И.Цэрэнхүү

Уламжлалт соёлын кодоо алдаж болохгүйн учир холбогдол

Нийтэлсэн: 2017-03-15 16:57:50

Жил болгон л хурдан морины ѳвлийн уралдааныг эсэргүүцсэн, дайрсан довтолсон хѳдѳлгѳѳн бий болдог болсон. Энэ жилийн онцлог нь гэвэл, морин уралдааны жилийн хуваарийг батласан Засгийн газрын тогтоолыг хэсэгчлэн түдгэлзүүлсэн Захиргааны Шүүхийн шийдвэр гарсан явдал. Засгийн газар эль шийдвэрийг хэрэгжүүлсэнгүй бүдүүлэг алдаа гаргалаа, үүндээ тайлбар ѳгөх ёстой л доо. Үүнээс үүдээд ард түмний санаа бодол талцалд хуваагдан, морин уралдааныг бүхэлд нь жигшин зэвүүцэх сошиал давалгаан үүсч сүүл рүүгээ бүр бѳх рүү орох хандлагатай болоод явчихлаа. Та нар муусайн хотын хожгорууд, бидний амьдралд битгий оролц, ѳѳр хийх ажил та нарт зѳндѳѳ байгаа гэж хѳдѳѳний бүлэг агсрав. Хѳдѳѳний хѳдсѳн дээлтэй хувалзан шар феодаалууд, дуртай юм бол ѳѳрсдѳѳ морио унацгаа, ядуусын хүүхдийг бүү номогчил гэж хотыхон шагширч хий дэмий л сошиалаар хэрэлдэцгээв. 
 
Мань мэт нь, нийгэм зүйд дулдуйдан гарц эрэн, үндэслэл хайж,  ѳѳртѳѳ булуу хураав. Морин уралдаандаа ч биш ард нь том улс тѳр зогсоод байгаа юм биш үү ч гэсэн юм бодогдов. Эцэст нь морин уралдааныг эсэргүүцэх нь хэнд ашигтайгаар тусах, Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх нь ямар уршиг тарьж болох талаар аль алин дээр нь санаагаа дэлгэж, гарц хайхад олныг чиглүүлэх зорилгоор энэхүү бяцхан нийтлэлийг тэрлэлээ, болгоон соёрхцгооно уу! Нийтлэлд, аль нэг талыг баримтлаагүй, улс тѳр оруулаагүй, уламжлалт соёлоо зохион байгуулалты нь боловсронгуй болгох замаар авч үлдье гэсэн санааг л шигтгэсэн юм шүү гэдгийг дашрамд хэлэхгүй орхиж болохгүй байхаа.
 
Уламжлалт соёлын түлхүүр
 
Аливаа улс үндэстэнд Үндэсний уламжлалт соёлын түлхүүр ( culture kode) гэж байдаг, энэ нь нийгэм зүйн маш чухал индекстерм юм.  Жишээ нь Англичуудын танин мэдэхүйн, Германчуудын техникийн рационал сэтгэлгээний ард үе улираан залгамжилж ирсэн,  соёлын коод оршоод байна гэж нийгэм зүйчид үздэг. Түүнтэй нэгэн адилаар монголчуудын оюун ухааны мэдрэмж ѳндѳр байгаа, аливаад тэвчээртэй, харх шиг тэсвэртэй, дасан зохицох хатуужилтай, халуун цѳстэй гэж монголчуудын ярьдаг тэр эрэмгий чанарын ард, нүүдлийн соёлоор дамжин ѳнѳѳг хүртэл уламжлагдаад ирчихсэн СОЁЛЫН КООД гарцаагүй байгаа гэж зураглан харж болно. Хэрэв тэр кооды нь унагачихвал монголчуудыг хурганы арьс шиг элдэн зѳѳлрүүлж эдлэхэд хялбар болгож болно гэж тѳсѳѳлдѳг бүтэшгүй ( бүтэж ч мэдэх ) мѳрѳѳдѳлтэй улс орон ч бий гэдгийг энд хэлье. Монголчууд энийг мэддэг, энэ тухай тѳрийн хар хайрцганд хүртэл сургамж болон хадагдсан байдаг юм гэнэ билээ. 
 
Яагаад монгол залуус морь унахаас зэнзийрч мотоциклоор малаа хариулдаг болов? Яагаад монгол адууны нүдийг үй олноор нь сохлож түмний сүлд хийморийг гутаав? Яагаад хятадууд морь уралдуулдаг болов, ямар зорилгоор машин дээгүүр харайлгаж сошиалаар зориуд тараав? Яагаад монголд ирж мал маллах нь ихсэв? Тохиолдол уу? Үгүй л болов уу! Энэ бүхний ард нийтлэг хариу заавал байгаа гэж бодож явдаг. Сүүлийн үед овоо нааштай болох хандлага гарч байгаа монгол хятадын харилцааны асуудалд миний энэ санаа ѳчүүхэн ч холбогдолгүй юм шүү гэдгийг далимд бас хэлье!.
 
Монголын уламжлалт Үндэсний соёлын түлхүүр нь юу юм бэ? Монгол хүний эрэмгий, ухаалаг, аливаад буурьтай тэвчээртэй чанар, энэ бүхэн үндэсний ямар уламжлалаар нѳхцѳлдѳн бий болов? Шууд хариулчихья, энэ бол МОНГОЛ МОРЬ.  Морьгүйгээр монгол хүнийг ѳргѳн утгаар нь тѳсѳѳлѳх арга байхгүй. Монгол морийг гагцхүү хэрэглээний амьтан гэдэг утгаар нь хязгаарлаж болохгүй, тѳрийн сүлдэндээ морио дээдлэн залсан үндэстэн монголоос ѳѳр байхгүй, энэ бол ард түмний ямар нэг онцгой чанарын мэдрэмж. Монгол морь гэдэг хахир хатуу нѳхцѳлд ч дасан зохицож чаддаг, ямар гээчийн тэвчээртэй адгуус болох нь дэлхийн 2 дугаар дайны үед нотлогдсон феномен. Унасан эзэндээ нохойноос ч үнэн ч ухаалаг адгуус бол монгол морь. Сайн хүнд амархан ээнэгшиж дасдаг, муу хүнийг олгойгий нь дэлбэртэл ѳшиглѳдѳг адгуус бол монгол морь. Монгол морины эрэмгий чанарыг ойлгохын тулд хурдан морины уралдаан харахад л хангалттай. Монгол адууны энэ бүх чанар монгол хүнд байдаг нь монголчуудын амьдрал ахуйд морь мал голлох үүрэгтэй байсаар ирсний үр хѳврѳл биш гэж үү? Аливаа ахуй, амьдралын нѳхцѳл нь үндэстний сэтгэлгээ, зан заншлын нѳхцѳлдѳхүйд хамгийн гол үүрэгтэй байдгийг хэн ч надаар заалгахгүй мэднэ.
 
Багаасаа морь унаж, морь малтай ноцолдож торнисон хүүхэд эрэмгий болон ѳсдѳг, энийг нотлоод байх ч шаардлага байхгүй. Морины нуруун дээр ѳссѳн хүүхэд их ухаалаг хүн болдог, энийг батлах ч хэрэггүй. Олны дунд үгээ цэнэ, ганцаараа явахдаа сэтгэлээ цэнэ гэдэг нь амьдралын ихэнх цагаа морин дэл дээгүүр ѳнгѳрүүлдэг морьтон монголын цэцэн үг. Морины ач тусыг тоочиход миний муу бичил нийтлэлийн цар даан ч хүрэлцэхгүй, морины тухай түүх, домог руу ороод явчихвал бүр талийж ѳгнѳ.
 
Эрт дээр үеэсээ адуу малтай зууралдах орчинд амьдарсаар ирсэн монгол хүний эрэмгий сайхан чанар, оюуны ухаалаг мэдрэмж генээр дамжин уламжлагдсаар ѳнѳѳг хүрсэн нь ҮНДЭСНИЙ УЛАМЖЛАЛТ НҮҮДЛИЙН СОЁЛЫН КООД юм, ѳѳрѳѳр сэтгэх нэгэн байхыг үгүйсгэхгүй, гагцхүү аргумент гарган нотлоорой.
 
Ингэж нуршихын учир нь, Үндэсний соёлын кооды нь вирустүүлэх, унагах, гутаах, булаах, хулгайлах зэрэг бусармаг аргаар буурай хѳгжилтэй улс орнуудыг хараандаа оруулдаг экспанси бодлоготой их гүрнүүд дэлхий дээр байгаа гэдгийг л эхлээд сануулчихья гэсэн хувийн бодол. Хүүхдийн эрх гэдгээр дѳрѳѳлѳн хурдан морины уралдааныг бүхэлд нь эсэргүүцэх санаа цухалзах болсныг дагаад хэнд тус болох гээд байнаа гэдэг асуулт логикоор орж ирж байгаа.
 
Мэдээж, нүүдлийн соёлын бусад ѳв уламжлалын нэгэн адилаар хурдан морины уралдаанд орчин цаг үетэйгээ зохицуулан ѳѳрчлѳх, ард түмний хүсэлт шаардлагыг сѳрѳх биш хүлээн авч тооцоод,  засаж залруулахаар юмнууд зѳндѳѳ бий, шийдэх асуудлууд ч их байгаа. Түүний нэг нь ѳвѳл цагийн уралдааныг хэрхэн шийдэх тухайд юм.  
 
Шүүхийн шийдвэрийг сѳрж болохгүй учир
 
Захиргааны Шүүхийн түдгэлзүүлсэн шийдвэрийн гол агуулга нь ѳвѳл цагийн морин уралдааны хуваарийг эргэж харах, унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахтай холбоотой байв. ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ( Abeyance) гэдэг нь хууль зүйн талаасаа бол асуудлыг шийдэх цаг хугацаа олгож байна гэсэн утгатай юм гэсэн.  Засгийн Газар уг шийдвэрийг заавал хэрэгжүүлэх учиртай л даа, гэхдээ шийдвэрийг хүчээр хэрэгжүүлэх нэхэмжлэл гараагүй, уяачид нэгэнт цуглачихсан цагийн байдлыг харгалзаад цаашид асуудлыг хэрхэх талаар концепци гарган тайлбар ѳгѳѳд, эхний удаад хугацааг сунгах хүсэлт гаргаж болох нѳхцѳл байсан, тэгсэнгүй үл тоомсорлох маягаар хандаж, ёстой л хэнэггүй гүлдгэрийн рольд тоглов. Ингэснээр, шүүхийн шийдвэрийг Засгийн газраасаа эхлээд хэрэгжүүлдэггүй боллоо, Шүүхийн ѳндѳрлѳг засаглалаа аажимдаа алдаж байгаа юм байна гэсэн сэтгэлгийг олон түмэнд бий болгов, энэ нь эргэн засахад тун тѳвѳгтэй алдаа болон хувирлаа.
 
НҮБ-аар 1933 онд батлагдсан Монтевидео ( Montevideo Convention) нэрээр алдаршсан, тѳрийн ѳндѳрлѳгүдийн харилцааны тухай чухал конвенци байдаг юм байна. Уг конвенцын дагалдах баримт бичигт, НҮБ-ын гишүүн орнуудад Шүүхийн шийдвэр хүчинтэй хугацаандаа заавал хэрэгжиж байх тухай заалтууд орсон байна. Хүүхдийн тэвчишгүй хѳдѳлмѳрийн тухай ч бас бус конвенцүүд бий. Тэхээр, сѳргүү логик шинжилгээний аргаар бол НҮБ-ын конвенцыг биелүүлэхгүй байгаа орон НҮБ-ын гишүүн байх эрхтэй юу? гэсэн асуулт гарч ирэх талтай, асуудал ийм тѳвшинд тавигдах нѳхцѳл үүссэн байж мэднэ.
 
Уламжлалт соёлын коодоо хадгалж үлдэх ёстой, бас НҮБ-ын конвенцын үзэл санааг ч дагах ёстой, тѳвѳгтэй 2 асуудлыг биесий нь сѳргүүлж тавин талцалгүйгээр аль аль талд нь эерэгээр шийдэх аргыг монголчууд заавал олох ёстой.  Аливаа эсрэг тэсрэг дотор нийтлэг юм гарцаагүй олддог, энэ л гарцны түлхүүр байх бол уу гэж бодогдоно. 
 
Дүгнэлт гарц
 
Уламжлалт соёлоо авч үлдэх магадгүй цорын ганц арга бол хѳгжлийн эрингээ дагаад орчин цагийн шаардлагад нийцүүлэн зохион байгуулалтаа ѳѳрчлѳх явдал мѳн гэсэн дүгнэлт гарч байна. Монголчууд цаашдаа ч морио уралдуулсаар л байх болно, гэхдээ ѳнѳѳдрийн энэ янзаар бол нийтийн спорт, баяр цэнгэл, наадам гэхээсээ илүү улс тѳр, их мѳнгѳний хонжоо хайсан цѳѳн хүний тоглоом болох тийшээ хандаад явчихлаа, нууц биш. Хонжоо хайгчдын шуналын дон Шүүхийн шийдвэрээс ч хүчтэй байж хэрэхэвч таарахгүй.
 
Хурдан морины уралдааныг хүндрэлтэй байдлаас гаргах, шүүхийн шийдвэрийг ч хэрэгжүүлээд, морио ч уралдуулаад явах боломжтой, энд олон гарц бий, ганц нэг санаа нэмэрлэе!
 
1. Морин спортын наадмаас мэргэжлийн морин спортыг салгах шаардлага байгаа, нѳхцѳл нь ч бүрдсэн. Энэ талаар судлаачид янз бүрийн санаа хѳндѳж ярьцгаадаг, гэхдээ хараахан шийдэгдээгүй байгаа асуудал. Морин уралдаан нь наадам юмуу, аль эсвэл спорт уу, гэж гайхах явдалгүй, хоёр талтай ойлголт юм. Давын ѳмнѳ НААДАМ, МЭРГЭЖЛИЙН МОРИН УРАЛДААН гэж 2 салгах шаардлага бий болсоон. Наадмын морин уралдааныг аймаг сумдад эхлэж явуулаад, тэндээс шалгарсан цѳѳн тооны шилмэл хурдан хүлгийг тѳрийхѳѳ их баяр наадамд сойдог байвал тѳсѳв хѳрѳнгѳ талаасаа ч хурдан морины уралдааны зохион байгуулалт, нэр хүнд талаас ч илүү оновчтой болж ирэх байхаа. Тѳр засаг, тѳрийн наадмаа ѳѳрийн эрх ямбаар зохион байгуулан  явуулсаар ирсэн, энэ уламжлалыг эвдэх хэрэггүй юм. Бусад бүх уралдааныг мэргэжлийн гэж тооцон морин спорт, уяачдын холбооны мэдэлд бүрэн шилжүүлэх нь зүйтэй. Мэргэжлийн уралдаанд тѳр оролцдоггүй, гагцхүү хяналт тавин татвараа авдаг байхад л хангалттай. Мэргэжлийн морин спорт дотор нь экстремал бооцоот уралдаан гэж ангилан салгаж гаргах нь мэргэжлийн холбоодын эрхийн асуудал болж ирнэ. Нэгэнт суурь агуулгаар нь ийнхүү ангилал гаргачихаар уралдаан явуулах цаг хугацааны маргаантай асуудлыг ч шийдэхэд дѳхѳм болно.
 
2. Наадмын морин уралдаанд ѳвѳл, хаврын улиралд морь уралдуулж наадахыг бүр мѳсѳн хуулиар хорьчих хэрэгтэй юм. Гэхдээ ѲВѲЛ гэдгээ яаж ойлгоод байна? Миний бодлоор бол нэгэнт уламжлалт спортын наадмын тухайд яригдаж байгаа болохоор,  хугацааг ч адилхан уламжлалт аргаар тооцох нь дээр. Ѳвлийн эхэн сарын шинийн 1-ээс, угтах зуны эхэн сарын шинийн 1 хүртэлх хугацаанд, Засгаас зохион байгуулалттай морь уралдуулахыг хориглоно гээд заачихвал болмоор санагддаг. Хѳх ногоо гарах, хѳхѳѳ шувуу донгодож эхлэхээс ѳмнѳ морь уралдуулдаггүй байсан монголын уламжлалт зан заншлаа бид хадгалж үлдэх ёстой байх.
 
Мэргэжлийн морин уралдааны хувьд бол ѳѳр. Нэгэнт мэргэжлийн гэсэн болохоор унаач хүүхдүүд нь мэргэжлийн жокей байж таарна, тэдний аюулгүй байдлын шаардлага ч ѳндѳр тавигдах нь ойлгомжтой. Хугацааны хувьд ѳвлийн эхэн сарын шинийн 1-ээс, хаврын эхэн сарын шинийн 1 хүртэлхээс бусад цагт...гэж тогтоовол оновчтой юм шиг байна. Саяын Засагт хаан бүсийн уралдаан гэхэд цаг дулаарчихсан үед сайхан л болж байгаа харагдсан. Ер нь монголын уламжлалт цаг тооллоор явах нь зѳв л дѳѳ.
 
Харин бооцоот уралдаан гэж шинээр гарч ирж байгаа тѳрлийг дэмжээд экстремал спорт гэдэг талаас нь энэ хэлбэрийн уралдаанд ѳвлийн гэдгээр цаг хязгаарлахгүй байж болмоор. Бооцоог татварын албанаас хяналт тавиад хѳхүүлэн дэмжих, харин татвараа сайн авах нь зүй. Европад, ѳвлийн экстремал мэргэжлийн спортын тѳрлүүдэд ѳсвѳр үеийхэн оролцох нь зѳндѳѳ, гэмтэж бэртэх, хацар гараа хѳлдѳѳх нь энүүхэнд, хүүхдийн эрх гээд байх нь мэдэгддэгүй. Манайд, Засаг оролцоод байдаг зохимжгүй тал бий.
 
3. Уралдааны зохион байгуулалтыг ч ѳѳрчлѳх цаг нь болсон. Уламжлалт соёлоо цаашид соёл гэх сонгодог утгаар нь авч үлдэе гэвэл уралдааны зохион байгуулалтыг наадамчин олон түмний хүсэл, шаардлагад тохируулан ѳѳрчлѳх л ёстой, уламжлал гэдэг нь яс хуучнаар нь хѳдѳлбѳргүй байлгах улаан туг биш л дээ. Тухайлвал, морины гарааг ч бас үзмээр хүсэлтэй байдгаа наадамчдын зүгээс олоон жил илэрхийлсэн, энийг бодолцох ёстой. Хүй долоон худагаас, наадамчин олны үзмэр болгон морио гаргаад, бай тойруулан ирүүлдэг зохион байгуулалтад оруулж бас болно. Олны хяналтанд орчихож байгаа болохоор гараан дээр хүүхдүүд унаж осолдох нь ч эрс багасна. Хондлой дээрээ нэмнээтэй, хонхорцог цээжиндээ элгэвчтэй, тэр нь навсайгаад салхинд хийсчихсэн морь наадмын талбай руу орж ирэх нь тийм ч сүрлэг биш, уяа сойлгий нь тааруулж чадаагүй байнаа л гэсэн үг.  Хүүхдийн насыг ялимгүй нэмээд сунгааны зайг жаахан танаж бас болно. Олон зүйлийн санал хэлж болох байхаа.
 
4. Том хүн унах гэдэгтэй миний хувьд санал нийлэхгүй, энэ нь туйлширсан санаа. Монголын морин уралдааны гол утга учир, үлэмж чанар нь хүүхэд унаж уралддагт л байгаа юм. Жаахаан охин зайдан морь хѳлѳглѳѳд барианд цангинатал гүүглээ л ороод ирэх нь тун хѳѳрхѳн, энийг хараад самсаа шархирахгүй монгол хүн гэж байдаг болов уу? Moрин уралдааныг амьд наадам болгон харагдуулж байгаа унаач хүүхдүүдийхээ аюулгүй байдалд онцгой анхаарах нь монголчуудын үүрэг. Он гараад явагдсан морин уралдаанд 50 хүүхэд мориноос унаж 5 нь бэртсэн юм байна. Одоо би дотор хирдхийм нэг судалгааг хэлье! Энэ 50 хүүхдийн 40-ыг нь унагасан байх юм. Гарааны эхний эгнээ булаацалдсан хүүхдүүдийн хооронд бяцхан зѳрчилдѳѳн гарч, туршлагатайнууд нь азаргалаж түлхээд юмуу шахаад, заримдаа цохиод унагачихдаг, хүүхдүүд үнэнээ хэлэхгүй гүрийчихдэг юм байна, энийг морин спортын идэвхтнүүд судлах ёстой. Эндээс харахад, хүүхдүүд мориноос унаад байгаа биш хүүхдүүдийг хүүхдүүд унагачихаж байгаа болж таарч байна. Хүүхэд л бол хүүхэд шүү дээ! Тэхээр морины, унаачийн, эсвэл улиралын буруу гэхээсээ илүүтэй зохион байгуулалтын буруу энд байна. Морин спортыг мэргэжлийн спортоор ангилаж мэргэжлийн спортын хатуу стандарт дэглэмд оруулж чадахгүй байгаа нь асуудлын гол цѳм юм. Нэгэнт мэргэжлийн спортоор ангилаад ирэхээр мэргэжлийн жокейтэй байх шаардлага тавигдана, хэдэн зуун жокей сургууль нээгдэнэ, хүүхдүүд мэргэжлийн болно, энэ талааса ч дэвшил гарах байхаа.
 
Эцэст нь энэ сайхан монгол спортын наадмаа, үндэсний мэргэжлийн спортоо манантуулж огтхон ч болохгүй, ард нь хэдэн улс тѳрч, морины хорхойтон байгаа гэх хардлага бол жижиг юм, тэнд уламжлалт соёлын маань түлхүүр коод зоолттой байгаа шүү гэдгийг л мартаж болохгүй гэдгээр энэ удаад бичвэрээ дуусгая! 
 
Эдийн засагч, социологич Иш Цэрэн ( Ish Tseren)

48 сэтгэгдэл харуулж байна        

  1. Хулгайч аль нэг намд ороод нэр дэвшихээр улс төрч болчихдог. Дөчин мянгатын морь мэдэхгүй нэш нөхөр авилгалын мөнгөөрөө хууль зөрчин хүйтний улиралд морь уралдуулж ардын хүүхдийг алчихаар уламжлал болдог гэж хэн хэлээд байгаа юм.

    Авилгалын мөнгөөр морь уралдуулж хүүхэд алдаг нь у, 2017-03-15 09:01:11, 202.9.40.141Хариу бичих

  2. дэмжиж байнаа, хэт туйлшрах хэрэггүй, Одоо өвлийн уралдааныг болиулна гэнэ. дараа нь хаврын уралдааныг зогсооно, эцэст нь наадмаар ч морь харах нөхцөлгүй болох шинжтэй.

    Зочин, 2017-03-15 11:00:33, 115.70.196.165

    UHSEN BAASNI SOYOL MOYOL,ZERLEG INDIANUUDIG HEN SOYOLTOI GEDEGIIN,

    Зочин, 2017-03-15 11:51:38, 202.179.23.230

    UHSEN BAASNI SOYOL MOYOL,ZERLEG INDIANUUDIG HEN SOYOLTOI GEDEGIIN,

    Зочин, 2017-03-15 11:51:49, 202.179.23.230

    Уламжлалыг үгүйсгэсэн хэн ч байхгүй,уламжлал нэрээр өчнөөн өнчин ядуу хүүхдийн амь нас,эрүүл мэндийг хохироож эцэст нь тахир дутуу ,хөгжлийн бэрхшээлтэй болгосон учир шүүхийн шийдвэр хүүхдийн талд гарсан нь тэр. Хичнээн сайхан ирээдүй ,хичнээн сайхан амьдрал мөрөөдөж байсан хүүхдийн бүх амьдрал нэг л өдөр орвонгоороо эргэж тэргэнцэрийн хүн болж байна. Дээр үеийн уламжлал ядуу нь өөрийнхөө хүүхдээр,нударган баячууд нь зарц ядуусын хүүхдээр морио унуулдаг байсан үүнийг л сүүлийн үеийн баячууд дууриагаад байгаа шүү дээ. Авилгал ,луйвар,дээрмээр олж авсан мөнгөөрөө хэдэн зуун сая ,тэрбумаар морь худалдаж аван хөлсний зарц морь уяачаар морио уяулж уралдуулдаг эд нар Монгол эх орныг дампууруулахдаа санаа зовоогүй ш дээ,хүний хүүхдэд даанч нэг сэтгэл дутна даа,дутна. Эд яагаад өөрийн хүүхдээ,ач зээ нараа уралдуулж болдоггүй юм,харамлаад тэр. Хүний хүүхэд,морь хоёроор зугаагаа гаргадаг их хурлын дарга М.Энхболдыг ерөнхийлөгч болговол хууль шүүх бүр үгүй болно. Морин уралдааныг шүүхийн шийдвэрийн дээр тавьчихлаа,хүний хүүхдийг тээр доор чулуудчихлаа. Жинхэнэ хөдөөний сайхан морь уяаач өвгөчүүд нь сумандаа л байна ,энд тэнд очиж морио уралдуулах бэл бэнчин алга ,энэ тэхээр жинхэнэ уралдаан,уламжлал мөн үү? манлай уяач М.Энхболдоо!

    Зочин, 2017-03-16 08:53:51, 103.26.194.170

    Таны нэр:

    Тайлбар:

  3. За энэ ч дээ, бүтэхгүй нөхөр байна.

    Hm, 2017-03-15 09:32:41, 82.132.221.46Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Захиалгаар ийм юм бичсэн байна да. Уяачдын захиалгаар өвөл морь уралдуулж, бага насны хүүхдүүдийг бэртээж гэмтээдэг ийм муухай зүйлээ хамгаалаад үхэх нь дэ! Цаг хугацаа, соёл заншил байнга л өөрчлөгдөж ирсэн түүхтэй байдаг. Муугаасаа салж сайнлуу хөгжин дэвшиж байгаасай.

    Зочин, 2017-03-15 09:45:51, 202.180.220.172Хариу бичих

  6. Сонин болчихжээ нэг хун санаал бодлоо илэрхийлэхээр хардаж сэрддэг,узээн ядаж элдвээр дайрч доромжилдог сэтгэлгээр асуудалд хандчихаад хогжиж дэвшинэ гэж орьлолдоод б.даг.зэвуун юмаа.

    Иргэн, 2017-03-15 10:14:43, 103.229.123.211

    Өвөл морь уралддаггүй байсан гэцгээх юм. Өвөл морь уралддаг байсныг энэ агуу заншил, соёлын тухай өгүүлдэг Тод манлай хэмээх кинонд үзүүлсэн байдаг юм даа.

    Зочин, 2017-03-15 11:05:57, 115.70.196.165

    Таны нэр:

    Тайлбар:

  7. Зөв санал байна. Гэхдээ мэргэжлийн морин уралдаанд насанд хүрээгүй хүнээр морь унуулахгүй байх нь зүйтэй.

    Зочин, 2017-03-15 09:50:34, 103.9.89.18Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. CODE gediin englisheer

    Zochin, 2017-03-15 10:12:03, 172.218.67.137Хариу бичих

  10. Немц хэлээр коде гэсэн бололтой

    Зочин, 2017-03-15 10:49:37, 213.225.8.125

    Таны нэр:

    Тайлбар:

  11. Сонголт хийвэл морь уралдуулах соёлоо л авч үлдээе НҮБ, хүүхдийн бэртэл гэмтэл яршиг л байна гэжээ дээ

    Зочин, 2017-03-15 10:24:04, 27.123.214.81Хариу бичих

  12. НҮБын конвенцын үзэл санааг ягштал биелүүлэх ёстой гэсэн байгаа юм биш үү! Дутуу уншаад байна уу, эсвэл уншаад уншаад толгой руу чинь орохгүй байна уу?

    irgen, 2017-03-15 18:07:27, 80.123.21.184

    Таны нэр:

    Тайлбар:

  13. Сонин мангар гүтгэлэг бичих юм. Хаанаас ямар хятад Монголд ирээд малчин болоод байгаам. Тийм баримт хаанаас олов. Нэр усаар нь хэлээч. Бусдыг тэнэг гэж боддым уу

    зочин, 2017-03-15 10:25:16, 59.153.112.94Хариу бичих

  14. Дорнот халх голоор яваад vз ээ! Хятад малчны тоо ессен нэг мэдэхэд л хvрээд ирчихсэн байдаг юм Туслах малчин бол их бий Адуу их сонирхдог vнэн

    Дорнотын иргэн, 2017-03-15 14:58:00, 213.225.8.125

    Таны нэр:

    Тайлбар:

  15. Чиний самшааг шархируулахын тулд жаахан охин үхэж баярлуулах ёстойм бна тээ

    Зочин, 2017-03-15 10:26:31, 59.153.112.94Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. Монголчууд өвөл ингэж морь уралдуулж байсан түүх байхгүй. Монгол наадам л юм бол хайнаг ортоом эрлийз адуу уралдуулж байгаагүй шүү дээ. Тэр зун цагтаа л өдөр болгон уралдуулж байхгүй юу даа малнууд аа!

    Зочин, 2017-03-15 10:53:41, 202.55.191.76Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. bid 21-r zuuniikhan shvv.Mongolchuud morin del deer zerlegshij yawsan tsag ali ert ungursun Unuugiinkhnii oyun sanaa,setgelgee narnii aimgaasaa khaliad yabchikhsan baikhad yum l bol ulamjilal enee teree geed bvr khvnnvgiinkhe vyervv ukhraad unuugiin soyol irgenshilees 20 zuunaar khotsorookh geed baikhaa bolimiir yum .Tsag bidniig khvleekhgvi ,zvgeer l buurin deree khayachikhaad toosooroo bulchikhaad yawaad ugnu .

    Зочин, 2017-03-15 11:10:24, 122.201.31.121Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. морин спорт уяачдын холбооны дарга нь Миеэ Энхболд. 20 гаруй мянган гишүүнтэй юм гэсэн. хууль баталдаг хамгийн дээд байгууллагын дарга нь, олонхын намын дарга нь игнэж хуулийг үл тоож, уландаа гишгэж байхад жирийн иргэд яалтай билээ. ерөнхийлөгчийг болоод ингэвэл яах вэ?

    зочин, 2017-03-15 11:41:02, 103.9.88.210Хариу бичих

  22. Тиймээ! Хуулийг биелvvлэх гэж гаргадаг Биелvvлэхгvй бол шvvдэг Гэтэл шvvхийн тогтоолоо биелvvлэхгvй байна Заавал биелvvлэх учиртайг НYБ заагаад егчихсен юм байна Тэхээр НYБ-ийг серж байгаа болж таарч байгаа юм байна Зев бичжээ

    Зочин, 2017-03-15 15:05:09, 213.225.8.125

    Таны нэр:

    Тайлбар:

  23. Төв аймгийн Жунгаа газрын наймаачны захиалгат нийтлэл байна.Уламжлал боловсорч дэвжиж хөгжиж байдаг болхоос үгширч ялзарч өмхийрдөггүй юм. Монгол морь хэзээ ч хүүхдийн пони морьд байгаагүй. Хүүхдийн амь нас эрүүл мэнд МАН-ын наадгай байх ёсгүй.Бусад орнууд шиг том хүмүүс унах ёстой.Одоо зүүн төв нутгийн намхан давжаа морьд Монголыг эзэлж байна.Жин багатай унаачтай байхад намхан жижэг зээрнүүд давуу байдалтай байдгаас энэ бүгд болж байгаа.Батэрдэнэ аврага мордоод нурууг нь хугалчихдаг морьдыг морины үүлдрийг мундаагаар нь хэмжээд намхан давжааг нь Монгол гэж тодорхойлдог балар бүдүүлэг хууль гаргасан Энхболдууд тарааж байгаа.Наадмыг бас нутаг сэлгэж явуулах ёстой.Нэг нутгаас орох морьдны тоог хязгаарлах ёстой.Тэгэхгүй болхоор шахсан хавчсан бөөн булхай.50 градуст бэлчээрээр өвөлждөг,том хүн ачаатай даагаад тал биш уулаар авирдаг том товир биетэй Монгол морьд байдаггүй юм уу? Байдаг л байхгүй юу.Уламжлал яривал яагаад овьёсдож допингдоод дулаан жүчээнд байлгадаг тухайгаа яридаггүй юм? Яагаад том хүн унаж уралдуулдаг баруун аймгийнхны уламжлалыг яридаггүй юм? Хүүхэд зэрлэг цэнгэлийн тоглоом биш.

    Зочин, 2017-03-15 12:43:54, 202.179.24.17Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. Соёлын коод моод ч гэх шиг их хоосон үгээр гангардаг шоучин этгээд байн. Чи нэг ойлгомжтой үгээр бичиж болсонгүй юу

    Зочин, 2017-03-15 13:49:09, 66.181.185.251Хариу бичих

  26. Соёлын коод гэж vнэхээр байгаа Араавийн орнуудад бол лалын шашин нь коод ( нууц тvлхvvр гвл) болоод явчихдаг Бээжингийн ойролцоо саарал тосгон нэртэй лалын шашинтны суурин газар байдаг сурагтай Таджикууд суурьшсан байдаг гэсэн

    Зочин, 2017-03-15 16:01:19, 213.225.8.125

    Таны нэр:

    Тайлбар:

  27. 2 талтай л юм! Хvйтний цагаар морь уралдуулахыг хуулиар хорих хэрэгтэй гэсэн байна Yнэн! Заагтай ангилалтай хандах ч зvйтэй дэмжиж байна!

    Иргэн, 2017-03-15 14:37:00, 213.225.8.125Хариу бичих

  28. Таны нэр:

    Тайлбар:

  29. Энэ комент бичиж байгаа хvмvvс уншдаггvй юмуу солжир хараад байгаа юмуу мэдэхгvй! Евел хаврын уралдааныг хуулиар хориглох санал биччихсэн байна Цагаан дээр хараар Наадмаас бусад уралдаанд засаг битгий оролцооч гэжээ Энэ бас зев санал! Ер нь терийн томчууд оноо цуглуулах гээд гvйж очиж оролцодгоо болих хэрэгтэй Бех моринд дургvй хvмvvс наадмаар ажлаа хийгээд сууцгааж баймаар

    Иргэн, 2017-03-15 14:44:53, 213.225.8.125Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

  31. Khubsguliin morin uraldaaniig unuukh UIH gishvvn Dawaasvrrn zokhion baiguulsan yim bishvv Uursuduu ingej khuulin deeree gishgij baikh ch gej dee

    Зочин, 2017-03-15 14:59:54, 122.201.31.121Хариу бичих

  32. Тер засаг уралдааныг зохион байгуулахыг болиулах гэдэг зев санал Гоё санаанууд уг нь байна даа тоодог бол!

    Тийм, 2017-03-15 15:22:47, 213.225.8.125

    Таны нэр:

    Тайлбар:

  33. Ene nOvshiig uvul mori unuulaad tashuurd. Tegeed daraa ni ene paperee bicheerei.

    UB man, 2017-03-15 15:26:15, 202.9.42.100Хариу бичих

  34. Таны нэр:

    Тайлбар:

  35. Нийтлэлийг сайн уншвал Уяачдын холбоо ажлаа буруу хийгээд байнаа гээд шvvмжилсэн юм байна евел хаврын уралдааныг хуулиар хориглоё гэсэн нь vнэтэй санал

    Иргэн, 2017-03-15 15:39:03, 213.225.8.125Хариу бичих

  36. Таны нэр:

    Тайлбар:

  37. Хонжоо хайгчдын шуналын дон шvvхийн шийдвэрээс ч хvчтэй байж таарахгvй!

    Иргэн, 2017-03-15 16:09:00, 213.225.8.125Хариу бичих

  38. Таны нэр:

    Тайлбар:

  39. Монголчууд морио цаашдаа ч уралдуулсаар байх болно Харин одоогийн янзаар бол наадам гэхээсээ илvv УТ тер хонжоо хайгч цеен хvний тоглоом болон хувирлаа!

    Иргэн, 2017-03-15 16:12:46, 213.225.8.125Хариу бичих

  40. Таны нэр:

    Тайлбар:

  41. Өвөл хальтиргаатай замд уралдаж эсэргүүцэж байна шүү дээ Монгол заншилд өвөл морь уралдуулахад тэнгэр муухайрна гэж хөгшид хориглодог байсан Гэтэл Эдийн засагч, социологич Иш Цэрэн захиалгаар бичиж тэнэгтээд байх юм

    Зочин, 2017-03-15 16:50:10, 43.242.243.118Хариу бичих

  42. Хех ногоо гарах хехее шувуу донгож эхлэхээс емне порт уралдуулахыг хориглох хэрэгтэй гэсэн байна Тэр захиалга уу? Дахиад сайн унш!

    Иргэн, 2017-03-15 16:57:39, 213.225.8.125

    Таны нэр:

    Тайлбар:

  43. Уламжлалт кодоо алдаж байгаагийн хамгийн тод илрэл бол морин уралдааныг бизнес болгож дээрээс нь улс төрийн ашиг хонжоо хайгчдын хэрэгсэл болгосон МСУХ гэгчийн хийж байгаа ажил юм. Хүүхдийн амиар дэнчин тавьдаг ийм бузар булай юм хаана ч бараг байхгүй дээ. Энэ бол юунаас ч илүү үндэсний кодыг устгаж байна. Үндэсний морин уралдаан одоогийн үүнээс тэс өөр зүйл.

    Зочин, 2017-03-15 16:51:52, 202.9.41.193Хариу бичих

  44. Таны нэр:

    Тайлбар:

  45. Яагаад эрлийз голдуу морьд уралдах болов? Яагаад морь ба хүүхэд сэргээшгүй уралдаж болохоо байв? Яагаад уралдаанч хүүхдүүд нэгнээ зодож, шахах болов? Ер нь яагаад морь, хүүхэд жийпний тоосонд дарагдах болов?

    яагаад, 2017-03-15 17:04:10, 202.5.196.42Хариу бичих

  46. Таны нэр:

    Тайлбар:

  47. Морин уралдааны хувьд асуудал дэндүү хуримтлагдсаан, уламжлалт утга чанараа алдсан. Тэрдпоинг, хүүхдүүд хүүхдүүдээ шахдаг зоддог, унагадаг, тэр машины тоосонд дарагддаг, гарааг будлиантуулдаг, танилуудаа эхний эгнээнд мѳнгѳѳр багтаадаг...бүгд үнэн үндэслэлтэй. Нийтлэлд байгаа бүх зүйл үнэн. Морин уралдааны бие даасан хууль санаачилж ард түмнээр хэлэцүүлэн батлах нэг арга байна. Наадам бол ард түмний юм, улс тѳрчдийн хувийн тоглоом байж таарахгүй гэдэг ч үнэн

    иргэн, 2017-03-15 17:56:27, 80.123.21.184Хариу бичих

  48. Таны нэр:

    Тайлбар:

  49. Мие коде хихихи

    Зочин, 2017-03-15 22:23:20, 182.160.0.160Хариу бичих

  50. Хихи ч гэх юмгvй ер нь л тийм болчихоод байна Уламжлалт коод маань утгаа алдсаан

    Зочин, 2017-03-15 22:52:01, 213.225.8.74

    Таны нэр:

    Тайлбар:

  51. Odoonii morinii uraldaan bol utgaa aldsan. Yun ulamjlal!! Eldev busiin Erliiz Ortoom aduu uudiig ynetei taria doping or tarij, ovyosoor tejjejikjeed belcheeriin Mongol aduutai yaj uralduulakh yumbe! Usain Boltiig Buyan Jagaatai uralduulj bolokh uu? Khen ch ochij yzekhgyi bol naad luivarchinguud chini bolichikhno doo! 21r zuund 13r zuunii ulamjlal yarij tenegteed suuval udakhgyi USA iin arkhichin indianuudiin khuvi zaya l khyleej bgaa bkhdaa! Ted nar chini ulamjlaltaigaa, ter Code modtoigoo ustaad duusch bna! geden malaa!!! Mongol uraldaanii utga uchir ni bykh aduu ni neg tyvshinii, bygd Mongol aduu bsand l bgaa baikh! Tyynees bish doping shakhsan Erliiz, davjaa Mongol mori 2 iig uralduulchikhaad tyryylsen geed amisgaadaad gyigeed bgaa nokhriig Eryyl gekhed khetsyy!!!

    Mng, 2017-03-15 23:00:17, 103.57.93.43Хариу бичих

  52. Таны нэр:

    Тайлбар:

  53. Энд бичигдсэн коментуудыг уншсаны дараа монгол хvний нvдэнд сайн юм харагдахаа больсон бодолд нь нь ч сайн юм байхгvй болсон мэт Нэг нь бодлоо хэлэхээр л бусад нь элдвээр хараана яачихсан ч дорой болчихсон юм Амьдрал нь сехерч нvд нь сохорч сэтгэл нь цехерчее Хог дээр гарцгааж байгаа юм байна Уг нь ийм байгаагvй дээ!

    Зочин, 2017-03-15 23:16:25, 213.225.8.74Хариу бичих

  54. Таны нэр:

    Тайлбар:

  55. БААХАН ХЯТАД МАТАД ГЭЖ АЙЛГАН ШААЖ БАЙСНАА ЕР НЬ Л ЭНЭ "УНААЧ" ХҮҮХДҮҮД Л "УНААЧ" НЭРЭНДЭЭ ТААРУУЛЖ НЭГ НЭГНИЙГЭЭ УНАГААД АЛААД БАЙДАГ АЙХТАР ЗОЛИГНУУД ШҮҮ ГЭЖ АВДГИЙМ ДАА ХА ХА ХА. . . . . . . . . . . . . . . . "МЭРГЭЖЛИЙН СПОРТ" НЭРТЭЙГЭЭР ХҮҮХДҮҮДИЙН ЗОВЛОНГ ЯМАР Ч ӨМГӨӨЛӨЛ ХАМГААЛАЛТГҮЙ БОЛГОН ЗОЛИХ ХОРОН САНАА АГУУЛСАН АЙХТАР НОВШ ЮМ ГЭЭЧ. МӨНГӨ ЦАГААН АВИЛГАЧ АЛУУРЧДЫН НҮД УЛААНААР ЭРГЭЛДЭНЭ . . . . . . "СОЁЛОО ДАГААД" ХҮҮХДҮҮДИЙГ АЛААД БАЙВАЛ НҮГЭЛ ЧИНЬ НҮДЭЭРЭЭ ЦУВНА ДАА

    ХҮҮХДҮҮД Л БУРУУТАЙ!, 2017-03-16 06:57:44, 139.5.217.180Хариу бичих

  56. Таны нэр:

    Тайлбар:

  57. ovol hezee mongolchuud mori uralduulj bailaa daa. Ene zahialgtai PR bn.

    Зочин, 2017-03-16 09:28:42, 202.179.31.62Хариу бичих

  58. Таны нэр:

    Тайлбар:

  59. Өвөл гэрээсээ гараад 100м алхаад автобусанд суухад хөлдөж үхчих гээд байдаг. Гэтэл 25км давхиж буй морь 45км цагийн хурдтай давхиж байна гэж бодий гадаа -18градус хүйтэн байна тэгвэл унаж байгаа хүүхэд дээр ойролцоогоор -25градус хүйтэн ирж байна гэсэн үг сайхан санагдахгүй л байна шүү.Тэрнээс гадна өвөл морио тэжээхэд нилээн өндөр зардал гарна.Хаа байсан Хөвсгөл,Говьалтайруу тээвэрлэнэ юун дур бэ?Ер нь энэ байдлаас хараад байхад амьдрал боломжийн л байна л даа.Өнөө маргаашаа яая даа гэж байвал үхсэн хатсан морь мал уралдуулах баяр наадам амь наана там цаана л амьдрана даа.

    Зочин, 2017-03-16 09:45:23, 49.0.212.81Хариу бичих

  60. Таны нэр:

    Тайлбар:

  61. Аль аль талы нь харгалзаад шийдээд явах нь зvйтэй л дээ Аль нэг рvv нь ханараа л туйлширч хоорондоо хэрэлдэн хамаг цагаа авч байна Санаандаа таараагvй юм хэлсэн хvнийг хvн биш болгон унагадаг болсоор удаж байна гэтэл еерийх нь санаа гэж нохойн баас! Монгол улс англитай хил залгадаг гээд гудийх ч vгvй хэлээд зогсож байгаа хэмжээний хvмvvс л их байна Юм уншихгvй ойлгохгvй дээр нь ухамсаргvй ийм олон тvминий vгээр vг хийвэл доошоо л яваад байна гэсэн vг

    Зочин, 2017-03-16 13:52:13, 213.225.8.74Хариу бичих

  62. Таны нэр:

    Тайлбар:

  63. 16 наснаас эхлээд уралдааны морь унадаг болгоё. Заавал 20 -30 км газар хуний нуднээс далд уралдуулж, хэдэн будуун гэдэстэй ноходууд том жипээр дагаж уралдах ёстой гэж? Том хуухэд унаад ойрхон газар наадамчидын нудэн дээр уралдвал... Одоо бол барианд шогшож орж байгаа хэдэн морь шороонд дарагдсан хуухдууд л хардаг ш дээ. Юуун монголын соёл моёл

    Togtokh, 2017-03-16 14:07:26, 217.57.33.82Хариу бичих

  64. Таны нэр:

    Тайлбар:

  65. морь уралдуулахгүй байж чадахгүй байгаа бол баячуул үнэтэй морьдоо хүний хүүхдээр биш өөрийнхөө хүүхдээр унуул

    зочин, 2017-03-16 15:03:41, 203.91.118.180Хариу бичих

  66. Таны нэр:

    Тайлбар:

  67. Наадмын уралдааныг баячуудын уралдаанаас сальная гэсэн санаа гэж ойлголоо Эхний удаад болж байна шvv!

    Зочин, 2017-03-16 16:50:15, 213.225.38.207Хариу бичих

  68. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: