И.Цэрэнхүү

Харах биегүй харилцах эзэнгүй тулах цэггүй төр

Нийтэлсэн: 2017-02-23 09:11:45

ТѲР гэж юу вэ! Энэ  асуултанд хэн ч ерѳнхий хариулт ѳгч чадахгүй, учир нь тийм  хариулт угаас байхгүй. Тѳр гэдэг ухагдахуунд, албан талаасаа  нийтлэг томъёолол ѳнѳѳдрийг хүртэл дэлхий гаргаагүй юм билээ. 1933 онд НҮБ-ын гишүүн орнуудын ОУ-ын Бага хурлаар батлагдан, улс орнуудын нэгдэн орсон Montevideo Convention нэртэй нэг  конвенци байна. Тэнд тусгаар  улсыг тодорхойлсон 4 шинж байдгийг л тогтоосон байна.
 Ѳѳрѳѳр тѳрийн тухайд, олон улсын хэмжээнд гарсан нэгдмэл ойлголт,  НҮБ-ын шийдвэр томьёолол ч байдаггүй юм байна. Энэ нь тѳр гэдгийг танин мэдэхүйн ерѳнхий хүрээнд улс орон бүр ѳѳрийхѳѳрѳѳ ойлгож, ѳѳрийхѳѳ үзэл баримтлалаар  цогцлоон бүтээсээр ирснийг  гэрчлэх мэт. Монголын улс тѳрчдийн тѳрийн талаарх  тѳсѳѳлѳл янз бүр. Зарим нь гэр, барилга байшин, машин унаатай, сүүлийн үед үхэр тэрэгтэй  зүйрлэсэн нь бий. Амьд организм, бүр эд эс нь ѳвчилчихсѳн, онош шаардлагатай гэдэг хэсэг бүлэг ч бaйгаа. Ард түмэн болохоор ТѲР гээч юм монголд байхгүй болсоон  гэдэг, миний хувьд энийг хамгийн ухаантай хийсэн дүгнэлт гэж бодож явдаг. Тѳрийн минь сүлд ѳршѳѳ гэж сэтгэлдээ сүсэглэдэг  монгол түмэн, тѳрийг минь олж ѳгч  хайрла хэмээн бурхандаа  залбирдаг болсоон гээд бодохоор бяцхан гуниг тѳрнѳ, гээд яах ч юм билээ дээ. Монголын тѳрийг ерѳнхийд нь УИХ-аар тѳлѳѳлүүлэн ойлгоцгоож байна, тэгж шууд хэлсэн улс тѳрч ч байгаа.  Гэтэл тэр УИХ дотор нь
 хэдэн олигархи ороод суучихсан, сайдын албан тушаал давхар эрхлээд ѳѳрсдийн сонирхлыг хүч түрэн ( determination) хэрэгжүүлсээр, тѳрийг баллуурдсаар байна. ТѲР
 намын гарт орж, бие даасан үйл ажиллгааны функци үүрэг нь арчигдсаар байна гэсэн үг, товчоор тѳрийн статус алга  боллоо гэж хэлж болно. УИХ-ын Чуулган гэх нь зѳвхѳн хэлбэрийн тѳдий, ялангуяа сүүлийн үед үзэл бодол зѳрүүтэй сѳрѳг намын 9 гишүүнийг урьж суулгаад хийдэг МАН-ын гишүүдийн ѳргѳтгѳсѳн хурал л болсон.Намын бүлэг гэгч гаж тогтолцоогоор эхлээд хэлэлцэж бодлогоо хайрцаглана, улс тѳрийн шийдвэр хэмээн тэр конспираци ( балиар хуйвалдаан) дүгнэлтээ нэрлэнэ, тэр нь голдуу олигархиудын ашгийн сонирхолд нийцсэн байна, тэрийгээ Чуулганд оруулж ирээд ѳѳрийн, ѳрѳѳлийн конооп давхар дарж байгаад  баталчихна. Манайд хууль үйлдвэрлэх технологи яг л ийм, бүтээгдэхүүний чанарын гологдол гараад байгаа шалтгаан гэвэл ердѳѳ энэ.Тѳрийн ѳмч гэж нэрийдээд байгаа обьектууд нь ч эзэн байхгүй,хэдэн хулгайчийн гарт орчихоод ард түмний нуруун дээр  10 их наядын алдагдал чирж авчраад овоолчихсон байгаа. Тѳр гэж цаасан дээр дурайтал бичигдээд үлдсэн л нэг нэр тѳдий.  Тѳртэй  холбоотой олигтой юм үлдсэнгүй. Тэрийгээ, нэр хүнд, нэр тѳр уналаа, барилаа гэх тѳдийгѳѳр хѳнгѳн дүгнэлт хийгээд, буцааж
 босгох гэж туушдаа попдоод яваад байгаа нь асуудлыг улам ч ужигруулж олигархиудад сүжирсэн, ард түмэнд хорлонтой
 тал руугаа эрчимтэй хандаж байна. Зориудын юм биш үү? гэж асуусан уншигч олон байгаа. Тэхээр, зориудаар байхгүй болгосон, баларсан тѳрийн тухай
 бичээд ямар ч утгагүй, харин тэр тѳр гээд нэр тѳдий хэлэгддэг  субьект нь тулгуураа алдаж, ганхаж эхэллээ гэсэн юм бичвэл сэрэмжлүүлэг болчихож магад гэж бодоод хэдэн үг хэлхлээ, болгоон соёрхоно уу! Тулах цэг далжис хийвэл тогоотой сүү холбис хийж ямар ч сайхан саалийн үнээ хэрэггүй болно шүү дээ л гэсэн утгаар сэрэмжлүүлэх гэсэн юмаа.
 
Аль ч улсын тѳр тулгын 3 чулуу шиг, данхайсан  3 сайхан багананд баттай суурилаж, тогтворто оршин, үйл ажиллагаагаа тайван явуулдаг. Тулгуураа алдсан нѳхцѳлд улс оронд үймээн самуун дэгдэж зарим оронд иргэний дайн болж байна. Парламентын засаглалтай гэх үймээнтэй  байгаа улс орнуудын жишээнээс  энэ концепцийн үйлчлэлийг тод харж болноо. Сэтгүүлч нийтлэлчид эхнээсээ, энэ санааг аль хэдийн хѳндѳѳд эхэлчихсэн байгаа.
 
 1.Хувийн ѳмч
 
Засаг тѳр нь тогтвортой Америк, Герман, Япон, Австрали,Канад...гээд олон оронд, тѳсвѳѳ үндсэнд нь хувийн ѳмчтѳнүүд нь бүрдүүлээд найдвартай аваад явдаг тогтолцоо оршин тогтнож байдаг гэдгийг мэдэх хүн олон байгаа, мэддэггүй, мэддэггүйлгээ  ч мэддэггүйнүүд нь ч мэдээж бас бий л байх. Үндсэний том
 хѳрѳнгѳтнүүд тѳсвийн зонхилох хэсгийг бүрдүүлнэ, бүрдүүлсэн тѳсѳвтѳѳ хяналт тавьдаг,  авилгачдаас хамгаалж байдаг  гэсэн үг. Үндэсний том хѳрѳнгѳтнүүд тѳрийн үйл
 ажиллгаанд оролцдоггүй, ѳѳрсдийн бүрдүүлсэн тѳсвийг  зувчуулах сонирхолгүй,  парламентын хүрээллийн гадна байдгаараа тѳрд шургалсан олигархиудаас үндсээрээ
 ялгаатай. Тэдний, монгол хүний ой тойнд ч багтахын аргагүй баян байдаг нь нийгмийн давуу тал биш, харин ч эдийн засгийн хүнд ачааллыг тѳрийн нуруун дээрээс
 үүрэлцэж явдгаараа ажлын хүмүүс юм. Нийгмийн ухамсарт ч тийм ойлголт гүн суусан байдаг байна. Мэдээж заримдаа лоббидуулах юм гардаг л юм шиг байна, гэхдээ
 хуулийн хүрээнд тодорхой  асуудлаар тѳр нь зохицуулаад  явдаг бололтой, ийм улс орны жишээ гэвэл Япон байна. Японы Засгийн газар, том хѳрѳнгѳтнүүддээ том том нѳхцѳл олгож дэмжиж байдгийг дэлхий даяар харж боломжоороо дуурайдаг болжээ, тиймдээ ч улс нь ѳндѳр хурдацтай хѳгжиж чаддаг  биз ээ! Гэхдээ дуурайхийн тулд
 асуудлыг хонгилын нүхээр харах биш бүхэлд нь том зургаар тусгаж авдаг онцгой билэгтэй удирдагч хэрэгтэй байдаг байхаа.
 
Дэлхийн зэсийн үнэнд бодитойгоор нѳлѳѳлж чадах нѳхцѳл, Үндэсний том хѳрѳнгѳтѳн тѳрѳн гарах боломж, нэгэнт алдагдсан ОТ-н тодорхой хувийг оруулаад ирэх тѳсѳѳлѳл ѳѳрѳѳ орж ирснийг УИХ, тѳр санаачилгаараа  тас цохив. Хулгайч, луйварчид, тѳр банкны транс гэмт хэрэгтнүүдийг гэм буруутайг нь хууль хүчний байгууллагаар нотлоод эрүүгийн хатуу хариуцлага хүлээлгээд, хувийн ѳмчинд халдахгүйгээр зээлийн ѳрѳѳ барагдуултал нь хүлээх боломжийг үгүйсгэн, эсрэгээр нь
 хулгайчийг биш ѳмчийн харилцааг шийтгэж хѳрш орныхоо дургүйг  хүргэж, дэлхийд шоолуулах юмаа нэгээр нэмж орхив. Тѳрѳѳс нууж хийсэн далд хулгайг, тѳрийн нэр
 барьсан ил луйвраар сольж амжив. Монголын тѳрийн шийдвэр нь, ѳшѳѳ хонзогнол, сэтгэлийн хѳдѳлгѳѳн, би биш бол хэн ч биш гэсэн монголжуу тэнэглэлд үндэслэн
 гардаг гэдгийг дэлхийн ѳмнѳ  нотлож чадлаа. Үр дүн нь ерѳнхийлѳгчийн сонгуулийн сайн  PR болно гэсэн тѳсѳѳлѳл нурж,  ашиг сонирхлын хувьд улс  тѳрчдѳѳс бусдад нь ялгаагүй  юмаар ард түмнээ талцуулж орхив.  Хувийн том ѳмчтѳнүүд тѳрдѳѳ туслах нь бүү хэл тѳрд итгэх сэтгэл нь барагдаж буйгаар тѳр ѳѳрийхѳѳ тулах баганыг
хѳрѳѳдлѳѳ, маш харамсалтай. ОУВС-ийн, ялангуяа ЭФФ хѳтѳлбѳр бол үндэсний хѳрѳнгѳтнүүдэд их ээлтэй, тѳсѳв зувчуулагч нарын хушууг хайрдаг тѳсѳл. Улс тѳрчид
 хичнээн дургүй байлаа ч одоо ѳнгѳрсѳн, оройтсон. Улс орноо ѳѳрсдѳѳ олигтой удирдаад явж чадахгүй, ард түмнийхээ эсрэг тѳр гэдгээр дэлхийд цоллуулаад явж байгаа тѳрд үүнээс ѳѳр арга  үлдсэнгүй. Ёстой босоо Гамбаагийн хэлснээр нохойн гѳлѳг шиг хѳтлүүлээ л явахаас ѳѳр гарц байхгүй болсоон. ОУВС-ийн хѳтѳлбѳр дуусмагц,
 тѳсѳвт хяналт тавих функци тѳрд биш, тѳрѳн гарч ирж байгаа  үндэсний хѳрѳнгѳтнүүдийн гарт  үлдвэл их сайн, улс тѳрчид үхэн хатан эсэргүүцнэ мэдээж, гэлээ ч
 бодит байдал үүн рүү хѳтлѳгдѳнѳ. УИХ-ын гишүүн, сайд болох гэж амьдралаараа дэнчин тавин гүйж мунагтдаг гаж үзэгдэл салхинд хийссэн хамхуул шиг алга болно,
 энийг хүсээгүй эрх мэдлийн донтонгууд гудамжинд гарна.Миний энэ хэлсэнд эргэлзсэн хэн нэгэн байваас энэ хѳтѳлбѳрийг хэрэгжүүлж байгаа орнуудыг бяцхан судлахад л шууд мэдэх болно. Монголыг энэ хѳтѳлбѳр рүү монголчуудын хувь заяа авчирсан гэж бодож байна. Орж ирж байгаа боломжийг аль хир унацтай  ашиглаж чадах нь ард түмнээс биш,тѳрѳѳс ѳѳрѳѳс нь шалтгаална.
 
 2. Дундаж давхарга
 
 Гагцхүү тѳрийг тулаад ч зогсохгүй, ерѳѳсѳѳ улс орныг бүхэлд нь тогвортой байлгаж чаддаг гайхамшигтай их хүч бол  дундаж давхарга юм. Би энэ тухай  олон удаа бичсээр ирсээн. Дундаж давхаргын үнэлгээ нь ердѳѳ ганцхан, ѳрхийн дундаж орлогоор  хэмжигдэнэ. Овойж оцойсон баян биш ч бодит орлого нь амьдралаа
 бүрэн аваад явчих хэмжээнд  хүрэлцээтэй тѳвшинг хэлнэ.Эрхлэж байгаа ажил тѳрлѳѳс хамаарахгүйгээр, амьдралын зайлшгүй хэрэгцээ, хэрэглээний эд зүйлс, ажил үйлчилгээг худалдан авахад тѳлбѳрийн чадвартай байгаа тэр л тѳвшинг хэлнэ. Ийм тѳвшин нь хүн амын 50-иас дээш хувийг эзлэж байх нѳхцѳлд тѳр тогтвортой, иргэд
 тайван амьдралтай байдаг эдийн засгийн хуультай.
 
 Монголын тѳр, ялангуяа Сангийн яам, тѳв банкны буруу үйл ажиллагаанас болж 60 мянган ААН хаалгаа барив, дундаж давхарга сѳхрѳв. Арилжааны хэдэн банк нь
 нийгмийн энэ ноцтой хямралыг, зээлийн хүүгээ бууруулах аргаар илааршуулах нѳхцѳл үүсгэж чадсангүй, тѳр ч олигтой арга хэмжээ авсангүй баахан хѳтѳлбѳр,
 биелэгддэггүй тѳлѳвлѳгѳѳ, тунхаг ярьсаар ажиллах хүчнээ гадагш алдах хаалгыг цэлийтэл нээв. Иргэдийн гадагш хандах урсгал нь ѳрхийн бодит орлоготой
 урвуу хамааралтай гэсэн эдийн засгийн зүй тогтол үнэнээр хэрэгжив. Ажиллах хүчний тѳлѳѳх ОУ-ын тэмцэлд ядуу Монгол сайн дураараа ийн тус болов.
 
 ОУВС-ийн ЭФФ тѳсѳл нь халамж  танаж татвар нэмдгээрээ дундаж  давхаргад хүнд тусдаг тѳсѳл. Гэхдээ татварын реформ яаж хийхийг заадаггүй, гацхүү  татвараар орж ирэх орлогыг  нэмэгдүүлэхийг л шахдаг. Татвар  тѳлѳлтѳѳр дэлхийд 156 хавьд жагсдаг манайх шиг улсад ашиг тусаа мэдээж ѳгнѳ. Ядаж л татвар
 бол дарамт биш, шинэ технологи  нээх, үйлдвэрлэлийг ѳргѳтгѳх  хѳшүүрэг механизм бий болох  нѳхцлийг авчрах боломж нээгдэх байх. Гэхдээ, татвар нэмэхдээ
 дундаж давхаргаа санаатай юм шиг унагах системийг монголын тал, тухайлвал Сангийн яам нь санал болгоод байж болохгүй л дээ.Татварын реформоорр дундажаа
 ширэвчихгүй icome tax гэх системийг санал болгох ёстой. Энэ системд дундаж болон бага орлоготой татвар тѳлѳгчдийг хѳндѳхгүй,  харин ч ядуу хэсгийг татвараас
 чѳлѳѳлж томуудад орлогоор ѳсѳн нэмэгдэх ( прогрессив) татвар ноогдуулдаг зарчим үйлчилнэ, маш ашигтай систем. Татвар их тѳлѳхийн хирээр, томуудад том
 том сайн нѳхцлүүд олгогдоно, урамшуулах механизм давхар явагдана. Сангийн сайдын санал болгоод байгаа шаталсан системд татвараас бултан зайлах том
 эрсдэл орж ирж шударга бус хандлага газар авна, ѳрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл үхлийн аюулд орно. Тэхээр хамгийн муу вариант, тѳр тулж байгаа дараагийхаа баганыг хѳрѳѳднѳ гэсэн үг. Нийтдээ, мэдээж ОУВС-ийн тѳсѳл хэрэгжсэнээр ѳвдѳлт мэдрэгдэх нь гарцаагүй, гэхдээ хѳтѳлбѳрт хамрагдаагүй бол ѳвдѳх биш үхэх байсан байж мэднэ.
 
 3. Тѳрийн ёс зүй
 
 УИХ-д сонгогдсон гишүүд хэн нь ч парламентийн нийтлэг ёс зүйд нийцэж, ѳѳрийгѳѳ ѳѳрчилж чадах нь тѳрийн амин чухал тулгуур  байдаг. Би энэ тухай санаагаа аль
 хэдийн илэрхийлсээн. http://sonin.mn/news/easy-page/75024 Нээлттэй парламент гэдэг нь ард түмний ИНДЭР ( платформ) байхыг хэлнэ, тэр индрийн голлон тоглогч нь
 гишүүд. Гишүүд ёс зүй алдах нь баганаа хѳрѳѳдѳѳд байгаатай эгээ л адилхан. Энэ удаагийн парламент энэ тал дээр арай гэхэд дэндүү байгаа, тэр хэмжээгээр ард олны хүндлэл холдсоор байна. Ард түмэнгүй тѳр гэж юу байхав дээ!
 
 Эдийн засагч, социологич
 И.Цэрэнхүү

33 сэтгэгдэл харуулж байна        

  1. ОУВС-ийн хөтөлбөрийг магтцан ч байх шиг. Овоо юм уу? гэж бодтол яаж байнаа, Цэрэнхүү

    Зочин, 2017-02-23 10:49:50, 202.9.40.137Хариу бичих

  2. ОУВС хѳтѳлбѳр бол амь тариа, гэхдээ тѳр нь олигтой санал тавиад идэвхитэй мэдлэгтэй байвал ашиглаж болох боломж их бий. Ялангуяа хяналтын систем нь агуу шүү дээ!

    зочин, 2017-02-23 16:50:30, 178.190.11.197

    Таны нэр:

    Тайлбар:

  3. АН өмнөх 4 жилд ОУВС-г оруулж ирэх болзолтойгоор сонгуульд хар машинаар сонгогдсон. Гэтэл даалгавараа биелүүлээгүй учраас 2016 онд ОУВСг оруулж ирэх намаар МАН-ыг сонгож хар машинаар жинхэнэ машиндсан даа. Одоо МАН гэрийн даалгавар заавал биелүүлэх ёстой. Хэрэв гэрийн даалгавараа хийхгүй бол ерөнхийлөгчийн сонгуулиар хар машин нүүрээ буруулана. Ердөө л ийм үнэнийг биднээс МАНАН нуусаар олон жил болж байна.

    Хар машин бол танкнаас аюултай., 2017-02-23 11:01:13, 202.9.41.193Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Учир утгаа, хяналтаа алдаад байсан Монголын санхүүгийн механизмыг засаж залруулан, голдрилд нь оруулахад ОУВС -ийн тулгаж буй хөтөлбөр тун ч их хэрэг болох болов уу. Гэхдээ энэ хөтөлбөрийг монголчилж балайтахгүгээр стандартынх нь дагуу, нийт олонд бага дарамттай хэрэгжүүлэхэд одоо байгаа Банк, санхүүгийн байгууллагын удирдлагын толгой ч, сэтгэл ч, чадал ч хүрэхгүй гэдгийг энд цохон хэлмээр байна. Тэнд Монголоо гэсэн сэтгэлтэй, нарийн мэргэжлийн, шинэ цагийн хүмүүсийг нам харгалзахгүйгээр, ОУВС -ийн оролцоотой сонгон авч ажиллуулавал сая үр дүнтэй болно.

    Өөдлөх боломж, 2017-02-23 12:03:21, 202.9.43.3Хариу бичих

  6. дэндүү гэхэд арай дэндүү үнэнийг хэллээ! Сангийн сайдаа огцруулаагүй бүх нѳхцѳлд эдийн засаг эдгэх нь бүү хэл үхнэ! ОУВС-тай ийм илжиг хамтарч ажилладаггүй юм.

    Зочин, 2017-02-23 17:14:49, 178.190.11.197

    Таны нэр:

    Тайлбар:

  7. МАНы ШИНЭКОВУУД УЧРАА ОЛОХ ГЭЖ 2 ЖИЛ БИЕЭ ТООЖ 1ЖИЛ ДАРААГЫН ЖИЛ ЯАЖ СОНГОХДОХ ВЭ 1ЖИЛ ХАРИН АРХАГ ХУЛГАИЧИД АЛЬ ХЭДИИН ШИНКОВУУДЫГ ХОШИГОРУУЛЖ БАИГААД ЖИИНЭ ХУЛГАРУУД ХУСАХ ТӨЛӨВЛӨГӨӨ ТООЦОЖ ОРЖ ИРДЭГ БОЛХООР АЛЬ ХЭДИИН ҮРТЭС Ч ХУСЧИХААД 4 ЖИЛИИН ДАРАА ГЭМГҮИ ЦАРАИЛЖ СУУНА Ш ДЭЭ МАНы ШОРОНЖСОН УИХ ЗГ ГЭДЭГ ЧИНЬ ЭНЭ

    Зочин, 2017-02-23 12:26:30, 202.179.29.162Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. Шоронжсон МАН-аа Төрийн албан хаагчд нэртэй юу ч хийж чадахгүй хорчингуудаа цомхотгооч.

    иргэн, 2017-02-23 15:25:23, 202.9.41.1Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. АН гэж өмнөхөөр түрий баригсад болио. Чална гэж гарч ирчихээд чадахгүй байгаа нь үнэн. Өөрсдийн чадаагүйг өмнөх рүү гээ түлхэж Монголчуудыг доромжлохоо боль оо

    Зочин, 2017-02-23 15:57:44, 122.201.21.184Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. Ehleed l mongolchuud min bidnii ariun tsagaan hudulmuriig sorj bga lam bukh turiin bus blgiin ydirdah zuwlul olon ssnguud huwiin hereggui ui olon huwalzalj amidsrch bga edgeerese buren salyaa mongol tur min soruulsaar unhaagui etsenhii unee boljee

    Huwalzaa tuutsgeei, 2017-02-23 16:41:28, 59.9.44.50Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. Huwiin ui olon deed surguuli chenjuud

    Зочин, 2017-02-23 16:42:23, 59.9.44.50Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. Сангийн дэд сайдаар ОУВС-ийн дoтooд механизмыг нэвтэрхий мэддэг залуу хүнээр тавих хэрэгтэй, тэхгүй бол Чой сан Эдийн засгаа хоёрдохоо унагаж мэднэ. Одоо нам харгалзаж улс тѳржиж байх цаг биш ээ! Доржханд гэж мундаг залуу, ОУВС-тай ойр ажиллаж байсан энэ талаар тѳрѳлжсѳн жинхэнэ мэргэжлийн хүн сонгуулиаар харагдаад алга болсон, тэр хаана явна. Мэддэг чаддагаа сонгуульд биш, одоо л үзүүлых цаг болсоон!

    зочин, 2017-02-23 17:54:54, 178.190.11.197Хариу бичих

  18. E-Z in alyyrchdin byyni nohoi shvv de,nepalyyd besdehgvi shvv

    Зочин, 2017-02-23 23:33:18, 202.9.41.252

    Таны нэр:

    Тайлбар:

  19. Chinges bondoos heden saya dollaroor oworhangai aimgiin hujirt sumaas batolzii sumiin nutagt orshih orhon goliin hurhree hurtel 92 km hatuu huchilttai zam tawisan gej chinges bondiin guitsedgel deer garsan bn. Getel odoo hurtel 1 m ch zam tawigdaagui gedegiig ene chigleld yawsan yawdag buh hun gerchilne. Ingej l bondiin mongiig uren taran hiisen bn. ATG eniig shalgaj shiideerei. Ard tumen harult huleej bn.

    Zam tawiagui, 2017-02-23 18:38:35, 85.199.92.249Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. munharsan yhryydiin tor gej u ve. baasaa archdag jorlongiin tsaasnaas hevreg, ar araasaa huivaldaanaar unasan togloomiin zasgiin gazruud. nam nertei hulgaich luivarchdiin orognoh gazar, gadaad ezdiinhee daalgavriig bielyyleh, iaduu zydyy ard tymnee yzen iadaj iherheh shoolj doromjildog eryygiin gemt heregtnyydiin huivaldaanii gazar. bosgood tavisan uls oron ni nurj unaad tyyhiin hog deer haiagdsan, mongoliin nereer guilga guij huvidaa halaasalsan luivarchdiin negdel.

    unshigch, 2017-02-24 16:42:38, 62.203.140.214Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. энэ янзаараа бол хойшид улам дордоно тор засаг хууль дvрэм дээр нь хувь хvний ес суртахуун гэгч юм бvр алга болж байгаа шvv намууд улам тийм замруу явж байгааафрикынхан шиг баяжиж цулайж аваад л зайлцгаана

    лхагва, 2017-02-24 19:09:01, 202.179.25.232Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. Сангийн сайдад Хурд гэдэг компани Монгол улсаас эрхэм чухал юм шуу дээ

    Зочин, 2017-02-24 19:14:22, 202.9.40.58Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. ardchilsan zah seeking niigem gesen biz dee . getel unendee hun am bagatai zah zeel alga tegeed yavahgui bna, hydlaa niigem tengert baigaa amerik hyatad dyyriah geed yagaad dee. manai yls uuriin gesen ontslogoo harj l hugjih estoi

    nar, 2017-02-25 15:15:20, 202.179.25.162Хариу бичих

  28. Таны нэр:

    Тайлбар:

  29. a Tortoise - Яст Мэлхий, a Turtle - Далайн Яст Мэлхий, a Rhinoceros - Хирс, a Hippopotamus - Усны Үхэр, Whiskers - Муурын Сахал, a Paw - Нохой, Муурны Сарвуу, Claws - Муурын Хумс, Chubby Face - Том Шанаатай, Flowing Mane - Задгай Дэл,

    Зочин, 2017-02-25 20:12:30, 150.129.143.5Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

  31. a Tortoise - Яст Мэлхий, a Turtle - Далайн Яст Мэлхий, a Rhinoceros - Хирс, a Hippopotamus - Усны Үхэр, Whiskers - Муурын Сахал, a Paw - Нохой, Муурны Сарвуу, Claws - Муурын Хумс, Chubby Face - Том Шанаатай, Flowing Mane - Задгай Дэл,

    Төмөрбат багш, 2017-02-25 20:12:45, 150.129.143.5Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

  33. a Tortoise - Яст Мэлхий, a Turtle - Далайн Яст Мэлхий, a Rhinoceros - Хирс, a Hippopotamus - Усны Үхэр, Whiskers - Муурын Сахал, a Paw - Нохой, Муурны Сарвуу, Claws - Муурын Хумс, Chubby Face - Том Шанаатай, Flowing Mane - Задгай Дэл,

    Төмөрбат багш, 2017-02-25 20:12:56, 150.129.143.5Хариу бичих

  34. Таны нэр:

    Тайлбар:

  35. a Tortoise - Яст Мэлхий, a Turtle - Далайн Яст Мэлхий, a Rhinoceros - Хирс, a Hippopotamus - Усны Үхэр, Whiskers - Муурын Сахал, a Paw - Нохой, Муурны Сарвуу, Claws - Муурын Хумс, Chubby Face - Том Шанаатай, Flowing Mane - Задгай Дэл,

    Төмөрбат багш, 2017-02-25 20:13:03, 150.129.143.5Хариу бичих

  36. Таны нэр:

    Тайлбар:

  37. a Tortoise - Яст Мэлхий, a Turtle - Далайн Яст Мэлхий, a Rhinoceros - Хирс, a Hippopotamus - Усны Үхэр, Whiskers - Муурын Сахал, a Paw - Нохой, Муурны Сарвуу, Claws - Муурын Хумс, Chubby Face - Том Шанаатай, Flowing Mane - Задгай Дэл,

    Төмөрбат багш, 2017-02-25 20:13:16, 150.129.143.5Хариу бичих

  38. Таны нэр:

    Тайлбар:

  39. A Tortoise is shelled reptile famed for its slowness and longevity. The Giant Tortoise of the Galapagos may attain over 1.5 metres in length and have a lifespan of more then 150 years. Smaller tortoises from Southern Europe and North Africa make popular pets. They need to be tended carefully in cool climates and must have a warm place in which they can hibernate.

    Төмөрбат багш, 2017-02-25 20:13:33, 150.129.143.5Хариу бичих

  40. Таны нэр:

    Тайлбар:

  41. A Tortoise is shelled reptile famed for its slowness and longevity. The Giant Tortoise of the Galapagos may attain over 1.5 metres in length and have a lifespan of more then 150 years. Smaller tortoises from Southern Europe and North Africa make popular pets. They need to be tended carefully in cool climates and must have a warm place in which they can hibernate.

    Төмөрбат багш, 2017-02-25 20:13:52, 150.129.143.5Хариу бичих

  42. Таны нэр:

    Тайлбар:

  43. A Tortoise is shelled reptile famed for its slowness and longevity. The Giant Tortoise of the Galapagos may attain over 1.5 metres in length and have a lifespan of more then 150 years. Smaller tortoises from Southern Europe and North Africa make popular pets. They need to be tended carefully in cool climates and must have a warm place in which they can hibernate.

    Төмөрбат багш, 2017-02-25 20:14:04, 150.129.143.5Хариу бичих

  44. Таны нэр:

    Тайлбар:

  45. A Tortoise is shelled reptile famed for its slowness and longevity. The Giant Tortoise of the Galapagos may attain over 1.5 metres in length and have a lifespan of more then 150 years. Smaller tortoises from Southern Europe and North Africa make popular pets. They need to be tended carefully in cool climates and must have a warm place in which they can hibernate.

    Төмөрбат багш, 2017-02-25 20:14:13, 150.129.143.5Хариу бичих

  46. Таны нэр:

    Тайлбар:

  47. Яст мэлхий бол хуягтай, хэвлээр явагч, удаан хөдөлгөөнтэй бөгөөд урт настайгаараа алдартай. Галапагосын Аврага том Яст мэлхий 1,5 метрээс илүү урт хүрдэг бөгөөд амьдрах хугацаа нь 150 жилээс илүү байдаг. Жижиг яст мэлхий Өмнөд Европ болон Хойд Африкт тархсан гэрийн тэжээмэл амьтан. Тэдэнд сэрүүн газарт болгоомжтой асаргаа шаардлагатай бөгөөд дулаан газарт байвал тэд ичдэг.

    Зочин, 2017-02-25 20:14:27, 150.129.143.5Хариу бичих

  48. Таны нэр:

    Тайлбар:

  49. Яст мэлхий бол хуягтай, хэвлээр явагч, удаан хөдөлгөөнтэй бөгөөд урт настайгаараа алдартай. Галапагосын Аврага том Яст мэлхий 1,5 метрээс илүү урт хүрдэг бөгөөд амьдрах хугацаа нь 150 жилээс илүү байдаг. Жижиг яст мэлхий Өмнөд Европ болон Хойд Африкт тархсан гэрийн тэжээмэл амьтан. Тэдэнд сэрүүн газарт болгоомжтой асаргаа шаардлагатай бөгөөд дулаан газарт байвал тэд ичдэг.

    Зочин, 2017-02-25 20:14:30, 150.129.143.5Хариу бичих

  50. Таны нэр:

    Тайлбар:

  51. Яст мэлхий бол хуягтай, хэвлээр явагч, удаан хөдөлгөөнтэй бөгөөд урт настайгаараа алдартай. Галапагосын Аврага том Яст мэлхий 1,5 метрээс илүү урт хүрдэг бөгөөд амьдрах хугацаа нь 150 жилээс илүү байдаг. Жижиг яст мэлхий Өмнөд Европ болон Хойд Африкт тархсан гэрийн тэжээмэл амьтан. Тэдэнд сэрүүн газарт болгоомжтой асаргаа шаардлагатай бөгөөд дулаан газарт байвал тэд ичдэг.

    Зочин, 2017-02-25 20:14:33, 150.129.143.5Хариу бичих

  52. Таны нэр:

    Тайлбар:

  53. reptile - хэвлээр явагч, famed - алдартай, slowness - удаан хөдөлгөөнтэй, longevity - урт настай, Giant Tortoise - аврага том яст мэлхий, 1.5 metres in length - 1,5 метр урт , attain - хүрдэг, over - дээш, lifespan - амьдрах хугацаа, popular - тархсан,

    Төмөрбат багш, 2017-02-25 20:15:26, 150.129.143.5Хариу бичих

  54. Таны нэр:

    Тайлбар:

  55. reptile - хэвлээр явагч, famed - алдартай, slowness - удаан хөдөлгөөнтэй, longevity - урт настай, Giant Tortoise - аврага том яст мэлхий, 1.5 metres in length - 1,5 метр урт , attain - хүрдэг, over - дээш, lifespan - амьдрах хугацаа, popular - тархсан,

    Зочин, 2017-02-25 20:15:39, 150.129.143.5Хариу бичих

  56. Таны нэр:

    Тайлбар:

  57. ок

    Зочин, 2017-02-26 12:49:38, 182.160.37.178Хариу бичих

  58. Таны нэр:

    Тайлбар:

  59. Ene neg buduuleg hudalch ih medemhiiregch cer nusiig bichiheer l bur sejig hurchi yumaa yun ch bichih durtai yumbe Uuriinhuu amidraliig l bicheech dee lalar mini ut mini

    Zochin, 2017-03-03 08:58:27, 178.190.184.234Хариу бичих

  60. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: