэг санаа зев Дэндvv том эрсдэл болно

    Yндсэн хууль, 2017-05-01 16:43:50, 188.23.249.66Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

  31. Талны мөнгө олох цалинтай үлдэх гэж ҮХ- өөрчлөлтийн тухай өнөөдөр яриад хэрэггүй ээ , ҮХ - ийн хувьсгал хийх тухай ярих хэрэгтэй

    Жамц, 2017-05-01 17:23:18, 124.158.74.2Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

  33. АРД ТҮМНИИХЭЭ ИТГЭЛ СЭТГЭЛЭЭР ТОГЛОХОО БОЛЬЁО

    Зочин, 2017-05-01 19:41:06, 202.179.26.217Хариу бичих

  34. Таны нэр:

    Тайлбар:

  35. 1/4 ЗУУН онгорчихоод байхад омнох ундсэн хууль батлалцсан хумуус ШИНЭ УХ болвсруулана гэж юу байхав дээ ?! УЛГЭР! Монгол улс чодортэй морь шиг дороо дэвхцэж байсан юм аа гэхэд дэлхий зуй тогтлоороо танигдахгуй болтлоо дэвшчихэж , " МАЛЧИН" МОНГОЛЧУУД АА !!! ...

    Зочин, 2017-05-02 00:45:09, 178.203.234.177Хариу бичих

  36. Таны нэр:

    Тайлбар:

  37. Социологич Цэрэнхүүгийн саналуудыг Үндсэн хуулийн өөрчлөлтөнд авч хэрэгжүүлэхэд хэрэгтэй санаанууд байна. Зарим нэг зүйл дээр санал зөрж байна. Үүнд: Нэгд, Монголын парламент нь чөлөөт болоод байнгын гэсэн 152 гишүүнтэй байх ба чөлөөт гишүүдийг аймаг, хот дүүргийн хурлын дарга, мөн салбараа мэддэг хоёр нэг хүнийг оруулах нь зүүтэй мэт. Тухайлбал, Хүнс ХАА, Барилга хот байгуулалт, Шинжлэх ухаан, боловсрол, Эрүүлийг хамгаалах, соёл, спорт гэх мэт. Хоёрт,Их чуулганаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Дээд шүүхийг сонгож,төсөв болон улс орны чухал асуудал, гацаанд орсон асуудлыг шийднэ. Ерөнхийлөгч улс орны эцэг хүний үүргээ гүйцэтгэх ба Консулыг томилох, Ерөнхий сайд Танхимаа нам харгалзахгүйгээр бүрдүүлж улс орны эхийн үүргээ гүйцэтгэнэ. Дээд шүүх нь УИХ -аас баталсан хууль тогтоомж, түүний хэрэгжилтийг хангах засгийн газарт болон Үндсэн хуульд хяналт тавьж болох юм гэж. Үндсэн хуулийн өөрчлөлт хийх Зөвлөлдөх зөвлөлийг 27 жил Үндсэн хуулийн манаанд байсан ямар нэгэн эрх тушаал, албан ажил горилохгүй тэтгэвэртээ гарсан, математикч хүн учраас логик алдаа багатай, үнэнч шудрага Иргэн Ламжав даргалж байгаа болохоор боломжийн хууль гарчих болов уу гэж үзэж байна. Гэхдээ УИХ дээр очоод юу болохыг ёстой Бурхан л мэдэх байх даа.

    USA, 2017-05-02 09:49:07, 108.219.218.76Хариу бичих

  38. Таны нэр:

    Тайлбар:

  39. batbayr ungursun heden jil e.zasgiig shorootoi hutgasan hun yaj iim to asuudald zuv sanaatai oroltsoj chadah yum? tomchuud gesen heden mal huuliig guuli bolgoh yum bndaa, uls oron ard irged yanadaa!

    gahtugs, 2017-05-02 10:55:22, 202.126.89.199Хариу бичих

  40. Таны нэр:

    Тайлбар:

  41. Our communist party put old foxes in charge of the henhouse to do dirty shenanigans in the constitution.You are messing up big time playing with the FIRE that's way way way over your poor pea heads. If your penis matches the size of your brain then a pea.Got it? This constitution has been approved in not too distant past n I'm mortified to admit it would not be amended by half so soon plus by one party in power while the entire people strongly diss n hate any party affiliation,thus far. Actually regular mongolians have already been marginalized PRETTY HARD by poverty n unjustice. So they cannot make any proper inputs. If we a real ""intelligensia"" of mongolia n alive enough these donkey days we must lead the people'S movements.It's a coup d'etat.Avails out only oligarchs n oligopolists. You made your first shot. OK. But people will shift it in our hands by all means.

    зочин, 2017-05-02 11:29:34, 66.181.177.108Хариу бичих

  42. Таны нэр:

    Тайлбар:

  43. ҮХ нийгэм цаг үедээ хоцрогдсон, зөрчилдсөн байгаа нь үнэн. Гэхдээ зурган дээр байгаа эртний үзмэр шиг матарнууд л лав сайжруулахгүй. Улам л дордуулна. Цоо шинэ хүмүүс, тэр тусмаа гадаад, дотоодын эрх зүйч, хуульч мэргэжлээр чамбай боловсрол эзэмшсэн хүмүүсийг сонгон шалгаруулж өргөн хэлэлцүүлэг явуулж байж л хийвэл амь бөхтэй, урт настай ҮХ болно байх шүү.

    Зочин, 2017-05-02 13:10:56, 103.10.22.36Хариу бичих

  44. Таны нэр:

    Тайлбар:

  45. Нийгэм бvхэлдээ менгений телее яахаас ч буцахгvй зэрлэг байдал руу шилжиж байна Ийм незцелд яах ёстой вэ? Онцгой шvvx байгуулах санал нvдээ олсон санал юм Гададаад оронд YX трибунал гэдэг юм байна Энэ зевее! Трибуналаар орох хvн одоогоороо хэд хэд байгаа! Баяр Баярцогт нарыг Трибуналд дуудах ёстой!

    Зочин, 2017-05-02 14:24:21, 178.190.188.64Хариу бичих

  46. Таны нэр:

    Тайлбар:

  47. үо

    Зочин, 2017-05-17 04:18:08, 202.9.40.105Хариу бичих

  48. Таны нэр:

    Тайлбар:

  49. Анхаарч үзмээр сайхан санаанууд байна. Тэхдээ намчирхал талцлыг сааруулах ямар арга байна. Энэ манайд бүр дэндсэн үзэгдэл учир эндээс хамаг муу муухайн эхлэл гардаг.Намуудын эрхийг хуулиар хязгаарлах,их хурлын гишүүдтэй сонгогчид хариуцлага тооцох механизм тогтоох,энэ хоёр л төлөвшилд илүү нөлөөлөх байх.Үндсэн хуульд уу, ёс зүйгүй хүмүүсд үү,гэдэгт сайн дүгнэлт хийвэл үндсэн хуульд бурууг тохох зүйл тун бага бийдээ.

    Д.Адъяа, 2017-05-18 08:11:46, 202.179.11.10Хариу бичих

  50. Таны нэр:

    Тайлбар:

  51. ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛ ОЛОХ ХУВИЙН ХҮСЭЛД ШУНАЖ, ГАДНЫ ХҮНЭЭС ХАХУУЛ АВДАГ ХҮН ГАЗАР НУТГАА ХАМГААЛЖ ЧАДАХ УУ? МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ЭСРЭГ, ХУУЛЬ БАТАЛСАН НЭРЭЭР ЖИРИЙН ИРГЭДИЙГ ДАРАМТАЛЖ, ГАДНЫ УЛСЫН ХАРААТ, ГАДНЫ ХҮНИЙ БООЛ, ДУУГҮЙ АЛБАТ ЗАРЦ БОЛЖ, УЛС ОРОН, ГАЗАР ШОРООГ ХУДАЛДАНА БИЗ! ЭНЭ ТОГТОЛЦОО БИШЭЭ

    Зочин, 2017-05-21 01:47:30, 202.9.41.33Хариу бичих

  52. Таны нэр:

    Тайлбар:

  53. ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛ ОЛОХ ХУВИЙН ХҮСЭЛД ШУНАЖ, ГАДНЫ ХҮНЭЭС ХАХУУЛ АВДАГ ХҮН ГАЗАР НУТГАА ХАМГААЛЖ ЧАДАХ УУ? МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ЭСРЭГ, ХУУЛЬ БАТАЛСАН НЭРЭЭР ЖИРИЙН ИРГЭДИЙГ ДАРАМТАЛЖ, ГАДНЫ УЛСЫН ХАРААТ, ГАДНЫ ХҮНИЙ БООЛ, ДУУГҮЙ АЛБАТ ЗАРЦ БОЛЖ, УЛС ОРОН, ГАЗАР ШОРООГ ХУДАЛДАНА БИЗ! ЭНЭ ТОГТОЛЦОО БИШЭЭ

    Зочин, 2017-05-21 01:47:33, 202.9.41.33Хариу бичих

  54. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: